Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “10-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
367

“Нэг л агшинд” Нарантуяа Энхээтэй ярьсан бүхнээ Эрдэнэд хэлэх аж. Тэрээр Энхээ түүнд сайн болсоныг ч мэдэж түүнээс айж байв. Ингэж болохгүй гэдгийг хамгаас илүү мэдэх болохоор энэ бүхнийг нэг тийш

нь цэгцэлхээр шийдэн уулзахаар хүлээж байхдаа хэрхэхээ шийдэж ядан мухардалд орон сууна. Гэтэл утас нь дуугарахад ихэд цочин авбал Энхээ ярьж байлаа. – Нараа өнөөдөр би уулзаж амжихгүй нь

уучлаарай. Надад хойшлуулашгүй чухал ажил гарчихлаа – Өө би уг нь чамтай ярих чухал юм байгаа юмсан – Маргааш болъё болох уу? Өнөөдрийн хувьд надад хойшлуулашгүй ажил гарчихлаа баяртай

хэмээгээд утсаа тасалчихав. Нарантуяа хариултаа олохгүй гацахдаа Эрдэнэ л түүнд туслана хэмээн шийдээд Эрдэнэд утасдан уулзмаар байгаагаа хэлтэл Эрдэнэ ихэд гайхан – Ямар нэг юм болоо юу Нараа? –

Харин тиймээ надад таньтай ярьж зөвлөх нэг хэрэг гараад – Тийм чухал юмуу? – Аанхан маргаашаас өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй болчихоод байна тэгэхгүй бол бүх зүйл дэндүү хол явчих гээд – Аан

тэгвэл одоо манайд хүрээд ирдээ. Би харьж байна. Ингээд Нарантуяа Эрдэнийнхруу явав. – За тэгээд юу болов доо? – Эрдэнэ ахаа би бүр гайхаад мухардчихаад байна – Юунд тэр билээ? – Энхээ надад сайн болчихож хэмээгээд доош харвал Эрдэнэ хөмсөгөө зангидаад – Харин чи? Хэмээн намуухан асуувал Нарантуяа чимээгүй сууж байснаа уйлчихав. Юу гэхээ мэдэхгүй уйлсаар л. Эрдэнэ түүнд сальфетка өгөөд мөрийг нь зөөлөн алгадан – Чи бас сайн болчихож тиймээ? – Мэдэхгүй Эрдэнэ ах минь. Би уг нь тэгж болохгүй. Тийм байлаа ч гэсэн таньд хэлэхэд их эвгүй байна – Чи Санчирыг санаж байна уу? – Тиймээ маш их санаж байна. Гэвч надруу одоо болтол ярихгүй байгаад нь гомдох ч шиг – Битгий гомдоорой охин минь. Би сургийг нь гаргахаар

хөөцөлдөж байгаа. Ямар ч сураг үгүй бид бас гайхаш тасраад л сууна. Чи хэмээтэл хаалганых нь хонх дуугарах дуулдав. Ханд очин хаалгаа тайлж өгтөл Энхээгийн Хандтай мэндлэн ерөнхийлөгч байгаа юу? Хэмээн асуух нь дуулдахад Нарантуяа, Эрдэнэ хоёр сандран Нарантуяа бушуухан босон цүнхээ аваад сандарсан харцаар Эрдэнийн өөдөөс харвал Эрдэнэ мөн сандран хэдэн тийшээ харан хаана оруулан нуухаа хайж гарав. Ханд нөгөө хоёрыг мэдэж байгаа тул аль болох цаг авах гэж Энхээд найр тавин гал тогооны өрөөндөө оруулан цай аягалан өмнө нь тавагтай идээгээ тавьлаа. Энхээ цайгаа уучихаад Эрдэнийн өрөөнд ортол Эрдэнэ уншиж байсан сонингоо доош болгон – Өө Энхээ за яасан орой явж байх юм ямар нэг юм болоо юу? – Харин тиймээ

таныг гэртээ байгаа байх гээд шууд хүрээд ирлээ. Таньд хэлэх чухал мэдээ сонсоод – Санчираас уу? Хэмээн асууж байхдаа Эрдэнэ гар нь чичрэв бололтой сонин чийхран шажигнахад Энхээ – Харин тиймээ. Саяхан нөгөө найз минь яриад Санчирын сургийг гаргасан байна – Тиймүү за ашгүй тэгээд хүү минь сайн гэнэ үү? – Та одоо хэлэх үгийг дуулаад биеэ бариарай. Би бүр найзаасаа лавтай биз сайн тодруул гэхэд гарцаагүй хэмээн баталж байна – Тэгээд юу юм хэлээч дээ. Хүү минь амьд биз дээ гэхэд нь хоолой нь чичирч байгаа нь мэдэгдэв. – Амьдын хувьд амьд. Санчир ял авчихсан байна. Хар тамхи татсан үедээ хамт байсан залуугаа хутгалаад алчихсан гээд түүнд 20 жилийн ял өгсөнийг зурагтаар харан мэдлээ гэнээ – Юу!!! Хэмээн орилон босон

ирсэнээ: Яахаараа хүн алсан гэж, бас юун хар тамхи. Энэ бүхэн эндүүрэл болсон байна – Тиймээ би ч бас таньтай адил бодож байна. Гэвч та одоо биеэ барин яахаа шийдээрэй ерөнхийлөгч өө. Би найздаа өөр ямар нэгэн юм дуулдвал заавал бүгдийг нь хэлээрэй гэчихсэн байгаа – Үгүй, үгүй миний хүү яагаад ч тийм юм хийх хүүхэд биш. Энэ бүхэн яг эндүүрэл гарчихлаа. Нэг бол хүүг минь гүтгэчихэж – Тийм байгаасай гэж чин үнэнээсээ хүсэж байна гэтэл эмэгтэй хүний уулга алдах дуулдав. Эрдэнэ сандран Нарантуяагийн байгаа зүгт харвал Энхээ харин босон үүдэнд очоод доош сөхрөн суусан Хандын гараас өргөн босгов. Эрдэнэ мөн очин түшин орон дээр суулгаад гараараа сэвэн Хандаа хөгшөөн хэмээн дуудан байтал ашгүй Энхээ алчуур норгон авчиран толгой хүзүүг нь арчин хэд сэвтэл Ханд нулимстай

нүдээ аажуухан нээн – Саяны миний сонссон бүгд худлаа биз дээ худлаа гээд надад хэлээд өгөөч хэмээн цурхиран уйлтал Энхээ Эрдэнийн өөдөөс асуусан харцаар харвал Эрдэнэ санаа алдаад – Миний хөгшин тайвшир. Энэ бүхэн бодит мэдээлэл биш. Би маргааш илүү сайн тодруулах болно. Тийм болохоор чи минь тайван бай хэмээн аргадав. Ханд тайвширч үл чадан – Муу совин татаад байна. Яах гэж хүүгээ би гадагшаа явуулав. Эндээ болоод л байсан хажуунаасаа хэрэггүй холдууллаа. Одоо ингээд үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэцүү ч юмаа хэмээн цээжээ нүдэн цурхиран уйлах нь өр эмтэрмээр аж. Эрдэнэ Энхээд хандан – За чи одоо явдаа маргааш уулзая – Тэгье дээ. Ханд эгч зүгээр биз дээ түргэн дуудах уу? – Зүгээр, зүгээр ингэж байгаад нэг тайвширах байх хэмээгээд Энхээг гарган хаалгаа түгжив. Тэрээр

Нарантуяаг нуусан шүүгээг онгойлговол Нарантуяа мөн уйлчихсан сөхрөн сууж байв. – Нарантуяа миний охин очиж Ханд багшийгаа тайвшируул. Нарантуяа юу ч хэлэлгүй сул урсах нулимсаа ч арчих сөхөөгүй Ханд багш дээр очин хүйтэн ус хийж өгөөд мөрөөр нь тэвэрвэл Ханд түүний мөрийг дэрлэн бүр ихээр уйлна. Гэтэл ч Нарантуяагийн утсанд дуудлага ирэхэд нь харвал Энхээ залгаж байв. Нарантуяа утсаа авсангүй, Эрдэнэ нэг эм барин хүрч ирээд – Хөгшөөн энэ эмийг уучих сайхан тайвширна. Би маргааш бүгдийг тодруулъя хэмээн өгвөл Ханд юу ч хэлэлгүй эмээ уугаад босон гуйвасхийн унтлагын өрөөрүүгээ сажиллаа. – Нарантуяа чамаас хүсэх нэг хүсэлт байна? Гэхэд Нарантуяа түүний өөдөөс харвал Эрдэнэ үргэлжлүүлэн: Чи миний хүүд одоо болтол хайртай чинь хэвээрээ бол хүүгийн минь араас Англи яв. Бүх зардалыг чинь би даая. Очоод үнэхээр хоригдсон

бол эргэж тойрч бидэнд хэл бол тэгэх үү? хэмээн царайчлан харвал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй чимээгүй сууж байснаа – Яг одоо би таньд шууд хэлж мэдэхгүй байна. Би ч гэсэн их цочирдоод юугаа ч мэдэхгүй болчихлоо – Би чамайг албадахгүй. Тэгэхдээ чамайг хүүгийн минь төлөө зөвшөөрнө гэж итгэж байна – Мэдэхгүй үнэхээр мэдэхгүй байна Эрдэнэ ах минь. Би одоо явъя даа баяртай – Баяртай би такси дуудаад өгье түр хүлээж байгаарай гээд утсаа гаргатал Нарантуяа – Зүгээрээ Эрдэнэ ахаа баяртай – Тэгвэл ядаж энэ таксины мөнгө хэмээн түүнд түрүүвчээ уудлан мөнгө гаргаж өгөх хооронд аль хэдийн ард нь хаалганых нь дуу дэндүү гэмээр гунигтай хаагдах дуулдав. **** Мөнхбат гэртээ байтал түүний утсанд дуудлага ирэв. – Сайн байна уу Шин овогтоо? – Цаад нохой чинь бодлоо өөрчлөх шинж байна уу? – Харин үгүй л юм шиг байна. Тэгэхдээ би заавал хийх хэрэгтэй хэмээн

сайн хэлж ятгасан байгаа л даа – Аан тийм үү? Сая надад мэдээ ирсэн. Эрдэнийн хүү Англид шоронд 20 жилийн ял авсан гэнэ. Тийм болохоор Эрдэнийг одоо үхсэн амьдын хооронд болго. Чи нэгэнт итгэлийг нь авсан нь үнэн юм бол үхсэн амьдын хооронд үлдээж түүний ажлыг хий – Тиймүү яаж яваад хоригдчихдог байнаа? – Энэ чамд ямарч хүртээлгүй. Миний гар урт гэдгийг мартаагүй биз. Эрдэнэ өөрөө л энэ бүхнийг эхэлсэн. Одоо харин боломж гарч ирлээ – Тийм шиг байна. За би хэрхэхээ сайн бодож байгаад таньд хэлье – Бодоод хугацаа алдаад байх юм байхгүй шүү. Хурдан тусмаа сайн – Ойлголоо – Маш хурдан. Би чамайг өдий болтол зөндөө л харлаа. Энэ удаа урмыг минь хугалахгүй гэж найдаж байна – Тиймээ би чадахаараа гүйцэлдүүлэх болно гээд хэлж дуусав уу үгүй юу утас нь тасрав

бололтой дийд дийд хэмээхи дуу хангинав. Мөнхбат толгойгоо барин: Шин овогтоо чи ч аргагүй урт гартай юм даа. Чиний буянаар миний ч бас зам нээгдэж байгаа минь энэ биш байгаа хэмээн баясан бодсоноо цаас бал аван юуг ч юм бичиж эхлэв. **** Нарантуяа Эрдэнийнхээс гараад яаралгүй алхан явна. Саяны сонссон бүх зүйл дээрээс нь нэмээд Эрдэнийн хэлсэн үгийг бодон сул асгах нулимсаа ч арчих сөхөөгүй алхална. Нэг л мэдэхэд автобусны буудал дээр хүрээд ирсэн байлаа. Унаа нэгэнт зогссон бололтой хөдөлгөөн татарсаныг ч анзаарсангүй. Төв замруу гаран унааны ая бодохоос хэмээн шивнээд цааш алхав. “ Би яах ёстой юм болоо. Намайг яалаа гэж ингэж шийтгэж байгаа юм Санчираа чи. Чи уг нь муу хүн биш шүү дээ. Тэгээд яагаад юун дээр

алдчихав даа. Чимээ сураггүй болчихоор чинь би гомдож байсан ч сүүлдээ бодолтойгоо эвлэрэн чамайг тавьж явуулахаар шийдчихсэн байхад өнөөдрийн дуулсан юм юу вэ. Эрдэнэ ах намайг л гэж байхад би нүүр бууруулаад хаяад хувиа бодоод явах гэж үү? Тэгэхгүй гээд Энхээ намайг мэдэхгүй. Хэрэв би Санчирын араас явбал Энхээг тэр чигтээ алдана харин Энхээг дагавал Ханд багш, Эрдэнэ ах хоёрын сэтгэлийг алдана. Надад өнөөдөр хэн нь чухал юм бэ? Тиймээ би Санчирт хайртай байсан одоо ч мартаагүй бодож, хайрлаж, санаж явдаг. Тэгэхдээ л би эгч шүү дээ. Шавийнхаа төлөө явах нь багш хүний үүрэг биш гэж үү? үнэхээр мэдэхгүй байна. Би яах ёстой юм бэ? ” хэмээн бодолд дарагдан явтал утсанд нь дуудлага дахиад л ирэв.

Тэрээр хэн ярьж байгааг нь мэдэж байгаа болохоор сулхан дуугаар – Байна уу? Гэвэл Энхээ баярлан – Ашгүй дээ ингэж нэг утсаа авах гэж. Чи хаана байгаа юм бэ? Би танай гадаа байна цонх чинь харанхуй – Би харьж байна яасан? Хэмээн сөргүүлэн асуувал Энхээ цаанаас нь – Яг хаана байгаа юм найз нь очоод авъя цаг орой болсон байна. Нарантуяа нэг байгаа газраа хэлэх гэснээ гадарлачих юм шиг санагдахад би такси барьчихсан явж байна. Тэгээд ч өнөөдөр их ядарлаа хоёулаа маргааш уулзая – Би чамайг урд нь зөндөө хүлээлгэж байсан одоо миний ээлж болсон байхаа хурдан ирээрэй хүлээж байя хэмээгээд утсаа тасалчихав. Нарантуяа нэгэнтээ санаа алдаад дахиад алхвал хэдий болтол хаа хүртэл ч алхах юм хэмээн санан утсаа гарган дуудлага өгвөл аз болж ойрхон такси явж байгаа таарав. Байрныхаа

гадаа ирээд мөнгөө тоолж өгөхөөр гэрлийг нь асаалган хэтэвчээ гаргаж иртэл хаалга нь онгойход цочсондоо орилон таксины жолооч байнга бэлэн явдаг бололтой суудал доороосоо алх барин Нарантуяагийн гараас таттал Энхээ хэрэг бишдэж байгааг ойлгон – Ахаа уучлаарай би найз залуу нь байгаа юм. Хайраа цочоосонд уучлаарай хэмээвэл жолооч Нарантуяагийн өөдөөс үнэн биз гэсэн байртай харвал Нарантуяа инээмсэглээд – Мангар чинь ингээд байхдаа яадаг юм. Гэнэт хаалга онгойлгохоор хичнээн цочивоо. Ахаа санаа зоволтгүй миний … гээд гацчихав. Үнэндээ Нарантуяад найз залуу гэж амнаас нь багтаж гарсангүй. Жолооч сая тайвширав бололтой алхаа тавин мөнгөө тоолж аваад тэндээс хөдлөв. Нарантуяа юу ч хэлэлгүй орцруугаа алхтал Энхээ түүний араас даган хэсэг явж

байснаа тэсгэлгүй – Нараа миний найз яасан бэ? – Би зүгээрээ жаахан ядраад – Чамайг хэн уйлуулсан юм. Нөгөө гадаадад байдаг найз залуу чинь тэндээ хүнтэй болсон одоо болъё гэж байна уу? – Үгүй дээ. Харин … харин хэмээснээ хэлэх үү болих уу гэж бодон байтал Энхээ тэсгэл алдан – Харин юу гэж вэ?, Наашаа ирчихсэн байна уу? – Намайг хүрээд ир гэнээ хэмээн сулхан дуугарав. Нарантуяаг хөтөлж байсан Энхээгийн гар сулран суларсаар гараа аваад халааснаасаа тамхи гарган асаагаад – Чи тэгээд явах уу? – Харин тэрийг л бодоод байна – Та хоёр үнэхээр бие биедээ хайртай юу? – Тиймээ хайртай байсан – Байсан гэдэг чинь одоо тэгэхээр урдынх шигээ биш гэсэн үгүү тэ? Хэмээн шамдан асуувал Нарантуяа нэгэнт тэвчээр нь алдрав бололтой –

Мэдэхгүй тийм ч байж магад. Чи надад итгэдэг үү? хэмээн сөргүүлэн асуувал Энхээ дахин түүний гараас атгаад – Нарантуяа үнэнийг хэлэхэд би чамд итгэх нь байтугай хайртай болчихсон. Магадгүй хайрлах хугацаа болоогүй ч байж мэднэ. Тэгэхдээ л би чамайг анх хараад л хайртай болчихсон – Энхээ надад яг одоо тоглоом хийх тэнхэл алга – Би чамаар огтхон ч тоглоогүй. Харин чи надад итгэдэг үү? хэмээн шийдмэг гэгч нь асуувал Нарантуяа бас л хариулсангүй. – Чи надаас асуухад би бүгдийг нь хариулдаг. Харин би чамаас чиний тухай асуухад чи дандаа булзааруулаад өнгөрөх юм – Цаг нь болохоор бүгдийг нь мэднээ чи. Харин тэр үедээ надад битгий уурлаарай гуйж байна – Амлаж байна би уурлахгүй юу ч байсан уурлахгүй – Энхээ би үнэндээ яахаа мэдэхээ байчихаад байна. Би найз залуудаа хайртай маш ихээр санадаг гэтэл чи гараад ирсэн. Надад өнөөдрийн хувьд

сонголт хийхэд үнэхээр хэцүү байна гээд уртаар санаа алдвал Энхээ түүний мөрөөр нь тэврэн энгэртээ тэврээд – Нараа миний хайр явчихаад ирдээ. Очиж нүүр нүүрээ харж байгаад бүх үнэнээ хэлчихээд ир. Би чамайгаа хүлээгээд ажлаа хийгээд байж байя. Тэгэхгүй бол хожимоо харамсал төрөх ч юм билүү – Хэрэв би уулзаад бодол өөрчлөгдөөд тэнд нь хамт байхаар болчихвол яах вэ? – Чи ирнээ заавал ирнэ би мэдэж байна – За би орлоо. Өнөөдөр их ч ядарлаа бодох зүйл ч их байна – Тэгдээ сайхан амраарай. Нээрээ шүү Нараа БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээгээд уруул дээр нь үнсээд эргэж харалгүй цааш алхлаа. Нарантуяа гэртээ ороод хаалгаа налан газар суугаад уйлж гарав. **** Энхээ хайсаар байгаад хүнээр дамжуулан Хятад хэл мэдэх хүнийг олж уулзан олсон факсаа уншуулав. Бүгдийг уншиж дуусахаар нь түүнд

баярласанаа хэлэн таван ширхэг хорин мянгатын дэвсгэрт гаргаж өгөөд дараа хэрэг болбол дахин уулзана. Харин энэ талаар хэзээ ч, хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад тэндээс гарав. Шин овогтод надаас гадна даргын итгэлт хүн гэгдэх Мөнхбат байдаг юм байна. Ингэхэд би ер нь хаашаа хараад алхаад байна даа. Хэдий надад эдийн засгийн хувьд тусламж үзүүлсэн ч хэдэн халтар төгрөгнөөс болж Монгол хүнээсээ урвах юм гэж үү. Монгол хүнээсээ урваж байгаа хүн эх орноосоо урвасанаас ялгаа юун. Ерөнхийлөгчид энэ талаар яаж хэлэх вэ? Яг одоо хүү нь шоронд орчихсон хэцүү байгаа дээр нь би энэ бүхнийг хэлбэл тэр хүн мөн их хэцүүдэнэ дээ. Ганц хүүгээс нь өөр хүн байхгүй тийм болохоор харж хандаж байгаарай гэж намайг Англид байхад ах хүний сэтгэлээр захиж байсан шүү дээ. Гэтэл би яалаа Шин

овогт гэгчийн үгэнд ороод новш гэж би ч ёстой өөрөө новш юм даа. Яаж толгой минь эргэхээр ингээд өдий болтол явчихсан байнаа. Магад Санчирыг Шин овогт ч гар хөлөөрөө шоронд хийлгэсэнийг үгүйсгэхгүй. Тэр Кэтийд их учир байна даа. Анх намайг очоод хэцүү байхад Шин овогт л мөн зохион байгуулж Кэтийг надтай танилцуулан туслуулсан байх. Энэ ер нь юу болоод байнаа. Аалзны шүлсийг уг үндсээр нь шатаахгүй л бол хэзээ ч устахгүй хэдэн тийшээ салаалаад хэлхэлддэг бишүү. Зорилго нь юу юм бол? Юу байж болох вэ? Эцсийн эцэст хэн нь хэн бэ? Шин овогтод аятайхан байж үндсэн зорилгыг нь мэдээд авчих юмсан. Тэгэхийн тулд Мөнхбаттай худлаа дотно найзууд болох хэрэгтэй юм байна. Мэдээж миний үг үйлдэл бүрийг тэр муу новш Шин овогтод илтгэх болно. Тэр бүхэнд нь бүдэрч

л болохгүй юм шүү. Хэрэв нэг л бүдэрвэл Шин овогт намайг ч бас яаж ч мэднэ. Эрдэнэ ерөнхийлөгч уг нь их хашир ухаантай хүн юмсан. Далдуур ийм хэлхээ үүсээд байгааг мэдэж байгаа болоод худлаа зориуд Мөнхбатыг өөд нь татаад байна уу? Эс бол үнэхээр мэдэхгүй итгээд байна уу? Энэ бүх учгийг олоод авчих юмсан. Тэр өдөр ямар азаар би Мөнхбатын өрөөнд орж базаад хаясан цаасыг нь сониучирхаж үзсэн юм. Аз ч юмуу гай ч юмуу энэ утсыг хөвөх тайлах учиг нь би боллоо .. хэмээн толгойгоо гашилгана. Эрдэнэ ойрын үед болоод байгаа хувийн асуудлууддаа санаа зовон Нарантуяаг хурдан хариугаа хэлээсэй хэмээн хоног тоолон хүлээн сууна. Гурав дах хоног дээрээ өөрөө

залгахаар шийдэн байтал Нарантуяа залгав. Эрдэнэ мэндийн зөрүүгүй – Шийдвэрээ гаргасан уу? тэрээр ийнхүү асууж байхдаа маш ихээр догдолж байлаа – Тиймээ Эрдэнэ ахаа би бэлтгэлээ базааж байна. Таниас хүсэх нэг хүсэлт намайг найдвартай Англи гаргаад өгөөч – Тэгэлгүй яахав баярлалаа охин минь. Би бүхнийг зохицуулчихаад чамруу яръя чи хувийн бэлтгэлээ сайн базааж байгаарай. Очоод байрлах газрыг ч зохицуулах болохоор санаа зоволтгүй баярлалаа хэмээн дахин, дахин хэлээд сая утсаа таслан уртаар амьсгаа аван түшлэгээ наллаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *