Нүүр Өгүүллэг “НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

“НУЛИМС ТОССОН ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
815

… Ганбатыг хөдөө явсныг сонссон Соронзон нэгэн томоохон зочид буудалд өрөө авч Ялгууныг дуудаад ирэхэд нь хирэндээ л романтик орчин бүрдүүлэхээр хичээж байлаа. Ресторанаас хоёр хүний хоол

захиалан ширээ засч улаан вино хажууд нь тавиад гоёмсог суурьтай лаа асаахад бэлдэн тавив. Буудлын зохион байгуулагчтай ярилцан намуухан хөгжим өрөөндөө захиалаад унтлагын өрөөний үүднээс ор

хүртэл битүү сарнайн дэлбээ дэвсэв. Тэгээд хоёр хүний өргөн орон дээр Ялгуунд зориулан авсан янагийн ягаан хөх өгзөг нь гэрэлтэж харагддаг дотуур хувцасны хослолыг дэлгэн тавиад орны хажууд

баглаа цэцгэн дээр хоёр хүний нислэгийн тийз тавиад хамаг хувцсаа тайлан шидэлж зочид буудлын хөнгөхөн дулаахан халадыг нөмрөөд усанд орохоор яаравчлан угаалгын өрөө чиглэв. Нөхрөө явуулчихаад

гурван хүүхдээ хадмындаа хүргэж өгөөд нууц амрагтаа яаран ирсэн Ялгуун Соронзонгийн бэлдсэн романтик бэлгийг хараад золтой л нулимс унагасангүй амаа ангайн зогсоно. Шүршүүрт ороод гарч ирсэн

Соронзон Ялгууныг тэвэрч өргөөд ширээний ард суулган хоёул хооллож дарс уун намуухан хөгжмийн аянд хэсэг бүжиглэцгээв. Дараа нь унтлагын өрөөндөө бүсгүйг хөтлөн оруулахад шалаар нэг дэвссэн сарнайн дэлбээг туучин алхсан Ялгуун нууц амрагынхаа мэдрэмжтэй халамжтайг гайхан биширч байлаа. Янаг амраглалын цэнгэлд автсан хоёрт гэрт нь хүлээж буй эхнэр, хүүхдүүд хань ижил нь огт дурсагдсангүй хоёрхон биенийхээ төлөө төрсөн мэт биесдээ улам л шунан тэмүүлцгээж байлаа. Шөнөжин амрагын жаргалд умбаж хоносон хоёр нар мандаж эхлэхэд сая завсарлан дуг нойрондоо автацгаав. Нэг сэрэхнээ цаг нилээд орой болсон бололтой гадаа бүрий бууж байсан тул Соронзонг яаран сэрээсэн Ялгуун гэртээ очихоор

хувцаслаж эхлэхэд нойрноосоо бүрэн сэрсэн Соронзон Ялгууныг татан хэвтүүлээд хувцсыг нь нэг нэгээр тайлан шидэлж ахиад л ааг амьсгаагүй жаргалд автах нь тэр. Дахиад л нэг шөнийн янаглал хоёр биений жаргал. Өглөө эртлэн боссон Соронзон ажилтай тул Ялгууныг унтаа чигээр нь үлдээгээд яаран гарав. Ажил дээрээ очтол урд шөнийн ээлжинд осолд ороод танигдахын аргагүй болсон нэгэн эмэгтэйг түргэнээр авчирсан байв. Хоёр хөлийг нь яаралтай мэс заслаар тайрсан уг эмэгтэйн биеийн ерөнхий төрх нь Ялгуунтай ихэд төстэй байсанд Соронзонгийн толгойд нэгэн мэргэн санаа харван орж ирэв. Уг эмэгтэй нь арван найман настай асрамжийн газарт өсөж

хүмүүжсэн саяхан насанд хүрээд нэгэн хувийн байгууллагад түгээгчийн ажилд ороод удаагүй байхдаа ажлаа хийж яваад осолдсон нь Соронзонгийн хувьд том завшаан болох нь тэр. Уг эмэгтэйн эмчлэгч эмчээр томилогдсон Соронзон бүсгүйн биед бүрэн үзлэг хийгээд ерөнхийдөө цаашид амьдрахгүйг нь мэдсэнээр Ялгуун руу яаран залгав. Зочид буудалд ганцаараа ихэд тавтай унтах Ялгуун нилээд удаан залгуулсны эцэст сая нэг утсаа авав. – Байна уу хайраа. – Байнаа байна. Миний гүнжхэн сайхан амрав уу? – Жигтэйхэн сайхан амарлаа. Хайр нь одоо харихаас. Хоёр хоног очоогүй хадамдаа юу гэж хэлнээ. – Миний хайр харих шаардлагагүй болсон. Манай эмнэлэг дээр осолд орсон ар гэргүй бүтэн өнчин эмэгтэй ирсэн. Биеийн ерөнхий

рам нь миний хайртай төстэй юм байна. Одоо л хоёулаа нөгөө ярьснаараа хийе. Энэнээс илүү боломж дахиж олдохгүй шүү хайраа. – Яанаа хайраа ийм хурдан уу? – Одоо л амжуулахгүй бол дахиад хэзээ ч ийм боломж олдохгүй ш дээ Ялгуунаа. – Яг цагаа тулахаар би айгаад байнаа. – Би хажууд чинь байнга байна шүү дээ. Айх зүйл огтхон ч байхгүй. Миний хайр амарч бай. Хайр нь бүхнийг зохицуулна. – Гэхдээ л хайраа би хүүхдүүдээ… – Хайраа хүүхдүүд яахав дээ тэртээ тэргүй сайн аав, сайн эмээ өвөөтэй тэдэнд зовох зүйл огтхон ч байхгүй. Хоёулаа дахиад хүүхэдтэй болно шүү дээ. – Мэдэхгүй ээ би нэг л итгэлгүй байна. – Надад итгэ хайраа. Одоо л ярьснаараа хийе. Угаасааа чи бид хоёрын нислэгийн тийз хүртэл бэлэн болчихсон. Тэгээд ч

чамайг чимээгүй алга болчихвол Ганбат яавч зүгээр суух хүн биш шүү дээ. Тэгэхээр ярьснаараа л зохицуулсан нь дээр. – За за чи л мэд дээ. Би тэгвэл гялс харьчихаад буцаад энэ буудалдаа ирээд байж байя. Хамаг юмаа аваагүй гарсан шүү дээ. – Тэгээ миний хайр. Өнөөх мангар хар чинь хүрээд ирэхээс өмнө гялс харьчихаад ир. Чи тэгэхдээ таксигаар яваарай. Хайр нь машиныг чинь осолд өртүүлэх хэрэгтэй байна. – Айн яаж осолд өртүүлэх гэж – Би мэдээд зохицуулнаа чи гялс яваад ирээрэй – За хайраа хайртай шүү – Мм дада үнсэе утас тасарч Ялгуун өөрийн гэсэн үнэт эдлэл, нэрэн дээрээ хураасан мөнгөө авахаар гэр рүүгээ яаран гарав. Нөхрөө ирэхээс өмнө өөрийн гэсэн бүхнээ авах л Ялгуунд хамгийн чухал байснаас хэрсүү сэргэлэн хүү нь, хөхнөөсөө ч гарч амжаагүй хоёр нялх охин нь огт сонин биш байв. Соронзон цайны

цагаараа гадагшаа гарч Ялгууны машиныг унаад аль болох камерт өртөлгүй нууцхан зам сонгон явсаар хотын захын гэр хороололд очоод эртнээс ярьж тохирсон байсан хүнд даацын машины жолоочтой уулзан унаж явсан машинаа юу ч үгүй болтол нь хэд хэд дайруулаад сая санаа нь амран такси хөлслөөд буцах замдаа Ганбаттай ярин эхнэрийнх нь тухай дуулгасан нь тэр байв… Соронзон эхнэртээ Ганбатын эхнэр нас эцэслэсэн найзынхаа хажууд байж туслахгүй бол болохгүй гэсэн тул Энхтуяа Ганбатынд нэг удаа ирчихээд явахдаа бэлтгэн хийх ажил ихтэй байсан тул дахиж очсонгүй. Эхнэртээ Ганбатынд байнга байгаа мэтээр ойлгуулсан Соронзон харин Ялгуунтай хамт өнөөх буудалдаа байрласаар байлаа. Цаг бусаар эхнэрээ алдаж гашуудсан найзыгаа харж жигтэйхэн өрөвч цайлган

төрх гаргах Соронзон харин шөнө нь өнөөх эхнэртэй нь жаргаж хононо. Жигтэйхэн үнэтэй тариа таван удаа эхнэрт нь тарисан гэж ойлгуулсан Соронзон Ганбатаас авсан тавин сая төгрөгөө Ялгуунд хэлэлгүй тас нуув. Гэрийнхнийхээ ямаршуу байдалтай байгааг Соронзонгоос байнга шалгаах Ялгуун насан өндөр аав ээжийгээ л хамгийн их өрөвдөж байлаа. Оршуулгын ёслол болж Соронзонгийн машинд нуугдан суусан Ялгуун өөрийнхөө оршуулганд явав. Салах ёслолыг холоос харж сэмхэн нуугдаж зогссон тэрбээр ганц охиноо энхрийлэн хайрлаж өсгөөд цэл залуу насанд нь цаг бусаар алдчихлаа гээд мэгшин мэгшин уйлах буурал ээжийгээ, үг дуугүй дүнсийн өөртөө шаналах аавыгаа, миний ээжийг битгий таглаачээ, миний ээжийг надад босгоод өгөөчээ гэж уйлан орилох хүүгээ, ээжийнхээ зургийг хараад мээмээ мээмээ, мөөмөө мөөмөө гэж шулганалдах учир

мэдэхгүй хоёр нялх охиноо хараад өөрийн хийсэн зүйлдээ анх удаа гэмшин ихэд харамсан уйлж суулаа. Би амьд би энд байна гэж хэлээд гараад очихыг туйлын ихээр хүсэвч төдийгөөс өдийг хүртэл өөрийнх нь төлөө явсаар ирсэн өөрт нь хайртай тэдгээр халуун дотно хүмүүсийнхээ царайг яаж ч харах билээ. Хамгийн хайртай хамгийн дотно хүмүүсийнхээ царайг хамгийн сүүлчийн удаа харж байгаадаа, амьд мэнд эрүүл саруул байж үхсэн болж тэднийгээ хууран амьдын хагацалд унагаж байгаа даа туйлын гэмших ч нэгэнт хожимдсон ухаарал байлаа. яагаад ч юм бэ Ялгуун тэдгээр хүмүүс дундаас Ганбатыг хамгийн сүүд ихэд тогтоон харав. Хөөрхий цэл залуугаараа гурван нялх үрээ тэврэн хайрт ханиасаа бэлэвсэрч хоцорсон эр нөхөр нь гашуудал шаналандаа автан тэргүүн гудайлган зогсоно. Хацрыг нь

даган нэгэн том дусал бөмбөрөхөд бушуухан арчсан Ганбат хоёр охиноо тэврээд бөртийн зогсоно. Хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэсэн Ялгуун сэмхэн холдон явав. Нүдэнд нь асар их гунигийн бараан сүүдэр сүүдэртэн буусан байлаа. Зөвхөн өөрийн жаргалын төлөө хайртай дотны энэ олон хүмүүсийг хууран мэхэлж чадсандаа өөртөө ч үл итгэнэ. … Эхнэр нь цаг бусаар нас барсанд Ганбат туйлын харуусан шаналж байлаа. Эхнэрийнх нь машин хаа хол хотын захаас олдсонд багагүй гайхсан ч зүрх сэтгэлийг нь баглах уйтгар гунигтаа автаад ухаан санаа нь сарнисан мэт нарийн ширийнийг асууж сураглах чадал ч байсангүй. Хөөж хөөцөлдөж явсан ч үгүй. Ослын шалтгааныг цагдаагийнхан олсон ч уг машиныг юу ч үгүй болтол

мөргөөд зугатсан том тэрэгний жолоочийг хайгаад олсонгүй. Ямар ч камер гэрчгүй уг хэргийг тэгсхийгээд хааснаар эзэн холбогдогчгүй хэрэг нэгээр нэмэгдээд л дуусав. Гурван нялх үр нь ээжийгээ нэхэж, хайрт ханиа алдсан харуусал өр зүрх нэвт сүлбээд сүүлийн хэдэн сарыг Ганбат яаж өнгөрөөснөө ч үл мэднэ. Зургаан сар харвасан сум шиг л өнгөрч оджээ. Ихэр охид нь хэлд орж шулганалдана. Хүү нь хааяа ээжийгээ ярьдаг ч ээжийгээ ярихад аав нь жигтэйхэн гунигтай болчихдогийг бяцхан ухаандаа анзааран аавынхаа дэргэд ярихаа ч больсон байв. Ээж нь байнга дэргэд нь байж тулж түшнэ. Аав нь компаниа удирдан ажлыг нь хийнэ. Архи ууж уйтгар гунигаа нимгэлэхгүй ч гадуур гарахгүй ажилдаа ч явахгүй хоол ундаа ч олигтойхон идэж уухгүй турж эцэн нурмайсан хүүгээ харж байнга

хажууд нь байх ээж нь дагаж хямарсаар толгойд нь ширхэг хар үс үлдэлгүй цайжээ. Урдын адил эхнэрийнхээ зургийг харан дүйнгэтэж суухад нь аав нь орж ирэв. Талийгчийнхаа зургийг мэлрэн ширтэж суугаа хүүгээ хараад өр нь өмрөх мэт болсон ч ганцхан ухасхийж очоод эхнэрийнх нь зургийг булааж аваад шидчихэв. Тэгээд хүүгээ заамдаж босгоод ганцхан цохиод өнхрүүлчихэв. Нөхрийнхөө ийнхүү гэнэт уурлан хүүгээ зодсонд хүүгээ өмөөрөн өөртөө уурссан эх нь голоор нь орон насаараа ханилсан ханийнхаа өөдөөс анх удаа ширүүн харан зогсов. Аавынхаа гэнэтийн энэ үйлдэлд ихэд цочирдсон Ганбат нүүрээ даран нугдайна. – Бос чи. Үхсэний араас үхэж чадахгүй бол битгий ийм үхээнц амьдар. Энэ үр хүүхдээ хар. Энэ ээжийгээ хар. Би чамайг ийм амиа бодсон үхээнц дорой амьтан болгож

хүмүүжүүлээгүй. Хүн гашуудаж болно. Гуниглаж болно. Харамсаж шаналж болно. Эргэн тойрныхоо хайртай хүмүүсийг зовоож болохгүй. Чиний төлөө амьдарч чиний төлөө насаараа зүтгэсэн энэ муу чавганцыг хар. Эхийгээ алдаад санаж бэтгэрэн зовж байгаа энэ жаахан үрсээ хар. Эднийг зовоох эрх хэн чамд өгсөн юм. Хайртай байж болноо. Гээд нэгэнт ирсэн хагацлыг даваад туулах сэтгэлийн тэнхээтэй бай. Үрсийнхээ төлөө шүд зуун зүтгэх ёстой хүн байтал өт шиг атийж хэвтээд нялцайж улцайсан хаашаа янзын амьтан бэ? Чи хэмээн хашгиран загнаж эхлэв. Бяцхан хүү нь өвөөгийнхөө хөлөөс зууран – Өвөө өвөө миний аавыг битгий зодооч дээ. Оронд нь намайг зод. Миний аавыг битгий зод гэж уйлан чаргууцалдана. Хоёр бяцхан охид нь буланд хяран томоотой гэгч нь сууж байлаа. Аавдаа цохиулан хатуу ширүүн үгсээр загнуулсан Ганбат асгартал уйлж эхлэв. Бүр үнэн

сэтгэлээсээ эхэр татан уйлна. Ээж нь аргадахаар ойртоход байг битгий хэмээн харцаараа хэлсэн аав нь нэг их гүнзгий санаа алдаад буйдан налан суув. Хичнээн удаан уйлсан юм бэ бүү мэд өөрийгөө захирах тэнхээгүй болтлоо уйлсан Ганбатыг хөөрхий бяцхан хүү нь тал талд нь гаран аргадаж үс толгойг нь эгээ л том хүн шиг илбэнэ. Хоёр жаахан охин нь бяцхан можгор гараараа нулимсыг нь арчин хацар дээр нь үнсэн шулганалдана. Үхсэний араас ямар үхэх биш дээ. Хазайхад нь түшээд авах аавтай, хальтирахад нь тулаад түших үрстэй, зовоход нь аргадаад үнсэх ижийтэй үлдсэндээ Ганбат баярлах шиг л болов. Зөндөө удаан уйлж сэтгэл доторх буглаагаа гаргасан тэрээр сая л нэг тайвшран хайртай дотны хүмүүсээ зөндөө удаанаар ширтэв.

Инээд мэлтэгнүүлсэн намбалаг сайхан ээж нь турж жижгэрээд толгой нь ширхэг ч хар үсгүй цайсан харагдана. Хэзээд сэргэлэн цогтой ээж аавдаа баяр баясгалан авчирдаг сахилгагүй хүү нь цаанаа л нэг бодлогоширсон гал цогтой нүднийх нь харц бөхсөн зул мэт унтарсан харагдахад Ганбат цочих шиг болов. Хоёр жаахан охид том болжээ. Тэрүүхэндээ шулганалдан тоглох нь өрөвдмөөр. Алив бүхнээ хүүгийнхээ төлөө зориулан одоо ч амарч чадалгүй ажиллах аав нь хөгширч атийсан буурал өвгөн болсон байв. Би эднийгээ ингэтэл нь зовоолоо гэж үү. Би чинь нээрээл үрсийнхээ төлөө үхтэлээ зүтгэх ёстой хүн атал аав ээждээ дааж давшгүй ачаа үүрүүлчихээд өөрөө ингээд

үхээнц дорой сууж байж болно гэж үү гэх бодол толгойд нь эргэлдэнэ. – Уйлж дууссан бол босохгүй юу чи. Босч наад нүүрээ гараа угаа гэж ширүүхэн дуугарах аавынхаа үгэнд орон угаалгын өрөө орсон Ганбат өөрийгөө толинд хараад цочих шиг л болов. Турж шанааны яс нь товойсон сахалдаа баригдсан эцэнхий шар нүүр гал нь унтран тэрүүхэн тэндээ ёлтолзсон өөдгүй хоёр нүд өөдөөс нь ширтэж байлаа. гэнэт усанд ормоор санагдахад ванн дүүрэн ус тосоод дотор нь орж хэвтэв. Түмэн зүйлийн бодол толгойд нь эргэлдэнэ. Хөөрхий хань

минь биднийгээ ямар эрт орхиод явчихав даа гэх бодол өрц нухлахад үгүй ээ би одоо үрсийнхээ төлөө, өтөл буурал болсон ээж аавынхаа төлөө амьдрах ёстой гэсэн шинэхэн бодол өмнөх харууслыг нь үлдэн хөөж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *