Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “9-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
581

Үүлэн өглөө маш хөнгөн сэрлээ. Тэрээр сэрээд унтаж буй Очирыг удаан харав. Хөрслөг бор царай, өргөн шанаатай. Том биш уруулан дээрээ таруу хэдэн сахал нь байнга хусдаг болохыг нь харуулна. Хамар нь үл

ялиг мурийсаныг харвал эр хүн дээ гэж бодмоор. Өргөн цээж нь харин гойд зохьсон харагдах аж. “ Чи бас ч гэж тийм ч царай муутай биш юм гээч. Өчигдөр намайг халамжилж байсныг чинь бодоход хээгүй чинь

сайхан л юм. Гэвч яг цагаа тулахаар ямар байх бол. Ямарч байлаа гэсэн дүүрч дээ Үүлэн минь. Одоо хэзээ мөдгүй байрнаасаа гарах болчихлоо. Гудамжинд гарах уу?, Батболд дээр очих уу?, Сугар ах бол

одоо угаасаа сураггүй болсон. Нээрээ би жирэмсэн болчихсон гэж байсан баларсан юм бэ. Хэнийх нь юм болоо! Хугацааг нь бодохоор Сугарынх ч юм шиг, байнга хамт байснаа бодохоор Батболдынх ч юм

шиг. Гэтэл энэ хүн. Идэр яагаад жирэмсэн гэдгээ битгий хэлээрэй гэсэн юм бол? Яасан хэцүү юм бэ, яавал дээр вэ …”. Үүлэн ийнхүү элдэв бодолд дарагдан хэвтэж байтал утсанд нь дуудлага ирэхэд нь харвал

Сугар залгаж байв. Саяхан л сураггүй гэж бодож байсан хүн нь гэнэт бодлыг нь үгүйсгэх гэсэн мэт залгахад тэрээр яагаад ч юм сандран бушуухан утсаа аван өрөөнөөс гарав. Утас дуугарах дуунаар Очир сэрээд бушуухан босон ороо хурааж байтал Үүлэн ороод ирэв. – Сайхан амарсан уу? Утас дуугараад сэрээчихэв үү – Зүгээр дээ чи харин яасан эрт босоо вэ? – Харин өнөөдөр овоо хөнгөн байна. Чи өнөөдөр гарах ажил байгаа юу? – Чи гайгүй шүү байвал хот орж ирсэнийх зах гарч ганц нэг юм авдаг ч юмуу – Тэг тэг би бас хүнтэй уулзах ажилтай болчихлоо – Би орой ирэхээр бол утсаар яръя. Дүүгийнхээр орохгүй бол хотод ирчихээд орсонгүй гээд гомдолоод байна байх. Манай дүү

чинь их сүртэй – Тэгэлгүй яахав дээ. Би усанд орлоо, чи гарахаар бол хаалгаа хаачихад л болно – Хамт л гаръя Үүлэн инээмсэглэн өөдөөс нь хараад усанд орохоор явлаа. Очир хэзээний танил гал тогооны өрөөнд орон өглөөний цай бэлдэж байтал хаалгийг нь тогших шиг болоход юу ч бодолүй очин хаалгаа тайлбал том биетэй махлаг шар авгай Очирыг хараад гайхан дээрээс доош нь ичгүйргүй нэгэнтээ гүйлгэн хараад – Үүлэн байна уу? – Байгаа байгаа – Дуудчих – Усанд орж байна, та юу хэлэх гэсэн юм бол би дамжуулчихъя – Хнн та байхдаа яахуу дээ. Маргааш түрээсийн хугацаа дуусна. Өнөөдрийн дотор мөнгөө өгөхгүй бол гараарай гэж хэлчих. Сар бүр л хэл ам таталж хоцроож байх юм.

Тэгсэн хэрнээ бас нэг хар юмтай болчихжээ хэмээн хэнд хэлж байгаа нь мэдэгдэхгүй амандаа үглээд эргэн явлаа. Үүлэн уснаас гараад иртэл Очир байхгүй бололтой. Хэдий нэг хоног хамт байсан ч гэр нь дүүрээд цаанаа л нэг сайхан байсныг мэдрэв. Үүлэн ч төд удалгүй хувцаслан гэрээс гарлаа. Такси барихаар замруу алхаж байхад нь дахин утас нь дуугарахад хараад энэ удаа тэгтэлээ догдолсонгүй утсаа авбал цаана нь ууртай хоолой – Чи яасан уддаг юм бэ, хаана явна? – Сая л гэрээс гарлаа. Сугар ахаа би өвдсөн байсан ч таныг ярьсан болохоор усанд орчихоод гарч байна шүү дээ – За за тэр яахав байгаа газраа мессэжээр явуулсан – Харин тийм байна удахгүй очлоо Үүлэн Сугарын хэлсэн

газар яваад очвол Сугар өрөөндөө түүний дуртай амттан бүхнийг өрсөн буудлын жижиг ширээний ард ганцаараа архи уугаад сууж байв. Үүлэн анх удаагаа Сугарыг эр хүн талаас нь харахад яагаад ч юм таалагдсангүй. Тэрээр гадуур хүрмээ өлгүүрт өлгөөд сандал дээр очин чимээгүйхэн суулаа. Сугар ч сурсанаараа гараас нь татан өвөр дээрээ суулгаад – Үзэсгэлэнт Үүлэнхэн минь архи хундаглаач. Үүлэн юу ч дуугарсангүй хуучин шигээ наалинхайтан хэлээ хазаж эрхэлсэнгүй чимээгүйхэн архи хундаглан барьвал Сугар нэг том харсанаа барьсан архийг бүгдийг уугаад гараа цамцан дотуур нь оруулан тэврэх гэтэл Үүлэн гарыг нь түлхэн босоод сандал дээрээ очин суулаа. – Чи чинь өнөөдөр яачихаа вэ. Аан нээрээ бие чинь өвдсан гэлүү хэмээгээд гараа

сунган хэтэвчээ гаргаж арван мянгатын таван дэвсгэрт тоолон өгөөд: Эргэж чадсангүй май Үүлэн нэг мөнгийг, нэг Сугарыг харан авалгүй суусаар. Сугарын тэвчээр барагдав бололтой дахин өөртөө хундаглан татаад – Чамд надад гомдох эрх байхгүй шүү. Хэн гэдгээ битгий мартаарай – Тиймээ би өөрийн чинь хувьд хэн гэдгээ дөнгөж одоо л мэдлээ – Сайн байна, бага байна уу? хэмээгээд дахин тавин мянган төгрөг нэмж өгөөд: Намайг өнөөдөр нэг сайхан жаргаагаадах – Сугараа би жирэмсэн болчихож. Үүнийг сонсоод саяхан л маасайтал инээж байсан Сугар идэж байсан огурцындаа хахан – Юу … чи чинь юу яриад байнаа? – Тиймээ би жирэмсэн, одоо хоёр сартай – За арга чинь нарийссан юм биз дээ. Хэд хэрэгтэй юм? – Арай ч дээ … би янхан биш,

дахиж надруу битгий залгаарай, хэрэв нэг л залгах юм бол эхнэртэй чинь уулзахаас хэмээгээд явахаар бостол Сугар байдал бишдэж байгааг ойлгон бушуухан босож – Үүлэнхэн минь би … би бүр сонин болчихлоо. Яг миний хүүхэд гэдэг нь баталгаатай юмуу? – Надад өөр хүн байгаагүй. Уржигдар би найзтайгаа кино үзчихээд гарч яваад ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтсэн. Эмч тэгж байна – Тиймүү одоо тэгээд яанаа. Би … ерөөсөө ингье. Үүлэн юу гэхийг нь сонсохоор буцан суудалдаа суун өөдөөс нь асуусан харцаар шийдэмгий харвал Сугар дахин нэг хундага архи уун хөлсөө арчаад Үүлэнгийн гараас барин: Би ямарч асуудлыг бодож байгаад шийдвэр гаргадаг. Түүндээ ч алдаж

байсан минь үгүй. Нэгдүгээрт: Яг одоо чамайг жирэмсэн болсоныг би мэдэхгүй байна. Хоёрт: Чи ямар байдалтай билээ тэрийг мэднэ. Гуравт: Би гэр бүлтэй тэдэндээ хайртай. Дөрөвт: Би чамд уулзсан үедээ багагүй л өгдөг – Тэгээд? – Тэгээд үү … наад хүүхэд чинь минийх мөн биш нь баталгаатай биш ч би чамд абортонд орох мөнгө өгье. Наад хүүхдээ төрүүлээд миний хүүхэд гэж далимдуулан надтай янз бүр болох гэж байгаа бол ингээд хоёулаа болъё – Сугараа чи ийм хүн байсан гэж үү арай ч дээ … Үүлэн нүдэнд нь нулимс цийлэгнэн хоолой нь зангираад ирлээ – Тиймээ би ийм л хүн. Хэрэгтэй цагт зөв шийдвэр зоригтой гаргаж чаддаг болохоороо ийм яваа юм – За за ойлголоо. Би хөдөө гарч амьдарлаа баяртай … тэрээр арайхийн биеэ барин явахаар

босохдоо ширээн дээр байгаа мөнгийг аван – Энэ намайг өнөөдөр доромжилсоны чинь төлбөр болог. Хүүхдийн хувьд би төрүүлнэ. Харин хэзээ нэгэн цагт хэнд ч хэрэггүй өвгөн болчихсон хойноо аав нь байна гэж битгий гоншигноорой – Өөрөө л мэд, ямар миний амьдрал биш Үүлэн Сугарыг үнэндээ ингэнэ чинээ санасангүй. Буудлаас гараад иртэл Сугарын эхнэртэй халз таарчихав. Энэ удаа Үүлэн түүнээс айсангүй толгой өргөн хажуугаар нь ихэмсэглэн гартал эхнэр нь харин гэнэт зогтусан – Чи муу балиар хүүхэн бас л манай нөхөртэй заваарч хоноод явж байна уу? – Эмэгтэй минь юмаа мэдчихээд яриарай, тэр өвгөнөөр би яадаг юм – Одоо өвгөн болчихсон уу, тийм байтлаа энд юу хийж яваа юм. Өөрөөсөө ичээч нүдний булай минь.

Чамайг амьдралаар минь тоглосоны төлөө сайхан амьдрахыг чинь харнаа сэжигийн заваан хүүхэн харахаас ч ой гутаж байна – Чамаар хараалгаж, ерөөлгөх юу хийгээв. Нөхрөө аятайхан жаргааж чадахгүй бол одоо яаая гэхэв дээ ингээд л явж байхаас – Юу, юу гэнээ чи … хэмээгээд алгадахаар гараа сарвайтал Үүлэн амжиж арагш болоод – Өөрийнхөө амьдралыг аятайхан зохицуулаад яв эгч гуай … Үүлэн өөр яриад байх юм байхгүй байсан болохоор тэр чигтээ эргэж харахгүй цааш явлаа. Ард нь нөгөө хүүхэн юу ч хэлж чадаагүйдээ шаралхасан уу нэгэн бөгөөс Үүлэнгийн сүүлд хэлсэн үгэнд эмзэглэсэн үү ямартаа ч буудалруу орсонгүй буцаж машинлуугаа явлаа. Үүлэн өнгөрсөн бүхнээ бодон алхсаар. Олон зүйлийг бодож шийдвэр гаргахын тулд утсаа тэжээлээс нь салгаад хоёр гараа хүрэмнийхээ халаасанд хийн бодлогширон алхсаар. Байрныхаа гадаа ирсэн ч орохыг яаран

түвдэлгүй сандал дээр суун бодсоор. Хэдий удаан суусныг мэдэхгүй хэн нэг нь араас нь тэврэн авахад цочсондоо орилон огло харайн босвол Очир – Уучлаарай цочоочихов уу? Чамайг харсан байх гэж бодоод – Мангар юмуу даа хүн айлгачих юм – Харин тиймээ би мангар байхаа тэ. Би зөндөө удаан хүлээлээ. Тэгсэн чи ирээд гэртээ орохгүй энд суучихсан. Би уг нь чамайг дуудсан ш дээ – Тиймүү уучлаарай сонссонгүй. За орцгоох уу Үүлэн цаанаа л ядрангуй харагдана. Хоёул хамжилцан оройны хоолоо хийж идчихээд зурагт харан жижиг буйдан дээр чимээгүйхэн сууцгаана. Хэн хэн нь өдөр хаагуур яваад юу хийгээд ирсэнээ хэлсэнгүй. Үүлэн Очирын мөрийг дэрлэн арагш налахад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн харагдахад Очир Үүлэнгийн толгойг түшин яг л хүүхдээ элгэндээ тэвэрч буй аав хүн шиг хэвтүүлээд – Чи минь хэцүү байна уу? – Мэдэхгүй – Өглөө чамайг усанд

орж байхад хаалгийг чинь тогшоод байхаар нь очоод тайлсан чинь нэг хүүхэн чамайг асууж байсан. Усанд орж байна гэхэд түрээсийн мөнгөө маргааш гэхэд өг гээд. Би өдөр гарч данснаасаа хэдэн төгрөг аваад ирлээ. Шууд хэлэхэд хэрэв чи эндээ амьдарна гэвэл надаас мөнгө зээлээд түрээсээ төлдөө – Тэгж болох юмуу? – Болох байлгүй дээ. Би үгээ эвлүүлж хэлэхдээ муу хүн. Хөдөө намайг дагаж явбал би чамайг хэнд ч дээрэлхүүлж дарамтлуулахгүй сайхан амьдруулж чаднаа. Үүрээ өдөржин бодсон ганц юм нь энэ билээ. Тэрээр уртаар санаа алдаад – Бид хоёр нэгнээ хэр мэдэх билээ. Би чиний бодож байгаа шиг хүүхэн биш бол яахав? – Нэгнээ таних хугацаа болоогүй ч жаахан хүүхдүүд

биш шүү дээ. Чи миний бодож байгаа шиг хүүхэн биш бол яах вэ гэж үү? Би ч гэсэн чиний бодож байгаа шиг залуу биш бол яана. Үнэндээ хэн хэнийгээ ойлгоод, хүндлээд, итгээд л явбал аандаа цаг хугацаа нэг хүн шиг болгочих байх л гэж боддог. Ямар анх хараад юмуу, тийм ийм юм чинь таалагдаад гэж худлаа яриад байлтай биш. Зүгээр л би чамтай хэзээний танилууд мэт л дулаан дотно байгаад байна – Чи миний нэг юмыг хүлээн зөвшөөрч чадвал би ч гэсэн бусдын л адил сайхан гэр бүлтэй, хань ижилтэй хүн шиг амьдармаар л байна – Юу билээ хө хэл хэл – Би жирэмсэн … – Юу … тэрээ тэвэрч байсан гараа суллан мэгдэн асуувал Үүлэн өндийн суугаад – Жирэмсэн гэдгээ сая эмнэлэгт хэвтэхдээ л мэдлээ. Өнөөдөр хүүхдийнхээ аавтай уулзаж хэлтэл хүлээж авсангүй. Тэр хүн гэр бүлтэй байсан байна. Тэрийг нь

мэдээд би бас хүнтэй суухаар болсон битгий дахиж харьцаарай, бас хүүхдээ төрөхөөр битгий гоншигноорой гэж хэлчихээд ирлээ Очир үүнийг сонсоод босон тагтан дээр гарч тамхи татан зогссоор. Ар араас нь угсруулан хэдийг татан гучаад минут хиртэй зогсож байгаад орж ирэн Үүлэнгийн өөдөөс гайхмаар тайван нүдээр хайрлан ширтээд – Үүлээн хүүхэд бол хүүхэд шүү дээ. Гэнэт ийм юм сонсоод жаахан цочирдчихлоо уучлаарай. Тиймээ би хүлээн зөвшөөрөлгүй яахав. Эдний буруу гэж юу байхав дээ – Чамдаа баярлалаа. Үлдсэн амьдралаа чамдаа даатгалаа шүү хэмээгээд Үүлэн сэтгэл нь амран нөгөө л ялдам наалинхай инээдээрээ цангинатал инээхэд Очир өхөөрдөнгүй ширтэн байснаа зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэхэд Үүлэн анх удаагаа

Очирыг тэврэн энгэрт нь наалдан уртаар санаа алдчихав. Очир Үүлэнгээ дахиж хэнд ч өгөхгүй гэх шиг чангаар тэврэн нэг гар дээрээ хэвтүүлэн өөдөөс нь харан үсийг нь илбэхэд Үүлэн ч жаргалтай нүдээр өөдөөс нь харан тэвэрч буй гарыг нь илбэсээр. Дөрвөн нүд нэг нэгнийхээ зүрхэнд нэвчих мэт цоо ширтэлцэн гэрэлтсээр.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *