Нүүр Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
900

… Нөхөр хүүхдүүдтэйгээ гадагшаа явж амар тайван сайхан амьдрах хүсэлдээ жигүүрлэсэн Энхтуяа амьдралдаа байж боломгүй том алдаа хийснээ сая л ойлгов. Эхнэр хүүхдийнхээ амьдрах байр унах унаа тэр

бүү хэл өл залгах бүгдийг нь хуу хамсан Соронзон юу ч үгүй үлдсэн эхнэрээ хомхойлоод санаа нь амарсангүй банкинд дахиад тавин сая төгрөгний өр тавиулаад эхнэр хүүхдээ нэгэн жижигхэн нийтийн

байранд ганцхан сарын хөлс төлж оруулаад тэр чигтээ алга болов. Гадагшаа явна гээд байгаа бүхнээ зарж үрж нөхрийнхөө нэр дээрх дансанд хийсэн Энхтуяад газар хөмрөх шиг л боллоо. Өчнөөн жил

ханилсан ханиа тоодоггүй юмаа гэхэд төрсөн хоёр үрээ татаад орхисон тамхины иш шигээ хаясан Соронзонд гомдохын ихээр гомдож байлаа. Ядаж байхад яр гэгчээр нөхрөөсөө нэг сартай

жирэмсэн хоцорсон нь түүнд туйлын хүнд тусаж байв. Тулаад түших ганц ах нь Солонгост ажиллахаар яваад сүүлийн хоёр жил сураг тасарч ахынх нь эхнэр ааштай шар хүүхэн байсхийгээд л Энхтуяа дээр

ирж амжиргаа залгуулах мөнгө нэхдэг байсан тул тэрээр хоёр хүүхдээ дагуулаад дээрээс нь жирэмсэн тийшээ очихыг огт хүссэнгүй. Түрээсийн байрных нь хугацаа дуусч хоёр нялх хүүхэдтэй нь хөөж гаргасан тул Налайхад байх аав ээжийнхээ нурж унахаа шахсан байшинд нүүж орон толгой хоргодох болов. Банкны зээлийн хугацаа хэтрэлт болж байсхийгээд л банкнаас залгах нь түүнд үнэндээ тээр болж байлаа. ядаж хоёр хүүдээ хоолны ч мөнгө үлдээлгүй хуу хамаад гадагшаа явсан нөхөртөө гомдож цөхөрнө. Хадам аав ээж дээрээ хоёр хүүхдээ дагуулан очиж үнэн учраа уйлан хайлан хэлсэн ч – Миний хүү ажлаар гадагшаа явчихсан. Хохь чинь чи. Яах гэж хамаг юмаа зарж үр

гэсэн юм. Миний хүү тэр бүгдийг чинь аваа юу. Чамайг өрөнд ороод хамаг юмаа зарж үрсэн гэж байх чинь билээ. Тэгээд ч наад хүүхдүүд чинь хүүгийн минь хүүдүүд мөн ч юмуу биш ч юмуу хэн мэдлээ. Нэг их дээгүүр сэвсэн хүүхэн хүүг минь яаж зовоож байсанг чинь бид мэдэхгүй гэж санаа юу гэж загнаад хөөж гаргасан тул дахиж тийш зүглэсэнгүй. Үр хүүхдийнхээ төлөө, эр нөхрийнхөө төлөө, сайн сайхан амьдралын төлөө яаж зүтгэж байлаа даа. Юу ч мэдэхгүй жаахан охин хар нялхаасаа Соронзонтой үерхэж анхны нандин гэсэн бүхнээ түүнд зориулсан. Өсгөж том болгосон нагац эгчийгээ хорьж загнаад байхад

нуугдаж уулзаж гүйсээр учираа мэдэхгүй бага залуу насандаа хүүхдийг нь хүртэл төрүүлээгүй гэж үү. Анх түүнтэй суухдаа би ийм бүсгүй байгаагүй шүү дээ. Сургуульдаа сурлага урлагаараа тэргүүлсэн сайхан охин байсан. Хэрвээ би тэр үед жирэмслээгүй байсан бол сургуулиа төгссөн бол одоо ингэж яваа ч уу, үгүй ч үү. Ид өсөн дэвжиж цэцэглэж явсан насанд минь хайртай гэж авч суучихаад одоо ингээд үнсэнд хаясан шалз шиг орхиод явчих байсан гэж үү. Би л амьдралынхаа төлөө зүтгэж байснаас тэр хүн надад ер юу хийж гийгүүлээ вэ? Комиссын хэдэн бараагаа шөнө нойргүй шахам ангилж ялгаад угаахыг нь угааж, индүүдэхийг нь индүүдээд хар үүрээр том

том боодолтой бараагаа хөлсөө цувруулан түрдэг тэргэн дээр зөөж ойрхон байх худалдааны төвийн үүд рүү зөөж явахад Соронзон унтаж л байдаг байсан. Арайхийж олсон хэдхэн төгрөгөөрөө жаахан мах гурилтай аваачаад цуйван хийж тавьчихаад нөхрөө ирэхэд нь халуун хоолтой угтаж байгаадаа өөртөө баярлан сууж байхад нь голж шилэн идчихээд зурагт үзээд л сууж байдаг байсан. Гэтэл би өнөөдөр олсон жаахан хүнсээрээ хоол хийчихээд маргааш дахиад юугаа идэж хоёр хүүдэээ юу өгнөө гэсэн бодолд автаад шөнөжин л бараагаа ялгаж хонодог байсан. Эрээнээс бараа зөөж том том боодолтой гахайг арайхийн чирч гулдчин ирэхэд хоёр хүүхэд орхичихоод яасан удаан явдаг юм гэж загнадгаас миний хань бараа зөөгөөд ядравуу гэж ганц

удаа хэлдэггүй байсан. Ядарч ядарч ирэхэд минь хүний урманд аяга халуун цайтай угтаж байгаагүй ийм хүний төлөө би залуу халуун насаа гундтал зүтгэж эцэст нь ингээд нулимаад орхисон шүлс мэт хаягдчихлаа гэх гомдол харуусал өрц нухаж хоёрын хоёр хүү нь гэдсэнд амь орон тийчигнэх дахиад нэг үр нь байхгүй байсан бол амиа хорлоод үхчихмээр л санагдаж байв. Ядаж хоёр хүүтэйгээ л амьдаръя. Одоо юу үгүй энэ өлөн зэлмүүн амьдралд ахиад нэг хүүхэд төрүүлчихээд яаж хүн хийхэв дээ гэсэн бодолд автан аборт хийлгэж хэвлий дэхь хүүхдээ авахуулахаар эмнэлэг зорьсон ч нэгэнт томорсон

хүүхэд авсангүй. Ядаж олон жил хүн огт амьдарч байгаагүй аавынх нь байшинд нар сар гэрэлтэж хүйтэн гэж жигтэйхэн. Зундаа бороо гоожиж, өвөлдөө энд тэндээс нь салхи сийгэн цантаж мөстөнө. Мөнгөтэй төгрөгтэй явсан үедээ ядаж энэ байшингаа сайхан засаад сэлбээд тавьчихгүй дээ гэж бодовч нэгэнт хожимдсон ухаарал байв. Ядаж муу ч гэсэн толгой хоргодох оромжтой байгаадаа баярлана. Намрын сэрүүн унаад эхлэхээр шар шавар зөөн энд тэндэх хагархай цоорхойг нь нөхсөн болсон ч нэг их дээрдсэнгүй. Жирэмсэн том гэдэстэй түүнд хийх ажил ч олдсонгүй. Мал нядалгааны бойгоор өдөржин хэсэж нохойн хоол гэх нэрийдлээр хаягдал өвдөл цөвдөл цуглуулан гэртээ ирж хаяхыг нь хаяад идэж болохыг нь ялгаж идсээр

намар дуусч бой ч ажиллахаа болив. Азаар хоёр хүүгийнхээ мөнгөөр нүдээ анин комиссын цөөхөн хэдхэн бараа аваад Налайхын зах дээр ширхэглэн зарж хоолны мөнгөө олох болов. Гэтэл банкны өрөнд амьдралд нь ихэд нэмэр болж байсан хүүхдүүдийнх нь мөнгийг татаж эхлэх нь тэр. Өвөл болж төрөх дөхсөн тул төрөх бэлтгэлээ хангахын дээр түлээ нүүрс хэрэгтэй болохоор том гэдсэндээ түүртэн байж хоёр хүүгээ дагуулан уурхай явж нүүрс түүн усны тэргээр зөөнө. Хоёр нялх хүүхэд дагуулсан жирэмсэн эмэгтэйг хүмүүс ихэд өрөвдөн ганц хоёр шуудай нүүрс илүүчилсээр ямартай ч өвлийг айлтгүй давах түлшээ хуримтлуулж чадав. Хаврын шамарга тавьсан нэгэн шуургатай шөнө төрөхөөр өвдсөн Энтуяа арга буюу хоёр хүүгээ үлдээгээд түргэнээр эмнэлэг зорьж тэр шөнөдөө өөртэйгөө адилхан хөөрхөн охин

төрүүлэв. Нилээд ядарч төрсөн тул эмчилгээ хийлгэн эмнэлэгт тав хоноход түүнийг эргэж ирэх ч хүн байсангүй. Хэвтэж буй эмэгтэйчүүдийн эргэлт эмнэлэгийн хоолоор хооллосоор гарах болов. Хамт хэвтэж байсан нэг эмэгтэй охиныг нь үрчилж авах санал тавьсан ч өөрөө багадаа өнчрөхийн зовлонг ханатлаа амсаж өссөн болохоор хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөнгүй. Ямартаа ч төрөхөөс гаран гэртээ ирсэн Энхтуяа одоо цаашид хэрхэн амьдрахаа мэдэхгүй л байлаа. ядаж байхад банкны хүү байсхийн нэхэгдэж зовооно. Өлсөж ундаасан царай дарах хүүхдүүдээ харахаар Соронзонд туйлын ихээр гомдож гомдол нь сүүлдээ хорсол болж хувирав. Охиноо арайхийн нэг сартай болгосон Энхтуяа амьдралын төлөө хоёр жаахан хүүдээ нярай охиноо даатгаж үлдээгээд өдөртөө зах дээр зогсож комиссын бараа

заран олсон жаахан мөнгөөрөө хоол ундаа болгоно. Хэдийгээр хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан ч муу байшин нь хүйтэн гэж жигтэйхэн тул заримдаа эртхэн ирээд тэргээ түрэн нүүрсэнд явна. Нийгмийн халамжаас олгодог жаахан мөнгийг нь банкны зээлэнд суутгаж авна. Ямартай ч хоосон хонолгүй хүнээс гуйлгүй гурван хүүхдээ чадах ядахаараа тэжээсээр нэг жилийг ардаа үдэв… … Эхнэр хүүхдээ хог шиг хаяад Ялгууныг дагуулан хилийн дээс давсан Соронзон эхэндээ энд тэндэхийн таван одтой зочид буудлуудаар байрлан зугаацаж хоёрхон биений жаргалыг ханатлаа эдэлж явав. Ялгууныг дагуулж явахдаа хэлж ярьж байсан нь бүгд худал байсан нь нэг нэгээрээ илэрсээр байлаа. Америкийн нэгэн

мужид томоохон эмнэлэгт урилгаар ажиллах болсон хоёулаа тэнд очиж амьдаръя гэж ярьдаг байсан нь худал болж хувирав. Хаа холын Америкт очоод эмнэлэг болгонд ажлын анкет бөглөн өгсөн ч ажил олдохгүй л байв. Амьдрах байргүй тул буудалд өрөө хөлслөн амьдарсаар авч явсан мөнгө нь дуусах тийшээ хандсанаар Ялгуун нэгэн шөнийн цэнгээний газарт зөөгчөөр ажилд оров. Цэнгээний газрын эзэн гэх нас тогтсон балтгар шар эр Ялгуунд ихэд элгэмсүү хандан амьдрах байр олж өгсөн тул Соронзон Ялгуун хоёр буудлаасаа нүүн тус байранд оров. Эхэндээ гайгүй байсан ч ажиллаад хоёр сар болсны эцэст цэнгээний газрын эзэн өвгөн Ялгууныг илт өдөн хоргоож эхэлсэн тул амьдрах байртай ажилтай үлдэхийн тулд Ялгуун өнөөх

өвгөний хүссэнийг хийн нэг ёсондоо эзэн өвгөнийхөө эмэгтэй болж хувирлаа. Соронзон өөрөө ажилгүй тул өдөржин ямар нэгэн тоглоом тоглож өнгөрөөнө. Үнэндээ Ялгуун ажилд ороод амьжиргааны хэдэн төгрөгөө олчихдог дээрээс нь амьдрах байр нь үнэгүй тул тэр ажил хайхаа ч больжээ. Монголоос яваад даруй хоёр жил өнгөрчээ. Бараг жил гаруй буудлаар хэсэж явсан тэдэнд энэ байр Ялгууны ажил ихэд таатай байлаа. Сүүлийн гурав дөрвөн сар Ялгуун нэг л өөр болж өөртэй нь хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлсэн тул Соронзон өмнөх эхнэрээ дарамталж сурсаны адил санан Ялгууныг хардаж зодох болов. Соронзонг хардах тусам Ялгуун шазуур эгээ л эмэгчин барс аятай дайрна. Соронзон Ялгууныг нэг цохивол Ялгуун эргүүлээд хоёр цохино. Хэрэв элдэв үгээр хараан загнавал Ялгуун буцаагаад хамаг чадлаараа харааж хашгичин орилно. Өнөөх ялдам хайр татам

