Home Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг”

0 second read
0
0
2,393

… Хайртай ганц охиноо цаг бусаар алдсан насан өтөл хадам эцэг эх хоёроо өөрийн эцэг эх шиг дээдлэн асардаг Ганбат тэднийг Улаанбаатарт шилжүүлэн авчирсан ч насаараа хөдөө амьдарсан хоёр

хөгшин дасаж өгөхгүй байсан тул Налайхаас урагшаа Хөндлөнгийн даваа гэх газарт гурван саалийн үнээ уналгын хоёр морьтой хэдхэн тооны хонь ямаатай суурьшуулан санааг нь амраажээ. Зун болохоор

гурван хүүхэд нь ч хөдөө эмээ өвөөдөө очно гээд их дуртай явдаг тул ирж очиход амар хэмээн аминдаа л ойртуулсан нь тэр байлаа. Гурван хүүхдээ дагаад ээж аав нь ч хөдөө гарчихдаг тул хадам аавынхаа

хажууд зуны жижиг байшин барьж өгсөн Ганбат байсгээд л тийш давхина. Цагаан идээн дээр эрүүл агаарт гурван хүүхэд нь хөөрхөн бондойгоод л ирдэг байв. Ялгуун нас бараад гурван жил өнгөрчээ.

Эхнэрийнхээ хойдын буянд зориулан асрамжийн газрын хүүхэд хөгшид баярлуулсан Ганбат хөдөө ээж аав дээрээ очихоор гурван хүүхдээ суулгаад яаран гарав. Ихэр охид Ихэрцэцэг, Ижилцэцэг нь

салхин цэцэгтээд нүүр нь битүү цэнхэр эрээн юмс л харагдана. Хүү Батуушка нь одоо долоон нас хүрэх гэж байгаа том ах болжээ. Эмээ өвөөдөө очих гэж байгаа үрс нь хөөрхөн гэгч нь шулганалдана. – Ааваа… ааваа би Ижилцэцэг биш салхин цэцэг болчихсон тиймээ гэхэд охиноо өхөөрдөн инээсэн Ганбат – Нээрэн миний охин чинь салхин цэцэг болчихсон юм байна ш дээ. Охин ихэд жаргалтай хихихи хэмээн амаа даран инээгээд – Тэгвэл Ихэрцэцэг бас салхин цэцэг болчихсон тиймээ – Ихэрцэцэг нь цоохор цэцэг, миний охин салхин цэцэг юм боловуу – Үгүй ээ ааваа наад хоёр чинь зүгээр л салхин цэцэгтчихсэн байхгүй юу. Та гурав мангар байхаа гээд Батушка

тас тас хөхрөнө. – Манай эмээ өвөө намайг санаж байгаа даа. Би очоод хар хүзүүтэй хонио унанаа гэж Ижилцэцэгийг хэлэхэд – Үгүй манай өвөө эмээ намайг санаж байгаа. Би жижигхэн ямаагаар тоглоно. Жижигхэн ямаа хөөрхөн би жижигхэн ямаанд цоохондой гэж нэр өгнө хэмээн Ихэрцэцэг шулганана. – Хөөе хоёроо тэр хоёр бид гурвын гурвуулангийн эмээ өвөө. Бид гурвыг бүгдийг нь санаж байгаа. Жижигхэн ямаа гэж байдаггүй юм. Жижигхэн ямааг чинь ишиг гэдэг юм гэж Батушка ах нь тайлбарлана. Ганбатад хүүхдүүдтэйгээ ийнхүү шуугилдаж явах нь жаргал байлаа. гурван хүүхдээ дагуулан хадам хөгшнийдөө очсон Ганбат тэнд хөдөөний цэнгэг агаарт хоёр хоноход хамаг л ядаргаа нь арилан толгой нь сэргэх шиг санагдана. Хүүхдүүдээ

орхин хадам ээждээ үнсүүлээд буцсан Ганбат хээр аргал түүн бөртөлзөх нэг эмэгтэй гурван хүүхдийг хараад хэсэг харж зогсов. “Энэ хавийн айлын эхнэр хүүхдүүдтэйгээ аргал түүж байна даа” гэж эхэндээ бодсон ч усны тэргэн дээр давхарлан хураасан хэдэн шуудай аргалыг хараад тээнэгэлзэхэд хүрэв. Налайхын хүмүүс бол хаа байсан эндээс ирж аргал түүмээргүй юм. Гэтэл ойр хавьд айлын бараа харагдахгүй юм. Тэр жаахан хүүхэд нь ямар хөөрхөн юм бэ тоодойчихоод бас ээжийнхээ шуудайнд аргал хийгээд байгаа юмаа гэж бодсоноо яавч ойроос ирсэн хүн биш байна даа. Ямартай ч гэрт нь дөхүүлж өгдөг хэрэг ээ гээд машинаа гулгуулах мэт явсаар ойртвол нэг л таньдаг царай харагдана. Машины бараанаар ээждээ ойртон зогссон

гурван хүүхэд нэг эмэгтэйг хараад Ганбат ухасхийн машинаас гарав. Гурван жилийн өмнө эхнэрийг нь нас барсны дараахан гадаадад амьдрахаар явсан Энхтуяа хоёр хүүгийнхээ хамт нэгэн жаахан охинтой зогсож байсанд гайхахын ихээр гайхав. – Сайн байна уу? Үгүй чи чинь Энхтуяа юу даа. – Сайн. Сайн байна уу? Үгүй энэ чинь Ганбат мөн үү. – Мөн мөн. За чи чинь яахаараа энэ хөдөө хээр газар аргал түүж явдаг билээ. Хэзээ ирээ вэ? Хаана амьдарч байгаа юм. Соронзон хаачаа вэ? ар араас нь давхцуулан асуултаар булсан Ганбатыг инээмсэглэн харж зогссон Энхтуяа хөнгөн сүүрс алдаад – Үгүй чи чинь энд юу хйиж яваа юм бэ? Үгүй мөн сонин учралаа гээд инээмсэглэв. – Би яах вэ? хадам хөгшнийд очиж хоёр хоноод гурван хүүхдээ үлдээчихээд л явж байна. Хүүхдүүд чинь ядарсан бололтой хө. Суугаач

би дөхүүлээд өгье гэхэд Ганбатыг таньж ядан зогссон хоёр хүү – За баярлалаа ахаа гэсээр бяцхан охиныг тэврээд машинд орж суухад Энхтуяа санаа нь зовсон бололтой – Үгүй та нар чинь… гэсээр хоцров. – Алив чи суугаач хө. Би дөхүүлээд өгье гэсэн Ганбат машиныхаа ард шуудайтай аргалуудыг хийгээд машиныхаа ачаан дээр усны тэргийг тавьж хүлээд орж ирэв. – За танайх хаана билээ. Хэзээ Монголдоо ирсэн юм. Соронзон яагаа вэ? Монголдоо ирчихээд надтай уулздаггүй мөн хачин хүн шүү гэсээр хөдлөхөд доош тонгойн шал ширтсэн Энхтуяа – Яривал их урт түүх болноо хө гэснээс өөрийг дуугарсангүй. Ганбат Энхтуяагийн заасан замаар явсаар Налайхын нэг хороонд ирээд заасан хашааны өмнө зогсвол хоёр хүүхэд дэрхийн бууж

хашааны хаалга онгойлгож өгөв. Юу юугүй нурахаа шахсан навтгар байшингийн хаалгыг онгойлгон орсон Энхтуяа Ганбатаас санаа нь зовж буй бололтой царай нь улалзана. Тоодойсон бяцхан охин нь Ганбатын өвөр дээр ирж суучихаад хүзүүгээр нь тэврэн санаа алдахад – Хүнээс бишүүрхдэггүй сонин хүүхэд шүү гэсээр Энхтуяа охиноо авах гэтэл охин Ганбатын хүзүүнээс зүүгдээд тавихгүй байсан тул – За яах вэ хө. Хүүхэд сууж л байг. Харин юу болсноо надад ярихгүй юмуу. Яагаад энд амьдарч байгаа Соронзон хаачсан талаар гээд Энхтуяагийн хийж өгсөн хар цайнаас балгав. Харваас Энхтуяа энд гурван хүүхэдтэйгээ л амьдардаг бололтой. Дээврээ бороо орохоос хамгаалсан уу эсвэл гоёх гэж ч тэгсэн юмуу эрээн хулдаасаар хулдсан харагдана.

Байшингийн энд тэндгүй шар шавраар чигжээс хийсэн байх агаад цонхоо цэмцийтэл сайхан угаасан ч дээр үеийн нурахаа шахсан байшинд гэрэл гэгээ муутай байлаа. Гаднаас нь харахад навтгар муу байшин ч гэлээ дотроо ихэд цэвэр цэмцгэр аж. Ядруухан амьдарч байгаа нь хараажаар илт агаад ямар ч хольцгүй хуурай гамбир Ганбатын өмнө хугачин тавьсан байлаа. Энхтуяагийн царай нь ялимгүй борлон сэвхэтсэн ч багын хурц сэргэлэн харц нь амьдралын нугачаанд цөхөрсөн шинжгүй очтон гялалзана. Уруул дээрхи хар мэнгэ нь улам тодрон давхраатай алаг нүд нь эргэлдэнэ. Ганбат Энхтуяагийн энэ л гялалзсан харцанд татагдан энэ л давхраалаг алаг нүдэнд дурлаж явсансан. Их л сэргэлэн цогтой охин байж билээ гэж

бодож суув. Энхтуяагийн гараа гаргаж хийсэн гэдсэн цуйванг идэн энгүүн яриа өрнүүлж суусан Ганбат Соронзонгийн эхнэр хүүхэддээ хандсан арчаагүй өөдгүй явдлыг сонсоод өөрийн эрхгүй гараа зангидаж суув. Хар нялхаасаа найзлаж өссөн найзыгаа тйим өөдгүй арчаагүй эр хүн гэдэгт итгэхийг хүсээгүй ч ханилж суусан хань нь тэр тусмаа Энхтуяа түүнд худал ярина гэж үү. Тэгээд ийм сайхан эхнэрээ гурвын гурван сайхан хүүхдээ хаяад хэн нэгэн эмэгтэйг дагуулаад явсан гэхээр Ганбатын санаанд нэг л буухгүй байв. – Тэгээд ямар эмэгтэйтэй явсаныг нь чи мэдээгүй юу. – Үгүй ээ мэдэж чадаагүй. Ор сураггүй алга болчихоор нь санаа зовоод цагдаагийн эрэн сурвалжлах хэлтэст өгсөн юм. Гэтэл Америк нисчихсэн байсан. Бүр Одонтуяа гэгч арван найман настай эмэгтэйтээ гэр бүлээ батлуулаад тэр

эмэгтэйтээгээ явчихсан байсан. – Та хоёр чинь батлуулсан байсан биз дээ. Тэгээд өөр хүнтэй яаж гэрлэлтээ батлуулсан байж таарах вэ? – Бид хоёр батлуулаагүй шүү дээ. Хоёр хүү маань хоёулаа миний нэрээр овоглодог юм. Амьдрал сайхан болохоор хуримаа хийж хуримын ордонод батлуулна гэж байлаа – Тийм тэнэг хүн гэж бас байдгаа. Хүний үнэргүй новш юм даа. Энэ хөөрхөн хүүхдүүдээ ядаж боддоггүй л юм байх даа. – Боддоггүй юм байна лээ Ганбат минь. Би тийм л арчаагүй заваан хүний үнэргүй амьтантай ханилан сууж байсан байна ш дээ гээд уйлахад нь ихэд сандарсан Ганбат – За миний найз тайвшир. Үгүй чи тэгээд над дээр яваад очихгүй. Ядаж төрөхдөө дуулгаж болноо доо. – Үгүй дээ. Миний зовлон бол миний л зовлон. Найз нь энэ зовлонг сөрөөд туулаад гарнаа – Чи чаднаа би мэдэж

байна. Тэр шөнө Ганбат Энхтуяа хоёр хаяад явсан нөхрөө, нас барсан эхнэрээ, амьдралд тохиолдсон зовлон шаналал гээд сэтгэл доторхоо уудлан ярьсаар үүр цайлгаад Ганбат хот руу явав. Сайхан эхнэрээ гурван хүүхдээ хаяад явсан найзыгаа муугаар бодохыг хичнээн хичээвч хар нялхаасаа тоглож өссөн тул буруутгаж чадсангүй хий дэмий л дагаад явсан хүүхнийг нь ямар муухай хүүхэн бэ? Өөрөө эмэгтэй хүн байж хүний гурвын гурван хүүхдийг өнчрүүлээд эхнэрийг нь өчнөөн өрөнд хийгээд явчихдаг. Ёстой зэвүүн шулам шиг хүүхэн байж дээ гэж бодсоноос хайрт эхнэр Ялгуунаа сайн найзтайгаа хуурамч бичиг баримтаар гадагшаа явсаныг нь зүүдлэх ч үгүй байлаа. Өглөө гарахад нь уйлаад дагасан тоодойсон бяцхан охин санаанаас нь гарахгүй өдөржин бодогдож өнжив. Ямартай ч Энхтуяагийн амьдарч

байгаа байшинг нь янзалж өгөхөөр шийдсэн Ганбат ердөө л маргааш нь компаниасаа хүмүүс томилон бараа материал гаргаад налайх явав. Очихдоо гурван хүүхдэд хөөрхөн хувцас хоол хүнс хангалттай бэлдээд явжээ. Аравхан хоногийн дотор Ганбатын ажилчид Энхтуяагийн хуучин байшинг нураагаад сайхан шинэ байшин барьж өгөв. Энхтуяаг компанидаа ажилд орооч гэж хэлсэн ч хүнд төвөг удахыг хүсээгүй Энхтуяа татгалзаж харин Ганбатаас хоёр сая төгрөг хоёр сарын хугацаатай зээлээд Эрээн рүү бараанд яван зах дээр лангуу түрээслэн сууж бараагаа зарах болсноор амьдрал нь нэг шат дээшлээд л иржээ… … Нэг сэрэхнээ Ялгуун яаралтай түргэний машинд дусал залгуулчихсан хэвтэж байв. Шөнийн эргүүлд гарсан цагдаагийн ажилчид сүүлийн үед дээрмийн хэрэг маш ихээр гарах болсон

газруудаар эргүүл хийж яваад эмэгтэй хүний бачимдан хашгирах дуу гарсан зүгт яаравчлан очвол тэдний хэлдгээр тэнэмэлүүд гэж нэрлэсэн хэсэг иргэд нэгэн эмэгтэйг хүчирхийлэхээр завдаж байхад нь амжиж очжээ. Шүгэлийн дуунаар тарж зугатсан тэдгээр хүмүүсийн араас хөөгөөд нэгэнт нэмэргүй тул хүчинд автсан эрэгтэй эмэгтэй хоёрт эмнэлэгийн тусламж үзүүлж байгаа нь энэ байв. Ямартай ч цагдаа нарын хүчээр аюулаас мултарсан Ялгуун Соронзон хоёр гудамжинд хоноглохоос айх болсон тул Соронзон Ялгууны араар танилцсан нидерланд гэрийн үйлчлэгч бүсгүйг Монголд аваачиж амьдарна ээж аавтайгаа танилцуулна чамгүйгээр амьдарч чадахгүй ньгэж итгүүлснээр гэрийн үйлчлэгч хийж цуглуулж байсан мөнгийг нь

бичиг баримт хөөцөлдөх нэрээр хуурч аваад Ялгууныг дагуулан тэр чигтээ алга болов. Хүний нутагт туслаж дэмжих хүнгүй орь ганцааранг нь хаяад явчихаагүйд Ялгуун Соронзонд жигтэйхэн талархана. Соронзон харин түүнийгээ Ялгуунд ухаангүй хайртай мэтээр ойлгуулна. Монголдоо очих нүүргүй болсон хоёр Хятадад очиж амьдрахаар тохиролцов. Түм түжигнэж бум бужигнасан Хятадын нийслэл Бээжинд ирсэн даруйдаа одоо л нэг ухаантайхан амьдаръя гэж хоёр биендээ ам тангараг өргөсөн хоёр ямартай ч хямдхан хөлсний өрөө түрээслээд ажил хайж явсаар Соронзон нэгэн жижгэвтэр хувийн эмнэлэгт асрагчийн ажилд орж Ялгуун зоогийн

газарт зөөгч хийснээр амьдрал нь нэг хэсэгтээ овоо л тогтоод ирэв. Монголдоо хүний их эмч хийн мандаж явсан Соронзон одоо хүний ялгадас зөөн шал арчих болсондоо өөртөө ихэд гутрах болов. Бээжинд ирээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Ирээд нэг их удалгүй Ялгуун жирэмсэлж ажлаа хийхээ болиод Соронзонг хүлээж гэртээ суудаг болов. Ажлаа тараад алба юм шиг архи ууж ирэх болсон Соронзон Ялгууныг сурсан зангаараа цохиж зодохоор дайрахад Ялгуун ч мөн сурсан зангаараа урдаас нь байдаг чадлаараа орилж хашгичин эсэргүүцнэ. Ийнхүү байсаар төрөх хугацаа нь ч болж Ялгуун төрөхөөр эмнэлэг явав. Соронзон ажилтай гэсээр үлдсэн тул Ялгуун ганцаараа

эмнэлэгт ирэн төрөхөөр хэвтэж нэг бүтэн өдөр өвдсөний эцэст хүү төрүүлсэн ч хүү нь хүн болсонгүй эндчихэв. Төрүүлсэн хүүгээ хүн болгож чадаагүй Ялгуун хаяад явсан гурван хүүхдээ санахын ихээр санан шаналж байлаа. Соронзонг ирж эмнэлэгээс гаргах байх гэж бодсон ч ажил ихтэй байна гээд ирээгүй тул ганцаараа эмнэлэгээс гарсан Ялгуун хөлсний умгар байрандаа очоод хана дагуулан тавьсан ханзан дээрээ хэвтээд цурхиран уйлж гарав. “Ийм амьдрал туулах гэж сайхан ханиа, гурван хөөрхөн үрээ, өндөр настай аав ээжийгээ орхисон гэж үү. Чи дэндүү жаргалтай амьдарч байж. Хохь чинь.

Хайран сайхан амьдралаа золиослон байж сонгосон амьдрал тавилан чинь энэ” гэж дотроос нь хэн нэгэн шивнэх шиг болно. Тиймээ тэр дэндүү жаргалтай амьдарч байж. Даанч тэр жаргалаа дааж чадаагүй нь гачлан.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…