
Хотын өглөө эхлэх болоогүй бололтой хаа нэг машин зам дээр тогтсон усыг туучин давхих аж. Үүр хаяанаасаа нойрноос сэрж ядаж буй аятай цайран тэмтэгрэнэ. Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд зам даган
залуухан сайхан бүсгүй үл ялиг гуйвлан ганцаар алхах аж. Амандаа тамхи зууж өндөр өсгийт дээр тогтож ядан алхах түүний урт нарийхан хөл ямарч хүний харааг булаан өдөх мэт. Үүнийг нь батлах
мэт хондлойг нь дөнгөж давсан шорт, энгэрээ хүртэл онгорхой майкан дээрээ зохицуулсан мэт нарийн гинжин оосортой жижиг цагаан цүнх нь хагас онгорхой харагдана. Бүсгүй алхаж чадахгүйгээ мэдэн такси
барихаар гараа өргөтөл даан удалгүй унаа зогсов. – Сайн байна уу? хаа хүрэх вэ хэмээх баргил боловч цаанаа л даруухан хоолой асуувал Үүлэн өрөөсөн нүдээ өргөн – Гадаа ямар сайхан байнаа тиймээ? Хэмээн
тэс өөрийг өөдөөс нь хэлбэл жолооч толиндоо харсанаа – Миний дүү нилээн муудсан байна. Хаа хүрэх вэ? – Мэдэхгүй ээ ах минь, хаана очихоо ч мэдэхгүй байна. Үнэндээ надад яг одоо шууд очих газар

байхгүй – Юу гэсэн үг вэ? Нэг бол хүн хүлээж байгаа юмуу, тэгвэл ах нь буухаасаа өмнө ганц нэг хүн авахаа бодъё буу даа – Үнэндээ би хөдөөнийх, оюутан. Ядаж гэгээ ортол машиндаа байлгачих тэгэх үү? – Ишш дүү минь яамаар ч юм бэ дээ хэмээн хэсэг бодолхийлж байснаа толиндоо харвал хойно нь суугаа охин зүүрмэглэх харагдахад толгойгоо сэгсэрээд дуудвал сэрсэнгүй. Гараа явуулан хөлөнд нь хүрэн хэд хэд татуулж байгаад сая сэрэв бололтой нөгөө бүсгүй – Яанаа уучлаарай ахаа би унтчихаж. Үнэндээ өнөөдөр манай ангийн охины төрсөн өдөр болоод шөнөжин төрсөн өдөр гэж бүжиглэж бужигнасаар байгаад маш их ядарчээ – Та нарыг дээ. За за чи энд хажууд урд суу. Тэгээд унтвал унт би буухдаа сэрээе … хэмээн үгээ хэлж дуусаагүй байхад нь бүсгүй ч бушуухан бодолоо өөрчлөхөөс нь өмнө гэсэн мэт
урд хоёр сандалын дундуур гулсан орж хажуугийнх нь сандал дээр суув. – Баярлалаа Үүлэн хэмээн бүсгүй нэрээ хэлэн Батболдын хацар дээр үнсээд авахад Батболд яагаад ч юм сандран бушуухан машинаа асаан хөдөллөө. Батболд нэг л сонин болоодхов. Хажууд нь өөрийг нь хэн гэдэг ямар хүнийг мэдэхгүй байж гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг өөрт нь ингээд итгээд хамт явж байгаа залуухан эмэгтэйг хаяа нэг харан явна. Замд нь дахиж хүн тааралдсангүй. Өөр цагт бол хоосон давхиж байхаар гэртээ харих байсан ч өнөөдөр бол тэрээр хүссэнгүй. Өөрөөс нь хэлсэнээр нь бол арваад насаар дүү ч царай болон байгаа байдлыг нь харвал 4,5 нас хэтрэхгүй ойролцоо харагдах хачирхалтай эмэгтэйг харан явна. Дээрээс нь хойд суудлаас урагш суухдаа санаатай
санаандгүй аль нь мэдэгдэхгүй хөх нь түүний алганд хүрч тэр сацуу онгорхой майкных нь цаанаас хагас цухуйсан том хөх, хондлойг нь арай ядан давсан богино шорт, нүүрэмгий нь аргагүй үнссэн үнсэлт энэ бүгд яавч зүгээр нэг хөдөөний оюутан охин бишийг хэлээд өгөх шиг. Үүр ч хэдий нь цайж хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдсээр. Батболд Үүлэнг дуудвал сэрсэнгүй харин ч яраглан өөрлүү нь эргэн харж хэвтэхэд хөх нь бараг л гараад ирэх нь тэр. Батболд давхин хотоос зайдуухан гаран машинаа зогсоогоод хажууд нь унтах Үүлэнгийн суудлыг нь арагш хэвтүүлэхдээ яагаад ч юм хөхөвчнийх нь цаанаас багтаж ядан цухуйх том хөхийг барьж үзмээр санагдаад болох биш. Зүгээр л сэрээе, дуудаад сэрэхгүй байгаа хүнийг ингэж сэрээхээс өөр яах билээ … хэмээн өөртөө хэлэн хөхийг нь барин – Үүлээн сэрээрэй,
гэгээ орчихлоо ах нь буулаа. Батболд ийнхүү амандаа бувтнан хэлж байхдаа амьсгаадан хөхийг нь улам хурдан хүчтэй базалсаар. Хариуд нь ямарч эсэргүүцэл байхгүй байгаад бүр ч дур хүсэл нь хөдлөн хоёр хөхийг нь гарган: Үүлээн миний дүү сэрээрэй өглөө болчихлоо хэмээн хэлээд тэсэлгүй доош тонгойн дутуу хуссан сахалаараа ирвэгнүүлэн чихэнд нь хэлбэл Үүлэн ч аль хэдий нь сэрсэн бололтой – Батболдоо үнэндээ би оюутан биш, чамаас ч хол насаар дүү биш. Өнөөдөр сайхан танилцая болох уу? хэмээн мөн л чихэнд нь шивнэн аажуухан амьсгаадан хэлбэл Батболд ч зөвшөөрөн машинаа асаан зочид буудал хайхаар Налайхыг чиглэн давхилаа. **** Батболд 45 хүрч яваа жирийн нэг залуу. Хаяа нэг хүмүүсийн хэлдэгээр халтуурын ажил
олдвол хийчихээд бусад үед машинаараа халтууранд явна. Эхнэр нь 6 жилийн өмнө Солонгос яваад тэндээ гэр бүлтэй болсон, тэр хоёрын дундаас төрсөн нэг хүүгээ эхнэр нь нэг ирэхдээ аваад явсанаас хойш өдийг хүртэл ганцаараа яваа нэгэн аж. Найз нь нэг өөрийнх нь үеийн бас л эрт бэлэвсэрсэн эмэгтэйтэй танилцуулсан боловч хаяа нэг уулзаж ярихаас хараахан нэг гэртээ орж амжаагүй явж байтал ингээд Үүлэнтэй танилцсан нь энэ аж. Үүлэн Батболдынд хүссэн үедээ ирдэг болов. Батболд ч дургүй биш байлаа. Ханхайж байсан гэр нь нэг л эзэнтэй мэт дүүрээд ирэх шиг. Батболд Үүлэнд улам дасаж хайртай болж байгаагаа мэдэв. Үүлэн яг хаана ямар ажил хийдгээ Батболдод хэлсэнгүй. Батболд ч нэг их хүчилсэнгүй. Тэгж байгаад болох биз
хэмээн уужуу бодон хүлээсээр. Нэг өдөр Батболд яагаад ч юм нэг л гэрлүүгээ яараад болох биш. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй бодохоор яагаад ч юм сэтгэл нь сонин байв. Хашааныха хаалгийг онгойлгон машинаа оруулаад гэрийнхээ хаалгийг татан таттал зүрх нь чээжиндээ багтаж ядан оволзоно. Хаалгаар ороод яг л танихгүй айлд анх орж байгаа юм шиг бүгдийг нэгэнтээ гүйлгэн хараад бүх юм хэвэндээ байсанд тайвширан өөрийгөө шоолон данхтай хүйтэн цайнаас цоргоор нь хэд сайн балгаад буцаж гарахаар гэрээс гарав. Машинаа асаан хашаанаас гаран хашааныхаа хаалгийг хаахаар буутал нүдэнд нь нэг л танил хувцас. Доош тонгойн өвдөгөө тэврэн суух Үүлэн уйлж буй бололтой мөр нь чичрэн харагдахад Батболд ч бушуухан – Үүлэнхэн минь, чи минь яачихав аа? Үүлэн хариу
хэлсэнгүй Батболдын дууг сонсон бүр ихээр эхэр татан толгойгоо өргөлгүй уйлсаар. Батболд мөрөөр нь тэврэн энгэртээ тэвэртэл Үүлэн яг л аавдаа эрхэлж аргадуулах гэж байгаа жаахан охин шиг бүр ч ихээр уйлав. – Батболдоо надаас юу ч битгий асуугаарай гуйж байна, юу ч битгий асуугаарай – Тэгье тэгье. Энд суугаад яахав гэртээ оръё хоёулаа – Би явж чадахгүй байна. Би хүнд зодуулсан – Юу … хаана, хэзээ, хэнд? Хэмээн ар араас нь асуун толгойг нь өргөвөл Үүлэнгийн царай авах юмгүй улаан хумсны маажуулсан бололтой ором байсанд бушуухан хоёр гар дээрээ өргөн гэртээ орлоо. Үүлэнг орон дээр зөөлөн хэвтүүлэн алчуур хүйтэн усаар норгон нүүрийг нь цэвэрлэж байхдаа юу ч асуусангүй гагцхүү асуусан харцаар Үүлэнг нүүр бууруултал
ширтэх аж. Үүлэн ч нулимс нь тогтохгүй урсана. – Үүлэнхэн минь түргэн дуудах уу? Хэн чамайг минь яалаа гэж ингэж зоддог байнаа арай салсан нөхөр чинь? – Үгүй ээ хэрэгггүй, тэр хүн биш. Надад нэг өвчин намдаах эм өгчих тэгээд би унтлаа. Битгий түргэн дуудаарай. Үхчих байсан бол аль хэдий нь энд ирж амжихгүй явчих байсан биз. Би нь маш их айж байна жаахан тайвширах хэрэгтэй байна. Салсан нөхөр биш шүү. Хэн ч биш, чи танихгүй дараа нь тайвширахаараа

учрыг нь хэлье – Тэгдээ май энэ эмийг уучих, найз нь сайхан гал түлээд гэрээ дулаацуулъя. Даарч байна уу? хэмээн хөнжилийнхөө дээгүүр хөвөнтэй дээлээрээ давхар хучиж өгөөд машинаа оруулж түлээ авчирахаар чимээгүйхэн гэрээс гарлаа.