Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “20-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “20-р хэсэг”

2 секунд уншина
0
0
492

Нарантуяа маргааш нь тохирсон ёсоор Хандыг дагуулан багшийндаа очихоор явлаа. Одбаяр эрхээрээ мэргэлэн үзсэнээ – Ямар сонин юм бэ нэг л том гарз гараад байна даа – Тэр чинь юу гэсэн үг вэ? – Их л том

гарз гарах гээд байна. Та хүсвэл засалаа хийлгэж болно – Гарз гэхээр яг юу байж болох вэ? – Юу ч байж болно, ямар нэг чухал зүйлээ алдах гээд л байна даа – Тэгээд би яах вэ? – Ямар ч байсан засалаа хийлгээд ав

хэмээгээд юу, юу бэлдэж ирэхийг нь хэлж өгөв. Харвал хонины атга ноосноос эхлээд олон зүйл бэлдэх байсанд баярласанаа хэлээд тэднийхээс гарав. Гараад хэсэг явж байснаа Нарантуяа Хандын

бодлогширсон царайг хараад – Ханд багш аа та зүгээр үү? – Тиймээ … ямар гарз юм бол? – Харин л дээ. Тэгэхдээ ямартаа ч засалаа хийлгэчихвэл гайгүй байлгүй дээ – Хүү минь арай тэр шорондоо тэр

чигтээ хатах юм биш байгаа хэмээгээд уйлчихад Нарантуяа яахаа мэдэхгүй хэсэг балмагдан байснаа цүнхнээсээ сальфетк гаргаж ирэн нулимсыг нь арчаад – Үгүй байлгүй дээ багш аа. Өмгөөлөгч нь их сайн

өмгөөлөгч гэсэн тэгээд ч өөртөө их итгэлтэй байсан биз дээ – Мэдэхгүй юм даа. Ямар гай нь шүглэхээрээ тийм хэрэгт орчихдог байнаа. Бас энэ Эрдэнэ байна. Ажил үйлс нь овоо урагштай явахаар бусдын нүдэнд илүү харагдаад байдаг юм байх даа. Яасан ч хэцүү болчихсон нийгэм дээ – Та ингэж их сэтгэлээ хямрааж болохгүй гэж Баяржаргал эмч хэлсэн шүү дээ. Эрдэнэ ах, Санчир хоёр эр хүмүүс байна тэгээд ч Санчирын хажууд сайн өмгөөлөгч байна, Эрдэнэ ахын хажууд Энхээ байна. Тийм болохоор тэд яасан ч алзахгүй та өөрийгөө л бод – Яг ийм үед сэтгэлээ хуваалцаад ярьчих найзгүйгээ би одоо л маш сайн мэдэрч байна. Чи минь миний хажууд байгаа ч чамд би цагтаа ямар муухай аашилж байснаа бодохоор өөрөөсөө ичиж ингэх ёсгүй гэдгээ бүр ч

ихээр мэдрэх юм даа хэмээгээд уртаар санаа алдвал Нарантуяа түүний гараас атгаад – Зүгээр дээ Ханд багш аа. Таны оронд байсан хэн чиг л тэгэх л байсан. Би ч бас ялгаагүй хүүтэй болоод тэр минь өөрөөс нь эгч хүүхэнтэй зууралдаад байвал яав ч зүгээр тайван хүлээж авч чадахгүй. Та битгий санаа зов. Гэтэл ч Ханд арагш сандалаа налан нүдээ анин хэвтэв. Нарантуяа ч жаахан тайвшираад аваг гэж бодоод чимээгүй болон мөн бодолд дарагдан явна. **** Рондо найз Жошын гэрт гадаах саравчны түшлэгтэй зуны сандал дээр нэгийг хүлээж буй бололтой байн, байн цагаа харан, хөлөө зогсоо зайгүй займчин тамхи хэдийг ч татсан юм өмнөх үнсний сав дүүрсэн харагдана. Гэрт орон аягандаа дахин нэг халуун хар кофе дүүргээд тамхинаасаа дахин нэгийг асаан утсаа гаргаж ирэн харсанаа буцааж хийгээд цагаа дахин

харав. Үүнээс лав гурван цагийн дараа сая түүний утас нэг юм дуугарав. Баярласандаа бушуухан аван дугаарыг нь харвал мэдэхгүй дугаараас байсанд Жошыг байна хэмээн санан утсаа авангуутаа – Байна уу Жош уу? Гэтэл цаана нь гэнэт хэн нэг нь уйлах дуулдав. Тэрээр Кэтийгийн хоолойг таниад нуруугаар нь нэгэнтээ хүйт оргисоноо: Миний хонгор яагаад уйлсан юм бэ байна уу? – Рондо чи хаана байгаа юм бэ? Ямар удаан алга болдог юм би айгаад байна – Би жаахан ажилтай яваад байна. Яг хаана байгааг хэлж болохгүй нь. Нилээн удаж магад, бас утас ч холбогдохгүй болчихож магад би өөрөө чамруу ярина аа – Рондо битгий намайг айлгаад бай л даа. Өчигдөр цагдаагийхан ирээд чамайг асуугаад явсан – Чи тэгэхээр нь юу гэв? – Чиний хэлсэнийг л хэлсэн. Ажлаасаа ирэхэд байхгүй байсан. Тэрнээс

хойш уулзаагүй гэж – Сайн байна сайн охин шүү. Одоо дахиад ирвэл намайг утсаар ч яриагүй амьд үгүйг нь мэдэхгүй байна гээд худлаа уйлаарай ойлгосон уу? – Ингэхэд юу болоод байгаа юм бэ? Чи надад ядаж жаахан ч гэсэн хэлж болохгүй юмуу? – Болохгүй ээ хонгороо чи мэдэхгүй байсан нь дээр. Чи хичнээн хэцүү байлаа ч Санчирыг эргэж очиж болохгүй шүү. Та хоёрын холбоотой танил байсныг цагдаагийхан мэдэхгүй байсан нь дээр ойлгов уу гэтэл хариу байдаггүй. Рондо Кэтий хэмээн хэд хэд орилтол Кэтий сулхан дуугаар – Мэдэхгүй ээ ойлгох шиг л боллоо. Цагдаагийхан надаас Санчирыг асуусан – Юу, чи тэгэхээр нь юу гэв? – Би танина надад өөрөө сайн байсан би нөхөртэй гээд халгаагаагүй гэж хэлсэн – Аан болж өөрийг битгий нэмж хэлээрэй. Яг наад хэлсэнээрээ л байгаарай. Чи маш

болгоомжтой цонхоор хардаа – Би гэртээ байхгүй байна? – Нээрээ энэ гар утас чинь мэдэхгүй дугаар байсан чи хаанаас ярьж байгаа юм хэмээтэл Кэтий хэсэг түгдэрч байснаа – Би … би цагдаа нараас айгаад аавынд ирчихсэн байна – Аан за чи хэдий болтол зугатааж явах юм. Чамайг ингээд зугатаад байх тусам цаадуул чинь хар авчихна. Чи угаасаа юу ч мэдэхгүй тэрүүгээрээ л бай. За баяртай хонгороо гэртээ хариад хуучин хийдэг байснаа хийгээд л юу ч болоогүй юм шиг л бай мэд ээ гээд хариу хүлээлгүй утсаа тасалчихав. Кэтий хэд хэдэн удаа түүнийг нэрээр нь дуудаад хариу өгөхгүй болохоор нь харилцуураа тавиад Дэвидийн өөдөөс харвал Дэвид бичлэгийн хуурцагаа мөн дарж зосоогоод – Сайн байлаа Кэтий. Энэ бүхэн чиний ялын хөнгөлөлтөнд хамрагдах болно одоо явж болно гээд хаалга онгойлгон үүдэнд нь

хүлээж байсан харгалзагчид толгой дохьвол тэрээр орж ирэн Кэтийг гавлаад аваад гарлаа. Кэтийг гарахтай зэрэгцэн Дэвид хажуугийн хөшиг нь хаалттай өрөөнд орон – За яасан байгаа газрыг нь илрүүлж амжив уу? – Одоохон та түр хүлээж байгаарай ганцхан минут хэмээгээд гар нь товчлуур дээр нүдэнд үл гүйцэгдэм шахам хурдан ажиллаж байснаа – Тиймээ тийм байна илрүүлчихлээ гээд инээхэд Дэвид урагш тонгойн томруулж буй байршилын зургийг ширтэв. **** Мөнхбат Очирт дансны дугаарыг өгөөд – За одоо болов уу хэзээ шилжүүлэх вэ? – Би нөгөөдөр гэхэд шилжүүлчихье – Юу … хэмээн орилсоноо гэнэт хаана хэнтэй байгаагаа ухамсарлан за болж байна. Би тэгвэл өнөөдөр ярьж уучлал эрээд Монголын цагаар нөгөөдөр гэхэд шилжүүлчихсэн байна гэдгийг хэлээдэхье – Гэхдээ ерөнхийлөгч өө

бидэнд нөгөөдөр шилжүүлэхээс өмнө баталгаа хэрэгтэй байна – Энэ чинь юу гэсэн үг вэ? – 50 000 доллар хүлээж аваад “Хог дахин боловсруулах үйлдвэр Монгол улсад Сан-Эр группын эзэмшилд барих болно” гэсэн албан бичиг хэрэгтэй. Иргээд баримт болох учраас – За ойлголоо. Би УИХ-ын гишүүн Бүргэдээр баталгаа гаргуулна болно биз дээ. Үүнийг сонсоод Очирын царай нэг л сонин болж өөрчлөгдөхийг Мөнхбат харин анзаарсангүй. Эрдэнэ Очирыг хүлээнгээ цагаа хяламхийн харвал аль хэдийн хоёр цаг гарангийн хугацаа өнгөрсөн харагдахад нэг утас руу нь залгах гэснээ дахин хэсэг харзнахаар шийдэн байтал түүний утас дуугарав. – Байна уу? – Эрдэнэ ах аа болохоо байлаа та хурдан эмнэлэг дээрээ хүрээд ир – Юу болсон бэ Нарантуяа юу? – Тиймээ Ханд эгч дахиад ухаан алдаад уначихлаа. Би

одоо эмнэлэг явж байна – Юу … яагаад за одоохон гээд бушуухан хувцасаа өмсөөд гартал өөдөөс нь Очир ирж тааралдав. Очир минь дараа яръя Ханд эмнэлэгт ухаангүй очиж байна гэнэ хэмээгээд машинаа асаан хөдөллөө. Оршихуй эс оршихуй Рондо дахин нэг аяга кофе аягалан тамхи асаан байтал сая нэг Жош ирэв. – Ашгүй чи ирэв үү ямар удав аа, бүтсэн үү? хэмээн ар араас нь давхардуулан асуувал Жош нүдээрээ зальжин аргагүй инээмсэглэн толгой дохьлоо. Жошийн ийнхүү зөвшөөрөн толгой дохихыг хараад Рондо ч баярлан гарынхаа алгаар нүүрээ шувтарч арчаад – Хэзээ хөдлөх вэ? – Долоо хоногийн дараа хөдлөнө. Тэрнээс өмнө урьдчилгаа мөнгө авна гэж байна – Хэдийг? – 10 000 паунд – Юу тийм үнэтэй юу хэдээр гаргаж байгаа юм? –

25 000-аар. Дургүй байвал боль нь л биз. Би чамайг гуйсан болохоор л хайсаар байгаад олж авлаа. Энэ бас цаашаа хоёр гурван ч хүнтэй хуваах мөнгө гэсэн – Тэгэхдээ арай л… – Ок тэгвэл би одоо утасдаад больсон гэдгийг хэлчихье. Хүнд бөөн ажил удчихаад найдваргүй гэдэг нь хэмээн уурсангуй халааснаасаа утсаа гаргаж иртэл Рондо сандран – Түр хүлээж бай л даа. Надад ямар мөнгө байх биш. Тэгэхдээ миний ар тал их том баян Хятад байгаа би түүнтэй яриадхъя битгий болиулаарай хэмээгээд өөрийнхөө утсыг гаргаж ирэн Шин овогтруу залгалаа. Шин овогт утсандаа хариу өгсөнгүй. Тэгсэн ч Рондо дахин, дахин залгасаар сая нэг арайхийн утсаа авлаа. – Шин овогтоо би Рондо байна. Би гаргах хүн олчихлоо. Харин урьдчилгаа авахгүй бол гаргахгүй гэж байна – Би чамд хэрхэн итгэх билээ тэр хүнтэй чинь

яръя – Рондо инээмсэглэн Жошийн өөдөөс хараад чамтай яръя гэж байна хэмээн утсаа өгөв. Жош утсыг авч ярин гаргах нийт паундаа хэлтэл цаанаас нь нэгийг хэлж буй бололтой ямар нэгэн зүйлийг чагнан гүрээний судсаа гүрэлзүүлэн царай нь хүрэнтэн ирснээ утсыг нь тас атгаад нэг шидэх гэснээ саяны хүний хэлсэн бодогдон Рондод утсыг нь өгөөд – Би сая ярьлаа. Чамайг цагдаа нар хайж байгаа юм байна. Чи одоо явдаа. Би одоо л нэг цагдаа нараас хол амар амьдрах гэж байна. Чи бушуухан явж үз хэмээн хөөсөөр гэрээсээ гаргачихав. Саяхан л бүх зүйл бүтчихлээ хэмээн баярлаж байсан Рондо одоо харин болж байгаа бүхэнтэй эвлэрч ядан амандаа хараал урсгаад машиндаа суун хаачихаа мэдэхгүй жолоогоо хоёр гараараа цохин орилсоор сая тэнхээ нь барагдав бололтой жолоогоо налан унахад түүний дуут дохио хэн нэгнийг дуудах мэт тасралтгүй дуугарсаар. Ойролцоогоор хоёр минут хиртэй ийнхүү байтал цонхыг нь тогших дуулдав.

Тэрүүхэн хооронд Жош санаагаа өөрчилөв үү хэмээн бодон харвал цагдаа байх нь тэр. **** Санчир зурагт харан сууж байтал харгалзагч түүнийг дуудан гавлаад тасгаас аван гарав. Санчир дагаж явсаар авчирсан өрөөнд орвол өмгөөлөгч Совитски, Оюунаагийн хамт сууж байв. – Санчир залуу сайн биз дээ? – Үгүй яахав ингээд байж л байна даа – Ок удахгүй давж заалдах шүүх хурал болно. Чи эндээ ямар нэгэн хэрэг төвөг тариагүй биз? – Үгүй, үгүй би маш сайн хоригдол – Сайн байна. Би чадах бүхнээ хийх болно. Битгий зуун хувь найдаарай, ямартаа ч хичээх болно – Баярлалаа би тэгэхгүй байгаа – Ок сайн байна за баяртай. Нээрээ чамд өөр нэмж санасан зүйл байна уу? – Үгүй дээ би тэр үед хэтэрхий согтсон байсан болохоор нэмж олигтой юм юу ч санадаггүй – За яахав. Чи хүн алаагүй нь тогтоогдлоо ч хар тамхи хэрэглэсэн байсан болохоор ямартаа ч жил авах нь тодорхой. Тэгэхдээ тэр жил чинь одоо байгаа жилээс чинь харьцангуй бага болох байх –

Ойлголоо өмгөөлөгч өө би ямар ч юм болсон бэлэн байгаа – Чиний энэ зоригтой байгаа чинь их сайн байна хэмээгээд салдаггүй том дэвтэр дээрээ нэгийг тэмдэглээд үүдэнд хүлээж буй харгалзагчийг дуудан болсноо хэлэв. **** Эрдэнэ Нарантуяатай ярьчихаад бушуухан гаран эмнэлэг дээр очвол Ханд ухаан орсон бололтой нүдээрээ зөөлөн хараад инээмсэглэх аядав. – Чи минь яагаад хямарч байгаа юм. Тайван байх ёстой биш билүү хэмээгээд санаа алдвал Нарантуяа – Эрдэнэ ахаа бид хоёр миний бөө багш дээр очтол нэг гарз гарах юм байна засалаа хийлгэ гээд. Тэгээд түүнийг сонсоод багш хямраад … – Юун бөө би ямар ч шашинд итгэхгүй. Аав, ээж, хөх тэнгэртээ л итгэж мөргөж явдаг хүн. Худлаа баахан буруу зөрүү юм ярьж хүмүүсийн толгойг эргүүлж сэтгэхүйгээр тоглоод хэмээн уурсангуй хэлэв. Нарантуяа үүнийг

сонсоод юу ч хэлсэнгүй. Гэтэл ч Баяржаргал эмч гаднаас ороод ирэв. – Та ирээ юу ерөнхийлөгч өө. Ханд эгчийн бие сайнгүй байна. Хэд хоногтоо энд хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би дахин хямарч болохгүй гээд явуулж байхад – Тэг тэг ханийг минь л хөл дээр нь босгоод өг – Уучлаарай ерөнхийлөгч өө: Ханд эгч одоо ухаан орж сэргэсэн ч өөрийгөө хянах чадваргүй л болж байх шиг байна – Энэ чинь юу гэсэн үг вэ? – Юу ч гэмээр юм магад ингээд хэвтэрийн болж магад учир нь тархинд нь цус харвасан байна – Юу … яалаа гэнээ. Ямартаа ч хэвтэрийн байсан ч яахав хажууд минь харагдаад л явж байвал боллоо – Энэ нь хэтэрхий их зүйл бодох юм уу, нэг бол санаа зовж түүнийгээ ургуулан бодсоор үүсэж болох шалтгаантай. Угаасаа Ханд эгчийн тархи цусан хангамж муу тул энэ нь шууд нөлөөлж байгаа нь энэ гэтэл Ханд Эрдэнийн атгаж байсан гарыг атган дуудах

шиг болоход Эрдэнэ өөдөөс нь харвал Ханд амандаа нэгийг шивнэв. Эрдэнэ толгойгоо урагш болгон чихээ наан сонсоод – Чи минь тэрэнд санаа зовоод юу хийхэв. Аяндаа болно одоо сайхан тайван амар. Би одоо ажилдаа орох болохоор өдөржин хажууд чинь байж чадахгүй нь дээ – Эрдэнэ ахаа та санаа зоволтгүй ажлаа хий хий. Би Ханд багшийг эргэж тойрч асарч байя – Тэгвэл үнэхээр их баярлалаа. Чи байгаа болохоор би санаа зоволтгүй ажлаа хийгээд явж болох нь ээ … гэтэл түүний утас дуугарав утсаа аван ярьсанаа за одоо очлоо хүлээж бай хэмээгээд Хандад хандан – Хөгшин нь явж нэг ажлыг цэгцлэх хэрэгтэй байна. Чамайг Нарантуяа асрах болохоор чи минь санаа зоволтгүй хэмээвэл Ханд өөдөөс нь инээмсэглэн зөвшөөрөн толгой дохив. Эрдэнэ

эмнэлгийн гарах хаалган дээр Мөнхбаттай халз таарчих нь тэр. Мөнхбат Эрдэнийг хараад сандран – Ерөнхийлөгч өө та чинь зүгээр үү? Үгүй харваас л зүгээр байна л даа би бүр таныг гэнэт хараад балмагдчихлаа – За Мөнхбат группын ерөнхийлөгч болсон гэлүү? – Үгүй юу л даа. Дээрээс харин гэнэт томилогдоод – Хэн мэдэж томилдог билээ? – Мэ … мэдэхгүй нэг өдөр л Бүргэд гишүүн шууд ажил дээр ирээд мэдэгдэл хийсэн. Би өөрөө ч мэдээгүй – Аан за удахгүй ажил дээр уулзая. Би эмчтэй уулзчихаад явж байна гээд цааш алхтал Мөнхбат ард нь арчаагүй сул дуугаар баяртай хэмээн зөвхөн амандаа өөртөө л шивнэлээ. Мөнхбат Баяржаргал эмчтэй уулзан Эрдэнийн биеийн байдлын талаар асуух гэж явж байтал ийнхүү өөртэй нь таарсан тул мөн л ажилруугаа явлаа. Өрөөндөө ороод нарийн бичигтээ хэнийг ч битгий оруул, битгий саад болоорой хэмээгээд Шин овогтруу залгалаа. – Байна уу Шин овогт оо баларсан шүү – За юу болсон? – Нөгөө Эрдэнэ

босоод ирчихсэн байна – Юу баталгаатай юмуу? – Тиймээ би дөнгөж сая өөрөө тааралдлаа – Түй яасан хурдан өндийгөөд ирэв. Одоо чиний байр суурь хэзээ мөдгүй унана гэсэн үг. Тийм болохоор чи ямар нэг аргаар үлдсэн 50 000 доллараа бас гаргуул. Өмнөх 50 000 одоо болтол ирээгүй баталгаатай хийсэн юм уу? – Хийсэн байсан даа. Надад бүр явуулсан баримтыг нь авчирч өгсөн – Тиймүү сонин юм даа. Нээрээ нөгөө Англид Санчирыг хориулсан залуу тэндээ эрэн сурвалжлагдаад байгаа наашлана гэсэн. Ирчихвэл би чамруу явуулна. Чи баруун гараа болгоно уу яана уу өөрөө мэдээд зохицуулчихаарай – Ойлголоо Шин овогтоо Эрдэнэ өнөөдөр ч ажил дээр хүрээд ирж магад би ирэхээс нь өмнө нөгөө ажлаа амжуулахыг бодъё. Би энэ мөнгийг гаргачихвал энд амьдраад байж болохгүй тийм болохоор намайг хаа нэг тийшээ далдлах юм байгаа биз дээ? – Тэгэх байх шүү за би бодож үзнээ.

Мөнхбат ийнхүү ярьчихаад Очирыг дуудуулав – Очир захиралаа нөгөө тал мөнгөө аваагүй гэж дөнгөж сая ярьлаа – Тиймүү сонин юм даа би яах аргагүй явуулаад таньд баримтыг нь хүртэл өгсөн – Чи дахиад сайн шалгаадах. Түүнээс гадна тэд ихэд уурлаж хугацаандаа өгөөгүй найдваргүй харилцагч байна гэрээгээ цуцаллаа гээд би арайхийн гуйсаар байж мөнгийг нь бүтэн явуулъя гээд хоёр хоногийн хугацаа авлаа. Надад факсаар үйлдвэрийн бүдүүвч зураг ирсэн хэмээн ширээнийхээ шургуулгийг татан бүдүүвч зураг гаргаж үзүүлэв. – Би үүнийг авч болох уу баримт бүрдүүлэхэд хэрэгтэй – Тэг тэг харин

хурдан өнөөдрийн дотор болохгүй бол маргааш гэхэд гаргаж өгөөд банкан дээр очин өмнөхөө шалгаад үзээрэй хэмээн явуулсан гэсэн баримтыг мөн гаргаж өгөв. Мөнхбат Очирыг гаргачихаад ширээгээ уудлан өөрийн гэх зүйлсээ юм үлдээх вий хэмээн дахин, дахин шалган цүнхэлсээр. Өдрийн цайндаа орчихоод хүрээд иртэл түүнийг гурван хүн хүлээж суув. Мөнхбат асуусан харцаар харвал – Амрыг эрье бид Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас явж байна. Таныг шалгах хэрэгтэй боллоо – Юу яагаад, хэн ийм зөвшөөрөл өгсөн юм? Би энэ

ажлыг аваад удаагүй байна хэмээн сандран хэлтэл – Би өгсөн хэмээн өрөөнийх нь булангийн суудлаас дуу гарахад харвал Эрдэнэ босож ирээд 100 000 долларыг гаргуулахаар улайран зүтгэж байгааг чинь шалгуулахыг хүссэн юм хэмээгээд суудал дээрээ очин суулаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *