Нүүр Өгүүллэг “МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “1-р хэсэг”

“МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
711

“Оршил” Хүн амьдрахын тулд л амьдардаг.”Тиймээс амьд байгаа хором мөч бүрдээ баярлан талархаж, хайрлан гамнаж, өөрийнхөөрөө өөрийгөө үлдээ”… Эрдэнэ түшлэгтэй буйдан дээрээ бодолд дарагдан

амандаа гаанс тамхи зуун өнгөрсөн бүхнийгээ бодон сууна. Тэрээр ная дөхөж яваа ч өнөө л сэргэлэн нүд нь хариагүй очтон буурал толгойтой нь хоршин гэрэлтэнэ. Өдий наслахдаа юуг үзэж туулав хэмээн гэнэт

ийнхүү бодолд дарагдан суугаа нь энэ. Нүдээрээ өрөөгөө тойруулан хараад яах гэж юуны төлөө энэ бүхнийг босгох гэж тэгтлээ тэмүүлсэнээ бодохыг хичээв. Ганц хүү нь гадагшаа сургуульд яваад

тэр чигтээ сураг тасран хань нь ч түүнтэй зэрэг өтлөлгүй түрүүлэн орхиж одоо энэ том тансаг ханхай харшид ганцаараа насыг үдэн суугаа нь ийнхүү гиюүрэн бодлогшироход хүргэв. Эрдэнэ багаасаа л

зөвхөн ялахын тулд л байдаг байсан. Өнөөдрийн энэ бүх амжилт нь мөн л ялахын тулд л улайран зүтгэсэнийх. Эрдэнэ дээр ирдэг ганц хүн нь түүний асрагч орос авгай аж. Тэрээр гэрийг нь цэвэрлэн, хоолыг нь

хийж өгч мөн хувцасыг нь угааж, индүүдэн бэлдэнэ. Түүнд яг дотно найз гэх хүн нэг ч байсангүй. Хэдий найзууд байсан боловчиг одоо энэ цаг мөчид зарим нь тэнгэрт хальж зарим нь аль эрт сураг тасран холджээ. Магад энэ бүхэн Эрдэнээс өөрөөс нь ч болсон байж болох талтай. Тэрээр эхэндээ мөнгө олох гэж л улайрдаг байсан бол сүүлдээ зөвхөн ялахын тулд хэнийг ч юуг ч золиослоход бэлэн золиосолсоор ч ирсэн. Хүү Санчир нь аравдугаар ангиа төгсөөд хаана сурахаа сонгож, сонгож Англи улсад сурахаар явж билээ. Эхний жилдээ аав ээжээсээ байнга мөнгө нэхнэ. Бүр сүүлдээ Эрдэнийн бодож байснаас ч их хэмжээгээр нэхэн юунд зарлагдаад байгаа нь тодорхойгүй болоод

ирэв. Санчир зуныхаа амралтаар ч гэртээ ирсэнгүй. Тэрээр юу хийж байгааг нь үзэхээр шийдэн хэлэлгүйгээр хүүтэйгээ уулзахаар очиж билээ. Тэрээр мөнгө явуулдаг болохоор хаягийг нь мэдэж байсан тул Санчирийг ёстой тэгнэ чинээ санаагүй байтал аав нь гэнэт ороод ирэв. Гэрт тамхины утаа суунаглан, шар айрагны шилнүүд хаа сайгүй хөглөрч үзэгдэнэ. Түүнтэй зэрэгцэн хойд өрөөнөөс эр хүний аахилах эмэгтэй хүний гинших дуутай хослон дуулдахад Санчир бушуухан очин хаалгаа цохиод – Хурдан гарцгаа аав ирчихлээ … хэмээгээд өөрөө ундуй сундуйгаа хаман гүйв. Эрдэнэ энэ бүхнийг харан дуугайхан зогсоно. Нөгөө хоёр ч ум хумгүй хувцасаа өмсөн мэнд мэдсэн болоод санд мэнд гарцгаав. Тэгтэл ч түүнтэй зэрэгцэн шар хүүхэн ариун

цэврийн өрөөнөөс дотоожноос өөр хувцасгүй гарч ирсэнээ Эрдэнийг харан зогтусвал Санчир бушуухан өрөөндөө ор манай аав хүрээд ирлээ гэхэд өрөөндөө орон хаалгаа хаалаа. – Аав сайн явж ирэв үү. Хэлэхгүй гэнэт ороод ирэх юм. Өнөөдөр манай ангийнхан амралтын өдөр дээрээс нь манай найз охины төрсөн өдрийг тэмдэглээд жаахан замбараагүй байна. Ээж сайн биз дээ? Өөрөөс нь уучлал эрэн гэмээ ухаарах болов уу гэсэн хүү нь үеийнхээ залууг гэнэт ороод ирсэн мэт ярихад нь Эрдэний уур нь ихээр хүрч суусан ч үгүй зогссоор. – Ааваа ийшээ суу би одоохон ус буцаалгатахъя. Гучин жил дарсан виски байна амсах уу хэмээгээд инээтэл Эрдэнэ цаашаа тэвчиж дийлсэнгүй

Санчирыг тэгнэ чинээ санаагүй байтал нударга буулган ширээн дээр байсан утасны цэнэглэгчийг аван ороолгож гарав. – Чи яаж байгаа чинь энэ вэ. Чамайг өнөөдөр наргиж цэнгүүлэх гэж би тэнд нойр хоолгүй ажиллаж байгаа юу? Зуны амралт эхэлчихээд байхад юуны чинь амралтын өдөр байдаг юм. Гэрээс гараад оюутан болсон болохоор том хүн болсон толгойгоо өөрөө мэднэ гэж байгаа хэрэг үү чи! – Ааваа болилдоо өвдөж байна ш дээ – Өвдүүлэх байтугай өвчсөн ч яадаг юм. Тэгж байхдаа таарсан хэмээн ороолгож байтал өнөөх хүүхэн өрөөнөөс гарч ирэн хоёр гараа толгой дээрээ авчиран орилж байгаад

буцаад өрөөндөө гүйгээд орчихов. – Ааваа би юу буруу хийсэн юм бэ? Ямар ганцаараа дампуураад уугаад байж байсан биш. Найз нөхөдтэйгээ хаяа нэг наргиж болохгүй юу тэ. Та ч гэсэн найзуудтайгаа нийлээд ууж идээд явдаг л биз дээ – Юу юу гэнээ чи тэгээд надтай барьцаж байгаа чинь энэ үү. Яасан том толгойтой болчихсон юм чи. Ингээд чи өөрийнхөө толгойг мэдээд яв за юу … хэмээн орилон хамаг чангаараа цохитол хаалга гаднаас хүчтэй мөрлөн цагдаа нар ороод ирэх нь тэр. Эрдэнэ гайхан тэд нарын өөдөөс харвал нэг нь гарыг нь ард нь гавлаад аваад гарах гэв. Тэрээр хүүгээ эд нарт битгий хэмээн хэлэх болов уу хэмээн хартал хүү нь харин газарт ёолон хэвтэн өнөөх

хүүхэн шалбарсан газрынх нь цусыг цэвэрлэн нулимсаа арчиж байгаа харагдахад Эрдэнэ – Түй чамайг харахаас ч ой гутаж байна. Үүнээс хойш намайг эцгээ гэж битгий бодож яваарай хэмээтэл цагдаа нар том дуугарахад нь нэгийг хэлээд Санчирынхаас аван гарлаа. Маргааш өглөө нь төмөр орон дээр хэвтэж байтал хаалганых нь түгжээ мултран цагдаа өрөөнд нь орж ирээд аваад гарав. Тэд явсаар нэгэн тасалгаанд орвол тэнд хүү нь биш өөр залуу хүлээн суув. – Сайн байна уу та. Би таны орчуулагчаар эд нарт мэдүүлэг өгнө. Намайг Энхээ гэдэг – Таны овог нэр? – Чойжилын Эрдэнэ – Та хэдэн настай вэ? – 45 – Та хаанаас

ирсэн бэ? – Монгол улсаас – Ямар ажил хийдэг вэ? – Хувийн компанитай – Та энд яах гэж, хэн дээр ирсэн бэ? – Би ганц хүүтэй. Хүү минь энд сурдаг юм тэгээд хүүгээ эргэхээр ирсэн – Таньд зодуулсан залуу таны хүү мөн үү? – Тиймээ миний хүү – Та ямар учраас хүүгээ зодов? Эрдэнэ асуултад шууд хариулж төвдсөнгүй. Хэрэв ууж идэж байсныг нь хэлбэл цагдаа нар байнга хүүг нь эргэж тойроод амар байлгахгүй тийм болохоор хэмээж суутал – Та асуултанд яагаад хариулахгүй байна? – Манай Монголчууд аав, ээжийнхээ үгэнд орохгүй байгаа хүүхдийг хашраах гэж зоддог юм тэгээд л – Байнга хүүхдээ зодно гэж үү? – Үгүй, үгүй яалаа гэж хэрэг хийсэн үед нь л – Танай хүү ямар хэрэг хийгээ вэ? Хэмээн их л нухацтай харах

байцаагчийг хараад бас л буруу юм хэлчихлээ хэмээн өөрийгөө зэмлээд – Миний хүүгээ буруутгаад байгаа юм зуныхаа амралтаар ээж дээрээ очсонгүй гэж л – Энэ тэгээд шалтаг уу? – Бидэнд бол маш том шалтаг – За ойлголоо та хэзээ буцах вэ? – Би эндээс гараад л нутаг буцна даа – За тэгвэл 24 цагийн дотор буцаарай. Таныг хүүтэйгээ дахин уулзахыг чинь хориглож байна. Эндээс бид нар онгоцны буудал хүргэж өгч билетийг чинь бичүүлээд онгоцонд суутал чинь таныг харгалзах болно. Харин таны энэ бүх зардлыг чинь хайр найргүй зодсон хүү чинь хийсэн. Мөн гомдолгүй гэдэг бичгээ ч бичин өгч явуулсан байна. – Аан за ойлголоо тэгвэл хэзээ явах вэ? – Одоо шууд. Энэ таныг хориход хурааж авсан зүйлс тоо ёсоороо байна уу шалгаад

ав. Тэгээд энэ залуу таныг даган явж онгоцонд суутал чинь харгалзах болно хэмээгээд хайрцагтай зүйл өмнө нь тавив. Орчуулагч залуу түүнтэй мөн хамт явав. – Ах минь таны хүүг хэн гэдэг юм? – Санчир гээд хүү байгаа – Аан Санчирын аав юмуу та? – Чи таньдаг юмуу? – Танилгүй яахав. Лондонд чинь цөөхөн Монголчууд байдаг тэр тусмаа сургуульд сурдаг нь хэдэн биенээ андахгүй ээ – Энэ миний нэрийн хуудас. Чи Санчирыг юу хийж, яаж байгааг надад бүгдийг нь хэлж бай. Би оронд нь чамд харамж өгч байя тохирох уу? – Болж л байна. Тэгэхдээ би өдөржин, шөнөжин дагаад сахиад яваад байж чадахгүй бас л оюутан хажуугаар нь энэ мэтийн ажил хийнэ, цагийн ажил ч хийдэг болохоор – Зүгээрээ хамгийн гол нь хичээлдээ явж байна уу,

ямар хүүхдүүдтэй нийлээд байна. Ууж идэж байна уу, болох бүтэхгүй нэгэнтээ нийлж замаа алдах вий гэдгийг л сайн тагнаад байхад болно. Ингэхэд чиний утас хэд билээ? Би өөрөө ч болов чамруу ярьж байя **** Эрдэнэ гэртээ их л ууртай орж ирэв. Эхнэр нь түүнээс хүүгийнхээ тухай сонсохыг ихээр хүсч байсан ч Эрдэнэ юун түрүүнд усанд орж гарч ирээд сая нэг ам нээв. – Хүү сайн байна. Би дөнгөж очоод байтал энд яаралтай ажил гараад хүрээд ирлээ. Энэ зундаа ирж чадахгүй өөрөө ажил хийж мөнгөө олно гэж байна. Чи бид хоёрыг ганцхан

сургалтынх нь л төлбөрийг хийчих бусад бүх зүйлээ өөрөө зохицуулна гэнэ хэмээн худлаа ярьвал Ханд баярласандаа нулимс унаган – Иш миний хүү ийм л ухаантай хүү дээ. Хүний газар даарч хөрөх вий хоол ундаа сайн идэж байгаарай. Хичээл нь хүнд байвал заавал ажил хийж яах нь вэ. Бид хоёр хэрэгцээтэй мөнгийг нь өгчихнө гэж хэлэв үү чи минь хэмээвэл эхнэрийнхээ занг мэдэх Эрдэнэ – Аанхан хэмээн толгой дохиод ядарч байна хэмээгээд унтахаар орлуугаа явав. Үнэндээ тэрээр

унтах нэрээр чимээгүйхэн цаашид хэрхэхийг бодохоор ийнхүү орлуугаа эрт явсан аж. Ханд ч нөхрөө холын замд ядраад ирсэн байх хэмээн санан чимээгүйхэн зурагтаа асаан дууг нь намсгаад мөн суулаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *