Нүүр Сонин хачин Херо Б.Баатар: Гүтгэлэг доромжлолын эсрэг 7 жил тэмцлээ, үнэн ялдаг юм байна

Херо Б.Баатар: Гүтгэлэг доромжлолын эсрэг 7 жил тэмцлээ, үнэн ялдаг юм байна

2 секунд уншина
0
0
82

Одоогоос 5 жилийн өмнө 2016 оны нэгдүгээр сард “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн сул бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж дуулиан тарьсан. Энэ нь хоёр жилийн өмнөөс буюу 2014 оны сүүлээс тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Хурц Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаярын оролцсон дугаарын

хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нарт өгснөөс үүдэлтэй ажээ. Улмаар тусгай мэргэжлийн албан хаагч нар 2014 оны арван хоёрдугаар сарын 23-25-ны өдрүүдэд тус студийн байранд явуулсан тусгай ажиллагаагаар бичлэгийг хуулж авч, Б.Хурцад хүлээлгэж өгсөн тухай нарийвчилсан протокол Тагнуулын Ерөнхий Газрын архивт үлджээ.

Энэ талаар найруулагч Б.Баатар “Уран бүтээлчийн хувьд ч, хувь хүний хувьд ч “бусдын бичлэг тараадаг” гэх хэлмэгдлээс ангижрах гэж 7 жил тэмцэж өнөөдрийг хүрлээ. Нэг хэлмэгдлээс нөгөө хэлмэгдэл рүү

мушгин улстөржүүлэх гэж оролдох юм. Үнэн ялдаг л юм байна. Гэхдээ манай хамт олноос 7 жил их золиос, доромжлолыг тэвчих тэвчээр шаардлаа. Энэ хэцүү цаг үед надад итгэх итгэлээ алдаагүй дэмжсэн бүхэндээ баярлалаа!” гэжээ. Хуулиараа үндэсний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий тагнуулын байгууллагууд хувийн болон улс

төрийн шалтгаанаар хувь хүн, аж ахуйн нэгжийг тагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, гүйцэтгэх ажиллагаагаар олдсон материалыг хэвлэл мэдээллээр цацаж бусдын нэр хүндэд халддаг, олон нийтэд эзэн биегүй бичлэг, баримт тараах замаар хөшигний ард сонгуулийн болон бусад эрх ашгаа гүйцэлдүүлдэг асуудал бодитой оршиж байгааг дээрх хэрэг явдал нотолж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц энэ

асуудалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх эсэх нь тагнуулын байгууллагууд цаашид эрх мэдлээ хэтрүүлж дур зоргын, улс төрийн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэвээр байх эсэхийг шийдэх нь дамжиггүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *