Home Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “8-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “8-р хэсэг”

0 second read
0
0
1,388

Шин овогт гартаа байнга эргүүлдэг шааригаа эргүүлэн хараал урсган сууна: Ямар бүтэлгүй юм. Ийм бүтэлгүй, урагшгүй, унхиагүй новш гэдгийг нь би хожуу мэдэх гэж. Жараахайгаар халим агнах хүсэл минь

ингээд талаар боллоо гэж үү? Үгүй, үгүй яавч тийм юм байж болохгүй. Эрдэнээ чи намайг тийм ч амар дөнгөхгүй. Би чамаас цаадхыг харна уу гэхээс үгүйдээ л чамтай адил харахгүй гэдгийг минь мэдэхгүй л

байна даа. Мөнхбат бууны нохой яаж би чамайг өөд нь татлаа. Хүний ач мэддэггүй өөдгүй новш. Одоо энэ Энхээг бас өөд нь татаад байдаг арай энэ Мөнхбат шиг бүтэлгүй юм биш байгаа. Аль нь чиг байлаа

гэсэн та хоёрыг уулзуулж болохгүй араа бодох хэрэгтэй Шин овогт минь. Эцсийн мөчид Монголыг Монголоор нь устгуулна. Намайг илчилж чадахгүй болох бүх юмыг нь л хийх хэрэгтэй байна даа.

Мөнхбат ч яахав тэртэй тэргүй амаа үдүүлсэн хүн харин энэ Энхээгийн амыг яажшуухан үддэг юм билээ хэмээн бодолд дарагдан суутал факсных нь машин дуугаран факс ирэв. “ Шин овогтоо би

Мөнхбат байна. Хэдий Эрдэнэ ерөнхийлөгч их хуралд өрсөлдөж чадахаа байсан ч “ Хог дахин боловсруулах үйлдвэр “ байгуулах нь хэвээрээ юм байна. Иймд та тайван байж болно. Сая намайг дуудан энэ тухайгаа хэлэн нөгөө Хятадууд чинь хэвээрээ юу хийнээ гээд болдоггүй юм бол хийчихээд болгоно доо гэхийг нь би хоёр чихээрээ сонслоо. Одоохондоо мэдээлэл энэ байна”. Үүнийг уншаад саяхан хамаг хараалаа урсган хөмсөгөө атиралдуулж байсан Шин овогтын магнай нь харин ч нэг тэнийх шиг болж ганцаараа чангаар инээд алдан сууна. Үүнээс арваад хоногийн дараа түүн дээр Мөнхбат маасайтал инээсээр ороод ирэв. – За сайн залуу ажил сайн уу? – Тиймээ эрхэм Шин овогтын буянаар маш сайн байгаа – Сайн байна, сайн

байна. Танай хар нохой яаж нэг бодолоо өөрчилөв? Тэр их сонин байна – Та намайг дутуу л үнэлж байна даа. Би Эрдэнэ ерөнхийлөгчийн итгэлт хүн болсоныг та мэднэ дээ. Сонгуульд бие даан нэр дэвшихийг нь түдгэлзүүлсэний дараа ерөнхийлөгч их ууртай байх болсон. Нэг өдөр би өрөөнд нь таны өгсөн үйлдвэрийн төсөлөө барин ортол өөдөөс уурлан: Наадах чинь одоо хэрэггүй гээд газар шидэхээр нь би хамж аваад – Ерөнхийлөгч минь сайн бодоод үздээ. Та уг нь мундаг сийрэг толгойтой хүн дээ. Улс өдий олон жил ярьчихаад хийж чадаагүй юмыг нь та байгуулаад ард олны итгэл, талархалыг хүлээвэл ямар вэ? Гэхэд минь удтал дуугай сууснаа намайг магтаад зөвшөөрсөн – Сайн байна, сайн байна. Би чамайг ийм мундаг чадалтайг чинь мэдэх болохоороо өөрийн итгэлт хүнээрээ сонгосон

юм шүү дээ. Тиймээ чи ааваасаа өөр хүн хэмээн инээд алдан хэлээд авчирсан бичиг цаастай танилцаж эхлэв. Ингээд цаашид хэрхэхээ ярин тохиролцоод маргааш нь Мөнхбат буцан явлаа. – Энэ чинь ямар үнэтэй юм, нөгөө хямд хийнэ гээд байсан нь яасан хэмээн Эрдэнэ асуувал Мөнхбат – Миний олсон энэ газар бол хамгийн гол нь туршлагатай юм билээ. Урд нь Англид бас нэг ийм үйлдвэр барьсан – Тэгэхдээ энэ бол ханасан үнээ хэлсэн байна. Дахиад жаахан буулгах хэрэгтэй. Ер нь би өөрөө очиж нэг уулзана байгаа. Нэг бол намайг урьж байна гэж хэл. Ерөөсөө тэр нь дээр юм байна. Үйлдвэр байгуулах газараа ч нүдээрээ үзэг – За би дамжуулъя. Одоо би явж болох уу ерөнхийлөгч өө маш их ядарч байна. Өглөө буугаад шууд л тань дээр

хүрээд ирсэн – Тэгдээ өнөөдөр сайхан амарчихаад миний үгийг дамжуулаарай. Мөнхбат ерөнхийлөгчийн өрөөнөөс гаран өрөөндөө ганцаараа суудаг тул Шин овогтод факс явуулан саяны Эрдэнийн ярьсан бүхнийг бушуухан бичиж дуусгаад гэрээдээ гарав. Ажилчид бүгд тарцгаасан тул “ Сан-Эр ” группын байрны бүх цонх харанхуй, гагцхүү нэгэн цонх ёлтойн гэрэлтэн харагдана. Түүний гар дээр Мөнхбатын Шин овогтод явуулсан факс Хятад хэл дээр байх аж. Юу бичсэнийг нь тайлж уншихаар толь бичиг барин суусаар ийнхүү ганцаараа ажил дээрээ орой болтол суусныг ч анзаарсангүй. Ганц нэг үгийг нь тайлж уншаад холбох гэж оролдон суугаа залуу их л махруу харагдана. “ Шин овогтыг таньдаг өөр хүн энд байдаг байх нь ээ. Энэ дээр юу гэж бичсэн юм бол. Ямарч байсан нэг үйлдвэрийн л тухай

бичиж. Үнэ хөлс өндөр гэнэ үү? яг юу гэсэн утгатай юм болоо? Хэнд итгэж тайлж уншуулах вэ? Хамаагүй нууц задруулчихвал үүнийг олж авсанаараа би буруутан болж Шин овогтын гарт үхэх нь тодорхой. Зарим үг нь толь бичиг дээр байхгүй юм. Интернэтээс утгачилж хайхаар мөн их удаж байна даа. Мөнхбат гэж арай ерөнхийлөгчийн баруун гар гэгддэг судалгааны багийн Мөнхбат биш байгаа даа. Ер нь тэрнээс зайлахгүй. Шин овогт аргагүй л урт гартай новш юм даа. Намайг юу гэж хэлж ерөнхийлөгчийн группт ажилд орууллаа. Энэ Мөнхбат бас л тийм үүрэгтэйгээс зайлахгүй. Ингэхэд юу л болоод байна даа. Би ер нь хаашаа яваад байна? ” хэмээн Энхээ бодолд дарагдан суутал түүнийг цочтол утсанд нь мессэж ирэв. Дугаарыг нь харвал Нарантуяагаас байсанд орой уулзана гэж байснаа гэнэт санан

бушуухан утсаа аваад – Уучлаарай би одоо болтол ажил дээрээ байна гэнэт ажил гараад – Аан за би харин гайхаад чамайг хүлээж ядаад залгаж байна – Юу? Чи одоо болтол наанаа байгаа юмуу? – Тиймээ би хүнд худлаа ярих дургүй баяртай хэмээгээд утсаа таслах хооронд Энхээгийн бачимдан хүлээж байгаарай одоохон очлоо гэх дуун бүдэг сонсогдов. Нарантуяа нэг хэгжүү нь хөдлөн явах гэснээ Эрдэнэтэй ярьсан яриагаа бодоод тэсэхээс өөр аргагүй болон хүлээхээр шийдэв. Тэр нэг өдрөөс хоёр хоногийн дараа Нарантуяа Эрдэнэрүү залган уулзмаар байгаагаа хэлэхэд тэд нэгэн тансаг газар уулзахаар болзов. Нарантуяа тохирсон цагтаа яван очвол Эрдэнэ аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээж сууна. – Энд чи бид хоёрт саад болох хүн нэг ч байхгүй. Ямар хоол идэх вэ? – Баярлалаа би хоол идмээргүй байна – За тэгвэл хэмээн хонхоо даран захиалгаа өгөөд авчирахад нь хэрэг болбол би

өөрөө дуудна хэмээн үйлчлэгчид нь хэлэхэд өнөөх нь ч угийн тийм журамтай бололтой толгой дохиод гарав. – За бодож үзэв үү? – Тиймээ би зөвшөөрч байна – Сайн охин би мэдээд байсан юмаа чамайг итгэл даах охин гэж. Тэгэхээр өнөөдрөөс ажилдаа орцгооё. Чи Хандад ажлаасаа гарах болсон тухайгаа маргааш хэлээрэй. Юу ч гэсэн яахав. Гадагшаа гарах гэж байгаа ч гэж хэлсэн болно – Би хэлчихсээн Эрдэнэ ахаа. Өнөөдөр өглөө захиралд хэлчихсэн. Их гайхаж байна билээ – Тэгнээ чамд их сайн юм билээ. Чи тэгэхээр яг юу хийх ёстойгоо ерөнхийд нь мэдсэн тиймээ? – Тиймээ би сайн ойлгосон. Захирал намайг гарахад нүдэнд нь нулимс цийлэгнээд хоолой нь чичрээд: Нарантуяа чи заавал гарах ёстой юмуу? Хүү минь гадагшаа гараад ямарч сураггүй болсон. Одоо чи ингээд хажуунаас минь холдчихоор миний бие үнэхээр хоосон болж ганцаараа үлдэж байх шиг болоод байна гээд би ч тэсгэлгүй дагаад уйлчихсан. Та битгий хэлээрэй гэсэн

болохоор уучлаарай гэхээс өөрийг хэлж чадахгүй байсаар гарсан хэмээн санаа алдахад Эрдэнэ өөдөөс нь хайр шингээсэн эцэг хүний энэрэнгүй харцаар ширтээд – Тиймээ Ханд минь Санчирыг санаад их хэцүү байгаа. Үнэндээ бол Энхээг таньж чадвал бид хоёр чамайг Санчирлуу явуулах бодолтой байна. Тэгэхдээ тэрийг дараагийн ээлжинд ярьцгаая. Одоо эхний ээлжинд чи надад Энхээг таниад өг – Захиралын сайхан сэтгэл, таны надад хүлээлгэсэн тэр их итгэлийг зөрчиж би үнэхээр чадахгүй юм билээ. Санчир одоо болтол надруу нэг ч яриагүй магадгүй тэндээ хүнтэй болсон юм байлгүй дээ хэмээгээд санаа алдахад Эрдэнэ энэ янзаараа бол байдал бишдэж Нарантуяа Энхээд дасчихвал бүх зүйл нурна хэмээн санаад өмнөх цайнаасаа хэд балгаад – Нарантуяа чи маш анхааралтай сонсоорой. Би чамд бас нэг нууц дэлгэе. Энэ мөн л чи бид хоёрын хооронд л үлдэнэ. Бас үүнийг сонсоод битгий миний хүүгээс нүүр бууруулаарай гэж би чамаас хүсэх

байна – Тэр чинь юу гэсэн үг вэ Эрдэнэ ахаа? – Үнэнийг хэлэхэд Санчир тэндээ хүнтэй болоогүй. Би очоод ирсэн. Санчир минь дураараа болохоор тэнд задарч байх шиг байна билээ. Ууж, идэн хичээлээ ч олигтой сурахгүй. Би зуны амралтаараа ирээгүй болохоор нь хэлэлгүйгээр нэг очтол гэртээ баахан залуустай шал согтуу байсан хэмээн хэлээд үргэлжлүүлэн тэгээд би уурлаад түүнээс хойш халаасны мөнгө өгөхөө байсан. Шартай юм болохоороо мөнгө өгөхгүй байна гээд надад уурлаад наашаа залгах ч үгүй, ирэх ч үгүй байгаа юм. Үнэндээ ээжтэйгээ ч ярьдаггүй. Ханд минь хүүгээ бас л хараад, санаад хэцүү байх шиг байна билээ. Одоо охин минь бүхнийг ойлгов уу? Би энэ ажлыг дуусахаар чамайг Санчирын хойноос явуулж хажууд нь сургуулийг нь төгсөж иртэл нь байлгах бодолтой. – Яанаа тийм гэж үү,

нээрээ юу? Хэмээн дуун алдахад Эрдэнэ – Төрсөн хүүхдээ худлаа ярьж муулдаг эцэг гэж хаана ч байдаггүй юмаа. Чамайг би нэгэнт өөрийн гэрийн хүнээр бодох болж дэндүү их итгэл хүлээлгэж байгаа минь энэ тул бүхнийг хэлж байна – Тиймээ одоо би бүхнийг маш сайн ойлголоо. Намайг өөрийн хүнээр бодож итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа. Би таны төлөө чадах бүхнээ хийх болно. Бас захиралын төлөө. Ханд багш минь надад үнэхээр сайн байдаг юм. Тийм болохоор би энэ сайхан сэтгэлийг хөсөрдүүлэх ухамсар надад байхгүй ээ – Энэ чинь л чухал за амжилт охин минь чамд баярлалаа. Ингээд тэр хоёрын уулзалт өндөрлөв. Нарантуяа уулзаж байхад Энхээ хэд, хэд залгасан байхаар нь буцаж утасдвал орой уулзая хэмээгээд суух газраа хэлчихээд өөрөө ийнхүү алга болсон нь энэ билээ. **** Рондо гэртээ нааш цааш холхин алхална. Кэтий халуун кофе хийж өгөөд занг нь

мэдэх болохоор юу ч хэлэлгүй чимээгүйхэн хөдөлгөөн бүрийг нь ажиглан суув. Гэтэл ч энэ бүх байдлыг эвдэн Рондогийн утсанд дуудлага ирэхэд тэрээр үүнийг л хүлээж байсан мэт бушуухан аван нууц нэрээ хэлтэл цаанаас нь нэгийг хэлэв бололтой төд удалгүй утсаа буйданруу чулуудаад нүд нь хэрцгийгээр эргэлдэн – Тэнэг юм даа хэмээн өөртөө хэлээд хаашаа ч юм гарахаар хувцаслаж эхлэв. Кэтий харин энэ удаа хүрмийг нь барин өмсгөж өгөөд – Хаачих гэж байгаа юм хонгороо. Хэн тэнэг гэж? – Чиний мөнгөний уурхайг баян эцэг нь хаясан бололтой. Сохор зоос ч өгөхөө больсон гэнээ. Тэгсэн мөртөө өөрөө тэндээ банк хүртэл байгуулж баяжиж байгаа юм байх. Сая Шин овогт ярьж өгөөшөөс хурдан салахыг хэллээ. Алсан ч болно яасан ч болно бидний дур юм гэнээ – Тиймүү хэрэв алах бол гарын хээгээ

үлдээвээ хонгороо. Чи урьд нь ял эдэлж байсан энэ хэрэг илэрвэл би чамгүйгээр удаан байхад надад үнэхээр хэцүү байна хэмээгээд бэлэн нулимсаа асгавал Рондо Кэтийг энгэртээ тэврээд – Би хуруугаа ч хүргэхгүй. Энэ бүхнийг нөгөө мангар хараар хийлгэх болно битгий санаа зов хонгор минь хэмээгээд үнсээд гэрээс гарав. Рондо явсаар Санчирын байгаа газарт дөхөж ирээд гэрлээ унтраан явсаар сая байшинд ирэн нууц дохиогоороо хаалга гурвантаа тогшвол Пэт бушуухан хаалгаа нээгээд түүнийг дотогш оруулав. Рондог ирсэнд ихэд баясан – Ашгүй цаадуулаас чинь нэг мөнгө ирэв үү их удаж байна шүү? – Буруу тооцоолсон байна Пэт. Энэ өгөөшийн эцэг нь мөнгө өгч чадахгүй гэсэн гэнэ. Эзэн өгөөшийг яаж ч болно хэмээн чи бид хоёрын мэдэлд үлдээсэн. Үүнийг сонсоод Пэт ихэд уурлан – Чи муу нохой

худлаа яриад хамаг мөнгө авчихаад. Ямар эзэн хаана байдаг хүн юм тэр чинь? Би энэ эзгүй байшинд бүхнээс хол энэ өгөөшийг чинь харж өчнөөн удлаа. Эхэндээ худлаа хэдэн поунд өгчихөөд одоо өгөхөө болино гэж юу гэсэн үг байдаг юм. Энэ бүхэн чамаас гарцаагүй хэмээгээд заамдан авч цамцных нь захаар хоолойг нь шахан хана хүчтэй цохин налуулбал ингэнэ чинээ санаагүй байсан Рондо амьсгал нь боогдон хөл нь газраас хөндийрөөд ирэх мэт болж нүд нь ч бүлтрэх шахан хацар нь халуу оргин толгой нь дүүрээд ирэхэд хамаг хүчээ шавхан Пэтийн салгадаггүй хутгийг бүснээс нь сугалан аваад суганд нь дүрвэл Пэтийн гар нь сулран амандаа хараал урсгасаар тэрий хадан уналаа. Цус хараад нэгэнт улайрсан Рондо эвхрэн хэвтэх Пэтийн дээрээс мордон суугаад – Би ч гэсэн чамтай адил юу ч үгүй хоцорлоо

мэдэж байна уу? Ингээд чи хүнийг боож ал май чи хэмээгээд зүрхэн тушаа нь хэд хэд бүлэхэд Пэт юу ч дуугарч чадалгүй хэд татвалзаж байснаа үхэтхийн уналаа. Рондо сая сэхээ аван үсрэн босоод цустай гараа харан амандаа хараал урсгасаар яахаа мэдэхгүй эргэлдэж байсанаа доод хонгилд байх Санчирт энэ бүхнийг чихэхээр шийдэн бушуухан гараа арчаад юу ч болоогүй мэт түүн дээр оров. – Санчир минь чи суллагдсан. Танай эцэг чиний бүх мөнгийг манай эзэнд өгсөн байна. Чамд баярласанаа хэлж суллахаар ирлээ – Аав намайг энд байгааг мэдэхгүй чи битгий худлаа яриад бай – Худлаа байталаа би чамайг дайлах гээд шар айраг хүртэл аваад ирэх үү. Зовоож байсан бол уучлаарай. Май энийг уучих хэмээн дээр хөргөгчнөөс авсан шар

айрагаа түүнд өгөхөд Санчир ч гуйлгуулаад байсангүй нэг амьсгаагаар бүгдийг уувал ходоод нь халуу оргин нэг л таатай ч юм шиг мэдрэмж төрөөд ирэхэд дахин нэгийг задлан мөн л бараг нэг амьсгаагаар бүгдийг уугаад – Пэт хааччихав бидэнтэй найрлахгүй юм байх даа? – Цаадах чинь би сая хэлэхэд уухай орилоод гараад гүйсэн. Одоо нэг хүүхний дээр мордохоор зэхэж байгаа биз хэмээгээд инээхэд Санчир ч мөн даган инээгээд – За тэгвэл явцгаах уу хэмээн өндийвөл Рондо сандарч байсан ч түүнийгээ ил гаргалгүй – Түр хүлээж бай одоохон. Пэт миний машиныг аваад явчихсан. Хоёулаа иртэл нь сайхан ууж байя хэмээгээд өмднийхөө араас виски гарган тавиад

ихээр инээвэл Санчир – Чи энийг уучихаар яаж машинаа барих юм. Хоёулаа очиж байгаад болъё хэмээн худлаа найр тавьтал Рондо – Тийм шүү угаасаа энэ хар шөнөөр яваад дэмий байх. Явлаа ч чамд очих газар, хүлээх хүн байгаа биш. Би Кэтийд чамд байр олчихоорой гэж наашаа гарахдаа хэлсэн. Тэгэхээр маргааш өглөө эрт гараад орой очвол чи орох оронтой болчихно. Санчир Кэтий гэдэг нэрийг дуулаад хөмхийгөө зуун гараа зангидан суутал Рондо энэ бүхнийг нь хараад – Найз минь одоо уурлаад яахав. Би ч анхандаа мэдээгүй надаас их хөндий болоод байхаар нь тагнаж байгаад чамтай хамт байх болсоныг нь мэдээд. Үнэнийг хэлэхэд Кэтий надаас холдож чадахааргүй их өртэй. Хүүхнүүд угаасаа л ийм. Би чам дээр хүүхэн авч ирэх гэсэн боловч энэ бөглүү газраас олдохгүй байна. Тийм болохоор

хоёулаа л сайхан ууя хэмээн түүнд ахиухан аяглан барьлаа. Санчир ч нээрээ очих газаргүй би хаачих билээ хэмээн уусаар. Хэн нэг нь түүний гарт хүйтэн төмөр хүргэхэд тэрээр арайхийн толгойгоо дааж ядан өргөвөл дөрөв таван цагдаа харагдах нь тэр. Би … Рондо чи … та нар юу болоод байнаа … хэмээн орилтол нэгэн цагдаа түүний шилэн хүзүүн дээр цохин ухааныг нь манартуулаад машинд чихэн суулгав. Та нар намайг яалаа гэж авч явж байгаа юм бэ? Би барьцаанд байсан энэ бүхнийг тэр Рондо л мэднэ. Тортой бүхээгтэй машины тээшинд гавтай суугаа түүнийг цагдаа нар сонссон ч хэн ч түүнтэй юу ч ярьсангүй явсаар сая ирэх газраа ирцгээв бололтой машинаас буулгалаа. – Би хаана байнаа. Энэ Англи улсын нутаг дэвсгэр мөн биз дээ? Хэн ч хариулахгүй байгаад аргаа баран орох байшингийнхаа

үүдэнд ирээд хаягийг нь харвал Искапа хотын урьдчилан хорих газар гэсэн хаяг харагдах нь тэр. Хүргэж ирсэн цагдаа ороод түүнийг тушаагаад гарахад өндөр хар харгалзагч гавтай чигээр нь дагуулан явсаар том өрөөнд ганцааранг нь оруулав. Хана дагуулан тавьсан модон орнууд дээр эвхээд тавьсан адъяал харагдахад үүнийг нөмрөөд унт өглөө шүүгч ирнэ хэмээгээд гаднаас нь том төмөр түлхүүрээр зүрхийг нь зүстэл дангинатал эргүүлэн түгжээд цаашаа явав. Санчир энэ бүхнээ зүүд байгаасай хэмээхдээ өөрийгөө чимхэн үзвэл өвдөж байсанд хаалганы хажуугийн модон орон дээр хөлөө эвхэн суугаад юу болоод байгааг ойлгохоор хичээж байсан ч түүний толгой эрүүл бусаар сэтгэн дүйнгэтэн яг л хар тамхиа татсан аятай өвдөн зовооно.

Санчир толгой нь задрах гэж байгаа аятай өвдөн эргэж хөрвөөсөөр арайхийн дөнгөж унтаад байтал хэн нэг нь түүнийг цохин сэрээв. Дагаад яв хэмээн харгалзагч хэлэхэд нойрноосоо бүрэн сэрж ядан учрыг нь ололгүй даган алхсаар нэгэн өрөөнд оров. Тэнд түүнийг энгийн хувцастай халзан ч гэмээр шингэн үстэй ширүүн харцтай 40 орчим насны хүн хүлээж суув. – Овог нэр? – Эрдэнийн Санчир – Аль улсаас ирсэн? – Монгол улсаас – Энд юу хийдэг вэ, бичиг баримттай юу? – Би оюутан тиймээ байгаа – Алив үзье? – Одоо надад юу ч байхгүй. Намайг гэртээ байж байхад гэрийн минь хувцастай барьцаалаад аваад явсан. Би барьцаанд байж байгаад одоо суллагдаж болно гэдэг өдөр цагдаа нарт баригдсан – Чи ямар учраас баригдсанаа мэдэж байна

уу? – Би юу ч мэдэхгүй, санахгүй байна – Яагаад? – Би их согтоод бүр тасарчихсан юм – Чи дөнгөж сая барьцаанд байсан гээгүй билүү? – Тийм л дээ барьцаалж байсан хүмүүс намайг суллагд гээд бид хоёр виски уусан – Их л өгөөмөр барьцаалагчид юм даа хэмээгээд инээмэр аядахад хажууд нь харгалзаж байсан цагдаа ч мөн жуумалзав. Тэрээр үргэлжлүүлэн: Чамайг ингэхэд яагаад барьцаалсан юм?, Ямар хүмүүс барьцаалсан гэж?, Бас хаана барьцаалж байлгаж байсан юм? Хэмээн цаанаа л нэг ёжлонгуй өнгөөр асуувал Санчир юу гэхээ мэдэхгүй хэсэг тээнэглэзэж байснаа бүх үнэнээ хэлэхээр шийдэн – Яагаад барьцаалах болсоныг би ч мэдэхгүй. Нэг л мэдэхэд барьцааны хүн болсон гадаад хүн гээд мөнгөтэй гэж бодсон юм байлгүй. Би Кэтий гээд Англи найз хүүхэнтэй байсан нэг л өдөр тэрний нөхөр гээд нэг залуу намайг

барьцаалж байна гээд харанхуй шөнө нүдийг минь боож байгаад аваад явсан. Нүд минь боолттой байсан болохоор яг хаана байснаа би мэдэхгүй. Нүдний боолтыг авахад нэгэн хаусны зооринд байсан – Чи тэгээд хэнтэй виски уусан болж байна? – Рондотой. Кэтийгийн нөхөртэй хамт уусан – Тэнд та хоёроос өөр хүн байсан уу? – Уг нь намайг харж байсан хар залуу байсан. Пэт гээд тэр харин тэр шөнө бид хоёртой уугаагүй – Яагаад? – Рондо хэлэхдээ Пэт машиныг нь унаад хүүхэн олох гээд явчихсан гэсэн хэмээгээд инээхэд шүүгч хэлсэн бүхнийг нь бодож байснаа ширээн доороосоо уутанд хийсэн нэгэн хутга үзүүлээд – Энэ хэний хутга болохыг мэдэж байна уу? – Үгүй ёстой мэдэхгүй. Байз, байз энэ чинь Пэтийн биенээсээ салгадаггүй байсан

хутга байна. Би бариулыг нь хараад таньж байна – Гарцаагүй биз? – Тиймээ нэг удаа энэ хутгаараа намайг сүрдүүлж хуйнаас нь сугалан нүүрэн дээр минь тулгаж байхад би энэ хээг их сайн харж авсан хэмээн хэлээд хуруугаараа хас лугаа хээг заан хэлбэл шүүгч – Бүгдийг ойлголоо. Одоо чиний хурууны хээг авах болно. Тэгээд энэ хутган дээрхи хурууны хээтэй харьцуулна. Пэт чинь энэ хутгандаа алагдчихсан чиний хажууд хэвтэж байсан. Харин чи их хэмжээний хар тамхи хэрэглэсэн, бас энэ хутгийг тас атгаад гар чинь цус болчихсон байсан. Бүх шинжилгээг аваад сарын дараа дахин шүүх хурал хуралдана – Юу??? Үгүй ээ энд эндүүрэл гарсан байна. Би хүн алаагүй би алуурчин биш хэмээн орилоход харгалзагч түүний хоёр

гарыг гавлан өрөөнөөс аваад гарав. Санчирыг авч гаран нэгэн өрөөнд оруулан хувцас олгож өгөөд түүнийг хорих тасагт ганцааранг нь оруулав. Хоригдлууд өрөөнийхөө цонхоор шинээр ирж буй хоригдолыг сониучирхан ширтэцгээнэ. Санчир орилоод цөхөрсөн бололтой болж байгаа бүхэнтэйгээ эвлэрч ядан уйлж эхлэв. Төмөр орон дээр гавыг нь авсан гараараа толгойтой үсээ тас зууран өвдөгөө тэврэн хэдий хэр удаан суусныг мэдэхгүй хаалга онгойх дуулдахад дээш харвал өндөр хар харгалзагч түүнд адъяал мөн нэг бор ууттай зүйл өгөөд хаалгийг нь дахиад түгжив. Санчир даарч байсан тул адъяалаа нөмрөөд уутны амыг онгойлговол жижиг савтай сүү, хэрчим талх, нэг зүсэм хиам, ширхэг алимтай харагдахад өлсөж байгаагаа сая

л нэг мэдэв. **** Нарантуяа Энхээг ирэхээр хэрхэн ярих талаараа бодон сууж байтал түүнийг араас нь цочтол нь хэн нэг нь тэврээд авахад өөрийн эрхгүй дуун алдан огло харайвал Энхээ сандран – Уучлаарай би чамайг цочооё гэж бодоогүй юм шүү уучлаарай – Чи ямар мангар юм бэ? Яг зүрх амаар гаргах гэж байна ш дээ – Зүрх чинь их томоо амаар багтаж гарахгүй санаа зоволтгүй хэмээгээд инээхэд Нарантуяа ч тэсгэлгүй инээд алдан – Чи нээрээ хэдэд ирнэ гэчихээд хэдэн цагт ирж байгаа юм бэ? Тэгээд хоцорчихоод хүн цочоогоод ийм найз байдаг юмуу хэмээн худлаа уурлаж буй янз үзүүлбэл Энхээ үнэхээр гэмшиж буй бололтой – Харин тиймээ яг гарах гэсэн чухал ажил гараад нухаж суусаар байгаад цаг ийм орой болсоныг мэдсэнгүй – Ямар ажил гэхээрээ бүхэл бүтэн хүн мартуулхад хүргэдэг байнаа?

Хэмээн худлаа үгийн далимд мэдэж авахаар далим гарсанд олзуурхан бушуухан өлгөж аваад хэлбэл – Харин санаандгүй байж байгаад нэг юм олоодоо. Тэрийг тайлж унших гэж толь бичиг эргүүлсээр байтал хамаг цагаа авчихлаа – Аан ямар хэл дээр юм би Англи хэл гадарлана л даа хэмээн худлаа хэнэггүй царайлан хэлбэл Энхээ гараа сунган гараас нь атгаад – Чамд маш их баярлалаа. Найз нь ч гэсэн Англи хэлийг гадарлана. Гадарлана ч гэж Англид сургууль төгсөөд ирсэн ухаантай. Герман хэлийг ч муухан гадарлана. Харин Хятад хэлийг бол ёстой А ч байхгүй юм байнаа – Нээрээ тийм ш дээ. Чиний хажууд ингэж хэлсэндээ ичиж байна мартчихаж хэмээгээд доош харвал Энхээ – Зүгээр дээ угаасаа бид ямар удаан уулзаж байгаа биш. Тэгээд ч би чамд энийг хэлж байхад чи их айсан байсан л даа – Тиймээ за тэр яахав

битгий муухай юм сануулаад бай. Ингэж хамаг бүхнээ умарттал ажил гарсаныг бодоход их л чухал ажил байна даа тиймээ. Найз нь чадах хирээрээ туслахад бэлэн байна. Учир нь чи намайг нэг удаа аварсан би чамд өртэй үлдмээргүй байна – За ойлголоо дараа чиний туслалцаа гарвал би шууд хэлнээ. Энэ нэг их чухал юм бишээ. За одоо ажил яриад яахав өлсөж байна сайхан хоол идэцгээе хэмээн ярианы сэдэвээ өөрчлөөд өмнөх менюгээ харан чи юу идэх вэ? Би сайхан шөл ч уучихдаг юм билүү хэмээн өөдөөс нь харан инээмсэглэвэл Нарантуяа эхний ажил нь бүтэлгүй болсонд өөртөө уур нь хүрэн харж, харж

шпагетти гээд бие засаад ирье хэмээгээд босов. Нарантуяа ариун цэвэрийн өрөөнд орон Эрдэнийн утасруу залгавал тэрээр олон ч дуудуулсангүй утсаа авлаа. – Эрдэнэ ахаа би Нарантуяа байна. Бид дөнгөж сая уулзлаа. Энхээ ирнэ гэсэн цагаасаа хоцроод – Ингэхэд чи хаанаас ярьж байна – Би ариун цэвэрийн өрөөнөөс нь ярьж байна – Хэний? Энхээгийн гэрт байгаа юмуу? – Үгүй дээ бид хоолны газар байна – Аан тэгвэл сайхан хооллоорой. Маргааш би өөрөө чамруу яръя

хэмээгээд хариу хэлэлгүй утсаа таслав. Нарантуяа яагаад ч юм сандран хэсэг азнан тайвширч аваад гарах гэтэл өмнөөс нь Энхээ ороод ирэх нь тэр.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…