Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “7-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “7-р хэсэг”

3 секунд уншина
0
0
447

“Сорилт” Эрдэнэ өрөөнөөсөө Энхээрүү залгатал утас нь холбогдохгүй байв. Дахин, дахин залгасан ч холбогдсонгүй. Хэлээд байсан найзынх нь утсыг авч амжаагүйдээ уур нь хүрэн гарах ажилтай байсан тул

өрөөнөөсөө гарлаа. Өдрийн хоолонд орж чухал яриагаа тохирон салбараа Америкын нэгдсэн улсад хийхээр тохиролцон зайлашгүй хэл сурахаас өөр аргагүй болсон тул ганцаарчилсан хичээл заалгахаар

шийдэн өрөөндөө ирвэл нарийн бичиг нь – Ерөнхийлөгчөө таньтай уулзахаар нэг залуу өглөөнөөс хойш хүлээж байгаад хоол идчихээд ирье гарахаар бол энэ утасруу яриарай гээд саяхан гарсан – Хэн гэж

ямар залуу байна? – Мэдэхгүй би ер харж байгаагүй юм билээ. Зөвхөн таньтай уулзаж ярилцана гэсэн – Зөвхөн надтай гэсэн гэнээ хэмээсээр өгсөн дугаарыг нь аваад өрөөндөө оров. Өрөөндөө ороод залгах гэснээ

хүлээхээр шийдэн залгасангүй. Гэтэл ч цаг гарангийн дараа орж болох уу? Хэмээн хаалгийг нь тогшин орж ирсэн залууг хараад – Хүүе Энхээ энэ чинь чи юу, За сайн явж ирэв үү? – Тиймээ Эрдэнэ ахаа сайн явж

ирлээ. Та сайн сууж байв уу? – Сайн, сайн зөвхөн надтай уулзана хэмээн хүлээж байсан залуу чи байх нь ээ. Алив ийшээ суу хэмээгээд хонхоо даран нарийн бичигтээ цай захиалаад ширээнийхээ эсрэг талд байх буйдан тийш заав. – Хэзээ ирэв хэл чимээ ч үгүй гэнэт ороод ирэх чинь – Харин тиймээ яаралтай наашаа явах болчихоод ярьж амжсангүй. Та ч эндээ од юмаа – Од байхдаа яахав дээ тосоороо гоож хэмээгэээд инээхэд Энхээ ч мөн даган инээгээд – Нээрээ шүү таныг ёстой захын нохой ч андахгүй мэдэх юмаа. Би ирээд таны нэрийн хуудсыг ахдаа үзүүлтэл шууд л хаанаас олж болохыг минь хэлээд: Чи энэ том хүнийг яаж таньдаг юм тэгээд бүр нэрийн хуудас нь хүртэл байж байдаг гээд гайхаад. Тэгэхдээ би таныг яаж таньдаг болсоноо ахдаа ч хүртэл хэлээгүй – Сайн байна. За тэгэхээр бүр ирэв үү түр ирэв

үү? – Бүр ирсэн. Сургуулиа ч төгсчихсөн. Нөгөө таньд хэлж байсан найздаа Санчирыг сайн захиж үлдээсэн байгаа. Ямар нэг юм болбол надад заавал хэлнэ – Хүү минь бүр холбогдохоо байлаа. Сайн л байдаг байгаа санаа зовоод байх юм – Санчир сайн байгаа. Харин сүүлийн үед би ч наашаа ирэх гээд тэгээд ч сургуулиа төгсчихсөн болохоор бараг тааралдаагүй. Байраар нь нэг очтол тэндээсээ нүүчихсэн байсан. Найз охинтой болсон байсан тэрийгээ дагаад л нүүсэн бололтой. Би нөгөө найздаа хаана байгааг нь олохыг бодоорой гэчихсэн байгаа – Аан тиймүү утас нь ч болохгүй юм? – Утсаа хүртэл сольчихсон юм шиг байсан сүүлийн үед залгасан ер холбогдохоо байсан. Таныг явсаны дараа бид их сайн найзууд болсон л доо – Аан тэгээ юу хэмээгээд уртаар санаа алдан байтал нарийн бичиг ч байхуу цай авчирч өгөөд тэндээс гарав. – Эрдэнэ ахаа би ажилд хурдан орох хэрэгтэй байна.

Учир нь манайхан жаахан санхүүгийн асуудалд орчихоод би ирэхээс өөр аргагүй болсон юм л даа. Таны доор л ажиллаж байвал – Яг одоо бэлэн орон тоо байхгүй тэгэхдээ би бодож л явъя – Эрдэнэ ах минь би тулчихаад байнаа. Та л надад тусал. Эрдэнэ яах талаар хэсэг бодлогширч сууснаа – Ингэхэд чи ямар чиглэлийнх билээ? – Би Безнисийн удирдлага – Сайн байна хэрэгтэй л мэргэжил байна. За чи ямартаа ч түрдээ тогтсон орон тоогүй манай ажилтай танилцаад нарийн бичигт туслаад байж бай. Удахгүй орон тоо гарах байх. Би Америкт салбараа нээх бодолтой байгаа. Хэрэв тэр бүтчихвэл чамайг тэндэхийн төлөөлөгчөөр явуулнаа – Маш их баярлалаа Эрдэнэ ах минь. Би таныг ийм агуу сэтгэлтэй гэж мэдээд байсан юмаа. Санчирт та санаа зоволтгүй. Миний найз надаас илүү юу гэхээс дутуу биш. Би

хүргэсэн мэдээллийг байнга таньд дамжуулж байх болно. Гэтэл ч утас нь дуугарав харвал холын дуудлага байна. Уучлаарай Эрдэнэ ахаа гаднаас залгаж байна хэмээгээд утсаа аван ярьж байснаа – Чих нь хангинав уу гэлтэй найз минь залгаж байна. Урд шөнө Санчирыг нэг баранд харсан гэнээ. Найз хүүхэнтэйгээ хоёулаа явж байсан гэнэ хэмээн худлаа ярьвал Эрдэнэ сая нэг санаа нь амрав бололтой – Ашгүй мэнд л байгаа юм байна. Наад залуугаа энэ мэтээр мэдээлэл хүргэж байвал бас шагнана гэж хэлээрэй хэмээгээд сая нэг уртаар амьсгаа авав. Ингээд Энхээ маргаашнаас эхэлж Эрдэнийн дор ажиллах болон их л урам зоригтойгоор тэндээс гарав. Эрдэнэ Энхээгийн талаархи бүртгэлийг асуухаар цагдаагийн хошууч найзруугаа залган Энхээгийн овог нэр гэрчилгээний дугаарыг өгөөд өрөөндөө хүлээж сууна. Чи яагаад гэнэт хүрээд ирэв. Тэгээд яагаад заавал манайд ажилд орох гээд

зүтгээд байна? Манай групп том болохоор удаан ажиллана найдвартай гэж бодож байна уу? Эсэн бөгөөс өөр бодолтой байна уу? За аль нь чиг байлаа гэсэн сайн шалгаж байж чамайг өөрийн итгэлт хүнээ болгоно доо. Юун төлөө чамаас илүү оймс элээлээ хэмээн бодон суутал төд удалгүй найз нь утасдан ямарч асуудалгүй хэмээв. Эрдэнэ түүнд талархалаа илэрхийлээд Энхээг хэрхэн сорих тухайгаа бодож эхлэв. **** Энхээ Эрдэнийн итгэлийг авахын тулд бүх л ажлаа анхааралтай нарийн судлан мэдэж авах анхан шатны мэдлэгийг дор нь сураадахав. Тэрээр харих замдаа Англи улсруу Санчирыг захиж үлдээсэн залууруу залгав. Нилээн хэд дуудуулж байж сая нэг нойрмог дуутай юм утсаа авлаа. – За сайнуу Энхээ байна унтаж байгаа юмуу? – Харин тиймээ чи ямар эрт залгадаг юм бэ? – Харин яаралтай ярих

хэрэг гараад уучлаарай. Миний захьсан залуу юу болж байна? – Тэр ерөөсөө сургуульдаа ирэхээ байсан. Байгаа газрыг нь би хайгаад олохгүй байна. Өдөрт түүнийг л хайдаг ажилтай болоод байна даа – Чи танил талуудаа ашиглав уу? – Тэгэлгүй яахав. Хүнд гарын найзууддаа ч хэлсэн ямарч чимээ байхгүй яг л усанд хаясан чулуу шиг алга болчихоод олдохгүй байна тэр залуу чинь – За, за чи чаднаа. Цаадхыгаа үхсэн амьд аль нь боловчиг заавал олж зургийг нь аваарай. Би аавынх нь мэдэлд ажилд орсон. Нээрээ мартсанаас хэрэв чамайг сайн ажиллах юм бол бас шагнана гэсэн шүү – Нээрээ гэж үү? Тэгвэл надад бас шан харамж ирэх нь ээ – Тиймээ тэгэхээр сайн ажилаарай. Би ажилд орох гээд уулзаж байхад чи яг хэлсэнээр залгаад

тэгээд би баранд найз хүүхэнтэйгээ явж байна гээд худлаа ярьчихсан. Тийм болохоор дараагийн удаа надаас заавал зураг нэхнэ. Их хөгшин бурхи байгаа юм. Чи харин хэлсэн цагаасаа хойно ярьсан шүү. Хэрэв тэрнээс эрт бид уулзаж амжсан байсан бол бүх төлөвлөгөө нурах байлаа. Дараагийн удаа ингэж болохгүй мэдээ – Ойлголоо, ойлголоо одоо болов уу би унтмаар байна – Болсоон баяртай гээд утсаа таслаад: Бүтэлгүй ч хамтрагч болдоо гэсээр алхаж байтал чанх урд нь нэгэн бүсгүй толгойгоо унжуулан бодолд дарагдан алхах харагдана. Энхээ түүнийг зэрвэсхэн харчихаад нэг ч их анзаарсангүй байтал хаанаас ч юм хоёр согтуу залуу гарч ирэн бүсгүйг хоргоож эхлэх нь тэр. Бүсгүй ч тэднээс айж буй бололтой цүнхээ элгэндээ тас тэврэн тойрон гарах

гэтэл өнөөх хоёр явуулах шинжгүй ээрнэ. Энхээ олон ч юм бодолгүй том, том алхан тэдэн дээр ирээд – Амрыг эрье юу болж байгаа чинь энэ вэ? Хэмээн чангахан дуугаран асуухад өнөөх хоёр ч цагдаа байна хэмээн айгаад бушуухан гуйвлан холдоцгоов. Бүсгүй сая сэхээ аван – Таньд их баярлалаа би ч ингээд өнгөрлөө л гэж бодлоо – Зүгээр дээ энэ орой ганцаараа юу хийж яваа юм болгоомжтой явахгүй хэмээгээд харвал нүдэнд дулаахан өөрийнх нь үеийн бололтой эмэгтэй байв. – Харин ажилтай байгаад оройтчихлоо – Би таныг дөхүүлээд өгье дахиад иймэрхүү хүмүүс тааралдахгүй гэх баталгаа байхгүй – Төвөг удаж байгаад уучлаарай – Юундаа төвөг удах билээ. Ингээд зэрэгцэн алхан хэсэг чимээгүй явсанаа – Залуу улс байж ингээд явах чинь тэнэг юмаа хоёулаа танилцая Энхээ саяхан Монголд ирсэн – Нарантуяа хаанаас ирсэн гэж. Монгол өөр болж уу? – Англиас ирсэн. Тиймээ

Монгол маань танигдахын аргагүй болж. Би ч бараг төөрөөд л байна даа гээд инээхэд Нарантуяа Англиас гэхийг сонсоод Санчирыг асуух гэснээ юу ч гэж бодох юм хэмээгээд даган инээмсэглээд өнгөрөв. – Ийм сайхан бүсгүй орой үдшийн цагаар ганцаараа явж болохгүй ш дээ. Нөхөр чинь тосч авдаггүй юмуу? – Нөхөр байхгүй л дээ – Тэгвэл найз залуу чинь. Гэртээ өөрийнхөө амрыг хараад сууж байгаа хүн худлаа хайртай гэж мянга орилоод яахав дээ ийм л үед хань болж туслах ёстой биз дээ – Найз залуу маань гадаадад байдаг юмаа – Аан тэгвэл ч өөр хэрэг хэрэггүй баахан юм ярьсанд уучлаарай. Байнга уучлаарай гээд байхаар битгий буруугаар ойлгоороо ингээд сурчихаж хэмээгээд инээхэд Нарантуяа ч мөн инээгээд – Зүгээрдээ харин ч соёлтой сайхан байна. За манайд хүрээд ирлээ. Чамд их баярлалаа – Баярласан бол утасныхаа дугаарыг өгчих. Даварч байгаа юм биш шүү. Яахав адал явдалтай танилцсан бүсгүй маань таалагдаад бүр сайн найзууд

болмоор санагдаад одоо чинь 21-р зуун биз дээ? – Чи ч их шударга юмаа. Тиймээ бид 21-р зууны залуус гээд дугаараа өгөөд баяртай баярлалаа гэсээр гэртээ орлоо. Нарантуяа гэртээ ороод хувцасаа сольж байхдаа ч, гар нүүрээ угааж байхдаа ч, хоолоо идэж байхдаа ч, тэр ч бүү хэл унтахаар хэвтэхдээ хүртэл Энхээг бодон нүүрэндээ инээмсэглэл тодруулан байв. Ингэж эр хүнээр хамгаалуулж үзээгүй түүнд яг л үлгэрт гардаг шиг сонин сайхан санагдана. Нараа минь галзуурчихав даа. Ямарч эр хүн тэгэх л байсан шүү дээ. Юунд нь тэгж их юм бодоод баярлаад байгаа юм хэмээн өөртөө хэлсэнээ үгүй ээ гэхдээ Энхээ надад нэг л өөр байсан. Яагаад ч юм би таалагдсанаа мэдэж байна. Тиймээ би таалагдсан. Заяаны хань зам дээр гэдэг нь энэ юм болов уу хи хи хи. Их шударга залуу байна лээ. Юу гэлээ 21-р зууны залуус байна утасныхаа дугаарыг өгчих байхдаа яахав дээ. Өвчтэй хог ш дээ хэмээгээд ганцаараа тачигнатал инээтэл утсанд нь дуудлага

ирлээ. – Байна уу? Эрдэнэ ахаа харин уучлаарай таньтай уулзахаар явж байтал хоёр залуу намайг хоргоогоод би хичнээн айваа. Тэгтэл ашгүй хаанаас ч юм нэг залуу гарч ирээд надад туслаад тэгээд шууд гэрт хүргээд өгсөн юм л даа – Аан би харин чамайг таг болчихоор чинь гайхаад – Уучлаарай би их айсанаасаа болоод таньд ярьж хэлэхээ мартчихаж – Зүгээр дээ маргааш орой манайд хүрээд ирээрэй. Надад чамд хэлэх юм байна – За тэгье би ажлаа тарчихаад яваад очье – Маргааш чинь хагас сайн өдөр хүүхээ – Өө нээрээ тийм ш дээ. За би тэгвэл өдөр 12 цагийн үед яваад очье – Тэгээрэй. Одоо сайхан тайван амардаа чи их айж – Харин тиймээ баяртай маргааш болтол. Нарантуяа утсаа таслаад мессэж ирсэн байхыг хараад уншихаар нээв. Танихгүй дугаараас ирсэн байхыг хараад Энхээ байна гэдгийг ч

төвөггүй мэдлээ. “ Унтаж байгаа юмуу? Сайхан амраарай. Дугаараа өгсөнд баярлалаа 21-р зууны сайхан бүсгүй минь намайг зүүдлээрэй …” гэсэн байхыг хараад дахиад л ганцаараа тачигнатал инээд алдан хариу бичих гэснээ болин зурагт асаан суваг солин хэсэг сууж байтал дахиад л мессэж ирэх дуулдав. “ Чи унтаагүй байгааг чинь би мэдэж байна. За байз чамайг юу хийж байгааг таах гээд оролддог ч юмуу. Ингээд бичих гэсэн бөөн залхуу юмаа. Залгавал хэтэрхий бүдүүлэг даварсан болчихдог юм болов уу? За яадаг ч байсан өнгөрсөн. 21-р зууны бүсгүй минь уучлаарай би залгалаа шүү” Нарантуяа мессэжийг уншиж дуусав уу үгүй юу утсанд нь дуудлага ирэв. Нилээн дуудуулж байгаад сая утсаа авлаа. – Юу хийж байна даа. Гадаа ч их гоё байна шүү – Өө унтах гээд зурагт хараад сууж байна – Уурлаагүй биз дээ? –

Юунд? Яалаа гэж дээ хэмээгээд инээхэд Энхээ – Тийм байлгүй дээ. Би ч тэссэнгүй л залгачихлаа. Нөхөргүй гэсэн болохоор чинь шууд л ярьмаар санагдаад залгачихсан шүү болно биз дээ? Ярьж байж болно биз дээ байхдаа яахав би нээрээ хэмээгээд инээхэд Нарантуяа нулимсаа гартал инээгээд – Харин тийм яасан намайг зөв дугаар өгч үү гэж шалгаж байна уу? – Паа чи ёстой санаатай хүүхэн байна даа харин ч нэг. Үгүй ээ зүгээр л чамайг нөхөргүй найз залуу чинь гадаадад байдаг гэхээр нь хардах хүнгүй юм гээд залгасан юмаа. Яг үнэндээ бол би Англид удаан байсан болохоор энд надад найз гэх хүн бараг байхгүй болж. Тэгээд л би ч гэсэн эхнэргүй ганц бие болохоор сайхан найзтай болчих санаатай – Аан үнэнээ хэлсэнд баярлалаа. Тиймээ сайхан найзууд болцгооё. Тэгэхдээ өнөөдрийн хувьд би их ядарч байна бас оройны стресс одоо болтол арилахгүй байгаа болохоор эртхэн унтмаар байна – Тэгдээ найз минь сайхан амраарай

ярьсанд баярлалаа. Нарантуяа утсаа тас атган ширтэнэ. Тиймээ зүгээр л сайхан найзууд би Санчирыгаа хүлээх ёстой амалсан шүү дээ. Яагаад чи одоо болтол надруу ярихгүй байгаа юм бэ. Нэг удаа л хальт ярьсанаас өөр байхгүй шүү. Маргааш би танайд очино. Эвгүй л байна байх даа гэвч одоо яаая гэхэв хэмээн бодон нэгэнтээ санаа алдаад унтахаар хэвтлээ. **** Эрдэнэ утсаа таслаад өмнөө зогсох хоёр залууд шүүгээнээсээ бэлдсэн мөнгөө гаргаж өгөөд – Сайн ажилласан байна. Энэ тухай харин хэнд ч ам ангайж болохгүй ойлгоо – Маш сайн ойлгосон. Харин бид яг таны зааж өгсөн бүсгүйг та утасдаад одоо эхэл хэмээхэд хоргоож эхэлтэл нэг залуу ирээд амрыг эрье гээд энгийн хувцастай цагдаа байхаар нь бид бушуухан зугатаачихсан – Зөв, зөв найдвартай байж ам ангайхгүй байвал дараа нь өөр ажил ч гарч ирж магадгүй тэрийг бас хариуцуулна – Та итгэлтэй байж болно. Энэ чинь

бидний ажил шүү дээ. Таньд дараа үйлчилхэд дуртайяа байх болно. Манай товчоогоор үйлчлүүлсэнд баярлалаа – Ингэхэд танай хувийн мөрдлөгийн товчоо чинь хэдэн хүнтэй байгууллага вэ? – Манайх орон тооны гурван эрэгтэй, нэг эмэгтэй мөрдөгчтэй цомхон байгууллага – Аан за болж л байна. Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе – Баярлалаа таньд ч бас амжилт хүсье баяртай гэсээр нөгөө хоёр ч өрөөнөөс гарав. Тэднийг гарсаны дараа Эрдэнэ: Бүх юм яг л төлөвлөсөнөөр боллоо. Маргааш Нарантуяатай уулзан Энхээг яг ямар хүн болохыг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр тандаад ав гэдгээ хэлье. Нарантуяа гайгүй хүүхэн болохыг хүүд хичээл зааж байсан хугацаанд би бас мэдсэн. Юун төлөө удирдах ажил хийж байгаа билээ бас ч гэж миний өөрийн хүнийг хараад таних авъяас, мэдрэмж байна. Энэ Энхээ уг нь гайгүй мэт санагдаад л байгаа юмсан. Тэгэхдээ юмыг яаж мэдэх

вэ хашир байх нь огтоос буруу биш. Ганц хүү Санчир минь яажшуухан явж байдаг юм болдоо. Багаас нь хүнээс дутуугүй өсгөх гэж зүтгэсээр ганц юм гэж дэндүү дураар нь байлгасанаас л боллоо. Тэгэхдээ миний хүү хэзээ нэгэн цагт ухаарнаа. Мөнгө өгөхгүй байвал өөрөө амьдрахын тулд хөдөлмөрлөж мөнгөний үнэ цэнийг мэддэг болно. Тэр цагтаа ухаарч ааваасаа уучлал гуйх л болно. Би хүүгээ мэдэж байнаа. Энэ бүхэн минь хүү чамдаа л бэлдэж байгаа минь энэ юм шүү дээ хэмээн уяран бодсоор харихаар гарлаа. Гэртээ ортол эхнэрийх нь сайхан хоолны үнэр хамар цоргино. Таваг дүүрэн гурилтай шөл дээр нь сармис хөшиглөн хийсэн бололтой үнэртэх нь нэн таатай аж. Хоёул хооллож суугаад Ханд гэнэт уйлчихав. – Эрдэнэ минь жаахан уян байя л даа. Хүү минь ярихаа байчихлаа. Хүний газар хэцүү л байгаа байлгүй – Хохь нь өөрөөсөө болж өөрийгөө мэдэж том толгойлж

байгаа хүүхэд ингэлээ гээд хэн хохирох юм – Би чадахгүй нь хүүгээ санаад ядаж байхад ямарч сураггүй болчихоор нь санаа зовоод байна шүү дээ. Эх хүний муу совин татаад байна – За за тайвширдаа хө. Яав л гэж том болсон хүүхэд жаахан амьдрал үзэг – Би тайвширч чадахгүй нь. Урд шөнө би их муухай зүүд зүүдэлсэн. Хүү минь турж эцээд царай алдчихсан хүмүүст зодуулж байна гэж зүүдэлсэн – Аль зүүдийг тэр гэхэв дээ хө. Чи минь л тайвшир. Би маргаашаас тэнд танилцсан залууд хэлээд ээжтэйгээ ярь гэж хэлүүлье – Тэгж үзээрэй хоол ч хоолойгоор давахаа байлаа. Эндээ л их сургуульд оруулдаг байсан юм. Хажуудаа хараад явж байсан бол хамаагүй дээр байхгүй юу. Яах ч гэж гадаадад сургуульд явуулна гэж тэгж хүсээв дээ. Эх орондоо өчнөөн

сайхан дээд боловсрол эзэмшиж болох байсан юмыг хэмээн бүр ихээр ихэр татан уйлав. Эрдэнэ уртаар санаа алдаад ард нь очин мөрөөр нь тэврээд – Зүгээр дээ хө тайвшир. Чи ойрдоо их ядруу байдаг боллоо. Би гэрийн үйлчлэгч авдаг ч юмуу гэж бодоод байна – Хэрэггүй дээ би зүгээр хүүгээ л санаад байх юм – Би маргааш Нарантуяаг хүрээд ир гэсэн – Яах гэж? – Аан зүгээр л чамд жаахан туслуулдаг юмуу гээд – Нарантуяа гэснээс Санчир тэр хоёр үерхэдэг байсныг чи мэдэх үү? – Юу! Хэзээнээс тэр вэ? – Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ямарч байсан явталаа л үерхэдэг байсныг нь мэдэж байна – Нарантуяа чинь хүүгээс эгч биз дээ яаж тийм юм байж болох юм – Би мэдчихээд Нарантуяаг ажлаас нь хүртэл халсан. Хүү үнэхээр сайн юм билээ. Гуйсаар байгаад

дахиж уулзахгүй гэж ам тангарагаа өгч байж буцаж оруулж байсан – Чи тэгээд яагаад надаа одоо хэлж байгаа юм бэ? – Өмнө нь хэлэх гэснээ гадагшаа гарчихвал тэртэй тэргүй холдоод больчихно гэж бодоод. Тэгээд ч чи энэ амьдралын төлөө нойр хоолгүй зүтгэж өчнөөн олон толгой өвтгөсөн асуудалтай байхад нэрмээс болоод юу гэхэв гээд хэлээгүй юм Эрдэнэ үүнийг сонсоод юу ч дуугарсангүй босон зочныхоо өрөөнд очин мэдээ сонсохоор үндэсний телевиз дээр тавин бодлогширон суулаа. Ханд аяга тавгаа хураачихаад хажууд нь зэрэгцэн суув. – Энэ байшин бид хоёрт их л томдож байна даа. Би Санчирын дараагийн хүүхдийг гаргах гэж үнэхээр хичээсэн ч даанч дийлээгүй. Чамдаа ганцхан хүү төрүүлж өгсөнд уучлаарай – Чи чинь юу яриад байнаа. Бидний тавилан тэр юм байлгүй дээ – Би маргааш гандан гарч ном уншуулдаг юм билүү? – Өөрөө л мэддээ. Би

Нарантуяаг ирэхээр нь нэг өдрийнх нь хөлсийг өгөөд чиний хийдэг ажлыг хийлгэчихье. Чи минь харин юу, юу хийхийг биччихээрэй. Маргааш ерөөсөө нөгөө хэдтэйгээ уулзаж тоглохгүй юу даа хө. Сэтгэлээ ч сэргээ таван хүүхэн нэг сайхан муушигдахгүй юу. Би маргааш бас ажилтай – Нээрээ тэгдэг юм билүү ойрдоо тоглосонгүй. Элдэв юм бодоод ганцаараа энэ том ханхай байшинд чинь байхаар эвгүй юм. Лхагваатай яриад Анягынд очиж тоглоё байз хэмээгээд утсаа гарган нөгөө хэддээ ч маргааш тоглохоо хэлэн сая дуусгаад би одоохон биччихье гайгүй байгаа буулгаад байх хүнгүй болохоор шороо тоос л их дарсан байгаа байх хэмээн өөрөө өөртэйгээ ярьсаар босов. Маргааш нь Ханд эртхэн эхэлье гэсэн хэмээсээр цай чанан хоол хийж идчихээд гараад явав. Эрдэнэ ганцаараараа үлдсэн хойноо Нарантуяатай хэрхэн

ярих талаараа бодон суутал хаалганых нь хонх дуугарах дуулдахад очин хаалгаа тайлбал Нарантуяа байсанд дотогш оруулав. – Цай уу Ханд найзуудтайгаа тоглох гээд явчихсан. Ханд багш нь ойрдоо ядраад дээрээс нь хүүгээ санаад байх шиг байна. Би чамаас нэг зүйл хүсэх гээд. Чи өнөөдөр Хандын энэ бичсэн юмнуудыг хийгээд өгчих болох уу? Урд нь манайд ирж байсан бас бид хоёрын итгэлт хүн болохоор чамайг гээд гуйж байна ойлгоорой – Тэгье дээ хэмээгээд цаасаа аван босох гэтэл Эрдэнэ намуухан дуугаар – Нарантуяа би чамайг өөрийн охин шиг л санаж явдаг. Ганц хүү маань гадаадад сургуульд гараад таг болчихлоо. Ханд эгч нь хүүгээ санаад сэтгэлээр унаад байна чи хаяа ч болов ирж хань болж байгаа ч дээ – За хэмээн сулхан дуугараад доошоо харвал Эрдэнэ толгойг нь илээд – Чамайг хүүтэй минь үерхэдэг байсныг бид мэднээ. Эхэндээ эгч хэмээн дургүйлхэж байсан ч хүү

минь чамд үнэхээр сайн тэгээд ч чи өөрөө ноён нуруу сайтай охин болохоор бид хоёр их дуртай болсон. Уг нь өчигдөр чамтай өөр юм ярих байсан юм – Юу юм бол Эрдэнэ ахаа? – Яг чамд шууд хэлж болох үгүйг мэдэхгүй байна. Тэгэхдээ чи одоо бидний хуурай охин болсон болохоор ахдаа нэг тус болж үз. Энэ маш чухал юм шүү тийм болохоор чи хэнд ч хэлж болохгүй чадна биз дээ? – Тиймээ би хэнд ч хэлэхгүй байж чадна харин миний чадах ажил юм болов уу даа? – Өчигдөр би чамайг хүрээд ир гэж дуудаад замд чинь хоёр согтуу залуу хоргоосон. Харин тэр хоёроос Энхээ чамайг салгасан энэ бүхэн зохиомол байсан юм. – Юу та энэ бүхнийг яах гэж хийлгэсэн юм хэмээн нүдээ том балган бачууран асуутал Эрдэнэ маш тайван дуугаар – Би чамайг өөрийнхөө талд ажилуулах гэж байгаа болохоор энэ бүхнийг зохион байгуулсанаа хэлж байна. Энэ нь миний чамд хир зэрэг итгэж байгааг

харуулж байгаа биз дээ. Би удахгүй Америкийн Нэгдсэн Улсад салбараа нээх гэж байгаа. Тэр ажлыг Энхээд хариуцуулах бодолтой байгаа юм. Харин би Энхээг бүрэн гүйцэд танихын тулд чамайг өгөөш болгосон. Учир нь чи л ойлгож надад тусалж чадна. Чамайг хоргоосон хоёр залууг Энхээ мэдэхгүй би зориуд Энхээд ажил өгөн харанхуй болтол байлгаж яг дуусах үеэр нь чамайг дуудан тааруулсан минь тэр. Энэ бүхнийг сонсоод Нарантуяа амаа ангайн яахаа мэдэхгүй байснаа – Би тэгээд яг юу хийх юм бэ? – Чи надад Энхээгийн мөн чанарыг л таниад өг. Өөр юу ч биш мөн чанар нь л хэрэгтэй байна. Өчигдөр чамд туслахаар очсоноос харахад хүн чанар нь байгаа л юм байна. Надад тэрнээс их юм хэрэгтэй байна. Энэ зөвхөн чи бид хоёрын нууц Ханд ч энэ талаар мэдэх ёсгүй албан ёсны гэсэн үг – Мэдэхгүй Эрдэн ахаа. Би яг хэлж мэдэхгүй байна. Чадах үгүйгээ ч мэдэхгүй байна, юу хийх яах

ёстойгоо ч мэдэхгүй байна хэмээн ар араас нь урсгахад Эрдэнэ – Чи чадна заавал чадах ёстой. Чи миний хүүд хайртай хэвээрээ биз дээ. Тэгвэл Энхээтэй сайхан найзууд байж мөн чанарыг нь л надад таниад өг. Энэ бол гэр бүлийн асуудал бас нууц. Энэ юу вэ гэвэл чамайг бид нэгэнт өөрийн гэр бүлийн гишүүнээр тооцох болсоон гэсэн үг охин минь. Юу хийх яахаа мэдэхгүй байвал ярьсан яриа, гаргасан үйлдэл гээд бүх л зүйлийг нь надад илтгэж бай. Түүнээс гадна Энхээ одоохондоо чи намайг тэр ч бүү хэл Хандыг ч таньдагийг мэдэж болохгүй. Чи ер нь ажлаасаа гар. Би чамд авдаг цалингаас чинь хоёр дахин их цалин өгч байя. Чи хувиараа юм хийнэ үү, нэг бол юу ч хийхгүй ч байсан болно. Энхээг бүрэн таньсаныхаа дараа би чамайг мөн Америк дах салбарынхаа орчуулагчаар явуулах бодолтой байгаа. Юу гэж бодож байна? Хэмээн тулган асуутал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй бодлогширон байснаа – Би таньд сайн бодож байгаад маргааш хариугаа хэлье болох уу? Яг одоо би тулгамдаад яахаа

мэдэхээ байчихлаа – Тэгдээ би хүлээж байя. Чамайг хүүгээсээ ч илүү итгэж найдсандаа энэ ажилыг тулгаж байгаа гэдгийг сайн бодоорой. Нарантуяа өмнөх цайнаасаа нэг амьсгаагаар уучихаад Хандын бичиж өгсөн ажлуудыг хийхээр босов. Эрдэнэ сая нэг санаа нь амрав бололтой уртаар амьсгаа аван гаргаад түшлэгээ налан нүдээ анин хэвтлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *