Home Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “8-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “8-р хэсэг”

0 second read
0
1
2,908

…Хэдэн шөнө дараалуулан Ялгууныг зүүдэлсэн Ганбат тэнгэрт дэвшээд өчнөөн олон жил болсон хайрт эхнэрээ өөрөөс нь буян нэхээд байна гэж бодон гандангаар явж ном уншуулан хүүхдүүд баярлуулж нохой

хооллох болов. Ялгууны ээжийн бие тааруухан эмнэлэгт байгаа тул сайхан сэтгэлт буурал хадам ээждээ бас зовиноно. Ерөөс энэ жил хөгшний бие нэг л дээрдэхгүй эмнэлэгээр байнга явах болсон тул

Ганбат хадам хоёр хөгшнөө авчраад дэргэдээ байлгах болов. Хөдөөний эмээ өвөө хоёр нь хажууд нь байх болсонд гурван хүүхэд нь ч жигтэйхэн баярлана. Батушка өрөвч зөөлөн сэтгэлтэй аавыгаа

дуурайсан нягт нямбай, юмыг ухаж ойлгохдоо сайн хүүхэд бол Ижилцэцэг баахан дураараа зөрүүд зантай гэвч нэг юманд зүтгэвэл жигтэйхэн гүжирмэг авъя гэсэн зүйлсээ авч байж л санаа нь амардаг,

харин Ихэрцэцэг жигтэйхэн цэвэрч нямбай гялалзуур ч гэлээ баахан эрх зантай уйлхай охин байлаа. Гэвч хүүхдүүд эмээ өвөө хоёроо чадлынхаа хирээр маш сайн асарна. Өөрийнх нь ээж аав өдөр болгон

ирж дөрвөн хөгшин буу халан заримдаа хөзөр юмуу даалуу тавьж өнжинө. Эхнэр нь нас бараад зөндөө удсан ч Ганбат эхнэр авсангүй. Гурван хүүхдээ хойд эхийн царай харуулахгүй гэж зүтгэсээр байлаа. Хүүхдүүд нь ч овоо том болж гараас гаран биеэ даасан сүрхий хүүхдүүд болон өсөн томорч байлаа. Зуны бороо шаагисан зэврүүхэн үдэш хадам ээжийнх нь бие муудан түргэнээр эмнэлэгт очсон боловч дээрдэлгүй байсаар тэнгэрийн орноо зорчив. Нас барахынхаа өмнөхөн насаараа ханилсан буурал хөгшнөө эцсийн удаа зөөлөн хараад инээх гээд чадалгүй шүдгүй улаан буйлаа улалзуулан өмөлзсөн хөгшин өвгөнийхөө гарыг хүч муутайхан зөөлөн атгаад – Зүгээр дээ. Миний өвгөн сэтгэлээ бариад хүүхдүүдээ битгий уруу татаарай. Ирж буцах орчлонгийн жамаар хөгшин нь ингээд явъя даа. Насан залуудаа

тэнгэрт дэвшээд ганцаардаж байгаа муу охиндоо очиж хань түшиг болъё доо. Миний хөгшин хүүхдүүддээ хань болоод битгий ганцаардаж шаналаарай хэмээн үгээ зөөж тавин хэлээд нэг их уртаар санаа алдав. Өвгөн хөгшнийхөө хөлийг барьж үзвэл цэв хүйтэн байлаа. Өдий наслахдаа өвгөн юу эсийг үзэхэв. Төрсөн ганц охиноо эцсийн замд нь үдэж явахдаа ч насаараа ханилсан ханиа нүдэн дээрээ алдах шиг ийм аймаар гасланг харин огт туулалгүй явж огт зүүдлэлгүй амьдарчээ. Гэвч төрсөний эцэст үхдэг нь үнэн хорвоогийн жамыг яалтай. Эмгэн дараа нь Ганбатын хацар дээр зөлөн үнсэхэд уруул нь урд урдахаасаа илүү хүйтэн байгааг мэдэрсэн Ганбат цочин хиртхийв. Хөөрхий буурал ээжийгээ ингээд алдаж байна гэж үү гэх харуусал тэрхэн зуур сэтгэлд нь цахилаад өнгөрөв. – Миний үр

алзахгүй ээ. Хэдэн хүүхдүүд нь ч том боллоо. Миний хүү одоо нэг ханьтай болоорой. Хүүхдүүд яах вэ? өсөж том болно. Тус тусын амьдралаа хөөгөөд явна. Насны эцэст аяга цайгаа хувааж уух ханьтай л болдог юм шүү гээд ихэд амьсгаадан үгээ тасалсан буурал эх – Аавыгаа… харж… битгий ганцааранг нь хөдөө явуулаарай гэж арайхийн хэлээд нүдээ анин түхэлзтэл амьсгаадан хэсэг хэвтэв. – Ми… ний… үрс…. үрс минь алзах…гүй ээ ийн хэлээд эцэст нь нэг их амьсгаа татаад дуугай болоход өвгөн ухасхийн босоод эмгэнийхээ хөрч амжаагүй духан дээр удаанаар энхрийлэн үнэрлэв. Хөөрхий бурал эмгэн газарт үлдэж буй өвгөнийхөө төлөө зовнисоор өөрөөсөө эрт тэнгэрт хальсан ганц охинтойгоо тэнгэрийн оронд уулзах итгэл тавьсаар ийнхүү мөнх тэнгэрээ зорин одлоо. Ардаа үлдэж буй өөнчин

бяцхан үрсдээ харин зовнисонгүй. Арга ч үгүй дээ тэд бүхнээс илүү сайн аавтай азтай үрс билээ л. Алтан хайрцгийг нь нээлгэн хойдын шинжээг нь хийлгээд гэртээ ирсэн хэд хэлэх ёстой хүмүүстээ хэл дуулгаад эмгэний эдэлж хэрэглэж байсан дээл хувцсыг эмхлэн цэгцэлж байтал эмгэнийхээ саалинд өмсдөг сүү үнэртсэн дээлийг нь тэврээд өрөөндөө орчиход Ганбат араас нь орвол өвгөн ганцаараа мэгшин уйлж суулаа. Хөөрхийдөө өмсөөд үнээгээ сааж суудаг эзэн нь үгүй болчихоод байхад хормойнд нь сааль нэвчсэн муу дээл нь байж л байдаг яасан ч гачлантай хорвоо вэ. Ганбатад хэлэх үг олдсонгүй хаалгыг нь сэмхэн хаагаад цааш эргэв. Хадам хөгшнийхөө ажил явдлыг сайхан хийж өнгөрүүлсэн Ганбат хойдын буянд нь зориулан

гандан орж суварга босгоод гэртээ ирэхэд хадам аав нь даралт нь ихэссэн бололтой хэвтэж байв. Аав ээж хоёр нь өвгөнд хань болох санаатай хажууд нь байнга байх ч өвгөн эмгэнээсээ хойш сав л хийвэл өрөөндөө ороод ганцаараа хэвтчихдэг болсон байлаа. – Ааваа та зүгээр үү? Бие нь өвдөөд байна уу? Хүү нь эмч дуудаж үзүүлэх үү? – Зүгээр дээ хүү минь аав нь зүгээр. Амьтанд тэгж удаад яах вэ? – Тэгвэл аягахан шөл хийлгэж оочлох юм уу? – Үгүй ээ харин аав нь хүүгийнхээ гараар хийсэн ганц хоёр бууз идчихдэг юм уу? – За ааваа хүү нь одоохон сайхан бууз хийгээдэхье. Өвгөн өөрийг дуугарсангүй буруу харан хэвтэнэ. Ганбат бушуухан хувцсаа сольж гараа угаагаад мах гарган татаж үхрийн махтай өөх алаглуулсан том том бууз хийгээд уур савсуулан барьсаар хадам хөгшнийхөө өрөөнд оруулж өгвөл өвгөн ихэд дуртай гурав дөрвөн ширхэг бууз идээд сайхан сүүтэй цай уучихаад буцаад хэвтээд өгөв. Хадам аавыгаа жаахан ч гэсэн хооллож чадсандаа баярласан Ганбат буцан гарч хийсэн буузаа бүгдээрээ

хувааж идчихээд хэсэг ажлаа хийж суув. Хүүхдүүд өрөөндөө шуугилдан аав ээж нь зурагт харж сууна. Ажлаа хийн зураг зурж нилээд оройтсон Ганбат хадам хөгшиндөө аяга халуун цай барьсаар өрөөнд нь орвол өвгөн хөлийн бор авдраа уудлан сууж байлаа. – Өө аав юу хийж байгаа юм бэ? Аяга халуун цай уучих. Хүү нь ажлаа хийж суугаад бүр оройтчихсон байна. – За наанаа тавьчих хүү минь жаахан зөөгшиг. Аав нь авдраа цэгцэлж суунаа. Миний хүү амарч бай. Ядарчихана. – За ааваа. – Миний хүү өө. Энэ аавд нь удам дамжиж ирсэн хэт хутга, энэ хөөрөг аав нь өөрөө таван бодоор хийлгэж байлаа. Энэ чиний бэлэглэсэн мөнгөн бүс эдгээрийг аав нь хүүдээ өгч байгаа юм шүү. Аа тийм энэ мөнгөн эмээл, хулсан ташуур, мөнгөн хазаар. Энийг аав нь Батушкад өгч байгаа юм. Миний зээ хүү чинь малд нүдтэй мундаг хүү байгаа юм даа. За энэ хоёр алтан бурхан байгаа юм.

Миний хүү ганданд аваачаад өргөчихөнө биз дээ. Үе уламжилж ирсэн догшин бурхад байгаа юм. Энэ ээжийнх нь ээжээс үе дамжиж ирсэн толгойн гоёл. Хэдэн үе дамжсан юм аав нь мэдэхгүй ээ. Хоёр янзын эд байгаа юм. Энийг аав нь хоёр охиндоо өгч байгаа юм шүү. Ижилцэцэг сонгож аваад нөгөө нь Ихэрцэцэгт очно бизээ. За тэгээд энэ аавынх нь хэдэн хувцас байна. Юмыг яаж мэдэх вэ? аав нь хэзээ ч үхээ билээ. Миний хүү нэгийг ч үлдээлгүй шатаачихана биз. Аа энэ харин зуун найман жижиг цөгц, гурван том цөгц байгаа юм. Гурван том цөгц нь нэг зул барьчихаар хорин дөрвөн цаг болдог юм шүү. Энэ гүц ээж чинь шар тос халааж зул барьдаг байсан юм. Бүгд мөнгөөр хийсэн юм байгаа юм. Эдгээрийг миний хүү гэртээ авна биз дээ. Энэ гурван судар. Чухам ямар судрыг аав нь ч мэддэггүй юм. Миний хүү хоёр

бурхантайгаа ганданд өргөчихөөрэй гээд нэг их амьсгаадан суухад хадам аавынхаа гэнэт хамаг зүйлсээ ухаж төнхөн гэрээслээд байгаа аятай хачин зан гаргасанд Ганбат дотроо ихэд гайхан байлаа. – Аав минь дээ гэнэт яагаад л хамаг юмаа хуваарилаад унав даа. – Аав нь яах вэ? энэ их эд зүйлсийг хаанаа хэндээ гэж хадгалахав. Хөгшин хонины насгүй болсон би нэг л өдөр унаад өгнө. Намайг унаад өгөхөөр юуг нь ч мэдэхгүй чи яах билээ. Аягүй бол хамаатны хэдэн шуналын барамуудад тараагд өгнө. Тэгээд өв уламжилж ирсэн зүйлс минь буруу санаатны гарт ороод дуусна биз. Аав нь ухаан сийрэг байхдаа хүүдээ захиж өгье гэж бодсон юм. Хүн гэдэг ямар муухай байдгийг чи хараа биз. Биднийг хөдөө байхад байнга очоод салдаггүй байсан хэдэн хүнийг. Гэтэл одоо хар хэдэн малыг минь хувааж авчихаад яаж байна гээд цайны сүү бариад ирэх хүн нэгээхэн ч үгүй байгаа биз. Охин минь

харин сайн хүнтэй гэрлэж сайн хүү чинийхээ ачаар муу бүрлээч хань бид хоёр өдий зэрэгтэй сайхан л хүндлүүлж ачлуулж байна гээд нэг их сүүрс алдсанаа Ганбатын духаан дээр удаанаар үнэрлэн үнсэв. – За аав нь жаал хэвтэе дээ. – За ааваа та жаахан цай уухгүй юу – Аав нь цайгаа уунаа. Өдийд ч хөдөө мөн сайхан байгаа даа. Шинэхэн хайрсан бин дээр цөцгий нь гоожсон сайхан зузаан өрөм тавиад идэх ч мөн сайхан шүү гэсээр хадам аав нь шүлсээ залгихад Ганбат хаалгыг нь зөөлөн хаагаад гарав. Маргааш нь үүрээр эртлэн боссон Ганбат хадам аавдаа өрөм авч өгөхөөр байрных нь гадаа сүү зардаг хүн дээр очвол шинэхэн өрөм ирчихсэн хүн авахаар зогсож байсан тул бараг үнэ хаялцах нь холгүй юм болж байж арайхийн аваад таван литр сүү, хоёр литр тараг өрөмтэйгөө барьсаар яаран гэртээ оров. Сүүтэй цай чанан бин хайрсан Ганбат бинтэй өрмөө цайтай барьсаар хадам хөгшнийхөө өрөөнд орвол хөгшин ихэд амьсгаадан хэвтэж байлаа. – Ааваа та яаж байна.

Бие нь өвдөөд байна уу? – Гайгүй дээ. – Аав би шинэ өрөм бинтэй аваад ирлээ. Өвгөний нүдээр нулимс гялтганаж ирсэнээ хоромхон зуур шингэчихвүү гэлтэй алга болчихов. Хүргэнийхээ өрөмтэй бинг амтархан идсэн хөгшин – Үгүй ээ мөн сайхан боллоо. Сайхан ч сүүтэй айл байна – Та тэгвэл жаахан сүү уух юмуу – За тэгье аав нь жаахан сүү ууя. Өвгөн аяга сүү уучихаад буцаад хэвтээд өгөв. Ганбат ч ажилдаа явахаар хувцаслаж байлаа. хүүгийнхээ эртлэн босч хийсэн бинг шинэхэн өрөмтэй идэж сайхан цай уусан аав нь хөгшинтэй мэндэлнэ гэж өрөөнд нь ороод төд удалгүй гарч ирсэнээ үүдэнд Гутлаа өмсч зогсоо Ганбатыг дүрлэгнэн хараад юм хэлж чадалгүй хэсэг зогсов. Аавынхаа нэг л биш байгааг гайхан харсан Ганбат ухасхийн өвгөний өрөөнд орвол өвгөн арслан хэвтлээр хэвтээд бурханы орноо зорисон байлаа. дахиад л нэг уй гашуу тохиолдож хадам аав ээжийгээ ойрхон

нутаглуулсан Ганбат хөгшин аавынхаа дурсгалд дахин нэг суварга босгуулав… … Хүүхэмсэг зангаасаа болж хаяад явсан эхнэртэйгээ нүүр тулан улайм цайм зугатаагаад хоёр хүүгийнхээ эхийг осолд өртүүлсэн Соронзон Энхтуяаг үхчихвий гэхээс санаа нь зовинон байж сууж чадалгүй холхино. Ямартай ч эхнэрээ эмнэлэг бараадуулан орхисон Соронзон өөрийнх нь ажилладаг эмнэлэгт Энхтуяаг аваачсанд өөрийг нь энд ажиллаж байгааг мэдчихвий гэж айсандаа машин зогсонгуут бушуухан буугаад гэрийн зүг явав. Хөлсний умгар байшиндаа очвол Ялгуун өнөө л архиа уучихсан согтуурхан сууж байснаа Соронзонг хараад байдгаараа уйлсаар энгэрт нь ирээд наалдчихав. – Яаваа бас юу болчихоод уйлж хайлаад унав даа. – Битгий хуц. Би уйлмаар байна. Би гашуудаж байна. Ялгуун үгийн солиогүй агсрах аж. – За за тэгээд уйлмаар байвал уйлаач дээ. – Уйлаач дээ гэнээ. Уйлаач гэсэн үү чи. Би

өнөөдөр чиний хайрт хань Энхтуяатай таарсан. Чиний өнөө хормойгоо чирсэн авгай сайхан хүүхэн болсон байна лээ. Чамайг хайгаад энд ирчихсэн байна ш дээ. Чи дандаа завгүй ажилтай гээд байдаг байсан. хаяад явсан эхнэртэйгээ уулзаад байдаг байсан байна ш дээ. Муу арчаагүй новшоо. Ялгуун Соронзонг Энхтуяатай хардан агсрах аж. Бусад үед Ялгууныг ингээд агсрахад нь Соронзон дуугүй байлгүй хэрэлдэж дургүй нь хүрвэл барьж аваад зодчихдог байсан ч энэ удаа тэгсэнгүй. “Хөөрхийдөө энэ ч гэсэн намайг дагаж ирээд зовж яваа амьтан даа. Би ер нь юу л хийгээд байна даа. Хоёр хүүгээ өнчрүүлэн байж хаяад хүний нутагт ирсэн. Харин энхтуяа маань сайхан амьдарч яваа бололтой. Гэтэл би гэж гай. Яах гэж хойноос нь гүйж очвоо. би араас нь гүйж очоогүй байсан бол би зугатаж зам

хөндлөн гүйгээгүй бол Энхтуяа маань эрүүл саруул хоёр хүүхэддээ оччихсон байгаа даа” хэмээн бодож бодолдоо бачууран байв. Нөхрөө хуучин эхнэртэй нь хардан агсрах Ялгуун Соронзонг өөртэй нь хэрүүл хийхгүй тэнэг хүн шиг дүйнгэ царайлан суугаад байхаар улам давран – Чи муу дуугараач новшоо. Чи бол арчаагүй хүний үнэргүй муу новш ш дээ. Чи бол хог шаар. Би бол харин өөр хүн шүү. Би сайхан ханьтай байсан. Гурван хөөрхөн үртэй байсан. Сайхан эцэг эх, мал хуй надад бүгд байсан. чи муу новш миний амьдралд орж ирээд надад гай болоод би бүгдийг нь орхиод ирсэн. Муу хүнйи амьдралд гай болсон новш хэмээн ганцаараа үглэсээр унтаад өгөв. Шөнөжин хуучин

эхнэртээ зовинон нойргүй хоносон Соронзон өглөө эртлэн ажил дээрээ ирж сурагласаар Энхтуяагийн эмчлэгч эмчтэй уулзвал хөл нь хугарсан тул шохойдсон. Машинд хүчтэй мөргүүлснээс элэг нь бяцран дотуур цус алдалттай байсан тул хагалгаа хийсэн. Амь насанд аюулгүй гэсэн тул санаа нь жаахан ч гэсэн уужрав. Энхтуяа эмнэлэгт бараг сар хэвтэв. Соронзон өдөр бүр нэг ширхэг сарнай Энхтуяагийн өрөөнд оруулж тавьдаг ч Энхтуяатай нэг удаа таардаггүй байлаа. нэг бол түүнийг унтаж байхад нэг бол эмчилгээндээ орсон хйогуур нь сэмхэн оруулж тавьдаг байв. Тэр өөрийгөө Энхтуяатай болон хүүхдүүдтэйгээ уулзах эрхгүй хүн гэдэгтээ бүрэн итгэн дагуулж

нутгаасаа гарсан Ялгуундаа хамаг анхаарлаа хандуулах болов. Тэр хирээр Ялгуун ч арх.и уух нь багасан царай зүс нь засарч байлаа. энхтуяаг эмнэлэгээс гартал нь энэ эмнэлэгт ажиллаад ядаг ч байсан Монголдоо очиё хоёр хүүгээ холоос ч болохнээ харж явъя гэж шийдсэн энэ талаараа Ялгуунд дуулгахад Ялгуун харин ихэд дургүй байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…