
Кэтий гэртээ орвол Рондо сэрээгүй л байлаа. Тэрээр гар нүүрээ угаачихаад Рондог тэр чигт нь орхин өөрөө том өрөөнийхөө буйдан дээр нөмрөх юм аван унтахаар хэвтэв. Өнөөдөр их ажилтай байсан ч
нэг их ядраагүйдээ гайхан бас ч гэж өдрөөс хойш өөрийг нь эргүүлэх нүдээрээ инээсэн, баруун хацар нь үл ялиг хонхойх нүдэнд дулаахан залууг бодон хэвтэнэ. Смит гэлүү чи ч их дажгүй залуу юмаа. Хамгийн
гол нь их мэдрэмжтэй тэгээд халамжтай. Би өөрийгөө гайгүй хүүхэн гэдгээ мэднэ тэгэхдээ яагаад заавал ийм дажгүй залуу одоо надтай учирч байгаа юм болоо. Үнэндээ эхлээд зарим нэгний адил зүгээр л
надаар даажигнаж байна гэж бодсон ч сүүлд хоолны газар таарсанаас хойш хувь тавилан юм байна гэж аргагүй бодоход хүрлээ. Би Рондог л харж өдий олон жил явлаа. Тэгтэл одоо энэний байж байгаа царайг.
Үгүй яахав дахин тааралдан эргүүлэх юм бол бодоод үзэж болох л юм хэмээн жаргалтай бодолдоо мансууран байсаар эрхгүй ядарч байсан тул тэгсгээд унтаад өгөв. Маргааш нь ажил дээрээ очин яагаад ч юм

нөгөө залууг ирэх болов уу гэж харсан ч ирсэнгүй. Тэгээд ч их ажилтай байсан тул нэг их ач холбогдол өгсөнгүй тэгсгээд мартав. Харин хаахаас нь цагийн өмнө Смит инээмсэглэн мэнд мэдсээр ороод ирэх нь тэр. Кэтий яагаад ч юм баярлан түүнийгээ нуух гэж хирэндээ биеэ барин үл тоогч болон ширээгээ цэвэрлэж байтал Смит түүний өөдөөс харан суугаад – Нэг аяга хар кофе авъя – Өөр юу авах вэ? Энэ манай сүүлчийн захиалга – Өөр юм авахгүй ээ баярлалаа хонгороо Кэтий хариу инээмсэглээд кофег нь найруулан аваачиж өгвөл Смит түүний гараас барин – Одоо хаах гэж байгаа биз дээ надаас өөр үйлчлүүлэгч алга хамтдаа жаахан суучих – Уучлаарай би ажил дээрээ байна – Тэгвэл
хаахаар чинь хамт гарч жаахан сууя болох уу? – Яах гэж тэр билээ бид хоёрт яриад байх юм байхгүй санагдана – За болил доо танилцаа ч үгүй юм байж – Би чамд нөхөртэй гэдгээ хэлсэн санагдана – Тиймээ хэлсэн тэгэхдээ би сайхан танилцая гэсэн болохоос нөхөр чинь болъё гэж хүчлээгүй биз дээ хэмээгээд сэтгэл татам ялдам инээмсэглэвэл Кэтий мөн өөдөөс нь өөрийн аль болох ялдам байдлаараа инээмсэглэн хэлээ хазан аальгүйтэн байж – Тиймээ тийм нээрээ тийм юм байна би нээрээ. Тийм шүү сайхан найзууд … гээд өөр хэлэх үггүй болон босон ширээнүүдээ арчиж дуусгахаар босов. Сүүлчийнхээ ширээг арчин албаар Смитын хорхойг хүргэхээр бөгсөө хаялан байтал гадаа мотоциклийн нүржин дуун гарах нь тэр. Смит нэг их анзаарсангүй кофе авах гэж байгаа нэгэн хэмээн бодон суутал гаднаас биерхүү залуу
орж ирсэнээ Смитийг нэг харан Кэтийг нэг харан зогсоно. Кэтий хаалга онгойх дуунаар эргэн харсанаа Рондо ороод ирэхэд амандаа хараал урсгаад эргэтэл Рондо түүн дээр очин өөдөөсөө харуулан бэлхүүсээр нь тэврэн уруул дээр нь озон үнсээд авав. Кэтий Смит сууж байгаад яагаад ч юм балмагдан түүнийг түлхэн – Юу хийж яваа юм бэ? Наана чинь үйлчүүлэгч байгаа юм бишүү – Ийшээ явах ажилтай болчихоод танай хажуугаар гартал цонхны цаана миний хүүхэн нэг хар юмтай сууж байхаар нь ороод ирлээ. Энэ хэн юм? Хэмээн Смитын өөдөөс муухай харвал Кэтий сандран – Үйлчлүүлэгчээ хонгороо сая хаахаас өмнө орж ирээд ганцхан аяга халуун кофе уучихаад гаръя гэж гуйсан юм. Та болж байна уу? хэмээн Смитээс асуувал Смит хэдий сэтгүүл үзэж байгаа мэт боловч тэдний яриаг бүгдийг сонсон сууж байтал ийнхүү асуухад нь зориуд анзаараагүй царайлан өмнөх
кофегоо аван шимэн нэг балгаад буцаан тавив. Кэтий ахин чанга дуугаар – Та болж байна уу эрхэмээ манайх хаах гэж байна? – Аан за одоохон би кофе тамшаалж шимж л уудаг. Тэгж байж л сэтгэл санаа сайхан амардаг юм л даа уучлаарай – Тэгэхдээ одоо манай хаах цагаас аль хэдийн 5 минут өнгөрчихөөд байна хэмээхэд Смит цагаа хараад миний цагаар бол хаахад 3 минут дутуу байна. За яахав та намайг кофегоо ууж дуустал битгий саад болоорой. Харин би хаах цагаас чинь өнгөрсөн минут тутамд 5 паунд төлбөл ямар вэ? Үүнийг сонсоод Кэтий Рондогийн өөдөөс харвал Рондо ч мөн гайхан хараад толгой дохив. – За яахав болж байна тэгэхдээ таны цагаар биш миний цагаар тооцно шүү – Тэгэлгүй яахав баярлалаа гээд Смит өмнөх сэтгүүлээ өргөн кофеноосоо дахин нэг шимэн тавьлаа. Рондо Кэтийд дөхөн шивнэх
шахам хэлж байсан ч тэр нь хүнгүй кофед бүдэг ч атугаа дуулдаж байв. Рондо Смитийг зүгээр нэг ганцаардсан залуу гэртээ харьж гиюүрэхээсээ өмнө цаг нөгцөөж байна гэж бодоод нэг их ач холбогдол өгсөнгүй. – Кэтий хонгороо би хэд хоног нэг тийшээ явах болчихлоо – Юу хаашаа вэ? – Чиний амраг Санчир чинь дахиж давж заалдах шүүх хурал хийхээр өмгөөлөгч хөлсөлсөн тухай би олж сонслоо – Юу чи Санчирыг үхчихсэн гээд байгаагүй билүү? – Түй новш гэж би чамд үхээгүй миний найзыг хутгалаад алчихсан гэж хэлээ биз дээ – Өө нээрээ тийм л дээ. Тэгээд энэ бүхэн чамд ямар хамаатай болж байна? – Чи энийг мэдээд хэрэггүй. Зүгээр л намайг хэн ч асуусан мэдэхгүй ажлаасаа ирэхэд байхгүй явчихсан байсан гэж л хэл. Би хэрэг болсон газар очих хэрэгтэй байна – Чи тэгээд зүгээр юмуу даа? Хэмээн Кэтий
дуугаа өндөрсгөн хоолойгоо чичирхийлэн асуувал Рондо өнөөх үйлчлүүлэгчийн зүг хяламхийн хараад – Би зүгээр гээд байна санаа зоволтгүй. Энэ талаар хэнд ч ам ангайж болохгүй шүү утсаа биеээсээ битгий салгаарай би чамруу ярьж байнаа гээд өөрлүүгээ татан үнсээд тэндээс гарав. Смит санамсаргүй байж байгаад ямарчиг байсан утасны үзүүрээс атгаад авах нь тэр. Тэрээр утсаа бүр лав атгахын тулд саяны ярьсан яриаг дахин эхнээс нь давтан толгойдоо нэг сайн хийж аваад үлдсэн кофегоо нэг амьсгаагаар уугаад сая сэтгүүлээ буулгавал Кэтий түүний хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан бололтой царай нь сонин болчихсон зогсож байгаа харагдав. – Чи зүгээр үү танай хүнээс хичнээн айваа. Тэгэхдээ би сайн байсан биз дээ хэмээгээд
инээмсэглэвэл Кэтий хариу инээмсэглээд – Тиймээ чи яг л мэргэжилийн жүжигчин шиг л сайн байсан. Би ч гэсэн их айлаа – Нөхөр чинь нэг юманд явна гэсэн үү? би айсандаа юу ярьсаныг нь сонсож чадсангүй гарахдаа чамайг ярьж байнаа гээд үнсэхээр нь тэгж бодоод – Аан харин нэг ажил гарсан гэнээ – Тэгвэл чи бид хоёрт бүх зүйл сайхан болж байгаа юм бишүү? Би хэлээгүй юу энэ бүхэн хувь тавилаан гэж за гарцгаах уу? гээд ууж байсан аягаа аваад өндийвөл Кэтий нэгэнтээ санаа алдаад гэрлүүдээ унтраан хаалгаа түгжин бүгдийг шалгаад зэрэгцэн алхлаа. **** Энхээ Эрдэнэтэй уулзаад тэндээс гарав. Энхээг гарсаны дараа Ханд орж ирээд – Хөгшөөн хурдан ухаан ор л доо. Эмч чамайг удахгүй ухаан орох найдвар бий гэж байна. Чи намайг ингээд ганцааранг минь орхихгүй юм байгаа биз дээ
… хурдан сэргэ л дээ. Ерөөсөө хөгшин нь чамд очиж чиний дуртай хоолыг хийж ирье магадгүй чи минь хоолоо санаж байгаа байх одоохон. Би эртхэн ингэж сэтгэх минь яалаа одоохон хөгшөөн тун удахгүй гээд өрөөнөөс гарав. Эрдэнэ нулимсаа арайхийн барин хэвтэнэ. Ханд минь уучлаарай хүнийг хэн бэ гэдгийг нь танихын тулд надад энэнээс өөр арга олдсонгүй. Чи минь намайг уучлаарай. Одоо жаахаан л тэсчихвэл бүх зүйл тодорхой боллоо. Мөнхбатыг гарцаагүй шантаачлах ямар нэг юм хэрэгтэй байна. Харин явж, явж Энхээ их зөв хүүхэд байх шиг хэмээн бодон хэвттэл гаднаас Баяржаргал эмч ороод ирэв. Баяржаргал эмч орж ирээд Эрдэнийн аман дээр байгаа аппаратаа аван – За Эрдэнэ ерөнхийлөгчөө чилж байна уу? Одоо жаахан биеийнхээ чилээг гарга даа. Би хүн ирвэл битгий оруулаарай эмчилгээтэй гээд хэлчихсэн байгаа – Баяржаргал минь чамд их
баярлалаа. Би ч муухай аргаар хүмүүсийг таних гэж зүдэрч ханиа их зовоож байна даа. Хөөрхий минь сая хэлсэн үгийг нь сонсоод эгээтэй уйлчихсангүй нулимсаа барьлаа – Харин тиймээ би ч бас Ханд эгчийг харж, ярихаар зүрх урагдмаар хэцүү байдаг юм. Хэрэв нууц биш бол яагаад заавал ингэх хэрэгтэй болсон юм бэ? – Аан энэ их учиртай. Харин чи намайг ингэж байгааг хэнд ч хэлээгүй биз? – Эхнэртээ ч хэлээгүй та надад анхнаасаа л итгэж энэ тоглоомондоо хамт тоглосон тэгэхээр би юу боллоо гэж таны итгэлийг алдах билээ – Аан сайн байна. Би удахгүй ухаан орлоо гэнэ. Харин ухаан орсон ч харвасан ч гэдэг юмуу саажилттай ч гэдэг юмуу явж, ярьж, хөдөлж чадахгүй гээд эцсийг нь үзнэ дээ – Хэрэв тэгэх бол та эмнэлэгээс гарна тэгсэн ч гэсэн зүгээр үү? – Тиймээ би ч тун ч дажгүй жүжиглэх авъяастай шүү гээд инээхэд түүний инээдтэй зэрэгцэн Ижий минь хэмээн дуун алдан хэн
нэгэн унах дуунаар хоёул гайхан харвал Ханд газар хэвтэж байх нь тэр. **** Мөнхбат ажилчидаас иймэрхүү эсэргүүцэл ирнэ гэж бодож байсан тул нэг их ач холбогдол өгөхгүй байхыг хичээв. Ганцаараа үлдсэн Мөнхцэцэг л түүнд чин сэтгэлээсээ баяр хүргэн суухыг хараад хэсэг балмагдан байснаа урамгүйхэн хурлын танхимаас гарав. Тэрээр гараад өрөөндөө хүрэх зам хичнээн хол болохыг сая л ойлгох мэт доогтой, зэвүүцсэн олны харцнаас аль болох дальдчихгүйг хичээн дээгүүр харан алхсаар сая өрөөнийхөө хаалгийг татав. Нарийн бичигт юу ч хэлэлгүй өрөөндөө орон Эрдэнийн сандал дээр суун ширээг нь тохойлдон толгойгоо шаан хэрхэн хаанаас эхлэхээ бодон сууна. Гэтэл хаалгийг нь зөөлөн тогшин зөвшөөрөл авах дуулдахад нэгэнтээ толгойгоо сэгсрэн өндийн суугаад – За хэмээвэл нарийн бичиг хүүхэн зөвшөөрөл аван ихэд хулган орж ирээд – Захиралаа болохоо байлаа –
Хэн захирал гэж. Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу, юу болохоо байсан гэж? – Уучлаарай ерөнхийлөгчөө ажилчид бараг бүгдэээрээ ажлаа хаяад гадаа жагсацгааж байна – Юу!!! хэн тэр вэ хэмээн орилон босоод цонхоороо харвал гадаа нь ажилчид нь зогсоцгоож байх нь тэр. Хэн энийг санаачилсан? хэмээн чанга дуугаран асуувал нарийн бичиг сандран – Мэдэхгүй нэг мэдсэн бөөн үймээн болоод тэгээд л бүгд хэлэлцэж тохирцгоосон юм шиг гарцгаасан. Би юу ч мэдэхгүй байна гэтэл түүний утсанд мессэж ирэх дуулдав. Мөнхбат түүнийг сонсоод – Алив утсаа хэмээвэл нарийн бичиг гарган өгвөл жагсаалдаа гар Мөнхбатыг эсэргүүцэж байгаа нь жагсаалдаа гар гэсэн мессэж ирсэн байхыг уншаад хөмхийгөө зуун
инээмэр аядаад шүдэн завсараараа: Ингэж тарааж байгаа юм бий вий. Энэ хэний утасны дугаар вэ? Хэмээгээд утсыг нь өөдөөс нь тулгавал нарийн бичиг ирсэн мессэжний дугаарыг харвал түүнийг анх ажилд оруулж өгсөн Удирдах зөвлөлийн хүний утас байсанд бүр ч ихээр сандран – Мэдэхгүй юм байна ерөнхийлөгч өө – Яахаараа чи мэддэггүй юм нарийн бичиг байж? Хэмээн хамаг тэнхээгээр орилоод гарч наад дугаарынхаа эзнийг олж ир хэмээвэл нарийн бичиг за хэмээн аяархан дуугараад өрөөнөөс гарав. Мөнхбат хөшигний цаанаас орилолдон зогсох ажилчидаа харан яахаа мэдэхгүй балмагдан байтал түүний утас цочтол нь дуугарах нь тэр. Харвал дугаараа нууцалсан байсанд авсангүй. Гэтэл ч утас нь дахин дуугарсаар л. Энэ нарийн бичиг бас
хааччихаа вэ алга болчих юм гэж үглэн хамаг уураа гаргахаар өрөөнийхөө хаалгийг нээвэл тэнд хэн ч байсангүй. Гайхан буцаж өрөөндөө орон дахин цонхоор хартал харин өнөөх нарийн бичиг тэдний дунд зогсож байгаа харагдав. Өө за за бүр ийм дээрээ тулсан уу та нар “ Хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө мөхөс “ гэдгийг ойлгох болоогүй л байна даа. Гэтэл ч зурагтийнхан аль хэдийн хүрээд ирсэн харагдахад та нар л дутаж гэнэ хэмээн үглээд хөшгөө хаан сандал дээрээ лагхийн суун тусаад яахаа мэдэхгүй байснаа гэнэт УИХ-ын гишүүн Бүргэд санаанд нь орон бушуухан салгалсан гараар түүнлүү залгавал утас нь дуудуулж байгаад тасарчихав. Дахин залгатал холбогдох боломжгүй гэдэг хариулт түүний хамаг горьдлогийг нугачин ”Хаданд хавчуулагдсан халиуны зулзага “ шиг болгох нь тэр.
**** Нарантуяа Хандыг хүссэн болохоор өмгөөлөгч Совитскитэй ярих гэж хэдэн өдөр болсоны эцэст сая нэг холбогдов. – Сайн байна уу өмгөөлөгч өө би Монгол улсаас ярьж байна. Санчирын асуудал юу болж байна? – Сайн, сайн байна уу? Би ямарч байсан нэг сэжүүрээс атгаад авсан. Одоо тэрийгээ л хөвж сууна. Харин энэ нилээн ярвигтай юм байна. Зардал ч их орох шиг байна. Иймд та ойлгож байгаа биз дээ би үнээ нэмж магадгүй – Та өөрийн чадах бүхнээ хийгээд Санчирыг л суллаад гэмгүй гэдгийг нь нотлоод өг. Аав, ээж нь хэдэн ч төгрөг байсан бүгдийг нь төлнө гэж бодож байна – Надад бодож байна гэдэг хариулт биш төлнө гэсэн хариулт хэрэгтэй байна – Тиймээ тийм төлнө. Би итгэлтэй байна та харин битгий ажлаа зогсоогоорой – За тэгвэл миний факсаар баталгаагаа бичээд явуулчихаарай – За тэгье би
хэлээд маргаашийн дотор явуулчихъя – Ок тохирлоо. Учир нь би хамтрагчаа энэ хэрэгт гар бие оролцуулж байгаа түүнд бас тодорхой хэмжээний урамшуулал өгөх ёстой юм л даа – Би бүгдийг ойлголоо таньд маш их баярлалаа. Энэ мэдээг сонсоод Эрдэнэ ах, Ханд эгч хоёр их баярлана даа – Нээрээ мартсанаас Санчирын аавын бие яаж байна? – Одоогоор янзандаа ухаан ороогүй л байгаа. Тэгэхдээ энэ мэдээг сонсоод ухаан орно гэж бодож байна – Тэгвэл их сайн байна даа. За өөр яриа байна уу? – Өөр яриа алга даа. Таньд миний утасны дугаар байгаа биз дээ? Ямар нэгэн зүйл хэрэг болбол хэдийд ч хамаагүй залгаарай – Ок тэгнээ за баяртай – Баярлалаа, баяртай Нарантуяа Совитскитэй ярилцаж дуусаад энэ тухайгаа Хандад хэлэхээр залгатал утас нь хэд
дуудуулж байгаад огт мэдэхгүй хүн авав. – Байна уу? Хэмээн өнөөх залуу хэлтэл Нарантуяа гайхсандаа хэсэг чимээгүй байснаа дахин байна уу хэмээхэд – Ханд багштай яръя – Ханд багш нь … ингэхэд өөрөө хэн бэ? – Би … харин та өөрөө хэн бэ? Хэмээн зөрүүлэн асуувал – Би эмч Баяржаргал байна. Ханд хатагтай одоогоор эмнэлэгт байна – Юу? Юу болоо вэ … хэмээн асууж байхдаа гэнэт Эрдэнийг ухаан орчихсон юм болов уу хэмээн эрхгүй бодон байтал – Нэг их чухал юм бишээ. Би ажилтай байна гээд утсаа тасалчихав. Нарантуяа өөрийг бодож төвдсөнгүй бушуухан хувцаслан эмнэлэгрүү яаран гарлаа. Эмнэлгийн үүдэнд тэрээр Энхээтэй тааралдвал тэрээр хүрлийн өөдөөс нь гараад ирсэн Нарантуяаг харан – Хүүе Нараа чи яаж дуулж ирэв? – Юу дуулах гэж Эрдэнэ ах ухаан ороо юу? – Орох нь орсон харин Ханд эгч
ерөнхийлөгчийг хараад шоконд орсон бололтой ухаан алдаад уначихсан гэнэ – Юу арай ч дээ хэзээ тийм юм байсан юм яаж ингэж болдог юм хэмээгээд дотогш гүйхээрээ оров. Тэрээр Эрдэнийн өрөөнд орвол Эрдэнийн хэвтэж байсан орон дээр энэ удаа Эрдэнэ биш Ханд хэвтэж харин Эрдэнэ хажууд нь сууж байлаа. – Эрдэнэ ахаа та минь ашгүй ухаан ороо юу? Ханд багш яаж байна. Эрдэнэ хариуд нь юу ч дуугаралгүй дуугүй суун Хандын гарыг атган байна. Гэтэл ч гаднаас Энхээ ч ороод ирэв. Нарантуяа гайхан Энхээгийн өөдөөс хараад – Эрдэнэ ах зүгээр биз дээ? Би юм асуусан чинь юу ч хэлэхгүй байна – Харин ерөнхийлөгч ярьж чадахгүй байгаа гэнэ. Намайг ирсэнээс хойш юу ч дуугараагүй – Энэ хоёр минь юу болчих нь энэ вэ? Бурхан минь таниас гуйя та ямар энэрэлгүйгээр энэ гурвыг минь ингэж байгаа юм хэмээн хэлээд өөрийн эрхгүй гарах нулимсаа арчин тэдний хажууд
очин хоёулангийнх нь гарыг атган: Уг нь би та хоёртоо сайхан мэдээ дуулгах гэж байсан ш дээ. Сая Санчирын өмгөөлөгчтэй ярьсан. Ямарч байсан утасны үзүүрээс атгасан нэг хамтрагч нь түүнд их тусалж байгаа гээд тэр сайхан мэдээг дуулгахаар баярлан яаран иртэл юу болох нь энэ вэ … хэмээн нулимсаа ч арчих сөхөөгүй Хандын гарыг атган уйлан байтал Нарантуяагийн гарыг Ханд сулхан атгах шиг болов. Нарантуяа итгэж ядан дахин харвал Ханд яахын аргагүй хуруугаа хөдөлгөх нь тэр. – Энхээ эмчийг дуудаарай Ханд багш ухаан орж байх шиг байна хурдлаарай. Энхээ ч хонхоо дараад өрөөнөөс гарангуутаа төд удалгүй Баяржаргал эмчтэй хамт ороод ирэв. Эмч орж ирэнгүүтээ нөгөө хоёрт хандан – Та хоёр үүдэнд байж бай. Ухаан орж
байна гэхэд Нарантуяа, Энхээ хоёр ч өрөөнөөс гарав. Эмч, сувилагчид мөн үүнтэй зэрэгцэн өрөөрүү гүйн орцгоов. Нарантуяа хамаг тамир нь барагдан үүдэнд байх сандал дээр суун тусан нэгийг гөлрөн уйлсаар. Энхээ түүний хажууд мөн газар шагайн сууж байснаа санаа алдаад Нарантуяагийн гараас атган – Чи минь зоригтой байгаарай. Энэ хоёр минь буянтай болохоороо удахгүй босоод ирнэ. Тэгээд Санчир минь хүрч ирээд дахин гурвуулаа хамтдаа жаргалтай сайхан амьдрах болно. Битгий уйл одоо тайвшир хэмээн хэлээд мөрөөр нь тэврэн энгэртээ наавал Нарантуяа энгэрт нь наалдан бүр ихээр эхэр татан уйлав. Өрөөний хаалга үе үе нээгдэн хэн нэг нь гүйж гарч яваад гартаа
ямар нэгийг барин мөн гүйсээр орно. Иймэрхүү байдалтай нэг цаг орчимын дараа Баяржаргал эмч хөлсөө арчин гуйвсаар гараад ирэв. Энхээ Нарантуяа хоёр зэрэг ухасхийн босон очвол Баяржаргал эмч хөлсөө арчаад тэр хоёрын өөдөөс харж инээмсэглээд – Ханд хатагтай ухаан орсон. Хэдий ухаан орсон ч ерөнхийлөгчийг хараад дахин ухаан алдах гээд бид жаахан сандарлаа. Одоо бүх зүйл зүгээрээ хардаа хэмээгээд хаалгаа нээвэл Эрдэнэ, Ханд хоёр бие биеийнхээ өөдөөс асар

их хайр гэрэлтсэн харцаар ширтэлцэн хэмжээгүй жаргалыг эдэлцгээж буй бололтой талбиун харагдав. Нарантуя, Энхээ хоёр ч мөн тэднийг хараад өөд өөдөөсөө баярын харц чулуудан сая нэг уртаар амьсгаа авцгаалаа.