Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “19-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “19-р хэсэг”

0 секунд уншина
0
0
389

Кэтий өглөөний цайгаа уучихаад шүүх хуралтай хэмээсэн тул авч явахаар ирсэн цагдааг даган гавлуулан гарлаа. Тэд явсаар нэгэн өрөөнд орвол тэнд Смит түүнийг хүлээж байв. Кэтий Смит байсанд

баярлан өөдөөс нь хараад танимгайрхан ялдам инээмсэглээд заасан сандал дээр суухад Дэвид түүний өөдөөс харан – Хатагтай Кэтий ямархуу байна даа? – Би их айж байна Смит ээ. Яагаад намайг энэ

аймаар газар байлгаад байгаа юм бэ хэмээгээд худлаа уйлагнахад – Би Смит биш хошууч Дэвид байна. Чи үнэхээр энд яагаад ирснээ мэдэхгүй байна уу? – Тиймээ би үнэхээр юу ч мэдэхгүй байна – За тэгвэл энэ

хүнийг таних уу? хэмээгээд нэгэн зураг үзүүлхэд нь харвал Санчирын зураг байх нь тэр. Кэтий сандран юу гэхээ мэдэхгүй гөлөгнөн сууж байтал Дэвид дуугаа чангаруулан – Энэ хүнийг таних уу? хэмээн дахин

чангаар асуувал Кэтий толгой дохьлоо. – Хэрхэн, яаж, хэзээнээс эхэлж таньдаг болсноо бүгдийг хэл – Би зүгээр л мэднэ … – Худал бүү ярь. Чиний ярьсан бүх яриа бичигдэж байгаа. Чамайг түүнтэй хамт

амьдардаг байсан гээд бүгдийг бид мэднэ. Хэрэв худал ярьвал энэ бүх яриа чинь шүүх хурал дээр хэргийг чинь хүндрүүлэн ялыг чинь л нэмэх болох байх даа – Би … би үнэхээр гэснээ эг маггүй уйлж эхлэв. Дэвид түүнийг хэсэг харзнаж байгаад – Кэтий одоо жүжиглэхээ боль. Бүх зүйл нэгэнт ил болсон. Чи үнэнээ хэлэх юм бол магад чиний ял хөнгөрч мэднэ. Үүнийг сонсоод Кэтий нулимсаа арчаад хэсэг бодолхийлж байснаа бүх бурууг Рондод чихэн өөрийгөө авч гарахаар шийдэв. Тэрээр энэхүү шийдвэрээ гаргачихаад дотроо “ Рондо чи энэ бүхнийг эхлээгүй бол хэлээгүй бол би зүгээр л явж байх байсан. Тиймээ чамаас л болсон ” гэж бодоод нэгэнтээ санаа алдаад илч нь буурсан нүдээр Дэвидийн өмнөөс ширтээд – Нэг тамхи өгчих – Энд

болохгүй – Би эхнээс нь юм орхигдуулахгүй ярихын тулд тамхи татаж тайвширах хэрэгтэй байна хэмээтэл Рондо Кэтийг дагуулж ирсэн цагдаа руу хараад – Тамхи байна уу? хэмээвэл нөгөөх нь гайхан – Болох юм уу хошууч аа хэмээвэл Дэвид зөвшөөрөн толгой дохив. Кэтий асааж өгсөн тамхийг хэд шуналтай сороод нэгэнтээ санаа алдаад бүгдийг ярьж өгөхөөр эхлэв. Дэвид яриаг нь таслалгүй сонсон зарим нэг зүйлийг тэмдэглэн байснаа сүүлд Рондо өнөөх ярьдаг хүнтэйгээ яриад гарахдаа Санчирыг нь үгүй хийнэ гээд их л шийдэмгий дуугараад гарч явснаа хүртэл хэлэв. Тэгээд сүүлд Санчирыг хүн амины хэргээр баригдсан тухай гарахад Рондогоос гайхан асуувал Рондо түүнд алаагүй орхисон харин хамтрагчийг минь алчихсан байна

хэмээн их л уурлан ярьж байсныг хүртэл бүгдийг хэлэв. Дэвид Кэтийгийн өмнө аягатай цэвэр ус тавиад – Рондо тэр ярьдаг байсан хүнийхээ талаар хэлж байсан уу? – Үгүй нэг Хятад баян ажил санал болгож байна гэхээс өөрийг хэлээгүй – Аан тэгвэл тэр хүн нь Хятад хүн байх нь хэмээн амандаа шивнээд. За бид өөрийн чинь мэдэх бүх мэдээллийг авлаа гэж бодож байна – Тиймээ би өөрийн мэдэх юмаа л хэлсэн. Би өөр юу ч мэдэхгүй нээрээ шүү Смит ээ. Чи намайг эндээс гаргана биз дээ одоо хэмээн орилоод цурхиран уйлбал Дэвид цагдаад дохьсоноор Кэтийг өрөөнөөс аван гарав. **** Энхээ, Нарантуяа хоёр Эрдэнэ, Ханд хоёрыг гэрт нь оруулж өгөв. Эрдэнэ юмыг яаж мэдэхэв хэмээн санан гэртээ орон ортлоо тэргэнцэр дээр Энхээгийн тусламжтай суун түрүүлэн явах аж. Гэрт ороод тэрээр сая тэргэнцэр дээрээс босон нэгэнтээ суниагаад – Гэртээ ирсэн чинь ямар сайхан

байна аа. Бас хэвтсээр байтал хамаг бие бүр хөшчихөж хэмээтэл Энхээ инээмсэглэн – Тэгэх л байх даа. Та ч бас их мундаг тэвчээртэй юмаа биширсэн шүү – Хүн чинь цагаа тулахаар санаанд оромгүй юм хийж, гарахааргүй тэвчээр гаргадаг юм байна. Энэ бүх хугацаанд би чамайг таньж чадсандаа баяртай байна. Хэрэв чи хүсвэл би чамайг өөрийнхөө оронд би болгох гэсэн юм – Тэр чинь юу гэсэн үг вэ Ерөнхийлөгч өө? – Одоо би Мөнхбатыг илрүүлтэл босож ирэхгүй тийм болохоор чамаар өөрийн хийх гэсэн бүхнээ хийлгэх болно гэсэн үг – Тиймээ болж л байна. Би таны итгэлийг алдахгүй ээ – Би мэдсээн Энхээ минь. Харин чи надад эхний ээлжинд Шин овогт гэж хэн болох, юу хийдэг, өнгөрсөн болон одоо үеийн намтар түүхийг олж өгөх хэрэгтэй байна – Энэ чинь харин их ярвигтай асуудал байна даа. Тэгэхдээ би хайгаад үзье. Үнэндээ би ч Шин овогтыг нарийн сайн мэдэхгүй. Хэдий

тийм боловч өөрийн хэмжээнд мэдээлэл цулуулж өгнө өө – За сайн байна. Тэр хоёрыг ийнхүү ярилцаж байтал Ханд, Нарантуяа хоёр мөн унтлагын өрөөнд ярилцах аж. – Охин минь чамд хэрхэн яаж талархахаа ч мэдэхгүй юм – Зүгээр дээ багш аа. Та одоо тайван байх хэрэгтэй хамаагүй хямарч болохгүй гэж Баяржаргал эмч анхааруулсан шүү – Тиймээ би мэдэж байгаа. Хүүгээс минь сураг байна уу? – Өмгөөлөгч нь маш сайн ажиллаж байгаа. Удахгүй дахин шүүх хурал болох юм гэсэн – Тиймүү ашгүй дээ. Тэгвэл мөдхөн гэртээ ирэх нь ээ хэмээгээд сулхан инээмсэглэвэл Нарантуяа санаа алдаад – Ханд багш аа өмгөөлөгч нь хэлэхдээ: Хүн амины хэргийг цайруулж цагаатгаж болох байх. Хэдий тийм ч Санчир тэр үед хар тамхи хэрэглэчихсэн байсан болохоор яалт ч үгүй хэсэг хоригдох юм шиг байна гэсэн – Юу,

яаж тэгж болдог юм бэ … хэмээгээд цурхиран уйлтал Нарантуяа сандран цүнхнээс нь ухаан нь балартвал үнэртүүлээрэй гэсэн уусмалыг аван хамарт нь нааш цааш хөдөлгөн үнэртүүлбэл арай ухаан алдаад уначихалгүй сэргэн ирэв. Нарантуяа болчимгүй үг хэлсэндээ өөрийгөө буруутган балмагдан байснаа – Багш аа та жаахан унтчих. Би та хоёрт хоол хийгээд өгье – Тэгдээ охин минь. Би яахав цаад ахдаа л нэг сайхан гурилтай шөл хийгээд өг. Удаан шинэ гарсан хоол идсэнгүй хэмээгээд хэвтээд өгөв. Нарантуяа ч үнэртүүлсэн эмэндээ тайвшираад унтчихлаа хэмээн бодон өлмий дээрээ гэтсээр хаалгыг нь зөөлөн хаагаад хоол хийхээр гал тогооны өрөөнд очин хөлдүү мах гарган гисгээхээр богино долгионы зууханд хийн минутыг нь тааруулаад гал дээр тавьсан усанд яс хийн залгаад сонгино, сармис

арилгав. Эрдэнэ, Энхээ хоёр хэрхэн юунаас эхэлж ажиллахаа ярьж байтал Энхээгийн гар утас дуугарав. Дугаарыг нь хартал Мөнхбат залгаж байна. Энхээ Эрдэнэд Мөнхбатыг залгаж байна хэмээгээд утсаа аван дууг нь чанга яригч дээр тавьтал Эрдэнэ тохирсон ёсоор дуу хураагуураа асаан анхны бичилтээ бичлээ. – Ерөнхийлөгчийг гэрт нь хүргээд өгчихөв үү? – Тиймээ. Ажил чинь юу болж байна? – Би одоо “Сан-Эр” группын ерөнхийлөгч шүү. Энэ нь хүссэн үедээ гараад явна гэсэн үг – Тэгэхдээ … хэмээснээ амаа хамхиад: Өнөөдөр чинь их олон зүйлийг хоёулаа тэмдэглэх болох нь дээ. Ерөнхийлөгчийг эмнэлгээс гарсан, бас чамайг группын ерөнхийлөгч болсон гээд – Ха ха ха нээрээ болох л юм. За хаана уулзах вэ? – Хаана ч байсан яахав. Эртээдийн ерөнхийлөгчийн ухаан алдаж унасан газар суух уу? – Яагаад заавал тэнд гэж хэмээн их л сэжиглэнгүй өнгөөр асуувал Энхээ албаар чанга

инээгээд – Өнөөдрийн хамгийн гол баяр ерөнхийлөгч ярьж, хөдөлж чадахгүй болсон ч амьд байж гэртээ гарч байгааг тэмдэглэх юм байгаа биз дээ. Тийм болохоор анх ухаан алдсан газар нь тэмдэглэвэл яасан юм гэж бодоод л – Нээрээ болох л юм. За тэгвэл хоёр цагийн дараа тэнд уулзая надад ажил гарчихлаа. Доод давхрын 7 дугаарын өрөөнд хүрээд ирээрэй. Нэг бол хүлээж байгаарай – За тэгье ойлголоо. Цаг нь болж Энхээг гарахад Эрдэнэ түүнд анхааруулан – Энхээ минь болгоомжтой байгаарай. Цаад Мөнхбат чинь юу ч сэдэж яасан ч байж мэднэ. Энэ дуу хураагуур чиний аль ч халаасанд байсан маш сайн татаж авч бичих болно. Бидний эцсийн эд мөрийн баримт энэ л байна. Битгий нэг их юм мэдэх гэж улайраарай. Цаадах чинь хар авчихаж мэднэ – Ойлголоо ерөнхийлөгч өө. Би гэртээ хариад таньд юу болсныг бүгдийг хэлнэ ээ –

Тэгээрэй хэдэн ч цагт байсан хамаагүй залгаарай. Май энэ эмийг уучих согтоодоггүй юм гээд түүнд цагаан өнгийн бөөрөнхий эм өгвөл Энхээ зөвшөөрөн уутал нөгөөх нь их гашуун байсанд араас нь кола уух гэтэл Эрдэнэ хориглоод цэвэр ус өгөв. Энхээ товлосон газраа таван минут хоцрон очвол Мөнхбат аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээж суув. Тэд ойр зуурын юм ярилцан өмнөх хоолоо идэн бас ч гэж архиа тулган хүртэцгээнэ. Энхээ Мөнхбатаас тохирсон асуултаа хэд хэдэн янзаар асуусан боловч Мөнхбат тэр бүрт нь аргалан өнгөрсөөр Энхээ дорвитой юм мэдэж авч чадсангүй. Сүүлийн удаа асуухад нь Мөнхбат түүнд – Өнөөдөр чи бид хоёр ерөнхийлөгчийг гэртээ гарсныг л тэмдэглэж байгаа. Чамайг Шин овогтод ажилдагийг би мэднэ. Шин овогт надад энэ бүхнийг хэлсэн – Чамайг группын ерөнхийлөгч болох ажлыг Шин овогт хийсэн үү? хэмээн аль болох найрсаг асуухыг хичээн асуувал Мөнхбат толгой дохиод – Тиймээ Шин овогт бүхнийг

хийсэн. Мундаг алсыг хардаг ухаантай хүн дээ – Чи надад Шин овогтын талаар хэлж өгөөч. Би үнэндээ сайн мэдэхгүй – Тэр боломжгүй гэдгийг чи надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Миний мэдэх юм чиний мэдэх хэмжээний л юм байгаа гээд өөрийг хэлсэнгүй. Энхээ Мөнхбатаас ямар ч байсан өнөөдөртөө иймэрхүү байдлаар үг унагаж чадахгүй нь гэдгээ мэдээд тэртээ тэргүй утгагүй байсан тул харих санал тавьбал Мөнхбат ч зөвшөөрөн тэд тооцоогоо хийхээр үйлчлэгчийг дуудав. Энхээ түрүүвчээ гаргаж иртэл Мөнхбат гар дээр нь гараа тавиад – Өнөөдрийн тооцоог би хийчихье. Чи дараа нь болоорой. Энхээ ч зөвшөөрөн толгой дохиод хэтэвчээ далд хийв. Энхээ гараад үүдэнд бэлэн байсан таксинд суун нэг харих гэснээ болин Нарантуяагийн гэрлүү явав. Тэрээр утсаа гарган дугаарлуу нь залгаж байхдаа өөрийн эрхгүй инээмсэглэх аж. – Байна уу? хэмээн Нарантуяа

дуугарвал Энхээ түүнд Харанга хамтлагийн “ Санана даа” дууг өмнөөс нь дуулах нь тэр. Нэг бадгийг дуулж дуусаад – Нараа би танайх руу явж байна. Удахгүй очлоо – Яах гэж? – Санаад байна. Бас баяраа тэмдэглэмээр байна – Чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу? – Тиймээ цаг 23 цаг болж байна – Орой болчихсон байна ш дээ хоёулаа маргааш уулзая – Би бараг танай байрны гадаа ирчихлээ гээд утсаа таслав. Тэрээр таксинд мөнгөө төлөн буугаад дээш өлийн цонхыг нь харвал гэрэлтэй харагдахад инээмсэглээд урагш алхтал хажуугаар нь нэг машин дайрах нь холгүй зөрөн өнгөрөхдөө газарт байсан шалбаагийг цацчихав. Энхээ амандаа бүтэлгүйг нь гайхан өмдөө гөвөн хальт цэвэрлээд орц руу оров. Ашгүй цахилгаан шат нь ажиллаж байсанд олзуурхан товчлуураа дарах гэтэл нэг залуу хүлээж

байгаарай гэсээр гүйн орж амжив. Энхээ нэг ч их юм бодсонгүй 6 давхарын товчлуурыг даран хэдэн давхар вэ гэтэл өнөөх залуу хамгийн дээд давхар гээд утсаараа нэгийг бичин харагдав. Гэтэл ч цахилгаан шат зургаа дугаар давхар хэмээн хэлээд хонх нь дуугаран хаалга нээгдэхэд Энхээ буун нүүрэндээ инээмсэглэл тодруулан Нарантуяагийн хаалганы зүг алхтал гэнэт араас нь хэн нэг нь амыг нь дарж байгаад хутгалачихав. **** Совитски олж авсан материалуудаа эхнээс нь уншиж байтал Дэвид хүрээд ирэв. – За сайн уу Дэвид. Ажил хир урагштай байна даа? – Сайн ажил тун дажгүй байгаа шүү. Ямар ч байсан Кэтийг ам алдуулаад авсан. Рондо гээд найз залуугаа буруутгаж байна билээ – Аан тийм үү. Ингэхэд тэр Рондо гэж ямар хүн байна? – Яг одоогоор хар тамхины хэргээр саатуулагдаж байснаас өөр

ноцтой зөрчил хараахан тэмдэглэгдээгүй байна – Хар тамхины хэрэг ч их ноцтой асуудал даа. Ингэхэд гэрчийн мэдүүлгийг үндэслэн баривчилсан уу? – Баривчлах гэсэн боловч олдохгүй байна – Энэ чинь юу гэсэн үг вэ? – Харин ямар нэг сэжиг аваад хаа нэг тийшээ зугтсан бололтой ер үзэгдэхгүй байна – Интерполоор зарласан уу? – Өнөөдөр л цацсан байгаа – Яаж яваад мэдчихсэн юм бол? – Харин тэрийг олох гэж санал дэвшүүлцгээж л байна. Кэтийгээс Рондогийн тухай асуутал тэрээр юу ч мэдэхгүй нэг л өдөр ажлаасаа ирсэн чинь явчихсан байсан тэрнээс хойш ирээгүй гээд – Тэгэхээр хамаг учир тэр Рондод л байгаа юм байна. Хэрэв Рондог олж хэргийг нотлох баримтаар хүлээлгэж чадвал Санчир гэм буруугүй нь тогтоогдож магад юм – Бид түүний хаа байгаа газрыг олж илрүүлэхээр чадах бүхнээ хийж байгаа. **** Рондо

тэр өдөр гэрээсээ гараад хэрэг болсон газар шөнөжин давхиж хүрээд өөрийн эд мөрийн баримт байвал устгахыг хүсэн очсон ч нэгэнт хоцорчээ. Цагдаа нар аль хэдийн Пэтийн байшинд нэгжлэг хийж буй бололтой гадна доторгүй харагдахад амандаа хараал урсгаад бушуухан тэндээс холдов. Тэрээр хурдны замаар хар хурдаараа хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй давхих аж. Новш гэж ямар хурдан шиншилээд ирэв ээ. Би маргааш нь л очиж шалгах минь яалаа. Одоо энд байж хэрхэвч болохгүй. Англи улсын нутагт л байвал хаана ч байсан намайг олохдоо л олно. Тэгээд би яах вэ? Гэнэт түүний толгойд Шин овогт ороход бушуухан хурдны замаас гаран зогсоол дээр машинаа тавин үүргэвчээ уудлан тэмдэглэлийн дэвтэрээ гаргаад дугаарыг нь хайж эхлэв. Салгалсан гараар хурдан, хурдан эргүүлэн

