Home Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “3-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
0
2,238

Зам зуурт хэн нь ч юм дуугарсангүй. Батболд хамаг уураа машиндаа гаргах гэсэн мэт хурдлан давхина. Үүлэн ингээд яваад байж болохгүйг ойлгон мэдэгдэхгүйхэн шиг хоолойгоо засаад тод дуугаар – Хүүе чи

жаахан аяархан яваач – Чамд ямар хамаатай юм – Би амьд баймаар байна намайг энд буулгачих. Батболд хариу дуугарсангүй улам хурдлан давхина. Хажуугаар нь өнгөрөх машин дуут дохиогоо

хангинуулсаар. Үүлэн ингээд нэмэргүйг мэдээд арай зөөлрүүлэхээр шийдэн чив чимээгүй болон нэг гараараа машины бариулаас барин нүдээ анин явах аж. Тэгтэл ч машины явдал удаашраад ирэхэд нүдээ

бага зэрэг нээн харвал хотын хөдөлгөөнд орсон бололтой. Үнэндээ Үүлэн Батболдын нүүрийг харж чадсангүй буцаад л нүдээ анин унтаж байгаа дүр үзүүлэн уруулаа жимийн явсаар сая нэг гэртээ ирцгээв.

Гэрт ороод Батболд гэнэт дуу нь чангаран – Та өнөөдөр хаа хүрэх вэ, унаа хэрэгтэй юм болов уу? – Битгий мангартаад бай л даа – Би чиний хувьд ингэхэд хэн юм бэ? – Зүгээр л сайхан найз минь – Зүгээр л найз

аа … за за тийм юм шиг байна – Би чамд өртэй биш, би яах ёстой юм Батболд оо? – Яах ч хэрэггүй. Тиймээ би их юм санаж, чамайг арай өөрөөр бодож байж уучлаарай гэж хэлээд хаалгаа саван гэрээс гарлаа. Үүлэн юу хэлэхээ мэдсэнгүй гайхаш тасран хойноос нь харан үлдлээ. “ Нээрээ ингэхэд Батболд миний хувьд хэн юм бол. Би найз л гэж боддог. Найз гэдэг нь үнэн л юм чинь. Ямар би үр хүүхдийг нь төрүүлээд албан ёсны эхнэр нь болчихсон хойноо ингэж байгаа биш. Өнөөдрийн хувьд би ингээд гараад явлаа гэхээр үнэндээ өөр очих газар алга. Хийсэн ажил ч үгүй, боломжийн хүмүүсийн хормойг дулаацуулж царайчилж явахаар хөдөө гэртээ харьдаг ч юмуу. Би хөдөө амьдарч чадах болов уу?, Ойрд бие нэг л сонин маргааш тест авч үзэхээс. Хэрэв

жирэмсэн болчихсон бол яанаа. Сугар өвөө ч яахав биш харин Батболдынх байх магадлал их. Хэрэв болчихсон байна гэвэл өөрийнх нь хүүхэд гэдэгт итгэх болов уу даа. За, за төрөөгүй хүүхдийн төлөө төмөр өлгий гэгчээр болсон хойно нь л бодох минь. Өнөөдрийн хувьд дэндүү ихийг зохицуулах гэж бодсоор бүр ядарчихлаа байна. ” Үүлэн бодлоосоо салан хоол хийх гэж махаа гаргаж гэсгээх хооронд нь унтчихсан байв. Хэдий хүртэл уннтсаныг мэдэхгүй гэнэт хэн нэг нь хоолойг нь шахан боох шиг болоход эсэргүүцэх гэтэл дийлсэнгүй. Түүний нүд бүрэлзэн, амьсгаа нь давхцан, бүх бие нь өөрийн мэдэлгүй мэт болон амь тавих шиг л болоход өөрөөс гарах бүх хүчээ гарган нойрноосоо арайхийн сэрлээ. Батболд гэрээсээ гараад машинаа асаан

нэг халтууранд явах гэтэл өнөөдрийг хүртэл гаргасан сэтгэл нь зүгээр л юу ч биш байсанд дэндүү ихээр гомдох ч шиг, уур нь хүрэх ч шиг. Өөрийнхөө тэнэг гэнэнг бодохоос л уур нь хүрнэ. Гудамжныхаа дэлгүүрт орон тамхи аваад олон ч юм бодсонгүй нэг шил архи даруулах устай аван гарлаа. Машиндаа суун дэмий л жолоогоо дэрлэн хэрхэхээ шийдэж ядан байтал аз болж дээд ангийнх нь залуу эсрэг талын хашааны буланд сууж байгаа харагдав. Тэрээр машинаа тэнд нь үлдээн түгжээд архиа ундаатайгаа аван нөгөө залуу дээр очив. – За сайн уу? – Хүүе Батболд за сайн хүн санаагаараа гэж ганзага хоосон биш л байлгүй – Тиймээ харин уух гэсэн ганцаараа болохоор ордоггүй – Тэгнэ ш дээ, за залуухан эхнэртэйгээ муудалцаа юу? Ха ха ха – Юу яриад байгаа юм. Хэн тэгж яриад яваад байна – За яршиг даа манай энэ

хавийнхан гадны хүнийг гаргаахгүй ээ – Та нарыг дээ … өө хөөрхий аяга авахаа мартчихсан байна – За тэрүүгээр яадаг юм алив мулталсан юмуу? – Тэглээ май миний найз хэмээгээд Батболд шилтэй архиныхаа бөглөөг мулталан шилээр нь өгвөл өнөөх нь нүд нь гэрэлтэн баярлан авч гуд гуд хийтэл хэд балгасанаа огиудас хүрмээр нэгэнтээ огиод буцааж өгөв. Батболд залуу хоёр бие биедээ цэцэрхэн шилтэй архиа шилээр нь ууж дуусгачихаад яг л хор долоосон шаазгай гэгч болоод байж байтал тэдэн дээр бас л нэг гудамны залуу хүрээд ирлээ. Ингээд манай гурав дахин нэг шил архи өөрсдийнх нь хэлдэгээр босгон уугаад цаг ч орой болж мөнгө нь ч дууссан тул тэгсгээд тарлаа. Батболд нөгөө хоёроосоо салаад гэртээ ааг омгоо багтааж ядан уурлсан хүн яваад ортол Үүлэн орон дээр унтчихсан, гэр нь галлаагүй удсан

болохоор хүйт даан түүнийг угтав. Сая л өлссөнөө мэдэн хоолны саваа хартал хоол хийсэн шинж алга. Батболд үнэхээр уурлажээ. Тэрээр нэг хашгичин Үүлэнг сэрээх гэтэл чадсангүй. Унтаж буй Үүлэнгийн хажууд суун шанааруу нь унжсан үсийг арагш илбэл сэрэх шинж алга. Гэтэл ч уусан архи нь ч нөлөөлж мөнгөтэйгээрээ доромжлон басамжилсан өнөөх бүдүүн залуугийнх нь царай харагдахад Батболд тэсгэл алдан: Үүлээн би чамд хайртай болчихож. Би өөрийн болгож чадахгүй бол чамайг өөр хүнд өгөхгүй алаад хаячихъя … хэмээн шивнээд хоолойг нь боож эхлэв. Яг л энэ мөчид Үүлэн сэрж түүнтэй ноцолдсоор … Үүлэнг эсэргүүцэн ноцолдох тусам өөрийн болгож чадахгүй мэт бодогдоход бүр ч ихээр уур нь хүрч улам чанга боосоор.

Батболд гэнэт ухаан орж юу хийж байгаагаа мэдээд гараа сулруулбал Үүлэн бушуухан гараас нь мултаран түүнээс холдон орны нөгөө өнцөгт эвхрэн уйлан суусаар. – Би айж байна, чи намайг алах шахлаа хэмээн Үүлэн амандаа шивнэн хэлээд өвдөж буй хоолойгоо гараараа илэн бүлтэгнэн суувал Батболд – Би өвдөж байна, чи намайг дэндүү доромжиллоо – Би чиний аваад суусан эхнэр чинь биш, энэ хүүхдийг чинь маргааш явж авхуулна … би чамаас айж байна – Битгий солиороод бай чи. Наадах чинь миний хүүхэд гэж яаж итгэх юм. Тэр нэг бүдээн юмных чинь биз – Чи … чи … би явлаа – Тэг тэг баяртай хэмээн хэлээд орон дээрээ буруу хараад хэвтээд өгөв. Үнэндээ Батболдын ч уусан архи нь гарч буй бололтой саяын хийсэн тэнэг үйлдэлээ бодохоос л Үүлэнгийн царайг харж чадахгүй байхад ньҮүлэн

явлаа хэмээн хэлэхэд нь өөр очих газаргүйг мэдэх болохоор жаахан гадаа сууж байгаад тайвшираад ороод ирэх биз хэмээн бодоод нэг мэдэхнээ унтчихсан байв. Батболд унтаж байгаад шөнө дунд сэрэхэд гэрэл нь асаалттай өөрөө ч маш их даарсан байлаа. Нойрмоглон босож бидонтой уснаас хутган уугаад орлуугаа харвал Үүлэн алга. Бушуухан гарч харвал харанхуйд ялгараад харагдах юм байсангүй. Гэртээ буцаж орон хувцасны шүүгээгээ онгойлгон үзвэл Үүлэн өөрийн гэх юмаа аваад тэднийхээс яваад өгсөн бололтой Үүлэнгийн гэх юу ч харагдсангүй. Нэг хойноос нь гарах гэснээ нэг өдрийн дотор болсон

дэндүү олон зүйлс, дээрээс нь хоосон уусан болоод ч тэрүү биеэ дийлсэнгүй. Галаа түлэх ч тэнхэл хүрээгүй болохоор бушуухан хөнжилдөө шурган толгой дээгүүрээ нөмрөөд гэрэлээ унтраан унтахын мөн болон бушуухан хэвтлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…