
Рондо гэртээ нааш цааш холхин алхана. Кэтий халуун кофе хийж өгөөд занг нь мэдэх болохоор юу ч хэлэлгүй чимээгүйхэн хөдөлгөөн бүрийг нь ажиглан суув. Гэтэл ч энэ бүх байдлыг эвдэн Рондогийн
утсанд дуудлага ирэхэд тэрээр үүнийг л хүлээж байсан мэт бушуухан аван нууц нэрээ хэлтэл цаанаас нь нэгийг хэлэв бололтой төд удалгүй утсаа буйданруу чулуудаад нүд нь хэрцгийгээр эргэлдэн – Тэнэг юм даа
хэмээн өөртөө хэлээд хаашаа ч юм гарахаар хувцаслаж эхлэв. Кэтий харин энэ удаа хүрмийг нь барин өмсгөж өгөөд – Хаачих гэж байгаа юм хонгороо. Хэн тэнэг гэж? – Чиний мөнгөний уурхайг баян эцэг нь
хаясан бололтой. Сохор зоос ч өгөхөө больсон гэнээ. Тэгсэн мөртөө өөрөө тэндээ банк хүртэл байгуулж баяжиж байгаа юм байх. Сая Шин овогт ярьж өгөөшөөс хурдан салахыг хэллээ. Алсан ч болно яасан ч
болно бидний дур юм гэнээ – Тиймүү хэрэв алах бол гарын хээгээ үлдээвээ хонгороо. Чи урьд нь ял эдэлж байсан энэ хэрэг илэрвэл би чамгүйгээр удаан байхад надад үнэхээр хэцүү байна хэмээгээд бэлэн

нулимсаа асгавал Рондо Кэтийг энгэртээ тэврээд – Би хуруугаа ч хүргэхгүй. Энэ бүхнийг нөгөө мангар хараар хийлгэх болно битгий санаа зов хонгор минь хэмээгээд үнсээд гэрээс гарав. Кэтий Рондог гарсанаас хойш элдэвийг бодон холхисоор ядран сүүлдээ бүр тамир нь барагдан хөл нь гишгэж ч чадахгүй гуйвлана. Болсон бүхнийг эргэцүүлэхээр хуучирч өнгөө алдсан ч ямартаа ч хүн суухад салаад уначихгүй буйдан дээрээ гараа урдаа зөрүүлэн толгойгоо гэдийлгэн нүдээ анин хэвтэж байгаад нэг мэдэхнээ унтчихсан байв. Хаалганы түгжээ торхийх дуунаар цочин сэрвэл яагаад ч юм зүрх нь хүчтэй, хүчтэй цохилон нөмгөн унтсанаас бие нь жихүүцэн даарч байгаагаа
мэдэрхэд бушуухан хажуудаа буй цамцаа аван өмслөө. Гэтэл ч хаалга онгойн Рондо орж ирсэнээ Кэтийг унтаагүй байгааг хараад – Хонгороо унтаагүй юмуу? – Сая хаалга дуугарах чимээнээр сэрлээ. Чи хаачаад ирэв. Гадаа бараг үүр цайж байна – Орондоо ороод унтахгүй дээ. Харин тиймээ нэг ажил амжуулчихаад ирлээ. За маргааш нэг сайхан амрая – Юу болоод байгаа юм бэ надад хэл л дээ? Рондо хэлэх үү байхуу гэж хэсэг эргэлзэж байснаа Кэтийгийн хоёр мөрнөөс барин өөдөөс нь харж байгаад – Кэтий чамайг Санчирыг санаад үгүйлээд байгааг би мэдсэн. Тэгээд ч Санчирын аав нь мөнгө өгч чадахгүй гэсэн болохоор нь би алаад хаячихмаар санагдан уур хүрч гэрээс гарсан ч очих замдаа бүгдийг сайтар эргэцүүлж бодоод түүнийг суллахаар шийдсэн.
Замаасаа ганц шил виски аван одоо сулалаа харин чөлөөтэй болсон хойноо хайрт чамтай минь уулзахгүй гэсэн ам өчгийг нь авахаар бодож очсон юм. Очоод Пэт гуйгаад байхаар нь машинаа өгч явуулчихаад Санчиртай хоёул вискигээ хувааж уун амьдрал ярилцсан. Би ойрд их ядарсан байсан тул Пэтийг ирэхээр нь өглөө явъя гэж бодоод унтаад өгсөн. Гэтэл хэн нэг нь муухай орилох шиг болохоор нь гайхан босоод иртэл хажууд Санчир алга, Пэт ч алга. Гайхан буцан хэвтэж байснаа нөгөө зүрх зүсэм дуу чихэнд сонсогдоод байсанд гарч хармаар санагдаад гараад хартал Санчир Пэтийг хутгалаад алчихсан байсан. Ойлгож байна уу тэр Санчир чинь миний хамтрагчийг алчихлаа хэмээн худлаа цурхиран уйлбал Кэтий
чихэндээ итгэж ядан – Юу … чи үнэнээсээ яриад байна уу? Нэг бол намайг айлгах гэж ингээд байна уу? Юу болоод байгаа юм бэ? Тэгээд Санчир яасан хэмээн шивнэх төдий асууж байхдаа хоолой нь чичирч байв. Рондо бүх зүйл түүний санасанаар эргэж байгаад олзуурхан дүрдээ бүр орон – Би хамтрагчийг минь алсан тэр муу новшийг алаад хаячихмаар байсан ч тэгж өөртөө лай хураахааргүй толгой минь эрүүл болсон байсан тул цагдаа дуудаад бушуухан тэндээс холдсон. Бодвол цагдаа нар түүний учрыг олсон байх – Үгүй … үгүй тийм байх ёсгүй. Санчир хүн алчих хүн биш хэмээн амандаа шивнэн асгарах нулимсаа ч арчилгүй хөшин сууна. Рондо Кэтий нь Санчирт өөрөөс нь илүү хайртайг хараад уур нь хүрч байсан ч биеэ барин – Хүнийг хараад мэдэхгүй шүү дээ хонгор минь. Чамтай явдаг байхдаа ямарч
хуурамч дүр гаргадаг байсан юм. Одоо би хамтрагчгүй яах болж байнаа хэмээн үсээ зулгаан албаар нүдээ чанга анин нулимсаа шахан гаргах нь хөндлөнгийн хүн харахад үнэхээр л сайн найзаа алдаад ихэд гашуудаж буй хүний дүртэй харагдах аж. Рондо үргэлжлүүлэн: Ямар гайгаар тэр новштой орооцолдвоо. Эхлээд хайртай хүүхнээ түүний өвөрт хийсэн, дараа нь сайн хамтрагчаа түүний гарт алдлаа, одоо бүр хайртай хүүхний минь зүрх сэтгэлийг надаас булаачихсан байна новш гэж, новш гэж хэмээн улам чангаар уйлан толгойтой үсээ зулгаан арагш түшлэгээ налан эхэр татан уйлах аж. Кэтий өндийн хажууд нь суун гарыг нь толгойноос нь аван энгэртээ тэврээд – Чамд би байна хонгор минь. Битгий ингэ л дээ. Тэр харийн хүн надад хамаагүй чи минь л байхад болоо. Зүгээр хэсэг хамт байчихсан чинь
яагаад ч юм сонин болчихлоо. Одоо тайвшир би чамаасаа явахгүй гээд санаа алдав. Рондо жүжиг нэгэнт дууссаныг ойлгоод нулимсаа арчин уртаар санаа алдаад – Надтайгаа хамт байгаад баярлалаа. Чамдаа хайртай шүү хэмээгээд уруул дээр нь озон үнсвэл Кэтий ч нэгэнтээ санаа алдаад дэндүү хүсэж байгаагаа мэдэн өмсөж байсан цамцаа тайлан газар шидвэл Рондо үүнийг л хүлээж байсан мэт урах нь холгүй өмд, дотоожийг нь тайлан орон дээр түлхэн суулгаад өөрийн цамцаа ч тайлан чулуудаад дээр нь гаран хэвтлээ. **** Долоо хоног эхэлж даваа гарагийн өглөө ажилчид эхнээсээ цуглацгаана. Тэр өдөр Мөнхбат аль хэдийн ирчихсэн орж ирэх хүмүүсийг харан их л маадгар зогсох аж. Зарим нь түүнийг үл анзааран өнгөрч байхад
зарим нэг нь гайхсан харцаар үдэн өнгөрнө. Мөнхбат цагаа нэг харсанаа юу ч хэлэлгүй дээш гаран өрөөндөө орон өөрийн гэсэн бичиг баримтаа хумин хайрцаганд хийх аж. Эрдэнийн нарийн бичиг тэр өдөр Энхээтэй уулзан Мөнхбатын ярьсан бүхнийг түүнд хэлтэл Энхээ анхааралтай сонсож байснаа – Саруулаа чи маш болгоомжтой байгаарай. Мөнхбат юу ч гэж хэлсэн үгнээс нь зөрөлгүй хэлсэнээр нь бай. Харин надад дараа нь бүгдийг нь хэлж байгаарай. Өөр хэнд ч болохгүй шүү – Энхээ би айгаад байна. Ажлаасаа гармаар байна – Тэгж ёстой болохгүй. Хэрэв чамайг ямарч шалтгаангүй ажлаасаа гарах гэж байгааг Мөнхбат мэдвэл чамайг яаж ч мэднэ. Харин надад чиний тус маш их хэрэгтэй байна иймээс түүний өмнө хонь шиг л бай – Би чадах болов уу? Үнэхээр их айж байна гээд уйлахад Энхээ түүний нулимсыг
арчиж өгөөд – Чи чаднаа. Ерөнхийлөгчийн төлөө, энэ группынхээ төлөө чи чадах ёстой зоригтой бай охин минь. Чиний ард би байна – Тиймээ ойлголоо. Гэхдээ Мөнхбат намайг алчихгүй биз дээ? – Хэрэв чи баригдахгүй байж хэлсэн үгээр нь байвал чамайг яах ч үгүй. Учир нь Мөнхбатын зорилго чи биш – Тиймээ би чадна ямар муухай хүн бэ? Арай ч дотроосоо ингэнэ гэж бодсонгүй хөөрхий ерөнхийлөгч минь хурдан босож ирээд тэр мууг няц дараасай. Үүнийг сонсоод Энхээ инээмсэглэн – За тайвширав уу? Одоо ухаалаг байна шүү. Хий гаргаж хар авхуулж л болохгүй – Тиймээ би одоо маш сайн ойлголоо Энхээ Саруултай уулзан ийн яриад ойрдоо Нарантуяатай уулзаагүй их санаж байгаагаа мэдэн түүнлүү залгалаа. Нилээн удаан дуудуулж байгаад сая нэг утсаа авав. – Байна уу? Хэмээн намуухан дуугарах түүнийхээ дууг сонсоод Энхээгийн хайр нь хүрч – Ямар удаан утсаа
авдаг юм? – Аан харин усанд орж байсан юмаа – Хөөх тиймүү тэгвэл ч яг одоо чи янзын байгаа юм байна даа – Тэр чинь юу гэсэн үг вэ? – Чамайг гүйцэд хатаагүй биетэй цээжээрээ алчуур ороогоод үсний чинь дусал хүзүүг чинь даган урсаж байгааг төсөөлсөн чинь хамаг сэрэл хөдөлчихлөө – За балайраад бай. Ямар хэрэг болсон? – Чамайг санаад – Тэр тоглоом яахав ээ. Эрдэнэ ах дээр өнөөдөр очив уу? – Очиж амжсангүй. Чи харин яав? – Би ч бас өнөөдөр амжсангүй. Тэгвэл Ханд багш л байгаа юм байна даа – Тийм байхаа. Би хажууд нь бие хамгаалагч гаргасан. Юмыг яаж мэдэх вэ гэж санаад – Тэр чинь кинон дээр л гардаг биз дээ хэмээгээд инээвэл Энхээ – Нараа минь ерөнхийлөгчийн одоо байгаа байдал яг л кинон дээрхи шиг болоод
байна – За мэдэхгүй, мэдэхгүй миний толгой хүрэхгүй юм байна – Чи юу хийх гэж байна? – Одоо ингэсгээд унтана даа – Хийх юмгүй байгаа бол хоёулаа ерөнхийлөгч дээр хамт очъё – Өнөөдөр үү цаг дэндүү орой болсон юм бишүү! – За ойлголоо хатагтай сайхан амраарай гээд утсаа таслав. Нарантуяа сонин хүн шүү шууд л хэлчихдэг хүний санаа бодлыг ч асуухгүй. Хатагтай байхдаа ч яахав дээ хи хи хи. Энхээ маргааш нь ажил дээрээ очвол бүгд хурлын зааланд 10 цагаас хуралтай УИХ-ын гишүүн Бүргэд ирж мэдэгдэл хийнэ гэсэн зарлалыг олж харав. Ажилчид бүгд гайхан дор бүрнээ нэгийг хэлэн танхимд орон суудлаа эзэлцгээв. Энхээ ч мөн гайхан юун мэдэгдэл яахаараа Улсын Их Хурлын гишүүн хийдэг билээ хэмээн бодон явсаар оров. Бүргэд гишүүн яг цагтаа орж ирэн нийт ажилчидтай мэндлэн хурлаа
нээлээ. Өнөөдөр та бүхнийг гэнэт хуралдуулах болсондоо хүлцэл өчье. Бидний өмнө зайлашгүй шийдэх нэг асуудал гарсан нь “Сан-Эр” группын үйл ажиллагаа билээ. “Сан-Эр” групп нь Монгол улсдаа толгой цохин эдийн засгийн асуудлыг шийдэхэд маш үнэтэй хувь нэмрээ оруулж буй групп юм. Харамсалтай нь тус группын ерөнхийлөгч Эрдэнэ хүндээр өвдөн одоо хир нь ухаан орохгүй байгаа нь группын төдийгүй улсын хэмжээнд асуудал хүндээр нөлөөлж тусч байна. Ямар нэгэн асуудлыг хариуцан шийдвэрлэх хүнгүй болж зогсонги болчихоод байна. Өрх гэрийг авч явах гэж өрхийн тэргүүн байдаг юм Улс орныг авч явах гэж улсын тэргүүн байдаг юм. Үүнтэй адил энэ группыг авч явах тэргүүн байх хэрэгтэй байна. Иймд “Сан-Эр” группын ерөнхийлөгч Эрдэнийг буцаж ажилдаа эргэж иртэл Эрдэнэ ерөнийлөгчийн өөрийн бичиж хадгалуулсан гэрээслэлийн
дагуу дараахь хүнийг түр ерөнхийлөгчөөр томилж байна. Энэ бол Мөнхбат. Та бүхэн хүсвэл гэрээслэлтэй танилцаж болно. Бүгдэд ажлын амжилт хүсэн ерөөе хэмээгээд индэрээс буутал ажилчид ам амандаа юу болоод байнаа энэ чинь … Хэзээ хувийн компанийн асуудлыг УИХ-ын гишүүн зарлаж, шийдэж байсан юм … Энэ чинь дотроо удирдах зөвлөл гэж байдаг биз дээ. Тэд ямар ч эрх мэдэлгүй зөвлөлийн гишүүд үү … арай дэндэж байнаа эдэнд өөр хийх ажил байхгүй л юм байх даа … хэмээн заалаар нэг шуугиан дэгдэв. Мөнхбат индэр дээр гарч ирэн үг хэлэхээр хоолойгоо застал хэн ч түүнийг анхаарч харсангүй. Бүгд дургүйцлээ илэрхийлэн заалнаас уван цуван гарцгаав. Ганц л хүн нүдэндээ баярын оч гэрэлтүүлэн сууж үлдсэн нь архивын Мөнхцэцэг байлаа. **** Кэтий ажлаа таран гараад иртэл үүдэнд нь өдрийн хэдэн цаг сууж кофе уусан залуу зогсож байсанд нэг их анзаарсангүй
нэгэнтээ гайхан харсанаа цааш алхав. Гэтэл өнөөх залуу араас нь хэсэг дагаж байснаа автобусны буудал дээр ирэхэд хаашаа ч юм алга болсон байв. Саяхан айн байсан Кэтий хүн андуурсан юм байлгүй хэмээн бодоод гэртээ харив. Хариад иртэл Рондо унтаж байх аж. Тэрээр ихэд ядарч бас өлсөж ирсэн тул бушуухан гараа угаагаад гал тогооны өрөөнд орвол хоолны чийг ч байхгүй байх нь тэр. Санчир бол түүнийг ажилтай оройтоод ирэхэд ямарч байсан хоолтой угтаж авдаг байсанд хэдий нь дасал болжээ. Тэрээр нэг хоол хийх гэснээ уур нь хүрч Рондог угзчивал хар тамхиа хэрэглэсэн бололтой өндийсөн ч үгүй. Уур нь хүрэн гэрээс гаран ойролцоох Мак Доналдс орон бургер аваад ширээнээ очин суулаа. Хоолоо идэж байтал нүдэнд нь нэг л танил царай тусахад гайхан зогтусан харвал өдрийн кафед нь хэдэн цаг
суусан залуу байх аж. Өнөөх залуу түүнтэй харц тулан инээмсэглэвэл Кэтий өнөөх ялдам инээмсэглэлээрээ хариу барьлаа. Бургерээ идэж байх хооронд хэд хэдэн удаа харц тулсаны дараа Кэтий өөрийг нь эргүүлж байгааг ойлгон аль болох ялдам байхыг хичээн өөдөөс нь аальгүйтэн сууна. Хоолоо аль болох удаан идээд бургер нэг их том биш болохоор тэгсгээд дууссан тул тэндээс гарав. Гадаа гараад уртаар амьсгаа аван нэг тамхи асаан байтал гэнэт түүнийг цочтол – Бүсгүй энэ орой ганцаараа явж байхыг бодход завтай бололтой. Өөртөө чинь танилцаж болохсон болов уу Смит? Хэмээн өнөөх залуу гараа сунгахад Кэтий албаар өөдөөс нь үл тоомсорлогч болон – Ингэхэд чи яагаад намайг дагаад байгааг мэдэж болохсон болов уу? хэмээн сөргүүлэн асуувал Смит – Үнэндээ би өдөр санаандгүй танай кафегаар орсон юм л
даа. Гэвч чамайг хараад би хамаг бүхнээ мартсан. Ойлгож байна уу би чамтай танилцахыг маш ихээр хүссэн – Тэгээд? – Тэгтэл чи намайг хараа ч үгүй. Зүгээр л нэг үйлчлүүлэгч шигээ л хандсан. Аргагүй дээ хэнчиг байсан анх хараад дурлачихаж гэж яаж мэдэх вэ дээ. Би чамайг энэ дүүрэгт иртэл дагасан. Тэгээд чамайг гэртээ орсон хойно чинь сая өлссөнөө мэдээд жаахан юм идэхээр ийшээ орон сууж байтал бурханы авралаар чи ороод ирсэн. Энэ чинь хувь зохиол биш гэж үү? хэмээгээд өөдөөс нь татгалзахын аргагүй инээмсэглэвэл Кэтий арай тайвширан – Аан намайг Кэтий гэдэг. Кэт гэж дуудсан ч болно – Баярлалаа хатагтай Кэтий хоёулаа өнөөдөр сайхан танилцсаных ганц нэг хундага тогтоовол дургүйцэхгүй биз хэмээтэл Кэтий тэртээ тэргүй гэртээ орлоо
гэхэд мансуурсан Рондо сэргэх гэж мөдгүй. Тэгээд ч өнөөх гайтай тамхиа нэрсэн бол магад түүнийг яаж ч мэднэ хэмээн бодоод урилгийг хүлээн авлаа. Смит Кэтий хоёр холгүйхэн замын цаана байх бааранд орцгоов. Тэдний орсон газар диско баар биш тул нэг их чимээ шуугиан гээд байх юм байсангүй. Дээрээс нь тэр хоёроос гадна тав зургаан л хүн үйлчүүлж байсанд олзуурхан, аятайхан танилцаад суухад тохиромжтой газар байлаа. Смит санаачлагийг гартаа аван Кэтийгээс асуулгүй захиалгаа өгөв. Түүний эр хүнд л баймаар санаачлага дээрээс нь ухаалаг тогтуун нүд бас хошиндуу яриа Кэтийг аргагүй татах аж. – Уучлаарай ингэж асуух нь бүдүүлэг сонсогдож магад. Тэгэхдээ чи найз залуутай юу? – Би нөхөртэй – Өө тийм байх л даа. Юу боллоо гэж ийм
сайхан хүүхэн өдий болтол ганцаараа байв гэж хэмээгээд санаа алдвал Кэтий мөн адил санаа алдаад – Би хэтэрхий яарсан бололтой хэмээх нь тэр. Смит үүнийг л хүлээж байсан мэт – Танай нөхөр чамд халамжгүй бололтой тиймүү? Үгүй гэж битгий худлаа яриарай. Хэрэв чамайг гэдэг л бол энэ орой ажлаасаа ирж байхад гадагшаа чамайг ганцааранг чинь хоолонд гаргахгүй л байх ёстой – Хэрэв шөнө ажилладаг бол яах вэ? – Шөнө ажилладаг байлаа ч гэсэн эхнэрээ л гэдэг бол орой ажлаас нь ирэхэд нь хоолыг нь бэлдээд тавьчихсан байх ёстой биз дээ. Би хэрэв эхнэртэй болбол бүхнийг зохицуулах болноо – Чи эхнэргүй юмуу? – Амжаагүй л явна даа гээд Смит инээмсэглэснээ. Эхнэр авъя гэхээр санаанд таарах хүн олдохгүй байна.
Арайхийж нэг оллоо гэтэл ингээд нөхөрт гарчихсан байх юм – Хи хи хи энэ асуудал биш – Та нарт бол тийм л байх. Тэгэхдээ надад бол асуудал байнаа. Үнэхээр чи тэгж бодож байгаа бол шууд бодолгүй хэлээдэх би тийм муухай залуу биш байгаа биз дээ? хэмээвэл гэнэтийн асуултанд балмагдсан Кэтий хариуд нь инээмсэглэвэл Смит санаа алдаад: Тээр харж байгаа биз дээ чи шууд хариулж чадахгүй байна. Надад ядаж найз хүүхэн ч байхгүй. Би чинь жаахан баньд биш болохоор наад зах нь физиологийн шаардлагаас эхлээд олон юм дутагдах юм. Чи ч нөхөртэй болохоор ойлгохгүй л дээ – Зүгээрээ би ойлгоно санаа зоволтгүй – Үнэхээр намайг ойлгож надтай нөхрөөсөө гадуур болзож чадах уу? – Чадна гэж бодож байна. Угаасаа би болзож байсан тэгэхдээ манай нөхөр намайг өөрөө тэр хүнтэй болзохыг санал болгосон юм л даа – Сонин л юм. Энэ бүх ярианаас чинь бодход тэр яавчиг чамд
хайртай биш юм байна мөн үү? – За энэ яахав ээ. Бид албан ёсоор гэрлээгүй. Зүй нь би чамд найз залуутай гэх байсан гэвч би нөхрөө л гэж боддог. Тийм ч болохоороо нөхөртэй гэчихсэн юм – Аан тийм учиртай юм бий вий. Смит минь чиний өмнө найдлага байна шүү хэмээгээд инээвэл Кэтий мөн инээд алдав. Тэр хоёр иймэрхүү зүйл ярилцан байтал баар хаах болсоноо хэлэв. Смит тооцоогоо хийчихээд тэндээс гаран хэзээний хосууд шиг Кэтийтэй хөтлөлцөн явсаар гэрийнх нь үүдэнд ирэв. Смит санаа алдаад – Өнөөдөр дуусахгүй бол хичнээн сайхан – Чамтай байхад үнэхээр сайхан байлаа – Чи надтай дахиж уулзана биз дээ? – Би тэгж бодохгүй байна – Яагаад би чамд таалагдаагүй хэрэг үү? Энэ миний утасны дугаар дуртай үедээ залгаарай. Гэхдээ битгий удаан хүлээлгээрэй – Би хэлж мэдэхгүй байна

за баяртай – Нөгөөдөр гэхэд надруу залгаарай би хүлээж байна шүү сайхан амраарай хэмээгээд урагш тонгойн түүний уруул дээр зөөлөн гэгч нь үнсээд цааш эргэн явав. Кэтий араас нь харан инээмсэглээд: Ямар шударга бас зөөлөн сайхан залуу вэ хэмээгээд дээш гурван давхарлуу дуун аялан их л жаргалтай шатаар өгслөө. Дэвид Кэтийгээс салаад амаа байдгаарай үрэн арчиж цүнхнээсээ ингэж магад хэмээн авч явсан колагаа гарган амаа хэд зайлаад: За эхэллээ дээ Смит минь хэмээгээд цааш буудаллаж буй буудалруугаа явлаа.