Home Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “6-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
1
2,675

Ганбаттай гэрлээд анхны хүүгээ төрүүлэхэд бөөн баяр болсон Ганбат эмнэлэгийн үүдэнд эхнэр хүү хоёроо тосч авахдаа томоос том сарнай цэцгийн баглаа хажууд нь нэг их том бамбарууш барьчихсан хамар,

хацар нь байдгаараа улайчихсан инээгээд зогсож байж билээ. Миний хүү чинь өвөл төрсөн юм шүү дээ. Тэгээд яалаа даа. Манцуйтай хүүгээ тэврүүлчихээд хувцсаа солих гэсэн чинь миний хувцсыг мартчихсан

ганцхан малгай ороолт авчирсан байж билээ. Тэгээд Ганбатын гутал өвлийн курткыг нь өмсөөд нэг их том баавгай шиг амьтан нөгөө том бамбаруушаа баглаа цэцэгтэйгээ бариад эмнэлэгээс гарч билээ. Ядаж

байхад гутлан дотор нь хөл холхиод л. Гэртээ ирсэн чинь хадам аав ээж, манай аав ээж ирчихсэн баярын ширээ засаад миний явах газраар дүүрэн сарнайн дэлбээ дэвсчихсэн байж билээ. Ганбат хүүгээ

нэг их нандигнаад халуун юманд хүрэх гэж буй аятай хүрч ядан тэвэрдэгсэн. Ялгуун яагаад ч юм бэ анх төрсөнөө анхны нөхөр Ганбатыгаа бодон хэсэг бодолдоо жарган суув. Тиймээ тэрээр төрж

өссөн нутгаа буурал аав ээжийгээ, байнга л халамжлан хайрладаг байсан Ганбатыг санахын ихээр санаж байв. Удаах охидоо төрүүлэхэд Ганбат эмчээс гуйсаар байгаад төрөх өрөөнд орчихсон тэгээд нэг охиноо гаргахад минь царай нь цайчихаад цаана зогсож байснаа дахиад нэг охиноо төрүүлэхэд тас гэдэргээ саваад уначихаж билээ. Намайг төрүүлээд сандарч байсан эмч нар юун Ганбатыг анхаарах. Сувилагч эгч л спирт үнэртүүлж байж сэхээж билээ. Тэгээд төрсний дараа эмч, ажилчин болгонд цэцэг чихрийн цуглуулгатай барьж гүйгээд төрөхөөр хэвтэж байсан хүн болгонд шоколад барьж гүйгээд өвдөж байсан ээжид аймаар загнуулж билээ. Эмэгтэй хүн төрөхөөр

өвдөхөөрөө аймаар муухай ааштай болчихдог юм байна гэж орж ирээд намайг зөндөө инээлгэсэнсэн миний охид чинь зун төрсөн юм шүү дээ. Тэд минь одоо жигтэйхэн том болчихсон байгаа даа. Ээжийгээ гэнэт алга болчихоор хүүхдүүд минь яасан их санасан бол. Ганбат минь намайг гэнэт үхчихээр яаж хүлээж авсан бол. Тэр харахад нэг их сүр бараатай буурьтай хирнээ цаанаа жигтэйхэн уяхан хүүхэд шиг амьтан юм шүү дээ. Хөөрхий ээж минь уйлаад л байсан миний араас их л зовсон байх даа. Ай одоо ижийдээ нэг үнсүүлэхсэн Ялгуун нэгэн цагт огт торолгүйгээр орхиод явсан хүмүүсээ одоо жигтэйхэн санан ганцаардаж байлаа. Хөх нь чинэрэн саамширч нүдээр нь

нулимс тасралтгүй цуварна. Дэндүү жаргалтай амьдарч байснаа одоо л яс махандаа тултал ухаарч байлаа. Тэдэндээ үнэнээ хэлээд очиё гэвч очих нүүргүй болсон хүн яалтай ч билээ.Соронзон муу өөдгүй амьтан. Хүн хүүхдээ алдчихаад байхад яаж байна ч гэж асуухгүй. Одоо л дэргэд минь байж зовлонг минь хуваалцах хүн байтал ажлын нэр барьж худлаа яриад Ялгуун өөртөө ихэд багтран уйлсаар байлаа. тээр орой болсон хойно ирсэн Соронзон хүний урманд Ялгууныг бие нь яаж байна ч гэж асуусангүй. Харин ч эсрэгээрээ хоол нэхэн хохилзож ядарч ядарч ирж байхад аяга хоол хийгээд тавьчихаж болно доо гэснээр Ялгууны ихэд дургүй нь хүрэн тэр хоёр хэрэлдэж эхлэв. – Хмм. Чам шиг эмийг ямар эм гэдэг юм. Ганц хүүхэд амьд төрүүлж чадахгүй

алдчихаад юундаа ялархаад уйлаад байгаа юм гэсэн Соронзонгийн үг дотор зурах шиг л болж – Чи муу арчаагүй амьтан. Чи олигтой байсан бол би хүүхдээ алдахгүй байсан юм. Хм чамайг ямар эр хүн гэдэг юм. Арчаагүй анхны авгайгаараа тэжээлгэсээр байгаад эр хүний шинжээ алдчихсан. Архи гударч авгай эргүүлэхээс өөр ид шидгүй бузар амьтан хэмээн Ялгуун хашгичиж гарав. – Дуу муу тэнэг эм. Хохь чинь. Яах гэж надтай учирсан юм. Тэр Ганбатыгаа санаад үхлээ юу чи. – Үхсэн Ганбат чиний хажууд жинхэнэ эр хүн гэнэт хүнд нударга толгойд нь түсхийн Ялгууны нүд харанхуйлан унав. Уурандаа дэлбэрэх шахсан Соронзон түүний духан тус газар нь хамаг хүчээрээ цохичихсон байлаа. Хоёр нүд нь хормын дотор хавдан хамраас нь нөжирсөн хүрэн цус асгарна. – Муу янхан эм. Чиний наад бөндгөрт

чинь янха.ндахаас өөр юм бодогддоггүй байх тиймүү. Ихээхэн дургүй хүргээд байвал чинь алж хаячихаад булчихана шүү. Энэ түм түжигнэсэн газар намайг чамайг алчихсан гэж хэн мэдэх юм гэж хашгичсан Соронзон Ялгууны хэвлий тус газар хоёр гурван удаа өшиглөж орхиход Ялгууны гуяыг даган хундан улаан цус урсаж Ялгуун үг хэлэх гээд чадалгүй эвхрэн хэвтэж байлаа. Уурандаа баахан хашгичсан Соронзон гэнэт хүний аминд хүрэх гэж байгаагаа ойлгон ихэд сандарч Ялгууныг өргөн ханзан дээр хэвтүүлээд эмч хүний зөн совингоор цусыг нь тогтоохоор яаран эмийн сан руу харайлгав… … Энхтуяа наймаанд явсаар амьдрал нь эрс дээшилж байлаа. Банкныхаа мөнгийг цаг тухайд нь өгөх болсон тул нэг ч гэсэн дарамт нь арилж сайхан тохилог байшиндаа амар тайван амьдрах болов. Нуруун дээрх

ачаа нь хөнгөрөхийн хирээр Энхтуяа царай засан гэрэлтэж хүүхдүүд нь ч аз жаргалтай байх болов. Ганбат хааяа нэг утсаар ярих ч тэр хоёр уулзалдах нь ховор байв. Хаяад явсан Соронзонг одоо тэд дурсахаа ч больжээ. Хичээж хөдөлмөрлөж чадвал амьдрал сайхан аж. Хоёр том хүү нь сургуульдаа явж охин нь цэцэрлэгтээ явна. Өдрөөр лангуун дээрээ суун завсар зайгаараа хүүхдүүдээ зөөнө. Ямартай ч Энхтуяа Ганбатын хүчээр өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа босгож чадав. Цасаар шуурсан өвлийн шөнө утас нь омогтойёо чарлан дуугарахад авч харвал Ганбат залгаж байв. – Байна уу? – Байна байна. Ганбат байна. – Аан харин тийм байна. – Найз нь налайхаас нилээд зайтай машин эвдэрчихлээ. Ойр хавьд тусламж авчихаар хүн байдаггүй. Нормалдсаар байгаад бензин дуусчихлаа. Би гурван

хүүхэдтэйгээ явнаа – Үгүй энэ хар шөнөөр гурван хүүхэд дагуулаад юу хийж явдаг байнаа. За за найз нь яваад очиё. Хүүхдүүдээ дулаан байлгаж байгаарай хө. – За баярлалаа хө. Харин хадам хөгшнийхөөс оройтож гараад баларлаа. – За за би яваад очиё чи яг хаана байна гэнээ – Яагаа вэ нөгөө бидний анх таардаг – Аан за за ойлголоо одоохон удахгүй очно гэсээр туас тасарч Энхтуяа яаран босч хувцаслаад машинаа асаан хөдлөв. Цасан шуурга нүүр нүдгүй шуурна. Гаднах температуур их хүйтэн багаа бололтой машины цонхны цан дийлдэхгүй байв. Явсаар аваараа татан зогссон машин дээр очвол Ганбат гурван хүүхэдтэйгээ ихэд даарсан бололтой хүүхдүүдээ хөнжлөөр хуччихсан сууж байв. Бушуухан гурван хүүхдээ машинд суулгаад өөрийн машинаа цоожилж хучсан Ганбат гүйсээр орж ирээд – За явцгаах уу? – Чиний машин яах юм хө. – Энэ машин яах вэ? ингээд

хононо биз. Энийг ямар хүн аваад явчихана гэх биш. Маргааш л засчихаар хүн олж ирж үзүүлэхээс – За тэгвэл хөдлөх үү – Тэгье тэгье. – Та дөрөв одоо хаачих юм. Манайд очих уу эсвэл хот хүргүүлэх үү. – За чамд тэгж төвөг удаад яах вэ? хө. Танайд дулаахан хоночихоод өглөө засварчин олж машинаа үзүүлээд хот оръё доо – За за гэсээр хөдөлсөн Энхтуяа Ганбатыг гурван хүүхэдтэй нь гэртээ авчрав. Ихэр охид жигтэйхэн том болжээ. Хүүхдүүд их л даарсан бололтой дулаахан байшинд ороод дагжин чичирцгээх аж. – Үгүй та хэд тэнд тийм удсан юм уу? – Харин тиймээ хө. Бараг таван цаг лав болсоон. – Үгүй чи тэгээд эрт хэлдэггүй юмуу. Ийм аймаар хүйтэнд хүүхдүүд осгоох нь байна шүү дээ – Харин засварчин олчих санаатай ийш тийшээ залгасаар байгаад – Үгүй ээ мөн амгалан хүн юмаа. – Ха ха ха яагаад ч юм Ганбат

хүнгэнүүлэн инээхэд Ганбатыг шоолсон Энхтуяа өөрийн эрхгүй тачигнатал хөхрөв. Хүүхдүүд дагаад хөхрөлдөнө. – За алив миний хүүхдүүд бүлээн цай уу. Бүр осгочихоо шахсан байна ш дээ. Аав нь тэнэг байхаа энэ хар хүйтэнд хүүхдүүд дааруулаад. Алив миний хүү энэ хоол ид. Миний охидууд наашаа ойртоод суугаарай хоол ид. Энхтуа хүүхдүүдийг бөөцийлөн халамжилна. Ижилцэцэг Энхтуяаг нилээд харж байснаа – Та миний ээж мөн үү? Гэж гэнэт асуухад Ганбат таг дуугай болж Энхтуяад хэлэх үг олдсонгүй нүүрээ буруулав. – Үгүй ээ чиний ээж биш миний ээж гэсэн Ихэрцэцэг элгэнд нь очоод наалдчихад яах учраа олохоо больсон Энхтуяа дэмий л толгойг нь илбэв. Ганбатын нүдэнд нулимс гялтганаж харагдана. Ихрүүд Энхтуяаг ээжийгээ гэж бодсон бололтой Ижилцэцэг ч бас өвөр дээр нь

гараад суучихав. Батушка эргэлзэж гайхсан дүрлэгэр том нүдээр Энхцэцэгийг ширтэн сууж байлаа. Эвгүй байдлаас мултрахыг хичээсэн Ганбат хоолойгоо засаад – За миний охидууд эгчийнхээ өвөр дээрээс буу. Эгч нь шүү дээ ээж нь биш. – Ааваа та бидэнд ээж авчирч өгч болохгүй юм уу. Би ч бас ээжтэй болохыг хүсч байна гэсэн Батушкагийн нүдээр юу юугүй нулимс мэлтрэн дүүрээд ирэхэд Энхтуяа ихэд сандран хүүгийн толгойг зөөлөн илбээд санаа алдав. Хүүхдүүд эхийн хайраар ингэтлээ дутагдаж байсныг Ганбат ойлгохын дээдээр ойлгож хэлэх үгээ ч олохгүй сандарч байлаа. Хүмүүсийн чимээнээр сэрсэн Цоморлиг охин нүдээ нухалсаар гарч ирээд гэрт нь ирсэн хүмүүсийг харан хэсэг гэрэвшиж зогссоноо Ганбатыг хараад

шуудхан очоод өвөр дээр нь гараад суучихад өөрсдөөс нь өөр хүүхэд аавынх нь өвөр дээр суусанд Ижилцэцэг Ихэрцэцэг хоёр гайхан харсаар байв. Арайхийн хүүхдүүдийг унтуулсан Энхцэцэг Ганбат хоёр тус тусын өрөөнд хүүхдүүдийнхээ дэргэд унтахаар хэвтсэн ч хэн хэнийх нь нойр цайран тийчилсээр өглөөтэй золгов. Хүүхдүүд хоорондоо ихэд эвтэй тоглоцгоох аж. Гадаа шуурсан хэвээр. Энхтуяа Ганбатыг дагуулан хэд хэдэн засварчинд очсоны эцэст сая нэг юм

машиныг нь засах хүн олсноор машинаа засуулаад нилээд оройтон ирээд хоол идчихээд явах гэтэл хүүхдүүд бүр хэзээ язааны ах дүүс шиг нэг нэгнээсээ зууралдаж салцгаах гэж бөөн юм болцгоов. Гэсэн ч Энхтуяа Ганбат хоёрын хэн хэнд нь ханилан суух бодол байсангүй…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…