Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “5-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
596

Үүлэн, Идэр хоёр тэр өдрөөс хойш байнга л уулздаг болов. Хэдий тийм ч зүгээр л сайхан найзууд ч юм шиг тийм юмуу гэтэл арай л дотно байгаад байх шиг. Үүлэн Идэрт очих газар байхгүй танайд хамт байя

гэж үнэндээ хэлж чадсангүй. Сугарын өгсөн мөнгөөр нь хямд түрээсийн байр хөлслөн байгаа тул мөнгө нь ч бараг дуусах дөхөж байлаа. Ажил хийе гэж нэг бус удаа бодсон ч үнэндээ түүний чадах

ажил олдохгүй дээрээс нь өөрөө ажил хийж сарынхаа цалингаар хүргэж амьдрана гэдэг санаанд нь багтахгүй байлаа. Үүлэн өдөр ирэх бүр Идэрт татагдаж байгаагаа мэдэх тусам өөрийнхөө байгаа байдлыг

хараад галзуурах шахна. Идэр харин түүнд ямарыг ёстой таашгүй. Зүгээр сайхан найзууд юмуу гэхээр яаж ч бодсон тийм биш, хайртай байгаад ханилан суух юмуу гэтэл бүр ч биш. Тэгээд яагаад ингээд өөрт

нь өдөр бүр анхаарал тавин дотночилоод байгааг үнэндээ таах гээд чадсангүй. Нэг орой ойрдоо ажил гээд кино үзэж чадсангүй хэмээсээр Идэр Үүлэнтэй хамт болзож кино үзэв. Тараад хоёул яг л жаахан

хүүхдүүд шиг бага насаа дурсан хөгжилдөн зайрмаг идэн хөтлөлцөн алхацгаана. Үүлээн сандал дээр амрангаа сууж байснаа гэнэт – Идэрээ би ингэхэд чиний хувьд хэн юм бэ? – Хархан багын найз хүүхэн … хэмээгээд өөдөөс нь асуусан гайхсан харцаар харвал Үүлэн харцнаас нь дальдчин – Би чамд үнэнээ хэлбэл чи ойлгох уу? – Мэдээж шүү дээ хө. Чамд ямар асуудал байна найз нь зохьцуулахыг бодъё – Хэлэхэд мэдээж хэцүү халуун байна. Тэглээ гээд яахав дээ надад яг одоо бол чамаас өөр хэлчих хүн үнэхээр алга – Зүгээрээ хө санаа зоволтгүй ярь ярь – Идэрээ энийг сонсоод надаас битгий харьцаагаа таслаарай. Үгүй

тасалсан ч яахав дээ – Чи минь юу л ярих гээд тойруулаад хүн дарамтлаад байна хүүхээ хи хи хи. За тоглосон юмаа хэлээ хө найз нь боломжоороо туслахыг хичээе – Үнэндээ … үнэндээ Идэрээ үнэнийг хэлэхэд хэмээн хэсэг түгдчиж байснаа өөрийн эрхгүй гараад ирсэн нулимсаа гарынхаа араар арчаад толгойгоо дээш өргөн Идэрийн өөдөөс зоримог харж байснаа. Идэрээ надад очих газар байхгүй. Би тогтсон ажил хийдэггүй болохоор мөнгө муутай, уг нь нэг хамаатныдаа нэг өрөөг нь хөлслөн амьдардаг байсан ч өөрөөсөө болоод тэднийд амьдрах аргагүй болсоон хө. Тэгээд л худалч хүнд

олдсон газраа хоног төөрүүлэн явдаг байлаа. Харин хэдэн сарын өмнө такси барих гэж байгаад жолоочтой нь танилцсан. Тэднийд би амьдардаг байсан үеүд л минийх нь хувьд одоо хүртэлх насанд минь байсан гэр бүлийн амьдрал юм аа. – Одоо тэгээд чи хаана байгаа юм? – Одоо түрээсийн байранд байгаа. Удахгүй байгаа мөнгө ч дууслаа тэгэхээр дараа сараас хаачдаг билээ – Урд нь чи тэгээд яаж болдог байсан юм бэ? – Үгүй яахав дээ би хэлсэн ш дээ тэгээд л тэр. Идэрээ үүнийг сонсоод бодолхийлэн нилээн сууж байгаад бас л шийдэв бололтой хоолойгоо засан толгойгоо өндийлгөн Үүлэнгийн өөдөөс зөөлөн бор нүдээр инээвхийлэн ширтээд – Үүлээн одоо би чамд ярьж болох уу? гээд хариу сонсолгүй үргэлжлүүлэн: Үүлээн үнэнийг хэлэхэд

анх би чамтай таараад итгэж ядсан. Учир нь нялх байхдаа тэр үедээ л хайр гэж бүхнээс харамлаж явсан охинтойгоо гэнэт таараад, гэтэл нөгөө охин нь ганцаараа уугаад сууж байсан нь яагаад ч юм сонин санагдсаан. Чамаас би олон юм асуумаар байвч надад хамаагүй шүү дээ. Харин чи дөнгөж сая л бүх үнэнээ хэлэх шиг боллоо. Найз нь үнэндээ чамайг багын найз минь л гэж бодож явдаг. Би хайртай хүүхэнтэй хө. Харин чи хүсвэл хөдөө манай үеэл ах байдаг. Одоо болтол ганц бие хүнтэй сууж байгаагүй уг нь их сайн хүн. Харин яагаад одоо болтол эхнэр авдаггүйг мэдэхгүй юм даа. Чи энд очих гэр ч үгүй, хийсэн ажил ч үгүй ингээд л боломжтой гэсэн эр хүн бүрийг

харж явахаар манай үеэл дээр очвол яаж байна. Үүлэн Идэрийн ярихыг нэг ч таслалгүй сонсон бодлогширно. Идэр түүний байгаа байдлыг хараад үргэлжлүүлэн – Би ирэх долоо хоногоос тийшээ ажлаар явна. Хэрэв чи болноо зүгээр хүн шиг л сайхан амьдармаар байвал хамт явж болно шүү хө. Сайн бодоорой чи мөнхөд залуугаараа байхгүй гэдгээ. Би үеэлээ мэднээ. Ямарч байсан хүний сайхан үрийг гомдоох хүн биш. Хэрэв үгүй ээ гэвэл хамаа алга чи энд ингэж гуйлгачин шиг явж байхаар нутагтаа аав ээждээ, гэртээ харь л даа. Уг нь бол танай удам, чи ингэж явах хүүхэн бишсэн Үүлэн минь. Үүлэн Идэрийн өөдөөс ярвайн хараад – Яасан үглээ юм бэ … хэмээн инээснээ: За тоглосон шүү битгий бас уурлачихаарай даа. Би нээрээ амьдралдаа

худалч хүнд анх удаагаа намайг гэсэн иймэрхүү сургаалийн лекц сонсож байгаа байхаа хэ хэ хэ. Би одоо юу гэх юм бэ? Үнэндээ сонин байна зүгээр л шоконд орчихлоо. Чамайг би арай өөрөөр бодож горьдож явсан ш дээ үнэндээ. Гэтэл бодож байснаасаа тэс өөр хариултыг сонсоод ёстой яахаа мэдэхээ байчихлаа. Найз нь жаахан бодож байгаад чамд хариугаа хэлье тэгэх үү? – Урмыг чинь хугалсан бол уучлаарай. Тэр мэдээж чи эргээд харамсахгүйн тулд шийдвэрээ өөрөө л гаргах хэрэгтэй – За тэгвэл явцгаах уу даа – Тэгье чи хаашаа

явах вэ? – Би … би юу харина ш дээ – Аан нээрээ тийм ш дээ ямартаа энэ сараа дуустал Үүлэн царай нь цонхийн гуйвлан инээмэр аядан босоод гар барин салах ёс хийн албаар эсрэг зүгрүү алхав. Идэр хойноос нь ажиглан нэг гараа халаасандаа хийн тамхи татангаа харан зогсож байтал Үүлэн газар уначихна тэр. Өө болгоомжтой явахгүй хэмээн амандаа үглээд татаж байсан тамхиа няслаад гүйсээр очвол Үүлэн ухаан алдаад уначихсан байхаар нь сандран утсаа гарган түргэн

дуудаад яахаа мэдэхгүй сандран ийш тийш харан тусламж эрэн орилсоор. Төд удалгүй түүнийг тойрон хүмүүс бүчин авахад хэн нэг нь салхи оруул холд нөхдөө хэмээн орилох дуутай зэрэгцэн түргэний машины дуут дохио хангинан дуугарсаар улам ойртсоор …

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *