Home Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “4-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “4-р хэсэг”

0 second read
0
2
2,525

Нацагаа онгоцноос буун сэтгэл нь тогтож ядан бялхсаар гараад иртэл ээж, аав, ах нар нь мөн Тунсагын ээж, аав нь ирчихсэн түүнийг угтаж авав. Гэртээ ирээд гэрийнхэндээ авчирсан бэлэгээ өгөөд

хадмуудынхыгаа гаргаж өгч чадсангүй гэрт чинь очихдоо өгье хэмээн аргалж өнгөрөв. Үнэнийг хэлэхэд ээж, аавдаа авсан юмны хажууд тэр хоёрын бэлэгийг гаргаж өгнө гэхээс халуун байлаа. Аав нь шууд

хэлэхгүй ч ямар нэг юм хараад байх шиг. Нацагаа орой унтахаар хэвтэж байхдаа аавынхаа тэр горьдонгуй харах нүд, ээжийнхээ зэмлэнгүй харцыг дахин дахин санасаар. ” Би нээрээ ямар усан тэнэг

юм бэ, яахаараа ийм өөрийн гэсэн толгойгүй болчихдог байна вэ?, хөөрхий аав, ээж хоёр минь надаас пальто харж байхад миний байгаа царай энэ. Та минь өмсөх юмгүйдээ биш, миний бага хүү авч өгсөн

гээд найзууддаа надаар бахархах гэж л тэр шүү дээ. Тунсагаа чи яаж миний тархийг барьж чадаад байнаа. Би ийм хүн байсан гэж үү, хэнийг буруутгахав дээ. Би чамд хайртай, нэгэн насны амьдралаа

холбох эхнэр минь хэмээн итгэж, хүндэлсэндээ л чиний үгээр байдаг….би нээрээ арай ч дээ, ер нь бусад хосууд бид хоёр шиг байдаг билүү. Чи надад нэг удаа дотуур өмд авч өгч үзээгүй, намайг гээд халамжилж байсан уу, би л хайр минь, хайрт минь гээд чамайг хатан хаан шиг хүслээр чинь байлгаад байгаа юм бишүү, Нацагаа минь чи юу л болоод байна даа…” ийнхүү элдэвийг бодон эргэж хөрвөөсөөр ядарсандаа нэг мэдэхэд нам унтав. Маргааш нь унтаж, унтаж босоод иртэл танил банштай борцтой цайны үнэр хамар цоргино. Тэрээр усанд орчихоод гараад иртэл ээж нь – Иш муу хүү минь ямар их тураа вэ, алив сайхан цай уу гээд өмнө нь аягалж өгөөд өөдөөс нь харан

суулаа. Нацагаа эгээтэй л уйлчихсангүй, ээжийнхээ цайг уун хөлсөө арчингаа – Хичээл их, дээрээс нь ажил хийгээд бараг таныхаа өврөөс салаагүй явсан хүн юм, юм үзээд жаахан турсан байхаа. Санаа зоволтгүй ээж минь гээд инээмсэглэв. – Нацагаа … цаад охин чинь миний хүүг арай дээрэлхээд байна уу даа хэмээн гэнэт пал хийтэл асуув Нацагаа юу хэлэхээ мэдэхгүй суутал аав нь – Зсс … биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлэх биш. Алдвал өөрөө л алдаг хэмээн уцаарлангуй дуугарав. Нацаг ч юу ч хэлсэнгүй цайлж дуусаад Тунсагынд очихоор гарлаа. Тэднийхэнд авсан бэлэгээ ээж, аавдаа харуулахгүй арайхийн нууж авч гарав. Тунсагын ээж гэж сайхан зантай авгай гурилтай шөл хийчихсэн, хирэндээ хүргэн хүүгээ ирнэ гээд бэлдсэн угтав. Нацагаа ороод цомцойн сууна. Ээж нь зогсоо

зайгүй элдвийг асууж шалгаан ширээн дээр юм зөөн тавьсаар сая л нэг тухтай суув. Тэгсэнээ хамар дээрээ бурзайсан хөлсөө гараараа нэг шуударч арчаад – За Нацагаа минь манай охин баахан дураараа даврамтгай охин байгаа юм, хаяа үг хэлж байхгүй бол давраад л байх шинжийн. Хүссэнээр нь туйлуулаад байваа, хүсэл нь барагддаггүй монш байгаам шүү хэмээтэл аав нь гэх өндөр гозгор хүйтэндүү царайтай нүдээ ойр ойрхон цавчилсан туранхай хөх хүн тамхи гарган ихэмсэглэн сороод утааг нь алгуур гарган ярвайж ирсэнээ – Хнн … хэмээн хамраараа дуугараад, охиноо хүний атганд байлгах гээ юу гээд хажууд нь шинэ хүргэн ирчихээд байгааг ч тоож байгаа шинжгүй би залуудаа чиний хүссэн бүхнийг л авч өгч байлаа. Чам шиг ер нь төрсөн охиноо барьж бай гээд хүргэндээ хэлдэг эх байдаг юмуу хэмээн

угын жаахан халамцуу байсан нь нөлөөлсөн үү эхнэрээ загнан үглэж гарав. Дулмаа тэндээс хулмалзан улайж нөхөр нь угаасаа ингэдэг бололтой алив миний хүү юм ид хэмээн үл ойшоох дүр үзүүлэхийг хичээж байлаа. Нацагаа энд хагас цаг орчим хүрэхтэй үгүйтэй болсон байх тэгсэн ч бушуухан гарахын мөн болов. Тэрээр нэгийг санан хүүд авсан куртикээ гарган хаана байгааг нь асуувал Дулмаа ашгүй нөхрөөсөө холдох шалтаг олдов гэсэн аятай бушуухан босч нөгөө өрөөнд орон нойрмоглон буй хүүг тэвэрсээр гараад ирлээ. Нацагаа яагаад ч юм түүнийг хараад өрөвдөхийн дээдээр өрөвдөв. Өгсөн бэлэгээ өгтөл хүү шүлсээ гоожуулан өөдөөс нь харан инээхээс юм авч байгаагаа мэдэж байгаа ч шинжгүй байв. Дулмаа – Иш хүү минь ямарч их юм авсан юм бэ дээ, манай энэ хүүгийн эх гэж … хэмээн цааш ярих

гэтэл нөхөр нь дуугаа чангаруулан – Чи одоо яагаад далан долоон булчирхайгаа тоочоод байгаа юм. Хүргэн, хүргэн л гэнэ албан ёсоор суугаагүй байгаа хоёрыг – Чи одоо болил доо, наана чинь хүү холоос ирчихээд байхад – Хнн … =манай хүн болох гэж байгаа л юм бол сайнтай муутай нь мэднэ биз. Би ийм л хүн, эцсийн эцэст хэнбугай нь ч надад заах эрхгүй, заалгаж ч ирээгүй шүү хэмээн хаагив. Нацагаа гармаар байсан ч шууд ингээд гарчихаж чадсангүй. Тэгтэл аз болж утас нь дуугарлаа. Хэдий ээжийнхээ утастай явж байгаа, өөрлүү нь одоохондоо залгах хүн үгүйг мэдэж байсан ч тэрээр баярлан уучлал эрэн гадаа гарч яригч болоод ах ярьж байна, намайг хүлээгээд байна гэнээ хэмээгээд бушуухан тэндээс гарч орцны үүдэнд гарсан хойноо гүнзгий гэгч нь амьсгаа аван гаргаад машинаа асаан тэндээс

хөдөллөө. Нацагааг ирсэнийг дуулаад найзууд нь уулзая гэж хэд хэд утасдсан боловч тэрээр санаа нь зовон ямар нэгэн арга зохиогоод дөлөөд байв. Тэгтэл ээж нь нэг өдөр түүнд хэдэн төгрөг өгөөд – Наргиж цэнгэ гэж өгч байгаа юм биш шүү, нэг өдөр ч болов гараад найзуудтайгаа ярьж хөөрч сууж байгаад ир. Тэд нар чамайг буруугаар ойлгоно ш дээ ингээд дөлөөд байхаар чинь. Нацагаад энэ үед эх хүн гэдэг ямар агуу юм бэ. Намайг юу ч хэлээгүй байхад гаднаас хараад л байгаа байдлыг минь мэдчих юм. Би ч гэж би, арай ч дээ нэг ч төгрөгний орлогогүй байж албатай юм шиг л ээжийгээ шаналгах юм хэмээн бодоод ичиж байсан ч тэр мөнгийг аваад хэдэн хүнрүү утас цохин орой уулзая хэмээн цаг товоллоо. Нацагаа орой юу өмсч

гарахыгаа мэдэхгүй байтал ээж нь өрөөнд нь орж ирээд хувцасла гадагшаа гаръя хэмээв. Тэрээр орой арван жилийн хэдтэйгээ уулзахаар цаг товлочихлоо амжих юмуу хэмээтэл дуугүй л хурдан хувцаслаадах. Чулуун хүүгээ энэ хэд хоногт хараад их юм хэлмээр байсан ч ухаарна биз гээд чимээгүй байхаар шийдлээ. Гарч орох ч үгүй, халаасандаа өөрийн гэх таван төгрөг ч үгүй, анх л Монголоос явахдаа өмсч байсан хувцас нь тэр чигтээ, царай алдан турчихсан. Тунсаг нээрээ эмэгтэй хүн гэхэд арай ч ийм арчаагүй байж болохгүй дээ. Хүн сайхан байж болно, ааштай байж болно, хайртай дуртай болоод ханилж суух дээрээ тулсан бол хажуудахаа жаахан ч гэсэн халамжилж баймаар юм. Тэр хүүхэн ер нь миний хүүд хэр сайн юм болдоо. Хамт байхад Нацагаа л гүйгээд байснаас нөгөөх нь миний хүүг

алив гэж байсныг хараагүй. Яавч миний хүүд хань болох хүүхэн бишээ. Нацагаа ч тэр охинтой суувал насааараа зовох байх даа. Би хүүгээ ийм зөөлөн гэж бодсонгүй, өөр найз нөхөдтэй нь уулзуулвал жаахан нүд нь нээгдэж магад юм даа. Яахаараа тэр олон дотроос очиж очиж тийм хүүхэн олоод авчихдаг байнаа, би л хүүгээ гэхгүй юм бол өөр хэн гэхэв. Одоо орой найзуудтайгаа уулзахад өмсөх юмгүй л байгаа. Ерөөсөө нэг сайн хувцсыг нь шинэчлээд өгье хэмээн бодоод ийнхүү нөхөр, хүү хоёроо яаруулан барин гарч байгаа нь энэ билээ. Нацагаад хэдий эвгүй байсан ч баяртай байлаа. Тэрээр ээжийнхээ ухаантай, мэдрэмжтэйг нь бахархаад барсангүй. Тэд дэлгүүр орон оймс, дотуур өмднөөс эхлээд жинсэн өмд, сорочкон цамц, зангиа, ноолууран цамц, ээлжийн костюм пиджак гээд бүр хавар намрын пальто хүртэл авч ёстой л иж бүрэн хувцаслаж өгөв. Нацагаа ээжээ одоо болно доо, яах гэсэн юм хэмээн хэлж байсан ч авхуулаад л

байлаа. Тэрээр үнэхээр их баярлаж байлаа, аав нь тэрүүхэндээ түнтэгнэн жолоогоо мушгингаа – Насанд хүрсэн хүүхэд эрхлүүлээд гэхэд Чулууны дуу нь чангаран – Яадаг юм, наад хүүхэд чинь анх эндээс явахдаа л өмсч байсан хувцастайгаа явж байна, анзаардаггүй юмуу. Сургуулиа төгсөөд ажил хийдэг болчихвол өөр ш дээ гээд нам дарав. Орой нь Нацагаа нүүр бардам ангийхан дээрээ очлоо. Тэрээр арван жилийнхэнтэйгээ уулзаад сэтгэл нь илт сэргээд ирэв. Бүгдээрээ ангийнханаа ярин хэн хэн хаана байгаа, юу хийж хэдэн хүүхэдтэй болсон гээд тэдний ярих юм барагдах биш. Тэгтэл нэг нь тэндээс – Нээрээ Нацагаа Батаа Лондонд байгаа гэсэн, чи уулзсан уу? – Ямар

Батаа билээ?, сайн санахгүй байх чинь – Яагаав дээ, чи шоглоод байдаг байсан, чиний урд суудаг манайхан загас гэж хочилоод … барагтай бол үг дуугарахгүй нэг тийм дуугүй бор хүү байсан даа – Нэг л санаанд орохгүй байх чинь, тийм ямар хүүхэд байлаа, нээрээ мэдсэн бол монтажаа аваад ирдэг байж, олон хүүхдийн нэр нь мартагдсан байна шүү – Ёстой санадаг санаа байна даа наадах чинь, дараа уулзахдаа нээрээ авчирч байя, яагаав дээ арваа төгсөнгүүтээ гадагшаа сургуульд явчихсан бид хэд гайхаад мөнгө хаанаас олоод явчихав гэж ирээд л ярьж байсан даа – Аан одоо л саналаа … тийм тийм, үгүй ээ таараагүй,

бодвол бараг гардаггүй юм байлгүй, Монгол.чуудын шоунд л лав ирж байгаагүй, ирсэн бол би танихгүй ч намайг таниад ирэх байсан биз. Тэд ийнхүү дурсамж ярин суусаар нилээн орой болсон хойно сая нэг юм өндөрлөлөө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…