
…Ялгуун их хэмжээний ц.ус алдаж биеи.йн байдал нь хүн.дэрсэн тул Соронзон эмч хүнийхээ хувьд боломжтой бүхий л арга хэмжээг авч байлаа. Эхнэр өвчтэй гэж ажлаасаа чөлөө авсан тул чадлынхаа хирээр
Ялгууныг асран сувилж байв. Хэдийгээр харгис хэрцгийгээр хайртай эмэгтэйгээ зодож гэмтээсэн ч харь танихгүй хүний газар Ялгууныг үхээд өгөхвий гэхээс Соронзон ихэд айж байлаа. сүүлийн үес хоёр
хүүхдээ ихэд санах болсон тул байсхийгээд л хүүхдүүдийнхээ зургийг харан гуниглан суудаг болов. Цусан зүрхт усан нүдэт хүн л юм болохоор түүнд бас санаж гансрах хүмүүс байдаг аж. Ялгууныг бодвол
гадагшаа явж урилгаар ажиллах болсон гэж ээж аавдаа хэлсэн тул тэдэнтэйгээ хааяа нэг холбоо барина. Энхтуяа болон хоёр хүүгийнхээ талаар сураглавал ээж нь – Хэн мэдэх вэ? манай энүүгээр огт
үзэгдэхгүй л байна. Миний хүү наанаа зүгээр ажлаа хийгээд амжилт гаргахыг л бод. Ээж аавыгаа байгаа дээр мөнгө төгрөг цуглуулаад хөрөнгө чинээтэй болоод ав. Юуны төлөө гадаадад өндөр цалинтай

ажил хийж байгаа билээ дээ мөнгөө л сайн цуглуул. Тэр навсайсан хүүхэнээр яахав дээ. Нэг удаа ирэхдээ цүдийчихээд ирсэн. Би хүүг минь байхгүйд элдэв юмтай нөхцөж жирэмсэн боллоо гээд хэлээдэхсэн миний урдаас хэрэлдэж байгаад явсан. Нэг хар юмтай болсон юм байгаа биз гэж ярихад өөрийнхөө хэмжээнд сэтгэсэн Соронзон – Тэгвэл нэг хар юмтай болсон юм байлгүй. Хүүхдүүдийг маань тэр хар юм нь зодож нүдээд зовоогоод байх вий дээ ээжээ. Та тэд нарыг хааяа эргэж очиж бай л даа. – Үгүй би тэд нарыг чинь хаана гэж хайх вэ дээ. Амьдарч байсан байраа хүртэл зараад нүүгээд явсан хүмүүсийг. Харин би байгаа газрыг нь олбол хүүгийнхээ өмнөөс шүүхэд хэдэн төгрөг нэхэмжилье гэж бодоод байгаа. – За больж үз ээж
минь. Би Энхтуяаг хангалттай л зовоолоо. Одоо болно. Битгий л тэгж үзээрэй дээ. – Үгүй яадаг юм. Миний хүүгийн байрыг зарж үрчихээд юу ч өгөхгүй байна гэж юу байдаг юм. – Үгүй та ядаж надаас үлдсэн ач нараа боддоггүй юм уу? Больж үз. Тэгээд ч тэр байрыг чинь Энхтуяа өөрөө авч байсан юм. – Энхтуяа өөрөө авч байсан нь ямар хамаатай юм. Миний хүүтэй сууж байж л тэр тийм байртай болоо биз дээ. Яршиг л байна. – Ээж минь больж үз. Би тэр байрыг нь заруулаад мөнгийг нь аваад явчихсан юм. Битгий л дахиж тэр хүнийг зовоогоорой доо гуйя. Би тэр хүнийг хангалттай зовлон дунд орхиод ирсэн юм. – За за чи мөнгийг нь авсан бол ч яамай. Би бүр заргалдъя гэж бодоод байсан юм. – Та нээрээ мөнгө мөнгө л гэх юмаа. Миний хоёр хүү яаж ч явдаг юм билээ. Та нэг олоод уулзаадах л даа. – Яршиг яршиг
Соронзон минь. Юун тэр хүүхэд шуухад хайх зүгээр. Өөрийгөө яая гэж байна би. Чи ямар аав ээж минь сайн уу? Гээд хэдэн төгрөг явуулах биш. – За за больё. Та бид хоёр ямар үг нийлэх биш гэсээр Соронзон утсаа таслаад бараг анх удаа хаяад явсан хоёр хүүдээ санаа нь зовинон хэсэг холхив. тэр Энхтуяаг жирэмсэн үлдээснээ өөрийнх нь үргэлжлэл мах цусны тасархай болсон хөөрхөн охинтой болсноо огт мэдэхгүй байлаа. уг нь Энхтуяа ээж дээр нь очин уйлж хайлан хамаг үнэнээ ярьсан ч мөнгөнөөс өөрийг харж мөнгөнөөс өөрийг сэтгэдэггүй хадам эх нь үл ойшоосон аж. “Би ч тэнэг хүн юмаа. Эр хүн аль алдаж будилахыг тэр гэх вэ. Эхнэр хүүхдээ хаяж болно. Гэтэл би орхиод явахдаа яалаа даа. Байсан бүхнийг нь хуу хамаад хоолны ч мөнгө
үлдээлгүй явчихсан шүү дээ. Тэд минь одоо их том болж байгаа байх даа. Энхтуяа ч ухаантай сэргэлэн хүүхэн дээ. Аягүй бол хүнтэй суусан нь үнэн байх. Гайгүй мөнгөтэй хүнтэй суучихаад хүүхдийг нь төрүүлэхээр явж байсан ч юм билүү. За тэр хүүхэн ч яахав. Хоёр муу хүүтэйгээ нэг уулзахсан” гэсэн бодол тархинд нь сүлэлдэнэ. Ялгуун хоёр хоног ухаангүй хэвтээд гуравдахь хоногоос ухаан орон тааз руу гөлийн хэвтэх болов. Соронзон Ялгууны өмнө өвдөг сөгдөн уучлал гуйгаад – Одоо дахиж чамайгаа зовоохгүй. Хоёулаа хүн шиг амьдаръя. Хүний нутагт чи бид хоёр бие биенээ л түшихгүй бол өөр хэн биднийг гэх билээ гээд овоо нэг хүн шиг ярьсан тул Ялгуун ч уран үгэнд нь автан тэгсхийгээд тайвширч байлаа. Соронзонгийн ажиллаж байсан жижигхэн эмнэлэг татан буугдсан тул Соронзон бараг эмнэлэг болгонд анкет бөглөн өргөдөл өгсөөр Бээжингийн нэгдсэн эмнэлэгт
сувилагчийн ажилд оров. Ялгуун ч зүгээр суугаад байж чадсангүй томоохон ресторанд зөөгч хийх болов. Хэдийгээр учир зүйгээ ололцон эвтэй найртай байхыг хичээвч Соронзонгийн хардаж зовоох нь Ялгуунд үнэндээ тээртэй байлаа. Гэвч хайртай дуртай гээд дагаад ирсэн залуугаасаа салаад явчих зүрх зориг хүрэхгүй л байлаа. Орой болгон ажлаа тарчихаад нэг шил архи авч гэртээ орох Ялгуун Соронзонг ажлаасаа ирэхэд нь дуниартсан согтуу хүүхэн л угтдаг болов. Соронзон эхэндээ уурлан харааж зүхэн бөөн хэрүүл болдог байсан ч сүүлдээ цуг уух болсон тул хоорондын хэрүүл нь багасан цугтаа архиа хувааж уучихаад эр эмийн ужиг цэнгэлд автан хоночихоод өглөө ажилдаа гарах болсон нь аль алинд нь таатай байх тул орой тарж ирэхдээ шил архиа авахаа огт мартдаггүй байлаа. Орой
бүр арх.и уух болсон тул Ялгууны сайхан царай гундан харлаж турж эцэн хохийсон хар авгай л болж хувирсан байв. Ямартай ч хоёулаа үлгэн салган ажлаа хийсээр байлаа… … Энхтуяагийн бизнес хүрээгээ тэлэн өргөжиж тэрээр дахиад хэд хэдэн томхон худалдааны төвд лангуу нээж худалдагч хөлслөн ажиллуулж байлаа. Бээжингийн хувцас үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулсан тул бараагаа авахаар Бээжинг зорив. Гурван хүүхдээ асрагч хөлслөн харуулах болсон тул нэг их санаа зовохгүй ч юмыг яаж мэдэх вэ хэмээн Ганбатад давхар захиж үлдээгээд долоохон хоноод ирнэ гээд явав. Бээжинд ирээд зорьж ирсэн ажлаа гурав хоногт амжуулсан Энхтуяаг түнш хятад нь өөрийнхөө зоогийн газарт оройн хоолонд урьсан тул Энхтуяа зөвшөөрч хэлсэн цагт нь зоогийн газарт нь очвол тусгай өрөөнд тансаг ширээ засуулсан хятад түнш нь дуу алдан угтаад эхнэртэйгээ танилцуулан цаашдын ажилдаа улам илүү амжилт
гарган өшөө гар нийлэн ажиллахын ерөөлийг өргөөд сайхан хооллоцгоов. Хятад хоолоор дайлуулан бас ч үгүй жаахан хатуу архи уусан Энхтуяа ариун цэврийн өрөө орохоор гараад нүдэндээ ч итгэсэнгүй. Ариун цэврийн өрөө цэвэрлэн тонголзох туранхай хүүхэн нэг л харсан хүн шиг харагдахад дахин дахин лавшруулан харвал Ганбатын нас барсан эхнэр Ялгуунтай жигтэйхэн адилхан санагдахад ихэд гайхан балмагдсан тэрээр – Сайн байна уу? Хэмээн Монголоор мэндэлбэл хийж байсан ажлаа орхиод Энхтуяаг цочирдон харсан өнөөх эмэгтэй хэл мэдэхгүй байгаа бололтой хэд тонголзсоноо гараад явчихав. Ялгууныг бодвол туранхай хар царайтай болохоос Ялгуунтай ямар адилхан юм бэ? Хэмээн гайхсан Энхтуяа нас барсан хүн энд ирээд шал цэвэрлэж байв л гэж дээ хэмээн дотроо бодоод адилхан хүн алийг тэр гэхэв дээ гэж бодсоор буцан алхав. Адилхан адилхан гэвч
ийм адилхан хүн бас байдгаа хэмээн өөртөө гайхна. Энхтуяатай улайм цайм таарсан Ялгууны зүрх цээжиндээ багтахгүй шахам булгилан оволзож байлаа. тайвшрахыг хичнээн хичээвч тайвширч чадахгүй зүрх нь түг түг хийнэ. Ямартай ч Монгол хэл мэдэхгүй хүний дүрд чадварлаг тоглосон тэрээр үйлчлэгч нарын өрөөнд бушуухан гүйж ороод утсаа гарган Соронзон руу залгав. Соронзонгийн утас нь дуудаад байгаа хирнээ авахгүй байлаа. Яанаа Энхтуяа намайг танисан болов уу? Ялгуун амьд хятадад зоогийн газар шал цэвэрлээд явж байна гээд Ганбатад хэлчихвэл яанаа гэхээс жигтэйхэн айж бушуухан хувцсаа сольж өмсөөд тэр чигээрээ гарч гүйсээр хөлсний умгар өрөөндөө ирээд салгалан сууж байлаа. Тэр өдөр Соронзон яагаад ч юм бэ? Ялгууныг тосч авахаар шийдэн ажил дээр нь очоод үүдэнд нь хүлээж суув. Архи их уух болсноос царай алдан хорчийсон Ялгууныг эзэд нь зөөгчөөс тушаал буулган үйлчлэгч болгосон тул ажлын цаг нь арай эрт тардаг
байлаа. Үүд хавьцаа мөстэй ус ууж суусан Соронзонгийн харцыг нэгэн эмэгтэй өөрийн эрхгүй татаж орхив. Хятадуудыг бодвол өндөр гуалиг нуруутай урт хар үсээ задгай тавьсан нил ягаан богиновтор даашинзтай бага зэргийн өсгийтэй гутал дээр гунхалзан алхах уг бүсгүйг араас нь харсан Соронзон толинд өөрийгөө сэмхэн харснаа өөртөө итгэлтэй инээмсэглээд уг бүсгүйн хойноос гарвал бүсгүй зам хөндлөн гарах гээд зогсож байв. Сайхан бүсгүйтэй танилцах туйлын хүсэлд автсан Соронзон бушуухан араас нь гүйж очоод барьж явсан цүнхнээс нь сулхан татвал бүсгүй эргэж хараад таг хөшчих нь тэр. Тэр бүсгүй Энхтуяа байлаа. Энхтуяагийн царайг цочирдон харсан Соронзон хэсэг бантан зогссоноо ухасхийн зам хөндлөн гүйчихэв. Тэрүүхэндээ цочирдон зогссон Энхтуяа ч сэхээ авах мэт – Соронзон. Хүүе Соронзон гэж хашгирсаар араас нь ухасхийв. Түс хийх мэт чимээ гараад Энхтуяа тээр хол шидэгдэн уналаа. Толгойноос нь хундан ягаан
ц.ус урсана. Энд тэндээс машины сигналдах дуун битүүхэн сонсогдоод Энхтуяагийн ухаан балартав. Соронзон хэсэг зугатаж гүйгээд эргэн хартал Энхтуяа байсангүй харин зам дээр хүмүүс бөөгнөрөөд байсан тул тийш эргэж гүйн очвол Энхтуяа машинд дайруулчихсан хэвтэж байлаа. хүмүүс эмч цагдаад дуудлага өгсөн бололтой төд удалгүй яаралтай тусламжийн тэрэг дуут дохиогоо хангинуулан ирээд Энхтуяаг авч явахад – Би нөхөр нь гэсээр Соронзон машинд нь суугаад эмнэлэгийн зүг явав. “Муу тэнэг хүүр. Яах гэж эм харж савсагнаваа. Урдах архичнаа яая гэж байж. Үгүй тэгээд Энхтуяаг тийм сайхан эмэгтэй болчихоод энд ингээд явж байна гэж би яаж мэдэхэв дээ. Хэрэв Энхтуяа үхчихвэл миний хоёр хүү хэцүүднэ. Энхтуяаг аврах л хэрэгтэй. Ялгууныг ингэж архинд орохыг мэдсэн бол эхнэр хүүхдээсээ салахгүй л байсан юм. Би ер нь юу л хийгээд байна даа” Соронзон дотор бодолтойгоо зөрчилдөн уймарч явав. Энхтуяа үхчихвэл хоёр хүү минь яанаа гэх айдас дотор сэтгэлийг нь маажна. Анхны эхнэрийнхээ
гарыг энхрийлэн атгасан Соронзон – Үхэж болохгүй шүү. Чи минь үхэж ерөөсөө болохгүй. Хоёр хүүгийнхээ төлөө амьдрах хэрэгтэй. Би яах вэ? нэгэнт цайчихсан хүн. Чамайг үхчихвэл миний хоёр хүү хэцүүдэнэ гэж амандаа үглэсээр байлаа. хэдий ухаангүй байгаа ч Энхтуяагийн нүднээс доголон нулимс хацрыг нь даган бөмбөрөхөд хурууныхаа өндгөөр зөөлөн арчсан Соронзон бараг анх удаа хийсэн үйлдэлдээ гэмшин үсээ үгтээж суув. Яаралтай тусламжийн тэрэг явсаар Соронзонгийн ажилладаг Бээжингийн төв эмнэлэгт ирээд зогсоход эхнэрийнхээ гарыг сүүлчийн удаа атгасан Соронзон – Чи

минь амьд л үлдээрэй. Амьд үлдэж хоёр хүүдээ заавал очоорой хэмээн чихэнд нь зөөлөн шивнээд хацар дээр нь үнсээд бууж одов. Сэтгэлд нь тэр гэхийн тэмдэггүй шуурга оволзоно. Надаас л боллоо. Надаас л болж хоёр хүү минь өнчин хоцрох нь гэх бодол толгойд нь эргэлдэнэ….