
Очироо, Үүлэн хоёр үлдээд юу ярихаа мэдэхгүй дэмий л хоёр биенээ харан сууна. Эр хүн гэсэндээ Очироо түрүүлэн ам нээн – Очироо хэмээгээд гараа сунгатал Үүлэн өөдөөс нь харсаар. Очироо сандран
сунгасан гараа өмдөндөө арчин: Цай уух уу?, Нэг бол унтах уу?, Цаг нилээн орой болсон байна … хэмэээн авцалдаа муутай хэдэн үг хэлээд сандал дээр суухад Үүлэн тэсгэлгүй инээд алдан – Үүлэн … чи өөрөө
цай хийгээд уучих. Холоос ирсэн гээ биз дээ? – Тиймээ … үнэндээ Идэр намайг яаралтай хурдан хүрээд ир гээд. Энд ирсэн хойноо л чамайг сахь гэж үүрэгдээд өөрөө явчихлаа – Аанхан … би гэнэт ухаан алдаад
сэргэтэл Идэр чамайг дуудчихсан гэсэн. Чи өнөөдөр энд намайг сахиад зүгээр юмуу? – Яав л гэж – Чи ядарч байна уу? Би өдөржин унтчихсан чинь нойр хүрдэггүй ээ – Үгүй үгүй, ядраагүй – Тэгвэл жаахан ярь л даа
– Яанаа юу ярьдаг билээ. Очироо гэдэг уугуул Архангай аймгийнх. Мал мэдэхээс машин мэдэхгүй, ан мэдэхээс ном мэдэхгүй ийм л хүн дээ – Хи хи хи … чи чинь харин хөгжилтэй нөхөр байна даа – Ганц бие хүн

чинь малаа дагаж явахдаа малтайгаа л ярихаас хүнтэй ярих биш тийм болохоор эвлүүлж хэлэхдээ жаахан маруухаан хө – Эхнэр чинь яасан юм? – Би эхнэр аваагүй ээ, харин чи? – Би нөхөрт гараагүй ээ … Үүлэнг ингэж хэлтэл хоёул тэсгэлгүй инээд алдсанаа хаана байгаагаа мэдээд чимээгүйхэн болцгоов. Гэтэл ч сувилагч орж ирэн шөнийн тариаг нь хийгээд гарлаа. Сувилагчийг гарсаны дараа Очир – За чи сайхан амар даа. Би хажууд чинь байх болохоор санаа зоволтгүй. Өглөө нэг цай хоолны юм бодож ирье хө – Тэгье дээ. Ганцхан оройны дотор юу юу ч болчихов доо гэж Очир унтаж буй Үүлэнг ажин сууна. Тийм гээд онцлоод байх гойд зүйлгүй ч цаанаасаа л танхи, жижиг
уруул нь шөвгөр царайд нь зохьсон мэт ихэмсэг харагдана. Суугаад байх хэцүү байсан тул орных нь хажууд газар дээлээ тайлан дэрлээд хэвтэж байтал унтчихсан байв. Угийн соргог унтдаг тэрээр коридорт хүмүүсийн ярих дуунаар сэрэн бушуухан босон харвал Үүлэн хацар нь ягааран тайван гэгч нь унтаж байгаа нь үнэхээр хөөрхөн харагдахад инээмсэглэн толгойгоо маажаад яахаа мэдэхгүй ямартаа ч ажил цуглах цагийг хүлээхээр шийдэн сандал дээр суулаа. Очир суугаагаараа унтчихсан байв. Хажуу тийш унахдаа цочин сэрвэл Үүлэн аль хэдий нь сэрчихсэн түүнийг инээмсэглэн хараад – Зүгээр үү … би одоо зүгээрээ чи харьж болно баярлалаа чамд – Унтчихсан байна ш дээ арай хурхираагүй биз дээ хэмээн өөр юм ярихад Үүлэн
инээмсэглэн – Хурхираагүй ээ санаа зоволтгүй. Чи шөнөжин давхиж ирээд ядарсан байх өнөөдөр буцаад явах уу? – Өнөөдөртөө ч арай явахгүй ээ. Чамайг эмнэлэгээс гарахаар сайхан танилцчихаад л явна даа – За за өөртөө их итгэлтэй залуу байх нь. Би одоо зүгээрээ. Одоо эмч үзлэг хийгээд гайгүй бол гарнаа – Чи тийм чухал ажилтай юмуу?, өвчтэй хүнд чөлөө өгдөггүй газар уу? – Би өөрөө өөртөө л чөлөө өгч хүссэн үедээ ажил хийдэг дээ – Хөөх тэгэхээр чи дарга байх нь ээ? – Хи хи хи … за ёстой ойрдоо ингэж сэтгэлээсээ инээгээгүй юм байна шүү. Үгүй дээ дарга хүн гэхээр л өөртөө чөлөө өгдөг юмуу? Би тогтсон ажил байхгүй ээ – Тэгвэл чи … хэмээгээд үгээ дуусгаагүй байтал эмч үзлэг хийхээр орж ирэв. – За Үүлэн минь яаж байна даа? – Дажгүй ээ эмчээ.
Би одоо гарч болох уу? – Эхлээд эмч нь үзлэг хийгээдхье. Та гарч бай хэмээн Очирт хандан хэлбэл Очироо ч бушуухан өрөөнөөс гарав. – Эмчилгээ сайн зохьсон байна. Гараад харъяа эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлж хяналтанд ороорой – Ойлголоо эмчээ баярлалаа. Би одоо шууд нөхөртэйгээ гарч болно гэсэн үгүү – Өглөөнийхөө тариаг хийлгэчихээд гар даа. – За баярлалаа эмчээ Эмчийг гарсаны дараа Очир зөрөн орж ирээд – За эмч юу гэж байна? – Намайг өглөөнийхөө тариаг хийлгэчихээд гарч болно гэнээ – Өө за аштай юу даа. Би тэгвэл чамайг хүргээд өгье – Идэр яриагүй юу? – Үгүй цаадах чинь ажилтай л явж байгаа байх даа. Чиний хажууд би байгаа болохоор – Аан тэгвэл чи гараад такси олоод ирэх үү? – Би унаатай ш дээ – Өө нээрээ тийм л дээ Үүлэнд эмнэлэгээс гарахад бэлдэж ядаад байх юм байсангүй. Тариагаа
хийлгэчихээд Очирыг түшсээр эмнэлэгээс гарав. Үүлэн гэртээ орохоор шатаар өгсөж байхдаа санаа нь зовон – Манайх жаахан замбараагүй л байгаа байх даа – Тэр яадаг юм – Бас хоолны юм байгаа болов уу даа. Би өглөө гараад гадуур хооллоод шөнө л ирдэг болохоор хүнсээ бөөнд нь авдаггүй юмаа – Тэгээд – Зүгээр л гэрт анх удаа шөнөжин сахиж тусалсан эр хүн орох гэж байгаа болохоор санаа зовоод л – Аа сүртэй ш дээ. Би чамайг оруулж өгчихөөд гараад ирье – Хаашаа? хэмээн асуусанаа гэнэт Үүлэнгийн санаа зовон: Тэг, тэг тэгэлгүй яахав. Би ч гэртээ ороод сайхан унтах минь – Би тэгэхээр яаж буцаж орж ирэх билээ? – Чи буцаж орж яах … гэснээ амьсгаагаа даран шатны бариул барин хэсэг зогссоноо цүнхнээсээ түлхүүрээ гарган хаалга онгойлгов. – Энэ манайх – Аан за би гялс гараад жаахан идэж уух юм аваад ирье чи
унталгүй байж байгаарай – Аан тэгж гарах гэж байсан юмуу? – Өөр яав л гэж. Ямар жаахан хүүхдүүд биш. Идэр надад чамайг эхнэртэй чинь танилцуулна хүрээд ир л гэсэн – Чи чинь Идэрийг юу ч хэлээгүй яаралтай хүрээд ир гээд ирсэн хойно хэлсэн гээ биз дээ? – Нээрээ тэгэл үү хольж өгч байнаа би … ха ха ха. За гарчихаад ирье ойрхон дэлгүүр хаана вэ хө? – Байшингийн зүүн хойно Миний дэлгүүр байгаа. Нээрээ би чамд ганц дуртай юмаа захьж болох уу? – Тэг, тэг би яг асуух гэж байлаа. Санаа зовоод юу гэж бодох бол гээд л – Би хар шоколаданд үнэхээр дуртай юмаа – Ойлголоо даргаа … сайхан хэвтээд хүлээж бай би одоохон Үүлэн Очирыг гарсаны дараа орон дээрээ хэвтэн бодолд автав: “ Үүлэн минь чи нээрээ л хэдий болтол ингэж явах билээ. Хүнээр халамжлуулж анхаарал тавиулах чинь ийм сайхан байдаг билүү. Батболдоо намайг уучлаарай би чиний халамжийг мартаагүй
ээ. Гол нь чамайг дэндүү гомдоолоо, гэдсэнд хүүхэд чинь наддаа үлдлээ. Том болохоор нь би хэрвээ … хэрвээ шүү таарвал тэр үед нь чамд хэлье. Би чам дээр очлоо гэхэд чи нэг л өдөр миний өнгөрсөн бүхнийг дэлгэж надад уурлана, хардана, зодно. Сэтгэлийн тамтай сайхан амьдралаар би яах билээ дээ. Намайг хэн гэдэг, ямар ажил хийж ямар замаар өнөөдрийг хүртэл явсаныг мэдэхгүй огтын танихгүй ийм хүн л таарах байх. Тэгж байгаад жам нь болохоор дасаж чамайгаа мартах л байлгүй дээ. Хэрэв Очироо өөрөө түрүүлж ам нээвэл болохгүй юм алга. Энэ сар дуусаад эндээс гарахаар би очих газаргүй мөнгө ч үгүй шүү дээ. Хүн шиг л амьдрах минь ”. Очир ирэхгүй бараг нэг цаг орчим болов. Арай төөрчихөөгүй байгаа даа гайгүй байгаа. Байраа ч мэдэх байх орцоо мэдэхгүй байгаа юм болов

уу гарахаас … хэмээгээд хувцаслан түлхүүрээ аван шатаар уруудаж байтал нэг л танил хоолой сонсогдох нь тэр. Аз болж олон шат буугаагүй байсан Үүлэн бушуухан гэртээ орон гутлаа тайлав уу үгүй юу хаалгийг нь тогшиход цочсондоо эгээтэй л орилчихсонгүй амаа дарав. Гэтэл ч хаалгийг нь арай чангахан дахин тогшсоор.