Нүүр Сонин хачин Халдварын тоо өдөрт 200-аас нэмэгдвэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй болно

Халдварын тоо өдөрт 200-аас нэмэгдвэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй болно

4 секунд уншина
0
0
155

УОК-оос мэдээлж байна. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

Бидэнд одоо байгаа вакцины нөөц болон хийх дарааллыг та бүхэнд танилцуулъя. ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. “Монгол эм” концерн 10 мянган тун оруулж ирсэн.

Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.

Вакцин хийх дараалал: Хариу арга хэмжээний багийн буюу талбар дээр ажиллаж буй иргэдийг вакцинжуулж дууссан. Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Жишээ нь өнөөдрөөс хэвлэл мэдээллийн, банк санхүүгийн, ус хангамж, усан татуурга гэх мэт 53 мянан хүнийг дархлаажуулах ажил эхэллээ.

Худалдаа үйлчилгээний 40 мянган хүнийг дархлаажуулаад байна. Нийтийн тээврийн 1000 жолооч, Нарантуул захын 6000 ажилтныг вакцинжуулсан. 45300 багшийг вакцинд хамруулж байна.

Энэ долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ тарина. Нийслэлд 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагджээ.

Ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. Астра Зенека вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ өөр вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан.

18-25 насны 960 мянган иргэн нийслэлд бий. Тэднийг тавдугаар сард багтаан вакцинжуулна.

Ерөнхий сайд гуравдугаар сарын дундуур 2 дахь тунгаа хийлгэх байв. Гэтэл ДЭМБ Астра Зенека тариулсан бол хоёр дахь тунг 56 хоног буюу найман долоо хоногийн дараа хийхийг зөвлөсөн. Иймд эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлоно. БНСУ-д Астра Зенеакагийн хоёр дахь тунг 3 сарын дараа хийж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *