Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “13-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “13-р хэсэг”

1 секунд уншина
0
0
381

Нарантуяа бодолд дарагдан суух Хандыг хараад битүүхэн шүүрс алдаад халуун байхуу цай аягалан хажууд нь зэрэгцэн суугаад – Багш аа та зүгээр үү? хэмээн асуувал Ханд хариу хэлсэнгүй. Нарантуяа арай

чангахан дуугаар – Багш аа хэмээвэл Ханд сая харан – Айн чи сая юм хэлсэн үү? – Та зүгээр үү багш аа? – Тиймээ би зүгээр хүүгээ л яаж гаргаж авах вэ? гэж бодоод – Чадалтай өмгөөлөгч авсан юм чинь учир

нь олдох байхаа. Хоёулаа гадуур жаахан гарах уу? – Дэмий биз дээ чи гарвал гар. Ядаж өнөөдөр Эрдэнэ ярьсангүй. Уг нь ямарч ажилтай байсан утасдаад асуудаг сан – Чухал ажил гарсан юм байлгүй багшаа.

Тэрнээс Эрдэнэ ах мөн л наашаа сэтгэл нь зовниж л суугаа – Тийм юм байлгүй дээ – Та ямар хоол идмээр байна би таньд сайхан хоол хийгээд өгье – Юу ч байсан яахав. Үнэндээ одоо ямарч хоол идсэн амтыг нь

ялгахгүй л байна даа багш нь. Хэцүү ч юмаа даа хүү минь ямар хүмүүстэй нийлээд, яаж яваад ийм замруу орчихов доо хэмээгээд хэнгэнэтэл санаа алдсанаа уйлчихав. Нарантуяа дэмий л мөрөөр нь

тэврэн зөөлөн алгадахаас өөрийг хийж чадсангүй. – Чамайг ч их зовоож байна даа уучлаарай биднийг – Зүгээрээ санаа зоволтгүй гэтэл тэдний утас дуугарахад хоёул бондгосхийтэл цочсоноо Ханд бушуухан аван – Байна уу? Хэмээвэл – Сайн байна уу Ханд эгч ээ би Энхээ байна. Та хоёр сайн байгаа биз дээ? – Тиймээ сайн байгаа. Чи сайн өмгөөлөгч олж өгсөн байна лээ баярлалаа – Зүгээр дээ Нарантуяа байна уу? – Байгаа, байгаа эгчийнх нь хажууд яг сууж байна. Эрдэнэ ах нь өнөөдөр ярьсангүй та хоёр ажил ихтэй байна уу? Энхээ хэсэг түгдчиснээ – Тиймээ салбараа нээх гээд ажил их байгаа – Аан за Нараатай ярьдаа хэмээгээд утсаа өгвөл Нарантуяа аван – Байна уу? – Байна, байна Нараа

чи Ханд эгчийн хажуунаас холдоодох доо чамтай ярих чухал юм байна – Юу гэж бодох юм бэ зүгээр хэлчихээ – Болохгүй байнаа чи хурдан холдоодох. Нарантуяа хоолоо хийлээ хэмээн Хандад хэлээд гал тогооны өрөөнд орон – За би холдчихлоо – Нараа чи маш тайван байгаарай Ханд эгчийг сандаргаж болохгүй шүү – Юу болсон юм бэ? Хэмээн асууж байхдаа яагаад ч юм өөрийн эрхгүй зүрх нь хүчтэй цохилон дотор нь чичрээд ирэх нь тэр – Эрдэнэ ах хорлогдчихлоо – Юу!!! Чи юу яриад байнаа хэмээгээд өөрийн эрхгүй хацрыг нь даган нулимс урсан ирэх нь тэр – Битгий орилоод бай л даа Ханд эгч мэдчихнэ. Яг яасаныг нь би мэдэхгүй байна. Орой намайг гэртээ байж

байтал манай ажлын залуу утасдаад ерөнхийлөгч гэнэт муудаад эмнэлэгт хүрээд ирлээ гэж надруу ярьсан – Тэр яахав ээ тэгээд амьд уу? – Чи аяар гэм л дээ гэж хэлж дуусаагүй байтал Ханд хэзээдээ хажууд нь хүрээд ирсэн юм – Хэн амьд уу гэж? Арай Эрдэнэ хэмээгээд уйлахыг Энхээ сонсон – Би чамд хэлсэн ш дээ. Одоохондоо амьдын хувьд амьд байгаа гэхдээ ухаан ороогүй байна. Чи Ханд эгчид аятайхан ойлгуулаад наашаа ирцгээх хэрэгтэй байна. Нарантуяа дахин нэг ч үг дуугарсангүй юу болоод байгааг ч ойлголгүй утсаа барьсан чигтээ газар суун тусвал Энхээ цаанаас нь байна уу … байна уу … хэмээн орилох дуулдана. Ханд Нарантуяагийн мөрийг нь сэгсчин – Нарантуяа юу болсон юм бэ? Хурдан хэлэл дээ. Эрдэнэд ямар нэг юм болж

тиймүү? Нарантуяа юу ч дуугарсангүй харин толгой дохьвол Ханд цээжээ зуран орилох гийнахийг хослуулан – Юу болчихсон юм бэ? Амьд биз дээ … амьд биз дээ хэмээн давтан давтан үглэн байтал Нарантуяа Хандын мөрийг тэврэн мэгшин уйлж байснаа – Багшаа Эрдэнэ ах эмнэлэгт ухаангүй байгаа гэнээ. Таныг хурдан хүрээд ир гэж байна – Ээ халаг минь, ээ халаг минь юу болох нь энэ вэ? Хэзээ хийсэн үйлийн лай гэхээрээ ийм байдаг байнаа ээ халаг минь хэмээн халаглан сууж байтал хаалгийг нь тогших дуулдав. Нарантуяа босон гуйвлан явсаар очиж хаалгаа тайлбал Дэвид зогсож байв. Дэвид Нарантуяагийн нулимстай нүдийг хараад л аль хэдийн мэдчихсэнийг ойлгон орж ирэн чимээгүйхэн сууж байснаа – Хатагтай Нарантуяа та

хоёр аль хэдийн мэджээ. Энхээ яаралтай та хоёрыг буцаа гээд намайг ар талыг нь бүгдийг зохицуулахыг хэлсэн. Энэ та хоёрын онгоцны билет. Аз болж маргаашийн хоёр суудал олчихлоо. Би та хоёрыг нисэх онгоцны буудал хүргэж өгье. Нарантуяа юу ч хэлэлгүй гөлийн билетийг харан сууна. Ханд гал тогооны өрөөнд цурхирах дуулдана. Дэвид тэднийг маргааш 15 цагт бэлдээд хүлээж байгаарай би хүрээд ирье хэмээгээд бушуухан тэндээс гарав. **** Санчир өмгөөлөгчтэй уулзаад дараа долоо хоногт ээжийгээ харсан боловч ирсэнгүй. Тэрний дараа долоо хоногт ч ирсэнгүй. Харин гурав дахь долоо хоног дээр нь өмгөөлөгч ирэв. – Санчираа чамд дуулгах муу мэдээ байна – Юу билээ өмгөөлөгч өө, миний хэрэг болохгүй юм шиг байна уу? – Үгүй дээ чи зоригтой байгаарай – Тиймээ би маш зоригтой байна. Тийм байхгүй

гээд ч яах юм билээ хэмээгээд инээхэд Оюунаа хэмээх орчуулагч охин мөн инээмсэглэн хэлэв. Совитски духаараа харан нэгэнтээ санаа алдаад – Санчираа ээж чинь эндээс явчихсан. Танай аав маш муу эмнэлэгт байгаа гэнээ – Юу арай үгүй байлгүй дээ хэмээн огло харайн босвол харгалзагч дэргэд нь ирэн мөрөн дээр нь гараа тавив. Ийм үгийг хэлнэ чинээ санаагүй байсан Оюунаа мөн балмагдан өмгөөлөгчийн өөдөөс харвал Совитски үргэлжлүүлэн – Яг юу болсоныг би сайн мэдэхгүй. Надад утасдаж тэгж хэлээд одоо нислээ гэж байсан – Аав минь та яачихаа вэ. Та чинь залуу хүн шүү дээ би ёстой тэнэг толгой хэмээн толгойтой үсээ зулгаан ширээ мөргөвөл харгалзагч хүрч ирэн гараас нь өргөөд өмгөөлөгчид хандан – Өнөөдөрийн уулзалтыг ингээд зогсооё хэмээгээд аваад гарав. Совитски уртаар

санаа алдаад явах уу хэмээн Оюунааруу харвал орчуулагч охин нүдэндээ дүүрэн нулимстай толгой дохин бослоо. Совитски буцах замдаа Оюунаад хандан – Чи энэ хэргийн талаар нэг ч хүнд ярьж болохгүй шүү – Тиймээ би мэдэж байгаа – Уг нь Санчиртай өнөөдөр ярьж тэр үерхэдэг байсан Кэтий гэх хүүхнийг дүрсжүүлж авах гэсэн юмсан – Өмгөөлөгч өө Санчирт үнэхээр хүнд байх шиг байна. Зүгээр сонссон надад хүртэл ийм хүнд байгааг ойлгоорой – Тиймээ хэзээ энэ хямралаас гарах бол. Хурдан гарах тусмаа сайн юмсан – Бурхан минь аав нь л зүгээр байгаасай хэмээн тэс өөр юм амандаа шивнэн Совитскиг юм хэлэхийг анзаарсангүй. Совитски ч Оюунааг ойлгон чимээгүй явсаар машин дээрээ ирээд – Оюунаа чи Санчирын үеийн залуу хүн бас нутаг нэгтэн байна Санчирыг аль болох энэ хямралаас нь хурдан гаргаад өгвөл үнэхээр сайн байна – Би яаж гаргах билээ. Бид

чинь нэгнээ танихгүй шүү дээ – Чи танихгүй ч одоо та хоёр хамтрагчид болсон. Захиа бичин түүнийг тайвшируулан хэргийг хурдан шийдэхийн тулд биеэ хурдан эзэмдэхийг хэлэх хэрэгтэй байна – За би хичээе. Санчир ч намайг танихгүй би амлаж чадахгүй өмгөөлөгч өө – Зүгээрээ чи чадна. Чамайг чадна гэж би итгэлтэй байна – Таньд баярлалаа би хичээнээ. **** Ханд, Нарантуяа хоёр хэн хэн нь цурам хийлгүй дамжин явсаар сая нэг нутгийн ногоон зүлэгээ харав. Онгоц аажим, аажим доошилсоор нисэхийн замын зурвас тод гэрэлтэн харагдахад хоёул цүнхэндээ бичиг баримтаа ил хийн юмсаа бөөгнүүлж эхлэв. Онгоц газардангуут хүмүүст уучлал эрэн зүтгэсээр бараг хамгийн эхэнд онгоцноос бууцгаав. Тэд дугаарлаж зогссоор сая

нэг шалгуулан Монгол улсынхаа хилийг нэвтэрвэл тэднийг Энхээ угтаж авлаа. Энхээ цүнх, чемоданыг нь чирэн түрүүлэн явна. Ханд, Нарантуяа хоёр араас нь алхах гүйх зэрэгцүүлэн дагасаар машинд ороод Ханд – Шууд эмнэлэг явъя би нүдээрээ харахгүй бол хичнээн санаа минь зовж байна гээч – Ханд эгч ээ одоо орой болчихсон байна маргааш өглөө эрт би ирээд таныг авч явъя – Тэр хамаагүй ээ би одоо л очино. Энхээ толгой дохьсоноо машинаа асаан хөдлөв. Нисэхийн замд угтан авагчид мөн хөдлөн багагүй түгжрэл үүссэн харагдана. Гадаа бороо зогсоо зайгүй шиврэн орох нь цаанаа л хүйт даан нэг л жиндүү харагдах аж. – Аль эмнэлэгт хэвтэж байгаа вэ? – Ерөнхийлөгч өөрийнхөө эмнэлэгт хэвтэж байгаа – Яг юу болсон юм бэ? – Би сайн мэдэхгүй байна Ханд эгчээ. Манай ажлын залуу Мөнхбат хэлэхдээ ерөнхийлөгч түүнтэй хоолонд орохоор тохирон тэд хоолоо захиалан

хүлээж суухдаа ерөнхийлөгч: Мөнхбат минь ойрдоо миний бие нэг л базаахгүй байна. Зүрхээр өвдөөд амьсгаа давхцаад бачуураад байдаг боллоо гээд ихээр амьсгаадаж байсан гэнэ. Тэгээд нэг ч их удалгүй мөн л зүрхээ гараараа даран амьсгаадан байснаа миний эмчийг дууд гэж хэлж дуусаагүй ухаан алдаад уначихсан гэсэн – Юу яахаараа зүрх нь гэнэт өвддөг байнаа. Зүрх гэж хэзээ ч дуугарч байгаагүй хүн ш дээ гээд уйлхад Нарантуяа араас нь мөрийг нь зөөлөн товшин – Эрдэнэ ах энэ бүх асуудлаас болоод их хямраа байлгүй. Магадгүй урьд нь өвддөг байснаа таниас нуусан ч юм билүү – Тийм шүү Ханд эгч минь та одоо хүчтэй зоригтой байж ерөнхийлөгчийг дахин хөл дээр нь босгодог юм шүү – Мэдэхгүй, мэдэхгүй тийм тэнхээ надад байгаа үгүйг ч мэдэхгүй байна хэмээн санаа алдан явна. Тэд явсаар 21-р хороололоор эргэн шинэ орон сууцнуудын дунд байх “Сан-Эр” группын эмнэлэгийн гадаа

ирцгээв. Ханд машин зогсонгуут хаалгаа онгойлгон гүйхээрээ орвол жижүүрийн сувилагч Хандыг харан ийшээ хатагтай хэмээгээд “Сэхээн амьдруулах тасаг” гэсэн хаалгийг нээж өгөв. Орон дээр хоёр гартаа дусал залган амандаа хиймэл амьсгал оруулагч аппарат зүүн нүдээ анин хөдөлгөөнгүй хэвтэх нөхөрөө хараад Ханд тэсгэлгүй гүйж очин гараас нь атган цурхиртал уйлах нь харсан бүхний элэг эмтэрмээр аж. **** Мөнхбат Эрдэнийг гэнэт хоолонд орох хүсэлтийг нь хүлээн авсанд итгэж ядан баярлана. Мөнхбат минь одоо л цаг нь ирсэн. Чи одоо л Эрдэнийг үхлүүт болгож чадвал бүх юм чиний өмнө нээлттэй болох нь байна. Харин яаж энэ хорыг нь уулгадаг юм билээ байз. Их ч удаан хадгалсан юмсан. Шин овогт яарах хэрэггүй цаг нь аяандаа ирнэ гэсэн нь юутай үнэн үг вэ. Энэ бүхэн надад бурханы өгч байгаа боломж биш

гэж үү хэмээн Эрдэнийг хүлээх хоорондоо өнөөх ууттай нунтаг цагаан зүйлийг тэмтрэн сууна. Эхлээд хоолонд нь хийе хэмээн бодон нэгэнт таних болсон Шин овогтын тогоочид хоолыг нь гаргаж өгөхөөс өмнө ямар нэгэн шалтаг хэлж гараад өгчихье гэж бодож байсан ч Эрдэнэ хоол идсэнгүй. Түүний бүх төлөвлөгөө талаар болоход хэрхэхээ бодон Эрдэнийн яриаг ч үл анхааран гагцхүү боломжийг хүлээн суув. Гэтэл гэнэт Эрдэнэ ихээр амьсгаадан байснаа урдах усаа салгалсан гараар асган цутган уухыг оролдоход Мөнхбат сандран очиж уулгав. – Та зүгээр үү ерөнхийлөгчөө? – Харин ингээд байдаг болчихлоо. Зүрхээр өвдөөд бөглөрөх гээд – Та ганц зуу татчих яг ийм үед сайн гэдэг юм билээ – Зүгээрээ харин энд эм байгаа хэмээн халаасаа заан авхуулж уугаад дахиад л бөгшүүлэн ханиаж байснаа миний эмчийг дуудаарай хэмээн арайхийн хэлээд ухаан алдан унав. Мөнхбат Эрдэнийн хувийн

эмчрүү залган байгаа газраа хэлбэл Баяржаргал эмч нэг их удалгүй хүрээд ирэв. Тэрээр аманд нь амьсгалын аппарат зүүгээд гаднаас өвчтөн зөөдөг ор аваад ир хэмээн Мөнхбатад хэлэн тариа найруулан үлдэв. Мөнхбат бушуухан гарч жолоочтой нь хамт ор дамжлан орж ирсэнээ Эрдэнийг гурвуул өргөн орон дээр тавиад тэндээс гаран эмнэлэг явцгаав. Явах замдаа Мөнхбат санаа нь зовнин – Эмчээ ерөнхийлөгч зүгээр үү? Ярьж сууж байснаа гэнэт их ханиаж байгаад ухаан алдаад уначихлаа – Мэдэхгүй юм даа өвчин нь бүр даамжирч – Юу? Тэгэхээр ерөнхийлөгч өвчнөөсөө болоод ухаан алдаад уначихсан гэсэн үг үү? – Тиймээ ер нь бол ерөнхийлөгчийн зүрх их өвддөг болсон. Хэт их ачаалал өгч болохгүй гэж би анхааруулсан юмсан – Зүрх нь цохилж байна уу? Хэмээн сандран асуувал Баяржаргал эмч гарынх нь судасыг барьж үзээд – Их л бүдэг цохилж байна даа. Энэ чигээрээ

сэргэхгүй бол хэцүүдэнэ дээ эхнэрийг нь дуудах хэрэгтэй – Тэр чинь юу гэсэн үг вэ? Ханд эгч Монголд байхгүй байгаа – Их муу даа хаачаа вэ? Ер нь бол нэг л өдөр ингэх гээд байсан юм. Би анхааруулаад байхад. Магад одоо үхэхгүй ч ухаан орохгүй байж мэднэ. Ухаан орлоо ч хуучин шигээ тэнхэрэх нь юу л бол – Эмч минь чадах бүхнээ хийж үзээрэй үхүүлж л болохгүй юм шүү – Мэдээж энэ бол миний үүрэг би чинь тангараг өргөсөн эмч хүн. Тэгээд ч өвчтөний хувийн эмч нь шүү дээ. Мөнхбат үүнийг сонсоод бага зэрэг уужран байснаа ер нь газар дээр нь гэрчтэй байхгүй бол хэмээн санаад Энхээг дуудав. Эмнэлэгийн гадаа ирэн Мөнхбат, эмч, жолооч гурав Эрдэнийг өргөн эмнэлэгт гүйхээрээ орон эрчимт эмчилгээний тасагт оруулан орон дээр хэвтүүлээд Баяржаргал эмч дусал залгахаар бэлдэн байснаа гэнэт

хажууд нь Мөнхбат байгааг хараад – Та гадаа хүлээж бай энд одоо гадны хүн байж болохгүй хэмээгээд дусал залгавал Мөнхбат ч өрөөнөөс гарав. Төд удалгүй Энхээ амьсгаадсаар гүйн ирэн Мөнхбатын өөдөөс тийм гэж мэдэгдэхгүй зэвүүцсэн харцаар харвал Мөнхбат яагаад ч юм харц бууруулан – Ерөнхийлөгч эрчимт эмчилгээнд орсон. Ямарч байсан одоогоор амьд байгаа. Харин Баяржаргал эмч Ханд эгчийг яаралтай дууд гэж байна. Чамд холбогдох арга бий юу? – Тиймээ байгаа. Яагаад ингээд гэнэт муудчихаа вэ? Чи яаж мэдэж ирсэн юм – Ерөнхийлөгч ойрдоо их ядруу байхаар нь би орой сэтгэлийг нь сэргээе гэхэд өөрөө дуртай зөвшөөрөөд бид хоолонд орохоор уулзан хоолоо хүлээх хооронд ийм юм болчихлоо. За чи Ханд эгчрүү ярь би гарч нэг тайвширан тамхи татчихаад ороод ирье хэмээгээд хажуугаар нь газар шагайсаар зөрөн гарлаа. Энхээ Мөнхбатын хойноос зэвүүцсэн

харцаар харан амандаа: Чи л болоод юу ч мэдэхгүй байв гэж. Энэ бүхэн чамаас гарцаагүй муу бууны нохой нохой ч гэж дээ гөлөг хэмээгээд утсаа гарган Дэвидрүү залган Эрдэнэ ерөнхийлөгч одоо үхлүүт байна чи Ханд эгчийг нааш нь явуул. Гэхдээ аядуу хэлээрэй ер нь Нарантуяаг ч хамт явуулчих замдаа хямраад яачих ч юм билээ. Харин чи ар талыг нь найдвартай даагаад үлдээрэй болох уу? хэмээвэл Дэвид хэсэг чимээгүй байснаа зөвшөөрөв. Мөнхбат маргаашийг хүлээж тэсэлгүй Шин овогтод баяртай мэдээгээ дуулгахаар ийнхүү шалтаглан гарав. – Сайн байна уу Шин овогтоо би Мөнхбат байна – За юу болоод ийм орой ярьж байдаг билээ? – Биднийг бурхан ивээсэн шүү – Тэр чинь юу гэсэн үг вэ? – Би өнөөдөр Эрдэнэ ерөнхийлөгчийг оройн хоолонд урьсанаа таньд хэлсэн дээ. Тэгж байхдаа л ямар нэг аргаар таны өгсөн хорыг өгье гэж яаж өгөхөө

бодож суутал Эрдэнэ ерөнхийлөгч зүрх нь өвдөөд ухаан алдаад уначихсан – Юу, чи нээрээ ярьж байна уу? Зөвхөн зүрх өвдөхөд ухаан алдлаа гэж үү? нэг л сонин итгэл муутай сонсогдоод байна даа – Тиймээ маш их ханиалгаад байсан тэгж, тэгж эмчийгээ дууд гээд ухаан алдаад уначихлаа. Би одоо эмнэлэг дээр байна. Эмч хэлэхдээ буцаж сэргэхэд хүнд байна сэргэлээ ч хуучин шигээ байж чадахгүй гэнээ. – Үнэхээр тийм бол сайн л байна – Үнэн байлгүй яахав би таньд яалаа гэж худлаа ярих билээ – Худлаа ухаан алдаж унасан бол яана? – Хэрэв худлаа унасан бол гурван хүн өргөж байхад ямарч байсан нэг юм нь хөдлөнө биз дээ. Үгүйдээ л нүднийх нь зовхи ч юмуу – Зовхи нь хүртэл хөдлөхгүй байгааг чи сайн харсан уу? – Тиймээ маш сайн харсан ямарч хөдөлгөөнгүй байсан – За, за тэгвэл одоо бүх юмаа эхэлье. Маргааш би чамд удирдамж явуулна сайн ажиллаа хэмээн утсаа таслаад ганцаараа эг маггүй хөхрөн: Хөөрхий халх ч эр болдоо.

Ингээд чи миний хүслээр боллоо. Миний аавын сүнс чамаас хариугаа авч байгаа нь энэ. Шин овогт минь цаг нь ирлээ ха ха ха **** Санчир өрөөнөөсөө ч гаралгүй бодолд дарагдан орон дээрээ хоёр хөлөө өвдгөөр нь нугалан тэврэн суудаг болов. Харгалзагчид бүх өрөөний хаалга онгойлгон нэг минут болоод эргүүлээд хаана. Түүнийг ийнхүү санаашран гөлийн суухыг хараад харгалзагч Эллен түүн дээр ээлжинд гарах өдрөө орж ирэн – Санчираа чи зүгээр үү? Санчир дуугүй л толгой дохив – Чи гарахгүй юмуу хэдэн өдөр өрөөнөөсөө гарсангүй Санчир мөн л толгой сэгсрэв – Чи өвдөөгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Санчир мөн л толгой дохьлоо. Эллен мөрөө нэг хавчиснаа гарч яваад төд удалгүй шоронгийн эмчийн хамт орж ирэв. Эмч Таня хэмээх нүдээрээ инээсэн эмэгтэй түүнийг үзэн хэдэн асуулт асуухад Санчир товчхон

хариулна. Таня Эллений өөдөөс хараад гарч бай хэмээн хэлбэл Эллен эргэлзэн зогсоход Таня инээмсэглээд: Эллен минь зүгээрээ бид ойлголцож чадна тийм биз дээ хэмээн Санчирын өөдөөс харвал Санчир юу ч хэлсэнгүй. – Санчир минь чи юу болсоноо надад хэлбэл би туслахыг бодъё. Ийм байгаад эд чамайг ойлгохгүй мөрдөнд хийчихнэ шүү дээ. Санчир юу ч хэлсэнгүй харин уйлчихав. Таня түүний толгойг илбээд – За тэгээд хэмээвэл Санчир уйлсан чигтээ – Эмчээ манай аавын бие их муу байгаа гэнээ. Ээж тэгээд явсан одоо ямар байгааг би мэдэх боломжгүй ингээд торны цаана хашигдан сууж байдаг. Ядаж аавынхаа амьд нэг бол үхсэнийг ч болов мэдчихмээр байна та надад тусалж чадах уу? – Ээ тэгээ юу ямар харамсалтай юм бэ? Би яг амлаж чадахгүй. Уг нь бол дүрмэндээ хориглодог юм л даа. Шоронгийн

ажилчид хоригдлуулын хүсэлтийг цааш нь дамжуулахыг. Миний чадах ганц юм чамтай сайхан ярилцаж л чадна – Ямар хяслантай юм бэ. Хэрэв би архи уугаагүй бол, хэрэв би Кэтийтэй танилцаагүй бол, хэрэв би хар тамхи татаагүй бол ийм юм болохгүй ч байсан юм билүү. Би яах вэ эмчээ хэмээн чангаар цурхиран уйлан тэврэн автал хаалганы гадна зогсож байсан Эллен харгалзагч орж ирээд Санчирын гарыг гавлаад Таняг өрөөнөөс нь гаргав. Санчир тэр шөнөжин уйлан хажууд нь гавтай гар нь хөндүүрлэн хоол ч өгөөгүй болохоор тарчилан хонолоо. **** Совитски Кэтий хэмээх хүүхнийг олохоор махран сууна. Гэтэл гаднаас Дэвид ороод ирэв. Совитски толгойгоо өргөн мэнд мэдэхэд хариу мэнд мэдээд хоёр гараараа шанаагаа тулан хацраа төвхийлгээд урагш зэрэгцүүлэн жийсэн хоёр хөлөө хөдөлгөн

сууна. Дэвид түүний дэргэд суун – Өмгөөлөгчөө манай залуугийн хэрэг юу болж байх шиг байна даа? – Нэг л хүнийг олчихвол их юмны учир олдох гээд байна. Харин тэрийг хаанаас яаж олохоо л мэдэхгүй ацан шалаанд орчихоод сууж байна даа – Ямар хүн юм бол. Би Санчиртай нэг сургуульд сурч байсан. Биднийг зуучилсан Энхээ гэх Монгол залуу бид хоёр найзууд. Үнэндээ нэг хэсэг би ч бас Санчирыг хаана хэнтэй уулзаж юу хийж байгааг танддаг байсан юм – Нээрээ юу … чи тэгвэл гарцаагүй мэдэх юм байна. Харин яагаад тэгж тагнах болсоноо эхлээд хэлбэл их дөхөм байна даа – Санчир болохгүй хүмүүстэй нийлэн хар тамхинд хүртэл орсон. Аав нь нэг өдөр иртэл Санчир тэд нартайгаа согтуу гэртээ байхаар нь аав нь уурлаад түүнийг барьж аваад зодтол найз хүүхэн нь өмөөрөн цагдаа дуудаад саатуулахад хийлгэчихсэн юм

билээ. Харин тэрийг нь манай найз Энхээ орчуулагчаар орж аавыг нь нутаг буцаасан. Түүний дараа өөрөө мөн нутаг буцахаар болохдоо намайг харж байгаарай цалин өгч байна гэснээр би танддаг байсан юм л даа – Найз хүүхнийг нь чи мэдэх үү? – Нарийн мэдэхгүй Кэтий гэдэг зальтай байрын эрх шар хүүхэн байдагийг л мэднэ – Наадах чинь л надад маш их хэрэгтэй болоод байгаа хүүхэн дээ – Та түүнээс мэдээлэл авах гээ юу? – Магад ч юм – Би тэгж бодохгүй байна. Учир нь тэр Кэтий нөхөртэй юм билээ. Харин яагаад Санчирыг эргүүлэх болсоныг нь би сайн ойлгохгүй байгаа – Чи түүнийг хаана амьдардагийг нь арай мэдэх юм биш биз? – Яг байшинг нь мэдэхгүй

Санчир тийшээ ерөөсөө явж байгаагүй. Харин тэр хоёрын амьдардаг байсан байрыг бол мэднэ – Хэн хоёрын? – Санчир, Кэтий хоёрын – Уухайс даа энэ чинь маш их хэрэгтэй байлаа одоо ч учиртай шүү хэмээгээд цаас бал аван нэгийг тэмдэглэж эхлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *