Home Сонин хачин Гэрэлтмаа ажилчиддаа цалин олгохдоо мартын 8ны цалинг хасаж олгосон ба тэр LIVE хийж бусдад мөнгөтэй хэрхэн зөв харьцахыг бусдад хэлж өглөө.

Гэрэлтмаа ажилчиддаа цалин олгохдоо мартын 8ны цалинг хасаж олгосон ба тэр LIVE хийж бусдад мөнгөтэй хэрхэн зөв харьцахыг бусдад хэлж өглөө.

0 second read
0
0
396

Гэрэлтмаа ажилчиддаа цалин олгохдоо мартын 8ны цалинг хасаж олгосон ба тэр LIVE хийж бусдад мөнгөтэй хэрхэн зөв харьцахыг бусдад хэлж өглөө.

Нэг ч гэсэн хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж байгаад таньд баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

2020 он миний хувьд нийт 15 хүүхдийг өөрийн гэсэн гэр оронтой болгосон онцгой жил болж өнгөрлөө.Арван таван хүүхдийг дураараа тоглож наадах, сурч боловсрох, эрх чөлөөтэй сэтгэх боломжийг олгосон. Айлаас айлд, хөлсний байрнаас хөлсний байр дамжин хүний аясаар, нүдэнд нь гуниг, оюун бодол санаа нь том хүнийх шиг битгий болоосой.

Хүүхэд, хүүхэд насаа хүүхдээрээ эдлэх эрхтэй. Тэдний минь хувьд дулаахан,тохилог гэртэй онцгой жил болж байгаа байх.

Ажил хийх чадвартай бие эрхтэн бүтэн залуус бид улсаас халамж авахгүйгээр өөрийн хөлс хөдөлмөр, шударга шулуунаар, амьдралаа босгож хүүхэд, настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст онцгойлон анхаарал хандуулж тусалж дэмжих хэрэгтэй.

Ажил байгаад ажиллах хүн хүч олдодгүй хэрнээ Монгол залуусын 55.4% ажилгүй гэсэн судалгаа байна. Ажил, цалин битгий голоорой. Ажил хийхэд хүний бие махбодь, эд эс, тархины үйл ажиллагаа, сэтгэл санаа сайжирч мөнгөнөөс илүү ихийг хүмүүст өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэрт суугаад байхад тархи, бие махбодь, сэтгэл санаа доогуур болдог. Таньд ямар ч ажил туршлага, чадвар, дадал, зуршил суулгаж өгдөг. Тэр чадвар туршлага таныг дараагийн шатанд хүргэнэ. Шат шатаар явсан ажил хөдөлмөр, амьдрал ямар амттай гэдгийг биеэрээ мэдэрч амсаарай хүмүүсээ.

Шууд дарга, суутан, эрдэмтэн, сэхээтэн, баян болох боломжгүй. Боллоо ч гэсэн хормын дотор алдана. Учир нь таньд дадлага туршлага, мэдлэг чадвар байхгүй.Сайхан амьдралыг хүн шударга шулуунаар ажилж хөдөлмөрлөж, зүтгэж, зорьж тэмүүлж, хуримтлуулж бий болгодог.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…