гүйлгэн харж байтал жижиг хүрэн тэмдэглэлийн дэвтэрт тод улаанаар хүрээлэн тодруулсан дугаарыг удалгүй олж аван Шин овогтруу залгав. Аз болж Шин овогт нэг их удаан дуудуулсангүй. – Шин овогт оо би Рондо байна. Таны хэлснийг бүгдийг хийсэн. Санчирыг цагдаа нарт баригдаж явсан тэгээд ч газар дээрээ баригдсан юм чинь тэд учрыг нь олчих байх гээд санаа амар явж байтал миний нэг найз хэргийг дахин сөхөж давж заалдах шүүх хурал хийх гэж байгааг хэлсэн даруйд нь би эд мөрийн баримт үлдээсэн эсэхийг шалгахаар дөнгөж сая очтол цагдаа нар тэнд аль хэдий нь ирчихсэн байна. Одоо би яах вэ? Англи улсын нутаг дэвсгэрээс хурдан гарахгүй л бол мөд би баригдах болно – Байз, байз яасан гэнээ? Чи жаахан удаан ярихгүй бол би гүйцэж ойлгохгүй байна – Бүтэлгүй новш ч бол доо хэмээн амандаа үглээд дахиад эхнээс арай аажууханаар үг нэг бүрээ

зөөн хэлбэл Шин овогт дуугаа хураан дуугарсангүй хэсэг хугацаа болов. Рондо сандран – Шин овогтоо байна уу? Та намайг сонсож байна уу – Тиймээ би бодож байна битгий орилоод бай – Ямар ч мөнгөгүй, очих хүн ч байхгүй би яах болж байна. Энэ бүх хэрэг бүрэн илчлэгдэхээс өмнө энэ улсаас гармаар байна – Чи тэгээд хэрхэн хилийн дээс алхах болж байна. Хэрэв цагдаа нар чамайг андаж байгаа л бол гарах бүх гарцад эргүүл тавьсан л байж таарна – Арай ч тэгж амжаагүй байх гэж бодож байна. Тэгэхдээ хашираас буруудахгүй. Надад мөнгө байвал би ямар нэг арга олон мөнгөөр шийдэж гарч болох л юм – Чи гурван цагийн дараа надруу залгаатах би тэр үед чинь яах ийх шийдээ хэлье. Ингэхэд миний талаар ямар ч ул мөр байхгүй биз дээ? – Таны надад явуулсан мөнгөний баримтаас өөр юм байхгүй гэж бодож байна – Бодож байна гэнэ шүү. За за ямарч байсан залгаарай би тэгэхэд нэг арга олохыг бодъё – Тохирлоо цаг яг одоо

20:35 болж байна би таньлуу 23:35 залгая. Түүнийг хэлж дуусаагүй байхад цаана нь утсаа таслах дуулдахад гайхан харвал утас нь аль хэдийн тасарсан харагдав. Ямар ч байсан Шин овогт нэг гарц хэлэх байх. Тэрээр нэгэнтээ санаа алдаад ихэд өлссөнөө сая л мэдэв. Арай энэ хавиар миний тухай мэдээлэл тарж амжаагүй байх хэмээн бодоод холгүйхэн байх шатахуун түгээх станц руу орвол тэнд халуун кофе, сэндвич зарж байлаа. Нэг том аяга халуун хар кофе, хоёр сэндвич, нэг том чипс, том цэвэр устай аваад машиндаа суун утсаа машиныхаа цэнэглэгчид залган хөгжмөө асаан радиогийн долгион мэдээ дээр тааруулан тавиад сонсонгоо сэндвичээ том том үмхлэн идэв. Шин овогт утсаа таслаад хэрхэхийг шийдэж ядан гартаа эргүүлдэг бөмбөлөгөө хурдан, хурдан эргүүлэн бодлогширно: Түй бүтэлгүй

новш. Яаж яваад илчилэгдчихдэг байна аа. Хэдий намайг хэллээ ч мөнгө шилжүүлсэн баримт хуурамч нэрээр байгаа тул би олдох нь лөөлөө. Тэгэхээр хувь заяаг нь өөрт нь даатгаад орхъё. Одоо надад Рондо хэрэггүй харин нэг бодлын амар боллоо ха ха ха. Рондо тогтсон цагаасаа нэг ч минут хоцролгүй залгавал Шин овогт утсаа аваад их л уриалгахан нь аргагүй – Рондо би бодоод ингэж шийдлээ. Одоо би чамд мөнгө явуулж хэрхэвч болохгүй. Учир нь чамайг хайж байгаа болохоор хяналт хаа сайгүй чангарсан байгаа. Харин чи яаж ийж байгаад Хятадад хүрээд ир. Энд ирсэн хойно чинь би чамайг сайн нууцалж чадна – Юу!!! би яаж нэг ч зоосгүй гарч чадах юм. Тэгээд намайг хаана нууна гэж? – Яаж гарч ирэхээ өөрөө бодож ол. Хэрэв би чамруу мөнгө явуулж байгаад баригдвал би ч тэр ялгаагүй баригдах

болно. Би баригдчих юм бол чи наашаа ирлээ гэхэд мөнгөний эх үүсвэргүй хэрхэн амьдрах билээ хожмоо бод. Үнэхээр гараад ирж чадвал би чамайг тэр бүр цагдаагийнхан бодоод ч олохгүй жижиг улс болох Монгол улс руу төвөггүй гаргачихна. Тэнд миний итгэлт түнш группын ерөнхийлөгч хийдэг болохоор чи хангалуун сайхан амьдарч чадна гэсэн үг – Монгол улс гэж нөгөө Санчирын улс биз дээ? – Тийм – Санчир нэгэнт Монгол хүн гэдгийг бүгд мэдэж байгаа юм чинь намайг харин ч төвөггүй олчих юм биш үү? – Түй Рондо минь ухаантайхан сэтгээч. Тэд Монгол улс гэж мэдэж байлаа ч чамайг тийшээ гараад явчихна гэж зүүдлэх ч үгүй мэд ээ. Чи наашаа гарч ирэх арга замаа л хай. Би чиний овог нэрийг солих ажлыг хөөцөлдөе – Одоо тэгэхээс

угаасаа өөр сонголтгүй юм байна. Гэвч би гарлаа гэхэд таньтай хэрхэн холбогдох болж байна – Чи ямартаа ч гарах хүнээ олоодох. Тэгээд яг гарахаасаа өмнө надтай яриул. Би үнэ хөлсийг нь ирэхээр нь тооцохоор тохирохыг бодъё. Харин хүнээ сайн сонгож олоорой. Хоёрын хооронд хулчгар хүн олчихвол бүх төлөвлөгөө нурна гэдгийг сайн санаж яваарай – За тэгье тохирлоо Ингээд Рондо хаана очиж хэнтэй уулзвал болох талаар бодож эхлэв. **** Эрдэнэ гэртээ нөүтбүүкээ асаан Энхээгээр Мөнхбатын өрөөнд нууцаар тавиулсан камераа асаав. Энхээ хэзээ нь яаж амжуулсаныг мэдэхгүй ч үзэгдэж буй байршилаар нь үүдний тэнд тавьсан бололтой харагдана. Мөнхбат өглөө 9 цагийн үед ажлынхаа өрөөнд орж ирэв. Тэрээр их л ууртай харагдах аж. Хоёр гараа өмднийхөө халаасанд хийн нааш цааш холхих харагдана. Тэгж байтал гар утас нь дуугарав бололтой

ширээн дээр байсан утсаа дугаарыг нь нэгэнтээ хараад авлаа. – Сайн байна уу Шин овогтоо … тиймээ би мэдэж байгаа. Харин мэдэх захирал Очир өнөөдөр надад хариу өгнө гэсэн – Очир гэж хэн юм? – Удирдах зөвлөлийн гишүүн – Түй чи цаадхаа сайн хахуульдаарай. Эргээд гарах гарцгүй болтол нь найдвартай хийнэ шүү – Ойлголоо. Би харин хэрхэн ярилцах талаараа яг бодож байлаа Гэтэл хаалга тогших дуулдахад Мөнхбат: Шин овогтоо би эргээд яръя ирж байх шиг байна хэмээгээд утсаа таслаад за гэвэл Очир захирал ороод ирэв. **** Очир тэр өдөр Мөнхбатын талаар илүү мэдээлэл олохыг хүсэн компьютерынхээ ард сууж байтал утас нь дуугарав. Харвал Эрдэнийн дугаараас залгаж байсанд яагаад ч юм сэтгэл нь түгших мэт болоход бушуухан утсаа авав. – Байна уу? байна уу … байна уу хэмээн дуугаа арай чангаруулан дахин дуудвал цаанаас нь гэнэт – Очироо битгий

сандраарай. Чи яг одоо над дээр хүрээд ир хэмээн ерөнхийлгчийнх нь дуу гарах нь тэр. – Та минь ухаан орчихов уу ашгүй дээ тэгэлгүй яахав хэмээн баярласандаа бараг хашхиран хэлбэл – Дуугаа аяд гэм дээ. Хэнд ч юу ч хэлж болохгүй чамайг ирэхээр би бүгдийг хэлье – Тэгье, тэгье би одоохон очлоо гээд гарахаар хувцсаа өмсөж байтал өрөөнийх нь утас дуугарав. Очин автал Мөнхбат байв. – Очир захирал та яг одоо миний өрөөнд хүрээд ир – Би гарах ажилтай болчихлоо – Ерөнхийлөгч чинь дуудаж байна хэмээхэд биеэ барин гараа тас атгаад – Чи яг одоогоор албан ёсны ерөнхийлөгч хараахан болчихоогүй байгаа шүү гээд утсаа таслаад гараад явав. Очир болж байгаа бүхний учрыг олж ядан Эрдэнийн өөдөөс гайхан харж сууна. – Ерөнхийлөгч өө энэ ингэхэд юу болоод байна аа? – Чиний ингэж гайхширч байгаа чинь аргагүй. Ярьвал их урт түүх. Зүгээр л би Мөнхбат ямар нэг санаа гаргах гээд

байгааг мэдсэн болохоор ингэж мэдэж авахаас өөр арга надад олдсонгүй – Бид бүгд маш их харамсаж, харуусаж, халаглаж байлаа – Ингэхээс өөр аргагүй байдалд орсон намайг уучлаарай. Ажлаар юу байна даа? – Ерөнхийлөгч минь ажилчид бараг бүгдээрээ ажлаа хаясан. Би Мөнхбатыг биш группээ бодож тэнд байгаа. Бусад удирдах зөвлөлийн гишүүд, хэлтэсийн дарга нарт ч ингэж үүрэг өгөөд эхнээс нь буцааж ажилд нь оруулж байгаа. Тэрнээс гадна Мөнхбат нэг зуун мянган доллар гаргаж өг гээд байгаа – Юу тэр тийм их мөнгөөр яах гэж байгаа юм бол. Хааш нь хэнлүү явуул гэсэн? – Би тэрийг сайн мэдэж амжаагүй байгаа. Санхүүгийн албаны даргыг үүрэгдээд санхүүгийн албаны дарга нэг бол ерөнхийлөгч үгүй бол Очир захирал мэднэ гээд халгаагаагүй байна билээ. Сая би таньлуу гарах гэж байтал намайг

өрөөнд ороод ир гэж дуудаад. Би гарах ажилтай чи түр болохоос жинхэнэ ерөнхийлөгч биш гэж хэлээд гараад ирлээ – Зөв зөв тэгэхээр ингэе хэмээгээд дуугаа намсган шивнэх шахам яахыг хэлэхэд Очир үе үе толгой дохин сууна. Мөнхбат Шин овогттой яриагаа дуусгаад зөвшөөрөл өгвөл Очир орж ирэн мэндлэх ч үгүй шууд очин сандал дээр суулаа. Мөнхбат мөн сандал дээрээ суугаад хэсэг өөдөөс нь харж байснаа – За тэгэхээр Очир захиралаа би санхүүгийн албанаас мөнгө гаргах мэдэлгүй ерөнхийлөгч болоод байна – Тиймээ групптэй холбоотой санхүүгийн захиран зарцуулалтыг Эрдэнэ ерөнхийлөгч ч дур мэдэн авч ашигладаггүй – Тэгвэл би юу хийх болж байна? – Тэрийг та өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Ингэхэд 100 000 доллар гэдэг бага мөнгө биш. Та үүнийг юунд зарцуулах гэж байгаа билээ? Мөнхбат хэсэг түгдчиснээ хоолойгоо засан биеэ хормын төдий эзэмдээд – Энэ

мөнгөөр би Хог дахин боловсруулах үйлдвэр барих болно – Эрдэнэ ерөнхийлөгч хэлэхдээ энэ төсөл хүчингүй болсон гээгүй билүү? – Яг албан ёсоор хүчингүй хараахан болоогүй байгаа. Тэгээд ч Хятадын тал маш их уурлаж өөр улсад хийх байсан ажлынхаа гэрээг цуцлаад танай групптэй хамтрах болчихоод байхад, хэрэв тэгж байвал нөхөн төлбөр нэхэмжилнэ гээд байна. Хэрэв нөхөн төлбөр нэхэмжилбэл энэ үүнээс хэд дахин их тоо л гарах байх даа. Тэгвэл тэр хариуцлагыг та хүлээх үү? Очир хэсэг тээнэглэзэж байснаа – За яахав та нарийн төлөвлөгөөг нь дахин танилцуулаад яг тэнд хүлээн авах корпарацийн дансны дугаар өг. Тэгвэл бид дахин ярилцаж үзээд мөнгө гаргах эсэхээ шийдье. Энэ чинь ганц та бид хоёр ярилцаад шийдчих асуудал биш. Мөнгөний асуудал асар нарийн болохоор удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэхээс өөр аргагүй байдаг юм Мөнхбат юу гэхээ мэдэхгүй гартаа байгаа балаа хуруугаараа оролдон сууснаа – За

би таны үгийг цааш хэлье. Тэгвэл урьдчилгаа 50 000 долларыг гаргуулж тэдний талд найдвартай гэдгээ харуулах хэрэгтэй гэж бодож байна – Тэр харин болно оо та надад дансных нь дугаарыг хүлээж авах хүнийх нь нэртэй өгчих хэмээгээд цүнхээ уудлан цаас, бал гаргаж ирвэл Мөнхбат бүр ихээр сандран – Надад яг одоо алга. Би тэгж байгаад утсаар холбогдон асуучихаад таньд хэлье. Ингээд Очир зөвшөөрөн өрөөнөөс гарвал Мөнхбат бушуухан Шин овогтод залган саяны ярьсан бүхнийг хэлбэл Шин овогт – Муу санаатай нохой хэмээснээ багагүй мөнгө ирж байгаа болохоор өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй зангаараа яалт ч үгүй хувийнхаа дансны дугаарыг өгөв. Нэг корпарацийнхийгаа өгөх гэснээ корпарацийг судалж мэдвэл тийм ажил хийдэггүй болох нь дороо мэдэгчих болохоор ингэхээс өөр арга байсангүй. Рондо явсаар Абердэнд ирсэнээ сая л нэг анзаарав. Нөгөө жижиг хүрэн дэвтэрээсээ Абердэнд танил хүн байгаа эсэх талаараа эргүүлсээр бараг нэг цаг орчим болсны дараа олон жилийн өмнө

хамтарч ажиллаж байгаад удалгүй шоронд ял аваад явсан хүний дугаар харагдахад туйлаас их баярлав. Залгаж байхдаа энэ дугаар дээрээ одоо байгаа болов уу, үгүй болов уу? Байлаа гэхэд энэ хотод байгаа эсэх, үгүй бол шоронгоос ч суллагдаагүй юм уу нэг бол дахин өөр хэргээр шоронд орсон ч байж магад хэмээн олон таамаг дэвшүүлсээр. Утас нь нэг удаа дуудаад авсангүй дахин хэд, хэд залгуулсаны эцэст сая нэг утсаа авлаа. – Хэн бэ? – Сайн уу Жош мөн үү? – Өөрөө хэн бэ? – Тэгвэл чи Жош мөн байх нь ээ ашгүй минь гэж. Би Рондо байна таньж байна уу? – Рондо гэж ямар? – Дундээд байдаг тав орчим жилийн өмнө байх чи манай хотод байсан даа. Нөгөө баян хатагтайг хоёул хамтран залилаагүй юу. Том тансаг хаусандаа гурван муур, хоёр нохойтойгоо амьдардаг Хэйдэр гээд – Аан саналаа, саналаа. Чи хаана байгаа юм, яаж миний дугаарыг олов оо? – Би танай хотод байна. Уулзах хэрэг байна – Тэгэлгүй яах вэ. Чи хаана байна би очоод

авъя. Ингээд Рондо ямар ч байсан нэг хүн олж авсандаа баярлан хуучин хүрэн дэвтэрээ чанга гэгч нь үнсээд буцааж үүргэвчиндээ хийгээд тэрхүү дэвтэрийг аваад гарсан өөрийнхөө ухаантайг магтан дахин нэг аяга кофе уухаар машинаа түгжин дэлгүүр явлаа. **** Энхээ гэнэт араас нь амыг нь дараад хутгалахад ингэнэ чинээ санаагүй байсан болохоор тэрүүхэндээ мэгдэн сандарсандаа яаж ч чадсангүй. Гэтэл хутгаа сугалж буй бололтой ихэд өвтгөн сэрүү татах агшинд хамаг хүчээ шавхан гараа нугалан тохойлдон гэдэс рүү нь хүчтэй цохитол өнөөх хүн алхам ухрав. Ямартаа ч холдуулж чадсан агшиныг ашиглан эргэж харвал нүүрэндээ урт ноосон малгайны зөвхөн нүд хамрыг гаргасан биеэр өөртэй нь ойролцоо ч туранхай хүн байв. Өнөөх залуу дахин хутгатай гараа өргөн Энхээ рүү дайрвал Энхээ түүний гарыг барин тамираа тасартал ноцолдож гарав. Энхээгийн

тамир нэгэнт барагдаж тэрээр далайсан байсан гарыг нь атгаж байсан гар нь сулран хутгатай гар нүүрэнд нь аажим аажмаар дөхсөөр. Энхээ орилохыг хүссэнгүй гагцхүү сүүлчийн хамаг хүчээ шавхан хоёр гараараа дээрээс нь хоёр гараараа гартаа барьсан хутгаа тас атган дайрах хүнийг эсэргүүцэх аж. Араасаа хутгалуулсан газар их цус алдаж байгаа бололтой халуун бүлээн юм урсаж байснаа доороос нь хүйт оргин жиндүүлэх аж. Одоо түүний тамир нэгэнт барагджээ. Нүд нь бүрэлзэн, толгой нь эргэн, гар нь салгалан дэмий л толгойгоо хоёр тийш сэгсрэн займчуулах тэр агшинд гэнэт тэднийг цагдаа нар бүслэн дээр нь байгаа хүнийг босгоод гарыг нь хүчтэй цохин хутгыг нь

унагаад гавлан аваад явахад Энхээг мөн эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр хэвтүүлэхээр өргөв. Энхээ ухаан нь самгардахаас өмнө түүний гарыг хэн нэгэн атгахад харвал Нарантуяа нүдэндээ нулимстай эмч нарыг даган шогшоо харагдав. Энхээ түүнийг хараад хайрлан инээмсэглээд ухаан алдлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *