Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “18-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “18-р хэсэг”

0 секунд уншина
0
0
388

Санчир тасгийнханаараа заалгасан хөзрөө тоглож байтал түүн дээр эргэлт ирсэнийг хэлэв. Хэн ирсэнийг нь төвөггүй мэдэж байгаа болохоор тэрээр догдлон уулзалтын өрөөнд ирвэл Оюунаа өөдөөс нь

инээмсэглэн угтав. – За сайн уу? Би энэ удаа чамд Монгол гурилтай шөл авчирлаа. Ядарч байна уу? – Чи сайн уу? Би юундаа ядрахав цэцэрлэгийн хүүхэд шиг л байгаа хүн. Чи тамхи авчирсан уу? –

Авчирсан, авчирсан хэмээгээд цүнхнээсээ гаргаж өгвөл Санчир хоол цайнаас урьтан бушуухан нэгийг асаавал толгой нь эргэн, дотор нь муухай оргиход унтраагаад шүлсээ нулимав. – Яасан арай хатуу байна

уу? – Зүгээрээ миний татдаг тамхи л даа. Харин мэдэхгүй удаан татаагүй болоод ингэж байна уу нэг л сонин болчихлоо – Чи хоосон байгаад ингэж байж магад наад хоолноосоо ид хэмээгээд сүүтэй цай

аягалж өгвөл Санчир өгсөн цайг аван уутал хамаг хөлс нь асгарах нь тэр. Хөлсөө арчингаа Оюунаагаас санаа нь зовнин байсан ч тэртээ тэргүй урсаж байгаа хөлсийг яалтай билээ. Оюунаа түүнийг харан

авчирсан аягандаа хоол аягалж өгөөд – Мах нь Монголын мах шиг сайхан шүүстэй биш байдаг болохоор шөл гаргах гээд орлуулагч хийчихсэн шүү – Аан сайхан цай байна баярлалаа. Хоолоо идэхэд мөн л хөлс нь хаанаасаа гараад байнаа гэмээр урсана. – Дахиад идэх үү? – Одоо болноо би бүр хоёр аягийг идчихлээ. Одоо нэг тамхиа татаад үзье хэмээгээд нэгийг асаан сорвол мөн л татаж чадсангүй унтраагаад: Новш гэж энэ чинь ийм гашуун байдаг билүү ерөөсөө чадахаа байж. Нээрээ нөгөө өмгөөлөгч юу болж байна? – Өмгөөлөгч бид хоёр байнга холбоотой байгаа. Саяхан Кэтийг барьсан гэсэн – Тиймүү яагаад? – Тэрийг би мэдэхгүй ээ. Санчираа ингэхэд чи Кэтийд одоо болтол хайртай хэвээрээ юмуу? хэмээн асуугаад сэмхэн санаа алдав. Харин Санчир түүнийг анзаарсангүй юу нэг бол анзаарсан ч анзаараагүй

царайлав уу – Би тэр эмэгтэйд угаасаа хайртай байгаагүй ээ. Хамт байсаар дасчихсан байсан юм – Анх та хоёр яаж танилцсан юм бэ? Өмгөөлөгч үүнийг мэдэхийг хүссэн – Бид хамт ууж байгаад л нэг сэрсэн нэг орондоо унтаж байсан. Тэгээд л Кэтий надтай хамт байх болсон доо – Чи тэр үед хар тамхи татдаг байсан уу? – Үгүй юу гэж дээ би чинь бацаан байлаа ха ха ха. Кэтий намайг анх хар тамхинд оруулсан байхгүй юу хэмээгээд юу болсоныг ярьж өгөв. – Аан муухай хүүхэн юм даа – Тиймээ миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Эндээс гараад би чамтай таардаг юм бол гээд хөмхийгөө зуун гараа атгав. Харин энэ үед Оюунаа түүний гараас атгаад – Санчираа чи бол тийм муу залуу биш шиг санагддаг. Битгий түүнд хар санаж сэтгэлээ ч, гараа ч бузартуулаа. Оюунаагийн гар халуу дүүгэн түүний сэтгэлийн жаврыг үргээх шиг нэг л сонин санагдахад Санчир мөн гарыг нь атгаад Оюунаа хэмээн гэнэт дуудан өөдөөс нь харлаа. Оюунаа

юу ч хэлэлгүй өөдөөс нь харвал Санчир: Би эндээс нэг л өдөр гарна. Намайг энд байх хугацаанд ээжийг явсанаас хойш чи намайг мэдэхгүй, танихгүй байж яг л өөрийн хүн шиг санан эргэж, бас утсаар ярин намайг ганцаараа биш шүү гэдгийг минь мэдрүүлж байна. Чиний энэ сайхан сэтгэлийн өмнө би нугарахгүй байж чадсангүй. Чи намайг муу хүн гээд явсан ч болно, миний сэтгэлийг ойлгоод хүлээж авсан ч болно. Явлаа гэхэд би чамайг буруутгахгүй ээ. Чи намайг хүлээж чадах уу? Гэнэтийн асуултанд балмагдсан Оюунаа юу гэхээ мэдэхгүй хэсэг азнасанаа – Би чамд юу ч амлахгүй. Бүхнийг цаг хугацаа, төөрөг тавилан шийдэх байлгүй дээ – Тиймээ тийм. Би энд их зүйлийг ойлгож ухаарч байна. Магадгүй би энд орж чи над дээр өмгөөлөгчийг даган ирж танилцсан нь хувь зохиол ч юм билүү хэмээгээд өөдөөс нь дөлгөөхөн харж инээмсэглээд: Би нээрээ мангар

байжээ. Гадаад гараад нэг л том хүн болчихсон юм шиг намайг гэсэн сайхан аав, хайртай ээжийгээ ч мартан нэг шар хүүхнийг харан өнөөдрөөрөө жаргалтай байна гэж бодож явсандаа ичих ч шиг. Үнэндээ аавыг орж ирээд намайг загнаж, зодоход миний уур хүрсэн. Уур хүрсэн гэхээсээ илүү би маш их ичсэн. Ичих ичихдээ хэнээс ичсэн гэж бодож байна? Ааваасаа биш Кэтийгээс ичиж би уйлж байсан. Арай ч дээ – Одоо тайвшир даа Санчир минь. Чи нэгэнт ухаарсан чинь л боллоо. Аав, ээж нь чамайг ойлгоноо – Надад дэндүү их итгэл хүлээлгэж байсан ш дээ гэтэл би … хэмээгээд цааш ярьж чадсангүй хоолой нь зангираад ирэхэд боссоноо эргэж хараад: Оюунаа чи одоо над дээр дахиж хувийн журмаар битгий ирж бай. Би ингэж байхдаа

таарсан хүн хэмээгээд явахаар эргэх агшинд Оюунаа – Санчираа би хамгийн гол мэдэх юмаа мэдэж амжаагүй байна. Энэ мэдээлэл чиний шүүх хуралд их хэрэгтэй гэж өмгөөлөгч хэлсэн. Үүнийг сонсоод Санчир эргэж харвал Оюунаа үргэлжлүүлэн: Чи цагдаа нарт баригддаг тэр өдөр яг юу болсоныг хэлэх хэрэгтэй байна. Санчир хэсэг азнасанаа – Нэг л өдөр намайг барьцааллаа. Танай аав мөнгөө өгөхгүй байна гээд нүдийг минь боогоод аваад явсан. Тэгээд хэрэг гарсан газрын тэр хавьд нэг амины орон сууцны хонгилд хорьдог байсан. Мөн нэг л өдөр Рондо хэмээх залуу ирээд намайг гарахаар болсон гээд вискигээр дайлсан юм. Бид уусан. Рондо намайг их зовоолоо гээд шахсан. Харин нэг ухаан ороход би цагдаа нараар хүрээлүүлчихсэн байсан даа – Рондо гэж хэн юм? – Мэдэхгүй би урд нь ер харж байгаагүй. Тэр хэлэхдээ Кэтийгийн нөхөр гэж хэлж байсан – Аан за би одоо чамаас

яваад Совитскитэй уулзана. Чиний ярьсан бүхнийг хэлэх болно. Чи минь итгэлээ л алдаж болохгүй шүү. Санчир хариу хэлэлгүй өрөөнөөс гарав. Түүний хэлсэн бүхний хариуд сонссон хамгийн дулаан үг сая Оюунаагийн хэлсэн ЧИ МИНЬ байсан юм. **** Мөнхбат маргааш нь ажил дээрээ ирвэл бараг хүн байсангүй. Тэрээр өрөөндөө ороод санхүүгийн албаны даргаа дуудан хүлээж байх хоорондоо хэрхэн юу гэхээ бодон сууж байтал хаалгыг нь тогшин зөвшөөрөл авсаар ороод ирэв. – Чи надад тайлан аваад ир – Тэгэхдээ захиралаа энэ чинь хүссэн бүхэн үздэг … гэтэл Мөнхбат ширээгээ шаагаад – Би одоо ерөнхийлөгч би үзэх эрхтэй хүн. Хэрэв чи надад үзүүлж чадахгүй бол нэг зуун мянган доллар гаргаадах – Надад тийм эрх байхгүй уучлаарай – Хэн мэдэх юм? – Ерөнхийлөгч, бас удирдах зөвлөлийн Очир захирал мэднэ

– Би тэгээд ерөнхийлөгч биш юмуу. Нэг бол тэр мөнгийг гаргаадах үгүй бол яг одоо ажлаа өгөөд эндээс гар Очир өрөөндөө компьютерынхээ ард нэгийг хийн сууж байтал түүний гар утас дуугарав. Тэрээр дугаарыг нь харан бушуухан утсаа аваад ярьж байснаа одоохон хэмээгээд хувцасаа өмсөн яаравчлан гарлаа. Мөнхбат Очиртой уулзахаар хүлээж байх хооронд нь Шин овогт түүнлүү залгаж байна – Байна уу Шин овогт оо? – За ажил сайн уу? – Ямарч байсан өчигдөрийнхөөс арай дээрдсээн – Сайн байна, сайн байна. Нөгөө мөнгө юу болсон? – Би тэр мөнгийг гаргаадах гэж санхүүгийн албаны даргад хэлсэн байгаа – Сайн байна, сайн байна. Түүнээс гадна чамаар хийлгэх бас нэг ажил байна – Юу билээ? – Би чамд дээр ярьж байсан Энхээ гээд залууг мөшгих хэрэгтэй байна. Тэр гөлөг сүүлээ хавчаад зугатаад байх боллоо – Энхээ ч Эрдэнийн баруун гар болсондогоо – Тийм гэж үү? –

Аанхан – Тэрийг сайн шиншил. Ямар нэгэн сэжигтэй зүйл мэдэгдвэл цааш нь харуул – Ойлголоо Шин овогтоо. Би яг энэ талаар таньтай ярих гэж байсан юм – Яадаг муу нохой вэ хэмээн өөртөө хэлсэн Мөнхбатад хэлсэн аль нь болох нь мэдэгдсэнгүй утсаа таслав. Мөнхбат Шин овогттой ярьчихаад тэрүүхэндээ хүнгэнэн инээгээд “ За Энхээ хүү минь баяртай. Замаас гардаа. Би ганцаараа Шин овогтын хүн байх болно ” ха ха ха. **** Эрдэнэ, Ханд хоёр эмнэлэгээс гарав. Эрдэнэ тохирсон ёсоороо тэргэнцэр дээр түрүүлэн гарч ирэхэд Мөнхбат түүнийг юу ч болоогүй мэт инээмсэглэн угтан авахад арайхийн биеэ барьлаа. – Ерөнхийлөгч таныг ухаан орсонд баяр хүргье. Би таны ажлыг хариуцан хийж байгаа болно биз дээ. Эрдэнэ хариу хэлсэнгүй хариуд нь инээмсэглэн толгой дохьлоо. Энэ мөчид Энхээ Эрдэнийг түрэн машиндаа суулгаад эргэтэл Мөнхбат – Энхээ чи ч ерөнхийлөгчийг сайн асарч тойлж байгаа юм байна даа. Өнөөдөр

ерөнхийлөгч эмнэлгээс гарсан баярыг хоёулханаа хийх үү? Энхээ хэсэг эргэлзэж байснаа зөвшөөрөн – Болж л байна чи ажлаа дуусчихаад надруу залгаарай – Ок би өнөөдөр төлөвлөсөн зүйл багатай байгаа би чамруу 20:00 цагт залгая гээд Эрдэнийг гараараа баяртай хэмээн далласаар цааш явлаа. Энхээ жолооны ард суун машинаа асаатал Эрдэнэ түүнээс – Цаадах чинь юу гэж байна? – Өнөө орой таныг эмнэлгээс гарсан баярыг тэмдэглье л гэж байна – Чи тэгэхээр нь юу гэв? – Болж л байна гэчихлээ. Түүнийг юу гэхийг нь сонсоё – Болгоомжтой байгаарай хүү минь – Ойлголоо ерөнхийлөгч өө. Мөнхбат ганцаараа байвал би гайгүй байхаа. Би чинь таеквондогоор хичээллэж байсан юм уг нь хэмээгээд инээхэд Эрдэнэ нэгэнтээ санаа алдаад – Цаадах чинь зүгээр нэг гар зөрүүлэхгүй л байх. Ханд тэдний яриаг таслалгүй сонсож сууснаа – Ингэхэд хөгшөөн юу болоод байгаа юм бэ? – Нэг юм болох нь ч болоод байнаа. Харин чи минь мэдэх гээд хэрэггүй эр улсуудын яриа – Ай мэдэхгүй ингэж байж элдэв юманд

орооцолдов доо – Тиймээ мэдэж байгаа чамайг Баяржаргал эмч дахин хямарч болохгүй гэсэн шүү. Иймд чи минь тайван бай – Ингэхэд хүүгийн асуудал юу болж байгаа бол сураг байна уу? Хэмээн хэнээс нь асууж байгаа нь мэдэгдэхгүй асуувал түрүүнээс хойш дуугай явсан Нарантуяа – Ханд багш аа энэ долоо хоногийн 5 дахь өдөр шүүх хуралтай гэсэн. Өмгөөлөгч нь ярьсан. Санчиртай үерхэж байсан хүүхнийг баривчлаад их зүйлийн учир олдсон гээд инээж байна лээ – Тиймүү за ашгүй дээ сайн л өмгөөлөгч юм гэтэл Эрдэнэ хоолойгоо засаад – Сайныг нь шүүх хурлын шийдвэр харж байж л болъё. Тэгэхдээ ч хүүгийн төлөө явж байгаа, явж байгаа. Энэ Санчир яаж толгой нь эргэхээрээ нэг шар хүүхэнд тархиа мэдүүлээд үйл лайг нь үүрээд энэ их ажлын хажуугаар нэрмээс болчихвоо – Хөгшөөн хүү минь хүний газар шоронд хэцүү л байгаа шүү дээ. Битгий ингээ хө. Бүх юм сайхан болоод удахгүй бид хоёр дээрээ хүрээд ирэхээр нь чи минь ингээд загнаад байв – Түүнийг загнасан ч багадана гэснээ гэнэт нэгийг санан:

Чи ингэж хямарч байхаар хүүгийнхээ асуудал сайхан шийдээсэй гээд сүүгээ өргөөд л залбирвал барав – Нээрээ тийм маргааш гандан гарч ном уншуулъя. Сайн таньж мэддэг чадалтай лам байна уу? Хэмээтэл Нарантуяа юу ч бодолгүй – Ханд багшаа би ламаас илүү бөө гэдэг. Надад нэг сайн бөө бол байгаа – Тиймүү гарзтай юм биш сайн гэсэн бүхэн дээр очье байз. Чи багштайгаа тэр бүхэнд явбал зав хир байгаа бол? – Тогтсон хийсэн ажилгүй байгаа надад завгүй гэх юу байхав дээ. Одоохон би нөгөө багштайгаа яриад хэзээ боломжтойг нь асуучих уу? – Тэг, тэг охин минь. Үнэндээ би шашингүй хүн. Бүх шашныг хүндэлж явдаг ч яг тэр гээд илүүтэй тавьсан нь нэгээхэн ч үгүй ээ. Нарантуяа хариуд нь инээмсэглээд утсаа гарган хайж байснаа төд удалгүй дугаарыг нь олсон бололтой залгавал хэсэг дуудуулж байгаад сая хариу өгөв. – Сайн байна уу Одбаяр багш аа. Би Нарантуяа байна – Сайн сайн уу? Аль Нарантуяа нь билээ – Яагаав Солонгост суудаг нэг найзыгаа шоронгоос гаргуулахаар очсон – Өө тийм л дээ. Найз нь

яасан гарсан уу? хэмээгээд намуухан дуугаар инээн асуувал – Тиймээ гарчихсан шүү. Нэг их удаагүй гаргаад шууд эх оронд нь буцаасан. Таныг байнга ярьдаг юм нэг очно доо гээд. Одоогоор эмнэлэгээр яваад арай л амжихгүй байгаа – Өө за яахав дээ иртэлээ өргөлөө л сайн өргөөрэй – Би таниас дахин нэг юм гуйх гэсэн юмаа багшаа – За юу байдаг билээ? – Манай бас нэг хуурай дүү маань Англид шоронд байгаа тэрийг гаргуулах гээд – Чи чинь харин дандаа шоронгоос хүмүүс гаргах үйл хийлгэчих юмаа гээд чангаар инээвэл Нарантуяа хариу инээгээд – Харин тиймээ уучлаарай. Таныг энэ тал дээр сайн болохоор чинь л – За за хүрээд л ир – Хэзээ очвол болох вэ? – Тэрийг чи өөрөө л мэд. Яахав ирчихсэн хойно чинь хүнтэй байвал хүлээж байгаад л ороод ир – За тиймдээ баярлалаа багшаа. Би удахгүй тань дээр ээжийг нь дагуулаад очноо баяртай. Тэдний яриаг бүгдийг сонсож байсан Ханд ихэд баярласан шинжтэй – Наад хүн чинь үнэхээр шоронд байсан хүнийг гаргаж байсан юмуу? – Тиймээ манай нэг найз маань Солонгос улсын шоронд ороод эгч нь уйлчихсан надад ярьхаар

нь би асууж сурж байж багшийг олж авсан – Тэгвэл хоёулаа маргааш эхлээд наад хүн дээр чинь очье. **** Кэтий юу ч мэдэж, бодож амжсангүй. Нэг л мэдэхэд түүний хамаг хувцасыг тайлуулан хорихын ногоон хувцас өмсгөх нь тэр. Кэтий хэдий хориход орсон ч нүүрэндээ өнөөх л худлаа инээмсэглэлээ тодруулан дуулгавартай нь аргагүй харгалзагчийг даган явна. Харин дотроо ихэд айж байлаа. Тэрээр онгойлгосон хаалгаар орвол түүнийг ижил ногоон хувцастай хүүхнүүд мөн нэгэн харгалзагч эмэгтэй угтан авав. Харгалзагч эмэгтэй Кэтийг тасаг дундуур дагуулан явсаар урдаас бэлдсэн өрөөнд оруулаад хаалгыг нь хаав. Тэр өдөртөө Кэтий айж балмагдсан зүрхээ намжаах гэж төмөр орон дээр хоёр хөлөө өвдгөөр нь нугалан бодолд дарагдан сууж байтал удалгүй хаалганых нь түгжээ онгойн харгалзагч нэгэн шар адъяал ууттай идэх юмны хамт өгөөд өрөөнөөс гарав. Кэтий тэр өдөртөө юм идэх ямар ч хүсэлгүй байсан дээрээс нь даарч байсан тул

адъяалыг нь нөмрөн суусаар. Хэдий удаан суусныг мэдэхгүй хүүхнүүд шуугилдан баяртай … сайхан амраарай … маргааш уулзая гэцгээх бүдэг дуулдаж удалгүй гэрэл унтран оронд нь бүдэг гэрэл асав. Унтах цаг болж хэмээн ойлгон босож чилсэн хөлөө жийн нэгэнтээ суниагаад усаар амаа зайлаад сая өлссөнөө мэдэн харгалзагчийн өгсөн уутны амыг нээвэл нэг хэрчим талхан дээр зүсэм хиам, хэрчим бяслагтай, мөн жижиг сүү нэг алим харагдана. Бүгдийг идэн сүүгээ ууж дуусгачихаад хажуулдлаа. Төмөр ор нь нухан дээрээс нь адъяал нь хатган, дэргүй унтаж сураагүй түүнд энэ шөнө жинхэнэ там гэлтэй. Тэрээр хөрвөөсөөр сая нэг унтав. Арайхийж нэг унтаж байтал цочтол нь босоод, босоод хэмээн чангаар орилон байснаа төд удалгүй хурц

гэрэл асахад нүдээ нухлан арайхийн өндийлөө. Түүнээс бараг нэг цаг хагасын дараа үүд онгойн хоригдолууд эхнээсээ гарцгаахад Кэтийгийн ч хаалга онгойсон тул өрөөнөөс гарвал шинэ хүнийг сониучирхсан харц угтан авав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *