Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “4-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
717

Үүлэн нилээн муудсан харагдана. Ганцаараа өдрийн цагаар буланд суун өөртөө архи хундаглан уух нүдэнд дулаахан залуухан эмэгтэй эрхгүй сонин харагдана. Гэтэл ч гаднаас хоёр залуу орж ирэн

Үүлэнгийн хажуугийн ширээнд суун хооллож байгаад нэг нь одоохон хэмээгээд босож Үүлэнгийн дэргэд ирээд хоолойгоо засаад – Үүлээн, чи Үүлэн мөн үү? Үүлэн хөлөмцүү нүдээр нэг нүдээ анин таньж ядаж буй

бололтой харж байснаа толгой сэгсэрээд дахин архи хундаглах гэтэл залуу шилтэй архийг гараас нь аван – Үүлээн чи намайг танихгүй байна уу? Би танай арван жилийн ангийн Идэр байна – Аан сайн, сайн

уу … хэмээн Үүлэн хайнгадуухан мэндлээд зогисуулан өмнөх уснаасаа балгатал Идэр одоохон хэмээн Үүлэнд хэлээд хамт орж ирсэн залуу дээр очин нэгийг хэлээд буцан Үүлэнгийн дэргэд ирж суув. – Ямар

сонин хүнтэй олон жилийн дараа гэнэт таарав аа – Тиймээ би ийм биш шүү ойлгоорой – Тэгэлгүй дээ. Чамайг жаахаан байхаас чинь мэдэх юм чинь. Чи ингэхэд аягүй л бол намайг танихгүй байгаа даа

хэмээтэл Үүлэн дахиад л толгойгоо өргөн таньж ядаж буй бололтой харвал Идэр бүр ч чангаар инээн: Тээр чи яг танихгүй санахгүй байна. Би дунд ангиа төгстөлөө хамт нэг ангид байсан. Манайх хот нүүх болоод ахлах ангидаа шилжчихсэн. Яагаав дандаа чамайг өдөр болгон уурлуулдаг байсан жижиг шар баньд – Айн нөгөө майжиг дандаа л багш нарт дэлчгэр шар гээд загнуулдаг хүү юу? – Тиймээ чи ч муугаар нь сайн санаж байнаа ха ха ха. Гэхдээ яахав дээ ямарчиг байлаа гэсэн саналаа – Чамайг ийм … чи ийм өөр болчихоор яаж таньдаг юм – Тэгж их өөр болсон байна уу?, чи харин яг хэвээрээ байнаа – Битгий худлаа хөөргөөд бай. Амьдралд нухлагдаад хөгширсөн байгаа биз дээ – Насан дээрээ л байна. Миний найз тэгж их нухлагдаа юу? – Юу ч гэмээр юм бэ

дээ. Ярьвал зөндөө юм байна. Гэхдээ өнөөдөр хүсэл алга. Яг одоо бол би өөрийгөө ч мэдэхээ байчихаад аргаа бараад архи ууж сууна даа – Муу даа, алив бүхнийг архиар зохицуулж чаддаггүй юм. Хүсвэл найздаа хэлж болно. Магад би тус болж чадах ч юм билүү – За тэр яахав ээ болно. Ингэхэд чи хаана юу хийгээд байна даа? – Би нь хувиараа юм хийж байгаа. Үгүй яахав овоож оцойтол биш ч боломжийн шүү. Харин чи – Би … би тогтсон ажил байхгүй байна даа. Боловсрол боловсрол байхгүй, ажил ажил байхгүй, амьдрал амьдрал байхгүй өдөр хоногийг л өнгөрөөсөн хүн өмнө чинь сууж байна – Хүнтэй суугаагүй юмуу? – Үгүй ээ тэгэх боломж алга даа хө – Аав, ээж нь сайн биз дээ? – Сайн сайн манай хоёр нутагтаа аймгийн төв бараадсан.

Миний бие өвдөөд байна, Идэрээ би сонин болоод байна – Яасан зүгээр үү хө? – Үгүй би … би Үүлэн ингэж хэлээд үгээ дуусгалгүй ширээ дэрлэн унаад өгөв. Идэр сандран зөөгчийг дуудан Үүлэнгийн дэргэд очин мөрөөр нь тэврэн дээш харуулбал тасарсан бололтой байсанд тайвширан зөөгчид такси олж ирэхийг хүсэн мөнгө өгөөд өөрөө Үүлэнг хоёр гар дээрээ өргөн тэндээс гарлаа. Шөнө дундын хирд Үүлэнгийн уусан архи гаран нойрноосоо сэрж чадахгүй толгойгоо барин яаснаа санахыг оролдож буй бололтой хэвтэж байтал сайхан пиццаны үнэр хамар цоргиход гэнэт хаана байгаагаа мэдэхээр нүдээ нээн харвал зочид буудалд буй бололтой. Тэрээр хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн яаснаа санахыг хичээв. Батболдынхоос шарандаа

гараад үнэндээ хаачихаа мэдэхгүй дэмий л цүнхээ дааж ядан өргөн алхсаар. Тэрээр хэтэвчээ гарган үзээд Сугарын өгсөн мөнгө байсанд тайвширан такси барин хотын төвийг чиглэн явлаа. Яагаад ч юм Сугартай хамгийн сүүлд орсон буудалдаа буун өрөөндөө ганц цүнхээ оруулж тавьчихаад хоол идэхээр гарав. Гэтэл хоол идэх ямарч хүсэл төрөхгүй байсанд архи захиалан ууж байснаа санаж байв. Нээрээ ууж байтал манай ангийн хүү гээд нэг залуу ирсэн ш дээ. Хэн гэлээ байз, тэр л намайг энэ буудалд оруулсан болж таарлаа. Балай юм шиг хамаг юмаа ярьчихсан байх вий дээ, яанаа гайгүй байгаа. Ингэхэд тэр өөрөө хаачсан юм бол?, төлбөр тооцоо нь юу болсон юм бол?, харах байдал нь тийм ч нэг хямд буудал биш бололтой. Бас энэ пиццаны үнэр … тэрээр ямарч байсан таньдаг хүнтэйгээ тааралдсанаа санан баярлаад

өлссөнөө мэдэн босож ариун цэвэрийн өрөө орчихоод ширээний ард суун идэж гарав. Төд удалгүй хаалга гаднаасаа түлхүүрдэн Идэр гартаа уух зүйл барьсаар орж ирэхийг хараад Үүлэн нэрийг нь санахыг хичээн тэгэх мөртөө хахан зогьсуулчихав. – За гайгүй юу, хэзээ сэрсэн юм? – Гайгүй ээ сая л … ингэхэд чи? – Бас л санахгүй л байна уу ха ха ха. Танай арван жилийн ангийн дэлчгэр сахилгагүй шар хүү Идэр нь байнаа – Аан тийн ш дээ. Төвөг удсан бол уучлаарай би явъя даа – Хаашаа? – Юу хаашаа гэж харъя – Чи чинь хэдхэн цагийн өмнө л надад очих газар байхгүй, би хаашаа явах юм найз залуутайгаа муудалцчихсан л гээд байгаагүй билүү – Тэрийг хүртэл хэлжээ. Өөр юу гэж халаасан бол доо иччихлээ байна – За юундаа ичдэг юм маяглаад

байгаарай. Хоёулаа зөндөө юм ярьсан санахгүй байна уу? – Үнэнийг хэлэхэд санахгүй байна – Зүгээр дээ би ойлгоно. За энэ яахав уулзаагүй удсаных хэмээгээд авчирсан торноосоо шар айраг гарган задлаад Үүлэнд барив. Үүлэн Идэрийн өмссөн хувцас, ярьж байгаа яриа, боломжийн байдлыг хараад яагаад ч юм өөр нүдээр хараад тэгэх бүрт нь яриулаад баймаар таалагдаад байх болов. Үүлэн орон дээр суугаа Идэрийн мөрийг дэрлэн хэвтээд санаа алдчихав. Идэр Үүлэнгийн үсийг илбэн үнэрлэн үнсээд – Хүний амьдрал гэж нээрээ сонин байх юмаа. Хэзээ нэгэн цагт чамтай ингээд сууж байна гэж ёстой бодож байсангүй. Арван жилдээ бол миний мөрөөдөл байлаа шүү дээ – Юу гэсэн үг юм? – Үгүй яахав би чамд сайн байсаан. Тэгээд л чамайг өдөж

байгаа нь гээд уурлуулаад байдаг байлаа ш дээ – Үнэндээ би чамд уурладаггүй байсан, харин дургүй минь хүрдэг байлаа – Ха ха ха … ёстой харин ч нэг үнэнээ бандтал хэллээ дээ – Гэхдээ одоо бол чамайг өөрөөр харж болох л юм. Чи хүнтэй суусан уу? – Мэдээж өдий насанд гэр бүл зохиолгүй яах билээ. Гэхдээ эхнэр Солонгос яваад л тэндээ шингэчихсэн. Нэг ирэхдээ тэнд нөхөртэй болсон хүүгийнхээ ирээдүйн төлөө хүүгээ аваад явлаа гээд л би ганцаараа хоцорсон доо. Тэр үеэс хойш өөрөө л мөнгөтэй болох ёстойг ухааран ёстой хэдэн жил зогсолтгүй зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Харин чи? – Өө надад тэгж

гайхуулаад байх юм байхгүй ээ. Хотод ирсэн ажилд орсон халагдсан, дахиад орсон таалагдаагүй … гээд л амьдарсан болоод л явна даа – Чи түрүүн найз залуу гэж байсан түүндээ хайртай юу? – Хэн би юу? Үгүй дээ хонгор минь. Би зүгээр л сайхан найз минь гэж бодож явдаг байтал тэр хүн намайг өөрөөр бодоод тэгээд л муудалцаад би гараад явчихсан – Чамд хайртай хүлээж байгаа хүн байгаа юу? – Хэн байхав дээ. Юу ч үгүй намайг хэн тоох билээ – За яах гэж ингэдэг юм. Хэрэв би чамайг одоо эргүүлбэл арай дургүй чинь хүрчихгүй байгаа … ха ха ха –

Үзээд л алд. Боломж хэзээд байдаг гэдэг байхаа. Магад би чамайг хүлээж одоо болтол хүнтэй суугаагүй ч байгаа юм билүү – Ха ха та их байнаа. За харж л бай амжилтын төлөө амраг минь хэмээн шилтэйгээ тулган уугаад үргэлжлүүлэн уусаар … ярьсаар.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *