Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “11-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “11-р хэсэг”

1 секунд уншина
0
0
346

Эрдэнэ орой нь гэртээ ирвэл Ханд гэрээс гараагүй бололтой чимээгүйхэн түүнд хоол, цай аяглаж өгөөд дэргэд нь сурсанаараа суув. – Ханд минь үхэл хагацал тохиолдсон биш одоо ингээд яахав дээ.

Өнөөдөр Нарантуяа надруу ярьсан хүүрүү минь явахаар болсоноо хэлсэн – Би хамт явнаа хэмээн гэнэт хэлэхэд Эрдэнэ цочсоноо – Чи минь очоод бүр л хямрахын нэмэр. Нарантуяа бүгдийг зохицуулаад

байнга утсаар хэлж байна гэсэн – Тэгсэн ч гэсэн би нүдээрээ харахгүй бол яаж итгэж тайвширах юм хэмээн уйлчихав. Эрдэнэ түүний гараас атгаад – Өөрөө мэддээ хө. Хүү нь ч гэсэн чамайг хараад хэцүү л байна

байх даа – Тэр хамаагүй ээ би очиж хүүгээ харна. Болбол аваад ирнэ. Би эх хүн ийм л үед хүүгээ гэхгүй юм бол юуных нь эх байдаг юм хэмээгээд санаа алдахад Эрдэнэ яагаад ч нэмэргүйг ойлгон – За тэгдээ

тэгвэл та хоёр минь ханиндаа яваад ир. Харин чи минь байдлыг хараад буцаж ирнэ шүү – Би заавал хүүгээ авчирна хэмээгээд Эрдэнийн идээд дууссан аяга тавгийг хураан дахин хоол хийж өгтөл

Эрдэнэ нэг идэхгүй гэх гэснээ сэтгэлийг нь бодоод чимээгүй болов. **** Нисэх онгоцны буудал дээр Эрдэнэ жолоочийн хамт Ханд, Нарантуяа хоёрыг гаргаж өгөхөөр хүлээн зогсоно. – За та хоёр минь сайн яваад хүрээрэй. Нарантуяа байнга холбоотой байдаг юм шүү. Ханд эгч нь очоод чамд утас аваад өгнө. Чиний тэнд байх бүх асуудлыг зохицуулсаны дараа Ханд багшийгаа нааш нь явуулаарай. Тэгэхгүй бол хүний газар хямраад яах ч юм билээ – Эрдэнэ минь би ямар жаахан хүүхэд үү? Надад санаа зоволтгүй би хүүгээ авч ирэхдээ л ирнэ хэмээгээд цааш алхав. Нарантуяа ч баяртай гэсээр араас нь алхтал ард нь Нараа хэмээн дуудах Энхээгийн дууг сонсоод Эрдэнэ, Нарантуяа хоёр балмагдан байтал Энхээ ч гүйн ирсэнээ Эрдэнийг хараад

зогтусчихна тэр. – Ерөнхийлөгчөө та энд юу хийж байгаа юм бэ? – Би эхнэрээ гаргаж өгч байна хэмээн маш тайван хэлтэл Энхээ асуусан харцаар Нарантуяагийн өөдөөс харвал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй доош харсанаа цааш алхав. – Нараа чи ерөнхийлөгчийг таньдаг юмуу тэ? Чиний гадаадад байдаг найз залуу чинь Санчир байсан юмуу? Тэгэхээр чи надаар тоглож байсан байх нь ээ хэмээн араас нь хашгирсаар үлдэв. Эрдэнэ хэрэг бишдэж байгааг ойлгон Энхээгийн гараас атган – Би чамд замдаа бүгдийг хэлье. Энд Нарантуяагийн буруу юу ч байхгүй гэсээр алхав. Ингэнэ чинээ санаангүй байсан Энхээ Эрдэнэд чирүүлэн эргэн, эргэн харсаар явав. Тэд явсаар ажил дээрээ ирэн иртэл хоорондоо юу ч ярьсангүй. Тэр ч бүү хэл Эрдэнийн өрөөнд

орсон хойноо ч хэн нь ч яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг азнав. Эрдэнэ хонхоо даран нарийн бичигтээ хоёр аяга кофе захиад хүлээж байх хоорондоо ч юм ярьсангүй. Дэндүү удаан чимээгүй байсан энэ байдал хэн хэнд нь эвгүй байсан тул хоёул зэрэг тэгэхээр хэмээн дуугарав. Эрдэнэ халуун кофеноосоо нэг балгаад буйдан дээр нь толгойгоо барин суух Энхээгийн дэргэд очин мөрөөр нь тэврээд – Энхээ би чамайг ойлгож байна. Энэ бүхэн бүгд санаандгүй болсон юм. Нарантуяа та хоёрыг биенээ таньдагийг би өнгөрсөн долоо хоногт л мэдлээ. Санчир тэнд шоронд ял аваад явсаныг чи надад хэлэхэд би Нарантуяаг дуудан учираа хэлэн хүү дээр минь очин хэл болооч хэмээн хүссэн. Харин Нарантуяа юу ч хэлэлгүй уйлааар нь би гайхаад учрыг асуувал хэлэхгүй байж байснаа: Санчир яваад намайг мартсан. Би одоо найзтай болсон танай группт ажилладаг Энхээ гэж хэлж

билээ. Үнэндээ би сонсоод маш ихээр цочирдсон. Яагаад заавал миний туслах байдаг байна гэж их гайхсан – Би итгэхгүй байна. Энэ бүхэн надад зохиомол мэт санагдаж байна. Тиймээ би Нараад сайн болсон. Нараа миний тухай дандаа асуудаг боловч өөрийнх нь тухай асуухаар булзааруулаад өнгөрдөг байсан. Би ямар тэнэг юм бэ? – Битгий ингэдээ. Би чамд одоо юу ч гэж хэлээд чи угаасаа итгэхгүй. Санчир сурагч байхдаа Нарантуяа Хандын сургуульд багшилдаг байхад сэтгэлтэй болсоноос Ханд маань сургуулиасаа хөөн ажлаас нь хүртэл халсан юм билээ. Нарантуяа Санчирт гэрээр Англи хэл заадаг байсан – Би Нарааг хаана ажилдагийг нь асуухад хүртэл цэцэрлэгийн багш гээд л өнгөрч байсан. Тэгвэл яах гэж надад тэгж худлаа ярьж байгаа юм? Ямар

хэрэгтэй гэж тэгж худлаа жүжиглэж байсан байнаа – Чи ч санасаныг бодвол тэнэг залуу биш байна. Энд чинь би их баярлаж байна – Энэ чинь юу гэсэн үг вэ? – Тиймээ чиний саяны хэлдэг бүгд үнэн. Анх би та хоёрыг учруулсан. Нарантуяаг өөрөө ч мэдээгүй байхад нь би чамтай учруулсан юм. Чамайг ажлаар уян оройтуулсан, Нарантуяаг чиний замыг цагийг нь тааруулан ирүүлсэн, мөн тэр хоргоодог залуус гээд бүгдийг би хийсэн – Яагаад? Хэмээн Энхээгийн дуу нь сулран түүний өөдөөс асуусан харцаар харвал – Учир нь би чамайг өөрийн итгэлт хүнээ болгохыг хүссэн. Хүссэн болохоороо би шалгасан. Нарантуяаг надад туслаач гэж би их удаан гуйж байж зөвшөөрүүлсэн. Тиймээ Нарантуяагийн чамтай харьцаж байсан харьцаа, хэлж ярьдаг үг бүгд худлаа. Нарантуяа миний хүү Санчирт хайртай. Тэр хоёр бие биедээ

хайртай болохоор Нарантуяа өнөөдөр ийм шийдвэр гаргасан. Одоо бүхнийг ойлгов уу? Хэмээн дуугаа ширүүлэн хэлбэл Энхээ юу ч дуугаралгүй хивс ширтэн сууснаа – Одоо л бүхнийг ойлголоо. Ийм болоод л та намайг болоогүй гээд байсныг чинь ч ойлголоо. Тэгэхдээ би шалгуурыг давсан бололтой тиймүү. Учир нь та надад энэ бүхнээ хэлж байна – Тиймээ чи маш сайн давсан. Чамайг би аль хэдийнэ өөрийн талын хүн гэж итгэж дүгнэсэн – Та ч ёстой хэ хэ хэ би нээрээ хэлэх үггүй болдог байна ш дээ хэмээгээд инээхэд Эрдэнэ ч мөн инээд алдан мөрөн дээр нь алгадаад – Намайг хүний газар хэцүү нэртэд байхад чи ирж орчуулсан нь хэдийгээр чи шийдвэр гаргахгүй ч надад авралын бурхан шиг минь л санагдаж билээ. Түүнтэй адил би чиний авралын бурхан байхыг хүсэж байна – Та нээрээ ёстой хэлэх үг олддоггүй ээ хэмээн толгойгоо маажин инээсэнээ өмнөх бүлээссэн

кофеноосоо нэг сайн балгаад: Би таньд нэг зүйлийг хэлбэл та надад итгэх үү? – Би чамд өөр шигээ биш ч хүү шигээ итгэдэг – Та надад сая бүх үнэнээ хэллээ. Тэгвэл одоо миний ээлж ирсэн шиг байна. Та харин уурлаж намайг харааж зүхэлгүй уужуу сайн бодоорой. Үнэндээ таны болгоомжлол буруу байгаагүй ээ. Тиймээ би нэг хүний хараанд байдаг юм. Тэр надад санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан болохоор би өөрөө ч мэдэлгүй тэр хүний хараат болсон. Тэр хүн бол Хятад хүн. Санчирын тэнд үерхэдэг байсан хүүхэн Кэтий ч мөн тэдний хамсаатан. Тэр л биднийг уулзуулж танилцуулсан. Үнэнийг хэлэхэд саяханыг хүртэл би таны эсрэг байсаан. Нуугаад яахав. Би маш зоригтойгоор таньд энэ бүхнээ хэлж байгааг минь та сайн бодоорой. Шин овогт хэмээх Хятад тэндээ нилээн нөлөө бүхий хөрөнгө чинээтэй урт гартай хүн. Хэрэв намайг таньд энэ бүхнийг ярьсаныг мэдвэл тэр

даруйд нь би түүний гарт үхэх болно … гэснээ нэгийг санав бололтой гэнэт дуугаа хураан босон хаалга онгойлгож харвал нарийн бичиг хүүхэн компьютер дээр нэгийг шивэн сууна. Санчир буцаж суудалдаа суугаад: Ерөнхийлөгчөө энэ тухай энд ярьмааргүй байна. Хана хүртэл чихтэй гэдэг байхаа би орой танайд яваад очье болох уу гэх нь тэр. Хэзээний биеэ барьж сурсан Эрдэнэ ч чухал зүйл хэлэх гэж байгааг ойлгон – Тэгдээ бодвол чи надад их чухал зүйл хэлэх гэж байх шиг байна. Орой 20 цаг гээд хүрээд ирээрэй би хүлээж байя хэмээгээд хөмсөгөө зангидан ширээндээ очин суув. Энхээ ч зөвшөөрөн толгой дохиод бостол хаалгийг нь тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв. Мөнхбат тэр хоёрыг хараад – Уучлаарай ерөнхийлөгчөө та завгүй байгаа бол би дараа ирье гээд гарах гэтэл Энхээ түүний өөдөөс тайлахын аргагүй сонин харцаар хараад – Зүгээр бид дуусчихлаа би гарах гэж байлаа хэмээгээд өрөөнөөс гарав. Эрдэнэ Мөнхбатын өөдөөс

асуун харвал Мөнхбат – Ерөнхийлөгчөө энэ тухай дахин, дахин ярьж байгаад уучлаарай. Сая “Лин-Пи” корпарацаас дахиад факс ирсэн – Би үгүй гэдгээ хэлсэн байхаа эсвэл чи явуулаагүй юмуу? – Явуулалгүй яахав таныг хэлсэн даруйд нь тэр чигт нь явуулсан – Тэгээд тэр чинь яасан хүний хэл ойлгодоггүй юм. Ерөнхийлөгч нь хэн гэлээ хэмээн асуувал Мөнхбат – Шин овогт хэмээх нь тэр. Эрдэнэ Шин овогт гэдэг нэрийг дуулаад сая Энхээгийн хэлэх гэсэнтэй холбоотой байж магад хоёулаа Шин овогт байх чинь хэмээн бодоод – Дахиад бич тийм хөрөнгө байхгүй. Банк байгуулаад тэндээ хамаг мөнгөө хийчихсэн их хурлын гишүүн болох гэж л гаргаж ирсэн хуурмаг санаа байсан юм гэж хэл – Тэгэхдээ ерөнхийлөгчөө … – Чи ингэхэд хэнийх нь талд байгаад байнаа. Мөнхбат энэ үгийг дуулаад давхийн цочихыг хашир Эрдэнэ харин андсангүй. Мөнхбат ч уучлал эрсээр бушуухан гарав. Тэрээр өрөөндөө очин Шин овогтод факс бичлээ: Шин овогт минь

ерөнхийлөгч нэг сэжиг авсан бололтой яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүр намайг хэний талд байна гэж асуусан. Сонин юм даа үнэр авах ямарч үндэслэл байхгүй. Нэг бол би хэт их ятгаад тийм сэдэл төрүүлчихэв үү. Зөвхөн сонгуульд өрсөлдөх гэж л энэ санааг гаргаж ирсэн одоо мөнгө байхгүй хамаг мөнгөө банкиндаа оруулсан гээд халгаахгүй байна хэмээн бичээд явуулсан хойноо асгарсан хөлсөө сая нэг арчив. **** Эрдэнэ Энхээг ирэхийг тэсч ядан хүлээнэ. Тэгтэл ч хаалга тогшин Энхээ ирэв. Тэд ширээний ард суун одоо тэдэнд хэн ч саад болохгүй болохоор айх эмээх зүйлгүй ярилцахад болохыг мэдэн тухтайхан сууцгаан Эрдэнэ байхуу цай аяглан өгөөд – За тэгээд? Хэмээн асуувал Энхээ үргэлжлүүлэн – Ерөнхийлөгч минь уучлаарай үнэнийг хэлэхэд Шин овогтын санаа бол би таны итгэлийг олж баруун гар чинь болох үүрэгтэй байсан – Яагаад? – Би таны баруун гар болж итгэлийг чинь олсоноор үйл ажлын бүх зохион байгуулалт

бодлогийг мэдэн Шин овогтод тайлагнах байсан юм – Аадгийн шаар намайг унагаж манай группыг өөрийн болгох бодолтой байгаа юм байх даа адгийн новш юм даа – Тиймээ адгийн новш гэдгийг би сая л ухаарлаа. Би таниас урваж чадаагүй ээ чадах ч үгүй юм байна. Харин таниас урвасан нэг хүн таны дор ажиллаж байгааг таныг мэдээсэй гэж хүсч байна – Хэн байдаг билээ? Би чамаас өөр хүнийг шалгаж байгаагүй учир нь бүгд удаж байгаа хүмүүс – Мөнхбат – Юу!!!! Чи яаж мэдэж байгаа юм бэ? – Би санаандгүй тэдний өрөөнөөс базаад хаясан факс олоод сониуч зандаа хөтлөгдөн хайсаар байгаад Хятад хэл мэддэг хүнээр орчуулуулж уншуулсан – Мөнхбат ий !!! … – Тэнд та нэг үйлдвэр байгуулахаар Шин овогттой тохирчихоод больсонд ихэд уурласан байсан. Тэрийг чинь Мөнхбат яг л аавдаа хов зөөж байгаа хүүхэд шиг дамжуулсан байна билээ. Би ч Шин овогтын дор хэн байдгийг

мэдэхгүй. Тэд өөр юу сэдсэнийг ч мэдэхгүй. Тэгэхдээ та болгоомжлоход илүүдэхгүй байх хэмээн хэлмээр байна – Тийм бий вий … би Мөнхбатад яаж итгэж байлаа. Хэзээнээс эхэлж тэр шушмаагийн улыг долоож байгаа болдоо. Манайд багагүй хугацаанд ажилласан. Ажилдаа үнэнч хамт олондоо нэр хүндтэй болохоор би ч гэсэн их итгэл хүлээлгэсэн юм – Энэ бүхний учрыг олоход би таньд өөрийнхөө чадлын хирээр тусалнаа – Энэ бүхэн ингээд байхад би одоо чамд яаж итгэх болж байна – Тэр таны л сэтгэлийн асуудал. Би таныг дагахаар болсоноо хэлсэн тийм ч болоод би энэ бүхнийг таньд хэлж байна. БИ ЧИНЬ ТАНЬТАЙ ИЖИЛ МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛ ЭР ХҮН. **** Санчир өдрийнхөө хоолыг идчихээд хийх зүйлгүй уйдаж байж ядна. Тэрээр хийх байхаа олж ядан дээрээс нь тамхиа үгүйлэн гансран нэгэн хэвийн өдөр хоногуудыг уйтгартайгаар өнгөрөөх аж. Тийм өдрүүдийн нэгэнд харгалзагч Санчирыг дуудан эргэлт ирсэнийг хэлэв. Чихэндээ

итгэж ядан би мөн гэж үү? хэмээн өөдөөс нь харвал өнөөх харгалзагч түүний овог нэрийг хэлэн мөн биз дээ гэх нь тэр. Баярлах, гайхах зэрэгцэн эргэлтийн өрөөнд орвол өөдөөс нь ээж нь нулимстай боловч инээмсэглэн харж байх нь тэрээ. – Ээжээ та мөн үү? ийнхүү асууж байхдаа тэсгэлгүй нулимс унагавал ээж нь ч мөн дагаад уйлчихав. Хэдэн минут хоёр биенээ тэврэн уйлсаар сая хоолойгоо засах чимээнээр хэн нэгэн байгааг харвал Нарантуяа мөн байлаа. Нараа чи бас ирсэн юмуу? Та хоёр яаж хэмээтэл Ханд Санчирын толгойг илбэн хайлан сууна. – Ишш миний хүү сайнуу? Ядарч байна уу. Ээж нь гарынхаа хоолыг хийж ирсэн өлсөж байгаа биз сайн идээд ав миний хүү. Санчир балмагдан доош харан сууж байснаа санаа алдан – Хүүгээ уучлаарай ээжээ. Хүү нь ч муу хүү юм даа – Одоо тийм юм яриад яахав. Ээж нь маргаашаас өмгөөлөгч хайж хүүгээ гэм буруугүйг нотлуулна.

Миний хүү яагаад ч хүн алах хүн биш. Би хүүгээ хэнээс ч илүү мэднэ заавал учрыг нь олох болно – Хэрэггүй дээ ээжээ би ингэж ч явахдаа таарсан хүн. Би хариад яаж та хоёрын нүүрийг харах юм бэ? – Юу гэсэн үг юм би чадахгүй хүүгээ ийм газар ийм хувцастай байхыг харж би чадахгүй хэмээн дахин уйлахад Нарантуяа мөрөөр нь тэврээд – Ханд багшаа тайван бай. Та ингэж хямарч болохгүй ш дээ – Нараа намайг орлож аав ээжтэй минь байгаад баярлалаа гэтэл Нарантуяа – Чи сайн биз дээ? Хэмээн Хандыг тайвшируулахын тулд аль болох яриаг өөр тийшээ эргүүлэхийг оролдов. – Би яахав ингээд байжил байна. Харин чи сайнуу? Монголоор минь юу байна даа? Чи хүнтэй суусан уу? Хэмээн ар араас нь асуувал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй чимээгүй болтол Ханд – Санчир минь манай Нарантуяа үнэхээр сайн эмэгтэй.

Хүнтэй суусан байтлаа энэ хол намайг дагаж ирэх үү? – Нээрээ ч тийм дээ би гэнэт хараад сандраад балмагдаад байна гэснээ сая идэх юмруу дайрав. Ханд хөлс нь урсах хүүгийнхээ хөлсийг нэг арчин өөрийнхөө нулимсыг нэг арчин санаа алдан сууна. Хооллож дууссан хойно нь харгалзагч уулзалтын цаг дуусч байгааг хэлэхэд юмаа далд хийнгээ – Миний хүү жаахан хүлээж байгаарай ээж нь чамайг заавал эндээс гаргана. Тэгэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Харин чи минь ядарч болохгүй шүү. Яасан ч их тураав дээ хэмээн энгэртээ тэврэн нүүр нүдгүй үнсэхэд харгалзагч хаалга онгойлгон цаг дууссаныг хэлэв. Тэд явахаар бостол Санчир Нараа хэмээн сулхан дуудсанаа: – Намайг уучлаарай би чамд өөр юу хэлэхэв дээ. Би чиний итгэлийг дааж чадаагүй тийм болохоор одоо өөрийгөө боддоо. Би чамд хайртай байсан. Гэвч би энд ирээд л чамайг мартан өөр хүүхэнтэй болсон. Тэрийг бодоод үзвэл би чамд хайртай байгаагүй зүгээр шохоорхол байсан юм байна уучлаарай хэмээн хэлээд цааш эргэн харгалзагчийг

даган явлаа. Нарантуяа сая Санчирыг хараад ямар их санасанаа ойлгов. Нарантуяа ч мөн адил өөр залууд сэтгэл татагдсан шүү дээ. Хол байгаа хоёр хэн, хэн нь адилхан болохоор ялгаа юун. Ийм л үед тус болохгүй бол ингээд хаяад явж яасан ч болохгүй. Ингэж хүн чанаргүй зан гаргавал үхэхдээ ч амар нүд анихгүй өөрийгөө зүхсээр насыг барах болно хэмээн бодон явтал Ханд түүний тохойноос түшин – Чи зүгээр үү? – Зүгээрээ багшаа – Чамайг ойлгож байнаа. Хүүтэй минь анх үерхэдэг байхад муухай аашилж байсан багшийгаа уучлаарай – Зүгээрдээ багшаа таны оронд байсан хэнчиг тэгэх л байсан – Баярлалаа, миний хүү ямар их турж царай алдаа вэ? Хэцүү нэртэд байгаа хүн энэнээс өөр ямарч байх юм билээ хэмээн шүүрс алдсанаа уйлчихав. – Одоо тийм юм яриад яахав багшаа харин хоёулаа сайн өмгөөлөгч олж учирыг нь олж тодруулъя – Тиймээ тэгье Ханд, Нарантуяа хоёр хэнийг ч танихгүй огт мэдэхгүй газар газардацгаалаа. Нарантуяа хэлтэй тул тэд ямартаа ч өөрсдийн гэсэн байр олтлоо

хэмээн нэгэн дэн буудалд буудаллав. Буудалласан газрынх нь ойр утасны газар байгаад хоёул баярлан орж утас авцгаав. Ингээд олон улсын карт мөн аван Эрдэнэд ярьж дугаараа өгөөд сая нэг хоёул хоолонд оров. Харин удалгүй Эрдэнэ ярин Энхээгийн найз хэмээн нэг залуу туслах болсоныг хэлсэний дараахан нэгэн залуу утсаар ярин байгаа газрыг нь хэлүүлэн очиж уулзаж билээ. Дэвид хэмээх тэр залуу тэр хоёрт үнэхээр их тус болж байлаа. Ханд хамгийн түрүүнд хүүтэйгээ уулзмаар байгаагаа хэлэхэд Дэвид утасдан цаг авав. Тэгээд болзсон өдөр нь болоход Санчирын хоригдож байгаа газар хүргэж өгөн тэднийг хүлээн гадаа нь сууж байлаа. Нүдэнд нь нулимстай, ганьсарсан хоёр эмэгтэйг тэрээр өрөвдөн замдаа юу ч ярьсангүй. Энхээ түүнд бүх учир байдлаа нэгд нэгэнгүй хэлсэн тул асууж сонирхоод байх ч шаардлага байсангүй. Дэвид маргааш нь ажилтай гадуур явж

байтал Нарантуяа залган сайн өмгөөлөгч олох хэрэгтэй байгааг хэлэв. Дэвид хайсаар Совитски хэмээх өмгөөлөгчийг олон учир байдлаа товч танилцуултал ирж уулз хэмээсэн аж. Ингээд тэрийгээ Ханд, Нарантуяа хоёрт хэлэн уулзахаар гурвуул явав. Дэвид Хандыг Англи хэл мэдэхгүйг нэгэнт мэдсэн болохоор Нарантуяатай ойр зуурын юм ярин явсанаа гэнэт – Хатагтай Нарантуяа би чамаас нэг юм асууж болох уу? – Тэг тэг – Чи манай Энхээгийн сүйт бүсгүй байж яагаад ингээд хамааралгүй хүний төлөө явж байгаа юм бэ? – Юу … хэн сүйт бүсгүй гэж? – Энхээ л миний сүйт бүсгүй очино сайн туслаарай гээд байсан – Аан. Ханд багш минь Англи хэл мэддэггүй юм л даа – Багшаа тэгэхээр – Тиймээ Ханд багш миний багш би сургуульд нь багшилдаг юм – Аан тэгээд багш байхдаа яадаг юм хэмээгээд толиндоо хараад инээхэд Ханд – Юу гэж байна? хэмээн хэрэгт дурлав Нарантуяа ч таны талаар асууж байна би таныг миний багш гэсэн чинь л инээгээд байна гэхэд Ханд даган инээмсэглэсэнээ чимээгүй болов. Дэвид үргэлжүүлэн – Манай

Энхээ сайн залуу. Би маш их баярлаж явдаг юм – Чи хэзээнээс мэдэх вэ? Хэмээн сөргүүлэн асуувал Дэвид хугацаагаа бодож буй бололтой толгойгоо хөдөлгөн хэсэг чимээгүй байснаа – Бид эртнээс нэгнээ мэднэ. Анх энд оюутан болж манай ангид ирсэн юм. Би ч тэгэхэд их л ноомой нэгэн байлаа. Хүүхдүүд намайг илт элэг барихгүй ч намайг гэх хүн манай ангид байдаггүй байсан. Харин Энхээ л анх намайг харж надтай нөхөрлөсөн. Тэгж л бидний найзууд болох зам эхэлсэн дээ. Түүнээс хойш олон юман дээр өөрийнхөө хэн гэдгээ харуулж намайг мөн ч их өмөөрөн бүр зодолдож хүртэл байсан даа гээд дахиад л инээхэд Нарантуяа инээмсэглэхээс хэтэрсэнгүй. Тэд сая нэг товлосон газраа ирэв бололтой хуучны бололтой хийцтэй байшинд орцгоов. Шат нь ойр ойрхон зайтай өндөр нь эртний барилга гэдгийг илтгэнэ. Дөрвөн давхарт гаран Дэвид түрүүлэн хаалга тогшин зөвшөөрөл аван ортол тэднийг биерхүү нүдээрээ инээсэн үс нь зулайнаасаа бууралтаж байгаа 50 гаран насны нэгэн эр инээмсэглэн угтаж авлаа. – Сайн

байцгаана уу намайг Петр Совитски гэдэг хэмээгээд нэрийн хуудсаа өгөв. – Сайн сайн байна уу? Намайг Ханд гэдэг. Таныг би энэ хотын хамгийн сайн өмгөөлөгч гэж дуулсан тиймд бидэнд туслана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд тэсгэлгүй уйлчихав. Совитстки духаараа харан мөрөө хавчсанаа – Сайн хэлж мэдэхгүй байна. Үнэхээр яалт ч үгүй бол ямарч арга байхгүйг ойлгоорой – Тиймээ мэдэж байнаа. Тэгэхдээ би ээж нь шүү дээ. Тийм болохоор хүүгээ яагаад ч хүн алах хүн бишийг нь зуун хувь мэдэж байна – Ойлгож байна тэгэхдээ та ямарч үед хоёр талын бэлтгэлтэй байна шүү. Би чадах бүхнээ хийнэ энэ бол мэдээж миний ажил. Тэгэхдээ хууль бол хууль үнэхээр хийчихсэн бол яагаад ч нэмэргүйг бас бодож яваарай – Тиймээ би тэрийг ойлгох ухамсартай хүн та санаа зоволтгүй хэмээн шийдэмгий хэлэх тэр зоримог шийдэмгий харцнаас ямарч хүн асар их эрч хүчийг авч магадгүй өмгөөлөгч биш хүүг нь ялд унагасан хэрэгтэн байсан бол шууд дальдиран сандархаар тийм харцаар Ханд харав. Совитскид санал болгосоны дараа тэрээр Санчирын хавтас хэрэгтэй танилцан

түүний гэх мэдээлэлүүдийг цуглуулж эхлэв. Эхлээд интернэтээс хайсан боловч ямарч мэдээлэл байсангүй. Харин түүний аавын группын талаар товчхон юм байв. Ингээд нэмэргүйг ойлгосон тул энд ирээд хаана байсан, хаана сурч байсан, нийлдэг байсан хүүхдүүд гэх зэргийн талаар мэдээлэл цуглуулахаар тэмдэглэн өөр нэмэлт юм хэрэг болж магад хэмээн өнөөдөр ээжтэй нь уулзаж байгаа нь энэ билээ. Совитски өөдөөс нь духаараа харан инээмсэглээд – Би үнэ хөлсний талаар нөхөртэй чинь ярьсан болохоор өөртэй чинь зөвхөн Санчирын тухай ярилцах болно. Иймд та тайван байж өөрийн мэдэх бүхнээ надад хэлбэл миний ажилд их дөхөм болох юм л даа. Хамгийн гол нь та тайван байж эмх цэгцтэй, орхиж гээгдүүлэлгүй бүгдийг надад хэлж өгвөл би Санчирыг өмгөөлөхөд маш их тус болно. Та миний төсөөлөлд буутал хүүгийнхээ талаар багаас нь эхлээд бүгдийг нь ярьж өгвөл

болох болов уу? – Тэгэлгүй яахав. Бид хоёр ганц хүүтэй хүүгээ ёстой л нүдний цөцгий мэт хайрлан хамгаалан өсгөсөн. Миний хүү чинь багаасаа биеэ даасан өөрийгөө болгоод явчихдаг ямарч хүнд дараа болдоггүй их ухаантай сайн хүү байсан – Уучлаарай яриаг чинь тасалж байгаад. Санчир хэр их сахилгагүй хүүхэд байсан бэ? – Би томоотой гэхгүй ээ гэхдээ буруу замаар явдаггүй сэргэлэн хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Үүнийг сонсоод Совитски нэгийг том дэвтэр дээрээ тэмдэглээд – Таны санаанаас гардаггүй тийм нэг дүрсгүйтэл байна уу? Гэхдээ бүр багынх биш арван жилд байхдаа ахлах ангид байхдаа ч юмуу? – За байз яг тийм юм юу билээ. Ер нь бол нэг их чих халууцуулаад байдаггүй болохоор тийм гээд шууд санаанд орох юм алга – Чих халууцуулна гэж юу гэсэн үг вэ? Үүнийг сонсоод Нарантуяа Хандад инээдээ барьж ядан хэлэхэд хоёул баахан инээж байсанаа – Уучлаарай бидний хэлдэг үг л дээ. Чих халууцуулна гэдэг нь одоо юу гэмээр юм бэ дээ хэмээн хоёул бодсоноо сахилгагүйтэж аав,

ээжийгээ зовоож хүмүүсээр муу хэлүүлдэггүй гэсэн үг л дээ хэмээтэл Совитски сая учрыг нь ойлгон – Аан тийм учиртай юмуу. Үүнээс хойш та хоёр миний ойлгогдох хэлээр яриарай. Яг ажил эхэлчихсэн үед иймэрхүү зүйл гарвал самуурч би их уурладаг юм өнөөдрийн хувьд анхны уулзалт болохоор ойлгож байна – Тэгэлгүй яахав уучлаарай – За тэгээд яасан гэнээ … Ингээд Ханд Санчирын талаар бүгдийг нь хэлж гэр бүлийнхээ зургийг үзүүлэв. Сая нэг ярьж дуусаад ам нь цангасан байсан тул өмнөх ундаанаас хэд сайн балгаад сая нэг амьсгаа аван арагш суувал Совитски – За би мэдэхийг хүссэн бүхнээ мэдэж авлаа. Одоо надад ямарч байсан Санчирын талаар тодорхой хэмжээний зураг буулаа. Энэ зурагийг өнгөтөөр будахыг би хичээх болно. Тэгэхдээ энэ амлалт биш шүү зүгээр л хичээх болно – Тиймээ та чадна таньд их баярлалаа. Санаа зоволтгүй би бүгдийг нь ойлгож байна. Манай Монголчууд амны билэгээс ашдын билэг гэдэг юм. Сайн санаж явбал бүтнэ ч гэж үг байдаг тийм болохоор би таньд урам өгч итгэлтэй

байгааг хэлээд байгаа минь энэ юм шүү – Одоо би бүгдийг маш сайн ойлголоо. Таны энэ хүчтэй байгаа чинь надад их таалагдаж байна. Энэ чигээрээ л байгаарай. Хоёр долоо хоногийн дараа Санчир дээр та очихгүй бол зүгээр байна – Яагаад? – Учир нь энд долоо хоногтоо нэг удаа л эргэлт оруулахыг зөвшөөрдөг. Би хоёр долоо хоногийн дараа Санчиртай уулзмаар байна – Тэгэлгүй яахав – Та харин энэ талаар Санчирт захиа бичихдээ хэлж болохгүй шүү. Өмгөөлөгч хөлсөлсөнийг одоогоор мэдэхгүй байсан нь дээр. Яагаад гэвэл өмгөөлөгч авсаныг мэдвэл Санчир өнөөдөр гэхэд л тэндээс гарчих юм шиг санан хүлээсээр цөхрөх байх – Тийм шүү би хэлэхгүй ээ. Таньд бидний утасны дугаар байгаа биз дээ хэрэг болбол залгаарай – Ок. Ингэхэд чи хэн билээ? Хэмээн Нарантуяагаас гэнэт асуувал Нарантуяа – Би Ханд багштай хамт ажилладаг их дотны хүн нь байгаа юмаа – Юу хамт ажилладаг аа. Би чамд хэрхэн итгэх билээ одоохон хэмээснээ жижиг тэмдэглэлийн дэвтэр гарган эргүүлж, эргүүлж сая олов бололтой утсаа

гарган залган өрөөнөөс гаран ярьсанаа төд удалгүй буцаж орж ирэн Хандад утсаа өгөн яриадах хэмээн гараараа занган үзүүлбэл Ханд ойлгон байна уу хэмээн утсаа авбал цаана нь шингэн намуухан хоолойтой охин – Сайн байна уу та? Намайг Оюунаа гэдэг би таниас нэг зүйл асуух хэрэгтэй болоод – Тэг тэг – Таньтай хамт яваа эмэгтэй чинь таны итгэлт хүн мөнүү? хэмээн өмгөөлөгч асууж байна – Мөн, мөн итгэлтэй байж болно. Миний хуурай охин байгаа юм. Нэг ёсондоо Санчир хүүгийн минь эхнэр болох хүн – Аан за баярлалаа би өмгөөлөгчтэй яръя. Совитски утсаар ярингаа толгой дохин ок, ок хэмээж байснаа баярлалаа хэмээгээд утсаа таслаад Нарантуяагийн өөдөөс харан – Ингэхээс өөр аргагүй байсанд уучлаарай – Зүгээрээ би

ойлгож байна – За сайн байна би дараа ямар нэг хэрэг болбол та хоёртой ярина одоохондоо түр баяртай хэмээгээд сандалаасаа босвол Ханд, Нарантуяа хоёр ч талархалаа илэрхийлээд тэндээс гарав. **** Шин овогт Эрдэнийг яагаад ч бодлыг нь эргүүлж чадахгүйг нэгэнт ойлгов. Тэрээр Мөнхбатруу ярин Эрдэнийн хүүг шоронд хийсэн одоо түүнийг гэх хүнгүйг далимдуулан тамгийг нь эзэмшихийг сануулаад хүлээж байгаа нь энэ. Эрдэнээ чи ч овоохон нохой юм даа. Би Шин овогт мөн л юм бол чамайг үгүйрүүлэх л болно. Энэ бол эрт дээр үеийн өшөө хорсол. Чи мэдэхгүй байж ч магад харин би мартаагүй юм шүү. Танай эцэг миний аавыг яаж хоосруулан, үгүй хийсэн тэр бүх өшөөг би чамаас авах л болно. Би чамайг өнөөдөр мэддэг болоод Монгол улсад толгой цохиж яваа баян гэдгээр чинь олзлоогүйг чи миний өмнө арчаагүй царайлан өвдөг сөгдөж байхдаа л мэдэх болно. Тиймээ

бид хэзээ ч өмнөхөө мартдаггүй тэр тусмаа доромжлолыг бол хэзээ ч үгүй. Манай Шин удмынхан хэзээ ч мартахгүй хэмээн амандаа үглэн шааригаа эргүүлэн түүнийгээ харж байснаа бодолд автав. Тэртээ 1990-д оны үе. Шин овогтын аав нэг орой их л маадгар орж ирэв. Аав нь багагүй уусан бололтой амнаас нь архи үнэртэнэ. Хоолоо идчихээд Шин овогтын өрөөнд орж хаалгийг нь хаагаад – Миний хүү юу хийж байна? – Би хичээлээ хийж байна – Сайн байна, сайн байна. Одоо удахгүй төгслөө онц л төгсөх хэрэгтэй. Аав нь өнөөдөр Чойжил хэмээх халх Монгол эртэй уулзлаа. Бид их ч юм ярьлаа. Би ганц хүүтэй Чойжил бас ганц хүүтэй. Яг одоо халх Монголд улс төрийн үймээн самуун дэгдэж ардчилал гарч ирэх гээд хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа гэнэ. Ийм л үед зөв хөдөлж чадвал хөлжинө ойлгож байна уу чи? – Тиймээ ойлгож байна – Бид тэнд юу хийхээ ярьцгаалаа. Чойжил наашаа ирж наймаанд явдаг юм байна. Бид ар Монголд юу хэрэгтэй байна тэрийг нь хамтран хийхээр тохирцгоолоо – Найдвартай юмуу ааваа? – Найдвартай үгүйг чи надад заах болоогүй шүү ха ха ха. Их

хашир байна сайн байна, сайн байна энэ чинь бизнесмэн болох хүнд хамгийн чухал чанар даа – Та тэгээд сайн бодсон биз дээ ааваа. Тийм эмх замбараагүй хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа юм бол эргээд хариуцлага хэцүү юм шиг санагдаад байх юм – Зүгээрээ аав нь хэн билээ бид чинь Шин овогтынхон битгий санаа зов. Чи удахгүй энэ бүхний эзэн сууна. Тиймийн тулд номоо л сайн сур. Маний үед яахав гийгүүлсэн эрдэм номгүй ч болоод л байдаг байсан одоо та нарын үе өөр болж байна шүү. Боловсролгүй бол чи гудамжаар нэг байгаа гуйлгачидтай л адил амьдарна гэсэн үг. Би чамд өвлүүлсэн өв хөрөнгө гэх юм байхгүй болохоор сайн сур мэдлэгтэй, чадвартай болоодох гээд байна хэмээгээд үсийг нь сөөсийлгөөд гарч билээ. Тэр өдрөөс хойш аав нь гэрийн бараа бараг харахаа болив. Нэг удаа бүр Монгол яваад ирсэн тэр өдрийг Шин овогт хэзээ ч мартаж чаддаггүй юм. Аав нь хэнтэй ч

юу ч ярилгүй гагцхүү тамхиа угсруулан татаж толгойгоо шаан сууж байв. Шин овогт хажуугаар нь гарахдаа өмнөө тавьсан зурагийг харвал нэгэн Монгол эрийн зураг байв. Тэрээр зориг гарган бас ч үгүй хэрэгт дурлан – Ааваа та зүгээр үү, энэ нөгөө Монгол найз чинь үү? – Нохой долоо энэний найз гэж юу байсан юм унхиагүй амьтан. Намайг ёстой амаар минь шороо үмхүүллээ. Чи энэ хүнийг сайн харж ав. Энэ түүний талаархи мэдээлэл энэ хүү нь Эрдэнэ гэдэг юм хэзээ ч мартаж болохгүй. Биднийг үгүйрүүлсэн хүн. Би баахан зээл авчихсан одоо яаж төлнөө хэмээн ширээгээ толгойгоороо мөргөн уйлж гарав. Шин овогтын уур нь хүрч – Энэ хүн таныг залилчихсан уу? – Мэдэхгүй энэ ч бас юу ч үгүй болчихлоо бүтсэнгүй гээд гоншигноод үлдсэн. Удахгүй банкны хүү нэхэгдэнэ би яанаа хэмээн толгойгоороо ширээгээ балбах аавынхаа толгойг тэврэн юу ч хэлэлгүй өнөөх зургийг хилэнтэй

ширтэн зогссоор. Аав нь тэр шөнөдөө гадаа саравчиндаа өөрийнхөө амийг егүүтгэж билээ. Дараахан нь ээж хүү хоёрыг зовоон энд тэндээс өр нэхэгдэн ёстой байж суухад хэцүү болоод ирэхэд арга буюу шөнө дөлөөр төрж өссөн ижил дасал болсон тосгоноосоо ээжийгээ дагуулан нэг үүргэвчинд хогшил гэх зүйлсээ хийн оргож гарч байж билээ. Ингээд өдөр хоногийг арай ядан өнгөрөөж амьдралын төлөө зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь түүний угийн гүйлгээ ухаанх нь ач гэлтэй. Хэдий тийм боловч бүгдийг сүйрүүлж аавыг нь амиа хорлоход хүргэсэн өнөөх Монгол эрийг бодолгүй нэг ч хонож байсангүй. Чадалтай болоод босоод ирсэн цагаасаа л өшөөгөө авахаар хайж эхлэв. Өнөөх хүний талаар ямарч сураг ажиг байсангүй. Цаг ч өөр болж юм хөгжин Шин овогт ч түүнийг даган ажил нь амжилттай урагшилсаар корпараци байгуулав. Харин нэг өдөр интернэтэд суун дахиад л юмыг яаж мэдэхэв хэмээн аавынх нь өнөөх бичиж өгсөн үнгэгдсэн цаастай

нэрсийг гарган дуурайлган бичвэл Эрдэнийн нэр гараад ирэх нь тэр. Шин овогт эртнээс хайж бэлдэж байгаа тул компьютер дээрээ Монгол фонд суулгуулсан байсан аж Нүдэндээ итгэж ядан аавын нэр хүүгийн нэрийг эхнээс нь үсэг нэг бүрээр нь тулгаж үзээд яалт ч үгүй мөн байсанд сая нэг санаа нь амран ар түшлэгээ налан: Ааваа би нөгөө хүмүүсийг чинь олчихсон. Бас хүү нь баян болсон. Одоо түүнийг үгүйрүүлж таныхаа өшөөг авна. Одоо та минь амар тайван нойрсо доо хэмээн шивнэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *