Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “8-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
652

Үүлэн хэсэг байж байгаад хаалгаа тайлбал Очир Идэрээтэй хамт орж ирэв. – Миний найз унтаж байсан юмуу? – Харин тэглээ. Чи ажлаа амжуулчихсан уу? – Өө миний ажил гэж юу байхав. Идэр тэр хоёрын

байгаа байдлыг хараад жуумагнан – За та хоёр минь учраа олжээ ашгүй дээ. Бие нь гайгүй юу? – Учраа олоод байх юу байхав. Эмнэлэгээс гарч болно гээд Очироо машинтай болохоор хүргэж ирээд л байж

байгаа нь энэ гэтэл Очироо – Тийм шүү, ямар бие муутай сайн тэнхэрээгүй байгаа хүнийг таксинд суулгаад явуулалтай нь биш. Үүлээн би гал тогоонд чинь ороод чамд хоол хийчих үү? гэтэл Идэр –

Асуугаад байх юу байнаа, шууд л хийгээч тиймээ хэмээгээд Үүлэнлүү харан нүдээ ирмэвэл Үүлэн – Тэг дээ гурвуулаа сайхан хоол идье Гал тогооны өрөөнд Очир өөриймсөг нь аргагүй ганцаараа дуулан хоол

хийнэ. Идэр, Үүлэн хоёр том өрөөндөө суун ярилцана. – Үүлэн минь ямар байна чамд таалагдав уу? Чи л лав их таалагдсан бололтой сая орж ирэн иртэлээ л чамайг ярьлаа – Мэдэхгүй ээ миний сонирходог

залуучуудаас тэс өөр л юм байна – Үүлэн минь чи одоо жаргах болсон юм бишүү. Хэдий болтол ингэж ганцаараа явах юм бэ. Очир уг нь их тусч сайн залуу л гэж мэднэ. Тэгэхдээ ямар өдөр бүр хамт байж үгүйдээ байнга уулзаад байдаг ойр нэгэн биш. Эцсийн эцэст шийдвэрээ чи өөрөө л гарга. Шууд шийдэх хэцүү байвал хэсэг сайхан үерхээд таниад үзсэн ч болох юм бишүү … – Өнөөдөр хэдэн билээ? – 19.н яасан – 25.нд мөнгөө хийдэг. Би түрүү сард барьцаанд тавьсан мөнгөөрөө төлсөн. Энэ сард ямарч аврал байхгүй гарах байх даа – Тиймүү … Очироотой яриад үзвэл яасан юм хө – Юу ярих гэж? – Юу байхав бодит байдлаа л хэлээд үз. Эр хүн юм чинь нэг арга байгаа ч юм билүү … гэтэл ч Очироо орж ирэн – За би ямарч байсан хоол хутгачихлаа. Таалагдах үгүйг мэдэхгүй байна ха ха ха – Чи ч бас хоол хүртэл хийчихдэг овоо эр

үү хэмээн Идэр цаашлуулангаа магтвал Очироо – Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр ганцаараа эр хүн чинь энэ зэргийн юм хийлгүй яахав. Идэр, Үүлэн хоёр гал тогооны өрөөнд орвол цэмбийтэл нь цэвэрлэчихсэн цахилгаан зуухан дээр хоол пор пор хийн буцалж харагдана. Үүлэн анх удаагаа өөрөөсөө ичлээ. – Хөөх чи бүр цэвэрлэгээ хүртэл хийчихсэн байх шив баярлалаа – Зүгээрдээ завааруулсан юмаа цэвэрлэлгүй яахав. За хоолоо идэцгээ. Аяга чинь хаана байдаг вэ? Би хайгаад олсонгүй – Манайд энэ хоёр л байгаа. Би ч нэг их хүн ирээд байдаггүй болохоор … Очир байгаа хоёр аяганд Идэр, Үүлэн хоёрт хоолыг нь аягалж өгөөд нүдээрээ хайж байгаад жижиг төмөр сав байсанд өөртөө аяглан ширээ тойрон гурвуул суулаа. Бүгд дор бүрнээ

чимээгүйхэн шөлтэй хоолны шөлийг хаяа нэг шорхийн сорохоос өөр чимээгүй суун хооллох нэг л эвгүй байсанд Идэр санаачлагыг гартаа аван – Сайхан шөл байна шүү. Яагаад бишүүрхээд байгаа юм шиг чимээгүй болцгоочихов оо. Ямартаа ч Үүлэнтэйгээ олон жилийн дараа таарлаа, Очироотойгоо танилцуулъя гэж бодож байтал уучлаарай азаар гэх нь хаашаа юм тэг л гэж байгаа мэт ийм болчихлоо. Ёстой хувь тавилан гэдэг л энэ байх даа тийм биз дээ Очироо хэмээтэл Очироо духан дээрээ дааварласан хөлсөө алгаараа арчин гараа өмдөндөө арчаад – Миний хувьд би Үүлэнг л хүлээж байсан юм шиг байна. Бид ямар жаахан хүүхдүүд биш таалагдсан нь үнэн юм чинь яалтай билээ хэмээтэл Идэр сайшаан толгой дохиод – Зөв ш дээ. Үүлээн миний найз юу гэж бодож байна?. Үүлэн юу гэхээ мэдэхгүй нилээн

удаан бодлогширон сууж байснаа – Үнэндээ би юу ч бодоогүй байлаа чамайг ирэх хүртэл Идэрээ минь. Бие болон сэтгэл тийм байгаа болохоор одоо шууд хариултаа өгч чадахгүй нь – Тэгнэ тэгнэ аргагүй. Тэгвэл ингэвэл яаж байна хэмээн Идэрээ хэлэн – Очироо чи хэд хоног Үүлэнг асрангаа энд хамт бай. Тэр болтол сайхан танилцаад ч ав. Үүлэнгийн хувьд … за за өөрөө хүсвэл хэлнэ биз. Найз нь ажилтай ингээд явлаа. Жаахан хүүхдүүд биш өөрсдөө учраа олцгоо доо. Ямартаа ч би та хоёрыг танилцууллаа баяртай утсаар яръя. Очироо Үүлэн хоёр Идэрийг гарсаны дараа гал тогооны ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Очироод энэ нь эвгүй байсан тул босож аяга тавагаа хураан хойноос нь Үүлэн харж байгааг мэдрэх тусам угаах бүх зүйлсээ угаачихаад өөр угаах юм байхгүй тул аргагүйн эрхэнд буцаж суудалдаа суулаа. – Миний найз жаахан хэвтэх үү зөндөө удаан суулаа

ядарчихлаа – Очироо чи үргэлж ийм үү? – Энэ чинь юу гэсэн үг юм бол минийх нь ухаан хүрдэггүй ээ – Чи намайг хэн ч байлаа гэсэн хайрлаад яг л өнөөдрийнх шиг ойлгож халамжилж явж чадах уу? – Хоёулаа танилцаад нэг өдөр ч болоогүй байна. Миний дэргэд өвчтэй хүн байхад тэр хүнийг ойлгох сэтгэл надад бий. Тэгээд ч огтын нэгнээ мэдэхгүй гудамжинд танилцаад л ингэж байгаа биш Идэрээ дуудан, дуудан ирүүлж танилцуулсаныг бодоход надад чамд итгэхгүй байх шалтгаан алга. Би ийм л хүн. Гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг маш итгэмтгий хүн. Нэг ийм үг миний санаанаас гардаггүй юм. Арван жилд байхад л дурсамжийн дэвтэр гээд дамжуулж байхад тэндээс уншсан ч одоо хэр нь мартагддаггүй нэг үгийг хэлмээр болчихлоо зүгээр биз дээ … – Ямар үг юм бол? Хэмээтэл Очир хоолойгоо засаад

Өнгөт орчлонгийн наран дор Өнгө тоосонд дулдуйдаж Өөрсдөө хэрэв надаас Урваж, шарваж одохгүй л бол Тэнгэрийн луу, газрын бөөсний алинтай нь ч Энэ тэнцүүхэн нөхөрлөм би .. – Аан – Зөндөө яриад ядарчихлаа сайхан амар даа хө. Санаа зоволтгүй би зурагт үзээд байж байя болох уу? – Чамд хотод өөр ажил байвал амжуулдаа би одоо зүгээр – Надад өнөөдөртөө бол чамтай танилцах, чамайг асрахаас өөр ажил алга даа. Идэрээ ажилтай ганц нэг хамаатан ах дүүс дээр очино гэхээр хоосон хүрээд ирсэн , хамгийн гол нь чи өвчтэй байхад юу бодож чамайг ганцааранг чинь үлдээж явах билээ – За за өөрөө мэддээ. Тиймээ би ядарч байна Очироо, Үүлэн хоёр өдөржин гэрээс гаралгүй ёстой л амарч байгаа аятай хоёр биендээ цаг гарган улам дотно

танилцан ярилцсаар. Оройны хоолоо идчихээд жижиг буйдан дээр хоёул зурагтаар кино үзэн зэрэгцэн сууна. Хөшигөө хаан гэрэлээ унтраан зөвхөн зурагтын дэлгэцний гэрэлд залуухан хоёр сэмхэн биенээ хүсэмжилэн кино үзэн суух аж. Үүлэн хоёр хөлөө нугалан буйдан дээр ачаад өвөр дээрээ том дэр тавин тохойлдон сууна. Очироо харин арагш буйдангаа налан хоёр гараа алдлан сууна. Тэрээр Үүлэнгийн нурууг араас нь илэн – Нуруу нь чилж байна уу хө арагш налахгүй юмуу? Үүлэн ч олон хэлүүлсэнгүй хойш сууна Очироогийн гарыг дэрлэн мөрөнд нь толгойгоо наан суувал хэн хэнийх нь зүрхний цохилт бараг дуулдах аж. Очироо Үүлэнгийн зулай дээр үнэрлээд – Үүлээн чи надтай хамт манай нутаг явах уу? – Би тэнд нэг ч хүн танихгүй ш дээ – Би байна шүү дээ. Чи надад үнэхээр их таалагдаж байна – Чи тэгвэл надтай хотод үлдэж чадах юмуу? – Би энд үлдээд юу

хийх билээ дээ. Чамаар тэжээлгээд баймааргүй байна – Би явлаа гэхэд өөрөөсөө өөр юу ч үгүй л очино – Чи өөрөө л байхад болоо, бусад бүх юм байгаа – Мэдэхгүй юм даа – Өдөр Идэр надад чиний талаар багахаан хэлсэн л дээ. Энэ байр чинь түрээсийнх энд чамд албан ёсны ажил байхгүй гэж. Тэрийг мэдсэн болохоор л би чамтай шууд ингээд ярьчихлаа. Өдөр би танайхаас гараад Идэрээг дуудсан юмаа. Чамтай бүр дотно танилцуулж өгч бид хоёрыг нүүр хагаруулаадах гэж. – Тиймүү … өнөөдрийн хувьд гэнэт дэндүү их юм болчихлоо. Хоёулаа маргааш үргэлжлүүлье болох уу. Би унтлаа шүү. Тэр шүүгээнд хөнжил гудас байгаа өөрөө наанаа аргалаад унтчихаарай – За тэгдээ санаа

зоволтгүй ийм дулаахан байшинд даарах юу байхав. Би энэ киног дуусгачихаад унтлаа хө Үүлэн босож орлуугаа нэг явсанаа арай ч хэмээн бодон шүүгээнээсээ хөнжил гудас гаргаж өгөөд унтлагын хувцасаа барин ариун цэвэрийн өрөөлүү явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *