Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “3-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
603

Энэ өдрөөс хойш тэрээр хар тамхи гээч хорын хүчинд татагдах болов. Түүнийг ийнхүү улам донтон ороход Кэтий туслан хар тамхийг нь бүр олж өгнө. Санчирт аав нь мөнгө явуулахаа больж тэрээр санхүүгийн

хямралд оров. Нэг өдөр мөн л үлбийн сууж байтал гаднаас Кэтий ороод ирэхэд Санчир баярлан авралын бурхан нь мэт санан өмнөөс нь царайчлангуй харвал харин энэ удаа Кэтий урд нь хэзээ ч гаргаж

байгаагүй царай гарган хөмсөгөө зангидан – Чи түрүүн авсан тамхиныхаа мөнгийг хэзээ өгөх юм бэ? Би чамайг бодоод зээлээр авчихсан чинь одоо тэд намайг сүрдүүлээд байна – Хайр нь удахгүй

өгчихнө. Чи дахиад зээлээд жаахааныг аваад ир би яг үхэх нь – Чадахгүй ээ чадахгүй. Чиний нөгөө баян цатгалан гээд гайхуулаад байсан чинь хаана байна? – Чи мэдэж байгаа биз дээ аав ирээд бүх юм

орвонгоороо эргэсэнийг – Тэгээд одоо яах болж байнаа? Намайг долоо хоногийн дотор мөнгө олж өгөхгүй бол ална гэсэн би … хэмээн хэлээд эхэр татан уйлбал Санчир мөрнөөс нь тэврэн энгэртээ наагаад – Би

олноо заавал олно. Чи одоо хайрдаа жаахааныг олоод өгчих тэгвэл хайрынх нь толгой янзын сайхан сэргэг болоод бүгдийг зохицуулчихна. Кэтий хариу хэлэлгүй харин дуугүйхэн босож яван гал тогооны өрөөнд ороод нуусан тамхиа гарган өгөөд – Би чамайг дараа нь ингэх ч болов уу гээд нуучихсан байсан май тэгээд хэтрүүлэлгүй хэрэглээд мөнгө олоодох – Чи минь өнөөдөр ямар сонин ааштай байх юм гээд өөдөөс нь гайхан харвал Кэтий нүүрэндээ худлаа инээмсэглэл тодруулан байснаа нүдээ хүйтэн болгоод доош тонгойн чанх нүднийх нь өөдөөс харж байгаад – Алуулна гэж зануулчихаад яваа хүн үүнээс өөрөөр яах байсан юм бол!!! – За, за ойлгож байна. Би

одоохон хэмээгээд бушуухан нөгөөхөө нэрээд хэсэг манарч байснаа маасайтал инээд алдаад утсаа гарган залгах гэснээ цагаа хараад: Яг одоо аав хамт байгаа Монголд маргааш өглөө болохоор залгая би ээжтэй яриад аавд хэлэлгүйгээр надад мөнгө явуулаач гэж хэлье. Манай ээж надад үгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Ингээд Монголд өглөө болж аав нь ажилдаа явах цагийг хүлээж байгаад найдвартай явсан байх гэсэн үеэр ээжрүүгээ залгав. Ханд нөхрийнхөө үгэнд бүрэн итгэхгүй л байлаа. Хэдий тийм боловч хүү нь өнөөдрийг хүртэл ярихгүй болохоор бүр гайхаш тасран өөрөө хэд, хэд залгасан ч тэр тоолонд нэг бол утсаа авахгүй нэг бол хэлийг нь ойлгохгүй гадаад эмэгтэй аваад байсан тул үнэхээр ажилд орчихоод дарга нь

яриулахгүй байгаа юм байна хэмээн бодоход хүрээд байсан тэр өдрүүдийн нэгэнд хүү нь гэнэт ийнхүү залгах нь тэр. – Сайн уу ээжээ? – Хүүе … энэ чинь миний хүү юу? Ээжийн хүү сайн биз дээ?, яагаад таг чиг болчиховоо ээж нь хүүгээ санаад бүр байж ядах юм. Хүү дээрээ очоод ирье гэсэн аав чинь явуулахгүй байна. Хичээл сурлага өндөр үү?, Өлсөж ядраагүй биз дээ? Хэмээн ар араас нь угсруулан асууж байхдаа нулимсаа барьж дийлсэнгүй. – Би сайн байгаа. Сайн ч гэж дээ үнэнийг хэлэхэд жаахан ядарч л явна даа таны хүү чинь. Аавд битгий хэлээрэй аав ирчихээд амьдрал сур гарын мөнгө одоо өгч байхгүй өөрөө болго гээд явчихсан болохоор сурахын хажуугаар хоёр ажил хийгээд ч хангалттай мөнгө олж чадахгүй л байна. Дээрээс нь та

хүүгээ наанаас чинь явахад өөрөөсөө битгий юм харамлаж өлсөөрэй гэсэн болохоор гайгүйхэн юм аваад идчихээр бусад өдөр нь хоосон хоноод бүр тэсэхээ байгаад таньлуу залгаж байна даа ээж минь хэмээн ээжийгээ хэнээс ч илүү мэддэг болохоор эмзэг газрыг нь олон худлаа ярьхад Ханд уулга алдан – Иш хөөрхий минь их ядарч яваа юм байна ш дээ миний хүү чинь. Би аавтай чинь орой ирэхээр нь нэг яриад үзнээ – Ээжээ гуйж байна хэрэггүй шүү. Би аавын итгэлийг тэгж алдаж уурлуулмааргүй байна. Яагаад хөхнөөсөө гараагүй нялх хүүхэд шиг ээждээ хэлж сэтгэлийг нь зовоогоод байгаа юм гээд сургуулийн төлбөр

хийхгүй болчихвол хүүд нь бүр хэцүү – Иш миний хүүгийн хэлж бодож байгаа энэ Эрдэнийн бодож байгаа хоёрыг хэмээн амандаа үглэсэнээ: Тэгээд ээж нь одоо яавал дээр вэ? Хэмээн арга ядан асуувал энэ л асуултыг хүлээж байсан Санчир – Та хүүдээ ааваас нууцаар хэдэн доллар явуулчих тэгэх үү. Дараагийн цалин буутал – Тэгье тэгье тэгэлгүй яахав. Хаашаа яаж явуулдаг юм бэ? Миний хүү чинь ямар мөнгөтэй харьцаж байсан биш. Хар нялхаараа харийн оронд очоод гэрийн ажил ч хийж үзээгүй байж ажил хийхээр чинь аргагүй шүү дээ – Харин тиймээ ээж минь. Уг нь гар дээрээ мөнгө авах юм нэг

мэдэхэд л дуусчихсан байх юм. Хэзээдээ юундаа үрээд дуусчихсаныг ёстой мэдэх юм алга – За хэд хэрэгтэй юм? Ингээд Санчир дахиад л гэрээсээ мөнгө авах нүхээ олж чадав. Аавдаа битгий хэлээрэй хэмээн аминчилан гуйсан болохоор ээжийгээ яаж ч байсан хэлэхгүй гэдгийг тэрээр сайн мэдэж байлаа. Ээжтэйгээ ярин утсаа таслаад Кэтий уруу их л маадгар инээмсэглэн хараад арагш түшлэгээ налаад – Би чамд хэлээгүй юу. Жаахан сэргээш хэрэглэчихвэл мөнгө олно гэж. Ээж одоо надад мөнгө явуулж байхаар боллоо. Одоо чи минь алуулна гэж айлтгүй. Үүнийг сонсоод Кэтийгийн нүд нь сэргэн ахиад өнөөх ялдам

худал хоолойгоо гаргаад Санчирт эрхлэн – Хонгорыгоо би дутуу бодож байжээ уучлаарай. Алуулна гээд сүрдүүлгэ сонсчихсон чинь айгаад хэмээгээд наалинхайтан эрхлэн хүзүүнд нь мацвал Санчир ч үсийг нь арагш илбэн үнсээд – Намайг шагнахгүй юмуу хайраа – Мэдээж тэгэлгүй яахав. Тэрээр үлдсэнийг нь өгөөд ингээд дуусаж байна хонгор нь гараад нөгөө авдаг хүнээсээ авчихаад удахгүй мөнгийг нь өгнө гэж баталгаа гаргаж өгчихөөд хүрээд ирье – За тэг би энийг татаад амраад байж байя. Кэтий гэрээс гараад явсаар ядуусын хороололд ирэв. Тэр газрынхан Кэтийг бүгд таньдаг болох нь илт. Тэрээр замд таарсан нэгэнтэй толгой дохин мэнд мэдсээр хуучны хийцийн нэгэн байшингийн хаалгийг тогшвол дотроос онгорхой гэх бүдэг дуулдана. Бушуухан орон хаалгаа хаагаад яван орвол гэрт буй залуу цүнхийг нь

аван өлгөөд Кэтийг хүзүүнээс нь атган биедээ наан шуналтай гэгч нь үнсэж эхлэхэд Кэтий ч хариу үнсэлцэв. – Чи яасан удаж байж ирдэг юм бэ? – Харин жаахан асуудал гараад – Нөгөө өгөөш юу болж байна? – Ямартаа ч аав нь мөнгө өгөхгүй гэсэн ч ээжээс нь авахаар болсон. Маргааш нөгөөдрөөс ирчих байх – Лавтай биз? – Тиймээ чи минь яажшуу байна даа? Алив би сайхан хоол хийгээд өгье – Би яахав ингээд байж л байна. Хэзээ гэртээ ирэх юм бэ? – Өгөөш яг одоо дахиж татахын тулд юугаа ч тавиад өгөхөөс буцахгүй байгаа дээр нь хэдэн юм салгаж байгаад ирье хонгороо – Чи өөрөө түүнд хайртай болчихсон юм биш биз, ирэх дургүй байх чинь хэмээн Рондо хэлээд хөмсөгөө

зангидан духаараа харвал Кэтий өөдөөс нь харан наалинхайтан инээгээд – За хаанаас даа. Энэ дэлхийн хамгийн сайхан залуу, дээрээс нь миний сэтгэлийг хөдөлгөж, намайг жаргалтай байлгадаг хүн чамаас минь өөр байхгүй хонгор минь битгий ай. Тэгээд ч тэр чинь юугаа ч мэдэхгүй баян айлын жаахан хүүхэд. Энэ арга чинь харин хамгийн цэвэрхэн мөнгө олох арга байна даа – Тэр хүү чинь хаанаас ирсэн гэлээ? – Монгол улсаас – Тийм улс байдаг юмуу? Би ер дуулж байгаагүй юм байна – Азид байдаг гэсэн – Тэндэхийн баян гэхээр тийм баян байж чадах уу? – Мэдэхгүй юм даа. Ямартаа ч одоохондоо бидний хүссэн мөнгийг ямарч саадгүй явуулж байхыг бодоход бас ч гайгүй юм

шиг байна – Аан тиймүү тэгвэл өгөөшийг томхон юман дээр … чамайг минь эзэмдсэн хоног бүрийнх нь төлбөрийг ч нэмж авах болно … хэмээн өөртэйгээ ярин шүлстэйгээ хамт дотогш залгив. Ингээд Кэтий хайртай залуудаа хоол хийж өгөн хамт хооллочихоод – Хонгор минь би одоо явахгүй бол зөндөө удчихлаа. Сая гарахдаа байснаа өгөөд гараад ирсэн одоо тэр хавиар нэг дэвж ч байж магад – Чи яг өөрөө сайн болчихож. Яарч байна гэж яв, яв би саад хийхээ болъё – Би дахиж хэлэхгүй чи өөрийнхөөрөө л ойлго. Алив нэг тунг аваад ир би явлаа. Рондо Кэтийг ийнхүү уурлахад өөрийн бүсгүйгээ энэ янзаараа байвал

алдчихаж магад хэмээн хормын төдий бодоод бэлхүүсээр нь тэврэн биедээ татаад эрүүнээс нь базан нүдрүүгээ харуулж байгаад – Хэрэв чи тэр бандиагаа дагаж намайг хаяж явах юм бол хаа ч байсан хамаагүй тэр хэлээд байгаа миний мэдэхгүй улс байсан ч шиншилж очиж байгаад хоёуланг чинь хорсолтой нь аргагүй зовоож алах болно мэдээ хэмээн хашгичив. Харин Кэтий Рондогийнхоо энэ их хайрыг хараад хүзүүгээр нь тэврэн энгэрт нь наалдаад – Чи минь наддаа ийм их хайртай байхад би чамаасаа хаа холдох вэ дээ. Битгий санаа зов хонгор минь би чамаасаа хаашаа ч явахгүй амлаж байна. Үүнийг сонсоод сая Рондогийн сэтгэл уужран уруул дээр нь хүчтэй гэгч нь

сорон үнсэж байгаад буудал хүртэл гаргаж өгөхөөр гарав. **** – Ерөнхийлөгчөө таньд илтгэл байна – Илтгэ илтгэ – Ерөнхийлөгчөө та надад хэлэхдээ таны хүү мөнгө авахаар бол хэлээрэй битгий өг гэж тушаасан – Тэгээд – Магад энэ бас таньд хамааралтай байх хэмээн санаад илтгэж байна. Хатагтай Ханд одоо гурав дахь удаагаа данснаас мөнгө авах гэж байна – Яагаад одоо хэлж байгаа юм? – Би эхний удаад хатагтайг болохоор бас та хатагтайг хориглоогүй тул гаргасан юм. Харин энэ удаа нилээн их хэмжээний мөнгө авахаар нь таньд хэлэхгүй бол болохгүй нь гэж бодоод. Үүнийг сонсоод Эрдэнэ гараа зангидан амандаа нэгийг хэлэн хэсэг азнаж байснаа – Ханд бол миний

эхнэр энэ группын ерөнхийлөгчийн эхнэр. Тийм болохоор захиран зарцуулах эрхтэй хүн гэсэн үг. Хэзээ ч байсан хамаагүй хэлсэн бүхнийг нь гүйцэлдүүлж байх нь та нарын үүрэг биш гэж үү хэмээн хамааралгүй ажилтандаа уурлан хэлбэл өнөөх ажилтан магтуулна гэж яаран орж ирсэн нь талаар болж харин ч буруутгагдан загнуулсандаа бантан ойлголоо хэмээгээд гүйгээд гарав. Эрдэнэ ганцаар үлдсэн хойноо босон цонхон дээр очин хотын гудамжийг харан хэрхэхээ бодон зогсоно. Багш эмэгтэй Эрдэнэ орой гэртээ хариад эхнэртэйгээ хүүгийнхээ талаар хэрхэн ярих талаар бодож явав. Ёстой хэцүү юм чинь энэ байдаг юм байна даа. Группээ энэ өндөрлөгт

хүргэхийн тулд өнөөдрийг хүртэл толгойдоо их зүйлийг бодож арга гарцыг нь олж явсан ч өнөөдөр хүүгийнхээ талаар битгий хүүд мөнгө өг гэж эхнэртээ хэлэх аргаа олохгүй байх чинь төвөгтэй ч юм болж байх юм даа. Гэтэл ч гэрийнх нь гадаа ирсэн бололтой жолооч нь – Ерөнхийлөгчөө бид хүрээд ирлээ … гэх дуунаар нүдээ нээн бодлоосоо цочин сэрээд машинаас буув. Гэртээ ороод яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй дэмий л хоол цай эргүүлэн сууж байсанаа Хандаа хэмээн зөөлөн дуудвал хань нь өмнөөс нь хараад – Миний хөгшин ядарч байна уу. Царай чинь нэг л базаахгүй байх чинь – Гайгүй дээ … харин чамтай нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй болоод – Юу билээ хө? –

Би сая гэртээ ирэн иртэл энэ яриаг хэрхэн эхэлж хэрхэн тайлбарлах вэ гэж толгойгоо гашилтал бодлоо. Ингэж удаан бодсон ч би одоо хүртэл хариултаа олж чадаагүй л явна. Тэгэхээр ихээхэн төвөгтэй асуудлын талаар ярих болж байнаа даа – Тийм байна минийх нь дэм болж чадах юм маруухан гэдгийг чи минь мэдэх хун – Энэ тал дээр чи надаас илүү. Тийм ч болохоор би ингээд толгойгоо өвтгөж явна. Чи намайг зөвөөр ойлгоод миний ярихыг эхнээс нь дуустал нь сонсоорой хэмээгээд өмнөх цайнаасаа балган хоолойгоо зассанаа: Чи бид хоёр ганц хүүтэй. Хүүдээ бид өөрсдөөсөө ч илүү хайртай. Харин тэр хайраар дутааагүй хүү маань хүний газар очоод замаа алдаж байна. Намайг очиход даанч дээ гэмээр байдалтай угтаж авсан юм. Би чиний санааг

зовоохгүй гэсэндээ хэлээгүй өдий хүрлээ. Санчир чамтай юу ярьсан болоод чамаас мөнгө аваад байгааг би мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байна. Харин ганцхан чамайг үнэнийг мэдэж хүүгээ аврахын тулд надтай хамт сэлүүрдэн их далайгаас гаргаж аваасай гэж л хүсэж байна. – Чи жаахан ойлгомжтой ярь л даа. Тиймээ Санчир надтай ярьсан аав намайг бие дааж амьдарч сур гээд халаасны мөнгө өгөхгүй зөвхөн сургалтын төлбөр өгөхөөр болсон гэж хэлсэн. Та хоёрын хооронд юу болсон болоод ингээд байгаа юм бэ? – Хүү маань сагсуурч замарч байна. Намайг очиход гэрээр нь дүүрэн согтуу залуус, хүүхнүүд ичиж зовж байгаа ч юм алга. Хүүгийн найз охин гэнэ үү нэг

шар толгойтой хараажаар амьдрал үзсэн байрын хүүхэн байна билээ. Би тэсгэл алдан хүүг зодтол өнөөх хүүхэн цагдаа дуудаад тэгээд би тэндэхийн саатуулах газар нэг хоночихоод цагдаа нараар нисэх онгоцны буудал хүргүүлээд шууд ирсэн минь тэр. Харин … хэмээснээ үгээ татан авлаа. Хэрэв Энхээг хэлчихвэл Санчир танина гэсэн юм чинь иймээ тиймээ болж бүр хараанаас мултарч магад. Ханд миний ярьсан бүхнийг хүүд хэлж л таарна. Тэгэхээр болохгүй хэмээн бодоод дахин цайнаасаа балгавал Ханд өмнөөс нь хөдлөлгүй харж байснаа санаанд оромгүй тайван дуугаар – Аан ийм учиртай юм бий вий. Би бүр гайхаад байсан юм. Би бүгдийг ойлголоо би одоо дахиж мөнгө өгөхгүй ер нь хоёулаа хүүгээ хажуудаа авъя чи ч сургалтын төлбөрийг

нь битгий явуул – Боддог л бодол. Чамайг ингэж ухаалаг тайван хүлээж авахыг мэдсэн бол би дэмий юманд толгойгоо шаналгаж тиймээ хэмээгээд инээвэл Ханд бас өөдөөс нь инээвхийлээд – Чи намайг гүйцэд мэддэг болоогүй л байна даа. Ингээд гол асуудлаа шийдээд хоёул цаашид хэрхэх талаар ярилцсаар сая нэг унтацгаав. Ханд группынхээ дунд сургуулийг хариуцдаг бөгөөд захирал нь билээ. Маргааш нь өрөөндөө хүүгээ хэрхэн зөв замд нь оруулах талаар бодож байтал хаалгийг нь тогшоод Англи хэлний багш Нарантуяа орж ирэн түүнтэй инээмсэглэн мэндлээд – Захиралаа би таниас маргааш чөлөө

авах гэсэн юм – За юу болов? – Би таньд хэлж байсан даа Америк явахаар хөөцөлдөж байгаа гэж маргааш ярилцлаганд орох болчихоод – Аан за тэгдээ – Баярлалаа таньд. Та зүгээр үү наад царай чинь ? – Би зүгээрээ сайн байгаа. Ингэхэд Санчир ойрдоо чамтай ярив уу? Санчирийн нэрийг дуулаад Нарантуяагийн хацар нь үл мэдэг ягааран байснаа инээмсэглэн – Үгүй ярихаа больчихсон. Очсоныхоо дараа нэг л удаа сайн явж ирлээ гэж ярьсан тэгээд дахиад чимээгүй л байна – Чи ингэхэд манай хүүд хэр вэ? Ийм юм асууж байгаа нь зүйд нийцэхгүй эвгүй ч гэлээ би захиралаас гадна эх хүн тийм болохоор ойлгож байгаа биз дээ – Тэгэлгүй яахав захирал багшаа. Санчир надад хайртай

сууна гэдэг байснаа яваад л намайг мартчихсан. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн Санчиртаа хайртай. Одоо энд ингээд байх надад хэцүү байгаа болохоор би Америк явах гээд байгаа юм хэмээн сулхан дуугарвал Ханд ширээнийхээ араас босон ирж мөрөөр нь тэврээд – За чи ямартаа ч маргааш элчингийнхээ ярилцлагад ороотох. Тэгээд дараа нь би чамд нэгэн нууц хэлье. Энд удаа ярихад цаг нөхцөл нь боломжгүй байна. Чи маргааш орой манайд хүрээд ир – За захирал багшаа – За одоо явдаа сэтгэлээр унаж болохгүй шүү охин минь – Баярлалаа тиймээ би хичээж байна хэмээгээд өрөөнөөс гарах Нарантуяаг хараад бодолд

автав. Санчир ээжийнхээ өрөөнд компьюьер дээр сууж байтал ээж нь орж ирээд – Миний хүү харих болоогүй юмуу? – Аан энд нэг юм харчихаад явлаа – Манай сургууль Англи хэлний багш шалгаруулж авах гэж байгаа. Нэг охин шалгуулах гээд ирсэн байна ээж нь шалгаадахъя битгий саад болоорой мэдээ – За ойлголоо доо Гаднаас зөвшөөрөл аван орж ирэх бүсгүйг хараад Санчир анхныхаа харцаар дурлав. Нүдэнд дулаахан жижиг бие дээрээ зохицсон жижгэвтэр ч гэлээ хэлбэр сайтай нүдтэй хацар нь чимх хонхойх цэвэрхэн цагаан

царайтай тэр бүсгүй цаанаа л нэг эгдүүтэй харагдана. Хэдий олон охинтой үерхэж явсан ч энэ эмэгтэй яагаад ч юм тэднээс нэг л өөр харагдаад байв. Нарантуяаг гарсаны дараа Санчир ээжийнхээ дэргэд очин мөрөөр нь тэврээд – Ээжээ авна биз дээ? – Харин яадаг юм билээ. Уг нь гайгүй л юм шиг байна – Ээжээ авчихаа сайн л юм байна ш дээ – Чи яаж мэдэж байгаа юм ингэхэд? – Зүгээр харахад л андашгүй юм бишүү хэмээн хэлээд бантсандаа гараа аван компьютерийнхээ ард очин суувал Ханд хүүгээ харан инээмсэглээд хоолойгоо засан төв болгосоноо – Гайгүй нь ч гайгүй л юм. За яахав хэрэв авбал дунд ангийнханаас эхэлж заалгая даа – Бид нарт ордог багш чинь юу ч

мэддэггүй л юм билээ – За яаж байна? – Үгүй юу л даа манай ангийнхан ер нь бүх арван хоёрынхон л тэгж ярьцгаадаг. Ханд хүүгийнхээ байгаа байдлыг харан инээмсэглээд гарч явсанаа төд удалгүй Нарантуяаг дагуулан орж ирээд – За багш нь чиний хувийн хэрэгтэй танилцаж дууслаа. Маргаашаас ажилдаа орж болно – Нээрээ юу таньд маш их баярлалаа. Танай нэр хүндтэй сургуульд багшлах болсондоо би баяртай байна – Өнөөдөр чи сургуулийн дотоод журам бусад зүйлстэй танилц. Хувиарын дагуу маргааш хоёрдугаар цагаас эхлэн бие дааж хичээлээ заана. Эхний цаг дээр хуучин багшийн хичээл дээр сууж арга барилаас нь суралц өөрийнхтэйгээ харьцуулан дүгнэлт хийгээд ажилдаа ордоо – Ойлголоо би одоо шууд суусан ч болох уу захирал

багшаа? – Болно болно. Манай сургууль ганцхан гол зорилготой ” ЧАНАРТАЙ СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ” түүнийг л дагаж мөрдөнө дөө чадна биз дээ – Би чадах чинээгээрээ хичээх болно – За тэгвэл би хичээлийн эрхлэгчийг дуудаад чамайг дагуулан явж сургууль, дотоод дүрэм, журамтай танилцуулъя – За баярлалаа хэмээгээд босох гэтэл Ханд – Түр хүлээж байгаарай. Энэ миний хүү байгаа юм. Одоо арван хоёрдугаар анги. Их сургуульд бид гадагшаа явуулах бодолтой байгаа чи манай хүүд гэрийн багш давхар хийвэл

амжихуу? – Тэгэлгүй яахав хүү сайн хичээвэл бид хангалттай сурч чадна гэж бодож байна. Санчир үүнийг сонсоод хөл нь жингүүдэн дээшээ нисмээр болоод ирэхэд инээдээ барьж ядан юу харж хийж байгаагаа ч мэдэлгүй худлаа компьютерийн дэлгэц ширтэн цааш харан сууж байтал ээж нь түүнийг дуудан – Санчираа миний хүү наашаа хардаа. Энэ багш одоо чиний гэрийн Англи хэлний багш боллоо. Үгэнд нь сайн орж хэлээ олигтой сураарай. Одоо багштайгаа танилц – Сайн байна уу та? Намайг Санчир гэдэг – Сайн сайн байна уу намайг Нарантуяа гэдэг. Ээжийнх нь хажууд хэлчихье: Би чанга багш шүү, битгий захиралын хүүхэд гээд үгэнд орохгүй байгаарай. Ханд үүнийг сонсоод таалагдаж буй бололтой толгой дохих үзэгдэнэ. –

Ойлголоо доо эгчээ – Одоо би чиний эгч биш намайг багшаа гэж дуудаж бай тийм биз дээ захирал багшаа – Тэгэлгүй яахав гэтэл ч хаалга тогшин хичээлийн эрхлэгч орж ирсэнээр тэдний яриа өндөрлөв. Гэрийн бараа хардаггүй байсан Санчир Англи хэлний гэрийн багштай болсоноос хойш байнга л гэртээ байж байдаг болов. Үүнд Эрдэнэ, Ханд хоёр олзуурхан талархана. Тэд орой хичээл тарсаны дараа долоо хоногтоо гурван өдөр хичээллэдэг байв. Нэг өдөр ийнхүү хичээлээ хийж суутал Санчирын гар утас дуугарав. Тэрээр дугаарыг нь харчихаад утсаа авангуутаа – Ээжээ бид яг хичээлээ хийгээд завгүй байхад анхаарал сарниулчих юм хэмээн том дуугаран авбал цаанаас

нь Ханд – Сайн байна чамайг Англи хэлэндээ их сайн болж байгаа гэж багш чинь хэлж байсан. Өнөөдөр аав, ээж хоёр нь хүлээн авалттай болчихлоо багштай нь яръя даа – Таньтай яръя гэж байна хэмээгээд утсаа Нарантуяад өгөв. – Байна уу? – Та хоёр хичээлээ хийж байна уу. Багш нь чамаас нэг юм гуйх гээд – Тэг тэг бололгүй яахав – Өнөөдөр ах, эгч хоёр нь хүлээн авалттай болчихлоо. Чи хүүд хоол хийгээд өгч болох уу? Өөрөө ч бас хоолоо идчихээд яв. Бид хоёр жаахан оройтох юм шиг байна – Бололгүй яахав – Ганцаараа амьдардаг гэсэн хэвээрээ юу нөхөртэй болчихсон бол утасдаад хэлчихээрэй. Эсвэл багш нь ярих

уу? – Санаа зоволтгүй багш аа одоогоор нөхөрт гараагүй ганцаараа байгаа тэгэхээр та хэнлүү ч ярих шаардлагагүй – За ашгүй дээ тэгвэл та хоёр ханиндаа хоолоо хийгээд идчих би санаа амар явлаа – Тэгдээ цагийг сайхан өнгөрүүлээрэй багшаа баяртай – Ээж юу гэж байна? – Аав, ээж нь орой хүлээн авалттай болчихлоо намайг чамд хоол хийгээд өгчих гэнээ. Ямар хоол хийх вэ? Чи надад юмнуудаа заагаад гаргаад өг. Санчир босон өөрөө ч хоол хийдэггүй болохоор бараг бүх юмаа онгойлгон үзэж байгаад сая нэг хэрэгтэй бүхнийг гаргаж өгөв. Нарантуяа ч хоол хийх хооронд Санчирыг энэ дасгалыг ажиллаж бай хэмээгээд гараад явав. Санчир яагаад ч юм өөрийгөө ингээд эхнэр

авчихсан айлын эзэн болсон мэт санагдаад болох биш. Тэрээр сэм өлмий дээрээ гэтэн гал тогооны өрөөг буландан харвал Нарантуяа яг л гэртээ байгаа мэт амандаа дуу аялан цаашаа харан ширээн дээр нэгийг хэрчин байгаа харагдав. Санчир ингээд л хараад зогсоод баймаар нэгэн бол араас нь очоод тэврээд авмаар дэггүй зан нь хөдлөн байснаа угаас түрэмгий зан нь дийлэн гүйж очоод араас нь тэврээд авчихав. – Хүүе чи чинь яаж байнаа алив тавь наад гараа – Үгүй би ээжийгээ хоолоо хийж байхад дандаа ингэдэг хэмээн худал ярьвал – Чи тэгээд мөөмөө иддэг үү хэмээснээ тас хийтэл инээд алдвал – Тэгдэг

яадаг юм яг ингээд хэмээгээд энгэрлүү нь мацвал Нарантуяа тоглоом хэтэрч байгааг ойлгон Санчирыг гараас нь барин өөрөөсөө холдуулаад хацар дээр нь чанга гэгч нь алгадаад – Тоглоом чинь хэтэрч байна. Би чиний багш болохоос танай гэрийн үйлчлэгч биш. Ерөөсөө чамд хичээл заахаа болилоо – Уучлаарай багш аа таныг их энгийн байдаг болохоор би тогломоор санагдаад. Та хичээл заахгүй бол ээж намайг балална ш дээ – Надад ямар хамаатай юм би явлаа хэмээгээд гарах гэтэл Санчир үүд алдлан зогсоод – Би дахиж ингэхгүй дээ амлаж байна. Та битгий яв тэгэх үү – Амлаж байна уу? – Тиймээ амлаж байна –

За тэгвэл одоохон өрөөндөө очиж хий гэсэн юмыг хийгээд байж бай – Та явахгүй гэсэн биз дээ явахгүй тиймээ – Тиймээ тийм харин одоо хоёулаа байх ёстой байрандаа байцгаая Санчир урамгүйхэн алдалсан гараа аваад толгойгоо унжуулан өрөөлүүгээ явав. Түүний энэ байдлыг хараад Нарантуяа тэсгэлгүй инээд алдчих гээд байсан тул цааш эргэн гараараа амаа дарж байгаад баахан инээв. Хоолоо идэж байхдаа ч хуучин шигээ их юм ярилгүй чимээгүйхэн хооллож дуусав. Нарантуяа хоёр аягаа угааж тэр хавийн завааруулсан зүйлсээ арччихаад Санчирын өрөөнд орвол Санчир ширээгээ дэрлээд унтаж байв. Энэ

хүүхдийг дээ хэмээн амандаа үглээд дөхөн ирвэл ширээн дээр маш томоор НАМАЙГ УУЧЛААРАЙ БАГШАА хэмээн бичсэн байсанд инээдээ барьж чадсангүй унтаж буй Санчирын толгойг илбэл Санчир харин унтаагүй байсан тул түүний нэг хөлөөс барин – Нарантуяа БИ ЧАМД ХАЙРТАЙ нээрээ шүү чи надад багш шиг хэзээ ч харагдаж, санагдаж байгаагүй. Би ээжийг ятгаж байж чамайг багшаар авахаар болсон. Би анх хараад л чамд дурласан. Чиний хувьд би жаахан хүүхэд тэгэхдээ

би жаахан баньд биш – Чи дахиж ингэж тоглохгүй гэсэн биз дээ? – Би тоглоогүй байна. Битгий уурлаарай. Чамд ч гэсэн би таалагддаг тийм биз дээ. Үгүй гэж битгий худлаа яриарай – Чи чинь сурагч харин би багш, чамаас зөндөө эгч тийм юм байж болохгүй – Их л бодож 5 насаар л эгч биз дээ тэр ямар хамаа байна – Болохгүй, болохгүй Санчир минь хүмүүс ч юу гэх юм – Тэд нарт заавал мэдэгдэх алба уу, ер нь мэдэгдсэн ч яадаг юм хэнд хамаатай юм бэ – Чи унтаад зүүдлээд байна уу хэмээн

Нарантуяа яриаг өөрчлөх санаатай асуувал Санчир өндийн босож ирээд түүний хоёр хацраас барин өөрлүүгээ харуулж байгаад Би унтаагүй чи надад үгээ хэл. Яг одоо хэл хэмээн өөдөөс нь цоо ширтлээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *