Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “11-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
595

Очир ерөөлөө тавиад дуусахад бүгд хурайлан билэгдэв. Нацаг – За дүү нартаа аз жаргал бүхний дээдийг хүсэн ерөөе. Ах нь ийм л хүн хүргэн минь, миний дүүг хайрлаж яваарай. Дүү минь жаахан дураараа,

өөрийнхөөрөө шүү. Багаасаа өнчирсөн болохоор би аав нь л гэсэн үг – За ахаа тэгээд эхлэх гээд байгаарай. Бид хоёр удахгүй явна – Бас хаашаа вэ? – Би Монголд амьдарч чадахгүй юм байнаа. Батболдын ажлыг

цэгцэлчихээд явна – За за хаана ч байсан яахав жаргалтай л амьдраарай миний дүү. Дүүг минь жаргааж чадна биз дээ … хэмээтэл хариу өгсөнгүй. Хүүе хүргээн хэмээтэл Батболд сая сэхээ аван цочоод –

Аан та юу гэсэн бэ? хэмээтэл эхнэр нь хошуугаа унжуулан хажуунаас нь сугадан хүмүүсээс ичиж зовж байгаа ч шинжгүй эрхлэн – Өө л дөө чи түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ. Хайр нь ч гэсэн ядраад л

байна гэхдээ яахав дээ – Уучлаарай би харин юм бодож байгаад ахын хэлсэнийг сонссонгүй хэмээтэл Нацаг хөлөмцүү жижиг нүдээ улам онийлгон – За яахав анх уулзаж байгаа юм байна бас … хэмээснээ үгээ

гүйцээлгүй найрлаж байгаа хүмүүст хандан: За бүгдээрээ урдах юмаа идэж ууж дуусгана шүү, сайхан байнаа. Очироо миний дүү алив нэг татчих – Зүгээрдээ би машинтай явж байгаа – За энэ хоёрын хооронд сүртэй ш дээ – Үгүй, үгүй би эхнэр хүүхэдтэйгээ явж байгаа болохгүй. Ер нь бид гурав ингэсгээд явъя даа. Манай хүн жаахан чилээрхээд байх шиг байна – Тэгдээ одоо ч хэзээ мөдгүй болсон бололтой. Аль миний хүү өвөөдөө ир хэмээн хүүг нь дуудан өмнөө байгаа тавагтай чихэрнээс атган авч өгөөд: Аавыгаа дуурайсан мундаг сайн хүн болоорой. Ингэхэд яаж ийм царай муутай хүнээс ийм хөөрхөн хүү

төрчихдөг байнаа. Байз байз чи чинь манай хүргэнтэй ч адилхан юмуу алив хэмээгээд яах ийхийн зуургүй хүүг суганаас нь өргөн Батболдтой зэрэгцүүлбэл нэг хүний том бага нас гэлтэй адилхан харагдахад тэнд байсан хүмүүс дуун алдан – Хүүе ээ нээрээ тийм байна ш дээ сонин юмаа. Үүлэн байдал бишдэж байгааг ойлгон суудлаасаа босон хүүгээ Нацагаас аваад – Бид гурав явлаа Нацаг гуай. Миний хүү аавтайгаа адилхан хэмээгээд түрүүлэн гарав. Очир ч бусадтай салах ёс хийгээд хойноос нь гарч ирвэл Үүлэн хүүтэйгээ аль хэдий нь машиндаа суусан харагдана. Үүлэн замаа гөлрөн юу ч дуугаралгүй

явах аж. Очир ч занг нь мэдэх болохоор аяыг нь тааруулсхийн явна. Үүлэн гэнэт хэнгэнэтэл санаа алдахад Очир жолоо бариагүй гараараа Үүлэнгийн гарыг атгаад – Миний хөгшин хамаагүй их юм битгий бодоо. Чи өөрөө хэлсэн ш дээ миний хүү аавтайгаа адилхан гэж. Балай согтуу юм дэмийрч байхгүй юу – Тийм л дээ … гэхдээ үнэхээр адилхан юмаа. Мэдсэн болов уу? – Хэн адилхан гэж, юу мэдэх гэж? Очир уурлаж буй бололтой анх удаагаа ширүүхэн дуугартал Үүлэн нэгэнтээ гайхан харсанаа – Уучлаарай даа. Би чамдаа хайртай. Энэ хүн миний залуу насны алдаа байгаагүй юм шүү. Цагтаа бас л намайг гэж ойлгож хайрлаж явсан хүн, хүүгийн минь аав – Тэгээд … – Тэгээд үү? … тэгээд л тэр. Өөр юу ч байхгүй. Одоо хоёлаа тус тусын амьдралтай болж. Энэ

хоёр ч энд бүү хэл Монголд амьдрахгүй гэж байна Очир хариу хэлсэнгүй. Гэрийнхээ гадаа ирсэн тул унтаж байгаа хүүгээ тэврэн гэртээ орон ортол дахин юу ч дуугарсангүй. Үүлэн яриа өдсөн ч Очир хариуд нь яг л амандаа ус балгачихсан аятай юу ч дуугарсангүй. Сүүлдээ Үүлэн ч уур нь хүрч адилхан юу ч дуугарсангүй. Өглөө нь Үүлэн нойрноос сэрж ядан байтал шарсан өндөг үнэртэх нь тэр. Нэгэнтээ суниан биеийнхээ чилээг гарган орноосоо бостол гал тогооны өрөөнөөс Очирын дуун хадан нэгэн хүүхдийн дуу эхэлтэл хүү нь ч чангаар хөхрөх дуулдахад Үүлэн инээмсэглэн хоёр залуу дээрээ очин – Манай хоёр хар өглөөгүүр яасан их дуутай байнаа хи хи хи – Бид хоёр өндөг шарах гэж будилж өгч байнаа – Дүүрэн тос үсэрчихсэн байна хальтираад уначих вий дээ. Миний хүү хувцасаа өмсөхгүй дээ –

Аав надад өндөг өгөөд дуулж, бүжиглэсэн чинь гэдэс нь инээдтэй байнаа хи хи – Тиймүү аав нь гоё дуулдаг бас бүжиглэж чадаж байна уу? – Аанхан ёстой мундаг гэдэс нь дээшээ доошоо хамт хөдлөөд бүжиглээд байна гэхэд хоёул нулимсаа гартал инээн Очир хүүгээ өхөөрдөн үсийг нэгэнтээ сөөсийлгөсөнөө үнсэн дээш өргөөд – Миний хүү аавдаа төрсөн өдрөөр минь хань болж өндөг шарж байгаа юм тиймээ – Нээрээ өнөөдөр чинь чиний төрсөн өдөр юм байна ш дээ. Уучлаарай: Хань минь чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Хүү бид хоёрыг ойлгож хайрлаж байгаад баярлалаа … хэмээгээд хацар дээр нь үнстэл хүү амаа даран тэрүүхэндээ инээдээ барьж ядан аав ээж

хоёрыгоо шоолон инээхэд Очир хүүгээ дахин өхөөрдөн үнсээд Үүлэнд хандан – Чамдаа ч гэсэн мааш их баярлалаа. Миний эхнэр байгаа чинь л хангалттай. За найз нь ажилдаа явлаа. Орой эртхэн ирж чинийхээ гарын буузыг иднээ – Тэгээрэй хө гарахдаа яриарай бид хоёр буузаа тавина Үүлэн хүүтэйгээ Очирыг гаргачихаад гэрээ цэвэрлэн дэлгүүр гарч төрсөн өдрийн ширээ засах ойр зуурын юм цуглуулан явж байтал түүнийг дуудахад нь харвал Батболд байлаа. – Сайн уу? – Сайн чи яваагүй байгаа юмуу? – Маргааш явна. Явахаасаа өмнө чамтай уулзах гээд ашгүй таарчихлаа – Хойноос дагаа юу? – Үгүй дээ гэрийг чинь заалгаад хүүд нь жаахан чихэр жимс авах санаатай дэлгүүр

ороод оо – Аан, уулзаагүй олон жил болж дээ – Тиймээ хө. Чи минь сайн л яваа юм байна. Хуучны миний мэдэх Үүлэнгээс үлдсэн юм хөмсөг л байх шив – Тийм байна уу хи хи хи – Эгдүүтэй инээдэг чинь бас хэвээрээ байна … тэр хоёрыг ийнхүү ярьж зогсохыг хүү хэсэг харж байснаа – Ээжээ миний гэдэс базлаад байна хурдан явъя аа – За одоохон ээж нь … – Ээжээ би тэсэхгүйнээ хэмээн гэдэсээ барин ярвайхад Батболд хүүг тэврэн – Ах нь чамайг ингээд тэвэрчихвэл зүгээр болчихно хэмээтэл хүү гайхан ээжийнхээ өөдөөс харвал Үүлэн толгой дохин зэрэгцэн алхлаа. – Үүлэнхэн минь намайг уучлаарай – Юунд? – Мэдэхгүй яагаад ч юм би буруутай юм шиг санагдчихлаа – Бүх юм нэгэнт өнгөрсөн – Надад ганцхан үнэнийг хэлчих. Одоо миний

тэврээд явж байгаа хүү миний хүү мөн үү? Үүлэн үүнийг сонсоод юу гэхээ мэдсэнгүй. Зөн совин нь Батболдод хүү нь мөн гэдгийг хэлээд байх шиг. Тэгэвч хэрэв хүүгээ гэж мэдвэл яах бол?, Очир минь мэдээд надад ямар их гомдох бол. Зарим юмыг мэдээгүй чигээр нь дуусгасан нь зөв ч юмуу? Юу гэж хэлэх вэ? … – Үүлээн зүгээр үү хө? – Аан зүгээр зүгээр жаахан толгой эргээд хэмээн ярианы сэдэв булзааруулахыг оролдон худал хэлбэл Батболд – Энд жаахан суух юмуу?, хүү ч гайгүй болчих шиг боллоо тиймүү баатар минь хэмээгээд инээвэл хүү – Ээжээ би яг тэсэхгүйнээ хэмээгээд уйлчихав. Хүүг уйлахад Үүлэн, Батболд хоёр сандран байрных нь ч гадаа ирсэн байсан тул Батболд хүүг

буулган – Баяртай Үүлэн минь дахиж магад хэзээ ч уулзахгүй байх. Би эхнэртэй хайртай, сайхан амьдраарай – За баяртай, чи ч бас сайхан амьдраарай намайг мартаарай – Мартана гэж юу байхав дээ хө. Хүү минь бид хоёрыг хэн хэнийг нь хэзээ ч мартуулахгүй – Хүү минь гэнээ … миний хүү бол Очирын том хүү, одоо дүү нь төрөх гэж байна. Чи бид хоёрын дунд сайхан дотно үерхэлээс өөр юм байхгүй ээ. Би тэр үед амьдрал гэж юу байдаг, хайр гэж юуг хэлдэг, хүндлэл гэж яах ёстойг ч мэдэхгүй зөвхөн зоосны нүхээр л амьдралаа харж явдаг байж дээ. Намайг эмнэлэгт ухаангүй байхад миний хань ирж сахьсан. Дараа нь тэнхэртэл хажууд минь байсан. Хаа хол энэ нутгаас хотод очиж намайг бэрхшээл бүхнийг даван гарахад минь тусалж, хань болдог

байлаа. Ханиасаа л би хайр гэж ямар сайхныг, халамж гэж ямар хүчтэйг, амьдрал гэж ямар амттайг бүгдийг нь хүртэж явна. Надад одоо өөр юу ч хэрэггүй. Чи мартахыг хүссэн өнгөрсөн бүхэнтэй минь хамт арчигдсан. Би чамайг аль хэдий нь мартсан, чамайг ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна … би … хэмээтэл хүү нь Үүлэнгийн гараас угзчин – Ээжээ … ээж би өмдөндөө шээчихлээ – Юу … яанаа уучлаарай ээжийгээ. За бид хоёр орлоо үүрд баяртай Үүлэн эргэж харалгүй хүүгээ

хөтлөн гэрээдээ зүглэв. Гэртээ орж хүүгийнхээ хувцасыг сольж өгөөд – Миний хүү зурагтаа үзэж байгаарай. Удахгүй аав нь ирнэ ээж нь сайхан бууз хийлээ – За ээжээ Үүлэн гал тогооны өрөөнд орж мах гарган цахилгаан зууханд хийгээд гурилаа зуурав. Тороо уудлан авчирсан зүйлсээ гарган ширээн дээр өрөөд буузтайгаа идэх байцааны салат ч дор нь хийгээдэхэв. Гэтэл ч утас нь дуугаран Очир ажлаасаа гарлаа хэмээсэн тул буузаа тавьчихаад өглөө нь тэр чигтээ орхиод гарсан гэрээ цэвэрлэж байтал хүү нь – Ээжээ миний ам цангаад байна – Гал тогоонд ороод юм уучих миний хүү ээж нь завгүй байна Хэр

хугацаа өнгөрсөнийг мэдэхгүй хаалганы түгжээ гаднаасаа торхийн онгойх чимээнээр очвол Очир гартаа жижиг торт барьчихсан – Аавын хүү аав нь хүүдээ торт авчирлаа… гэтэл чимээ байдаггүй. Очир үүдэнд гутлаа тайлангаа Үүлэнд хандан: Хүү унтаж байгаа юмуу? – Үгүй ээ, саяхан л ам цангаад байна гээд гүйж явсан нойлын өрөөнд байгаа байх. Өдөр гэдэс базлаад байна гээд байсан – Ээ харлаа яасан юм бол. Гадуур гэдэс өвддөг ханиад байгаа гэсэн шүү – За чи минь сайхан хоолоо иддээ. Найз нь төрсөн өдрийн бууз хийсэн – Сайхан үнэртэж байна шүү. Гараа угаачихаад ирье Очир өрөөндөө орох гэтэл

Үүлэнгийн зүрх зүсэм дуу хадан газар хүнд юм пидхийн унах чимээ дуулдахад яагаад ч юм зүрх нь базлан хөндүүрлэж хоёр харайгаад гал тогооны өрөөнд орвол Үүлэн газар сөхрөн сууж харин хүү нь ухаангүй гартаа укс ус барьчихсан хэвтэж буй аймшигт дүр харагдах нь тэр.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *