Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “12-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
625

Үүлэн, Очир хоёр эмнэлэгийн хагалгааны өрөөний үүдэнд хүлээн сууна. Хүү укс ус ууж ходоод нь түлэгдсэн тул хагалгаанд орж байгаа нь энэ. – Очироо миний хүү зүгээр биз дээ?, яах гэж байцааны салат

хийвээ. Ер нь укс ус далд хийгээгүй миний буруу, ам цангаад байна гэхэд нь босож очоод л хийгээд өгөх минь яаваа. Очироо би яах юм бэ … хэмээн шивнэн уйлан шанална. Очир Үүлэнгийн гараас нь атган

нөгөө гараараа мөрөөр нь тэврээд юу ч хэлж чадсангүй гагцхүү аргадан суух аж. Үүлэн босож нааш цааш холхиж байснаа – Ямар удаж байнаа, гайгүй биз дээ Очироо … би айгаад байна, нэг л муу совин

татаад байна – Тайвшираа хө. Эмнэлэгээ бараадсан юм чинь учиртай. Чи минь давхар биетэй хамаагүй хямарч байж … – Би яаж тайван байж чадах юм бэ … миний хүү … яасан удаж байнаа хэмээгээд

хаалганы жижиг цонхоор харахыг оролдсон ч юу ч харж чадсангүй хий л сандран нааш цааш холхин байтал хагалгаа хийж байна гэсэн улаан бичиг унтрах нь тэр. Очир босон Үүлэнгийн хажууд очин хоёул

амьсгаа даран эмч нарыг хүлээн үүдэнд нь зогсож байтал нэг эмч гарч ирэхэд нүднээс нь бүгдийг нь ойлгов. Үүлэн – Эмчээ хүү минь амьд биз дээ? Эмч юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсож байгаад Үүлэнгийн мөрөөр нь тэврэн – Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн ч аварч чадсангүй … хэмээтэл Үүлэн дуун алдан ухаан алдан унах агшинд Очир эмч хоёр амжиж түшиж авлаа. **** Үүлэнгийн гэдэс нилээн томорч хэзээ мөдгүй болсон харагдана. Тэрээр нүд нь хавдан хэдэн насаар хөгширсөн харагдаж аж. Хүүгээсээ хойш Үүлэн дуу нь ч барагтай л бол

гарахаа байж хүүгийнхээ хөрөгтэй л ярин өнждөг болов. Очир аль байдгаараа хичээн бас шанална. Үүлэнг ганцааранг нь үлдээхээ больж хамаатныхаа нэг эгчийг гуйн өдөрт ажлаас нь иртэл Үүлэнтэй хамт байж өгөөч хэмээсэн тул ямартаа ч ажлаа хийгээд байх болов. Очир гэртээ орохоос ч халгах болов, гэвч тэрээр хаачилтай билээ. Гэртээ ороод ирсэнээ мэдэгдүүлэх гэж гутлаа тайлангаа – Үүлээн хань нь ирлээ. Хоёулаа орой гарч кино үзэх үү? хариу дуугарсангүй. Очир хувцасаа сольж гараа угааж байхдаа ч өдрийнхөө сонинг хуучлана. Хүний урманд хариу нэг ч үг дуулдсангүй. Хүүгийнхээ өрөөнд орвол

Үүлэн орон дээр нь хүүгийнхээ зургийг элгэндээ тэвэрчихсэн хараагаараа хэвтэж байв. Тэрээр хажуугаар нь хэвтэн хойноос нь тэврээд – Чи минь хэдий болтол ингэх юм бэ хөгшөөн. Лам юу гэлээ хүүгээ тайван явуул одоо төрөх хүүхдэд чинь ирнэ. Буянтай хүний сүнс амьдад нь төрлөө олчихдог юм … гэсэн ш дээ. Миний хүү буцаад л бид хоёрынхоо хүү болон ирэх ч юм билүү – Очироо би итгэж чадахгүй байна. Хүүгээ байхгүй болчихсон гэдэгт итгэж чадахгүй байна – Аргагүй ээ хө, би ч гэсэн итгэж чадахгүй хаа нэг тийшээ явчихсан юм шиг л санагдаад байгаа. Гэхдээ бодит байдлаа бод л доо бараг л хоёр сар өнгөрлөө. Чи минь хэзээ мөдгүй амаржих болчихлоо –

Би … би Очироо түргэн дуудаарай өвдөлт өгөөд эхэлчихлээ … ЭЭЖЭЭ … ус нь гарч байх шиг байна Үүлэн орь дуу тавин ийнхүү хэлтэл Очир ч бушуухан түргэн дуудан Үүлэнгийнхээ хажууд яахаа мэдэхгүй хий л гарыг нь барин хөлсийг нь арчин сууж байтал удалгүй хаалгийг нь товшин түргэний эмч ороод ирлээ. **** Цаг хугацаа харвасан сум шиг улиран одсоор. Очир, Үүлэн хоёр талийгаач хүүгээс хоёш таван хүүхэдтэй болсон байв. Үүлэнгийн нүдэнд хөнгөн гуниг үрчлээ болон суусан харагдана. Очир, Үүлэн хоёр бага охиныхоо хонхны баярт оролцон сургуулийнх нь гадаа зогсох аж. Охин нээлтэндээ орчихоод

гүйж ирэн аав, ээждээ үнсүүлээд – Та хоёр минь одоо яв даа би дотогшоо орлоо – Аавын охин ямар мундаг юм бэ? алив хэмээгээд зулай дээр үнэрлэн үнстэл Үүлэн ч – Тэгдээ миний охин дуусаад утсаар яриарай – Тэгнээ ээжээ за орлоо шүү хэмээгээд ээждээ үнсүүлээд сургуульруугаа буцан гүйлээ. Очир, Үүлэн хоёр охиноо хойноос нь харан хэсэг зогсож байгаад сугалдалцан яаралгүй тааваараа алхан машинлуугаа явав. – За ингээд бага охин минь дунд сургуулиа төгсчихлөө дөө Үүлэн минь – Харин тиймээ хө цаг хугацаа гэж яасан ч хурдан юм бэ дээ – Хэлээд юу гэхэв. Чи минь олон жил хүүхдүүдээ өсгөх гэж их ч ядарлаа. Одоо сайхан амардаа – Том хүү ярьж байсан –

Өө тиймүү хэзээ ярив, сайн гэнэ үү? – Сайн гэсээн. Удахгүй ирэх юм ярьсан шүү, бас эхнэр авсан гэсэн – Хөөх тэгвэл бид удахгүй эмээ, өвөө болох нь байна шүү дээ – Тийм л юм шиг байна даа. Миний хүү байсан бол аль хэдий нь эрт хоёулаа эмээ, өвөө болох байсан байх. Очир хариу дуугарсангүй Үүлэн үргэлжлүүлэн: Тэр өдрөөс хойш чи минь төрсөн өдөр хийсэнгүй уучлаарай. Миний үйлийн үр л юм байлгүй хэмээгээд хэнгэнэтэл санаа алдчихав. Очир зогсон сугадсан чигтээ

өөдөөс нь харан – Төрсөн өдөр яахав хө, чи минь ийм хөөрхөн таван эрдэнэ төрүүлж, өсгөж өгсөн шүү дээ. – Гэхдээ л … – За яахав ээ хө. Нээрээ өнөөдөр бага охин сургуулиа төгссөн баяраа тэмдэглэж хоёулаа хоолонд орох уу? – Хи хи хи ийм юм асуугаад байхдаа яадаг байнаа. Чи ер сурахгүй юмаа чамд мэдрэмж гэж юу ч алга хэмээн инээмсэглэн Очирыг цаашлуулбал Очир ч мөчөөгөө өгөлгүй – Заахаасаа залхаад байна уу, үгүй юу та насаараа л заалгана даа ха ха ха – Би залхлаа гээд ч одоо яах билээ – За тоглож л байхад даа мөн ч эмзэг эмэгтэй шүү – Би ч гэсэн адилхан тоглож байна мөн ч сүртэй өвөө шүү … тэгье дээ

сайхан хоолонд оръё өлсөж байна Очир Үүлэнгээ хайр шингэсэн харцаар хараад үзэж, сонссон сониноо хуваалцан явсаар ямар нэгэн тэмдэглэлт баяр болохоор гэр бүлээрээ ордог рестоан дээр ирэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *