Нүүр Сонин хачин Женнифер Энистон: ”Би Бред Питтийг үхэн үхтлээ хайрласаар байх болно”

Женнифер Энистон: ”Би Бред Питтийг үхэн үхтлээ хайрласаар байх болно”

5 секунд уншина
0
0
85

Өөрөөсөө үзэсгэлэнтэй эмэгтэйд эр нөхрөө алдах нь эмэгтэй хүн бүрийн ”хар дарсан зүүд” гэхэд хилсдэхгүй. Энэ зовлонг биеэрээ туулсан Холливудын алдарт жүжигчин Женнифер Энистон өдгөөгөөс 15 жилийн өмнө экс нөхөр Бред Питтээсээ салсан байдаг. Тэдний салалт дуулиант сэдэв болж, одоо ч хэвлэлийнхний анхаарлыг татсаар байдаг.

Бидний сайн мэдэх ”Найзууд” цувралын сүүлийн зураг авалт 2004 оны хоёрдугаар сард дуусжээ. Уг киноны Рейчл Грины дүрд тоглосон жүжигчин Женнифер Энистон ”Кино зураг авалт дуусахаар гэр бүлдээ анхаарал тавьж, хүүхэдтэй болохоор төлөвлөж буй”-гаа дэлгээд амжсан байв. Гэсэн ч түүний нөхөр Бред Питт өөр төлөвлөгөөтэй байжээ. 2005 оны нэгдүгээр сард Бред Питт ”Mr. & Mrs. Smith” кинонд хамтран тоглосон үзэсгэлэнт жүжигчин Анжелина Жолид сэтгэл алдарч, гэрлэлтээ эцэс болгосон юм.

Тухайн үедээ жүжигчид өөр өөрсдийн хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан ”Бред Питт гэрлэсэн хэвээр байхдаа Жолитой учир ургуулсан” гэсэн цуурхлыг үгүйсгэж байсан ч 2006 онд Анжелина Жоли Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ”Бред Питт гэрлэлтээ цуцлуулаагүй байхад нь тэдний хайр сэтгэлийн харилцаа эхэлсэн” гэдгийг баталсан юм

”Түүнтэй зураг авалтын талбайд уулзана гэж бодохоор ажилруугаа өөрийн эрхгүй яардаг болчихсон байсан. Ингэж л би Бред Питтэд дурласан гэдгээ ойлгосон юм даа.” хэмээн жүжигчин Анжелина Жоли ярьсан түүхтэй.

Ганцаар хоцорсон жүжигчин Женнифер Энистон хүүхэдтэй болох мөрөөдлөө хойш тавьж, өөрийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавих болсон байна. Гэр бүл, ойр дотнын хүмүүс болон мэргэжлийн сэтгэл судлаач нартай тогтмол уулзаж, сэтгэлийн дэм авч салалтаа даван туулжээ. ”Би ганцаардаж байсан уу? Маш их. Би болсон явдалд

уурласан уу? Мэдээж. Би гайхаж хоцорсон уу? Тийм. Би өөрийгөө өрөвдсөн үү? Мэдээж тийм. Гэхдээ би энэ бүх асуудлуудаа дотроо хадгалалгүй хайртай хүмүүстэйгээ зөвлөж, ярилцаж байсан учраас энэ бүхнийг даван туулж чадсан” хэмээн өгүүлжээ. Жүжигчин Женнифер Энистон ”Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө Бред Питтэй өнгөрүүлсэн хугацаандаа огтхон ч харамсдаггүйгээ илэрхийлжээ. ”Би түүнтэй гэрлэсэндээ өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Би түүнтэй гэрлээгүй бол өнөөдөр ямар байх

байснаа хэлж мэдэхгүй. Надад туршлага, сургамж болсон. Би Бред Питтэд хайртай, үнэхээр хайртай. Би түүнийг үхэн үхтлээ хайрласаар байх болно. Тэр бол үнэхээр гайхамшигтай эр. Бид 7 гайхамшигтай жилийг хамт өнгөрүүлсэн. Нэг нэгнээсээ олон зүйл сурч авсан. Амаргүй, ярвигтай ч сайхан он жилүүд байсан. Хамтдаа байсан дурсамжуудаа би үргэлж нандигнана.” гэжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *