
“Агшин бүрийн үнэ” Нэг л өөрөөр зүрх минь цохилно Нэг л өөрөөр сэтгэл минь гэгэлзэнэ Нэг л өөрөөр амьдрал харагдана Өөрөө л би нэг л өөр болсон мэт Нарантуяа гэртээ угаалга хийн амандаа дуу аялан их
л сэтгэл хангалуун байгаа мэт харагдана. Угаалгын машинаас хувцасаа гаргаад гараараа индүүдэн дэлгэж байтал хаалганых нь хонх дуугарав. Одоохон хэмээн амандаа үглээд явуут дундаа хоёр гараа
хувцасандаа арчин очоод хаалгаа тайлбал өмнөөс нь баглаа цэцэг нүүрэнд нь тулан ирж үнэр нь хамрыг нь цоргиулахад өөрийн эрхгүй найтаачихав. – Баярлалаа шинэ цэцэг байна даа гээд инээн авбал
Энхээ – Өглөөний мэнд орж болох уу? – Тэгэлгүй яахав ор л доо. Би гэрээ цэвэрлэж амжаагүй байгаа шүү – Аан би чамайг дандаа л ийм байдаг юм байх гэж бодоод гээд инээхэд Нарантуяа – Яанаа арай ч дээ – За
тоглосон юмаа уурлаагүй биз дээ? – Чи дандаа л хүнээр тоглож байх юм гээд цай аягалан урд нь тавагтаа чихэр тавьж өгөөд: Найз нь одоохон угааж байгаа юмаа дуусгаатхий. Чи том өрөөнд ороод сууж

бай – За тэгдээ яараад яахав. Тэрээр аягатай цайгаа аван том өрөөнд нь орон зурагт асаавал Ким Ин Хагийн тоглосон кино гарч байлаа. Энхээ киногоо үзэнгээ бодолд дарагдав. Тэр нэг өдөр Хандыг ухаан орсоныг хараад баярлахын ихээр баярлан Нарантуяаг харвал Нараа нь ч мөн баярласандаа нулимс дуслуулан инээмсэглэж байгаа нь үнэхээр хөөрхөн харагдахад түүний мөрөөр нь тэврэн өөртөө ойртууллаа. Гэтэл ч Эрдэнэ, Ханд хоёр тэднийг харан инээмсэглэх нь тэр. Энхээ, Нарантуяа хоёр хэсэг ийнхүү тэдний жаргалтай царайг харан зогсож байгаад харихаар гарах агшинд Баяржаргал эмч тэднийг дуудан өрөөндөө оруулаад өөрөө гараад явчихав. – Яах гэж байгаа юм бол? – Надад ч гэсэн мэдэх юм алга – Ашгүй дээ ингэж нэг хоёулаа ухаан орох
гэж, одоо Санчир хүрээд ирчихвэл тэгээд л болоо хэмээн хэлээд Нарантуяа инээмсэглэвэл Энхээ – Харин тиймээ сая нэг хэсэг юу болов оо. Энд ч ерөнхийлөгчийн бие муудаж сандаргаад ажил дээр ч бөөн үймээн бужигнаан болоод – Танай ажил дээр юу болсон гэж? – Мөнхбат гэж новшийг УИХ-ын гишүүн Бүргэд дэмжээд группын ерөнхийлөгчөөр томилчихсон – Юу яахаараа тэгдэг юм бэ? “Сан-Эр” групп чинь хувийнх биз дээ? – Харин тиймээ бүр удирдах зөвлөлийн хурлаар ч оруулалгүй шууд томилчихоор нь ажилчид эсэргүүцээд ажил хаялт зарлачихсан байгаа – Тэр Бүргэд гишүүн одоо юу вэ? Улс орноо л гэж явна биз юу яасан группын дотоод хэрэгт ордын. Тэгээд ч ерөнхийлөгч нь амьд байхад – Тийм шүү ёстой чөтгөр бүү мэд. Одоо ерөнхийлөгч ухаан орсон болохоор нэг тийшээ шийдэх байлгүй гэтэл
хаалга онгойход хоёул зэрэг харвал эмч биш Эрдэнэ ороод ирэх нь тэр. Энхээ сандран – Хүүе ерөнхийлөгчөө та ингэж явж болж байгаа юмуу? Эрдэнэ хариуд нь юу ч хэлэлгүй инээмсэглэвэл Энхээ – Өө нээрээ та ярьж чадахгүй байгаа ш дээ. Алив хэмээн гараас нь түшин сандал дээр суулгав. Хэн, хэн нь юм дуугаралгүй хэсэг чимээгүй сууж байтал Эрдэнэ гэнэт – Та хоёртоо маш их баярлалаа. Одоо би бүгдийг хэлэх цаг нь болжээ. Миний яриаг дуустал таслалгүй анхааралтай сонсож хүлээж аваарай чадна биз дээ? хэмээхэд өнөөх хоёр гайхан өөдөөс нь хараад толгойгоо дохицгоов. За тэгэхээр ийм байна. Үнэн хэрэгтээ би өвдөөгүй ээ. Баяржаргал эмчтэй хуйвалдаж худлаа ухаан алдсан юм – Юу? Та яаж чадав аа. Тэгэхээр та бүгдийг нь сонсдог байсан байх нь ээ хэмээн Энхээ тэсгэлгүй дуун алдвал Эрдэнэ түүний мөрийг аажуухан
алгадан – Ингэхээс өөр аргагүй байсан юм. Чамд итгээгүйдээ биш юм шүү. Миний баруун гар байж чадах нь уу гэдгийг давхар би мэдэж авлаа. Миний ингэж ухаан алддаг бүгд Мөнхбаттай холбоотой. Би түүнийг миний эсрэг ямар нэг юм хийх гээд байгааг мэдсэн. Тэгээд чухам юу хийх нь вэ? Цаана нь хэнд ашигтай байж болохыг мэдэхийн тулд л ингэлээ. Харин дэндүү хатуу тоглож байж хөгшинийгөө явуулангаа алдлаа. Нарантуяа чи өмгөөлөгчтэй ярьсан гэлүү. Хэдэн ч төгрөг байсан хамаагүй гэж хэлээрэй – Би тэгж хэлсэн л дээ. Гэтэл өмгөөлөгч маань маргааш факсаар баталгаа бичээд явуулчихаарай гэж байна лээ – Аан за хүүгийн минь хэрэг нэг тийшээ шийдэгдвэл бас учиртай – Ерөнхийлөгчөө та одоо тэгээд яаая гэж бодож байна? – Би гарч ирэх цаг нь арай болоогүй байна. Иймд та хоёртой хамтарч түүнд зохих ялыг нь өгмөөр байна – Ойлголоо ерөнхийлөгчөө би таны төлөө
бүхнийг хийнэ. Харин энэ хэрэгтээ Нарантуяаг оролцуулахгүй байж болох уу? – Тиймээ тэгэлгүй яахав. Нараа маань өөрөө өөр ажилтай байгаа шүү дээ. Ингэхэд Нарантуяа Санчир чамайг хараад баярлаж байна уу? Нарантуяа юу гэхээ мэдэхгүй доошоо харан сууж байснаа – Эрдэнэ ах минь Санчир маань жаахан хүүхэд шүү дээ. Би түүний хувьд багш нь. Одоо Санчир минь амьдрал үзээд амьдралыг өөрийнхөө нүдээр харж эхэлж байх шиг санагдсан. Тэндээ найз охинтой болсон гэж байсан – Чиний санаа өөрчлөгджээ дээ янз нь? Хэмээн түүний өөдөөс нухацтай харвал Нарантуяа хоолойгоо засан – Бид юу ч болоогүй тэгээд ч дэндүү удаан хол байна. Би Санчирыг тэгэхдээ хэзээ ч мартахгүй бас хаяхгүй. Хэрвээ өөрөө зөвшөөрвөл
үргэлж дүү шигээ санаж явах болно – За өөрөө л мэд дээ. Би одоо юу гэхэв. Чамайг уг нь бидний бэр болох нь гэж хичнээн их баярлаж байлаа бид хоёр гээд санаа алдаад инээмсэглэвэл Нарантуяа ч мөн инээмсэглээд – Би танай бэр биш танай хуурай охин болж болно шүү дээ – Тэгэлгүй яахав. За чи хүүгийн өмгөөлөгчтэй ярьж байнга холбоотой байгаарай. Харин та хоёр бусдад намайг ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байгаа гэдэг юм шүү. Энхээ чи маргааш орой хүрээд ир би чамд юу хийх яахыг чинь бүгдийг нь хэлээд өгье. Одоо та хоёр эртхэн харьж амардаа ойрд их ядраа байлгүй – Тэгье ээ ерөнхийлөгчөө би маргааш ажил дээр юу болж байгааг мэдэж аваад орой тань дээр хүрээд ирье. Харин маргааш хүмүүст таныг ухаан орсон гэж хэлбэл болох уу? – Одоохондоо хэрэггүй. Мөнхбат жаахан
дураараа дургиж л байг гайгүй ээ чамайг Энхээ, Нарантуяа хоёр эмнэлгээс гараад сая нэг уртаар амьсгаа аван зэрэг инээд алдацгаав. – Энэ ингэхэд юу болоод байнаа Энхээ? – Мэдэх юм алга даа хө. Би өөрөө хүртэл юу болоод байгааг ч ойлгохгүй байна. Хоёулаа энэ бүхнийг тэмдэглэнэ гэх юмуу юу гэх юм нэг газар жаахан суух уу? – Тэгье тэгье одоо ингээд шууд гэртээ харьвал би бараг галзуурчих байх гээд инээхэд Энхээ дэмжин инээгээд хоёул Энхээгийн машинд суун хаачихаа ярьсаар Нарантуяагийн гэртэй ойрхон газар суухаар тохирон хөдөлцгөөв. – Нараа ингэхэд чи түрүүн ерөнхийлөгчид жинхэнээсээ хэлсэн үү? – Юуг тэрэв? – Яагаав Санчирын талаархи бодлоо – Тиймээ би Санчирын багш байсан хүн шүү дээ – Тэгвэл одоо надад ямар ч хорио алга тиймүү? – Мэдэхгүй юм даа – Тэгвэл намайг хүлээж авлаа гэсэн үгүү? – Энхээ өнөөдрийн хувьд би дэндүү их ачаалалтай байна. Эрдэнэ ахын ярьсан ярианы шокноос гарч
амжаагүй байна – Тиймээ, тийм шүү би хүлээж чаднаа – Их ядарчээ. Сонин юм даа ажил хийгээгүй байж юундаа тэгтлээ ядардаг байнаа. Яг л дунд ангийнханд анхныхаа хичээлийг заасан юм шиг л сандарч, бас ядарч байх чинь – Аргагүй ээ үг гэдэг хүнийг босгоно чиг, ядраана чиг, бүр үхүүлнэ чиг. Одоо ингэсгээд гаръя өнөөдөр чи минь сайхан амраад ав. Би маргааш ажлаа тараад яваад очье – Яах гэж? – Яах юу байхав найз хүүхнийдээ очиж сайхан хоол идье – Хэн чиний найз хүүхэн гэж? – За за тоглосон юмаа. Наадхаа уучих эртхэн харьж амарцгаая. Маргааш нь Нарантуяа Эрдэнийн баталгааг гарын үсгийг нь зуруулан бичээд факсаар өмгөөлчид явуулан өдөржин нааш цааш гүйсээр сая нэг гэртээ ядарсан хүн орж ирэв. Цахилгаан зуухаа асаан махаа
гэсгээхээр хийгээд хувцасаа сольж байтал хаалганых нь хонх дуугарах дуулдахад бушуухан очиж тайлбал өмнөөс нь шинэхэн сарнай цэцэг угтах нь тэр. Гайхан цэцгийг доошлуулбал Энхээ инээмсэглэн – Оройн мэнд орж болох уу хатагтай? Гэх нь тэр. Нарантуяа ингэнэ чинээ санаагүй байсан тул гайхан арагш ухарвал Энхээ орон хаалгаа түгжээд гутлаа тайлан түрүүнээс хойш хөшиж орхисон Нарантуяагийн хацар дээр үнсэн шууд орон гал тогооны өрөөний сандал дээр суун савтай боорцогноос нэгийг аван амандаа хийгээд – Хүүхээ би өлсөөд байна цай хийгээд өгөхгүй юмуу – Чи энд юу хийж яваа юм бэ? – Би чамд өнөөдөр ирнэ гэж хэлсэн санагдах юм – Тийм л дээ тэгэхдээ чи анх удаа орж ирж байгаа айлдаа … – Тэгээд юу гэж би гэртээ л ирж байна – Битгий балайраад бай – Тэгээд чи намайг хөөгөөд гарга л даа. Нарантуяа саванд ус хийгээд цэцэгээ хийж ширээн дээр тавиад – Би хөөлөө гээд чи гарахгүй шүү дээ гээд цай аягалан барьж
өгвөл Энхээ – Тийм шүү би гарахгүй гээд их л баяртай инээд алдан сууна. **** Смит, Кэтий хоёр хэн хэн нь юу ч дуугаралгүй хэсэг алхав. Смитэд энэ нь нэг л утгагүй мэт санагдан – Даарч байна уу, нэг газар жаахан суух уу? – Зүгээр дээ ингээд л алхаад баймаар байна. Би энэ хотын гудамжаар хэзээ хамгийн сүүлд ингэж юунд ч яаралгүй тайван алхсанаа бодоод олдоггүй – Би бол ч харин сайн алхана шүү. Ингэхэд танай хүн ирчихсэн арай хүлээж байх юм биш байгаа – Үгүй байхаа нэг тийшээ явах ажилтай гэсэн – Аан тэгвэл ч өөр хэрэг ээ. Хоёулаа жаахан сууя л даа би даараад байна. Кэтий хэсэг тээнэглэзэж байгаад зөвшөөрөн даган явлаа. Смит Кэтийг бие засах гээд явсан хойгуур ууж буй шар айраганд нь цагаан архи нилээнийг хийн хутгаж дөнгөж
дуусангуут нилээн халамцсан Кэтий ч гуйвасхийн нүүрэндээ худлаа инээд тодруулсаар хүрээд ирэв. Смит түүний гуян дээр гараа тавиад – Чи ч үнэхээр сайхан бүсгүй юмаа. Би чамтай эртхэн учирах минь яалаа – Тиймээ би мэднэ – Сайхан бүсгүй чиний төлөө хэмээгээд өмнөх хундагатай архиа өргөвөл Кэтий шар айргаа мөн өргөөд төлөө хэмээн нэг амьсгаагаар хэд сайн балгаад төд удалгүй мөрийг нь налан аальгүйтэх нь тэр. Үүнийг л хүлээж байсан Смит чихэнд нь – Хонгороо өнөөдөр хоёулаа хамт хонъё би чамайг галзуу хүсээд байна – Чи тэгвэл тооцоог нь даана шүү – Мэдээж тэгэлгүй яахав алив гарцгаая хэмээн хэлээд тооцоогоо хийн гадагшаа гарав. Гараад нэг их холгүй байх хямдхан байрын дэн буудалд өрөө аван орцгоов уу үгүй юу Кэтий түүний цамцыг тайлан улайран дайрах нь тэр. Смит энэ бүхнээс
сугарах аргаа хормын төдий бодоод Кэтийгийн хоёр гарыг атган орон дээр дарж хэвтүүлээд – Кэтий чи бид хоёрт бүхэл бүтэн шөнө байна юундаа яарсан юм бэ? – Тиймээ, тийм тэгэхдээ би тэсэхгүй нь ээ хэмээгээд гарынх нь шууг завсаргүй үнсэж эхэлтэл Смит бушуухан гараа аван хажууд нь суучих нь тэр. Кэтий согтуу ч гэлээ гайхан түүний араас тэврэн хүзүүнд нь хошуугаа наагаад – Яасан бэ? – Зүгээр би чамаас нэг юм асуух гэсэн юм – Юу байдаг билээ? – Рондо яг хаашаа, юунд явсан юм бэ? – Мэдэхгүй ээ нэг тийшээ явах хэрэгтэй л байна гэсэн. Энэ чамд ямар хамаа байнаа – Санчир гэж хэн юм, чи яаж таньдаг юм? Хэмээн дуугаа чанга болгон асуувал ингэнэ чинээ санаагүй байсан Кэтий тэвэрч байсан гараа сулруулан түүний өөдөөс асуусан, айсан харцаар хараад – Ингэхэд чи хэн юм бэ Смит ээ? – Би чамаас эхлээд асуусан байхаа. Санчирыг яаж мэддэг юм – За болил доо
хонгороо. Миний урд нь явдаг байсан Ази залуу байдаг юм. Залуу ч гэж жаахан хүүхэд – Чи тэгээд тэр Санчирыг яасан? Энд хэн, хэн хамаатай вэ? – Чи арай намайг хардаад байгаа юм биш биз дээ. Санаа зоволтгүй ээ хонгороо Санчир одоо шоронд байгаа. Тэгээд ч би зүгээр л мөнгөтэй болохоор нь ашиглаж байснаас өөр юмгүй. Тэр чинь Ази хүн шүү дээ хэмээгээд хэлээ зажлан эрхлэнгүй хариулаад аальгүйтэн инээн Смитийн араас тэврэх гэтэл Смит түүнээс холдон босож зогсоод – Хатагтай Кэтий таныг баривчиллаа. Зохих газар нь очоод мэдэх бүхнээ хэлээрэй хэмээн энгэрийн халааснаасаа цагдаагийн үнэмлэхээ гарган үзүүлэв. Кэтий сандран – Би … би юу ч мэдэхгүй … юу ч мэдэхгүй хэмээн орны бүтээлгийг тас атган амандаа аваачин арагш ухарсаар. Гэтэл ч гаднаас хаалга онгойн цагдаагийн 4 офицер орж ирэн гарт нь гав зүүгээд аваад гарав. **** Мөнхбат өрөөнөөсөө ч гаралгүй ажилчидаа харан зогссоор. Гэтэл ч ажилчид эхнээсээ явцгааж эхлэв бололтой харьцангуй цөөн хүн болсон харагдана. Гэтэл
хаалгийг нь тогших дуунаар бондгосхийн цочоод хэсэг хугацаанд биеэ эзэмдэн за гэвэл Мөнхцэцэг инээмсэглэн ороод ирэв. – Ерөнхийлөгчөө та зүгээр биз дээ? Би таньд хоол авчирлаа Намайг ойлгох нэг ч гэсэн хүн байгаа нь их юм даа хэмээн амандаа үглээд – Би зүгээр ээ юу болов? – Би зүгээр л чамд хоол авчирсан юм. Чамайг өлсөж байгаа болов уу гэж бодоод? Мөнхбат хэдий өлсөж байсан ч яг одоо түүний хоолойгоор юун хоол орохтой манатай байсан болохоор – Би өлсөөгүй ээ ажил ихтэй байна. Үүнээс хойш онцын шаардлагагүй бол битгий орж ирж байгаарай – Юу … би бодохдоо – Юу бодохдоо гэж. Намайг арай өөрт чинь жинхэнээсээ хайртай болчихсон гэж бодсон юм биш биз дээ. Би … гээд нэгийг хэлэх гэснээ үгээ цэгнэн: Тиймээ чи надад таалагдаж байсан цаг байгаа. Тэгэхдээ яг одоо би түүнийг бодох манатай байна – Тиймээ уучлаарай би буруу бодож гэж хэлж байхдаа уйлчихгүйг хичээж байсан ч өөрийн эрхгүй хоолой нь зангиран
бушуухан авчирсан хоолоо орхиод өрөөнөөс нь гарав. Мөнхбат дахин Бүргэд гишүүнлүү залгатал утас нь холбогдох боломжгүй гэдэг хариултаа өглөө. Гадаа нэгэнт харанхуй болж ажилчид бүгд явсан бололтой гадаа хэн ч үл харагдах аж. Гэнэт ингээд гараад явбал хэн нэг нь түүнийг хорлочих юм шиг санагдаад таксинд дуудлага өгөн гарахаар завдан хувцаслаж байтал утсанд нь дуудлага ирэхэд харвал дугаар харагдсангүйд Шин овогтыг байж магад хэмээн бушуухан авбал үнхээр Шин овогт байлаа. – За Мөнхбат бүх зүйл амжилттай болсон гэж сонслоо. Баяр хүргэе – Тиймээ амжилттай болох нь болсон. Тэгэхдээ ажилчид намайг хүлээн зөвшөөрөхгүй байна – Яахаараа тэр билээ? – Мэдэхгүй юм даа. Бүргэд гишүүн мэдэгдэл хийсний дараа ажилчид бүгд ажлаа хаяад явцгаачихлаа – Тийм бий. Анхааралтай сонсож бай. Яг одоо чи “Сан-Эр” группын ерөнхийлөгч. Бүх эрх мэдэл
чиний гарт байна. Тийм болохоор өөрийн юмандаа эзэн шиг л бай. Наад малнууд чинь үгэнд орохгүй бол бүгдийг нь халчих. Би чамд эндээс ажиллах хүч удахгүй явууламз. Түүнээс өмнө чи наанаасаа надад 100 000$ гаргаж явуул. Тэнд хамтарч ажилласан нөхөд мөнгөө нэхээд байна – За би маргааш таньлуу шилжүүлчихье. Харин зарлагийг нь юу гэх вэ? – Тэрийг өөрөө бодож олохгүй юу чи. Би чамайг бүхэл бүтэн том группын ерөнхийлөгч зүгээр нэг билэгдэлийн чанартай болгоогүй гэдгийг санаж яваарай – Тиймээ Шин овогтоо бүхнийг ойлголоо – Чи наадхаа өөрийн юм шиг л бодож яв. Маргааш мэдэгдэл хий. Ажлаа хийх дургүй хүнийг хална гэж хуралдаж хэл. Битгий наадуулаасаа хулчий. Чамайг хулчийх тусам улам оодрох болно. Чиний ард би байна тийм болохоор бүү ганх, бүү хулчий. Нөгөө Эрдэнэ яаж байна? – Одоо болтол ухаан ороогүй хэвээрээ байгаа гэсэн.

Би өөрийн нүдээр харсан үнэхээр ухаан алдсан байна билээ – Болж муу гөлгийг. Чамайг яаж тарчлаахаа би мэдье хэмээн өөрөө өөртөө хэлээд харин Мөнхбатад: Сайн ажилласан байна. Зоригтой, шийдэмгий байгаарай. Маргаашийн дотор эхний ээлжинд нэг зуун мянган доллар явуулаарай тэгж байгаад яримз ха ха ха ха хэмээн чангаар инээсээр утсаа таслав.