
“Санал” Төрийн төлөө явахгүй ч Түмний төлөө явах болно “Сан-Эр” банк мөнгөтэйн хүчинд дороо хөл дээрээ босов. Сүүлийн үед Эрдэнэ улс төрд хүч үзмээр санагдаад болох биш. Энэ нь зүгээр нэг төрсөн
бодол бас биш юм. Нэгэн өдөр дотнын хэдэн найзууд цуглан покер тоглонгоо хуучилав. – Эрдэнээ танай групп ч дийлдэхгүй болж байна шүү. Монголд бараг монопол юм бишүү? – За тэр нь ч арай юу юм.
Тэгэхдээ том болж байгаа бүр ч том болгоно – Энэ чинь Азид цахиур хагална гэсэн үг үү? – Ганцхан Ази ч биш дэлхийд танигдана гэсэн үг – Болж байна ш дээ. Яагаад бид нар брэнд гээд гадны юмнуудад мөнгө
хайрлахгүй зардаг байж Монголын брэндийг бий болгож болохгүй гэж – Монголын брэнд ч байдаг юм шүү – Ноолуураас өөр юу байгаа юм. Өдий олон жилийн дараа одоо л дэлхийд ноолууран хувцас
танигдаж эхэлж байна – Тэр ч тийм л дээ. Тэгэхдээ анх ноолуурыг гарч ирж байхад харилцаа хумигдмал дээрээс нь дөнгөж бусадтай хөл нийлүүлэн алхаж эхэлж байсан үе болохоор бас аргагүй юм даа – Чи

тэгээд хэрхэн танигдана гэж бодож байна? – Энэ бизнесийн нууц – Ингэж ч хэлэх болов уу гэж бодсон юмаа. Эрдэнээ чи ингэхэд улс төрд хүч үзэж яагаад болохгүй гэж – Харин л дээ. Бодож байгаагүй биш бодож байсаан тэгэхдээ эхлээд группээ босгоё – Чамайг Монгол улсын хүн амын насанд хүрсэн хүмүүсийн бараг тэн хагас нь мэднэ – За тэр нь ч арай юу юм бэ? – За тийм биш байлаа ч дийлэнхи нь мэднэ. Мөнгөтэй хүн улс төрд гарвал хүмүүсийн хандлага нааштай байх юм бишүү. Мөнгөтэй хүн мөнгө хүүлэх гэж шуналтахгүй. Хүүллээ ч гэсэн хангалттай байгаа болохоор мөнгө багатай хүмүүсийн хажууд арай л
бага хүүлнэ гэж – Болохгүй юм ч байхгүй л дээ уг нь – Чи ингэхэд аль нам билээ? – Би нам бус. Алинд нь ордог юм билээ гээд л хараад байна – Чи ерөөсөө бие дааж нэр дэвш. Би чамд сайн улс төрийн зөвлөх олоод өгч чадна. Одоо ажиглаад байх нь бие дааж нэр дэвшигчид ер нь их магадлал өндөр байна шүү. Тэгээд ч нам бус болохоор аль ч нам нь байсан үгээ хэлэхэд ядаад байх юмгүй – Би барах болов уу? – Бүхэл бүтэн энэ том группыг өдий зэрэгтэй толгойлоод авч явж чадаж байгаа хүн чадахгүй байхдаа яадаг юм. Ерөөсөө л дараагийн сонгуульд үзээд алд. Одоо юу байхав нэг жил хүрэхгүй хугацаа үлдэж. Урьдаар чи
хүмүүст эерэг танигдахын тулд групп дээрээ тулгуурлаад улсад нэг хэрэгтэй юм хийчих. Дараа нь хүмүүс чамайг мэддэг болно. Харин тэр үед нь их буугаа тавьж сонгуульд өрсөлд. Эрдэнэ Сүхийн ярихыг дуулаад бодолд автан урдах вискинээсээ шимэн хөзөрөө харан сууна. Маргаашнаас нь Эрдэнэ группынхээ удирдлагийг цуглуулан хуралдав. Гэнэт зарласан хурал юуны талаар хэлэлцэгдэх гэж байгааг хэн ч мэдсэнгүй. Өөд өөдөөсөө харан гайхан суух захиралуудаа хараад Эрдэнэ нам тайван дуугаар – Өнөөдөр би та нарыг хуралдуулах гэж цуглуулсан минь “ Сан-Эр” группынхээ хүрээг өргөтгөн, мөн Монгол
улсад “Сан-Эр” группын хийсэн юм хэмээн бусдад таашаагдан үлдэх, хамгийн гол нь нийгэмд хэрэгтэй хүмүүсийн хүсч буй ямар нэгэн ажил хиймээр байна. Одоо бүгд ойлговуу? – Тиймээ ерөнхийлөгчөө бид чадах хирээрээ шуурхай ажиллая – Тэгэхээр одоо судалгааны багийхан гэж тусдаа баг байгуулая. Ер нь цаашдаа манай групп өргөживөл судалгааны баг маш чухал – Тийм шүү. Дотроосоо гаргах уу гаднаас мэргэшсэн хүмүүсийг авах уу? хэмээн нэг нь асувал Эрдэнэ хэсэг сууснаа – Гаднаас мэргэшсэн хоёр хүн аваад дотроосоо ажлаа сайн мэдэх туршлагатай нэг хүнийг сонгох бодолтой байна – Болж байна …
яг зөв хэмээн дор бүрнээ ам амандаа нэгийг хэлцгээхэд Эрдэнэ хоолойгоо зассанаа – Энэ маш яаралтай дараагийн сонгуулиас өмнө ядаж төсөлөө гаргачихсан байх хэрэгтэй. Би гаднаас авах судалгааны хоёр хүнээ сонгочихсон байгаа харин дотроосоо хэнийг сонгох талаар та бүхний саналыг сонсож нээлттэй хэлэлцүүлгээр сонгомоор байна – Таньд санал болгож байгаа хүн бий юу? – Байгаа. Тэгэхдээ эхлээд та нарын саналыг сонсож хэдэн хүн шилж аваад ил санал хураалтаар шийдэе хэмээн бодож байна. Үүнийг сонсоод бүгд дор бүрнээ хэнийгээ оруулах талаар тунгаан хэлэлцэж байснаа гурван хүнийг санал болгов. Тэдний нэг нь Эрдэнийн бодож байсан хүн байсанд дотроо
олзуурхан сонгогдсон гурван ажилтаныхаа бүртгэлийг авчруулан бүгд дүн шинжилгээ хийцгээв. Гэвч санал хуваагдаж байсан тул Эрдэнэ тэд нарт хандан – За одоо бүгдээрээ өдрийн хоолондоо гарч ирчихээд үргэлжлүүлье хэмээхэд бүгд зөвшөөрөн толгой дохиод хоорондоо саяны асуудлыг ярилцсаар өрөөнөөс гарцгаав. Эрдэнэ нарийн бичигтээ халуун хар кофе захин нэр дэвшсэн хүмүүсийн анкет болон саяны хурлаар хүмүүсийн хэлсэн үг, дүгнэлт зэргийг уншин бодож сууж байтал нөгөө хэд ч уван цуван цугласаар сая бүгд ирцгээв. – За та нар хэсэгхэн ч гэсэн тархиа амрааж бас ч гэж тодорхой хугацаанд
өөрсдийн дүгнэлтийг хийцгээсэн байх, би ч мөн адил зөндөө бодож эргэцүүллээ – Тиймээ ерөнхийлөгчөө. Ингэхэд та хэнийг дэвшүүлэх бодолтой байна? – Миний бодож байгаа хүн энэ дунд байгаа болохоор би яг тэрийг гэж хэлэхгүй. Учир нь би хэлчихвэл магад та нар өөртөө итгэхгүй миний сонгосон хүнд саналаа өгөх болно. Би тэрийг хүсэхгүй байна. Ингээд тэд эхнээс нь дахин хэлэлцэж байгаад ил санал хураалтаар хоёр хүн дээр санал тэнцэв. Энэ хоёр хүнийг сонгоход миний ч бас санал та нартаа нэг байна. Тэгэхээр одоо нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэх нь зөв болов уу хэмээн бодож байна. – Тэгье тэгье тэр нь дээр хэмээн бүгд нэг дуугаар баталсан тул нууц санал хураалт явуулж Эрдэнийн бодож байсан тэдний группыг анх
үүссэн цагаас нь эхлэн бүх л ажилд нь оролцож одоо группынхээ тайлан тооцоог хариуцан ажилладаг Мөнхбат хэмээх залуу сонгогдов. Мөнхбат нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг төгссөн жил нь Эрдэнийн ажлын шугамаар таних танил нь санал болгосоноор тэднийд анх ажилд орж билээ. Илүү дутуу үггүй ажилдаа сайн тэрээр дор нь Эрдэнийн итгэлийг олж авсанаар ийнхүү өнөөдөр хариуцлагатай чухал албанд томилогдсон нь энэ. Мөнхбат ерөнхийлөгч дуудаж байна хэмээхэд гайхсаар өрөөнд нь орвол захиралууд бүгд сууж байлаа. – За Мөнхбат бид сая нэгэн чухал асуудлаар хуралдлаа. Ийшээ суугаад анхааралтай сонс. Манай групп
судалгааны баг байгуулах гэж байгаа билээ. Мэргэшсэн хоёр судлаачийг гаднаас авна харин дотроосоо чамайг сонголоо. Бид бүгд хэлэлцэж байж сонгосон болохоор чамд асар их итгэл хүлээлгэж байгааг ойлгож байгаа биз дээ? – Ойлголоо ерөнхийлөгчээ … хэмээгээд тэрээр инээмсэглэн бүгдийг хараад баярлалаа би итгэлийг дааж ажиллах болно хэмээн хэлээд мэхийвэл бүгд баяр хүргэн алга ташив. Эрдэнэ гурван өдөр захиралуудаа харсан боловч хэнээс нь ч санал ирсэнгүй. Судалгааны багийнханыг дуудан ажлын явцтай нь танилцсан ч олигтой шийдвэр гараагүй л байв. Хугацаа тун бага байдаг, амжихгүй боллоо … хэрхвэл дээр бол хэмээн өрөөн дотроо
холхиж байснаа хонхоо даран нарийн бичгээ дуудан одоо хуралтай хэмээн зарлуулаад тэднийг ирэх хооронд бодолд автан цонхон дээрээ хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд гудамжаар холхих олныг ширтэн зогсов. Захиралууд эхнээсээ мэнд мэдэн орж ирээд тус тусын сандалыг эзлэн чимээгүйхэн сууцгаан ерөнхийлөгчийн дуугарахыг хүлээнэ. Тэгтэл судалгааны багийнхан ч мөн ирж гүйцэв бололтой нарийн бичиг эмэгтэй хаалгийг нь хаахдаа – Ерөнхийлөгчөө бүгд гүйцлээ хэмээгээд хаалга зөөлөн хаав. Эрдэнэ эргэж харсангүй хэсэг зогсож байснаа буруу харсан чигтээ – Хэнд ямар санал байна бидэнд хугацаа маш бага үлдээд байна хэмээгээд эргэж харвал Эрдэнийн ширүүн төрхнөөс эмээсэн бололтой хэн ч дуугарсангүй. Та нар чинь
яахчихсан улс гэхээрээ ийм байдаг байнаа. Би та нарт сонгуулиас өмнө ядаж төсөлөө гаргачихсан байя гэж хэлсэн биз дээ? Яагаад заавал сонгуулиас өмнө гээд байна гэвэл яг энэ л үеэр бүх улс төрчид ард иргэдийнхээ үгийг сонсдог юм – Ерөнхийлөгчөө надад нэг санал байна гэх дуунаар бүгд судалгааны багт орсон Мөнхбатруу харцгаав. – Ядаж нэг нь ч гэсэн саналтай ирсэн байх шив хэл, хэл хэмээн ширүүхэн дуугарвал Мөнхбат цүнхээ уудлан нэгэн хавтас гаргаж ирээд – Ерөнхийлөгчөө би бодохдоо манайд хогний үйлдвэр хог дахин ашиглах газар байхгүй байна. Хэрэв бид хог дахин ашиглах үйлдвэр байгуулчихвал хаана хаанаа хэрэгтэй гэж бодож байна – Зөв хө
санадаг л санаа – Би энэ зураг төсөл бүх зүйлийг нь ерөнхийд нь гаргаад тооцоог нь ч хийгээд ирсэн. Хэрэв та бүхэн зөвшөөрвөл бүр нарийн тооцоог гаргаж болно. Хэдэн жилийн өмнөөс л хогийн үйлдвэртэй болно гэж ярьцгаасан ч өнөөдрийг хүртэл байхгүй л байна. Улс нь хийж чаддаггүй юм бол бид яагаад хийчихэж болохгүй гэж. Энэ их хогийг шатаана тэгтэл утаагаа яаая гэж байгаа бидэнд нэрмээс болж бөөн тортогтой утаа гарч байна. – Тэгээд энэ үйлдвэрийг байгууллаа гэхэд хог дахин боловсруулах технологи зайлашгүй хэрэгтэй баахан зардал гарах юм биш байгаа хэмээн нэгэн захирал асуувал Мөнхбат – Тиймээ тэрийг ч бас тооцоолсон байгаа. Арай хямд
зардал гаргах нь урд хөршөөс байна. Мэдээж ямар нэгэн юм хийхэд эхний удаад тодорхой хэмжээний зардал гарна. Тэр зардалыг нөхөж чадвал ашиг болдог биз дээ. Хэн ч ямарч ашиггүй, болохгүй, зардал их гэж хойш сууж бизнес эрхэлдэггүй л байх. Болохоос болохгүйгээ хүртэл үзэхэд юу нь болохгүй билээ тийм биз дээ ерөнхийлөгчөө Эрдэнэ Мөнхбатын ярихыг дуулаад толгой дохин дотороо ихэд сайшааж буй бололтой нүүрэнд нь мишээл тодрон тэдний яриаг сонсон сууж байснаа – Тиймээ Мөнхбат ч аргагүй санхүүгийн хүн шиг ярьж байна. Болохгүй, бүтэхгүй хэмээн гараа хумхин амаа ангайн суувал хэн ч чиний гарт талх бариулаад амруу чинь цай хийхгүй.
Элсэн чихэртэй талх бүр цаашлаад масло, элсэн чихэртэй талх идэж, сүүтэй цай уух эсэх зөвхөн чамаас л шалтгаална. Өөр хэнээс ч биш зөвхөн чамаас. Тийм болохоор бүгдээрээ болохгүй юмыг болгохын төлөө явах хэрэгтэй байна. Би юу гэдэг билээ ЯЛАЛТ тиймээ зөвхөн ялалт. За тэгэхээр хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдлээ. Одоо дараагийн ажилдаа орцгооё. Мөнхбатаа чи энэ ажлыг ахалж явуул. Зураг төсөл, тооцоо, мэргэжилтэн гээд бүх ажлыг чамд хариуцууллаа. Багаа чи өөрөө бүрдүүл. Харин захиралууд өөр өөрийн салбарын ажлаа сайн явуулж ашиг орлогоо нэмэгдүүл. Учир нь бидэнд одоо бүр их мөнгө хэрэг болох юм шиг байна. Мөнхбатыг судалгааны багаас чөлөөлж байна. Харин чи ажлынхаа явцыг надад байнга тайлагнаж хэлэлцэж байна шүү – Тэгэлгүй яахав
ерөнхийлөгчөө. Би таньд өдөр болгон тайлагнаж байх болно. Ингээд хурал өндөрлөв. Хурал тараад Мөнхбат бушуухан ажил дээрээсээ гаран утсаар хэн нэгэнтэй яриад уулзах хэрэгтэй байгаагаа хэлбэл өнөөх хүн хүрээд ир гэсэн бололтой. Тэрээр явсаар нэгэн Хятад хоолны газар ороод байнга энд ирж тэр ч бүү хэл эзнийх нь таньдаг хүн нь илт бололтой дотогшоо орон хойш явсаар нэгэн хаалгийг татан орлоо. – За Мөнхбат ажил хир амжилттай вэ? – Шин овогт минь маш сайн болсон. Яг л таны хэлж байснаар бүгд боллоо. Манай групп хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар болж би ахлах боллоо – Сайн байна, сайн байна. Чи тэгээд намайг туслана гэж хэлэв үү? – Шууд таныг хэлээгүй тэгэхдээ урд хөрш хямд хийж өгнө гэсэн. Би ахалж байгаа болохоор тэр асуудалгүй гэж бодож байна – Сайн байна, сайн байна. Тэгвэл одоо бидний ажил л үлдэж дээ. Чамайг ийм итгэлтэй
гэж мэдээд байсан юмаа. Би ойрын хугацаанд бүх зураг тооцоог нь гаргаад ирье. Чиний ажилд орсон групп Монголдоо дээгүүрт орох болохоор санхүүгийн тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодож байна – Тийм шүү Шин овогт минь. За би тэгвэл тань дээр хэзээ ирэх вэ? – Намайг дуудахаар хүрээд ир. Би чамайг зөв газар ажилд оруулжээ. Хэзээ нэгэн цагт ингээд үр шимийг нь хүртэх юманд чи их яараад байлуу хэмээгээд инээхэд Мөнхбат ч мөн хариу инээгээд – Та ч бүхнийг мэдэх юмаа. Би ч таныг хэлээд “Сан-Эр” группт ажилд оронгуутаа захирал болох юм бодоод удаад байхаар нь сүүлдээ бүр гардаг ч юмуу гэж бодож байсныг яана – Яарч болохгүй гол нь яарч болохгүй. Танай Монголчууд юу гэдэг билээ яарвал даарна гэдэг
байхаа – Тиймээ таны мэргэн ухаанаас би суралцах болно. За би явлаа – Тэгдээ мэдээлэл сайн цуглуулж тэр Эрдэнийн итгэлт хүн болоод авах хэрэгтэй. Энэ бол чиний хийх ажил – Ойлголоо би хичээж байгаа баяртай хэмээгээд Мөнхбат тэндээс гарав. Мөнхбат харих замдаа анх Шин овогттой танилцсанаа бодон явна. Сургуулиа төгсчихөөд аав нь дахиж сур гэсээр байгаад Хятад улсыг зорьж билээ. Тэнд байхдаа аавынх нь танил гэх Шин овогттой анх уулзан танилцав. Тэдний яриа их нийлнэ. Нэг өдөр Шин овогт хооллож суугаад Мөнхбатад хандан – Чи их сайн залуу байна. Надтай хамтарч ажиллавал би чамайг гомдоохгүй шүү – Юун дээр хамтарч ажиллана гэж? – Би танай ар Монголд хоолны газар нээх бодолтой байна. Чи төгсөж очоод надад
тэр сүвийг гаргаад өг. Тэгвэл ашигынхаа 5%-г чамд өгч байя – Та энэ саналаа аавд хэлсэн үү? – Чи надад ааваасаа илүү таалагдаж байна. Өөр цаашдаа ч бид хамтарч ажиллах юм гарч магад. Тэр бүхэнд чи л яг тохирно. Танай аав хэтэрхий хуучинсаг бас их хулчгар – Тиймээ манай аав чинь соц нийгмийн хүмүүжилтэй гээд миний хэлсэн ажилуудыг ч хүлээн авдаггүй юм – Харин тэрийг би мэдсэн. Одоо цаг өөр болчихоод байна. Тэр соц нийгэм түй. Уг нь аав чинь гүйлгээ ухаан сайтай юм билээ. Тэгэхдээ надад таалагдаагүй. Харин чи бол өөр – Намайг олж харсанд талархалаа. Би таны хий гэж даалгасан бүхнийг чадах чинээгээрээ хийх болно – Тэрийг чинь цаг хугацаа л харуулах
болно. Оюутан хүнд хэрэгтэй зүйл гарвал надад дуулгаарай. Энэ хэрэгцээний мөнгө. Чи сайн байгаад миний үгэнд орох юм бол үүнээс ч ихийг авах болно хэмээгээд түүнд боодол юань шидэн өгөв. Мөнхбат өнөөх мөнгийг талархан аваад Шин овогтыг бишрэн хүндэлсээр салж билээ. Мөнхбатийг гарсаны дараа Шин овогт ганцаар үлдсэн хойноо: Сайн нохой бэлтгэхийн тулд гөлөг байхаас нь тэжээ. Тэгэхдээ хэзээ ч гэдэсийг нь цадтал хооллож болохгүй бас хоосон байлгаж болохгүй. Уяа ундыг нь сойн чангалан тааруулсан нохой эзэндээ хамгаас үнэнч байдаг биш билүү. Чи ч гэсэн тэрнээс ялгаа юун. Яагаад эцгийг чинь биш чамайг сонгосон нь чи гөлөгнөөс ялгаа юун. Анхнаас нь
жижигхээн зүйлээр туслаж буй мэт болон өөрийн хүн болгоод авах хэрэгтэй. Нэгэнт эзэндээ үнэнч нохой эзнээ хамгаалан хэнийг ч ойртуулахгүй өөрөө өмнөөс нь золиосонд явах өдөр ирж л таараа. Тэр Монголд хүчээ авч буй “Сан-Эр” группыг өөрийн болгоод авбал дараа нь хотыг нь бүр цаашилбал улсыг нь хараат болгож элэнц хуланцийн гавъяаг давтах бишүү хэмээн ганцаараа ярин түүндээ баясан инээд алдан сууна. Тэрээр Мөнхбатыг сургуулиа төгсөхөд нь Монголд байх бас нэгэн хамтрагч компанийн эзэнтэй ярьж байгаад Мөнхбатийг “ Сан-Эр “ группт ажилд оруулав. Мөнхбатыг “Сан-Эр” группт ажилд орох болсоныг дуулаад захих зүйлсээ сайн захиж билээ. – Би чамайг Монголын хамгийн том группт ажилд оруулж өглөө. Нэг өдөр чи
миний төлөө чадах бүхнээ хийнэ гэж байснаа санаж байна уу? – Тиймээ өчигдөр юм шиг л маш сайн санаж байна – Сайн байна, сайн байна. Тэгвэл чи энэ том группын ерөнхийлөгчийн итгэлт хүн болох хэрэгтэй. Бас боломжоо ашиглан санхүүгийн мэдээлэл авч болох албанд оч. Хэрэв тэгж чадвал чи надад бүх мэдээллийг өгч бай. Хэрэв энэ талаар хэн нэгэнд ам ангайвал би чамайг хаанаас ч олоод авна гэж мэд – Ойлголоо би хэзээ ч хэнд ч хэлэхгүй. Та намайг оюутан байхад надад яг л толинд харж байгаа юм шиг мэдрэн их тус болж байсан. Тэгээд ч аав минь дампууран өр нь нэхэгдэн тунчиг хэцүү байхад та өгөөмөр сэтгэл гаргаж манай гэр бүлийхэнийг аюулаас аварсан. Би тэрийг хэзээ ч мартахгүй. Бас тийм том группт хүртэл
ажилд оруулж өглөө – Сайн байна, сайн байна тэрийг мэдэж байна гэдэг чинь л сайн. Чамайг хэрэгтэй мэдээлэл дамжуулах бүрт чинь би шагнаж байх болно. Очингуутаа надтай байнга холбоотой байж байгаарай. Ингээд Мөнхбат Шин овогтын хүн болов. Нэг л мэдэхэд өвөрлөгч эрийн харааны хүн болсоноо ямарч өөрчлөлтгүй гурван жил “Сан-Эр” группт ажиллаж байхдаа нэг өдөр бодож билээ: Би ч гарахын аргагүй аалзны шүлсэнд орсон бололтой. Бололтой ч гэж угаасаа орчихож. Шин овогт надад яагаад ийм найрсаг хандаад байна энэ нэг л учиртай. Миний олж авсан мэдээлэл хүн бүхэнд нээлттэй байдаг, байдаг л нэг мэдээлэл. Түүнийгээ учирлаж хэлэхээр тун удахгүй чи харин ерөнхийлөгчийнхөө итгэлийг олоод ав. Том юманд хөдлөхийн тулд яарах хэрэггүй гээд байх юм. Би ямар зүгээр л цалингаас
цалингийн хооронд амьдарч өдөр бүхэн тогтсон ажлаа хийх гэж хоёрын хоёр их сургууль төгссөн биш. Эндээс гарах талаараа нэг удаа хэлтэл Шин овогт ихэд уурлан ер халгаагаагүй. Хэдий би энд ресторанаа нээхэд нь нэг их чухал үүрэг гүйцэтгээгүй ч надад тодорхой хэмжээний хувь хэмээн мөнгө өгөх юм. Одоо яалтай ч билээ энүүгээрээ л дуусая. Шин овогтын итгэлийг л алдаж болохгүй. Эрдэнэ ерөнхийлөгч санасаныг бодвол их хашир хүн юм. Яажшуу нэг итгэлийг нь олж авдаг юм билээ байз. Бас ч гэж гурван жил ямарч алдаа мадаггүй үнэнч ажиллаа. Тийм болохоор намайг шууд өөрт минь хэлэхгүй ч харж мэдэж л яваа байх. Ёстой л Шин овогтын хэлсэнээр хүлээх л үлдэх шив хэмээн бодож байсан тэр л өдрүүдийн
нэгэнд Эрдэнэ ерөнхийлөгч түүнийг дуудан судалгааны багтаа оруулж одоо бүр хэрэгжүүлэх ажлыг даалган өөрийн итгэлт хүн болсоныг хэлсэн нь энэ чинь бөөн боломж биш гэж үү? хэмээн бодоход хүрэв. **** Санчир нэг сэрвэл байж ядан хүлээтэй бие нь чилэн шархирна. Хажууд нь толгой нь заадсаараа салах гэж байгаа аятай янгинан өвдөх аж. Ам нь тэсэхүйеэ цанган хоолой нь хатан тэр сацуу хамаг биенийх нь хүйтэн хөлс гаран орон дээр тэсэхээ байхдаа нааш цааш эргэн байтал Кэтий ороод ирэв. – Ашгүй хонгор минь надад уух юм хийгэээд өгөөч би тэсэхгүй нь. Кэтий түүнд аягатай ус авчирч өгөхөд Санчир нэг амьсгаагаар хөнтөрч орхиод сая нэг юм ярихтайгаа болов. – Хүлээсээ одоо тайлаа хонгор минь хамаг бие чилээд хэцүүдлээ? Бидний се.кс улам харг.ис боло.од байнаа. Толгой задрах нь чи жаахан тун өгчих … хэмээн ар араас нь урсгахад Кэтий өмнөөс нь харан
түшлэгтэй сандал дээр суугаад хөдөлсөнгүй. Кэтий тоглоом чинь хэтэрч байна чи энэ хүлээсээ тайлаадах – Би хүлээгүй ээ тэгээд ч би тайлж болохгүй – Яагаад!!! Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Хэмээн хашгичивал Кэтий мөрөө нэгэнтээ хавчсанаа босон тамхи аван асаан суулаа. – Чи намайг зөндөө хуурсан ээж мөнгө явуулна гэж хэлээд намайг их өрөнд оруулсан. Ойлгож байна уу чи намайг маш их хэмжээний өрөнд оруулсан хэмээн аажуухан хэлбэл Санчир – Тиймээ би мэдэж байна. Ээж, аав хоёр явуулахгүй байна би ажил хийгээд өрөө төлчихье. Тэгээд чи тэрүүхэний төлөө хайрыгаа ингээд хүлж байгаа юмуу гээд инээмэр аядахад Кэтий нүдээ эргэлдүүлсэнээ царайгаа төв
болгоод – Хэн чиний хайр гэж? – Кэтий чи зүгээр үү арай чи татчихсан байгаа юм биш биз дээ. За энийгээ тайлаадахаа би чилж үхлээ хэмээн хашгичиж байтал гаднаас нэгэн эр орж ирээд Санчирыг харан инээд алдсанаа Кэтийг бэлхүүсээр нь тэврэн биедээ ойртуулан – Сайн ажиллаа хайрт минь хэмээн үнсэж эхэлтэл Кэтий ч мөн түүндээ эрхлэн бараг л Санчирын хажууд нь элдэв юм болохоо алдав. Санчир Кэтийгийн энэ байдлыг хараад – Арай ч дээ чи ийм хүүхэн байсан гэж үү? арай ч дээ би ямар тэнэг юм бэ хэмээн уйлах үглэх хоёрын хооронд дуугараад ороо дэрлэн доош харав. Рондо Санчирын дэргэд ирэн
үснээс нь атган толгойг нь өргөөд – Май чи энэ миний эхнэрийг ашигласаны чинь төлбөр хэмээн нэг шанаадаад аан харин энэ бол биднийг өрөнд оруулж хамаг өвсийг минь татсаны төлбөр хэмээн дахин шанаадахад Санчирын хамарнаас цус урсан нүд нь бүрэлзээд ирэв. Санчир үг дуугарах гэсэн боловч дуу гарсангүй. Рондо харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болмогц нүдийг нь боон амыг нь таглаад хаашаа ч юм авч явахаар гарахдаа Кэтийд хандан – Миний хайраа наанаасаа авчихмаар юм байвал бүгдийг нь хамчих. Энэ дахиж энэ байранд ирэх ч үгүй биз. Маргааш чи эзэнтэй нь уулзаад гарах болсоныг хэлчих за тэгээд гэртээ хариад хүлээж бай би энийг

нөгөө газраа хүргэж өгчихөөд ирье. Санчир дуугарахыг хүсэн боловч ам нь боолттой болохоор хий л хамраараа дүнгэнэтэл Рондо түүний элгэнд нь хүчтэй цохиод аваад гарав.