бүсгүйгээс юу ч үлдээгүй мэт санагдана. Цэнгээний газрын эзэн өвгөнтэй учир ургуулаад байгааг нь мэдэн хардаж хоорондоо зодолддог байсан Соронзон сүүлдээ Ялгууныг хардаж хэмлэхээ больж харин өнөөх эзэн өвгөнөөс нь ахиухан мөнгө салган түүгээрээ зугаацаж суудаг болов. Өөрт нь жигтэйхэн хайртай сайхан хань, гурван нялх хүүхэд, хөгшин эцэг эх, сайхан найз нөхдөө ийм хүний адаг болсон эрийн үгэнд итгэн хуурч хүний нутагт дагаад ирсэнээ бодохоор Ялгууны гол харлан бухимдавч одоо түүнд Соронзонгоос өөр түүнийг гэх хүн үгүй тул хаяад явчихаж чадалгүй өнгөний сайхнаар хөгшин өвгөний толгойг эргүүлэн унтаж хэвтсээр олсон мөнгөөрөө түүнийг тэжээнэ. Ялгууны олсон мөнгөөр тэжээлгэн өөрийгөө өөд нь татаж ганган дэгжин хувцаслан гадуур явж элдвийн хүүхэнтэй

зугаацах Соронзон нэг өдөр нилээд согтуу иртэл Ялгуун өнөө цэнгээний газрын эзнээ дагуулаад ирчихсэн дээр дороо оролцон эр эмийн ажлыг хийх шиг л болж байв. Муу ч гэсэн эр хүн хайртай гээд дагуулаад ирсэн бүсгүйгээ ийм байдалтай байхыг харсан Соронзон муухай хашгиран дайрвал өнөөх цэнгээний газрын эзэн Америк хөгшин түүнийг ердөө хоёрхон цохиод өнхрүүлчихэв. Ялгуун Соронзонг өмөөрөн өнөөх өвгөн рүүгээ дайрвал үсдэж аваад хоёр гурав цохиж өнхрүүлсэн америк эр тэр хоёрыг одоохон байраа суллаж өгөхийг шаардаад нөхөртэй байж хүний сэтгэл санаагаар тоглосон тул өдийг хүртэл Ялгуунд өгч байсан бүх мөнгөө нэхэмжилнэ гээд гарч одоход хүний нутагт их хэмжээний өрөнд орохоос айсан хоёр хэрэгтэй гэсэн зүйлээ аваад бушуухан зугатаж одов. Хэдийгээр хөгшин баянаас

нилээд их хэмжээний мөнгө авдаг байсан ч Соронзон үрээд дуусгасан тул очих газаргүй болсон хоёр онгоцны буудал хавьцаа гэр оронгүйчүүдийн тоог хоёроор нэмэн амьдрах болж Сорнзон ажил хайж эхэллээ. Картонон цаас дэвсэн хэрэгтэй зүйлсээ ардаа тавьчихаад тэврэлдэн унтах хоёрыг нэг шөнө гэр оронгүй тэнүүлчид хэдэн талаас нь бүслэн Соронзонг барьж аваад хэдэн талаас нь өшигчин зодож эхлэв. Ялгуун тэднийг салгахыг хичээн голд нь ориловч зэрлэг балмад эрсийг яаж ч чадахгүй хий л орилж байлаа. Тэдний гутал хувцаснаас эхлээд хэрэглэж болох бүгдийг дээрэмдсэн тэнүүлчид Ялгууныг арай л өөрөөр харан ойртохыг мэдэрсэн Ялгуун муухай хашгиран зугатахыг хичээсэн ч улангассан олон эрчүүдийн гараас мултарч чадсангүй. Тэд түүнийг тал талаас нь зулгаан өмссөн

хувцсыг нь урж тасчин тайлахад Соронзон эсэргүүцэл үзүүлэх гээд чадалгүй элгэн тус газраа цохиулаад эвхрэн унав. Ялгууныг бүрэн шалдалсан тэнүүлчид хоорондоо чанга чанга ярилцан инээлдэж шүлсээ хаа хамаагүй хаялна. Нэг тэнүүлч эр Ялгууны хонгон дээр чимээтэй гэгч алгадахад бусад нь тачигнатал хөхрөлдөнө. Ингээд л үхдэг байж гэж бодон нүдээ тас анисан Ялгууны хоёр хөхийг нь өвдтөл базлан үсдэж өмнөө сөхрүүлсэн тэнүүлчин шээс шивтэр ханхалсан өмхий эрхтэнээ гаргаж ирээд ам руу нь чиглүүлэхэд Ялгууны том алаг нүдэнд нулимс мэлтэсхийн дүүрч өөрийн эрхгүй огиулан хойш цахдав. Өнөөх тэнүүлчин түүнийг тас хийтэл алгадаад авахад хойш

савж унасан Ялгуун хамаг байдгаараа бархиран орилж хөл гараа савчиж гарав. Хоёр тэнүүлчин түүний хөл гарыг дараад автал гэнэт шүгэл тас хийн дуугарах шиг болж Ялгуун цаашаа юу болсныг мэдсэнгүй нүдээ анин ухаан балартлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *