Нүүр Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “9-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,020

Миний охион. Миний охин наанаа хэцүү байвал хүрээд ирээ. Ижий нь охиноо хүлээгээд л байна. Энд их дулаахан юмаа. Миний сэтгэл харин цэв хүйтэн байна. Арга ч үгүй дээ. Ижий нь чамайг наранд залбиран,

саранд мөргөн гуйсаар олж билээ. Миний охин чинь ижийнхээ сэтгэлд нар нь байсан юм шүү дээ. Одоо гэтэл сэтгэлийн минь наран бөхчихөөр ижийнх нь сэтгэл яаж дулаацахав дээ. Миний үр чинь

ижийдээ бүрхэг өдрийн наран, харанхуй шөнийн саран болон гэрэлтэж явсансан. Үр минь хэцүү хатуу хорвоод ганцаараа зовоод яах вэ? ижийдээ ир. Ижий нь охиноо хүлээсээр тэнгэрийн хаалганаа

манаач болон сууна гэсээр жижигхэн буурал ээж нь нутгийнхаа бор толгод дээр араг савраа барин сууж байхууд хоёр том хангарьд шувууд нисч ирээд ээжийг нь араганд нь суулгаад аваад нисчихлээ гэж

зүүдэлсэн Ялгуун – Ээжээ. Ижий минь… ээжээ гэж орилсоор босч ирэв. Нутгаасаа гарснаас хойш зүүдэндээ ч болохнээ учрахсан гэж өдрийн бодол болон гуниглаж санан бэтгэрч байсан Ялгуун жижигхэн буурал

ээжийгээ шувууд аваад нисчихлээ гэж зүүдэлсэндээ жигтэйхэн бачимдан хэсэг уйлав. Тэр лав тэнгэрийн шувууд юм чинь хөөрхий буурал ижий минь бурханы орноо зорьчихсон юм биш байгаа гэх бодол өрц нухлан самсаа нь шархирна. Тэр гэхийн тэмдэггүй харуусал уй гуниг зүрх нэвтлэн сэтгэл жиндээнэ. Гэнэтийн зүүдэндээ жигтэйхэн балмагдан харууссан Ялгуун сэтгэлээ тайтгаруулахаар гадагшаа гарвал бүрхэг саарал тэнгэр, амьсгал давчдам бүгчим агаар, нарийхан давчуу гудамж угтахуйяа яагаад ч юм бэ ихэд бухимдан шуудхан архины мухлаг зүглэн алхав. Ажлаа тараад багахан хүнсээ цуглуулсан Соронзон тортой зүйлсдээ түүртэн хөлсөө арчсаар орж ирэхэд үс нь байдгаараа сэгсийн, хана налан хөлөө жийж суусан Ялгуун

улаанаараа эргэлдсэн согтуу нүдээр Соронзонг нэвтлэх мэт хэсэг ширтсэнээ гартаа барьсан архитай шилээ чиглүүлэн шидэхэд хананд савагдан бутарсан шилнээс эхүүн муухай үнэртэй хатуу архи нэлхийн урсав. Ар.хи арх.идаа хамгийн хатуу талын хар гэгдэх могойтой архины эхүүн өмхий үнэр өрөөгөөр нэг тархахад уур нь хүрсэн Соронзон – Хүн алах чинь дутаа юу. Яадаг эргүү хүүхэн бэ? гэж хамаг чадлаараа хашгираад авч ирсэн тортой хүнсээ талаар нэг тараан шидлэв. – Битгий хуц муу новшоо. Хохь чинь заяа чинь тэр. Хайртай дуртай эхнэрээ хоёрын хоёр хүүхдээ над шиг авгайгаар сольсон өөртөө гомд. Түй май. Чам шиг амиа хичээсэн өөдгүй новш намайг эргүүгээр дууддаггүй юм – Тиймээ би амиа хичээсэн өөдгүй новш. Тэгээд чи яах

юм. Яаж ч чадахгүй за. Муу балай хүүхэн минь дургүй хүргээд байвал алаад хаячихана шүү. – Ал л даа. Ал. Би хайртай хүмүүсээ гомдоож чам шиг юмыг дагаж ирсэндээ харамсаж байна. Миний Ганбат чиний хажууд эр хүн шүү. – Хохь чинь яах гэж намайг дагаж ирсэн юм. Тэгээд тэр хайртай дуртай Ганбатдаа оч л доо. Чи чадахгүй л дээ. Хувьгүй хувь заяандаа гомдоод архиа гудраад хэвтэж бай муу архичин гичий минь. Ха ха ха – Түй май муу гөлөг. Би одоо архичин уу архичин ямар байдгийг чамд үзүүлээд өгье л дөө Ялгуун муухай чарлан босч хажуудаа байх сэнжтэй аяга авч чулуудахад аяга Соронзонгийн толгойд тусан газар унав. Толгой нь тэсгэлгүй өвдөхөд уур нь бүр ч дүрэлзэн ассан Соронзон Ялгууныг заамдан авсанаа мөргөж орхиход Ялгууны хамраас хундан ягаан цус садран урслаа. Ихэд согтуурхан агсрах Ялгуун хамраасаа урсах цусыг шалан дээр гожуулан хэсэг

сууснаа гингэнэн уйлж эхлэхэд уурандаа багтран амьсгаадаж суусан Соронзон Ялгууны цусыг нь тогтоохоор алчуур хөвөн барин ойртвол муухай хашгирсан Ялгуун явган ширээн дээр байх махны хутга шүүрч аваад Соронзон руу дайрахад хэсэгхэн балмагдсан Соронзон өөрийгөө хамгаалах зөнгөөр өөрийн мэдэлгүй хажуу тийшээ зайлав. Хамаг хүчээрээ ухасхийсэн Ялгуун хана мөргөн хойш унахад Соронзон хутгыг нь авах гээд дийлсэнгүй хэсэг булаацалдаад Ялгууны хүч сулран хутгаа алдахад нь баярлан хутгыг нь шүүрч авсан Соронзон хутганы ирэн дээрх цусыг самгардан хараад хутгаа хаян Ялгуун тийш ухасхийв. Ихэд сандран Ялгууныг өргөвөл өрц хавиас нь хүрэн улаан цус тунаран асгарч байлаа. Бушуухан орон дээр тавиад судсыг нь барьж үзвэл нэгэнт хожимдсон байлаа. Ялгуун нас баржээ. Толгойтой

үсээ базлан хэсэг суусан Соронзон цагдаагийн хэсэг рүү залгаад – Би эхнэрээ алчихлаа гээд хаягаа хэлснээ утсаа тасалчихав. Түүнд юу ч бодогдсонгүй зүгээр л нас барсан Ялгууныг мэлрэн ширтэж суулаа… … Хоёр хөгшнөө ойр ойрхон нутаглуулсан Ганбат хадам ээжийнхээ дүү гэх гав шувхийсэн эхнэрт үнэндээ дургүй нь хүрч байлаа. Хадам аавыгаа хөдөөлүүлж ирээд хойлогын найр нь дуусаагүй шахам байхад нүд нь эргэлдсэн шар авгай ажил явдалд ирсэн ах дүүсээ уриалан хөгшний бор авдрыг ухахаар ухасхийхэд дургүйцлээ нууж чадаагүй Ганбат – Үгүй та нар чинь яасан муухай хүмүүс вэ? Хөөрхий хөгшид өнгөрөөд сүнс нь бараг амирлаж амжаагүй байхад авдар савыг нь ухах гээд. Ядаж дөчин есөн хоногийг нь өнгөрөөд авах хуваах ажлаа хийж болдоггүй юмуу. Би ямар наад авдрыг чинь уудлах биш. Тэгээд байж л байг. Хоног өдөр нь өнгөрөхөөр ирээд авахгүй юу гэж чангахан хэлбэл энэ юу гэчих вэ гэсэн шиг өөдөөс нь цэхэв татавхийн харсан

ааш шар эхнэр – Үгүй ерөө. Ямар чиний юмыг ухаж байгаа биш. Цусан төрлийн эгчийнхээ юмыг цусаар холбогдсон дүү нар нь хувааж авах гэж байна. Энэ чавганц чинь бидний нагац эгч байсан юм шүү. – За за та өөрөө л мэд дээ. Тийм сүрхий эгч дүүс байсан юм бол амьдад нь нэг ирээд уулзчихгүй дээ. Өнөөх эхнэрийн нүд нь томрон хэл үгээ билүүдэн ташаа тулан босч ирэхэд дундуур нь орсон Болд өвгөн – За та минь тайвшир айлд. Залуу хүүхэд болчимгүй үг хэлчихлээ. Цусан төрлийн эгчийнхээ эд зүйлсийг цусан төрлийн дүү нар нь авалгүй яахав. Авцгаа гэсээр хүүгээ хөтлөн гарав. Онгорхой хаалган завсраар өнөөх хүмүүсийн дуу алдан шуугилдацгаах сонсдоно. – Энэ цэвэр мөнгөн гулдмай юу даа. – Алив үзье. Тийм юм шиг байна. Үгүй ээ мөн бэнчинтэй хөгшид байжээ аан – Харин тийм болохоор л оройтоогүй дээрээ юмыг нь авцгаая гэж хэлээ биз дээ. Ахиад хэд хоносон бол энэ юмс байгаа чүү үгүй ч үү. Энэ хархүү эхнэр нь өнгөрчихөөд байхад

ямар санаатай хоёр хөгшнийг гэртээ агуулаад байсан нь ойлгомжтой шүү дээ. – Нээрэн тийм ч юмуу. Хаа хамаагүй хөгшнийг унаад өгөхөөр үлдсэн юмсыг нь авах гээд л байлгаад байж дээ аан… Хөөрхий хөгшдийн хойдын буяныг ч бодолгүй үлдсэн хөрөнгөнд нь хомхойрон, ачилж өргөсөөр тэнгэрт дэвшүүлсэн ачтанд баярлалаа гэж хэлээгүй атлаа өөрсдийнхөө хэмжээнд сэтгэн муулах тэдгээр хүмүүст Ганбат гомдохын ихээр гомдож байлаа. “Хөөрхий дөө муу аав минь яасан ухаантай хүн байж вэ? Өгье гэсэн бүхнээ бидэндээ өвлүүлэн өгчихөөд эднийг ингэнэ гэж мэдсэндээ бусад зүйлсээ хөндөлгүй орхиж дээ. Ай сайхан буурал аав ээж минь дээ. Тэнгэрээс эднийгээ хараад гомдож л байгаа байх даа. Би эдэнд гомдохгүй ээ. Та хоёрын минь, хайртай ханийн минь үргэлжлэл болсон гурван сайхан үрс минь эрүүл энх өсөж байхад би эдэнд юунд нь гомдохов. Харин та хоёр минь элдэв

зүйлд чилэлгүй мөнх тэнгэрийн орноо тайван хүрээрэй” Ганбат бодолдоо хоёр хөгшинтэйгөө ярин уйлж суулаа. – Үгүй энэ өвгөний үйтэн хуар дээл байна. Энэ дээлийг нь өмсчихвөл яадаг бол. – Хэрэггүй хэрэггүй үхсэн хүний хувцсаар яадаг юм. Аягүй бол сүнс нь хоргодоод лай болно. – Үгүй энэ гулдмайгаа хэдүүлээ яаж хувааж авах вэ? – Яах юу байдаг юм. Сүхээр тас тас цавчаад авна биз. – Эгчийн хувцас нэг ч алгаа. Нөгөө энэтхэг торгоор хийсэн унадаг материалтай нэг их гоё дээл байдаггүй юу. – Үгүй чи чинь саяхан л үхсэн хүний хувцас дэмий сүнс шүглэнэ энэ тэр гээд байгаагүй билүү. – Эгчийн юм ямар хамаатай юм. Цусан төрлийнх юм чинь. – Засс цусан төрөл болохоор яадаг юм биш болохоор яадаг юм – Цусан төрөл нь хувцсыг нь өмсөхөөр үлдээх хүнтэй байж дээ гээд баярлана биз дээ цаад чавганцын чинь сүнс – Тэнэгтэж өгдөг авгай юм даа. Тэгээд ч тэр дээл чинь байхгүй. Эгчийг өнгөрөнгүүт өвгөн хамаг хувцсыг нь хуу хамаад шатаачихсан. – Энэ одоо юу вэ? чи чинь хамаг хувцсыг нь шатаачихсан гээгүй билүү.

Тэгээд энэ саалийнх нь навсархай дээлийг үлдээсэн хэрэг үү – Тэгсэн юм байгаа биз. Өвгөн эмгэнээ санахаар өвөртөлж унтдаг байсан юм байлгүй – Ха ха ха. Хи хи хи тэдний эрээ цээргүй ярилцах шоолон хөхрөлдөх онгорхой хаалгаар сонсдоно. Хоёр хөгшний зурагны өмнө зул асаан наманчилсан Ганбат тэдний үгийг сонссон ч сонсоогүй мэт чимээгүйхэн л сууж байлаа. Дургүй нь хүрэн дотор нь шатавч хөгшдийн хойноос буян санан хэрүүл хийхийг үнэндээ хүссэнгүй. Ганбатыг ямар нэгэн хөдөлгөөн хийхэд ээж аав нь яах нь вэ? гэсэн шиг даган бөртөлзөх нь өрөвдмөөр. Авдрыг нь ухан хамаг л өнгөтэй өөдтэй үнэд хүрч болмоор бүхнийг хуу хамсан эгч дүүс өвгөний бор авдрыг яахаа хэлэлцэн хэсэг шуугилдэхэд Ганбатын дургүй нь дээд цэгтээ хүрэн шүдээ байдгаараа зуун гараа зангидаж суув. – Энэ авдаршуу юмыг нь яах вэ? – Яах юу байдаг юм хогон дээр хаяна биз. Энд нь

орхихгүй юу. – Орхиод байхдаа яадаг юм. Энэ хүрээ нь мөнгө юм бишүү. Хүрээг нь эвдэлж аваад шатаачихъя л даа. – Наадах чинь мөнгө бишээ. Хүргэн ах бид хоёр төмрөөр хүрээлж байсан юм. – Тэгвэл энэ хогоор яадаг юм. – Нээрэн Должингийнх гутлаа хийх сав байхгүй гээд байсан. гутлын сав болгочиход зүгээр юм бишүү. Ганбатын тэсгэл алдран ухасхийн босов. Аав нь яах нь вэ? гэсэн шиг сэртэсхийн харж ээж нь даган майтрав. Гэсэн ч Ганбат биеэ барихын дээдээр барьж байлаа. – Та нар наад авдраа надад зарчих. Би худалдаж авъя. Туйлын тайвнаар ийнхүү хэлсэн Ганбат тэр шунал нь ихэдсэн хүмүүсийн өмнө боодол арван мянгатын дэвсгэрт шидээд – Болно биз дээ. Наад

авдрын чинь үнэ гэхэд хоёр хөгшний хүргэн бийлэгжүү эрийн шидсэн арван мянгатын дэвсгэртийг нүд салгалгүй ширтсэн шар эхнэр – Үгүй юу л даа миний дүү энэ авдар бидний хувьд их үнэ цэнэтэй зүйл л дээ. Хөөрхий муу эгчээс минь өвлөж ирсэн эд байгаа юм хэмээн худлаа налигнан ганц хоёр дусал нулимс бөмбөрүүлэхэд дахин хоёр боодол арван мянгатын дэвсгэрт өмнө нь шидээд – Одоо болсон бол та нар манай гэрээс явж үз. Бид амармаар байна хэмээн Ганбат шазууртай гэгч нь хэлэв. Худлаа наалинхайтан инээж бөхөлзсөн эгч дүүс өвгөний авдраас гарсан зүйлсээ булаалдах нь холгүй хаман тэвэрцгээж энэ залуу мөнгөө буцаагаад авчихвий гэсэн аятай бушуухан шүүрч аваад

бөгсөөрөө ухран мэхэлзсээр гарч одоцгоов. Хадам аавынхаа ундуй сундуй хаялсан хувцсыг нулимс урсган эмхлэх Ганбат садан төрлийн хүмүүс гэх хүн дүрст бичнүүдэд хоёр хөгшнийхөө өмнөөс гомдохын дээдээр гомдож байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *