Home Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “4-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “4-р хэсэг”

0 second read
0
1
1,552

Чи азна л даа тэгээд сайн бод – Юуг нь бодуулах гээд байгаа юм? – Нарантуяа юу гэхээ мэдэхгүй хэсэг азнаж байснаа энийг би л хориглох ёстой хэмээн бодоод – За би үгээ хэлье: Үгүй би чадахгүй надад

хайртай хүн байдаг. Үүнийг сонсоод Санчирын гар нь сулран суларсаар аажуухан тавиад – Өнөөдөр би их ядарч байна хичээлээ дуусгая. Ер нь хэд хоног хичээллэж чадахгүй байх – Дураараа л бол. Чи

асуусан би хариулсан баяртай хэмээгээд тэднийхээс гарав. Санчир Нарантуяаг гарсаны дараа хэнд ч юм гомдон уйлчихав. “ Новш гэж яагаад ийм гэж. Тэрний эгч байх тийм том шалтаг юмуу. Би чамайг

өөрийн болгохдоо л болгоно. Харж л байгаарай тэгээд намайг жаахан хүүхэд байна уу үгүй юу мэднэ биз. Тиймээ би бууж өгөхгүй аав юу гэдэг билээ ” Чи ялахын тулд л амьдарч сур. Хэцүү, болохгүй гэж хойш

суулгүй тэр бүхнийг ялахын тулд бүгдийг ялахын тулд амьдар тийм чадалтай бол. Нэгэнт чи ялалтанд хүрэх юм бол түүний дараа бүгд чамд өвдөг сөгдөн өршөөл эрэх болно. Хэзээ ч битгий бууж өгч бай!!!

Тиймээ би ялахдаа л ялж чамайг өөртөө дурлуулах болно ” хэмээн шүд зуун бодоод нулимсаа арчаад усанд орохоор босов. Тэр өдрөөс хойш Санчир хичээнгүй сайн сурагч болов. Нарантуяатай дахиж энэ талаар нэг ч ярьсангүй бүр өөдөөс нь ч харахаа байв. Нарантуяа хэсэг хугацааны дараа Хандыг асуусан болохоор дахин хичээл зааж эхэлсэн ч Санчир хүний урманд түүнтэй эелдэг байхаа больжээ. Яг л багш сурагч шиг заасан бүхнийг нь хичээнгүйлэн сурч өгсөн даалгаварыг бүгдийг хийдэг болов. Нарантуяа Санчирыг ингэх тусам түүнд татагдаад байгаагаа мэдэрлээ. Энгийн яриа өрнүүлэх гэж хэд, хэд оролдсон ч Санчир өнөөх л дүнсгэр мөрөн лугаа байх аж. Нарантуяа нэгэн өдөр тэднийхээс гараад өөрийн эрхгүй уртаар санаа алдаж

байснаа орцных нь өмнөх сандал дээр суугаад асгарах нулимсаа тогтоож дийлсэнгүй. “ Энэ бүхэн надаас л боллоо. Би чинь багш хүн шүү дээ яаж ч бодсон яаж болох юм бэ. Тэгээд яагаад намайг болохгүйг нь мэдсээр байж энэ хүүд ингэж хайртай болгож байгаа юм. Би одоо яах вэ ” толгойгоо өргөх ч сөхөө байсангүй уйлсаар л. Гадаа хэдий нь харанхуй болсон аж. Гэтэл хэн нэг нь түүнийг нь мөрөөр нь тэврэн өөртөө наалдуулав. Гайхан харвал Санчир. – Санчираа би … би тэвчихгүй нь чи яах гэж намайг өөртөө дурлуулсан юм бэ?, Чи яах гэж надад тэр үгийг хэлсэн юм бэ?, Тэгээд одоо яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм? хэмээн ар араас нь урсган энгэрт нь яг л үеийн

хайртай залуудаа эрхэлж буй мэт мэгшинэ. – Намайг уучлаарай би чамд үнэхээр хайртай. Чамайг өөрийн болгохын тулд би чадах бүхнээ хийнэ гэж өөртөө ам өгсөн. Тэгэхдээ чамтай ийм байдалтай байж чамайг буулгаж авах гээгүй юм шүү надад итгээрэй. Би зүгээр л хэрхэн өөртөө дурлуулах вэ? хэмээн өдөржин шөнөжин боддог. Тэгээд чамайг харахаараа би яаж ч чаддаггүй болдог юм. Би өөрөө ч бодож амжаагүй байтал ялчихлаа. Одоо чамайг би хаашаа ч тавихгүй – Бид хоёрт их л асуудал гарах байх даа – Ямар асуудал гэж? – Хамгийн эхэнд Ханд багш тэгээд танай аав. Би Ханд багшийг хүндэлдэг танай сургуульд ажилд орох гэж ямар их хүсэж мөрөөдөж байж орсон билээ. Тэгтэл энэ

бүхнийг дуулаад Ханд багш яавчиг надад аятай байхгүй – Аав, ээж хоёр яахав болно тэр тусмаа ээжээс санаа зоволтгүй. Бүр болохгүй бол хоёулаа гадаадад очиж амьдаръя. Аав хүчтэй эсэргүүцвэл би яахаа мэдэж байна одоо битгий санаа зов за гээд доош явган суугаад нулимсыг нь арчиж өгөн уруул дээр нь зориг муутай үнсэж билээ. Энэ өдрөөс хойш Санчир, Нарантуяа хоёр байнга тэднийд өдөртөө байдаг болов. Нэг өдөр хоёул усанд орж байтал хаалга нь дуугарах дуулдахад хаалганы дууг сонсоод Нарантуяа Санчирт шигдэн аяархан – Яанаа хүн ирж байна. Чи хаалгаа дотроосоо түгжээгүй юмуу? – Тийм байна. Уг нь түгжсэн юмсан түгжээгүй юм болов уу – Би одоо яах юм бэ? Ядаж

байхад хамт усанд орж байдаг – За яавал гэж эрт орой хэзээ нэгэн цагт мэднэ нэгэн бодлын амар болчихлоо – Санчираа би гарч чадахгүй ээ. Би одоо яах юм бэ чи нэг арга бод л доо – Ямарч байсан хоёулаа уснаас гаръя ээж л байх даа аав эрт ирдэггүй юм – Үгүй үгүй би гарахгүй … би – Чи тэгээд энд хонох гээ юу за алив ээ би байна зоригтой бай – Үгүй ээ ямартаа ч чи эхлээд гараад хэл тэрний дараа би гаръя. Ямар баларсан юм бэ хэмээн амандаа шивнэн бушуухан хувцасаа өмсөж эхлэв. Санчирыг гарангуут хаалгаа дотроосоо түгжвэл Ханд багшийн дуу гарч байна. – Өө миний хүү усанд ороо юу? Өнөөдөр хичээлгүй байсан юмуу – Хичээлтэй хичээлээ л хийж байна хэмээгээд инээвэл Ханд гайхан хараад – Хаана хичээл хийж байна гэж. Өрөөнд чинь хэн ч

байхгүй байна – Усанд оронгоо хичээлээ хийсэн юмаа ээжээ – Аан багш нь чамд унших юм өгчихөөд явсан юмуу. Миний хүү сайн байна одоо бүр усанд орохдоо хүртэл хичээлээ хийгээд – Багш яваагүй байгаа – Айн … хаана байгаа юм худлаа ээжээрээ тоглоод байна уу даа энэ чинь. Би ядраад чамтай тоглох манатай байна даа хүү минь – Би тоглоогүй ээ таньд би одоо нэг юм харуулна. Харин битгий харчихаад шоконд орчихоорой доо – За юу байдаг билээ. Миний хүү найз охинтой болоо юу? – Аанхан аргагүй л багш хүн шиг мэдрэмжтэй байна шүү. Миний найз хүүхэн маань угаалгын өрөөнд таниас нуугдаад байж байгаа – Яахаараа нуугддаг юм би таних юмуу? – Та маш сайн танина. Бүр бид хоёрыг танилцуулсан – Юу би юу даа арай … – Тиймээ ээжээ би

Нарантуяад хайртай, Нарантуяа ч надад хайртай болсон – Энэ чинь юу болоод байнаа. Алив чи наанаа байвал гараад ир хэмээн чангахан дуугарвал угаалгын өрөөний хаалга онгойн Нарантуяа доош харсаар гарч ирээд хэрэг хийсэн хүн аятай доош харан зогсвол Ханд хажууд нь очин хацар дээр нь алгадаад – Чи яаж байгаа чинь энэ вэ? Би чамайг миний хүүд Англи хэл заагаадах гэсэн болохоос жаахан хүүхдийн толгой эргүүлээтэх гэж багш болгоо юу хэмээн хашгичихад ингэнэ чинээ бодоогүй байсан Санчир Нарантуяагийн хажууд очин гараас нь бариад – Та яаж байгаа юм. Би анх эргүүлсэн. Нарантуяа надад багш, шавь хоёр болохгүй гэж зөндөө хэлж байхад би энэ хүнийг эргүүлж, сүрдүүлж, бүр таниар түрий барьж байгаад өөртөө дасгасан. Таньд миний хайртай эмэгтэйг алгадах эрх байхгүй хэмээн бас л хашгичив.

Нарантуяа тэртээ тэргүй ийм зүйл болох байсныг мэдэж байсан тул нулимсаа гаргасангүй харин юу ч дуугаралгүй Санчирын өрөөнд очин ном цүнхээ аваад намайг уучлаарай хэмээгээд хаалга зүглэхэд Санчир түүний гараас барин – Чи ямар буруу юм хийсэн болоод уучлал гуйгаад байгаа юм. Уучлал гуйх хүн нь ээж болохоос чи биш би чамайг явуулахгүй – Би зүгээрээ Санчираа хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан. Чи гараа авдаа би харьлаа – Дахиж манай гэрээр битгий үзэгдээрэй. Маргаашаас ажилдаа ч ирж болохгүй чамайг халлаа – Ээжээ та болилдоо … гэх дуун хаалга хаагдахтай зэрэгцэн сонсогдов. Энэ удаа Нарантуяа цааш алхаж чадахааргүй болтлоо туйлджээ. Хүйтэн хана налан юуг ч юм гөлрөн явган сууна. Тэрээр уйлсангүй: Тиймээ ийм юм болох л байсан. Би мэдэж байсан ч хэтэрхий удаж байж боллоо доо. Сэтгэл минь дэндүү дассан хойно бүх

зүйл боллоо. Ажил яахав болно харин хайр минь. Санчир үнэхээр хэлсэн шигээ жаахан хүүхэд шиг бишээ. Би бараг хажууд нь жаахан хүүхэд шиг байдаг байсан. Үнэхээр халамжтай тэгээд ухаантай. Баян айлын ганц хүүхэд гэхэд хаа очиж их ухаантай шүү. За яахав маргаашаас хэсэг сайхан амаръя даа хэмээн бодоод нэгэнтээ уртаар санаа алдаад гарав. Орцны үүдээр гартал Эрдэнэтэй тааралдахад мэнд мэдээд явах гэтэл Эрдэнэ – Багшаа манайх удахгүй нүүх гэж байгаа. Энэ долоо хоногтоо нүүнэ. Чи зав байвал Ханд эгчдээ туслаад нүүхэд бэлдээд өгвөл амжих уу? – Өө тиймүү. Уучлаарай би амжихгүй байх яаралтай хөдөө явах ажил гараад би сая захирал багшид мөд хичээл орж чадахгүй хэмээгээд чөлөө авчихаад яг явж байна л даа – Аан

тиймүү ямар нэг юм хэрэгтэй болбол санаа зоволтгүй хэлээрэй – Ойлголоо за би явъя даа баяртай хэмээгээд гарав. Эрдэнэ Нарантуяагийн араас харсанаа: Юу болсон юм бол чадалтай, эвдрээгүй сайн охин юмсан. Ханд минь ч сайн байдаг орж байгаад хэлье байз. Аягүй л бол нэрэлхээд хэлэхгүй хэмээгээд цахилгаан шат дарлаа. – Хандаа энэ долоо хоногт нүүхээр болсон. Амины орон сууц маань өнөөдөр бэлэн болсон хэмээн ярьсан – Хөөх тиймүү ашгүй дээ. Хүү минь хоёулаа юмаа боож баглах нь дээ хэмээгээд инээд алдав Санчир дуугарсангүй. – Нарантуяа яаралтай ажилтай болоод хөдөө явах болчихлоо гэнэ ямар ажил юм бол. Чи цаадахаасаа асуув уу? Ямар нэг зүйл хэрэг болбол хэлээрэй гэсэн юмсан. Нэрэлхүү юм чинь

хэлэхгүй байж магад чи сайн асууж мэдээд чадлынхаа хэрээр туслаадхаарай. Үүнийг сонсоод Ханд нэг бүх үнэнийг хэлэх гэснээ нөхөрөө хэнээс ч илүү мэдэх болохоор – Харин тийм гэнээ. Ажлаасаа гарна гээд – Тэгвэл их л чухал ажил гарч дээ. Аав, ээж нь хэдий хэрийн насны хүмүүс байдаг юм бол тэд нь гайгүй байгаа? – Гайгүй бид хоёроос жаахан ах л хүмүүс байдаг гэж бүртгэл дээрээ бичсэн байсан гайгүй байлгүй дээ. Манай сургуулийн ачааллаас шантарсан ч юм билүү – Тийм ч амар шантрах охин биш шиг л байсан – За тэр хүний хүн яахав ээ. Тэгээд хэзээ хаусандаа нүүж орох вэ хө хэмээгээд яриаг өөрчлөн асуувал – Нүүхэд бэлэн болчихвол хэзээ ч болно. Ингээд хагас

сайн өдөр тэднийх орон сууцнаасаа амины орон сууц уруу нүүлээ. Санчир гэртээ байхаа больж бүр архи ч уудаг болж, ээжтэйгээ ч юм ярихаа болин асуусан асуултанд хэрэгтэй бол ганц нэг үгээр хариулчихаад л өрөөндөө орон хаалгаа хаачихдаг болов. Хүү нь нүдэн дээр нь эвдэрч байгааг хараад Ханд зүгээр байж чадсангүй нэг удаа хүүтэйгээ ярилцахаар шийдэн Санчирыг бие засчихаад гараад ирэхэд өрөөнд нь хүлээж суув. – Санчираа чи ээждээ уурласаар л байна уу? Санчир хариу хэлсэнгүй чихэвчний хөгжимөө зүүн орон дээрээ хажуулдан хэвтчихэв. Ханд түүний чихэвчийг аван хажууд нь суун толгойг нь илбээд: Миний хүү үнэхээр Нарантуяад тийм их хайртай юмуу. Чи ээжтэйгээ ярь л даа. Хүүгээ ийм байхыг харах надад хэцүү байна. Үнэхээр салж хагацаж чадахааргүй хайртай болсон бол ээж нь

ажилд нь буцааж авъя. Та хоёр яахав сайхан үерхээд л явж бай. Суух барих асуудлыг чамайг сургууль төгссөний дараа ярина шүү болох уу? Санчир чихэндээ итгэсэнгүй ээжийнхээ өөдөөс та нээрээ ярьж байна уу гэсэн аятай хараад нүд нь очтон гэрэлтэж – Тиймээ болж байна. Ядаж сургууль дээрээ харж байя л даа. Тиймээ миний анхны хайр ээжээ. Би чинь арван найман насандаа анхныхаа хайртайгаа учирчихжээ. Би ярих гэж зөндөө залгасан боловч утсаа авдаггүй надтай ерөөсөө ярихаа байсан. Ядаж байхад би гэрийг нь мэдэхгүй болохоор хаанаас олохоо үнэхээр мэдэхгүй хэцүү байна – Надад амла. Зүгээр сайхан үерхэнэ гадаадад сургуульд явж ирчихээд суух талаараа ярина гэж – Амлаж байна Нараа маань намайг хүлээж чаднаа би мэдэж байна. Та хэзээ ярьж хэлэх вэ? – Бас нэг юм байна – Хэл, хэл

ээжээ би хэлсэн бүхнийг чинь дагах болно гэж амлаж байна – Та хоёрт хүүхэд одоогоор огт байхгүй шүү. Гэрлэсэний дараа л хүүхэдтэй бол. Энэ юу гэж байна вэ гэвэл унтаж хэвтэж болохгүй. Сайхан хүүхэд зангаараа үерхэ – Ха ха ха амлаж байна, амлаж байна. Ингээд Ханд утсаа авчиран Нарантуяа уруу залгавал хэд, хэд дуудуулж байгаад утсаа авав. – Сайн уу Нарантуяа юу хийгээд байна даа? – Сайн, сайн та сайн байна уу? Би хийсэн зүйлгүй гэртээ л амраад байж байна – Хангалттай амарсан бол маргаашаас ажилдаа ороорой – Юу нээрээ болох юмуу захирал багшаа? – Тиймээ тэгэхдээ өмнө нь чамтай ярих юм байгаа тийм болохоор өглөө ирэнгүүтээ манай өрөөнд ороод ирээрэй – За багшаа ойлголоо баярлалаа. Ханд утсаа таслаад Санчир

уруу хараад – За би хэлсэндээ хүрлээ харин одоо чи хүрнэ шүү – Мэдээж баярлалаа таньд. Би заавал гадаад явж сургуулиа төгсч ирээд дараа нь суух гэрлэх талаар ярина. Бас тэрнээс өмнө ямарч хүүхдийн асуудал байхгүй, унтаж хэвтэхгүй гээд инээхэд Ханд зөвшөөрөн толгой дохиод өрөөнөөс гарав. Нарантуяа утсаа барьсан чигтээ гайхшран бодолд автав: Юу болсон юм бол. Захирал багш бодолдоо өөрчлөв үү? үгүй дээ ийм хурдан өөрчлөгдмөөргүй юм. Арай Санчир элдэв ааш гаргаж ээжийгээ айлгасан юм биш байгаа. Чамайгаа ямар их санаж байнаа. Утасны чинь дуудлагыг хараад бушуухан аван ярьмаар байвч би л чамаас холдож байж чи намайг мартана. Утсан дээр гарах чинийхээ нэрийг хараад хичнээн удаа уйлсаныг чи мэдэхгүй л дээ. Одоо ингээд ажилдаа орчихоор байнга сургууль дээр тааралдах болно. Тэр үед ямар байцгаах бол. Удахгүй төгсөх юм чинь тэгж байгаад он цагийн эргэлтэнд мартагдах байлгүй дээ. Ай хайраа гэж … хэмээж байтал

утсанд нь мессэж ирэх нь тэр. “ Чи яагаад утасаа авахгүй, мессэж бичихэд хариу бичихгүй байгаа юм бэ? Би чамайг санаад галзуурах гэж байна. Тэгэхдээ маргааш чинийхээ хөөрхөн царайг харна гэхээс нойр хүрдэггүй ээ. Ээж бид хоёрын үерхэхийг ч зөвшөөрсөн маргааш уулзаж байгаад чамд өөрөө хэлэх байх. За одоо унтдаа маргааш ажилтай сайхан амраарай хөөрхөнөө”. Юу захирал багш бид хоёрын үерхэлийг хүртэл хүлээн зөвшөөрлөө гэж үү? сонин юм даа энэ бүхэн нэг л ойлгомжгүй болоод байх шиг. Юу л болох гээд байна даа. Тэрээр Санчирт хариу бичих гэснээ ямар жаахан охин биш хэмээн өөрийгөө шоолон инээгээд маргаашийнхаа бэлтгэлийг хийхээр босон шүүгээгээ онгойлгов. Маргааш өглөө нь хүчтэй цохилох зүрхээ намжаах гэж хэд, хэд уртаар амьсгаа аван гаргаад зөвшөөрөл аван захирал багшийн

өрөөний хаалгийг тогшоод яван оров. – Нарантуяа ажилдаа эргээд ордоо. Хүүхдүүд чамайг нэхээд байна. Санчир та хоёрын асуудлыг бид гураваас өөр хэн ч мэдэхгүй мэдэх ч ёсгүй. Цаадах чинь жаахан хүүхэд яг одоо юугаа ч ялгахгүй байна. Харин чи нэгд нас биед хүрсэн хүн, хоёрт багш болохоор чамайг ухаалаг хандаасай хэмээн би хүсэж байна – Ойлголоо багшаа – Хүүхдийг хүүхэд чигээр нь л бодож харьцаж яваарай. Тэр чинь амьдрал юу ч мэдэхгүй нялх хүүхэд шүү. Нарантуяа үүнийг сонсоод доош харан толгой дохивол Ханд үргэлжлүүлэн: Их шартай хүүхэд байгаа юм. Аятайхан байж, байх ёстой байрыг нь мэдрүүлээрэй гэж чамаас эх хүний хувьд хүсэх байна – Тиймээ багшаа ойлголоо – За одоо ажилдаа ордоо. Ханд Нарантуяаг гаргачихаад сая нэг санасандаа хүрсэн бололтой арагш сандалаа налаад уртаар

амьсгаа аваад хамаг биеэ сул тавьлаа. Санчир урьд урьдахаасаа илүү баяртай явдаг болов. Харин Нарантуяа тэгж үл чадна. Санчир тунирхан надад хайргүй болчихсон юмуу нэг л хөндий байгаад байдаг болж хэмээхэд Нарантуяа чи одоо удахгүй сургуулиа төгсөнө хичээлээ сайн хий гэхээс өөрийг үл хэлдэг аж. Гэтэл ч Санчир Англи улс уруу сургуульд явахаар болсоноо түүнд нэгэн орой хэллээ. – Нараа чи намайг хүлээж чадах уу? Би заавал ганцхан чамтай л суумаар байна – Чи одоо том болсон. Хүний газар очоод оюутан болж бие дааж амьдраад ирэхээр бодол санаа чинь өөрчлөгдөнө. Тийм болохоор би амлаж чадахгүй – Юу яриад байгаа юм бэ. Би заавал чам дээрээ ирнэ.

Харин чи хүнтэй сууж болохгүй шүү – Чамайг ирнэ гээд хүлээсээр байгаад нэг мэдсэн би эмгэн болчихсон байвал яана хи хи хи – Мангартаад бай би ирнэ гэсэн л бол ирнэ. Их удлаа гэхэд таван жилийн дараа би хүрээд ирнэ. Би угаасаа чамаас тийм удаан хол байж чадахгүй дараа жилээс жаахан учир зүйгээ олчихоод чамайг хажуудаа авнаа. Нарантуяа үүнийг сонсоод юу ч хэлсэнгүй. Санчир түүнийгээ чангаар тэврэн эрхлүүлэх аж. Нарантуяа – Цаг хугацаа бүхнийг харуулах байхдаа хүү минь гэхээс өөрийг хэлж чадсангүй. Нисэх онгоцны буудал дээр нулимс унагахгүйг хичээн зогсоно. Санчир

харин аав, ээжээсээ зовж байгаа шинжгүй Нарантуяагаа тэврэн зогсоо зайгүй үнсэх аж. Эрдэнэ тэр хоёрыг харан нүдээ том болгосоноо Ханд уруу асуусан харцаар хараад – Энэ хоёр хэзээдээ ийм болчихсон юм? – Мэдэхгүй – Чи … гэтэл ч зорчигчид ороорой хэмээн зарласан тул Санчир аав, ээж дээрээ хүрч ирэн үнсүүлээд аавынхаа асуусан харцанд инээмсэглэж байгаад – Таныг гайхаж байгааг ойлгож байна ааваа. Нарааг минь битгий буруутгаарай. Би өөрөө эхэлж хайртай болж өөрөө таны хэлдэг ялалтыг байгуулах гэж тэмцэж байж өөрийн болгосон юм. Ээж та битгий ажлаас нь халчихаарай хэмээгээд цааш

эргэн бүгдийг нь баяртай хэмээсээр явлаа. Эрдэнэ, Ханд хоёр хүүгээ баяртай хэмээгээд явахаар эргэтэл Нарантуяа харагдсангүй. Явчихсан юм байхдаа хэмээн ярилцаад Ханд авч гарсан сүүгээ хойноос нь өргөхөөр тавцан дээр гаран очлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…