
Санчир өвдсөндөө дахин дуугарч чадсангүй тэдний аяийг даган явна. Нүд нь боолттой болохоор хаагуур яаж явж байгаа талаар төсөөлөл үнэндээ алга байв. Тэд сая нэг машинаас буун нэгэн байрны хойд
хаалгаар орон нууц тогшилтоор хаалга тогшвол дор нь түгжээ торхийн мултарч байгаа дуулдаж байснаа тэд дотогш орцгоов. Гэрт ороод Санчирын нүдний боолтыг авсан ч амны боолтыг нь авсангүй.
Удаан боолттой байсан нүд гэрэлд дасах гэж багагүй хугацаа өнгөрөв. Сая нэг дасаад харвал бахим биетэй хар залуу тэгээд түүнийг авчирсан залуу хоёроос өөр хүн харагдсангүй. Гэтэл өнөөх залуу
Санчирын хажууд ирэн – Бид амны чинь боолтыг авна харин чи орилж болохгүй. Хэрэв орилох юм бол энийг энд залах болох байх даа хэмээгээд хутга үзүүлэн зүрхийг нь заав. Санчир ч толгой дохин
зөвшөөрлөө. Амны боолтыг авсаны дараа Санчир тэд нарт хандан – Та нар намайг юуны тулд ингэж байгаа юм бэ. Би юу ч мэдэхгүй зүгээр л гадны нэг шалдан оюутан – Чи шалдан бишээ зүгээр ч нэг оюутан

бишийг чинь ч мэдэж байна – Аав ээж минь арайхийж миний төлбөрийг төлдөг би халаасны мөнгө ч тааруухан байдаг – Битгий худал яриад байгаарай гөлөг минь. Чиний талаар хангалттай мэдээлэл бид нарт байна. Аавынхаа ажлын газрын хаягийг өгөөдөх бид захиа бичнэ – Мэдэхгүй аавд тогтсон ажил гэж байдаггүй – Чи ингээд зөрүүдэлсээр байх уу? Тэгвэл ингэвэл нэг хэлэх үү хэмээгээд элэгрүү нь хүчтэй цохивол Санчир эвхрэн унаад чимээгүй болов. Рондо үргэлжлүүлэн: “Сан-Эр” гэж Монгол гэх улсад томдоо ордог групп байдаг. Нэг жилийн орлого нь хэдэн сая долларт хүрнэ. Байгаа газраа монопол өөр өрсөлдөх өрсөлдөгч байхгүй. Ерөнхийлөгч Эрдэнэ
эрхэм Санчир хэмээх нэг хүүтэй. Хүү нь хар тамхины донтон. Одоо тэр донтон хүү бидний гарт байна. Эрхэм ерөнхийлөгчөөс хүүг нь харж асрамжлах хэдэн доллар авах нь бидний мэдэлд байна. Хэрэв өгөхгүй гэвэл цагдаа нарт тушааж хар тамхичинг илрүүлсэн хэмээн бас ч багагүй доллар авах болно. Өөр цаашаа сонсмоор байна уу? Эцгийнхээ хаягийг хэлэхгүй бол ээжийг чинь оролдож бас болох л юм. Ханд хэмээх хатагтай хувийн дунд сургуультай. Тэр нь ч Монголдоо баячуудын хүүхдүүд явдаг багагүй ашиг олчихдог сургууль. Тэр их ашигтай сургуулийг нь шатаачихаж бас болох юм – Битгий одоо
болно. Би хэлье хэмээн Санчир дуугарвал Рондо – Ухаантай хүү аль түрүүн л ингэх байсан юм. Алив энэ дээр бичээдэх хэмээн бал цаас сарвайв. Санчир аргагүйн эрхэнд аавынхаа хаягийг овог нэртэй нь бичиж өгөөд – За та нар хүссэн юмаа авлаа. Одоо харин намайг явуулна биз дээ? – Үгүй шүү бид тэнэг биш юу боллоо гэж чамайг явуулах билээ – Тэгээд намайг хэдий болтол энэ өмхий байшиндаа хүлээтэй байлгах гэсэн юм – Маргааш эндээс явна санаа зоволтгүй. Хотоос захдуу болохоор чи өмхийг мэдрэхгүй – Миний толгой задрах нь тэгвэл та нар тэр авах мөнгөндөө оруулаад надад жаахан тун өгчих – Чи ямар ажилтантайгаа харьцаж байгаа босс уу? Биднийг захиран тушаах гээд байна уу май чи гээд дахин элгэдээд: Чамд өгч байдаг
илүүдээ гарсан тамхи бидэнд байхгүй. Май энийг уувал уу гээд жижиг савтай ус өгөв. Санчир амандаа хараал урсгаад уснаас хэд сайн балгаад хажуулдан хэвтэж байснаа – Ядаж энэ хүлээсээ тайлчихаж болохгүй юмуу? Би одоо та нараас хаа далдардаг юм – Маргааш тайлна Ингээд маргааш нь шөнө болсон хойно мөн л Санчирын нүдийг боон авч гарлаа. Энэ удаа нилээн удаан явсаар сая нэг ирэх газраа ирцгээв бололтой түүнийг буулган нэгэн байшинд оруулаад нүднийх нь боолтыг авбал бараг үүр хаяарч байв. Гарынх нь хүлээсийг ч тайлаад Рондо – За та хоёрыг үлдээлээ. Мөнгө ирэнгүүт чамд хувийг чинь өгч байна гэхтэй зэрэгцэн утас нь дуугарав: Тиймээ Шин овогтоо бид нөгөө барьцааны хүнээ аваад найдвартай газарт байна. Хаягийг нь бичүүлж чадсан. Устгахгүй маш сайн газар нуух болно. За ойлголоо
баяртай … хэмээгээд утсаа таслаад маасайтал инээсэнээ – Мөнгөний уурхай минь баяртай хэмээгээд эрүүнээс нь гараараа барин толгойг сэгсчисэнээ нөгөө залууруугаа харан аятайхан байлгаарай. Алж болохгүй хөл гарыг нь хугалж хэвтэрийн болгож болохгүй. Энэ бол Шин овогтын тушаал гээд гараад явав. **** Эрдэнэ ажил дээрээ байтал түүнд хаяг нэргүй захиа нарийн бичиг нь оруулж өгөв. Гайхан задалбал Англиар бичсэн байсанд ганц нэгхэн үгнээс хэтрэхгүй Эрдэнэ уншиж чадсангүй. Гайхшран сууж байтал хаалгийг нь тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв. – Ерөнхийлөгчөө би таниас чөлөө гуйх гэсэн юм? – Тэр чинь миний хийх ажил биш чи салбарынхаа захиралд энэ мэтийн асуудлаар ханд – Тийм л дээ би
мэдэж байна. Тэгэхдээ энэ маш чухал болохоор би шууд тань дээр хүрээд ирлээ – За юу байдаг билээ? – Би урагшаа явах гэсэн юм. Тэнд яг манай групптэй ижил үйл ажиллагаа явуулдаг нэг группын талаар мэдэж авсан. Тэдний үйл ажиллагаатай танилцах журмаар – Тэгээд энэ чинь юу нь тийм чухал нууц байна? – Учир нь би захиралд энэ тухайгаа хэлбэл захирал өөрийн санаа болгоод явна. Тэгээд очлоо гэхэд над шиг мэдээлэл цуглуулж чадахгүй. Та намайг тэнд магистр төгссөнийг мэднэ. Тийм болохоор танилууд ангийнхан маань байгаа. Тэгээд ч хамгийн гол нь би Хятад хэлтэй – Тэгдээ харин чи ирээд надад тайлангаа тавина шүү – Тэгэлгүй яахав. Ингэхэд уучлаарай захиралаа нэг юм асууж болох уу? – Тэг тэг – Таньд Америкаас захиа ирээ юу? –
Яаж мэдээв? – Ширээн дээр байгаа Англи хэл дээрхи захидалыг хараад – Чи ингэхэд Англи хэлэндээ хир билээ? – Сайн шүү – Энэ юу гэж бичсэн байна хэмээгээд өнөөх үл мэдэгдэх захидалыг өгөв. Мөнхбат нэгэнтээ гүйлгэн уншаад – Таньд шууд хэлчихэж болох юмуу? – Надад ирсэн юм чинь надад л хамаатай байж таараа унш унш “ Эрхэм ноёнтон Эрдэнэ таньд энэ захиа очих өдрийн мэнд хүргье. Би алс холын Англи орноос энэхүү захиаг бичиж байна. Таны хүү Санчир энд хар тамхинд орж ихээхэн хэмжээний өр тавин бидний барьцаанд орсон болно. Иймд та эхний удаа 5000$ явуул. Хэрэв бидэнд итгэхгүй бол энэ таны хүү мөн биз дээ? ” хэмээгээд Санчирын орон дээр эвхрэн хэвтэх зургийг хавсаргасан байв. Эрдэнэ захиаг уншиж дуусахад сөөнгөтсөн
хоолойгоор – Буцах хаяг байна уу? – Эд буцах хаягаа бичээгүй байна. Харин захиан дотроо ийм хаяг бичсэн байна – Ойлголоо чи энэ талаар хэнд ч ам ангайж болохгүй шүү мэдээ – Тэгэлгүй яахав – Харин чи нэгэнт уншиж мэдсэн болохоор бас хэлтэйгийн хувьд надад тусал. Ингээд Эрдэнэ Мөнхбатад итгэл хүлээлгэн маргааш нь гэхэд 5000 $ өгч явуулав. Мөнхбат Эрдэнээс авсан доллараа шууд Шин овогтын дансанд хийгээд утсаар ярин мэдэгдэв. Иймэрхүү байдалтай дахин мөнгө нэхэхэд ч Эрдэнэ хүүгээ өрөвдөхийн эрхэнд явууллаа. Харин нэг удаа ирсэн захианд хүүг нь баригдан шоронд орсон. Барьцаа мөнгө болгож 10 000$ нэхсэн аж. Энэ удаа ч Эрдэнэ Мөнхбатад өгөн явуулав. Харин тодорхой буцах хаяггүй болохоор бариад авах барьц байсангүй. Итгэхгүй байя гэхнээ хүүгийн нь өөр өөр зургийг он сартай нь явуулж
байсан болохоор итгэхээс өөр арга байсангүй. Мөнхбат Эрдэнийн 10000 долларыг Шин овогтын дансанд хийгээд өөрийн хувиа аван өөрийнхөө нууц дансанд нэмж хийгээд банкнаас гарав. Тэрээр их л маадгар харихаар машинаа асаатал утас нь дуугарах нь тэр. Дугаарыг нь харвал дугаар илэрсэнгүйд тэрээр Шин овогтыг залгаж байна хэмээн төвөггүй таагаад бушуухан утсаа аван – Байна уу Шин овогтоо би Мөнхөө байна – Ажил бүтэмжтэй байна уу? – Тиймээ би дөнгөж сая таньруу 10000 доллар шилжүүлчихлээ – Сайн байна, сайн байна. Тэгэхдээ бидний үндсэн ажил энэ хэдэн мянган доллар биш. Тэгэхдээ яахав чамлахаар чанга атга гэдэг байхаа – Тиймээ, Ерөнхийлөгч надад их итгэдэг болсон. Хүүгийнх нь тухай ирсэн захидалыг зөвхөн надаар уншуулж мөнгийг нь бас надаар л шилжүүлдэг – Сайн байна, сайн
байна. Танай ерөнхийлөгч Англи хэл мэддэггүй нь их тус болж байна – Тиймээ одоо харин сурч байгаа. Нилээн сайжирч байгаа шүү – Энийг сонсвол чи ерөнхийлөгчтэйгээ нилээн ойр болсон бололтой – Тиймээ би баруун гар нь болсон. Намайг өөрийн төрсөн хүүгээс ялгаагүй итгэдэг – Энэ чинь л хамгийн том юм. Удахгүй бидний үе ирнэ жаахан л хүлээчих – Ойлголоо би чадах чинээгээрээ хичээх болно – Би дансанд чинь мөнгө хийсэн байгаа аавдаа намайг өгч байна гээд өгчихөөрэй. Хоёулаа хамтарч байгаагаа аавд чинь ч мэдэгдэж болохгүй – Баярлалаа би хэнд ч мэдэгдэхгүй ээ – За дараа холбогдоё хэмээгээд утсаа таслав. Мөнхбат үлдэгдэлээ шалгаж үзвэл Шин овогтоос 500 доллар ирсэн байсанд 300-г нь аваад аавдаа дэлгүүрээс нэг шил Чингис архи аван
гэртээ орлоо. **** Санчир анх оюутан болоод хүний газар их л маадгар буув. Угийн дээгүүр зантай тэрээр алс холын хүний нутагт ирсэн ч зангаа тавьсангүй. Ирсэнийхээ дараахан төд удалгүй өөрийн гэсэн найзуудтай болоод авав. Эхэндээ Нарантуяаг санаж утсаар ярихыг хүсэн залгатал утас нь холбогдохгүй байсаар дээрээс нь өөрөө амжихгүй цагийн зөрүү зэргээсээ болоод ганцхан удаа ярьж амжив. Байгаа байдалтайгаа дасан зохицох гэсээр аль хэдийн гурван сар гарангийн хугацаа өнгөрчээ. Нэг өдөр тэрээр гэртээ хийх юмаа олж ядан гиюүрч байтал хаалганых нь хонх дуугарах дуулдав. Гүйн очин онгойлготол ангийнх нь гурван залуу нэг үл таних бүсгүйн хамт орж ирээд – Өнөөдөр амралтын өдөр биз дээ. Залуу хүн байж ганцаараа гиюүрээд – Харин тиймээ гарч орох гэхээр хаачихаа мэддэггүй – Чамайг тийм ч байгаа болов уу гэж бодоод бид хүрээд ирлээ болно биз
дээ? – Асуух юун бололгүй яахав Ингээд тэд мөнгөө нийлүүлэн ууж идэх зүйл аван зугаацаж эхэлцгээв. Нүдээрээ өөдөөс нь талимааран ширтэх бүсгүйг хараад эм хүнийг хүсэмжлэх этгээд бодол согтуу ухааныг нь эзэмдээд болох биш. Цаг ч орой болж ирсэн хэд нь буцахаар болохдоо Пэт түүнд хандан – Санчираа энэ бүсгүйг танайд үлдээчихье бид өөр тийшээ явах гэж байгаа юм – Тэгээ тэг хаашаа явах гэж байгаа юм бэ? – Тэр нууцаа чи хэнд ч хэлэхгүй байж чадах уу? – Мэдээж – Бид хаяа нэг өвс татдаг юм. Явж тэрийгээ татлаа – Аан. Тэгээд энэ эмэгтэй чинь надтай хамт үлдэх юм болов уу? – Тэгэлгүй яахав би хэлээдэхье хэмээгээд Пэт Кэтийг дуудаад – Кэт бид гурав явлаа. Чи манай найзтай хамт үлдчих – Би ганцаараа танихгүй хүнтэй юу намайг юу гэж бодох юм хэмээн хэлээ хазан хэлээд духаараа харан хошуугаа унжуулбал Пэт – Санаа зоволтгүй ээ би хэлчихсэн байгаа.
Найзыг минь жаргаахаа мартав хэмээгээд өгзөгнөөс нь атгавал Кэтий Пэтээс биеэ холдуулаад – Одоо тэгэхээс би өөр энэ шөнө хаачих билээ Ингэж анх Санчир Кэтий хэмээх бүсгүйтэй танилцаж билээ. Тэр шөнөдөө ёстой л жаргаж хонов. Маргааш нь Кэтий явах гэтэл Санчир гуйсаар явуулсангүй. Кэтийгийн хонгор ааль, эрх тунирхалд эрхгүй дурлан хажуунаасаа холдуулахаа байжээ. Гурван хоногийн дараа хичээлээсээ иртэл Кэтий байсангүй. Галзуурталаа уурлан утасруу нь залгавал авсангүйд бүр ч ихээр уурлан дахин, дахин залгавал сая нэг утсаа авч байна – Чи хааччихсан юм?, бас утсаа ч авахгүй – Хонгор нь гэртээ ирж хувцасаа авч байнаа одоохон очлоо – Ёоох тийм байлгүй дээ хурдан ирээрэй. Кэтий утсаа таслаад хажууд нь зогсох Рондод хандан – За харав уу хайраа би ямартаа ч чадлаа шүү. Одоо чи нөгөө хүнтэйгээ ярь. Рондо Санчирын уурлах дууг сонсоод муухан мушийсанаа Кэтийгийн толгойг эргүүлэн өөрлүүгээ харуулаад – Чи
хэзээ ч энэ бандийг дагаж явахгүй гэж амал – За балайраад бай би хаашаа явдаг юм – Наадах чинь мөнгөтэй хүүхэд гэсэн. Бидний дараагийн ан. Чи сэтгэлээ өгөхгүй байж чадвал бид овоо юм авна гэж мэд – Тэгэлгүй яахав харин чам дээрээ бага ирж байх нь дээ. Чи сая сонсоо биз дээ намайг хаашаа ч явуулах бодолгүйг – Өөртөө дурлуулж бат араанд нь хий. Чиний үгнээс гарахгүй болсон хойно нь хоёулаа өвсөнд оруулах болно амьдралыг нь сүйтгэх болно. Тэрээр ингэж хэлээд утсаа гарган нэгэн дугаарлуу залгаад дохьсоноо тасалчихав. Төд удалгүй цаанаас нь холын дуудлага ирэв. – Шин овогтоо би Рондо байна. Ангаа олзолсон одоо ажиллагаагаа эхэлж болно – Сайн байна, сайн байна тэгэхдээ яарах хэрэггүй. Гарцаагүй байдалд оруулаадах – Тэрнээс амархан юм гэж юу байна тэгсэн цагт нь таньд дуулгах болно.
Харин нөгөө … – Тиймээ би мэдэж байна. Гарцаагүй байдалд орсон цагт нь би хэлсэнээ явуулах болно – Тохирлоо тун удахгүй шалдаа нь буулгаад таны өмнө өвдөг сөхрүүлэх болно – Надад наа хүү чинь биш эцэг нь өвдөг сөгдөх хэрэгтэй байна ойлгож байна уу? – Ойлголоо надад маш нарийн боловсруулсан төлөвлөгөө байгаа. Тэр бүхнээ би бичлэг болгон бичиж байгаа дараа нь таньд үзүүлэх гэж – Сайн байна, сайн байна – Та намайг дутуу үнэлж байна шүү Рондо хүүгийн толгой тэнэг бишээ хэмээгээд инээд алдтал Шин овогт – Хүлээж байя хэмээгээд утсаа таслав. Рондо утсаа таслаад хоёр гараа өргөн таазаа хөдөлгөн бүжиглэсэнээ Кэтийд хандан – За юу гэмээр байна ямархуу том ан ангуучилсанаа мэдэж авсан уу хайрт минь – Тэглээ за би явахгүй бол утасдаад байна хэмээн гарт нь чичигнэх утсаа үзүүлтэл
Рондо түүнд үг зааж өгөн утсыг нь авхуулав. Тэр өдрөөс хойш Кэтий Санчирынд байх болж тэгэх мөртөө Санчирын мөнгийг нь өөрийн юм шиг л үрэх болов. Нэгэн амралтын өдөр мөн л нөгөө гурван найз нь бас нэг үл таних эмэгтэйг дагуулан ирж бүгдээрээ зад наргин хөлчүүрэн байтал Эрдэнэ гэнэт ороод ирэх нь тэр. Тэгнэ чинээ санаагүй байсан Санчир барьц алдахдаа өөрийгөө одоо жаахан хүүхэд биш гэдгээ ойлгуулах гэж аавдаа хэдэрлэж байгаад зодуултал Кэтий цагдаа дуудчихсан байв. Ингээд аавыг нь гавлан авч гарах цагдаа нарын араас гарах гэтэл Кэтий амыг нь таглан үнсээд – Танай аав чинь ямар зэрлэг юм бэ. Би айж байна. Чи ингэтлээ зодуулчихаад одоо цагдаа нараас аавыгаа авах гэж байгаа юмуу. Орж ирээд дахиад чамайг минь зодвол яах юм би айж байна хэмээн хэлээд том, том нулимс унаган тас тэврээд босгосонгүй. – Кэтий минь аав харахад
сүртэй зодож байгаа боловч тийм ч сүртэй зодоогүй ш дээ за битгий уйл миний хонгор одоо тэд нар явчихлаа. Харин би аавыгаа хаа холоос ирж байхад цагдаа нарт өгөөд явуулчихлаа даа – Зүгээр дээ чи гомдолгүй гэвэл маргааш гэхэд л гаргачихна – Тэгвэл очиж гомдолгүйгээ хэлж аавыгаа гаргаж авнаа хэмээгээд бостол Кэтий – Хонгор минь чи одоо очоод юу ч хийж чадахгүй. Чи гомдолгүй гэдгээ биччих. Би орчуулагчаар цагдаа нартай хамт шүүхэд явдаг нэг Монгол залууг мэднэ. Маргааш би чамайг тэрэнтэй танилцуулж уулзуулж өгье. Тэр сайн мэдэж байгаа – Ингэхэд хаана байдаг ямар Монгол залуу вэ? – Танай сургуульд сурдаг одоо төгсөх гэж байгаа Энхээ гэж залуу – Аан нэг хачин номын царайтай юмуу? – Тэр чинь юу гэж байгаа юм – Аан энэ зүгээр л бидний хэлдэг сул үг. Чи ингэхэд яаж таньдаг юм? – Бид зүгээр л сайхан найзууд намайг нэг удаа гуйхад үгүй гэхээргүй л тус хүргэсэн ухаантай юм – Баярлалаа хонгор минь Маргааш нь Кэтий
Энхээг Санчирын гэрт дуудан тэр хоёрыг танилцуулав. Хэдий нэг нэгнээ зүс мэдэн нутаг нэгтэнүүд тэгээд ч нэг сургууль болохоор хаяа нэг таарахаараа мэндийн зөрүүтэй явдаг ч албан ёсоор танилцаж байгаагүй билээ. Санчир түүнд аавынхаа тухай бүгдийг ярьж өгөв. Энхээ ч сонсож дуусаад хэрхэн гомдолгүй гэдэг өргөдөлөө бичих талаар зөвлөгөө өгөөд түүнийг аван явахаар болов. – Чамд их баярлалаа хө. Би дуусахаар нь шагнанаа чамайг – Бид чинь хүний газар байгаа нутаг нэгтэнгүүд тэгээд ч аавын чинь энэ баригдаж явсан шалтгаан нэг их ноцтой шалтгаан биш байна. Ингэж хэлээд гарч яван цагдаагийн урьдчилан хорих төв дээр очин учир байдлаа хэлэн Санчирын өргөдөлийг үзүүлэн Эрдэнийг байцаахад хамт орохоор болов. Эрдэнэ нисэх онгоцны буудал дээр Энхээд нэрийн хуудсаа өгөөд хүүгийнх нь талаар тандаж байхыг хэлсэнийг Энхээ Санчирт хэлсэнгүй. Харин дотроо өөрийг бодож явав. Санчир хичээлдээ алдаг
оног явдаг болов. Тэрээр илт царай алдан нүд нь хөхрөн хонхойн турж байгаа нь түүнийг хар тамхинд орсоныг бүрэн илтгэнэ. Энхээ хэдий энэ тухай аавд нь хэлэх байсан ч хэлсэнгүй. Хоёр ч удаа өөрөө ярин Эрдэнэ мөн төд дайны ярин зөвхөн Санчирын тухай асуугаад л яриа дуусна. Нэгэн өдөр ярихад нь Энхээ – Эрдэнэ гуай Санчир хичээлдээ яваад элдэв асуудал гаргалгүй сайн байгаа – За болж дээ гэхээс өөрийг хэлсэнгүй чимээгүй болчихов. Харин энэ үед нь Энхээ – Би таниас нэг зүйл гуйвал болох уу? – Тэг тэг – Би удахгүй төгсөнө. Төгсөөд танайх шиг том групп ажилд авна гэвэл би нутаг буцах бодолтой байна. Аав, ээж минь ч хөгширч байна хурдан ир гээд – Тэгээд? – Шууд хэлж байгаад уучлаарай. Та намайг групптээ ажилд авахгүй биз? Би Санчирыг энд сайн найздаа захьчихна. Угаасаа бид хоёр дандаа хамт байж Санчирыг хаагуур юу хийж байгааг танддаг. Тэр бүгдийг мэдэж байгаа – Өөр хэдэн хүн мэдэх вэ? – Өөр хэн ч мэдэхгүй би хичээлтэй,
ажилтай үедээ өөрийн хамгийн дотнын найздаа хэлэхээс өөр аргагүй болсон юм л даа – Хир итгэлтэй хүн бэ? – Та надад яаж итгэсэн би тэрэнд тэгж л итгэдэг. Тэгээд ч эндэхийн хүн болохоор надаас илүү мэдээлэл олж чадна. Би наана чинь очсон ч бид байнга холбоотой байна. Яг л ах, дүү хоёр шиг нэгнээ мэдэх болсон хоёр – Бодож байгаад болъё. Эрдэнэ ингэж хэлээд утсаа таслаад бодолд автав. Түүнээс хойш Энхээтэй ярьсангүй Энхээ ч түүнрүү залгасангүй. Хаварын салхитай нэгэн өдөр өрөөндөө ширээнийхээ ард хоёр хөлөө урагш ширээн доогуур жийн байгуулах Хог дахин боловсруулах үйлдвэрийн тайлангаа шалган суутал утас нь дуугарав: Тиймээ би Эрдэнэ байна … тиймээ бие даан нэр дэвшиж байгаа … юу одоо юу?, за очлоо хэмээн утсаа таслаад бушуухан гаран сонгуулийн ерөнхий хорооруу явав. –
Эрхэм Эрдэнэ бид мөрийн хөтөлбөртэй чинь сайн танилцлаа. Хэдийгээр таныг ард түмэн “Сан-Эр” группын ерөнхийлөгч гэдгээр мэдэх боловч таньд БИЗНЕСИЙН арга барил байхаас УЛС ТӨРИЙН арга барил дутмаг байна хэмээн үндэслэж таныг сонгуульд бие даан нэр дэвшихээс түдгэлзүүлж байна. – Яагаад юу нь болохгүй байгаа юм бэ? – Та ядаж л улсад арван жил ч ажил хийгээгүй юм байна. Улс төр гэдэг том айл. Ганцхан өөрийнхөө толгой өөрийнхөө үр хүүхдийн толгойг мэдэх биш бүхэл бүтэн ард түмний тэргүүнд та сандайлах гэж байна. Ядаж та борчуудын амьдрал, хөдөө орон нутаг үгүйдээ гэр хороололынхоны амьдралыг мэдэх үү? Тэднийг юу хүсэж явдагийг мэдэх үү? Тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж аяга цай, тагш юм хувааж ууж үзсэн үү? Та бол энэ нийгмээс ангид хүн иймд таныг бид

бие даан нэр дэвшихээс түдгэлзүүлж байна. Үүнийг сонсоод Эрдэнэ бачуурталаа уурлаж байсан ч тэдэнд муугаа үзүүлэхгүй гэсэндээ юу ч дуугарсангүй харин гарахдаа амандаа ийнхүү хэлэв ТӨРИЙН ТӨЛӨӨ ЯВАХГҮЙ Ч ТҮМИЙ ТӨЛӨӨ ЯВАХ БОЛНО.