Нүүр Өгүүллэг “ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “2-р хэсэг”

“ЭНЭРЭЛГҮЙ ЭРЧЛЭЭС” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
734

Тэр өдрөөс хойш Үүлэн Батболдынд амьдрах болов. Үүлэн зодуулсанаасаа хойш гэрээс гарахгүй нэг сар гаран болчихсон байв. Нэг өдөр мөнгө ч үгүй болж нэгэнт сурсан зан нь хөдлөн гарахаар

шийдэн Батболдын мөнгө байж болох бүх л юмыг ухаж үзэв. Батболд өглөө эрт гарч шөнөдөө л ирнэ. Хэдий ирэх цаг нь болоогүйг мэдэж байгаа ч яагаад ч юм сандран онгичсоор. Хайж, хайж арван мянга

хүрэхгүй төгрөг олж аваад ямартаа ч унааны мөнгөтэй болсон болохоор гарахаар шийдэн хувцаслаж эхлэв. “За байз гараад хэн дээр очвол зүгээр бол. Уг нь Сугар ах овоо ивээн тэтгэгч байсан юмсан.

Гайтай юм шиг очиж очиж амралтын газар эхнэрийг нь ирээд тэгээд зодно гэж хэн бодох билээ. Голж маяглаж байхаар тэр үед нь өгсөн 100.000 төгрөгийг авчихдаг л байж. Энэ Батболд яахав ёстой л хүний

нэмэртэй л юм даа. Яадаг ч байсан дүүрч Сугар ахруу залгаад үздэг хэрэг ээ” ийнхүү бодоод хамгийн түрүүнд таарсан гудамжны үзүүрт байх жижиг дэлгүүрт орон нэгж авч утсандаа хийгээд залгаж байхдаа

зүрх нь цээжиндээ тогтохгүй оволзож нэг бол тэр чигтээ зогсчихсон мэт жингүйдэн нэг л сонин мэдрэмж төрөөд болох биш. Сугар утсаа авсангүй. Үүлэн дахин дахин залгаж байж сая нэг согтуу хэдий ч танил хоолой сонсогдоход Үүлэн өөрийн мэдэлгүй уйлчихав. – Байна уу, хэн бэ? Байна уу хөөе залгасан юм бол дуугараач хэмээн захирангуй дуугарах дууг сонсоод Үүлэн нэгэнтээ санаа алдсанаа – Сайн байна уу Сугар ахаа, Үүлэн байнаа – Хэн гэнээ? – Үүлэн байнаа арай та намайг … – Аан чи хаана байна? Яг одоо такси аваад хүрээд ир … хэмээгээд хаана байгаагаа хэлэв. Үүнийг л хүлээж байсан Үүлэн байгаа мөнгөө тоолж үзтэл ямартаа ч хэлсэн газар нь хүрчихээр

байсан тул Батболдыг ирэхээс өмнө гэх шиг яаравчилан замруу алхан гар өргөтөл аз болж удалгүй жижиг суудлын тэрэг зогсов. Үүлэн замдаа утсаараа оролдон хажуугаар нь оо энгэсэгээ дахин сэргээн янзалсаар өөрийг нь толиндоо харах жолоочийг анзаарсангүй. Сугарын хэлсэн газар бараг хүрч байтал Сугар залгахад бушуухан утсаа аваад – Би одоохон очлоо тун ойрхон ирчихсэн байна – Такситай явж байна уу? – Аанхан – Наадхаа байлгаж бай. Чи битгий буугаарай. Би ингэсгээд гарлаа. Ямар маркийн хэд гэсэн дугаартай машин юм гэтэл Үүлэн: Одоохон хэмээсэнээ жолоочид хандан – Ахаа таны машины марк, дугаар чинь хэд вэ? – Тэрүүгээр яах гэсэн юм, чи такси хөлөглөө биз дээ … хэмээн жолооч уурсангуй хэлтэл Үүлэн сандран –

Манай найз залуу харин одоо гараад ирье гэнээ тэгээд намайг ямар машинд сууж байгааг л асууж байна – Аан саарал приус 37-00. Үүлэн Сугарт ийнхүү хэлээд гадаа нь ирсэнийг ч хэлэв. Бараг арван минут хүлээлгэсэний эцэст Сугар ч гараад ирэв. Нэг гараа өмднийхөө халаасанд хийн нөгөө гараараа амандаа тамхи зуун дээгүүр харангаа хэн нэгнийг хайх шиг. Үүлэн нэг дуудах гэснээ бууж болохгүй шүү гэснийг санан жолоочид хандан – Ахаа гараад ирлээ та гэрэлээрээ нэг дохьчих – Аль би хардаггүй ээ – Та хараад яах юм таних биш. Зүгээр гэрэлээрээ нэг дохьчихоо. Хүлээлгэсэн мөнгийг чинь энэ хүн өгнө – Хэ

цэс … хэмээн жолооч амандаа бувтнаад хэлсэний дагуу гэрэлээрээ хоёр гурав дохьтол өнөөх залуу ч тамхиа татаж дуусав бололтой няслан шидээд тэднийг зүглэн ирж шууд машины хойд хаалга онгойлгон суув. Сугарыг ороод ирэнгүүт Үүлэн хүзүүдэн авч хацар дээр нь үнсээд энгэрт нь наалдан хэлээ хазан эрхлэнгүй дуугаар – Таныг зөндөө санасан – Чи гайгүй юу эртээр – Маш их өвдсөн. Найз залуугийнхаа ачаар хөл дээрээ босож ирсэн мэдээ. Үүнийг сонсоод жолооч эргэж харалгүй – Хаа хүрэх вэ? Мөнгө чинь яваад л байна – Өгчихвөл л болох бишүү. Сонгины амралт Сугар, Үүлэн хоёр

жолоочийг хүний урманд тоож анхаарсангүй. Хоёр биедээ эрхлэн элдэв шалиг нялуун үгс хэлэлцэн явна. Гадаа хэдий нь бүрий татаж хөдөлгөөн ч эхнээсээ татарч байсан болохоор түгжрэл гээд байх ч юм нэг их байсангүй. Үүлэнгийн утас зогсоо чөлөөгүй чичиргээ нь дуугаран тэр бүрт нь Үүлэн харсан ч авсангүй. Сугар хөмсөгөө өргөн – Хэн залгаад байгаа юм? – Аан манай нөгөө залуу л байна – Тэгэээд авахгүй юмуу? – Зүгээрээ бид зүгээр л сайхан найзууд. Нэг их чухал хүн биш – Ок тэгвэл утсаа салгачихаач ядаргаатай юм – Танай эхнэр арай энд олоод ирэх юм биш байгаа айж байна шүү – Ха ха ха зүрхэнд чинь орчихсон уу. Өнөөдрийн хувьд санаа зоволтгүй гадагшаа

хүүрүүгээ явчихсан байгаа. Чи яг цагаа олж залгасан шүү – За ашгүй дээ тэгвэл ч – За ирчихлээ. Үүлээн ороод өрөөгөө авч бай би тооцоогоо хийчихээд араас чинь орно. Батболд жаахан явах гэсэн ч олигтой хүн байсангүй. Тэгээд ч ойрдоо нилээн шуурхай явж байгаадаа тэр үү нэг бол Үүлэнг гэрт нь байгаа болохоор явахыг тэгтэл хүссэнгүй юу буухаар шийдэн гэрлүүгээ явлаа. Харих замдаа тамхи нь дуусаж байгааг санан доод дэлгүүрээсээ тамхи авахаар ортол тэдний гудамжны зүс мэдэх залуутай таарахад өнөөх нь мэнд мэдэхэд гайхасхийн харсанаа хариу мэнд мэдээд авах юмаа аван гартал өнөөх залуу араас нь гаран – Сайн уу хөгшөөн, таньж байгаа биз дээ. Олон жил хаяа дэрлэж явлаа – Тиймээ тэгэлгүй яахав. Сайн, сайн чи сайн

уу? хэмээн хариу мэндлээд машинлуугаа явтал өнөөх залуу – Үүлэн гэж танай эхнэр үү? хэмээн гэнэт асуух нь тэр. Батболд нэг зогтусан эргэж хараад – Тийм чи яаж мэддэг билээ? Хэмээн сөргүүлэн асуувал өнөөх залуу жоготой нь аргагүй нүдээ онийлгон өөдөөс нь хараад – Чамайг харин манай хүн гэнэт л нэг өдөр өөрөөсөө дүү хүүхэн дагуулаад ирлээ болж дээ гээд. Дараа нь та хоёрыг хамт явж байхыг хэд хэдэн удаа хараад эхнэр чинь юм байна гэж бодсон – Тэгээд? – Өнөөдөржин Үүлэн хатагтайд үйлчиллээ хө. Ний нуугүй үнэнийг хэлэхэд цаадах чинь жаахан явдалтай юм бишүү? – Чи юу яриад байгаа юм бэ? Танихгүй байж атаархаад байгаа юмуу хаашаа юм – Тэнэгтээд байгаарай. Тийм хүн атаархаад байхаар сайхан хүүхэн биш

л байна лээ. Чамайг л бодож хэлж байна. Нэр нь содон зүс нь байна. Итгэхгүй бол өөрөө очоод үз. Яг одоо Сонгины амралтанд нэг баян залуугийн өвөрт хэвтэж байгаа – Юу !!! Битгий хуцаад бай чи – Өөрөө л мэддээ. Ямартаа ч би харсанаа хэллээ хэмээгээд машиндаа суун гэрээдээ давхилаа. Батболд саяын хэлсэнийг бодон итгэж ядан мөн л хурдхан машинаа асаан гэрээдээ зүглэв. Хашаагаа онгойлгон орж байхдаа ч , гэрийнхээ хаалгийг татаж байхдаа ч Үүлэнг байгаасай, хүн андуурсан байгаасай гэдэг ганцхан бодолтой татан орсон ч харамсалтай нь Үүлэн байсангүй ээ. Үүлэн Сугартай ёстой л тансаглан хонолоо. Маргааш нь дахин хамт байна гэж байсан ч өглөө нь Сугар

хэн нэгэнтэй утсаар удаан ярьсаны эцэст явах болов. Үүлэн бол Сугарын л аясаар. Ир гэвэл ирнэ, явна гэвэл явна. Тэр нэг өдөр бас л хоёулаа Тэрэлжид байх нэгэн амралтын газар амарч байтал гэнэт эхнэр нь хүрч ирээд Сугарт юу ч хэлэлгүй Үүлэнг үсдэн машиндаа суулгаад ёстой л хэлэх хэлэхгүй үгээр хэлэн зодсон билээ. Сугар харин эхнэр нь Үүлэнг үсдэн машиндаа суулгаж байхыг хараад өмөөрөх нь бүү хэл эмээсэн шинжгүй тамхиа баагиулан маадайн зогсож байж билээ. Үүлэн энэ бүхнийг хараад гомдож байсан ч өнөөдөр юу ч болоогүй мэт аанай л хуучин шигээ эрхлэн өөртөө л жаргал хэмээн бодон тансаглаж хоносон нь энэ. Сугар түрүүлэн хувцасаа өмсөөд Үүлэнгийн хувцасыг шидэн өгөөд – Хот явах яаралтай ажил гарчихлаа.

Хурдан хувцасаа өмсөөд хамт дөхвөл дөх – Яасан ч хяслантай юм бэ дээ хайртай залуутайгаа чөлөөтэй хүссэнээрээ ч уулзаж болохгүй хэмээгээд санаа алдвал Сугар – За тэр хайр энэ тэр яахав ямар жаахан хүүхдүүд биш. Хурдлахгүй бол би явлаа унааны мөнгө байгаа юу? – Байхгүй. Санчир хэтэвчээ гарган тоололгүй хорин мянгатын хэдэн дэвсгэрт сарвайн – Май энийг ав. Урд шөнийн чинь хөлс. Дахиж уулзах хэрэг гарвал би чамруу ярина. Надруу битгий залгаарай. Би улсад чухал ажил хийдэг хүн чам шиг хүүхнүүдтэй орооцолдож байгаагаа мэдэгдээд баймааргүй байна – Ойлголоо та байнга л хэлдэг ш дээ. Үүлэн аман дотроо ийнхүү хэлээд хоцорчихгүйн тулд бушуухан хувцаслан хойноос нь гарвал Сугар харагдсангүй. – Яанаа явчихсан юм байх даа. Ийм хурдан уу, унаа дуудсан байсан юм болов уу? Тэрээр

гайхан наранд гялбах нүдээ халхлан харуулдан байтал нэг л танил машин. тиймээ Батболд Үүлэнг байхгүй байсанд яагаад ч юм Сонгины амралт гэсэн нь бодогдон энд ирж шөнөжин хүлээж хоносон нь энэ аж. Үүлэн харчихаад юу ч болоогүй царай гарган машины урд хаалгийг онгойлгон суутал арын суудлаас – Одоо явж болно хэмээн Сугар дуугарах нь тэр. Үүлэн эргэж хараад Сугар яах аргагүй сууж байсанд яг л зүүнд хатгуулсан аятай болж Батболдыг харвал өмнө нь хэзээ ч харж байгаагүй ууртай, хөмхийгөө зуусан царай замаа ширтэн юу ч дуугарахгүй явна. Ингээд л бүгд чимээгүй яваад байгаасай хэмээн Үүлэн бодож амжаагүй байтал Сугар – Үүлээн хэрэг болбол би өөрөө

чамруу залгана. Май энийг нэмээд авчих хэмээн дахин хорин мянгатын дэвсгэрт урд хоёр суудлын дундуур өгтөл Үүлэн үнэндээ авч чадсангүй хоолой нь чичрэн – За Сугар ахаа баярлалаа. Би харин хөдөө харих гээд таниас өөр мөнгө зээлчих хүн олдсонгүй – Юу … чи чинь юу яриад байнаа Гэнэт машин хүчтэй тоормозлон зогсоход бүсээ хийгээгүй явсан Үүлэн урд талаа мөргөж Сугар ч сандал завсараар чихэгдэн ороод ирэв. Батболд хаалгаа саван гарч хойд хаалга онгойлгон Сугарыг чирэн буулгахад ингэнэ чинээ санаагүй явсан

Сугар юу ч дуугарч чадахгүй чирэгдэн буулаа. Батболд хамаг уураа гарган нэг сайн шанаа буулгаад – Наад эмэгтэй чинь миний эхнэр алаад хаячихна шүү – Юу … Үүлээн энэ хүн юу яриад байнаа – Тиймээ Сугар ахаа. Та намайг эхнэр чинь үсдээд авч явж байхад зүгээр л хараад зогсож байсан. Өнөөдөр миний ээлж юм шиг байна. Явъя ханиа хэмээгээд машиндаа суун хаалгаа хаахад Батболд ч мөн хаалгаа хаагаад хаазаа нэмэн тэндээс холдлоо. Сугар сая л юу болоод байгааг ойлгон хараал урсган утсаа гарган такси дуудах гэтэл машин дотор

унагасан бололтой халаасанд нь байсангүй. Тэрээр бүр ч ихээр уурлан ямартаа ч зам бараадаж машин олъё яадаг новшнууд вэ, хэнээр оролдсоныг чинь харуулаад өгнөө гэсээр босож хувцасанд нь наалдсан шороогоо гөвөөд явлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *