Нүүр Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “5-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
820

Нацагаа ирсэн гийчин буцдагын адилаар нэг л мэдэхэд явах болчихсон байв. Тэрээр гэртээ нутагтаа ирээд ихийг ойлгож ухаарч, бас сайхан амарч сэтгэл санаагаа сэргээгээд буцах болж. Ээж нь хоёр

ахад нь хэлсэн бололтой дурамжхан аргагүй түүнд мөнгө өгцгөөв. Тэгэх мөртөө бас эрхлүүлэн цаашлуулна. Том ах нь түүнийг багаас нь өсгөсөн болохоор өөрийн хүүхдүүдээс ялгахгүй аминчилна. Байнга л

имэйл бичих юмуу, ээжээс нь ч илүү анхаарал тавин мессенжэрт нь юм бичээд үлдээчихсэн байдаг байв. Тэрээр : – За ахын дүү эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж хийморьтой явна шүү, чи ч

арай ч ингэж явах залуу биш дээ гээд шилэн хүзүүн дээрээс нь атгахад Нацагаа инээмсэглэн – За ахаа, баярлалаа надад мөнгө хэрэггүй гээд өгсөн мөнгийг нь ширээн дээр тавьтал ээж нь – Олон юм ярилгүй

аавыгаа харахаас өмнө авч үз гээд халаасанд нь хийчихэв. Нацагаа үнэхээр ичиж байлаа. Ах нартаа зэмлүүлж, бас эрхэлж байхдаа тэрээр ах нартай байх сайхан юмаа хэмээн бодохын сацуу цээжин дотор нь

огшиод ирэх нь тэр. Нисэх онгоцны буудал дээр гаргаж өгч байхдаа ээж нь уйлж мөн том ах нь сэмхэн нулимсаа арчиж харагдана. Ахынхаа уйлж байгааг хараад Нацагаа ч өөрийн эрхгүй том болсон эр хүн хэмээн эрээлхэлгүй уйлчихав. Энэ удаа тэрээр гэр бүл, халуун ам бүл гэдэг хичнээн чухал, дотно болохыг ухаарч, урд нь энэ бүхнийг анзааралгүй зөвхөн өөрийгөө бодон Тунсаг л байвал түүний хувьд болоо мэт байсандаа өөртөө гутран уур нь хүрэхээс илүү шаралхсандаа ийнхүү нулимс унагаж байв. Онгоц ниссээр газардах дөхөөд ирлээ. Тэрээр яагаад ч юм сэтгэл нь догдлон сэрүүхэн байгаасай хэмээн бодож байв. Хүн гадаадаас очихдоо гангардаг байтал Нацагаа

Монголоос ирэхдээ гангарсан хүн хоёр найз нь тосч байгаа болохоор шинэ пальтогоо өмсч буумаар санагдаад болох юм биш. Аз болж Лондон салхитай сэрүүхэн байж таарав. Түүнийг тосч авсан хоёр найз нь өнгө орж, гангарсаныг нь гайхан, ёстой нэг болж дээ хэмээцгээнэ. – Нацагаа минь цаад Тунсаг чинь ер нь явцгүй хүүхэн шүү, чи салж үз удахгүй мөлжүүлээд дуусна, сая хэд хоног хариад ирэхдээ хичнээн сайхан болсноо хардаа. Лондонгоор дүүрэн ижлээ хайсан хүүхнүүд байхад Тунсагаар яадаг юм – Манай Тунсаг та нарт гай болоогүй биз дээ, сална гэдэг чинь тийм санаан зоргоор гэж бодож байна уу … хэмээн бас л хир халдаахгүй санаатай. Нацагаа Монголоос авчирсан ганц шил Чингис архиа задалж нутгийн идээ хэмээн гурвуул ууж

суутал хажуу өрөөний хоёр хүүхэн мөн Тунсаг ч хүрээд ирлээ. Ингээд бүгд Нацагаагаас Монголын сонин сонсон, мөн гэр гэрээсээ авчруулсан юмсаа авлаа. Нацагаа ч юм нэмж авахаар гарах гэтэл Тунсаг тэндээс уурлан яасан баян юм чи болох юм бишүү. Тэрээр нөгөө хэдээсээ санаа зовон бас ч гэж эр хүн гэсэндээ шууд гараад явчихав. Хоёр найз нь хамт гараад бид хоёр авчихъя эсвэл шууд баардах уу гэхэд нь Нацагаа зүгээрээ найз нь өөрөө авна. Харин баардаж дэмий найз охин уурлаад унана дараа болъё, өнөөдөртөө энэ хангалттай гэхэд нөгөө хоёр нь түүнийг дагалаа. Тэд буцаж орон жаал суумаар байсан боловч Тунсаг хялав далав хийгээд байхаар нөгөө хэд ч тэгэсгээд өндөрлөв. Орондоо орсон хойно Нацагаа буруу харан хэвтэх түүнийгээ араас нь тэврээд – Наашаа хар л даа, чамайгаа ямар

их санав аа – Чи ямар баян юм, болно гэвэл болоо юм бишүү, байрны мөнгө төлөх болчихсон байгаа, тэрийгээ төлөөрэй. Зүгээр унтаа би ядарч байна, ямар чам шиг амарч зугаалж яваад ирсэн биш гээд халгаасангүй. Нацагаагын ч хамаг хүсэл нь тэр дороо унтарч, тэгэх мөртөө нэг сонин мэдрэмж төрөхүйд буруу харан нэгийг бодсоор ядарсандаа төд удалгүй унтаад өгөв. Хүний нутагт ямар нэг онцгой үйл явдал болохгүй л бол нэгэн хэвийн амьдрал үргэлжилдэг. Нацагаа, Тунсаг хоёр ч гэсэн тус тусын ажлыг хийн хичээл сургуульдаа явсаар уйтгартай ч юм шиг өдөр хоногууд ээлжлэн хөвөрсөөр. Нацагаа Тунсагын инээдэнд хамгаас их дуртай. Баруун хацар дээрээ үл мэдэг хонхойж ирээд гангар шаазанг хагартал эгдүү хүрмээр тас тас инээдэгсэн. Даанч тэр инээд нь ховор болчихож.

Өдрийн хоёр ажил хийгээд ар гэртээ гээд зохицуулах ажлаас эхлээд магадгүй толгой тархийг нь гашилгах зүйлсээс болоод тэгж цухалдангуй болсон байж ч болох юм. Үнэхээр хүнд хэцүү амьдрал баргийн хүнийг нугалдагаас хойш, анх танилцахдаа чи минь хичнээн хөөрхөн дур булаам ялдам байлаа даа, өөртөө итгэлтэй байдал, эгдүүтэй инээдэнд чинь юунаас ч илүү татагдаж билээ. Нацагаа эрт ирсэн болохоор анх танилцаад хамтдаа жаргалтай инээн авхуулж байсан жаазтай зурагаа харан ийнхүү бодоод өөрийн эрхгүй инээмсэглэж билээ. Тэрээр: ” Нээрээ би амарч, амарч ирчихээд хайрдаа нэг сайхан гарын хоол хийж өгнөө гээд сая Монголд байхдаа ээжийгээ хийж өгөхөд нь сурч авсан битүү шөл хийхээр бэлдлээ. Тэрээр

Тунсагийг ирэх цагийг тааруулж байгаад яг ирэхэд нь халуунаараа гарахаар бэлдэв. Тунсаг ч инээмсэглэн сайхан амттайг нь гайхан хөлсөө арчин идэж гарав. Нацагаа хайрыгаа баярлуулж чадсандаа өөрөө ч гэсэн баярлан тэр орой хоёулаа их л хөгжилдөн ойрдоо эрхлээгүйгээр нэгэндээ эрхлэн цэнгэлийн оронд умбалаа. Зургаан сар гараад ид шалгалт шүүлэг гээд Нацагаа завгүй болов. Хажуугаар нь ажлаа хийгээд бас халтуурын ажил овоо ороод ирсэн тул тэрээр бүхнийг зохицуулах гэж нойр хоолгүй шахам гүрийж байгаад энэ ажлын ард гарахаас өөр аргагүй болов. Нэг өдөр урд урдахаасаа их ажилтай хүн хоолонд ч орж амжихгүй явсаар арайхийн нэг ард нь гарч өлсөж байсан хэдий ч харихын хооронд тэгээд ч өнөөдөр Тунсаг үдээс хойш амарч байгаа юм чинь сайхан хоолтой сууж байгаа байх

гээд гүрийсээр гэртээ ирлээ. Хаалгаар ороод ирэнгүүт сайхан хоолны үнэр хамар цоргих нь тэр. Нацагаа баярласан гэдэг тоймгүй. Бушуухан хувцсаа солингоо орон дээр хэвтэж байсан хайртыгаа нэг шурхийж үнсчихээд гараа угаагаад гал тогоонд орвол түмпэн сав хов хоосон. Хоол байгаа ямарч шинж алга. Гайхан өрөөндөө тавьчихсан юм болов уу хэмээн бодоод буцаж орон – Чи хоол тавиагүй юмуу хэмээн итгэл муутай асуувал Тунсаг өөдөөс нь хялмалзан – Юун чамд хоол тавих, ядарч унах гэж байгаа хүн орж ирээд арайхийж өөртөө жаахан юм хутгаж идлээ гэдэг байгаа. Нацагаагын цээж өөд нэг юм огшиод урд нь хэзээ ч гомдож байгаагүйгээр гомдоод эр хүн гэлтгүй нулимс унагангаа алдав. – Намайг чи жаахан ч гэсэн хайрлаач дээ, би чамаас

хайр мэдэрмээр байна – Аяга шөл тавиагүйн төлөө чи хайр нэхээд байхдаа яадаг юм, чи намайг өөрийгөө хайрладаг болгохгүй яасан юм. Би ч гэсэн хүн, надад чамаас өөр анхаарал тавих юм бишгүйдээ байна … хэмээн тэрүүгээр нэг цамнаж, үг сүггүй уурлаж хашгичин хажуу өрөөнд хүмүүс байна гэж ичиж зовж байгаа ч юмгүй дайрч гарав. Нацагаа юм хэлэх гэсэн боловч хүссэнгүй, угаасаа хүнтэй хэрэлдэж сураагүй тул шууд угаалгын өрөөнд орон ус гоожуулан хэсэг сууж байснаа усан доор орж зогсов. Энэ удаа түүний нүдийг өөрийн эрхгүй гомдлын нулимс бүрхэн асгараад ирлээ. ” Би дандаа эрхлүүлнэ, халамжилна, яагаад би нэг удаа ч гэсэн эрхэлж болдоггүй юм бэ … ээжийн хэлсэн үнэн гэж үү. Би үнэхээр Тунсагийг толгой дээрээ гаргачихлаа гэж үү, хүнийг хайрлаж түүнийхээ төлөө гээд хамгаа

зориулсны хариу энэ гэж үү … үгүй ээ энд хэн ч биш би өөрөө л буруутай … би л анхнаасаа энэ бүх бололцоог бий болгож өгсөнөөрөө би өөрөө буруутай. Хохь нь өнөөдөр ингээд уйлж байхдаа таарсан амьтан. Би яагаад өөрийнхөө олсон мөнгийг дур мэдэн хоол ч аваад идэж чадахгүйд хүрэв, тэр өнөөдөр хэн болоод хэний мөнгийг тооцож дутвал хэрүүл хийж байгаа юм. Амьдрал ийм байдаг юмуу, адилхан л амьдралын төлөө зүтгэж байж, би харин ч ойлгохыг хичээж өөрийнхнөөсөө илүү тэднийхнийг Тунсагийг гэж явдаггүй гэж үү … өөртөө үнэхээр дургүй хүрч байна, хорин хэдхэн насандаа амьдрал, хайр хэмээн хөл алдаж гүйсний гор, өөрийгөө ч бүрэн бэлдээгүй байж яарч амьдрал зохиосон минь өнөөдөр ингээд нус нулимастайгаа холилдоод эр хүн байж найз охиноороо аяга хоол хийлгээд идчихэж

чадахгүй загнуулаад байж байхдаа таарсан амьтан …” хэмээн утга учиргүй элдэв юм холин бодоод арай ч ингэж амьдардаггүй байхаа гээд нүдээ хавдсан байх хэмээн хүйтэн усаар шавшиж байгаад гараад ирвэл хажуу өрөөний хоёр хүүхэн ороод ир хэмээн сэмхэн даллах нь тэр. Нацагаа ч өрөөндөө орохыг хүсэхгүй, тэгээд ч хүн дуудаж байхад гээд яваад орвол нөгөө хоёр хаан сүүтэй цай найруулж өгөөд за нэг сайхан хоол идчих хэмээн ногоотой шөл аягалж өгөв. Нацагаа урд нь хэзээ ч ичиж байгаагүйгээрээ ичиж, нөгөө багын нүүрэмгий зан хаашаа алга болчихов гэмээр хөлийнхөө улнаас халуу шатан нүүр нь улайгаад ирлээ. Тэгтэл Сувдаа хэмээх мяраалагдуу шар хүүхэн нь: – Уучлаарай, чамайг эвгүй байдалд оруулъя гэж бодоогүй юм шүү. Сүүлийн үед чи их ядруу харагдаад байгаа, эр хүн байна даа нэрэлхэх юун хэмээв. Үүнийг сонсоод Нацагаа намайг гээд анзаардаг хүн байдаг

л юм байна, би тэгтэл яаж байна, нүдээ боолгочихсон аятай хэнийг ч харахгүй. Хажуудах хүн өнөөдөр баяртай байна уу, гунигтай байна уу мэдрэх ч үгүй, тааруул нь нэг мэндийн зөрүүтэй өнгөрч байдаг ямар тэнэг юм бэ хэмээн тархиа шаав. Тэр сацуу аавынх нь хэлдэг байсан ” Жирийн юм шиг юманд ч сонин хачин байдаг” хэмээх үг оройлуу нь орж сая л тэр үгийг ухаарлаа. Тэрээр хоол идэж байтал хөлс нь хар аяандаа цутган бөнжигнөнө. Ямар их өлссөнөө тэгэхэд л мэдлээ. Нацагаа хоолоо идэж дуусчихаад цай ууж байхдаа өөрийн мэдэлгүй хэнгэнэтэл санаа алдчихав. Түүнээсээ ичиж үхэнгээ алдан нөгөө хоёрлуу харвал тэд харин албаар тэгсэн үү тоосон шинжгүй нэмэх үү хэмээн гараа сарвайнгаа тэс өмнөө хөгжилтэй юм ярин гурвуулаа жаал инээлдэж авав. Тэгж Нацагаа бараг гурван жил хаяа дэрлэн амьдарсан хоёр охинтой анх удаа нүүр хагарч билээ. Нацагаа ч

хөршүүдийнхээ сайхан сэтгэлд баярласнаа хэлээд тэдний өрөөнөөс гарав. Өрөөндөө ортол Тунсаг аль хэдийн орондоо орчихсон буруу хараад хэвтэж байв, хажуугаар нь ороод хэвттэл: – Хоолонд л явчихдаг амархан амьтан юм даа хэмээн санаанд оромгүй үгээр угтах нь тэр. Нацагаа юу ч хэлэлгүй эвлэрэх санаатай араас нь тэврэх гэтэл цаашаа цаашаа гээд ойртуулсангүй. Нацагаа урам нь хугаран дээшээ харж хэсэг хэвтэж байгаад – Чи надад хайртай юу Тунсагаа? – Мэдэхгүй …. өөр юу ч хэлсэнгүй. Нацагаа надаас ингээд зөрүүлээд асуугаасай гэж хүссэн ч тэрээр юу ч хэлсэнгүй. Харин Нацагаа дотороо ” Би эрэгтэй ч гэсэн хүн, хүн гомддог юм байна, нэгэнт надад хайргүй сэтгэлгүй хүнийг би мянга хүчлээд өөртөө хайртай болгож жаргалтай байж

чадахгүй юм байна, хангалттай миний хувьд … нүд минь ч нээгдлээ, намайг дэндүү гомдоолоодоо чи минь, хар шөнө хэрүүл хийгээд яахав маргааш энэ бүхнийг эцэслье” хэмээн шийдээд буруу харан хэвтлээ. Нацагаагын нойр хулжжээ. Тэрээр анх ухаан орсон цагаасаа эхлээд балчир үе, сурагч нас, оюутан ахуй цаг, Лондонд ирсэн, Тунсагтай танилцсан гээд энэ шөнийг хүртэлх өөрийнхөө туулж өнгөрүүлсэн бүх л амьдралаа бодон хэвтэв. Тэрээр урд нь сонирхох хоббитой, амьдралд идэвхитэй нэгэн байж харин Тунсагтай учирснаас хойш сургууль, ажил, гэр гэсэн ганцхан жимтэй, мөн амьдрал, хайр гэсэн ганцхан бодолтой, сурах, амьдралаа авч явах гэсэн ганцхан үүрэгтэй нэгэн болсноо мэдэв. Тэрээр Тунсагын гаргаж байсан авир, хайртай эсэхээ мэдэхгүй гэсэн үг нь түүнд хайргүйг хэлээд өгөхийг ч ухаарав. Нацагаа гэнэт маш ихээр ганцаардаж найз нөхөд, гэр орноо санан үгүйллээ.

Гэвч тэрээр шууд салж чадахгүйгээ бас ойлгов. Жаахан өөрөөр хандаад үзвэл ухаарах болов уу, дассан сэтгэл гэж хэцүү юм даа, даанч дээ энэ чинь хүн байна даа, одоо ганцхан боломж олгоод үзье, гэхдээ өөрөөр байж өөртөө хайртай болгох гээд үзье хэмээн элдвийг бодон хөрвөөсөөр арайхийн үүр хаяарахын алдад нэг дугхийв. Нацагаа өглөө сэртэл Тунсаг ажилдаа явчихсан аж. Тэрээр өнөөдрөөс их ажлынхаа ард гарсан болохоор өөртөө дүгнэлт хийн хуучин бүхнээ сэргээх гэж бассейнд очиж усанд сэлэхээр явлаа. Ирсэнээсээ хойш анх удаа ийнхүү усанд сэлж нааш цаашаа дураараа устай хүч үзэн хага яран сэлж байхдаа тэрээр таашаал авч байв. Дараа нь ганцаараа кино хүртэл үзлээ. Ер нь дажгүй шүү. Мөн найзуудтайгаа нэг өдөр усан

онгоцоор зугаалж шар айраг шимэн бүжиглэхийн сацуу сэтгэл нь сэргээд хуучин Нацагаа эргээд ирэх шиг л боллоо. Тэдэнтэй хамт явж байсан 40 гаран насны эхнэр нөхрийг хараад Нацагаа сэмхэн цагаан атаархал ч гэмээр мананд хучигдах нь тэр. Хоёр биендээ халамжтай гэж жигтэйхэн бие биенийхээ зургийг аваад жаргалтай хос л ийм байдаг байх гэмээр энэ онгоцон дээр хоёулханаа байгаа юм шиг байгаа нь үнэхээр сайхан атаархмаар харагдана. Нацагаа нэгэнтээ санаа алдаад ” Хайр гэдэг энэ л байх даа” хэмээн бодохын сацуу Тунсагийгаа яаж байгаа бол гэж бас өрөвч сэтгэлээр бодоод амжив. Нацагаа зугаалж яваад оройхон хэрд гэртээ иртэл Тунсаг ирчихсэн өөдөөс нь өнөөх л мөнгөө ярин хэрүүлээ нэхсээр угтлаа. Нацагаа гэдэн нь хөдөлж би чиний юмаар зугаалаагүй шүү гээд хувцсаа тайлтал тэрээр жаахан

аядаж байснаа – Нацагаа дүүгийн эмчилгээний мөнгө нэхэгдээд байна, чи надад нэмэр болно биз дээ хэмээн аргадангуй дуугарлаа. Нацагаа түүний өөдөөс харвал урьдны ялан дийлж байдаг бардам зан нь алга болсон мэт гэвч тэрээр өшөө болоогүй хэмээн бодоод – Чадахгүй ээ, би нөөтбүүк авах гэж байгаа, надад хэрэгтэй байна, манай ангид надаас өөр нөөтбүүкгүй хүн алга, хичээл дээр зайлшгүй хэрэг болоод байна. Энэ удаа чи өөрөө аргал. Ийм үг сонсоно чинээ санаагүй байсан Тунсагын нүүр нь цайж ирсэнээ – Тэнд манай гэрийнхэн өлсөж үхэх гэж байхад, чи энд тансаглаж байх ч гэж дээ хэмээн юу юугүй нүдийг нь нулимс бүрхээд ирэв. Нацагт хэлэх үг олдсонгүй дотроо ” арай ч дээ Тунсаг минь би танайхыг нүдээрээ хараад ирсэн хүн шүү дээ” Нацагаа Тунсагт нэг ч төгрөг өгөхөө больсоноос хойш нэг орой найзуудтайгаа сууж өөрийнхөөрөө ардаа санаа зовох юмгүй дураараа наргиж

хөгжилтэй сайхан байлаа…” Нацагаа минь чи наад хүүхнээсээ хэзээ салах гээд байнаа, цаадах чинь чамайг гадуур таарсан хүн бүхэндээ харамч хахираар чинь дуудаад яваад байх юм. Хэцүү хүүхэн юмаа түүнд мөнгө л байвал зүрхээ худалдахаас ч буцахгүй ээ. Чамайг гээд л хэлж байна”. Нацагаа харьж явахдаа найзуудынхаа хэлсэн үгийг бодон ” Мөнгө гэдэг хүнийг ямар муухай болгодог юм бэ, ээ бурхан минь гэж. Энэ хүн маань мөнгөний төлөө юу ч хийж, яаж ч явахаас буцахгүй болчихжээ” хэмээн халаглан бодов. Тэрээр гэртээ иртэл мөн л хэрүүл, өнөөх л мөнгөний хэрүүл Нацагаа үнэндээ залхаж эхлэв. Түүнд хариугүй бөхөх гэж аажим аажимаар гэрэл нь буурч байгаа зул шиг хайр үлдсэн болохоор тэрээр дотороо нэг л өдөр хэмээн түүнийгээ уучилсаар өдий хүрчээ. Тэгтэл найзуудын үг, орой болгон угтах мөнгөний хэрүүл. Маргааш нь өглөө босоод Тунсаг түүнээс хоолны

мөнгө нэхлээ. Нацагаа би чадахгүй, одоо гарч нөөтбүүк авлаа гээд хувцаслан үүдрүү явтал Тунсаг араас нь ууж байсан цайтай аягаа шидчихэв. Өнөөх нь үүдний толийг онож газраар нэг хагархай тольны бутархай тар нярхийн таран унах нь тэр Нацагаа эргэж харан энийгээ өөрөө цэвэрлээрэй гээд гарлаа. Орой нь гэртээ иртэл байрны эзэн хажуу өрөөний Хэрлэн: Та хоёрын хэрүүл дэндэж байна шүү, бид нар хараар байдаг улс байрнаас гарсан нь дээр байхаа. Нацагаа хоолоо хийчихээд Тунсагийг хүлээж байтал Тунсаг ч ирлээ. Хоол аяглаж өгтөл идсэнгүй. Тэгэхээр нь урдынх шиг гуйсангүй орхичихов. – Бид хоёрыг байрнаас гар гэж байна, энэ хэрүүл үнэхээр дэндэж байна, хажуу улсдаа ч тээртэй. Ингэж байгаад цагдаа сэргийлэх болбол чи ч тэр бусад нь ч тэр хэцүүднэ. Хүний нутагт хэдэн цаас олох гэж ядарч яваа

нэгнээ чи бид хоёр хөөдөөд яахав. Нэг хэсэгтээ хоёулаа тусдаа амьдаръя. Чи ч сайн бодож өөртөө дүгнэлт хий, би ч сайн бодъё. – За яахав … чи тэгж бодож байгаа юм бол, тэгэхдээ би тусдаа амьдарвал чамаас шууд сална шүү – Үнэн үү? – Үнэн – Яг биз? – Яг … – Намайг үнэн сэтгэлээсээ хайрлаач дээ, намайг ашиглаж биш зүрхнээсээ хайр ундруулах гээд үздээ, би нэг эргэвэл чамаас тэр чигтээ эргэчихнэ шүү … Чи сайн бодоорой, үлдсэн жаахан хайрыг минь битгий бөхөөчих гэтэл Тунсаг өөдөөс нь шууд пүү … гээд үлээх нь тэр. Нацагаа хэзээ ч уурлаж байгаагүйгээрээ дүрсхийн уурлан Тунсагын нүүрэн дундуур нь алгадаад авав. Алгадсаныхаа дараа за одоо ч бөөн юм болох байх даа хэмээн хартал харин өөдөөс нь хөөрхөн нүд нь дүрлэгнэн айсандаа биеэ хураачихсан дуугарч ч чадахгүй хөших нь тэр. Уурладаггүй хүн гэнэт уурлаад бүр гар хүрэхийн чинээ санаагүй

байсан Тунсаг ёстой яаж ч чадахгүй болох нь тэр. Нацагаа ч хаалга саван гарлаа. Тэр шөнөдөө найзындаа очиж хоноод маргааш нь өдөр иртэл Тунсаг нүүчихсэн байв. Тэрээр уурлаж байгаад Нацагаагийн байрны барьцаанд тавьсан мөнгийг нь аваад явсныг сонсоод за яахав гээд өнгөрөөлөө. Нацагаа өрөөндөө орон дээш харан хэвтэхэд яагаад ч юм баярлаад ч байгаа юм шиг цээжин дотроос нь нэг хүнд дараад байсан зүйлийг авчихсан ч юм шиг хөнгөрөөд ирэв. Тэрээр босч өөртөө жаахан юм хийж идэн усанд орон гарч ирээд Тунсагын салдаггүй том тольны өмнө суун өөрийгөө сайтар ажлаа. Ийм сайхан залуу өөрийг нь хайрлаад, халамжлаад байхад хайр даасангүйдээ чи минь хэмээн бодсоноо өөртөө л сайхан даа гээд яадаг юм хэмээн инээмсэглэн өөрийнхөө өөдөөс нүдээ ирмээд амандаа дуу аялан сууж байтал хаалгийг нь зөөлөн тогшив. Очоод онгойлготол Сувдаа манайд

ороод ир, Хэрлэнгийн найз нь ирсэн, чамайг дуудчих гээд хэмээн инээвхийлэв. Тэр орой тэр дөрөв дуулж хуурдан харин ч нэг ууж өгөв. Хэрлэн чи нэг залуу олоод эндээ байвал бай одоо Тунсаг байхгүй юм чинь ямар хэл ам татлана гэж айх биш. Нацагаа ч бодож байгаад болъё, дэндүү олон дурсамж үлдээсэн байр даа хэмээн хөлчүүрхэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *