Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “9-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “9-р хэсэг”

6 секунд уншина
0
0
390

Нарантуяа сандарсандаа өөрийн эрхгүй эг маг хийн шууд очин суудалдаа суух гэтэл Энхээ түүний гараас татан өөрлүүгээ эргүүлээд – Чи зүгээр үү? – Зүгээрээ яасан? – Наад царай чинь бас бие засах гэж

зөндөө удаад байхаар чинь санаа зовоод үзэх гээд очиж байлаа – Чи дөнгөж ирээд байсан нь тэр юмуу хэмээн яриаг нь сонсоогүйд баярлан бушуухан асуувал Энхээ толгой дохиод түүнд суудлыг нь арагшлуулан

суулгав. Хэдий бүх зүйл жин тан байгаад баярлаж байсан ч яагаад ч юм хэрэг хийсэн хүн шиг бүлтэгнэн хоолоо ч олигтой идэж чадахгүй Энхээгийн асуусан асуултад ганц нэгээр хариулан сууж байтал Энхээ

түүний энэ байдлыг хэдий нь ажиглаад – Нараа чи нээрээ зүгээр үү? Өнөөдөр нэг л биш байх шиг – Тиймээ надад өнөөдөр маш их хүнд өдөр байлаа их ч ядарлаа. Дээрээс нь чи уулзана гэчихээд зөндөө

удаан алга болоод – Уучлаарай даа яагаад тийм хүнд өдөр байв найз минь? – Яахав ажлаасаа … хэмээснээ гэнэт түүнийг эхнэрийнх нь сургуульд ажиллаж болохгүй гэж хэлж байсан Эрдэнийн үг санаанд

нь ороод за юу ч бишээ нэг их чухал юм биш хэмээн худлаа булзааруулав. – Ажил дээр чинь асуудал гарав уу. Ингэхэд чи хаана ажилдагаа надад ер хэлж байгаагүй юм байна ш дээ? Нарантуяа сандарсандаа юу гэхээ мэдэхгүй балмагдан өмнөх уснаасаа хэд сайн балгаад – Би чамд тусалъя гэхэд чи надад бас л ажлынхаа тухай ямар асуудал гарсанаа хэлэхгүй байсаар байгаад яриа булзааруулсан биз дээ тийм болохоор би хэлэхгүй мэдээ хэмээгээд тоглоом болгон өнгөрөөхөөр шийдэн хэлээ гаргавал Энхээ хамаг хүнийг цочтол чангаар инээд алдаад – Чи яг жаахан хүүхэд шиг юмаа. Яадаг, яадаг гэнээ алив дахиад нэг хэлээ гарга даа. За байз би таах гээд оролдоод үздэг юмуу? Чи Англи хэл муугүй мэднэ гэсэн тэрийг чинь бодохоор

чи нэг бол Англи хэлний орчуулагч, үгүй бол Англи хэлний багш байх. Ер нь багш юм байна сая яг л жаахан хүүхэд шиг хэлээ гаргаад. Одоо арван жилийн хүүхдүүд ч ингэхгүй чи хэлний цэцэрлэгийн багш болж таарлаа би таасан уу? Нарантуяа багш гэхийг дуулаад хүйтэн хөлс нь чийхарч байсан ч цэцэрлэгийн гэдэг үг нь түүний бодоод олоогүй санаа байсанд олзуурхан – Тиймээ чи таачихлаа. Би цэцэрлэгийн багш байсан гэвч өнөөдөр ажлаасаа халагдчихлаа. Чи яг мөрдөгч шиг л мэдэж байна шүү – Би мөрдөгч ш дээ хэмээн аяархан хэлбэл Нарантуяа суудал дээрээ огло харайн – Нээрээ гэж үү? Чи тэгээд яагаад дандаа энгийн хувцас өмсдөг юм хэмээн үнэн сэтгэлээсээ асуувал Энхээ нулимсаа гартал инээгээд – Чи нээрээ яг цэцэрлэгийнхээ

хүүхэд шиг болчихож ээ. Хөөрхөн ч юмуу ийм эмэгтэйтэй урд нь таарч байгаагүй болохоор ёстой сонин байна. Би мөрдөгч бишээ битгий санаа зов. Яасан их сандарч байх юм яасан цэцэрлэгээсээ юм шууж байгаад баригдчихсан уу? Хэмээн инээсэн чигтээ нулимсаа арчаад асуувал Нарантуяа жинхэнээсээ уурлан – Чи ямар тоглоомтой юм бэ? Би тийм тоглоод орхичихмоор гэнэн охин шиг харагдаад байна уу? Хүн хүндээ итгэхээ больсон энэ нийгэмд чинь ядаж нэг ч гэсэн хүнд итгэж болохгүй гэж үү. Бид хэр удлаа гэж чи надаар ингэж тоглож байгаа юм? Тиймээ тийм би их итгэмтгий гэнэн хүн. Түүндээ ч болон хаяад гадаад явсан найз залуугаа над дээр ирнэ гэж хүлээж итгэж байдаг би ийм л тэнэг хүн одоо бах чинь ханав уу хэмээгээд хүүе

гэхийн завдалгүй босон явтал Энхээ сандран хойноос нь очин араас нь тэвэрч аваад – Намайг уучлаарай даа? Тиймээ чиний хэлдэг үнэн бид хэр удлаа гэж би чамтай ингэж ярьж байгаа юм тиймээ. Дахиж би ингэхгүй үгээ бодолтой хэлж байнаа. Үнэндээ би чамайг хэзээний мэддэг өөрийн хүн шиг дотно санасандаа л ингээд хамаагүй ярьчихлаа уучлаарай даа – Чиний наад их уучлаарайг чинь би яах юм. Тэгээд л юм л бол уучлаарай, уучлаарай гэх юм – За одоо уур нь гарсан тиймээ. Хоёулаа эндээс гаръя. Гарч найзыгаа аргаданаа хүлээж байгаарай би гялс тооцоогоо хийгээдэхье хэмээгээд суудалруугаа гүйн явав. Нарантуяа Энхээг эргэх хооронд түрүүлэн текин дээр очин тооцоогоо хийгээд эргэтэл Энхээ – Би эр хүн тооцоогоо би хийх ёстой харин битгий ингээрэй гуйж байна Нарантуяа юу ч хэлэлгүй мөнгөө

буцааж аваад гарахаар цааш алхав. Энхээ тооцоогоо хийчихээд араас нь гарч ирээд – Чи бид хоёр ч хэзээний хосууд шиг ойлголцож байх шив ха ха ха – Юу нь тийм инээдтэй байна. Би лав ийм хостой хэзээ ч болохгүй – Амьдралд ам гарч болдоггүй юм даа бүсгүй минь. Би чамайг ингэх тусам чинь өөртөө дурлуулах гэж зүтгэх болно болох уу? – Харж л байя – Чи хэлсэн шүү хэзээ нэгэн цагт амаа асуулгаваа – За тэр яахав ээ. Чи ингэхэд “ Сан-Эр “ группт ажилладаг гэлүү? Танай групп ч ажил нь барагддаггүй байх даа тиймээ хэмээн Эрдэнийн зааж өгсөн үгийг хэлбэл Энхээ харин Нарантуяаг тайвширч гэхээс өөрийг бодолгүй – Яг үнэндээ найз нь нарийн ширийнийг нь хараахан мэдэх болоогүй л байна. Ямартаа ч ажил ихтэй юм шиг байна билээ – Юу гэсэн үг вэ? Чи яаж яваад тэнд ажилд орж чадсан юм тэр чинь их

сонин байна хэмээн мөн л Эрдэнийн зааж өгсөн үгийг хэлбэл Энхээ санаа алдаад – Тэнд байхад манай гэрийнхэн чи ирээд “ Сан-Эр “ группт л ажилд орвол найдвартай гэдэг байсан юм л даа. Уг нь би төсвийн ажилтан болно гэж их боддог байлаа. Гэвч хуурай ахынхаа зөвлөсөнөөр энэ группыг сонгосон – Хуурай ахаа? – Тиймээ надад нэг хуурай ах байдаг юм одоохондоо чи үүнээс цаашхыг мэдээд хэрэггүй – Яагаад? – Чамд ямарч хэрэггүй зүйл уйтгартай ш дээ хэмээгээд инээснээ ашгүй чиний уур гарчихсан уу? – Би уурлаагүй ш дээ хэмээгээд инээвэл Энхээ түүний хацрыг хоёр хуруугаараа зөөлөн имчээд – Чи нээрээ яг жаахан хүүхэд шиг их эгдүүтэй хөөрхөн юмаа. Тэр шөнө би ямар азаар чамтай таарч ямар азаар тэр хоёр залуу чамайг хоргоовоо – За яршиг даа. Үнэндээ би “Сан-Эр “ группт ажилд

орохыг үнэхээр хүсдэг даанч миний сачий хүрдэггүй юм – Манайх ч шалгуур өндөртэй юм шиг билээ. Би аз болж Англид ерөнхийлөгчтэй танилцан тэнд байхад жижигхээн тус хүргэсэн болохоор ерөнхийлөгч намайг ажилд авсан – Чи ч азтай юмаа. Тэгээд чи яг юу хийдэг юм? Хэмээн дахин асуутал Энхээгийн утас нь дуугарав. Энхээ дугаараа харсанаа Нарантуяад хандан – Уучлаарай манай хуурай ах ярьж байна хэмээгээд түүнээс холдон явав. Энхээ эргэж хараад Нарантуяа түүний яриаг дуулахааргүй хол байгаад сая санаа нь амран – Байнаа сайн байна уу Шин ахаа? – Би үргэлж сайн байдаг харин чи ямар байна даа? – Би ч мөн адил сайн байгаа. Ерөнхийлөгчийн итгэлийг олж авах гээд л хамаг хүчээ шавхаж байна – Одоо болтол аваагүй байгаа хэрэг үү? –

Эрдэнэ ерөнхийлөгч санасаныг бодвол их хашир хүн бололтой намайг арай болоогүй гээд л байлгаад байна – За яахав та нарын хэлдэгээр яарвал даарна. Ажилтай нь танилцаж байна уу ядаж? – Тэр харин тэгж байгаа шүү анхан шатны бүх ажиллагааг судалж мэдэх зорилгоор гар бие оролцож байгаа – Сайн байна, сайн байна сайн сураад мэдээд аваарай. Хожмоо чамд их хэрэг болно – Энэ чинь юу гэсэн үг вэ? – Одоохондоо мэдэхэд арай эрт байна. Чи Эрдэнийн баруун гар болонгуутаа надад заавал мэдэгдэхээ мартаагүй биз. Тэр цагаас ажиллагаа эхлэх болно – Ойлголоо би үүргээ умартаагүй байгаа – Энэ чинь юу гэсэн үг вэ? Монгол хэлийг сурч ядаж байгаа миний толгойг битгий эргүүлээд байгаарай – Мартаагүй байгаа гэсэн үг. Уучлаарай хамаатныхаа нэг залуугийнд хэд хэд оччихсон чинь ийм хэллэг

сурчихаж хэмээгээд инээхэд – Тэр хүний хэллэг сурах яахав. Өмнөх ажлаа л арван хуруу шигээ мэддэг болоодох. Мөн Эрдэнийн баруун гар бол хурдан тусмаа сайн – За ойлголоо би таньд тэр даруйд нь хэлэх болно – Чи үүргээ мартаж хэзээ ч болохгүй. Миний чамд явуулсан сургалтын төлбөр бас бус зардал чинь бүгд миний хар дансанд хадгалаастай байгаа. Хэрэв чи нүүр бууруулах юм бол чамайг би эндээ шоронд хийж аавыг чинь бас хөөрхөн сандаргахаа мэдэж байгааг мартаагүй биз – Яалаа гэж дээ та надад найдаж болно. Би бүхнийг маш сайн ойлгож байгаа за баяртай хэмээн утсаа таслаад хөмсөг зангидан уртаар санаа алдаад эргээд харвал Нарантуяа зогсож байсан газраа харагдсангүй. Гайхан утасруу нь залгавал хажууханд нь дуугарахад цочин гайхан тэр зүг яван хэрэв бүх яриаг дуулаад ойлгосон байвал зүйл дуусгахаас өөр аргагүй хэмээн шийдээд шийдмэг гэгч нь хурдан

хурдан алхлан утсыг нь дуугарган яаравчилав. Энхээ утсыг нь дуудуулсаар очтол Нарантуяа газар хэвтэж байх нь тэр. Саяхан л хараар бодож байсан Энхээ сандран дэргэд нь очин Нараа … Нарантуяа сэрээрэй чи минь яачих нь энэ вэ … сэр л дээ хэмээн толгойг нь өвөр дээрээ тавиад салгалсан гараар утсаа гарган түргэн дуудахаар залгаж байтал Нарантуяагийн утас дуугарав. Тэрээр утсыг нь аваад дугаарыг нь хальт гүйлгэн хартал дугаараа нуусан байсанд бушуухан утсыг нь аваад Нарантуяа ухаан алдаад уначихсан байна хэмээн хэлээд буцаан хийн сандран: Түргэн яачихав аа. Нараа чи сэр л дээ юу болчих нь энэ вэ хэмээн үглэн байтал түргэн ч хүрээд ирэв. – Сандрах зүйл алга даа залуу минь. Хямраад ухаан алдаж унасан бололтой. Одоо тайвширч байгаа сэрэхээр нь учрыг нь асууя хэмээн

хүлээн авахын эмч хэлээд гарав. Энхээ Нарантуяагийн гарыг атган суусаар. Гэтэл нилээн байзнаж байгаад Нарантуяа нүдээ аажуухан нээх нь тэр. – Чи зүгээр үү? – Би хаана байна? – Одоо айлтгүй чи эмнэлэгт байна – Мэдэхгүй миний дотор муухай оргиод бөөлжихөөр замаас гаран огиулж байтал гэнэт толгой эргээд … тэгээд цаашаа юу болсоныг би санахгүй байна – Би утсаар ярьчихаад эргээд хартал чи байхгүй байсан. Тэгээд би утасруу чинь залгаж байгаад чамайг олон түргэн дуудсан. Битгий хямраад бай эмч тэрнээс болсон гэсэн шүү – Сонин юм даа юундаа хямрахав дээ – Надад дахиж уурлаж болохгүй шүү. Харж байгаа биз надад уурлангуут дотор чинь хямраад чи даахгүй ухаан алдаж байгааг. Би чамайг жаахан хүүхэд шиг гэж зөв хэлжээ хэмээгээд инээхэд Нарантуяа инээмэр аядан – Би өвчтэй байна

хүүе битгий тоглоод бай л даа – За ойлголоо чи намайг их сандаргалаа шүү – Чи өөрөө ямар удаан утсаар яриад алга болчихдог юм бэ? – Харин би … гэтэл жижүүрийн эмч ороод ирэв. – За эмэгтэй бие яаж байна? – Одоо зүгээр юм шиг байна – Урд нь ухаан алдаж байсан уу? – Үгүй анх удаагаа – Ямар учраас ухаан алдсан гэж бодож байна – Мэдэхгүй гэнэт л дотор муухай оргиод бөөлжих гэсэн юм гарахгүй байж байгаад гэнэт толгой эргээд сонин болчихсон – Таниас шинжилгээ авсан маргааш хариу нь гарна тэгэхээр чинь юунаас болж ухаан алдсаныг нь тодруулна – Аан за баярлалаа – Сахиур нь шөнөдөө хараад хоночих маргаашаас гайгүй бол тасагт шилжүүлнэ – Тэгье тэгье – Даралт чинь 130/90 байна хэд байдаг вэ? – Мэдэхгүй даралтаа үзүүлж үзээгүй – Болохгүй дээ за ямартаа ч өнөөдөртөө тайван сайхан амраарай

маргааш хариуг харж байгаад эмчилгээг чинь бичье хэмээгээд гарав. Нарантуяа эмчийг гарахад өөрийн эрхгүй нүд нь анилдан тэгсгээд унтаад өгөв. **** Эрдэнэ Нарантуяаруу залгатал Энхээ утсыг нь аван байна уу хэмээн сандран дуугарахад дуугарч амжаагүй байтал түүнийг ухаан алдсан гэх нь тэр. Завхарсан юм бэ яагаад ухаан алдчихав. Арай согтоод уначихсан байсныг нь Энхээ ухаан алдаад унасан гэв үү? Ямартаа ч тэр хоёр хамт байгаа юм байна учир нь олдох байгаа. Өөрөө ярихыг нь хүлээсэн нь дээр бололтой. Явж, явж энэ Энхээ гайгүй хүн чанартай нөхөр юм шиг байна. Нэг бол залуу улсын гэгэлгэн сэтгэлээр Нарантуяад сэтгэл алдарчихсан байна уу? Түрүүн ямарч байсан нэг юм сонссон бололтой. Хэрэв чухал биш байсан бол надруу тэгж хажууд нь шахам залгамааргүй юм хэмээн

элдэв бодолд дарагдана. Маргааш нь ажил дээрээ иртэл Мөнхбат түүнийг хүлээж байсан бололтой удалгүй ороод ирэв. – Ерөнхийлөгчөө та сайхан амрав уу? – Өө сайхан сайхан. За юу болж байна? – Нөгөө тал бидний саналыг хүлээж авахгүй байна. Нэг их үнэ хэлээгүй угаасаа ханш нь тийм л байдаг гээд. Таны урилгыг дамжуулсан ойрдоо ажил их байна яг ажил хийлгэхээр тохирвол хүрч ирье гэж байна – Муусайн муу санаатангууд та нар юу хараад л ингэж байгаа болдоо хэмээн амандаа үглээд – За би бүгдийг ойлголоо. Тэгж байгаад шийдвэрээ хэлье. Ямар нэртэй газар гэлээ хэмээхэд Мөнхбат хуурамч бичиг баримтаа түүнд үзүүлэн “ Лин-Пи” Хятад улсдаа нилээн дээгүүр ордог корпараци юм билээ хэмээвэл Эрдэнэ авч үлдээд – За би дахиад сайн шалгаадахъя тэгж байгаад чамайг дуудна. Эрдэнэ Мөнхбатыг гарсаны дараа хуулийн хамтрагч найзруугаа залган Хятад улсын Хөххотод

байх “ Лин-Пи “ корпарацийг шалгаж өгөхийг хүсэв. Үдийн цайны дараа өнөөх найз нь утасдаж байна. – Эрдэнэ минь энэ корпараци дэндүү өв тэгш юм гээч хэмээгээд инээхэд Эрдэнэ – Тэр чинь юу гэсэн үг вэ? – Юу байхав ямарч асуудалгүй Хятад улсдаа нилээн дээгүүр бичигддэг корпараци юм байнаа гэсэн үг – Аан за баярлалаа – Тэгэхдээ энэ бол олонд тарсан мэдээллээрээ л ийм. Чамд тийм их хэрэгтэй юм бол би илүү мэдээлэл цуглуулаад өгөхийг бодъё – Тийм бол маш сайн байна – Би чадах хэрээрээ олоод өгөхийг бодъё хэмээгээд утсаа таслав. Эрдэнэ харин: Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж энэ дээ. Ямарчиг байсан өмнөхөө мартаагүй л явдаг юм байна хэмээгээд сая нэг жаахан тайвширан түшлэгээ налан уртаар амьсгаа аван суулаа. Гэтэл төд удалгүй хаалга тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв. – Ерөнхийлөгчөө балрах гээд байна яах вэ? – Юу болов? – Би сая

дахиад “ Лин-Пи “ корпарацийн төлөөлөгчтэй ярин үнийн саналыг хэлтэл надад буулгадаггүй. Тэгэхээр нь би тэгвэл манай ерөнхийлөгчид хандаад наад үгээ бичээд явуул гэсэн энэ факс сая ирлээ. Эрдэнэ харвал Хятад хэл дээр бичигдсэн байсанд Мөнхбатын өөдөөс харан – Юу гэж байна? Хэмээгээд өгвөл Мөнхбат өнөөх факсыг уншиж өгөв. “ Монгол Улсын Сан-Эр группын ерөнхийлөгч Эрдэнэ танаа. Таны тавьсан хүсэлтийг бид уншиж танилцлаа. Таны санал болгосон үнийн санал дэндүү жишгээс доогуур байгаа тул бид хүлээж авч чадахгүй нь. Иймд та нэг бол бидний хэлсэн саналыг зөвшөөрөх үгүй бол бид таньтай гэрээ байгуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. БНХАУ “ Лин-Пи “ корпарацийн гүйцэтгэх захирал Хуаду ” Эрдэнэ юу ч хэлэлгүй духаараа харан өмнөхөө ширтэн бодолд

дарагдан сууна. Мөнхбат хэсэг харзнаж байгаад – Ерөнхийлөгчөө би юу гэж хариу бичих вэ? Эрдэнэ харин чимээгүй суун нүдээ анин арын түшлэгээ налан хуруугаараа өмнөх ширээгээ тогшин байснаа Мөнхбатыг хоолойгоо засахад сая бодож дуусав бололтой шийдмэг гэгч нь биеэ цэхлэн суугаад – Миний хэлэх үгийг бичээд тэр чигт нь явуул. “ Би саналыг уншиж танилцан бодсоны эцэст дараах шийдвэрийг гаргаж байна. Манай “ Сан-Эр “ групп танай корпарацитай хамтран ажиллахаас татгалзаж байна. ” – Ерөнхийлөгчөө та яаж байгаа юм бэ? Ингэж болохгүй ш дээ хэмээн Мөнхбат сандран асуувал Эрдэнэ харин өөдөөс нь инээмсэглээд – Яагаад болохгүй гэж? – Энэ чинь яригдчихсан ажил. Хоёр улсын харилцан итгэлцэл гээд хэмээтэл Эрдэнэ яриаг нь таслаад – Бид

хамтран ажиллахыг хүссэн боловч Хятадын тал биднийг дэндүү бага бодож байна. Эцсийн эцэст би эх орондоо байна. Би энэ л нутагтаа хэрэгтэй зүйл хийхийг хүссэн болохоос захын нэг данжаадын аманд ороод явмааргүй байна. Угаасаа хэзээ ч тэгж явахгүй – Тэгэхдээ та сайн бодоод үзвэл яасан юм ерөнхийлөгчөө. Арай өөр талаас нь бичвэл магад тэд нааштай хандаж үнийн саналаа бууруулж болох юм – Би нэг үгээ олон дахин давтах дургүй Мөнхбатаа. Чиний ингээд улайраад сандраад байгаа чинь надад харин ч их сэжигтэй санагдаад явчихлаа хэмээгээд духаараа харвал Мөнхбат хэрэг бишдэж байгааг мэдэн хөлсөө арчаад – Үгүй, үгүй би юунд ч улайраагүй. Би ч бас таньтай адил Монгол улсдаа хэрэгтэй нэг ч гэсэн юм хийчих юмсан. Тэгээд түүнд нь гар бие оролцчих юмсан гээд л хэмээвэл Эрдэнэ ёжтой нь аргагүй инээгээд – Ойлгож байнаа. Энэ ажлыг хийхээ больчихвол чи

эргээд бусадтай адилхан болох учраас. Чи өмнөх ажлаа л сайн хийж бай. Удахгүй чамд бүр ч их ажил гарч ирнэ. Шууд хэлэхэд манайх Америкт салбараа нээх гэж байгааг чи мэднэ. Тэнд ажилуулах итгэлтэй хүмүүсээ би шигшиж бэлдэж байгаа – Тийм л дээ. Тэгэхдээ ерөнхийлөгчөө би эндээс Монголоос явмааргүй байна. Эндээ би өөрийн хөлс хүчийг гаргамаар байна – За бодож үзье. Одоо яваад наад факсаа дамжуулчих. Тэгээд ямар хариу ирэх нь вэ харъя хэмээгээд ширээн дээр нь байх “ Хог дахин боловсруулах үйлдвэрийн төсөл ” гэсэн гарчигтай хавтас гарган унших нь дахин өөр ярих юмгүй гэх мэт. **** Санчир өрөөндөө ганцаараа л байв. Ирсэнээ бодвол овоо бусад хоригдлуудтай танилцан өдрийг хурдан өнгөрөөдөг болов. Өглөө

6 цагт харгалзагч тод гэрэл асаан шүгэлээ дуугаргахад бүгд сэрцгээнэ. Босоод гар нүүрээ угаачихаад өрөөгөө цэвэрлэсэний дараа зааландаа цуглан өглөөний цайгаа авахаар дугаарлаж зогсох аж. Тэгээд өдрийн хоол болтол дуртай юмаа хийн зурагт үзэх нь үзэж, хөзөр тоглох нь тоглож, ном унших нь уншин байсаар өдрийн хоолоо идэцгээгээд өрөөнд нь бүгдийг нь цоожлон унтуулна. Унтлагын дараа тогтсон цагт мөн хаалга онгойн зааландаа гарцгаан өглөөний хийж байснаа үргэлжлүүлнэ. Тэгтэл ч оройны хоолны цаг болж мөн хооллож дуусаад 21 цаг хүртэл дуртай зүйлсээ хийж байгаад өрөөндөө орцгооно. Өдөр бүр нэгэн хэвийн энэ байдал угаасаа сураагүй, үзээ ч үгүй Санчирт там шиг байж ядуулна. Нэг өдөр Санчир өдрийн хоолоо идэж байтал тэдний ширээнд суух тэдэн дундаа л ахмад Даниэл гэх хүн Санчираас Монгол улсын тухай асууж гарав. – Монгол улс гэж

хаана байдаг юм? – Хоёр их гүрний дунд байдаг. Орос улс гэж мэдэх үү? – За – Хятад улс гэж мэдэх үү? – Мэдэлгүй яадаг юм – Тэр хоёр улсын дунд нь байдаг юм даа – Аан танайх тэгвэл Ази уу, Европ уу? – Ази – Аан чи уншиж бичиж чадах уу? – Юу яриад байгаа юм чадалгүй яадаг юм. Манай Монголд уншиж бичиж чадахгүй хүн нэг ч байхгүй – Тийм үү? Та нар юу иддэг вэ? – Ха ха ха хүн л юм чинь хүний иддэг бүх л юмыг иднэ – Танайд хамгийн их иддэг хүнс юу вэ? – Мах – Махаа юуны мах идэх вэ? Сармагчингийн мах иддэг үү? – За балайраад бай. Тэрийг чинь Хятадууд л иддэг юм байгаа биз. Монголчууд бол мал иддэг юм. Монгол махаа ямар их санаж байнаа – Тиймүү чи ямар малын маханд дуртай вэ? Хэмээн асуухад Санчир тэсгэлгүй нулимсаа гартал инээд алдсанаа тогломоор санагдаад – Би бүх малын маханд дуртай. Тэр тусмаа хонины хошного ямар гоё амттай гэж бодно гэхэд хажууд нь

сууж байсан нь огиход Санчир манай аав бол адууны маханд дуртай – Паах заваан юм бэ. Тэгээд малын бүх юмыг иддэг хэрэг үү? – Тэгэлгүй яахав хаях юм нэг ч байдаггүй хонины толгой ч бас янзтай амттай шүү гэхэд хажууд нь сууж байсан залуу огьсоноо босоод явчихав. Гэтэл Даниэл ч мөн ярвайн дахин юм асуусангүй. Санчир ойрдоо ингэж үнэн голоосоо инээгүйгээрээ инээн бүр ч цаашлуулмаар санагдан тарваганы тухай, айрагны тухай гээд өөрийн мэдэх хэрээрээ ярьж өгтөл Даниэл гэнэт – Тэгвэл та нар юунд амьдардаг вэ? Гэх нь тэр Санчир уурлан – Та нар шиг байшинд амьдардаг. Чи намайг нэг эрт дээр үеийн хүн хүрээд ирчихсэн, манай Монгол улс нийгэм хөгжилөөс тасарчихсан харанхуй бүдүүлэг улс шиг л юм бодоод байх юм. Тийм биш мэдээ та нар хаана унтаж, юу өмсөж, юу идэж ууж байна бид яг адилхан хэмээгээд босон явав. Саяхан л шоолон нулимсаа гартал инээж байсан тэрээр одоо бол уур нь хүрч тэдэнтэй хамт байж юм

ярихаас ч дургүй нь хүрэн харгалзагчид хэлэн өрөөндөө орон уншиж буй номоо дэлгэн хэвтлээ. **** Мөнхбат өрөөндөө орон Шин овогтод Эрдэнийн үгийг яаж хэлэхээ мэдэхгүй байсанаа Шин овогт өөрөөс нь факс ирэхийг хүлээж байгааг санан нэгэнтээ санаа алдсанаа Эрдэнийн бичсэнийг тэр чигт нь явуулав. Шин овогт өрөөндөө нааш цааш холхин: Муу нохой юу юу гэнээ. Үнээ буулга гэнэ шүү. Түй энэ Мөнхбат юу хийсэн хүн бэ. Биднийг тэр нохойд итгэл төрүүлэхээр танилцуулаагүй юм болов уу? Ямартаа ч одоо ирэх үгийг нь харъя. Ямар удаж байнаа нэгэнт шийдвэрээ гаргачихсан бол ингэж удмааргүй юм. Уг нь овоо их юм зулгааж Эрдэнэ нохойг нилээн шавхаж байгаад буулгаж авах төсөл юмсан хэмээн бодон байтал факс ирж байгаа дуулдахад бушуухан очин аван уншаад хуудас цаасанд

хамаг уураа гаргах гэсэн мэт базан газар шидээд муу нохойн гөлөг чи ч эзнийхээ хондлойг хазлаа даа хэмээн хараагаад сандал дээрээ хамаг тамир нь алдарсан аятай лагхийн суун гартаа байнга эргүүлдэг шоогоо хурдан хурдан эргүүлэн тамхи асаах гэтэл гар нь салгалан байсанд босон хундаг виски аяглан нэг амьсгаагаар уугаад тамхиа асаан буйдан дээрээ арагш налан тайвширахаар суулаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *