Home Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “10-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “10-р хэсэг”

0 second read
0
0
2,335

“5 жилийн дараа” Зуны халуун нар тэнгэрт мэлтийн гэрэлтэнэ. Гадаа халуун гэж жигтэйхэн. Үүлэн дэлгүүрээс ойр зуурын хүнс цуглуулан гараад иртэл үүдэнд Очир машинтайгаа хүлээж байв. – Чи минь энэ

халуунд гарч яахнав дээ надад л захьчихгүй хэмээтэл Үүлэн дааварласан хөлсөө арчаад – Зүгээрээ хө, гэрт зүгээрийг хийгээд суугаад байхаар цаг ч өнгөрч өгөхгүй юмаа – Ядраагүй биз дээ гадаа ч

овоохон халуун байна шүү – Харин тиймээ гэхдээ дэлгүүр хэссэн чинь сайхан байна хэмээтэл Очир Үүлэнгийн цондойсон гэдсийг илбээд – Гурвуулаа явж ахыгаа цэцэрлэгээс нь авъя – Хөөх тарах болчихсон уу?

Би тийм удаан явсан юм байх даа – Харин гэрт иртэл чи байдаггүй. За манай хүн ч дэлгүүр л хэсэж байгаа байх даа гэж бодоод манайдаа л их дэлгүүрт хүрээд иртэл яг байна шүү та хэмээгээд инээтэл Үүлэн

мушийсанаа – Би ч таны гараас гарахгүй болж дээ. Чамдаа үнэхээр их баярладаг шүү. Ямар азаар чамтай танилцав гэж байнга л бодох боллоо – Би ч гэсэн адил хө. Хөдөөний бүрэг намайг тооно гэж

бодоогүй л дээ – Би хэлдэг шүү битгий юм л бол хөдөөний хөдөөний гээд бай. Хөдөөний хүн, хүн биш юмуу? Тэгж ярьвал би ч хөдөөнийх – Ойлголоо даргаа, энэ наддаа л мундаг шүү ха ха ха Үүлэн халуунд нозоорон дээр нь дэлгүүрээр зөндөө явсандаа ядрав бололтой суудлынхаа түшлэгийг налан зүүрмэглэн явна. Очир хүүгийнхээ цэцэрлэгт орж хүүгээ аваад гараад иртэл Үүлэн машинд байсангүй. Гайхан ийш тийш хартал цэцэрлэгийн хажуугийн байрны дэлгүүрийн гадаа нэг залуутай уулзаж байгаа харагдахад хүүгээ тэврэн машиндаа суун хамтдаа хүлээв. Удалгүй Үүлэн ч нөгөө хүнтэй салах ёс хийн гар бариад наашаа эргэхэд тэрээр юу ч хараагүй царайлан хүүтэйгээ тоглон сууж байтал Үүлэн ч ирлээ. – Өө та хоёр

минь гараад ирсэн юмуу? – Тэглээ хө … хэмээгээд машинаа асаатал хүү – Ээжээ аав бид хоёр таныг зөндөө хайсан. Тэгсэн та тэнд нэг ахтай уулзаж байсан гэтэл Үүлэнгийн царай татвасхийхийг Очир харин ч нэг анзаараадхав. – Ээж нь харин санамсаргүй нэг найзтайгаа таарчихлаа – Хэн юм хө? – Чи танихгүй ээ залуу насны л … – Аан за Тэр гурав ийнхүү ярин Үүлэн нүдээ анин бодолд дарагдаж Очир ч дахин тэр талаар асуусангүй хүүтэйгээ ярилцсаар гэртээ ирэв. Гэртээ ороод ч оройны хоолоо идэхдээ ч, тэр ч бүү хэл орондоо орон ортолоо Үүлэн ч тэр, Очир ч тэр өдрийн залууг мартсан мэт л хэн нь ч дурссангүй. Унтахаар хэвтэж байхдаа л Үүлэн гэнэт – Очироо өдрийн залууг санаж байна уу? – Ямар билээ хө? / Хэдий Очир ингэж асууж байгаа ч

санахын дээдээр санаж байлаа / – Хүү та хоёрыг гарч ирэхэд миний уулзаж байсан залуу – Аан тийм эндэхийнх юмуу буруу харж зогсож байсан болохоор би харж чадсангүй л дээ – Хотынх оо хө. Танай эндэхийн хүргэн болсон гэнээ, хадамлаж яваа юм байх – Өө тиймүү, хэнийх нь хүргэн юм бол … за за тэр маньд ямар хамаа байхав би нээрээ ха ха ха – Очироо тэр залуу хүүгийн минь аав – Юу … мэдэж байгаа юу? – Үгүй ээ мэдэхгүй, мэдээд ч хэрэггүй биз. Миний хүүгийн аав бол чи минь шүү дээ. Ийм сайн аавыг хэнээр солих билээ – Тийм ш дээ. Одоо удахгүй дүү нь ч төрлөө – Намайг л гайхаад байна. Намбалаг болчихсон чинь өөр хүн харагдаад байна гэнээ хэ хэ хэ – За яршиг даа … хэмээтэл Үүлэн мөрийг нь дэрлэн хүзүүнд нь хошуугаа наагаад

шивнэн – Чи надад хайртай тиймээ? – Тэгэлгүй дээ юу л яриад байна даа – Хайрлаж байгаад баярлалаа – Харин чамд миний хайрыг хүлээж авсанд баярлалаа Очир, Үүлэн хоёр ийнхүү нэгэндээ хайрын, сэтгэлийн үгсээ харамгүй шивнэсээр. Маргааш нь Үүлэн гэртээ угаалга хийж байтал Очир утасдан: Хөгшөөн орой Нацаг ахынх биднийг урьсан. Тэднийх юу гэчив дээ нэг найр юмуу юу гэлээ би ажилтай байгаад сайн сонсож чадсангүй хийх гэж байгаа гэнээ. Чи бэлдээд байж байгаарай. Би хүүг аваад очье. Хөгшин нь яг одоо ажилтай байна заавал ирээрэй гэсэн шүү баяртай. Үүлэн утсаа тавиад инээмсэглэн: Сүр сар хийсэн хүншүү. Хэдий харахад хөнгөн ч хүний л төлөө төрчихсөн юм шиг үгүй гэж хэлж чаддаггүй сонин хүн шүү.

Нээрээ Батболд минь чамтай энд ингээд таарна гэж ёстой хэн мэдлээ. Тэрээр нүдээ анин бодолд автав. Үүлэн машиндаа сууж байтал бөгчимдөн байж ядахын эрхэнд Очир хүү хоёрыгоо хүлээнгээ хүүгээ гарч ирэхэд нь ам нь цангах байх ундаа авч өгье хэмээгээд ойролцоох дэлгүүрлүү явав. Гэтэл хэн нэг нь түүнийг нэрээр нь дуудах шиг болоход эргэж хартал хэн ч байсангүй. Гайхан толгой сэгсэрээд дахин цааш явтал хойноос нь Үүлээн хэмээн амьсгаадан нэрээр нь дуудахад эргэж харвал наран нүдийг нь гялбуулан саравчилан хартал түүний өдөөс нэг залуу гараа савчин гүйсээр ирж байгаа харагдав. Ойртох тусам өнөөх дуудсан залуу Батболд байхыг хараад Үүлэн ёстой байгаа газраа хөшчих шиг болчих нь тэр. – Үүлэнхэн минь чи минь мөн

байна … одоохон хэмээн хоёр гараараа өвдөгөө тулан доош тонгойн амьсгаадан байснаа сая нэг дарагдав бололтой инээмсэглэн Үүлэнгийн өөдөөс яг л өхөөрдөн хардаг байсан харцаараа харах нь тэр – Хүүе энэ чинь ямар сонин хүн бэ? – Чи харин өөрөө ямар сонин бүсгүй вэ? – Манайх энд л дээ – Хүнтэй суугаа юу? Жирэмсэн чинь бүр ч хөөрхөн зохиж ээ – Тиймээ чи энд юу хийж яваа юм? – Найз нь эндэхийн хүргэн болсон. Хадамлаж л явна даа – Аан манай хүн хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд би халууцаад юм авч уудаг юмуу гээд явж байлаа – Ёстой таарах ёстой хүмүүс болоод л энэ олон жилийн дараа хаа хамаагүй газар таарлаа гэж – Тэглээ за баяртай манай хоёр одоо гараад ирэх байх би явъя даа – Чи минь сайхан амьдарч байгаа юм байна. Миний санаа амарлаа аз жаргал хүсье … хэмээгээд гараа сунгавал Үүлэн

чичирсэн гараа мэдэгдүүлэхгүйг хичээн – Баярлалаа, баяртай хэмээн бушуухан гар бариад эргэн машинлуугаа явав. Үүлэн ийнхүү Батболдтой уулзсан санамсаргүй уулзалтаа бодон нүүрэндээ хөнгөн баяр тодруулаад юу өмсөж явахаа шийдэж ядан хувцасныхаа шүүгээг онгойлгон бүгдийг нэг бүрчлэн харсаар. Үүлэн, Очир хоёр хүүгээ дундаа хөтлөн Нацагийн хашаагаар яван орвол нэг их хүн байгаа шинж харагдахгүй л байв. – Чи зөв ойлгосон юмуу энд найр болж байгаа шинж харагдахгүй л байна даа – Харин тиймээ хө. Найр ч биш л байх л даа гэхдээ ирээрэй гэж Нацаг ах өөрөө ярьсан юм чинь – За за би тэгсэн найр гээд баахан гоёод ирчихдэг балай юмаа – Яахав дээ хө. Хөөрхөн л байна юу нь болохгүй гэж Очир түрүүлэн Үүлэн араас нь хүүгээ хөтлөн орвол зассан ширээний ард багцаагаар арав гаран хүн жаахан халсан байртай инээлдэн сууцгаана. Нацаг Очироог хараад –

Өө миний дүү эхнэр хүүхдээ дагуулаад хүрээд ирэв үү. Алив наашаа суу – Сайн байцгаана уу хэмээн Очир бүгдтэй мэндлээд Нацагийн хажууд очин суугаад: За энэ чинь юу болж байгаа билээ ах. Өдөр таныг ярихад би ажилтай байгаад сайн сонсож чадсангүй – Ах нь ч бас халамцуу ярьсан болохоор ойлгуулж чадаагүй байх оо. Ахынх нь бага охин дүү ирээд ээ – Өө за нөгөө олон жил чимээ сураггүй болсон дүү чинь үү? – Яг тийм, ирэх ирэхдээ нөхөртэйгээ ирсэн. Би ч бөөн баяр болоод ганц нэг дотно гэсэн хүмүүстэйгээ л баярлаад найрлаад сууна даа – Ашгүй дээ хаачаад ирсэн гэнэв? – Аа хэн мэдэхэв. Хаашаа ч гэнэ үү нэг гадаад улсад байж байгаад ирсэн гэнээ. Хүргэнтэйгээ ч танилцлаа, үгүй ингэхэд найрын гол эзэд манай хоёр хааччихав аа. Алив

хүүхдүүд минь ид уу Очир Нацагаа хоёр элдэв юм ярин Үүлэн хүүгээ хооллож суутал найрын дугараа хэмээн Очирт хул дүүрэн айраг ирэв. Очир хултай айрагаа барин суудлаасаа босоод – Ингэхэд зочид минь хаана байнаа. Би хэнд зориулж ямар ерөөл айлдах билээ хэмээгээд инээхэд Нацаг – Нээрээ энэ хүүхдүүд яачихав. Манай Очир ч ерөөлийг янзын айлдана даа. Очир инээвхийлэн Үүлэн, хүү хоёроо харан хултай айрагнаасаа залгилж байтал Нацаг: Та хоёр чинь хааччихав аа. Ахынх нь хуурай дүү эхнэр, хүүхэдтэйгээ ирчихээд байхад аль наашаа суу.

Үүлэн, Батболд хоёр нэгнээ хараад балмагдан яахаа ч мэдэхгүй байдалд орцгоов. Батболдын эхнэр хажуунаас нь нудран – Хүүе чи яачихав аа … Батболд ч аан за хэмээгээд Очирлуу харвал Очир намуун цээл хоолойгоор ерөөл айлдан барьлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…