Нүүр Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “2-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
654

Нацагаа хэдий АНУ явах хүсэлтэй байсан ч ээж, аав хоёр нь дуугүй Англи яв гэсэн болохоор үгийг нь дагахаас өөр арга байсангүй. Тэрээр богино хугацаанд юмаа бэлдэж дуусаад нэг л өглөө алсын оронд

эрдмийн мөр хөөхөөр нислээ. Нацагаа Англид очоод сонгодог барилга, хөшөө дурсгалуудыг хараад өөрийн эрхгүй алмайрч орхив. Өөрийгөө хэдий хотын хүн хэмээн онгирдог байсан ч эдний хажууд юу ч биш

юм байна гэдгээ мэдэж тэр сайхан газрын бүх л зүйлийг бишрэн явна. Хичээл ном нь ч эхэлж хаа очиж 4 жил хэлийг нь үзсэн юм гэсэндээ нэг их түүртсэнгүй. Тэрээр хичээлдээ явчихаад зав л гарвал газрын

зураг барин нийтийн тээврийн хэрэгсэлээр нь хотоор тэнэж өгдөг байлаа. Нэг мэдсэн ирээд хоёр сар гарангийн хугацаа өнгөрчихөж. Нэг өдөр номын санд сууж байтал түүний холын садан болох Урнаа утсаар

ярин Ариунаа энд ирсэн тоглолтоо хийнэ гэнэ хамт явах уу хэмээн асуув. Урнаа хэдэн жилийн өмнө ирсэн болохоор түүнд бас их тус дэм болж байв. Тэр хоёрыг яваад ортол зөндөө олон Монголчууд. Нацагаа

Урнаагийн чихэнд нь: Ийм их Монголчууд энд байдаг юмуу гэхэд нь цаадах нь инээгээд манай найзууд байх ёстой доо хоёулаа жаахан урагшилъя гээд түрүүлэн алхлаа. Нацагаа тэнд байгаа охидуудыг хараад сайхан охид байна шүү, нэг гайгүйхэн охиныг нь найрчих юмсан. Дэмий гонзгойрч байхаар ухааны юм бодон хөлөө ачин түшлэг налан шар айраг шимэнгээ нүдээ билчээж гарав. Тэгтэл нэг охин түүний хараанд өртөх нь тэр. Нацагаа үнэндээ түүнээс өө эрээд олсонгүй. Богино даашинзны цаанаас цухуйх урт гуалиг хөл, тэгш мөр, урт үсээ сул ороон задгай тавьсан байх бөгөөд, өөртөө итгэлтэй бардам харагдана. Тэрээр олон ч юм бодсонгүй шууд дэргэд нь очин

бүжиглэнгээ яриа өдөв. – Сайн уу, тоглолт сайхан болж байна шүү – Аанхан… – Чамайг хэн гэдэг вэ? намайг Нацагаа гэдэг, чи хэнтэй явж байгаа юм. Бүсгүй түүнийг дээрээс нь доошоо нэг гүйлгэн харсанаа – Найз охинтойгоо явж байна…хэмээн тоомжиргүй дуугараад урагшаа харчихав. Нацагаа ч гандан буурахгүй – Би ганцаараа явж байна, хамт сууж болох уу? – Өөрөө л мэд. Нацагаа Урнаад очин нэг охинтой танилцчихлаа, явахдаа юу ч болсон яриарай гээд нүдээ ирмээд шинэхэн танилынхаа ширээрүү явлаа. Нацагаа тэр орой хоёр охиныг дайлан хоншоортой гэдгээ харуулж, бас хөгжөөж байлаа. Нацагаа, Тунсаг хоёр ийнхүү танилцав. Нацагаа бараг анхныхаа харцаар

Тунсагт дурлачих шиг болов. Тунсаг ч нэг их гуйлгаж сүйд болсонгүй. Дороо учраа олох нь тэр. Тэр хоёр хаа л явна цугтаа. Нацагаа Тунсагыгаа хайраар дугаахгүйг хичээж, түүнтэйгээ хамт байхаараа өөрийн мэддэг Нацагаа биш болчихдог байв. Гадуур гарсан ч, кино үзсэн ч ер нь л хаана бол хаана үргэлж цугтаа байна. Оройн сэрүүнд хайртыгаа тосчихоод Лондонгийн гудамжаар хөтлөлцөн алхаж явахдаа тэрээр бүх хүнд гайхуулмаар, бас харуулмаар ч юм шиг. Урд нь олон охинтой үерхэж байсан ч энэ удаагынх шиг ингэж сэтгэл нь хөдөлж байсныг санаад олохгүй байлаа.Тунсаг нь түүний хувьд бүхнээс эрхэм хүн болж хайр гэдэг ийм байдаг юм байхдаа хэмээн боддог болов. Нэг өдөр тэр хоёр Тунсагийг ажлаас нь авчихаад

байрных нь хажуугийн цэцэрлэгт тэврэлдэн зөөлөн үлээх салхинд илбүүлэн халуун дулаан хайрын үг шивнэлдэн сууж байтал Тунсаг гэнэт: Нэг дороо амьдармаар байна, орой болгон чамайгаа санах нь надад хэцүү байна хэмээн хэлээд хүзүүгээр нь тэврэн хүзүүнд нь хошуугаа наалаа. Нацагаа ч тийм бодолтой байсан тул дуун дээр нь зөвшөөрч Урнааруу ярьтал цаадах нь төд удалгүй нэг найзыхаа хажуу өрөөг олж өглөө. Ингээд Нацагаа, Тунсаг хоёр Урнаагийн найзын хажуу өрөөнд хамтдаа амьдарч эхлэв. Тунсаг орсон өдрийн орой нь – Энэ хүүхнийг ганцаараа юм байх гэсэн ашгүй хоёулаа юм байна, тэгэхдээ эд нартаа ямар нэг юм болбол би чамайг өршөөхгүй шүү гээд эрхлэнгүй дуугаран хоёр хацрыг нь чимхтэл Нацагаа ч инээд алдан –

Юу гэж дээ, найз нь тийм хүн бишээ, цагтаа хардаг л байлаа, одоо бол үгүй ээ – Чи надад хайртай юу? – Хайртай, харин чи? – Хайртай Тунсаг Нацагааг хүзүүдэн үнсэж байснаа орлуу түлхэн хэвтүүлэв. Нацагаа инээмсэглэн цамцаа тайлах гэтэл Тунсаг хүлээж бай би гээд дээр нь суун түүний хувцсыг хуу татан тайлав. Нацагаа гараа явуулан тэврэх гэтэл хүлээж бай л даа хэмээн шивнээд өмнө нь зогсон өөрийн хувцсаа нэг нэгээр нь яаралгүй тайлсаар дотоожтойгоо л үлдэв. Нацагаа тэсч ядан оргилох хүслээ арайхийн дарж байлаа. Тунсаг энэ шөнө ёстой өөрийнхөө хүслээр Нацагааг эзэмдэв. Хөлс нь дуслан амьсгаа нь дарагдаагүй тэрээр ёстой сайхан байлаа, чамд сайхан байсан уу хэмээн өөдөөс нь талимааран харахад Нацагаа хэдий өөрөө

таашаал аваагүй ч хайрыгаа гомдоохгүйн тулд тиймээ гэж хэлээд ус аваад ирье хэмээгээд бослоо. Цаг хугацаа ч дороо өнгөрч Нацагаа, Тунсаг хоёрын харьцаа улам дотносон янагшсаар. Нэг өдөр Тунсаг утасдан: – Хайраа орой хоёулаа жаахан суух уу, чи минь боломжтой байна уу? хэмээн эрх хонгор дуугаар наалинхай аргагүй дуугарна – Тэгэлгүй яах вэ өнөөдөр хайрынх нь цалин буусан тэгэхээр хоёулаа баяраа тэмдэглэе. Тэр хоёр байрныхаа хажуухан талын нэг жижиг бааранд орон суув. – Чи минь ядарч байна уу, хоёр ажил хийгээд хэцүү байна уу? – Ядарлаа гээд яахав дээ, чи минь байгаа юм чинь болох л байлгүй – Миний хайр намайг жаахан л хүлээгээрэй. Хайр нь сургуулиа төгсчихвөл хоёулаа бүр сайхан амьдрах болноо – Нацагаа

надад чамд хэлэх нэг юм байна – Тэг л дээ, найз нь сонсож байя – Үнэндээ би нэг хүүтэй … Нацагаа хэсэг цочиролд орсоноо дороо биеэ эзэмдэн – Хөөх тиймүү, ямар хөөрхөн юм бэ? Би тэгвэл аав болчихсон юм байна гээд хүчээр инээлээ. – Хүү маань их бие муутай, байнга эмчилгээ хийлгэдэг, би сар болгон мөнгө явуулдаг – Өө харлаа, тэгэлгүй яахав дээ, өөр хэн өгөх вэ – Тийм байсан ч гэсэн чи намайг хайрлаж, урьдынх шигээ байж чадах уу? – Хайрт минь дээ, энэ чинь асуудал биш шүү дээ, эрхбиш хоёулаа байна учир нь олдох байлгүй дээ. Чи минь битгий шаналж өөрийгөө зовоо за. Найз нь эр хүн байна даа болгоноо. Ингэж хэлж байхдаа тэрээр дотроо түүнийгээ өрөвдөж билээ. * * * Тунсаг өдөр нь буудалд ажиллаж, орой нь нэг зоогийн газар давхар ажилладаг хэдий ч хараар байдаг болохоор харьцангуй

хямд цалин авна. Гэвч тэрээр авсан цалингаасаа нэмэрлэх нь үгүй. Нацагаа оюутныхаа оногдсон долоо хоногийн 20 цагийн ажлаа хийж түүгээрээ байр, хоол гээд бүх зүйлээ зохицуулдаг болов. Тунсаг, Нацагаа хоёр нэг л мэдэхэд анхных шигээ халуунаар хайрлалцаж, үргэлжид хамтдаа байдаг байсан цаг нь хором хоромоор багасаар. Тунсаг нь нэг л уцаартай ондоо болоод байх шиг. Нацагаа нэг өдөр найзуудтайгаа жаахан сууж байгаад оройхон хэрд иртэл Тунсаг ууртай нь аргагүй түүнийг угтах нь тэр. Тэрээр хэдий ахиад жаахан суумаар байсан ч мөнгө муутайдаа санаа зовон хавчигнасаар байгаад хуучин шигээ чөлөөтэй ч наргиж чадалгүй ар тийшээгээ яарсаар ирэв. Гэтэл Тунсаг хамаг хувцсаа бөөгнүүлээд тавьчихсан гарахад бэлэн түүнийг хүлээж суух нь тэр. Нацагаа түүнийг хараад юу болж байгааг ч олигтой ойлголгүй гайхсан нүдээр өөдөөс нь хартал: – Чи яахаараа дандаа өөрийгөө бодож байдаг юм. Чи намайг мэдэж байгаа болохоор

одоо зангаа хувиргаж албаар ингэж зайгаа авч байгаа юмуу? – Үгүй ээ, юу гэж дээ. Найз нь найзуудтайгаа жаахан сууж байгаад л ирлээ – Удахгүй шинэ жил болох гэж байхад намайг хар л даа, би юу өмсөж орох болж байна, чи надаас мөнгөө нуудаг, худлаа байр хоолонд өгөөд дуусчихлаа гэж ирээд л шалтаг тоочдог. Халтуур хийж олсон мөнгө чинь хүртэл байгаа биз дээ. Хүний найз залуу ийм байдаг юмуу, би айлын эхнэр болсон гээд өмсөж зүүхээ хасч чадахгүй шүү. Одоо ганц хүүхэн аваад явж чадахгүй байгаа хүн үр хүүхэдтэй болоод ирвэл амьдралаа яаж авч явах чинь ёстой сонин байна. Авч явна гэсэн бол олигтойхон хэлсэндээ хүр, чадахгүй бол би одоохон салаад өгье. – Уучлаарай хайраа, чи минь юу яриад байна даа – Юу ярьсан юм, би эмэгтэй хүн биз дээ – За тайвширал даа миний хайр. Нацагаа хэдий хэдэн үг хэлмээр байсан ч угийн хэрүүл хийж сураагүй болохоор эвээр шийдэх гэж үзэв. Тунсаг ч тийм амар бууж өгсөнгүй би залхаж байна

гээд хаалга саван ширэв татсаар гарах нь тэр. Нацагаа хойноос нь гартал тэрээр хэзээдээ дуудчихсан юм унаанд суугаад арилаад өгөв. Нацагаа хий дэмий гайхаш тасран байснаа гэртээ орон хувцастайгаа бүхлээрээ дээш харан бодолд дарагдан хэвтлээ. ” Би юуг буруу хийсэн юм бол. Үнэхээр тийм арчаагүй байгаа юм болов уу. Аав ер нь яаж болгодог юм бол. Ээжид хамаг мөнгөө өгчихдөг, ээж л зохицуулдаг. Би эсвэл угаасаа сураагүй болохоор чадахгүй хайрыгаа гомдоогоод байгаа байх. Одооноос түүндээ бүхнийг даатгачихъя. Өөрөө халаасны хэдэн цаастай яваад байхад эр хүн байна даа болж л таараа. Нээрээ шинэ жил болох дөхчихсөн байдаг, би ёстой сэтгэхгүй тэнэг юмаа ” хэмээн Тунсагийгаа өмөөрөнгүй бодоод утсанд нь мессеж бичих гэснээ маргааш шууд ажил дээр нь очсон нь дээр юм байна хэмээн элдвийг

бодсоор уусан жаахан пиво нь ч нөлөөлж бүхлээрээ унтчихсан байв. Нэг мэдсэн шөнө дунд утас нь чичирхийлэн дуугарч түүнийг цочоон сэрээлээ. Харанхуй шөнө хэн байдаг билээ гээд гайхан дугаарыг нь харвал Хайр гээд гараад ирэх нь тэр. Яарч сандран хамгийн түрүүнд муу юм бодогдон бушуухан товчоо даран Байна уу гэсээр утсаа автал Тунсаг жаахан халамцуу байгаа бололтой хэлээ хазасхийн, хоолойгоо шингэрүүлэн – Хайраа би гадаа байна, орж болох уу? хэмээн хэлж дуусаагүй байхад нь Нацагаа гүйхээрээ очин хаалгаа тайлж өгөөд түүнийгээ тэврэн авлаа. – Намайг уучлаарай, найз нь зөндөө бодсон. Үнэхээр миний буруу юм байна, алив хайр нь хувцсыг нь тайлаад өгье хэмээн хүрээд ирсэнд нь юу юунаас илүү баярлан Нацагаа Тунсагийн хувцсыг тайлж өгөв. Тунсаг ч өөдөөс нь дийлсэн харцаар хараад, уруул дээр нь үнсэнгээ – Би чамаасаа хаашаа явах вэ дээ, гэхдээ л

зөндөө уур хүрсэн гэснээ зогьсуулчихав. Нацагаа гал тогооны өрөө орон ус авчирч өгөөд бушуухан ороо заслаа. Тунсаг түүний цээжийг илбэн байснаа – Хайраа надад хэдэн төгрөг хэрэг болоод байна. Би нэг гоё даашинз харсан чинь миний мөнгө арай л хүрдэггүй – Найз нь маргааш авч өгье за – Чи минь ухаантай шүү, баярлалаа гэж хэлээд Тунсаг уртаар амьсгаа авсанаа өөрийн эрхгүй инээмсэглэв. Нацагаа ч гэсэн хайртайгаа эвлэрсэндээ бөөн баяр түүнийгээ тас тэврэн хоёул шивнэлдэн эрхлэлдсээр нойрны ертөнцдөө аялалаа. Маргааш нь амалсан ёсоор дэлгүүр орж нөгөө даашинзыг нь авч өгөх гэж өөртөө байсан бүх мөнгөө шавхаад халаасандаа арав хүрэхгүй паундтай үлдэв. Цалин буутал хол байна даа хэмээн бодсон ч Тунсагийгаа баярлаж байгааг хараад болгоно доо хэмээн бодлоо. Яагаад ч юм тэрээр урд нь хэзээ ч толгой мөр холбож байгаагүй хүн өөрийн эрхгүй аманд нь: Алтан намрын шаргалхан навчис Алгуурхан буухад миний

өмнө Ариун тунгалаг аясын салхи нь Аргадан илбэсээн чиний минь шанхыг…хэмээх мөртүүд ороод ирэв. Тэрээр өөрийгөө шоолонгуй инээснээ Тунсагийг өхөөрдөнгүй нүдэн дээр нь үнстэл цаадах нь тоосон шинжгүй даашинзаа харж байснаа өөдөөс нь одоо гутал л гологдох нь дээ гээд санаа алдах нь тэр. Тэгсэнээ надад Монгол явуулах гэж байсан хэдэн төгрөг байгаа, тэрүүгээр гутал авчих уу хайраа хэмээн өөдөөс нь гуйсан шинжтэй харан нүдээрээ инээмсэглэв. Нацагаа ч сэтгэл нь хөөрсөн байсан тул: Тэг тэг би дараа долоо хоногт гайгүй халтуур хийж магад хэмээн юу ч бодолгүй хэлж орхив. Тунсаг ч баярлаж буй нь илт Нацагааг хүзүүдэн хайртай шүү гээд уруул дээр нь зөөлөн үнслээ. Шинэ жилийн цэнгүүнд Тунсаг үнэхээр нүд алдам харагдана. Түүний гоо сайхан биен дээр дэгжин даашинз зохисон гэдэг янзтай, гоё сайхан ганганыг нь бүгд магтаж байлаа. Нацагаа ч

бас дутуугүй дэгжин харагдана. Тэрээр хонхны баяраараа авч байсан цагаан саарал өнгийн судалтай костьюм өмссөн нь өөрт нь их зохиж байв. Тэрээр өглөө ойрд өмсөөгүй костьюмаа өмсөж үзэж байхдаа мөр нь томдон унжсаныг хараад сая өөрийгөө нилээн турсаныг мэдлээ. Цэнгүүн ч сайхан болж Нацагаа жаахан халамцуу найзуудтайгаа нийлэн элдвийг ярин сууна. Тунсаг тэнд байсангүй бодвол хаа нэгтээ бүжиглэж яваа бололтой. Тунсагийг байхгүйд гэсэн шиг нөгөө хэд нь Нацагаад ширүүхэн хэдэн үг чулуудав. – Танай Тунсаг шиг ганган хүн энд алга, чи ч Итгэлт баян шиг л байх шив дээ – Ха ха ха…за тэр нь ч юу юм бэ, сайхан хүүхэн шүү миний хайр ч – Хэ цэс, сайхан нь тэндээ л юм байгаа биз, чи өөрийгөө нэг хардаа – Би яасан гэж? – Тунсаг ч сайхан, сэргэлэн нь дэндсэн хүүхэн дээ. Чи наад худлаа ганган охиноосоо салаа чамайг ашиглаад байна ш дээ – Та нарт ямар хамаатай юм, бид хоёрын асуудал бид хоёрынх мэдээ … гэж хэлээд тэдэнд уурлан бие засахаар гуйвлан явлаа. Тэрээр Тунсагийгаа дотроо

өмөөрөн: ” Та нар өөрсдөө сайхан хүүхэн олоод авч чадахгүй болохоороо атаархаж байна уу, яадаг юм гангарч л байг…” гэж үглэсээр жаахан тайвширч агаар амьсгалах санаатай гадаа гарвал нүдний нь үзүүрт нэг л танил даашинз харагдах нь тэр. Гайхан лавшруулан харвал Тунсаг нэг залууд тэврүүлчихсэн үнсэлдэж байв. Нацагаа ч олон юм бодолгүй хамаг цус нь дээшээ хөөрч том том алхалсаар гараа атган, хөмхийгөө зуун тэр хоёрыг чиглэн явлаа. Очингуутаа хүүхний гараас хүчтэй татан эргүүлтэл харин Тунсаг нь биш шал өөр хүүхэн байж байх нь тэр. Гайхан лавшруулан харвал даашинз нь л төстэй болохоос бас л өөр байв. Нөгөө хүүхэн айх, гайхах зэрэгцэн гараа татан авч найз залуудаа шигдэн зогсвол нөгөө залуу ч яаж байнаа чи гэсээр түүнийг заамдаад авах нь тэр. Нацагаа уучлал гуйн хүн андуурснаа хэлээд ичиж үхэх дөхсөн амьтан бушуухан

тэндээс холдов. ” Би сая юу хийчихэв ээ. Арай ч дээ, хардаж байгаа ухаан нь юм байх даа. Манай Тунсаг хэдий ааштай ч гэсэн арай ч ийм хүүхэн бишээ, мэдвэл надад хичнээн их гомдох болоо…” хэмээн өөрийнхөө тэнэгийг гайхсаар дотогш орон нүдээрээ Тунсагийг хайтал хойхон талын ширээн дээр найз охидтойгоо сууж байв. Тэрээр инээмсэглэн тэдэн дээр очоод Тунсагийг араас нь тэврэн үнстэл нөгөө хэд нь ч найр тавин түүнийг урин суулгалаа. – За залуу сайхан баярлаж байна уу, эхнэрээ санаад байна уу? – Сайхан, та нар сайхан баярлаж байна уу, хэ хэ хэ…үгүй ээ – Манай Нацагаа ч ховор сайн залуу даа. Өөр эмэгтэйг харахгүй, халамжтай, Тунсагийн үгээр нь, чих

зөөлөнтэй, бас дажгүй царайлаг … гээд инээлдэхэд Тунсаг тэндээс – За болноо, тэгэхгүй бол биеэ тоочихно, ер нь бол миний сайных л байхгүй юу тэ гээд наргиан болгон хэлэхэд Нацагаа – Тийм шүү, за хайр нь нөгөө хэдтэйгээ очиж суулаа гээд үнсээд явав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *