Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “6-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
641

Үүлэн хүнд оргих зовхио арай ядан өргөн нээгээд юу болоод байгааг ойлгож ядан хэвтэнэ. Толгой нь маш их өвдөж байсан тул буцан аажуухан анин хэвтлээ. Удалгүй хэн нэг нь орж ирэв бололтой хаалга

аажуухан онгойх тээр цаана бүдэг дуулдан хоорондоо ярилцахад дахиад л зовхио нээвэл өнөөх хүн – Эмчээ ухаан орж байх шиг байна. Нүдээ нээчихлээ – Алив Үүлэн эмчийгээ сонсож байна уу? Чамд одоо

үзлэг хийнэ тайван байгаарай – Би хаана байна? хэмээн Үүлэн үгээ зөөн шивнэх төдий асуувал эмч нүдэнд нь гэрэл тусган харж байгаа бололтой – Чи эмнэлэгт байна одоо айлтгүй ээ Үүлэн эмнэлэгт байна

гэдгийг дуулаад нээрээ сүүлд Идэртэй уулзаж байгаад салахдаа ухаан алдсанаа бүүр түүрхэн санав. Үзлэг дуусав бололтой эмч хажуунаас нь босон – Үүлэн минь одоо зүгээрээ. Сайн хоол цайгаа идээд тэнхэрч

босохоо бод. Хүүхэд чинь сайн гэхдээ жиндээ хүрэхгүй байна нэмэлт уух эм, эмчилгээ эмч нь бичээд өгье – Юу вэ … юун хүүхэд билээ? Хэмээн Үүлэн сандран эмчээс асуувал эмч хариуд нь – Чи жирэмсэн

байна. Тэрийгээ мэдээгүй байсан хэрэг үү? Одоо зургаан долоо хоногтой Үүлэн үүнийг сонсоод дахин ярихыг хүссэнгүй нүдээ аньвал эмч гарах гэж буй бололтой хамт байсан хүнд хандан – Одоо зүгээрээ санаа зоволтгүй. Гол нь жирэмсэн юм байна, тиймээс тэжээллэг хоол цай сайн асаргаа л хэрэгтэй дээ. Өөрөө ингэхэд нөхөр нь үү? – Баярлалаа эмч ээ. Үгүй, үгүй би нөхөр нь биш. Би … би … манай үеэлийн эхнэр л дээ. Би хамт байсан юм – Аан за нөхөрт нь хэлээрэй. Эмнэлэгт хэд хоног эмчилгээтэй хэвтэх хэрэгтэй шаардлагатай хувцас хэрэглэлийг нь авчирч өгнө биз – Ойлголоо эмчээ хөдөө байдаг юм би одоо дуудчихъя. Идэр эмчийг явсаны дараа утсаа гарган үеэлийнхээ

дугаарлуу залгатал нэг их олон дуудуулсангүй утсаа авлаа. – Сайн уу Идэрээ юу болов хө? – Чи яаралтай хотод хүрээд ир. Яг одоо гараад шөнөдөө ороод ирвэл сайн байна – Яасан бэ зүгээр үү?, Танайхан сайн биз дээ? – Манайхан бүгд сайн байгаа. Ирэхээр чинь хэлъе. Чи зүгээр л өөрөө гараад хүрээд ир маш яаралтай шүү. Наадуулдаа битгий намайг яаруулж байна гээд дэмий сандаргачихаарай. Би болон манайхан бүгд сайн байгаа шүү. Хотод ирээд залгаарай би байгаа газраас чинь очиж авъя – За за юуг нь мэдэхгүй ч нэг учиртай болоод л ингэж яаруулж байгаа байх. Би эндээс явах унаа олдох нь уу сураадахъя. Гарахдаа хэлнээ баяртай – Баяртай, яаж ийж байгаад унаа олохыг бодоорой. Ер

нь чи машинтай биз дээ, хүн царай алдаж яах гэсэн юм. Үнэнийг хэлэхэд … за ирж байгаад болдоо ха ха – Ёстой нэг сонирхол татчихлаа байна чи. Тэгнээ би ямарч байсан шөнөдөө яваад очье. Идэр Очироотой ярьчихаад Үүлэн дээр орвол дусал нь дуусаж байгаа харагдана. Хажууд нь суун үсийг нь илбэн гарыг нь атган сууна. Төд удалгүй сувилагч орж ирэн өөр дусал залгуулан залгаад гарав. Үүлэн сувилагчийг гарсаны дараа Идэрийн өөдөөс асуусан харцаар нүд цавчилгүй ширтэнэ. Идэр энэ харцанд юу гэхээ мэдэхгүй сандран байснаа – Үүлээн юм идмээр байна уу? Найз нь хоолонд гараад ирэхүү?

– Үгүй дээ юм л уумаар байна – За одоохон энэ зааланд ус байсан би аваад ирье. Үүлэн авчирсан бүлээн усыг уугаад Идэрт хандан атгаж байсан гараа тавиулаад – Идэрээ эмч сая намайг жирэмсэн байна гэсэн үү? – Тэгсэн, нөгөө залуугийнх чинь үү? – Тиймээ тийм л юм шиг байна. Би чамд дугаарыг нь өгье чи залгаад намайг энд байна жирэмсэн гээд хэлээд өгөөч – Үгүй би яахаараа … тэрээр сандран Очироог дуудчихсан байдаг, тэр хүн нь хайртай байгаад Үүлэнгээс холдохгүй байвал яана. Яадаг ч байсан дүүрч . Идэр ингэж шийдээд Үүлэнд хандан – Найз нь маргааш чамайг арай гайгүй болохоор дуудчихъя болох уу? гэнэт нэг эрэгтэй хүн залгаад Үүлэн жирэмсэн ухаан алдаад уначихлаа эмнэлэгт байна ир гэвэл итгэх үү? Чи өөрөө ч

жирэмсэн гэдгээ мэдээгүй байхад тэр чинь мэдсэн нь юу л бол – Нээрээ тийм ч юмуу ямар гавъяа байгуулсан биш … тэгээд ч – Тийм ш дээ. За миний найз жаахан унтчих. Би ингэсгээд гарч хоол цайны юм бодоод ирье өлсөж байна шүү, кинон дээр идсэн поп корноор л явж байна – Тэг тэг, одоо би эмнэлэг бараадсан юм чинь гайгүй байх **** Идэр, Очироотой ярин хаана байгаагаа хэлтэл Очироо ч гайхасхийн учрыг ололгүй хэлсэн газар яаран очтол Идэр түүнийг гадаа хүлээж байв. – За сайн явж ирэв үү? Ямартаа ч хүрээд ирдэг болж дээ – Тэглээ тэглээ. Чамайг чинь хурдал гээд яаруулаад байхаар чинь нөгөө ярьж байсан ажилтай холбоотой юм болов уу гээд л – Тийм шүү нөгөө ажил биш ч

бас л чиний өөр нэг ажлын талаар дуудсан юмаа ха ха ха – Оройноос хойш л битүү юм яриад хүнийг бодолд оруулаад байх юм тэгээд юу юм бэ дээ? – Би чамд эхнэр хайсан гэх нь хаашаа юм, гэхдээ ямарч байсан нэг хүн олчихоод танилцуулдаг юмуу гээд л дуудсан юмаа – За үгүй байлгүй дээ. Ганц хүнтэй танилцуулахын төлөө хүнийг хаа байсан Архангайгаас дуудаж л байдаг ч гэж юу байхав – Үнэн гэнэ дээ. Эхнэр чинь одоо энд хэвтэж байгаа. Чи орж сахь. Дөнгөж ухаан ороод байгаа шүү. Тэнгэр шиг явахаар тэмээгээр тусалхаар Тэвдэж явахад тэвнээр тусал … гэж нэг сайхан үг байдаг байхаа. Ийм л үед нь хань болж тусалж, сайхан дотно танилцаад ав. Эмч эндээ хэд хоног эмчилгээ хийлгэнэ хэвтэнэ гээдээ … гэтэл Очироо Идэрийн өөдөөс хурц хөнхөр

нүдээрээ цоо ширтээд – Чи нээрээ яриад байгаа юм байна тиймээ. За яахав би чиний үгэнд ороод хонъё. Гэрийнхэн нь ирвэл би юу гэх бэ? Одоо бараг үүр цайх нь би өөр хаана хонох билээ – Тиймээ чи шүү. За найз нь та хоёрыг уулзуулчихаад явлаа. Энд ганцаараа байгаа. Манай арван жилийн ангийн охин юмаа. За ийм л байна өнөөдөр чинь ямар сонин ачаалалтай өдөр вэ ядарч байна гэж. За орох уу даа. Идэр түрүүлэн араас нь Очироо даган орлоо. Очир орон дээр хэвтэх цонхийсон царайтай, туранхай хүүхнийг сониучирхан зогсоно. Идэр Үүлэн дээр очин дуслыг нь хараад – Дусал чинь талдаа орж байгаа юм

байна. Үүлэн би ингээд явъя даа маргааш ажилтай. Би чамд ярьж байсан үеэлийгээ дуудчихлаа. Чамайг гээд хаа хол Архангай аймгаас харанхуй шөнө хүрээд л ирсэн хүн дээ. Та хоёр минь сайхан танилцаарай. Манай энэ хүн үгнээс чинь гарахгүй ээ сайн томроод ав хэмээн тоглоом болгон хэлээд Очирооруу эргэн нүдээ ирмэн: Зүгээр биз дээ хөгшөөн. За нээрээ найз нь явлаа. Манай арван жилийн ангийн хүүхэд Үүлэн гэдэг шүү. Сайн халамжилаараа чи ха ха ха. Баяртай Үүлээн хэмээн хэлээд доош тонгойн хөнжилийг нь засангаа

чихэнд нь: Энэ хүн чамайг жирэмсэн гэж мэдэхгүй байгаа битгий мэдэгдээрэй … бас миний хэлсэнийг дахин нэг бодоод үзээрэй хэмээгээд духан дээр нь үнэрлээд тэр хоёрыг үлдээн бушуухан араас нь дуудах вий гэсэн шиг гүйхээрээн гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *