Home Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг”

0 second read
0
0
2,311

Үүлэн хоол бэлдэн, ширээ засаад завгүй гүйнэ. Очир усанд оруулсан хүүгээ тэвэрсээр гарч ирээд – Миний хүү өлсөж байна уу? Ээжийнх нь хоолны үнэр сайхан байна шүү тиймээ хэмээвэл хүү аавынхаа юу

хэлж байгааг ойлгосон үгүй нь мэдэгдэхгүй амаа ангалзуулан инээхэд завьжаар нь шүлс нь гоожин, толгой нь савчина – Энэ хүүхдүүд хааччихав, ахынх нь төрсөн өдөр болох гээд байхад туслаад өгөхгүй

хэмээн Үүлэн амандаа үглэн хөлсөө арчтал Очир өвчтэй хүүгээ ширээний ард суулгаад – Хань минь явж, явж энэ хүү л бид хоёрт хань болж үлдэх нь дээ. Том хүү хот бараадаад сураггүй, бага охин ч адил

сургуулиа төгсөөд л тийшээ явсан бас л чимээгүй. Хоёр дунд хүүхэд баньд ч яахав морь мал гээд эндээ суурьших бололтой. Дүү нь энэ жил 8 дугаар анги. Хэзээ мөдгүй бас л үүрээ орхиод нисэх байх даа – Цаг

хугацаа гэж. Анхныхаа хүүг алдчихаад сэтгэлээр унан өөрөө үхчихмээр болж байсан ч чинийхээ ачаар 5 хөөрхөн хүүхэдтэй болсон ч одоо бүгд том болж өөр өөрийн замаар гэрээсээ явцгааж байна даа.

Ишш муу хүү минь бид хоёроос хойш яана даа. Уг нь өнөөдөр 16 насных нь төрсөн өдөр. Эрийн цээнд хүрч иргэний үнэмлэх авч Монгол улсын иргэн хэмээгдэн бусдын л адил гүйж явах байсан хүү минь ингээд амруугаа хоолоо хийлгээд, ааваараа усанд оруулуулаад байж байх ч гэж дээ … хэмээгээд Үүлэн нэгэнтээ санаа алдаад нулимс дусгавал Очир Үүлэнгээ тэврэн нурууг нь илэн – Тайвшир даа хө. Өвчтэй ч гэсэн ингээд харагдаад хамт байгаа нь л болж байна шүү дээ. Алив бид хоёр усанд орсон чинь өлсөөд байна. Хоёр хүүхдээ ирэхээр эхэлье тэр болтол хоолоо идье ээ ээжээ гээд ширээндээ суув. Хүү ч

халбагаараа ширээгээ тогшин нөгөө гарынхаа алгаа тэнийлгэн ээжийнхээ өөдөөс харвал Үүлэн ч – Ээжийн хүү бас өлсчихсөн үү за одоохон гээд тэнийлгэсэн алган дээр нь чихэр тавьж өгөөд буузаа гаргалаа. Цаг аль хэдийн 20.00 цаг болчихоод байхад бэлгэнд явсан хүү, охин хоёр ирээгүй л байв. Үүлэн яагаад ч юм зүрх нь тээр жилийнх шиг базлан хөндүүрлээд ирэхэд Очирт хандан – Энэ хоёр хүүхэд яахчихав аа? – Одоо ирэх биз дээ хө. Чи охиныг мэднэ дээ бүх юмыг төгс хийх гэдэг зантайг – Тэгээд эрт л гараад явсан өдийд ирчихмээр юм хааччихав. Ах нь энд төрсөн өдрийн бялуугаа идэх гээд хүлээгээд байхад хэмээгээд хүүрүүгээ харвал хүү ширээний ард суусан

сандал дээрээ бялууныхаа гадна талын кремыг хуруугаараа ухан идэж байгаа харагдав. Гучаад минутын дараа цочтол гэрийнх нь утас дуугарахад Очир аван ярьсанаа царай нь сонин болоод хоолой нь зангиран түүнийгээ Үүлэнд мэдэгдүүлэхгүйг хичээн: … Тийм … тэгээд зүгээр үү … хоёулаа юу … за одоо гарлаа. Үүлэн хэзээдээ хажууд нь ирчихсэн юм хоёр гараа урдаа аван асуусан айсан харцаар Очирыг харвал Очир аль болох тайван байхыг хичээгээд – Миний хань хүүтэйгээ ханиндаа байж бай, би яаралтай гарах ажилтай болчихлоо – Хаашаа, хоёр хүүхэд зүгээр биз дээ? – Би ирж байгаад хэлье. Хүүг ганцааранг нь битгий үлдээгээрэй … хэмээгээд хариу сонсолгүй гэрээс

гүйхээрээ гарлаа. Очир давхисаар аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд хоёр харайгаад яван ортол – Очир ахаа яанаа хэмээн дүү нь угтаж аван уйлчихав. Очир яахаа мэдэхгүй гөлийн – Хаана байна? – Тэнд хэмээн хуруугаараа заахад Очирт дэлхий ганцхан түүнийг даахгүй байгаа мэт хөл нь гишгэж ядан явах аж. Хагалгаа бүтэн 8 цаг үргэлжилж сая дуусав. Эмч гарч ирэхэд Очир асууж зүрхэлэлгүй толгойгоо дээш өргөн харвал эмч малгайгаа тайлан хөлсөө арчаад – Очир минь ямарч байсан амь нас нь одоо аюулгүй болсоон. Хүү газар дээрээ өнгөрсөн уучлаарай. Очир үүнийг сонсоод хоёр хөл нь нугаран өөрийн мэдэлгүй доош суун тусав. Үүлэн гэртээ хүүтэйгээ үлдээд хүлээсэн ч

хүүхдүүдээс нь ч Очироос ч ямарч чимээгүй аль хэдий нь үүр манхайн цайж гэгээ оров. Цурам хийсэнгүй хоносон тэрээр унтаж байгаа хүүгээ орноос нь уяад хувцасаа өмсөн гэрээс гарав. Гараад хэсэг харж зогссон ч харагдсангүй: Сонин юм даа. Очир яагаад царай нь сонин болоод юу ч хэлэлгүй гараад явчихав. Надаас нэг юм нуугаад байна уу, арай … за үгүй байлгүй дээ … ингэж бодсон ч гэсэн хөл нь эмнэлэгийн зүг хурдлан алхсаар. Зориг муутайхан эмнэлийн үүдийг татан орвол хүн ч байсангүй. Жижүүр сувилагчийг хайн явж байтал хоёр эмэгтэй хүний ярих чимээгүй эмнэлэгийн зааланд тодхон сонсогдох аж. Энэ айл яачих нь энэ вэ?, Уг нь миний дүү шиг сайхан

эр хүн хаана байна, яана даа Харин тиймээ эгч минь. Эрийн бузар эмд, эмийн бузар үрд гэдэг байхаа Дам сонсохнээ манай Үүлэн чинь залуудаа их явдалтай хүүхэн байсан гэсэн. Дунд хүүг өвчтэй төрөхөд манай ээж сайн үздэг хүн дээр очоод ахыг үзүүлтэл нөгөө үзмэрч нь: Энэ айл ерөөсөө шүтлэг байхгүй ямарч хамгаалалт үгүй хэцүү л болсон байна даа. Эхнэр нь эмийн хараал хүртэж. Эмийн хараалдаа бүр эх хүн хараал хийлгэчихсэн байна ш дээ. Эх хүний хараал ч хэцүү дээ гэхэд нь манай ээж ойлголгүй Эхийн хараал гэнээ. Ээж нь гомдоод хараачихсан хэрэг үү? Үгүй дээ эгч минь. Өөр эх хүн хараал хийсэн байна. Тэрнээс хүүхний ээж бишээ … гэхэд нь аан гээд л өнгөрөөсөн гэсэн. Манай энэ яаж яваад танилцчихдаг байна ёстой чөтгөр бүү мэд

Идэр танилцуулсан юм бишүү … ер нь ч гэтэл Үүлэн тэднийг чиглэн ирж байгааг хараад хоёул дуугаа хураан өөдөөс нь босон Үүлэн минь яанаа хэмээцгээн нулимс унагав. Үүлэн юу ч дуугарч чадсангүй тэднийг хараад бүгдийг ойлгон Хаана байна? Хэмээн ганцхан үгээр асуувал нөгөө хоёр ч гараараа Сэхээн амьдруулах тасаг гэдгийн зүг заахад Үүлэн гуйван араас нь хүн татаад явуулахгүй байна уу гэлтэй алхсаар орвол Очир газар толгойгоо салаавчлан сууж буй харагдах нь

тэр. Үүлэн Очирын дэргэд очин мөрөөр нь тэвэрвэл Очир толгойгоо өргөн Үүлэнг энгэртээ тэврээд Охины хагалгаа амжилттай болсон. Хоёр хүүхэд мотоциклтой явж байгаад осолд орчихож Үүлэн минь яагаад ийм гэж … Хүү? Хүү биднийг орхиод ахынхаа араас явчихсан Үүлэн цааш юу ч хэлж чадсангүй. Юу ч хэлэх билээ хорвоо гэж …

ЭЭЖ ХҮН ХАМГИЙН ЧАДАЛТАЙ, ХАМГИЙН ХҮЧТЭЙ. ЭЭЖ ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГ БҮР, ХИЙСЭН ҮЙЛДЭЛ БҮР ҮР ХҮҮХДЭД НЬ ХҮРДЭГ ЮМ. ЭЭЖ ХҮН САЙНЫГ ХЭЛ, САЙХНЫГ ЕРӨӨ, ЗӨВ АМЬДАР … …. Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…