Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “2-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “2-р хэсэг”

6 секунд уншина
0
0
1,720

“Хаяггүй захидал” …..Эрдэнэ сурсанаараа өглөө босон өглөөний сонин гарчиглан суутал хаалганых нь фэнгшүй дуугаран хэн нэг нь ирж байх шиг дуулдав. Үйлчлэгч ирж байна хэмээн бодоод нэг их

анзаарсангүй. Учир нь гадаах хашааных нь түлхүүр зөвхөн түүний үйлчлэгч, Эрдэнэ хоёрт л байдаг учраас. Үүнтэй зэрэгцэн тэрээр цагаа хараад – Өнөөдөр ямар орой ирж байх юм. Тэгээд хэзээдээ надад цай бэлдээд тавьчихдаг билээ

… хэмээн гайхан бодох бодолтой нь зэрэгцэн гал тогооны өрөөнд нь орж ирсэн залуу – Сайн байна уу ерөнхийлөгч өө би хүрээд ирлээ гэх дуунаар эргэн харвал түүний итгэлт туслах Энхээ инээмсэглэн зогсож

байв. – За дүү сайн явж ирэв үү хэзээ ирэв дээ? – Урд шөнө ирсэн. Тэгээд өглөө босонгуутаа ах таны амрыг мэдэхээр хүрээд ирлээ – Сайн байна. За тэгээд явсан ажил бүтэмжтэй биз дээ хэмээн асуусан харцнаас

хүүгийнхээ сургийг гаргаж чадсан эсэх талаар асууж буйг нь төвөггүй уншихаар байв. – Бүх зүйл яг ярилцаж тохиролцсоноор болсон. Германы тал манай саналыг зуун хувь дэмжиж хамтарч ажиллахаа

хэлсэн. Бас Норвегийн тал ч нааштай хариу өгсөн уулзалт маш амжилттай болсон – Сайн байна аан нөгөө асуудал юу болсон? хэмээн тэсэхгүй асуувал Энхээ барьж ирсэн цүнхээ уудлан – Санчирын сургийг гаргаж чадаагүй л байна. Сүүлд Англид хар тамхины хэргээр баригдаад сууж байхад нь та барьцаа мөнгийг нь өгч суллуулсанаас хойш ямарч сураг гарахгүй л байна – Энэ олон жил өнгөрч байхад яасан тавьдаггүй гомдол вэ … хэмээн өөртөө үглэсэнээ тэгээд яасан гэнээ хэмээн ямар ч холбогдолгүй зүйл сөргүүлэн асуув. Энхээ хариуд нь энэ хурлын протокол байна хэмээвэл Эрдэнэ бичиг баримтыг хайхрамжгүй мэт боловч нарийн нягтлан харан үзэж дуусгав. За сайн

байна. Нэг хоногийн амралт болно биз дээ? – Тэгэлгүй яахав баярлалаа таньд. Өө нээрээ мартах шахаж дахиад л өнөөх хаяггүй захидал ирсэн – Алив буцах хаяг алга уу? Дахиад ажлын газрын хаягийг бичижээ. Үсгийн хэвээ таниулахгүй гэж гараар бичээгүйг бодоход нэг л учир байна. Тэрээр бушуухан захиаг задалбал ” Сайн байна уу эрхэм хүндэт Эрдэнэ таньд энэ захиаг унших өдрийн амар амгаланг эрье. Энэ миний хувьд таньд үзүүлж буй сүүлийн эелдэг байдал минь шүү. Хүү чинь хүнд өвдсөн эмчилгээний мөнгө хэрэгтэй байгааг би таньд хэрхэн хэлбэл ойлгох бол. Шоронгоос суллагдаад гудамжинд байхад

нь би эртний мэддэг хүний хувиар өрөвч сэтгэл гарган өөрийн гэртээ асрамжилж байна. Хар тамхинд гүн орсон түүнийгээ хэрэглэхгүй л бол байж чаддаггүй. Энэ зургийг захиаг явуулахын урд өдөр авсан. Бас та миний хойноос битгий хүнээ явуулаарай. Би хүүг чинь харж хандах нэг ч хүнгүй ганцааранг нь орхиод явчих бодол бас байгааг хэлмээр байна. Одоо надад 10 000 доллар явуул. Энэ удаа энэ шуудангийн хаягаар явуулаарай. Хоёр долоо хоногийн дотор мөнгө ирэхгүй бол хүүг чинь гудамжинд гаргах болно 2010-10-10” хэмээн Англи хэл мэддэг болохоор төвөггүй уншин ойлгоод хүүгийнхээ

зургийг харвал хүү нь турж эцэн нүд нь аягаа тойрон хөхөрсөн харваас өвдсөн нь илт харагдахад тэрээр шүүрс алдаад зургийг харсан чигтээ – Чи үүнийг юу гэж бодож байна? – Уучлаарай ерөнхийлөгчөө би сайн хэлж мэдэхгүй байна – Энэ хаягийг шалга. Урд нь захиа явуулж байсан хаяг мөн бишийг. Мөн энэ шуудан хэн гэж хүний нэр дээр байдаг, хаана юу хийдэгийг нь шалгаж мэд – Ойлголоо ерөнхийлөгчөө. Би таныг хүүгээ олоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна – Тиймээ би ч гэсэн олохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Нэг л өдөр би эндээс явна. Тэр цагт хуруу хумсаа хуйхлан барин цуглуулсан хөрөнгөө хэн ч биш нэгэнд үлдээмээргүй байна – Тийм шүү таньд ах, дүү байдаггүй юмуу? – Энэ чамд хүртээлгүй. Чи бол миний итгэлт

туслах, сайн ажилтан. Тиймд тэр юмаа л мэдэж байвал барав – Уучлаарай ерөнхийлөгчөө би таныг гомдооё гэж бодоогүй юм шүү зүгээр л би ч бас таньтай адил санаа зовж байгаа болохоор асуучихлаа – Ойлгож байна, ойлгож байна. Одоо явдаа эртхэн харьж амар. Энхээг гаргасаны дараа Эрдэнэ өнөөх захидлыг дахин, дахин уншин өмнөх захидалуудтай харьцуулан сууна. Тэнд ямар нэгэн сул үг хэрэглэсэн захидал нэг ч алга. Бүгд л дээрхийн адил түүнээс хүүгийнх нь төлөө мөнгө нэхэмжилсэн харагдана. Эрдэнэ анх захидал ирсэн цагаас л хэлсэн мөнгийг нь явуулсаар байгаа аж. Хэдий тийм боловч захианы эзэн хүүтэй нь ядаж нэг удаа утсаар яриулсангүй харин зургийг нь л явуулдаг байв. Өнөөдрийн энэ захидал түүнд ирсэн 6 дахь захидал. Эрдэнэ хэрхэхээ мэдэхгүй дахиад л бодолд дарагдан гаансаа гарган

тамхи нэрэн суухдаа өнгөрсөнөө эргэцүүлнэ. **** Эрдэнэ хүүгээ эргэж ирсэний маргааш нь туслахаа дуудан надад мэдэгдэхгүйгээр миний хүү хэлсэн ч мөнгө явуулж болохгүй хэмэн үүрэг өгөөд банкруу ярин хүүгийнхээ дансыг хаалгав. Тэрээр эртнээс банк байгуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд өнөөдөр тэр асуудлаараа Сангийн яамны хүнтэй уулзахаар гарав. – Та банк байгуулаад дампууруулахгүй ажиллаж чадна гэдэгтээ итгэл төгс байна уу? – Хэн бүтэхгүй гэж ажил эхлүүлдэг билээ. Би ялалтанд дуртай. Ялж байжил л санаа минь амардаг – Таны хөрөнгийн эх үүсвэр? – Би улсад хэдэн саяар нь татвар төлдөг. Баримт нь ч байгаа. Энэ хангалттай биш үү? – Тиймээ таныг

мэднэ. Манайдаа дээгүүрт бичигдэж эхэлж байгаа групп гэдгээр чинь мэднэ. Би яахав чадлаараа дэмжинэ. Харин та банкны үйл ажиллагааны талаар нарийн сайн судалж зохих хэмжээний мэдлэгтэй болоодхоорой доо – Тэгэлгүй яахав би анх банк байгуулах санаа орж ирсэн цагаасаа л судалж суралцаж эхэлсэн. Зүүдэлсэн зүүдээ ургуулан ярьж түүндээ итгэдэг жаахан хүүхэд биш тул бүх зүйлийг нарийн нягт бодож тооцоолсоны үндсэн дээрээс ийнхүү шийдвэрт хүрсэн минь энэ – Аан за сайн байна. Ингэхэд танай группын “Сан-Эр” гэдэг нэр надад их содон магадгүй банктай холбогдолтой ч юм шиг санагдаад байх боллоо хэмээгээд инээвэл Эрдэнэ ч мөн хариу инээгээд – Та ч аргагүй гярхай байна шүү. Тиймээ Эрдэнэсийн санг сайн эр гэсэн утгатай юм – Зөв, зөв за тэгэхээр мөнгө

угаах ажилд нь амжилт хүсье. Хэрэв бүтчихвэл ярьсандаа биз дээ? – Би хэзээ ч хэлсэн үгнээсээ буцаж үзээгүй. Банк бүтчихвэл чи 10%-ыг нь эзэмшинэ – Тохирлоо тэгэхдээ бидэнд баримт хэрэгтэй байх. Хэдий найзууд ч гэлээ хожим яаж өөрчлөгдөхийг хэн мэдэх билээ – Мэдээж тэгэлгүй яахав алив одоо бичээд орхье хэмээгээд цаас бал аван дор нь “ Сан-Эр группын дэргэдэх банкны 10%-ыг Соном овогтой Цогтгэрэл эзэмших болно. Баталсан “Сан-Эр” группын ерөнхийлөгч Ч.Эрдэнэ 2008 он ” – Болж байна уу? – Болж байна. Одоо харин хоёулаа энийг нотариатаар баталгаажуулах хэрэгтэй хэмээн хэлээд түрүүлэн өрөөнөөс гарвал Эрдэнэ амандаа: Хашир чандага чамайг даа хэмээгээд даган гарав. Энэ өдрөөс хойш төд удалгүй бүх зүйл амжилттай болж Эрдэнэ санасандаа хүрч “ Сан-Эр” группын дэргэдэх “ Дэнсир” банкаа

байгууллаа. Эрдэнийн групп 3 охин компанитай бөгөөд мэдэлд нь Арван жилийн сургууль, Их сургууль, Эмнэлэг тэгээд одоо Банк. Түүнээс гадна тэрээр барилга, зам тээврийн ч ажил хийдэг ёстой л манайдаа хэрэгтэй гэсэн бүх салбарт хүч үздэг нэгэн аж. Эрдэнэ энэ удаа мөнгө явуулахгүй байхаар шийдэв. Тэгээд ч банкаа байгууллахад мөнгө хэрэгтэй байсан тул чадсан ч үгүй. **** Санчир унтаж босоод иртэл толгой нь хагарах шахан өвдөж хамаг бие нь нүдүүлчихсэн аятай шархирна. Тэрээр нүдээрээ орчиныг гүйлгэн хараад ганцаараа байгаад баахан гайхан гараа хөдөлгөх гэтэл хүлээстэй чигээрээ байв. Тэрээр хүлээсээ тайлах гэж нааш цааш эргэн хөлбөрч байтал хэн нэгэн

– Оролдоод хэрэггүй дээ залуу минь. Эцэг чинь чамайг хаясан бололтой – Надад аав гэж байхгүй – Битгий худал хэл. Монгол улсад “Сан-Эр” гэж том групп буй түүний ерөнхийлөгч танай эцэг гэж бид мэднэ – Тиймээ байсан бид аль эрт аав, хүү байхаа больсон – Больсон юм бол яагаад чамд мөнгө хэрэгтэй гэхэд хэлсэн бүхнийг өгч явуулдаг юм. Чи битгий худлаа яриад байгаарай – Би худлаа ярьсан бол тэр хүн тийм их мөнгөтэй юм бол яагаад намайг та нарын гараас гаргах гэж одоо болтол юу ч хийхгүй байгаа юм – Тэр … бид байгаа газрыг чинь хэлээгүй учраас тэр. Бас мөнгийг чинь авахдаа өөр өөр газрын шуудангийн хаяг өгдөг. Бид тийм тэнэг улс биш шүү хэмээгээд цочтол чангаар инээд алдав. – Тэгээд аав одоо та нарт мөнгө өгөхгүй бол намайг яах бодолтой байна? – Тэр бидний хэрэг. Чамайг алчихсан ч

болно – Тэгэхдээ алахгүй байвал хэзээ нэгэн цагт аав бодлоо өөрчилж намайг авахын тулд бас их мөнгө төлж магад л юм тэ … хэмээгээд инээвэл өнөөх залуу босон ирж үснээс нь татаад – Чи ямар их үгтэй новш вэ. Тиймээ тэрийгээ бид мэдэж байна чамайг алахгүй зовоох болно. Хэрцгийгээр зодуулан цустайгаа хутгалдан хэвтэж байгаа зургийг чинь авч явуулах болно. Санчир үүнийг сонсоод юу ч хэлсэнгүй. Аав хэдий мөнгөтэй ч битгий эд нарын хэлсэн бүхнийг нь өгөөсэй. Намайг яаж ч зодож зовоосон би тэсээд гарах болохоор битгий хэлсэн үгээр нь байж эдний бахыг хангаасай. Яаж яваад эдний гарт орчиховоо. **** Санчир аавыгаа гаргаад нисэх онгоцны буудал

уруу харгалзагч, Энхтулга нартай явж байхыг холоос харан нулимсаа арчин зогсоно. “ Ааваа хүүгээ уучлаарай. Би таныг тийм байдалтай угтан авч ийм байдалтай үдэхийг үнэхээр хүсээгүй юм шүү. Бүх юм хоромхон болчихлоо. Ямар азаар Кэтий энэ залууг таньдаг байсан юм. Ер нь энэ Кэтий ингэхэд яаж таньдаг юм бол. За тэр нь надад юуны хамаа байхав. Нээрээ аавын хэлдэг зөв шүү би хэтэрхий тансаглаад байна. Маргаашаас ажил олж хийдэг юм билүү. Ямар ажил хийдэг юм билээ байз, ингэхэд миний чадах юм юу билээ? ” хэмээн өөртэйгээ ярин бодолд дарагдан аавыгаа далд орон ортол холоос харж зогсож байтал Энхтулга ч цагдаагаас салаад явахтай зэрэгцэн Санчир гүйцэж очоод – Найз нь хүргээд өгье. Чамд их баярласан шүү хө – Зүгээр дээ.

Нэг их ажил ч болсонгүй – Энэ үлдэгдэл мөнгө нь. Аав юу гэж байна? – Чамайг харж хандаж яваарай ах, дүү бололцоорой гэж захиж байна даа – Ха ха ха аав нээрээ за тэгээд ах минь намайг халамжлаад байж дээ – Би ч хэлсэн аавд чинь. Надад тэгж явах цаг зав их бага тэгэхдээ хүний газар байгаа нутаг нэгт байна заваараа харж ажиг сураг тавьж явъя гэж – Манайхаар дуртай үедээ зочилж байгаарай. Чамд бол хаалга хэзээд нээлттэй шүү. Нээрээ ингэхэд чи Кэтийг яаж таньдаг билээ? – Энэ тийм чухал гэж үү? – Нэг их ч чухал биш л дээ зүгээр л сонин санагдаад – Ярьвал урт түүх. Товчхондоо хэлэхэд намайг энд ирсэний дараахан надад их тус болсон юм – Арай та хоёр үерхэдэг байсан юм биш биз дээ? – Хардах нь уу ха ха ха тэгээгүй ээ санаа амар бай. Танай Кэтий намайг тоохгүй юм билээ. Би бас эр хүн юм болохоор ханд хаяж үзсэн л дээ тоглоом болгоод л өнгөрсөн. Харин чамд

хайртай болсон шиг билээ – Тэгж бодож байна уу? – За энэ маньд ямар хамаа байхав. Чиний л сонголт за би явлаа орой ажилтай наана нь амжуулах ажил байна – Баяртай хөгшөөн хэрэг болбол яриарай хэмээгээд байшингийнх нь үүдэнд буулгаад явав. Тэрээр гэртээ ирвэл Кэтий ирээгүй байсанд орон дээрээ тэрий хадан хэвтэж байснаа унтчихсан байв. Хэн нэг нь зөөлөн татан дуудахад цочин сэрвэл Кэтий нь ирчихсэн өмнөөс нь өнөөх л ялдам хайр татам инээмсэглэлээрээ инээмсэглэн харсанаа доош тонгойн уруул дээр нь зөөлөн үнсвэл Санчир сая нэг уртаар амьсгаа аваад хайртыгаа тэврэн дээрээсээ хэвтүүлэн хариу үнсэнэ. Хэсэг үнсэлдэж байгаад хаалга тогших дуунаар хоёул хаалга уруу харсанаа Санчир очин хаалгаа тайлбал – Захиалсан пиццаг авчирлаа – Бид пицца захиалаагүй ш дээ – Би

захиалсан юм хонгороо мөнгөө аваад ир хэмээн Кэтий хэлтэл Санчир ч аан хэмээснээ мөнгө авчирхаар өрөөлүүгээ явав. Энэ завсар пицца түгээгч нэгэн ууттай зүйлийг Кэтийд сэм өгөөд толгойгоо дохиход Кэтий бушуухан пиццан доор барин гал тогооны өрөө явтал Санчир мөнгөө өгөн хаалгаа түгжих дуулдав. Кэтий халаасгүй хувцастай байсан тул өнөөх боодолтой зүйлийг нуухаар шүүгээн доогуураа тонгойж байтал араас нь Санчир тэврээд авахад цочсондоо орилчихов. – Яасан хонгороо айлгачихав уу? – Тиймээ маш их. Дөнгөж сая хаалга хаагдах дуугарч байсан чинь – Харин би тэсдэггүй яг сайхан болж байхад гайтай пицца түгээгч хэмээгээд шүүгээнд шахан үнсэж эхэлтэл Кэтий өнөөх ууттай юмаа алдчих вий хэмээн ардаа чанга гэгч нь барьж байсанаа – Хайраа очоод ороо засаж бай. Би вино хийгээд

яваад очье. Амттай байя тэгэх үү хэмээн нааланхайтан хэлээд Санчирыг түлхвэл Санчир ч нэг их юм бодолгүй бөгсөн дээрээс нь базаад хурдлаарай хэмээгээд гүйгээд явав. Кэтий хөргөгч онгойлгон хоёр жүнзэнд вино аягалаад нэгэн дээр нь саяны ууттай зүйлээс ахиухан хийн хутгаад баруун гартаа барин орвол Санчир аль хэдийн бэлдчихсэн түүнийг хүлээн инээмсэглэн хэвтэж байв. – Өнөө оройг сайхан амттай өнгөрөөхийн төлөө хонгороо хэмээн Кэтий өнөөх л нааланхай дуугаараа хэлээд баруун гартаа байгаа виногоо Санчирт өгөөд өөрийнхийгөө тулгахаар урагш сунгавал Санчир ч – Тиймээ чи минь үнэхээр янаг шүү яг энэ вино шиг амттай байхын төлөө хэмээн тулгаад нэг амьсгаагаар хөнтөрөөд Кэтийгийн гараас виног нь аван тавиад өөрлүүгээ татав. Нэг сэрвэл тэрээр чармай нүцгэн орон дээрээ хэвтэж байв. Юу боллоо бид хоёр яалаа? Ямарч байсан галзуу байсан, түүнийгээ хэзээ ч эдлэж байгаагүйгээр эдлэн өөрөө ч мөн амсаж

үзээгүй таашаалыг амсаж байсан. Босох гэтэл толгойгоо даасангүй. Ам нь элсэн цөлд явж байгаа юм шиг л цанган аргана. Кэтий … Кэтий хэмээн хажуудаа хэвтэх Кэтийг хөнжлийнх нь гаднаас татвал сэрэх шинжгүй унтах аж. Кэтий миний ам цангаад, толгойгоо даадаггүй ээ чи бос л доо хэмээн хүчтэй татвал бас л сэрэх шинжгүй. Аан чи хайрдаа эрхлээд байгаа юмуу тэгвэл хэмээгээд нуруун дээр нь үнсэн сэрээхээр хөнжлөө сөхвөл Кэтийгийн нуруу улаан зулга болж зарим газраа ямар нэгэн зүйлээр ороолгуулсан бололтой гүвдрүү үүссэн харагдав. – Кэтий хайраа чи сэр л дээ … Кэтий үгүй ээ чи амьд тиймээ хэмээн орилон толгойг нь өргөн өөрлүүгээ харуулаад сул унжсан үсийг нь арагшлуулахын сацуу өөрийн эрхгүй нулимс нь асгарав.

Кэтий сэр л дээ … алив утас хаана байнаа түргэн хэмээн үглэн харвал Кэтийгийн талын шүүгээн дээр түүний утас харагдахад ухаан жолоогүй утас уруу нь ухасхийтэл Кэтий түүний гарыг тэврэн авах нь тэр. – Чи амьд тиймээ … би чамайгаа яачихаа вэ? Кэтий хариуд нь юу ч хэлэлгүй инээмсэглэн хараад энгэрт нь наалдаад уртаар санаа алдвал Санчир сандарсан чигтээ – Хонгороо түргэн дуудая чиний наад нуруу … Кэтий Санчирын аманд долоовор хуруугаа хүргэн өөдөөс нь инээмсэглэв. – Хэрэггүй гэж үү, чи үнэхээр зүгээр үү? – Тиймээ хонгор минь дэндүү жаргалтай байсан болохоор дуу ч амнаас гарахгүй байна – Тэгэхдээ чиний наад нуруу чинь өвдөхгүй байна уу? – Юу ч өвдөхгүй байна. Чи өчигдөр хаанаас хар тамхи олж авав. Тэрийгээ нэрсэний дараа чи ёстой яг л галзуу бар шиг гайхалтай байсан – Би хар тамхи

татсан гэж үү? – Санахгүй байгаа юмуу? Санчир хариу хэлсэнгүй: Сонин юм даа хар тамхи байх ямарч үндэслэл байхгүй. Тэгээд ч би хэрэглэж ч үзээгүй. Нэг орчихвол гарч чадахгүйгээ мэдэх болохоор сонирхож ч байсангүй. Кэтий надад худлаа ярина гэж байхгүй. Түүний нуруу дээрээс нь миний толгой я г… мэдэхгүй, мэдэхгүй… – Миний хонгор юу бодов? – Зүгээр ам цангаад ярьж ч чадахгүй нь – Хонгор нь одоохон уух юм хийгээд ирье Кэтий төд удалгүй хүйтэн шар айраг барьсаар хүрээд ирэв. Энийг уучих тэгэхээр сайхан онгойно.

Санчир нэг амьсгаагаар бүгдийг уувал үнэхээр дотор нь онгойн дахиад л галзуутаа хүсээд ирэх нь тэр. Кэтий ч цааргалсангүй тэд дахин балын амтандаа хэлхэлдэн шумбалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *