Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “12-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “12-р хэсэг”

2 секунд уншина
0
0
463

Эрдэнэ Мөнхбатыг хэрхэн өөрийнх нь амаар хэлүүлэхээр бодон өдрийг өнгөрөөнө. Ханд очин Санчирын талаар дахин давж заалдан шүүх хурал хийх болсон өмгөөлөгч нь найдвартай сайн өмгөөлөгч

гэснийг дуулаад дотор нь бага ч атугаа онгойн одоо харин өөрийнх нь өмнө тулгараад байгаа асуудлыг зохицуулахаар бодож эхлэв. Энхээ байнга тэднийхээр орж гаран санаа бодлоо хуваалцан хань болно.

Тийнхүү нэг өдөр сууж байтал утас нь дуугарахад харвал холын дуудлага байсанд ЭнхээЭрдэнэд Шин овогт ярьж байх шиг байна хэмээснээ утсаа аван чанга яригч дээр нь тавилаа. – Сайн байна уу?

Шин овогтоо – Сайн за чи яагаад чимээгүй болчихов. Би чамайг хүлээгээд одоо итгэл алдарч эхэлж байна – Намайг уучлаарай харин нэг л болж өгөхгүй байна. Ерөнхийлөгчийн итгэлийг өөр хүн нэгэнт

хүлээчихэж тэрийг яаж зохицуулахаа бодоод хэмээн нэгэнт хэлэлцэж тохиролцсоны дагуу хэлбэл Шин овогт хазгай муруй ч ойлгогдохоор – Хэн гэж ямар хүн тэрний итгэлийг олчихов? – Манайд удаан ажиллаж

байгаа Мөнхбат гэж залуу – Юу хэн гэнээ чи итгэлтэй байна уу? Гэх дуу нь илт баярлаж буй нь илт байлаа. Эрдэнэ гараа атган хөмхийгөө зуун чимээгүй сууна. – Тиймээ Шин овогтоо Эрдэнэ ерөнхийлөгч яг одоогоор хувийн жаахан асуудалтай байгаа магад энэ асуудлаараа гадагшаа ч явж магадгүй болоод байгаа. Хэрэв тэгвэл Мөнхбатад бүх эрх мэдлээ түр үлдээдэг юм билүү гэж надаас асууж байсан – Ха ха ха нээрээ юу сайхан мэдээ байна даа. Чи тэгэхээр нь юу гэв? – Би найдвартай та намайг Англид байхаас л мэднэ бас би хүүгийн чинь найз гэсэн – Тэгсэн юу гэнэв? – Тиймээ чамд итгээгүйдээ биш шүү хамгийн гол нь Мөнхбат манайд удаан ажилласан туршлагатай гэж байна лээ. Шин овогтоо би тэр Мөнхбатыг зайлуулах ямар нэг юм

хийчих үү? – Хэрэггүй болохгүй – Яагаад тэр чинь миний эрх мэдлийг булаах гээд байна. Би ерөнхийлөгчийн итгэлийг авчихвал таны санаа сая амрах бишүү? – Нэг юмыг сайн сана. Эрдэнийн хажууд байгаа нь ганц чи биш – Тэр чинь юу гэсэн үг вэ, өөр хүн байгаа хэрэг үү? – Чи энэ талаар мэдээгүй мэт л байгаарай. Өнөөдөр чи надад маш үнэтэй чухал мэдээлэл өгсөн болохоор би чамайг илүү үнэлж итгэж хэлж байгаа юм. Тэр Мөнхбат чинь бас манай талын хүн – Хөөх тийм гэжүү та яаж чадаа вэ? – Энэ чамд хангалттай илүүг мэдэх гэсний хэрэггүй мэдээд ч хэрэггүй. Чи Эрдэнийг явах болонгуут надад хэлээрэй би эндээс та хоёрт үүрэг өгнө ойлгоо – Тиймээ сайн ойлголоо тэгвэл дараа ярьтал баяртай. Тэрээр утсаа унтраан найдвартай нь хэмээн тэжээлээс нь салгаад сая Эрдэнийн өөдөөс харвал – Бүх юм санасанаар болж байх

шив. Чи аргагүй мэдэх юмаа – Тиймээ би Шин овогтыг мэддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна – Ямартаа ч тэр Хятадын талд биш миний талд ажиллах болсонд чамд талархах нь зүйтэй байх – Би удаан бодсон. Энэ бүх шийдвэрийг гаргахад надад Нарантуяа ихээр нөлөөлсөн. Би Шин овогтод туслаад түүний гар болбол магад би эх орноосоо урвасантай адил болж энд байх нүүргүй болно. Эх орондоо байх нүүргүй хүн яаж тийм сайхан Монгол бүсгүйг хайрлаж эхнэрээ болгож чадах билээ. Би Нарантуяад үнэхээр хайртай болсон болохоор магад энэ нөлөөлсөн гэж бодож байна – Наадах чинь харин их хэцүү асуудал байна даа. Эцсийн эцэст шийдвэрээ Нарантуяа өөрөө л гаргаг. Одоо хоёулаа дахиж энэ талаар ярихгүй болно биз дээ? – Ойлголоо намайг уучлаарай би мартчихаж – За тэгэхээр одоо Шин овогтын

санааг бүрнээ мэдэж Мөнхбатыг ч таньж авлаа. Тэгэхээр яаж тэднийг илрүүлэн энэ бүх ажиллагааг нь нураах вэ? Тэгж ч харийн эрийн боол болох дээрээ тулаагүй шүү – Тиймээ би: Сөгдөж үзээгүй Чингисийн удам Сөхөрч үзээгүй тойгны удам Нэр минь МОНГОЛ Цус минь МОНГОЛ **** овитски хажуудаа халуун кофе тавин цуглуусан материалаа эхнээс нь уншин хянаж эхлэв. Санчир хар тамхи хэрэглэдэг байсан нь тодорхой болж. Харин хэнээс авдаг байсан юм бол. Тэр үерхэдэг Кэтий хэмээх хүүхнийг хаанаас олж уулзаж болох вэ?, Зүгээр нэг хайр дурлал уу?, Нэг бол цаана нь өөр юм байна уу?, Санчирыг оролдоод түүнээс юу ч гарахгүй харин эцэг нь байгаа улсдаа нэр нөлөө бүхий баян гэнэв. Түүнд нь санаашрагч Санчирыг золиосонд гаргав уу?, Энэ бүхэн нэг харахад бүгд тодорхой хар тамхинд донтон нэгнээ хөнөөсөн хэрэг мэт, нөгөө талаас нь харвал

бүр нарийн учиртай мэт. Тэгэхээр маргааш Санчиртай уулзан түүний юу гэхийг сонсож байгаад цаашаа хэрхэн явахаа шийдье. Совитски өнөөдөр Санчирын хоригдож буй шоронлуу залган өөрийн овог нэрээ хэлээд маргааш цаг авахаар тохирсон билээ. Тэрээр нэгэнт л гадаадын хүнийг өмгөөлж байгаа болохоор хэдий хэл мэддэг ч зайлашгүй хэлмэрч авах ёстойг бодон хуулийн сургуульд сурдаг Оюунаа гэх Монгол охинд утасдан маргааш явах ажил гарсаныг хэлэн хаана уулзахаа тохирон сая бүх бэлтгэл дууссан тул тархиа хэсэг амраахаар түшлэгээ налан хэвтлээ. **** Санчир энэ долоо хоногт ээж нь ирдэг өдрөө ирээгүйд битүүхэн харуулдан зурагт ширтэн гиюүрэн сууж байтал түүн дээр хүн ирсэнийг харгалзагч хэлэв. Сайхан хоол идэх нь хэмээн баярлан гүйх нь холгүй гартал энэ удаа харгалзагч түүнийг уулзалтын өрөөнөөс өөр өрөөрүү авч явав. Санчир учрыг нь ойлголгүй

даган явсаар онгойлгосон өрөөнд орвол тэнд нэг хижээл эр өөрийнх нь үеийн хүүхэн хоёр хүлээж суув. Совитски Санчиртай хэрхэн яриагаа эхлэхээ дахин бодон суутал хаалга онгойн цэл залуухан магадгүй түүний бодож байснаас ч бага хүүхэд ороод ирэх нь тэр. – Сайн байна уу? Намайг Петр Совитски гэдэг. Энэ бол бидний орчуулагч Оюунаа. Тэгэхээр би өнөөдрөөс чамайг өмгөөлөхөөр болсон. Хэдийгээр чи хэл мэддэг ч шүүхийн хувьд зайлашгүй орчуулагч байх шаарлагатай байдаг юм. Би чамаас цөөхөн хэдэн асуулт асууна чи өөрийн мэдэх хэрээрээ юу ч нууж хаалгүй надад хариулаарай. Санчир чихэндээ итгэж ядан нүдэнд нь горьдлогийн оч сүүмэлзэн өмгөөлөгчийн өөдөөс харан толгой дохихоос хэтэрсэнгүй. – За тэгэхээр овог нэр? – Эрдэнийн Санчир – Хэдэн настай вэ? – 20 – Аль улсаас ирсэн бэ? – Монгол улсаас – Англи улсад ямар зорилгоор ирсэн? – Сургуульд сурах гэж – Ямар сургуульд сурдаг вэ? – Laedge International University –

Энд хэнтэйгээ амьдардаг вэ? – Ганцаараа – Таньдаг хүн бий юу? – Үгүй байхгүй – Найз нөхөд – Байгаа гэхдээ Монгол хүмүүс биш – Чамайг найз хүүхэнтэй байсан гэж сонссон тэр хүүхнийхээ талаар? – Кэтий гээд духаараа харсан хүүхэн. Тиймээ бид их дотно би их сайн харин тэгэхдээ тэр нөхөртэй байсан юм билээ – Уухай тэгээд өөрийн мэдэх, хэлэхийг хүссэн бүхнээ хэл – Санчир өмгөөлөгчдөө анх Кэтийтэй танилцсанаас эхлээд барьцаалагдах хүртэлээ бүгдийг ярьж өгөв. Нөхөр нь барьцаалсан гэхийг дуулаад Совитски түүний яриаг таслан – Чамайг яах гэж барьцаалсан гэж бодож байна? – Манай ааваас мөнгө авах гэж – Танай аав тийм их баян хүн үү? – Монголдоо бол баян тиймээ ер нь бол баян л даа – Сонин л юм танай аавын баяныг тэд яаж мэдсэн байж болох вэ? – Харин би наад асуултыг чинь энд хоригдож эхэлсэн цагаас өөрөөсөө асууж байна. Өмгөөлөгчөө би хүн алаагүй. Тэр Рондо намайг суллаж явуулахаар болсон дайлна гээд бид виски уусан нилээн уусан. Тэр үед намайг харж байсан Пэтийг асуухад машиныг

нь унаад зугаалхаар явсан гэж хэлээд бид хоёр л уусан. Харин би нэг сэртэл цагдаа нар бүсэлчихсэн Пэт миний хажууд цусандаа хутгалдаад би гартаа хутгатай сэрсэн. Хэрвээ би алсан бол хүн алж байгаагаа бүдэг бадаг ч гэсэн санах биз дээ. Байхгүй байсан хүн хэзээ ирээд хэзээ миний гарт үхсэнийг ёстой чөтгөр бүү мэд хэмээн хэлээд толгойгоо шаав. Совитски түүний хэлсэн бүхнийг бичиж авна. Харин Оюунаа хэмээх орчуулагч охин Санчирыг ихээр өрөвдөн – Зүгээр дээ Санчираа хэзээ ч битгий бууж өгч эд нарт муугаа үзүүлээрэй. Чи чинь Монгол хүн шүү дээ хэдий шорон ч гэлээ нэрээ бодож яваарай. Совитски сайн өмгөөлөгч чадалтай ч өмгөөлөгч хэмээтэл Совитски Оюунаад юм ярьж болохгүйг анхааруулаад барьж ирсэн цүнхэндээ гаргаж тавьсан бүхнээ далд хийгээд хонх дарвал гаднаас харгалзагч орж ирэн Санчирыг аван өрөөнөөс гарахад Совитски, Оюунаа хоёр ч гарлаа. **** Эрдэнэ Мөнхбатыг хэрхэн өөрийнх нь амаар хэргийг нь

хүлээлгэхээ бодож өдрийг барна. Эхнэр нь байхгүй болохоор одоо түүнд бодол болон суухад саад хийх хүн байсангүй. Тэрээр удаан бодсоны эцэст сая нэг санаа олов. Ажил дээрээ очин группынхээ өдөр тутмын ашиг орлоготой танилцан байснаа Мөнхбатыг дуудуулав. – За Мөнхбат минь ажил сайн уу? – Сайн, сайн ч гэж шинэ ажил хийнэ гээд баярлаж байснаа больчихсон чинь хуучин ажил нэг л сонирхолгүй санагдаад байдаг болчихлоо – Тэгж болохгүй шүү. Энэ бол цаг хугацааны л асуудал. Чи Стиг Ларсоны” Луун шивээст охин” зохиолыг уншсан уу? – Хараахан амжаагүй байгаа гэхдээ уншина гээд аваад тавьчихсан байгаа – Тэрийг сайн уншаад анх гүтгэлгэд орж хэлмэгдсэн сэтгүүлчийг нэр төрөө сэргээхийн тулд хэрхэн тэмцэж байгааг сайн уншаарай – Ойлголоо ерөнхийлөгчөө. Та ном их уншдаг байхаа тиймээ? – Тиймээ би уншдаг гэхдээ бага шигээ их шимтэж уншиж

амжихгүй л байна даа – Тэгнэ дээ аргагүй энэ том газрыг авч явах ч амар ажил биш – Тиймээ дээрээс нь ар гэрийн асуудал гараад – Уучлаарай юу гэдгийг нь сонирховол дэндүү эрээгүй болчихгүй байгаа – Яалаа гэж чи чинь миний итгэлт хүн шүү дээ. Хүү минь гадаадад сурдагийг чи мэднэ. Харин тэр хүү минь яг л миний саяны хэлсэн номон дээрхи сэтгүүлч шиг бусдад гүтгэгдсэн бололтой одоо шоронд байгаа гэнэ – Ээ тиймүү ямар тусгүй хэрэг вэ? Тэгвэл би таны сэтгэлийг сэргээж нэг сайхан дайлах хэрэгтэй юм байна даа хэрэв та дургүйцэхгүй бол – Сайхан л санаа байна – Тэгвэл өнөө орой ч юмуу маргааш болохсон болов уу? – Өнөөдөр би уулзалт товлочихсон байгаа маргааш болъё – За тэгвэл тохирлоо би маргааш таныг хүлээж байя – Хаана хүлээж байх гэж? – Миний мэддэг их сайхан хоолттой газар бий. Үгүй хэрэв та хүсэхгүй бол би таны хүссэн газар оръё – Тэгж төвөг

удаад яахав дээ чиний хэлсэн газар би яваад очъё. Мөнхбат өрөөнөөс их л баяртай гаран явна. Эрдэнэ түүний нүүрэнд ил гарахгүй ч далдалж чадахгүй байгаа баярыг хараад гараа атган суун хоцров. Маргааш нь товлосон цагтаа заасан газар нь хүргүүлэн очвол тэнд тусгай өрөөнд ширээ засан бэлтгэсэн нь харагдана. Эрдэнэ аль болох тайван байж сэжиг авхуулахгүйг хичээн сууна. – Таньд энэ газар таалагдаж байна уу? – Үгүй яахав цэвэрхэн л юм – Та юу идэх вэ? – Би хоол идээд ирсэн. Тэгээд ч би Хятад хоолонд сүжиггүй зүгээр л сайхан ууя. Хүүгээс болоод хоол ч хоолойгоор давахгүй байна – Тэгнэ дээ аргагүй тэгвэл та сэтгэлээ онгойтол сайхан уу даа. Согтоод уначихна гэж санаа зоволтгүй би таныг гэрт тань хүргээд өгнө / Эрдэнэ Мөнхбаттай уулзахаар явах болсоноо Энхээд хэлэх үү байх уу хэмээн шийдэж ядан байснаа хэлэхгүй байхаар шийдэв. Түүний энэ нууцыг түүнээс өөр хэн ч мэдэх ёсгүй./ Эрдэнэ хаа очиж сайн даадаг аж. Тэрээр

ууж байгаа дүр эсгэн зарим нэгийг нь мэдэгдэлгүй энгэрлүүгээ асган зарим нэгийг нь согтогч болон санаандгүй мэт болон асгана. Юмыг яаж мэдэх вэ хэмээн бодон архи саармагжуулах эм ууж гарсан нь их хэрэг болов. Тэрээр харахад нүд нь сүүмийн их согтсон мэт харагдавч түүний ухаан санаа цоо эрүүл байв. Эрдэнэ ширээгээ нэгэнтээ шааснаа зориуд цохилдуулах гэсэндээ Мөнхбатаа хэмээн ширүүхэн дуудвал Мөнхбат дуунаас нь бондгосхийн цочсоноо сандран өөдөөс нь харав. Тэрхэн хоромд хэрэв факсын тухай хэлбэл Шин овот Энхээг гэж мэдээд түүнд итгэн хамаг бүхнээ тоочсон хүнийг яаж ч мэдэх болохоор худлаа нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулан дахин чанга дуугаар нэрийг нь дуудаад – Мөнхбатаа би чамайг их үнэлдэг. Чи бол манай урдаа барьдаг сайн боловсон хүчин тэгээд ч зогсохгүй миний итгэлт хүн – Баярлалаа таньд би чадах чинээгээрээ таны төлөө хүчин зүтгэх болно хэмээтэл энэ л үгийг хүлээж байсан Эрдэнэ – Хэрэв хэн нэг нь

чамд надаас илүү мөнгө, боломж олговол чи надаас явах уу? Хэмээн тулган асуувал Мөнхбат түүнийг мэдсэн мэт санагдан доороо хавчигнан царай нь хүрлийн байснаа худлаа инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулан – Юу гэж дээ ерөнхийлөгч өө. Надад тийм санал ирж байгаагүй гэж би худлаа ярихгүй. Тэгсэн хэдий ч би таниас яваагүй л байна. Танай группт ажилд орсондоо би маш их баярладаг. Энэ л надад хангалттай – Үгүй хангалтгүй эр хүн ийм сул дорой байж болохгүй. Үргэлж ялж яв. Шунаж болно угаасаа хүн чинь мөнгө амтлаад ирэхээрээ хүссэн ч эс хүссэн ч шунадаг юм. Харин тэгж шунахдаа нэг л зүйлийг зарчим болго ӨӨРӨӨСӨӨ ХЭЗЭЭ Ч БҮҮ УРВА, харин зорилго чинь ЧИ ЯЛ. Ойлгосон уу? – Би бодож байнаа ерөнхийлөгчөө – Чи өөрөөсөө урвана гэдэг өөрөөсөө урвасан хүн элгэн саднаасаа урвана, элгэн саднаасаа урвана гэдэг анд нөхдөөсөө урвана,

анд нөхдөөсөө урвана гэдэг эх орноосоо урвасантай адил, харин ялахгүй юм бол битгий шуна. Энэ үгийг хэлж байхдаа Эрдэнэ хоолойг нь сонссон ямарч хүн сүрдмээр сүрлэг хүнгэнүүлэн хэлэв. **** Совитски Санчирын хавтаст хэрэгтэй эхнээс нь нэг бүрчлэн уншин танилцав. Санчирын мэдүүлэг, шүүгчийн мэдүүлэг зөрүүтэй байсанд дахин, дахин уншин толгойгоо гашилган сууна. Цагдаагийнхан түүнийг гартаа цустай хутга барьчихсан хажууд нь үхдэл хэвтэж байхад баривчилсан юм байна. Талийгаачийн цусны бүлгийг хутган дээрхи цустай харьцуулан шинжилхэд нэг бүлэгийнх болох нь шинжилгээгээр нэгэнт тогтоогдож. Яалт ч үгүй баримт нотолгоо нь байхад шүүх зохих шийдвэрээ гаргасан байна ямарч асуудал алга. Тэгвэл Санчир энэ бүхнээ мэдэхгүй байсан. Хэрэв үнэхээр хүн алсан бол улаан галзуу нэг бол сэтгэцийн өвчтэй биш л бол яаж ч согтсон байлаа гэсэн мэдэхгүй ч мэдрэх л учиртай. Мэдрэх учиртайг нь миний

олон жилийн тушлага нотолж байна. Ер нь яаж ч бодсон энэ бүхний ард хэн нэг нь юмуу ямар нэгэн бүлэг байгаа нь тодорхой боллоо. Зорилго нь юу байж болох вэ?, Тиймээ ямар учраас гэнэн энэ хүүг золиосонд гаргав?, Ард нь хэн байна?, Тэр үерхэдэг байсан Кэтий гэж чухам хэн бэ?, Энэ эмэгтэй л хэргийн учгийг тайлах бишүү. Түүнийг олж уулзах нэн түрүүнд хэрэгтэй юм байна. Гэвч би хаанаас олох билээ?, Тэдний сургуульд сурдаггүй гэж ангийнх нь хүүхдүүд хэлсэн. Ядаж Санчир овогийг нь мэдэхгүй юм ямар энд харъяалалтай бүх Кэтий гэдэг нэртэй хүүхнийг олж уулзалтай нь биш. Хэрэв тэр Кэтий

бас золиос байсан бол яана. Энэ бүхнийг удирдаж байгаа хүн их л хашир нэгэн бололтой. Тийм болохоор Кэтийг хэрэв олж чаддаг юм бол хэрхэн яаж ярилцахаа сайн бодох хэрэгтэй. Эхлээд хэн гэдгийг нь л мэдэх хэрэгтэй байна … хэмээн бодолд дарагдан суухдаа түүний утас дуугарахыг анзаарсангүй. Хэд, хэд дуудуулж байгаад сая нэг сэхээ аван дугаарыг нь ч харалгүй авбал түүний сайн дурын хамтрагч Замута гэх цагдаа хүүхэн залгаж байх нь тэр. – Сайн байна уу ноён өмгөөлөгч өө? – Сайн ямар сонин хүн ярьж байх юм – Харин таниас нэг юм асуух гээд – За юу байдаг билээ тэр чинь – Манай нөхөр Дэвид хэлж байна. Таныг түүний гадаад найзыг өмгөөлөхөөр болсон юу болж байгаа бол гээд? –

Өөрөө асуух нь яагаав? – Өөрөө түүний ээжид нэг яаралтай мэдээ хүргэх гээд гарчихлаа. Тэгээд намайг дамжуулаад өгөөч гэсэн юм л даа – Ямар ажил гарав? Хэмээн асуугаад инээд алдвал Замута нэгэнтээ санаа алдсанаа – Таны өмг.өөлөх гэж байгаа залуугийн аав нь үхчи.хсэн гэнээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *