Нүүр Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг төгсгөлийн “14-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг төгсгөлийн “14-р хэсэг”

0 секунд уншина
0
0
984

Түвшин дахиад л дуудсан цагт нь ирэн яг л хэрэг хийсэн хүн аятай хүлээн сууна. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдан бүтэн гурван сар өдөр бүр л ажилтай юм шиг ирдэг болжээ.

Би хэзээ юун дээр алдаа гаргачихав. Энэ цагдаа ч гэсэн хүн үнэнээ л хэлээд байхад итгэхгүй хэдэн сар л ялтан шиг дуудаж өнөөх үгээ давтах юм. Залхаж байна. Ингэж байхаар яршиг хэргээ хүлээгээд тэр

мөнгийг нь төлж байж салахаас. Новш юм даа … **** Түвшин тэр өдөр хайж явсаар ажилтайгаа ойролцоо боломжийн үнэтэй түрээсийн байр олж охинтойгоо хамтдаа амьдрах болов. Түр ч гэсэн яахав

боломжийн цалинтай юм байна хэмээн бодон тайлан, тооцоо, орлого, зарлага гээд мөнгөтэй холбоотой бүх л ажлыг хариуцаж байхдаа эгчийнхээ нэрийг хугалахгүйг хичээн ажиллана. Нэг өдөр дарга нь

ажил тарах дөхсөн байхад Түвшинд хандан – Түвшээн өнөөдөр чухал хүмүүстэй уулзана нэг сая төгрөг бэлнээр гаргачихаарай – Даргаа та надад баримтаа авчирч өгөөрэй, дараа нь тайлан гаргахад хэрэгтэй –

Тэгье тэгье – Өмнөх хоёрыг бас өгөөгүй байгаа мартаагүй биз дээ? – Мэдэж байна гээд байхад. Чи дуугай л миний удирдлаган доор ажиллаж байвал өгөх ёстой. Би энэ ажлаа хугацаанд нь дуусгахын тулд хүмүүстэй уулзаж найрааны юм хиймээр байна – Ойлголоо даргаа. Нээрээ менежер бас материал авна гэж мөнгө гаргуулчихаад баримтаа ерөөсөө авчирч өгөхгүй юм – Тэр яахав би мэдэж байгаа асуудалгүй – Ойлголоо Дарга нь Түвшинд инээмсэглэн урам бэлэглээд өгсөн мөнгийг цүнхлэн ажлаасаа гарав. Ёндон такси хөлөглөн болзсон газраа ирвэл Ариунаа түүнийг хүлээж сууна. Хоёул уруул дээрээ

үнсэлцэн мэндлээд хоолоо захиалах хооронд хэн хэн нь юм дуугарсангүй. Ариунаа тэсгэлгүй асуусан харцаар харвал Ёндон инээмсэглэн цүнхээ алгадаад – Ариунаа минь чи хэдийг салгаж чадав? – Нэг их бишээ. Түвшин залуу юм байж муухай санаатай юмаа. Намайг менежер болохоор тэгээд байгаа юмуу хаашаа юм – За яахав тэгж л байг. Угаасаа энэ төсөл удахгүй татан буугдана. Чи харин ямарч баримт бүрдүүлж өгч болохгүй шүү – Тиймээ тэрийгээ ч нэг юм мэднээ. Гэхдээ гайгүй байгаа дараа нь бөөн юм болох вий дээ – Болсон ч яадаг юм. Хоёулаа аваагүй, мэдэхгүй гээд л гүрийчихэд нотлох

баримт байхгүй юм чинь хариуцлага алдсанаараа Түвшин л бүгдийг барагдуулна биз – Муу сайн ч адилхан эмэгтэй юм болохоор өрөвдөөд л байх юм. Чи бид хоёрыг ингэж байгааг ёстой гадарлах ч үгүй яваа даа – Угаасаа амжилт гаргахын тулд золиос заавал байдаг. Бид хоёрын амжилтын золиос азгүй гэх үү, үйлийн лайгаар гэх үү Түвшин өртчихлөө дөө – Гэхдээ чи эгчийг нь таних болохоор арай … – Арай юу гэж? Тийм ч сайн танихгүй ээ. Яахав ажлын шугамаар мэндтэй явдаг төдий. Тэр өдөр би төсөлийг автал манай дүүг ажилд аваач гэхэд нь олон ч юм бодолгүй зөвшөөрчихсөн юм л даа – Уг нь энэ ажлаа

дуусгасан бол бүр л илүүг олох байсан даанч … – Харин тиймээ, улс төрийг яалтай билээ. Хүчгүй нь хүчтэйнхээ өмнө мөхөс юм хойно – Би ч айгаад л байна шүү – Юу айх гэж одоо хугацаагүй болсон. Бараг ирэх долоо хоногоос биднийг татан буулгах юм яриад байсан. Тэгэхээр чи мэдээгүй царайлаад Түвшингөөс дахиад хэдэн саяыг авахыг бод – Надад итгэж тийм ихээр нь өгөх болов уу? – Өгнө өгнө. Сая наашаа гарахад чамайг хэлэхээр нь би мэдэж байна хэлсэнийг нь өгөөрэй гэчихсэн тэгэхээр гайгүй биз. Төсөлийн удирдагч, менежер хоёрын хооронд ийм яриа болж буйг Түвшин яахан мэдэх билээ. Нэг л өдөр ажил дээр нь татан буугдаж байгаа шалгалт оруулна хэмээн

бужигнаж Түвшин өөрөө ч мэдэлгүй 7 сая төгрөгний өрөнд уначихсан байв. Үнэндээ Түвшин энэ их тооноос айсангүй. Өөртөө нэг ч төгрөг наагаагүй бүгдийг байгуулагдаа дарга, менежер хоёр нь хэрэглэсэн болохоор дуудсан цагт нь Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст анх ирж билээ. Хулгасхийн дуудсан өрөөнд орвол аз болж тэнд Ёндон, Ариунаа хоёр ч сууж байв. Цагдаагийн хошууч хавтаст хэргээ нээн байцаалтаа авч эхэллээ. Гурвуулаа асуусан асуултанд ээлжлэн хариулсаар. Хошууч анх тэдний төслийн баг үүсгэн байгуулагдсанаас эхлээд хийсэн ажил, гаргасан зардал, баримт сэлт бүгдийг тулган сууснаа Түвшинд хандан – Чи энэ төслийн данс, тайлан тооцоо бүгдийг нь хариуцдаг юм байна – Тиймээ – Сая бүгдийг шалгаж үзэхэд

7 сая 300 мянган төгрөг дутаж байна – Юу үгүй байлгүй дээ, бүх юм баримттайгаа байгаа – Баримтыг тулган үзээд ийм байна даа – Тэгвэл наадах чинь дарга, менежер хоёр надаас аваад баримт өгөөгүй мөнгө байх нь. Үүнийг сонсоод хошууч Ёндон, Ариунаа хоёрт хандан – Энэ бүхэн үнэн үү? – Юу билээ хошууч аа би сайн ойлгосонгүй хэмээн Ёндон хэлээд Түвшинг харвал Ариунаа ч адил – Тиймээ юун мөнгө, хэн хэзээ авсан гэж. Би мөнгөтэй харьцдаггүй тийм болохоор мэдэхгүй байна. Ингэнэ чинээ санаагүй байсан Түвшин хоолой нь зангиран – Та хоёр болил доо. Хүмүүсийг хооллоно, бараа материал авна гэж авсан мөнгөндөө та хоёр надад ерөөсөө баримт өгөөгүй, тэр бүхэн чинь 7 сая 300 мянга болсон байна – Үгүй, үгүй ёстой тийм юм байхгүй, би

тэгээгүй наадах чинь худлаа ярьж байна хэмээн Ёндон бушуухан хэлтэл Ариунаа ч адил мэдэхгүй гэсээр байцаалт дуусав. – Байцаалт дууслаа. Маргааш Түвшин 10.00 цагт дахиад ирээрэй. Нотлох баримт байхгүй тул та хоёр ирэхгүй байж болно – Баярлалаа хошуучаа, учрыг нь заавал олоорой … гэсээр Ёндон босож гар бариад Ариунаа тэр хоёр өрөөнөөс гарав. Түвшин маргааш нь товлосон цагт ирэн дахин өнөөх л үгээ давтан байсаар байцаалт дуусгалаа. Одоо бол Түвшин үнэхээр залхаж байв. Бүтэн гурван сар нэг л үгээ давтан үнэнээ хэлсэн ч хошууч нөгөө л асуудаг асуултаа давтан маргааш нь дахиж ирэхийг хэлээд сална. Түвшин дахиад л байцаалтын цагаа хүлээн суухдаа бодолд дарагдан хүлээнэ. Би хэзээ юун дээр алдаа гаргачихав. Энэ

цагдаа ч гэсэн хүн үнэнээ л хэлээд байхад итгэхгүй хэдэн сар л ялтан шиг дуудаж өнөөх үгээ давтах юм. Залхаж байна. Ингэж байхаар яршиг хэргээ хүлээгээд тэр мөнгийг нь төлж байж салахаас. Новш юм даа … Гэтэл ч одоо бол царайг нь харахаас ч дургүй хүрэм хүйтэн, дээрэлхүү төрхтэй хошууч Түвшинг дуудав. – Чи энэ төслийн данс, тайлан тооцоо бүгдийг нь хариуцдаг юм байна – Тиймээ – Сая бүгдийг шалгаж үзэхэд 7 сая 300 мянган төгрөг дутаж байна – Ёооё дахиад л өнөөхөө эхэллээ. Би аваагүй гэж хэдэн удаа хэлдэг юм бэ – Тэгээд энэ мөнгө хаашаа орсон байж болох вэ? – Ёндон, Ариунаа хоёр авсан – Баримт нь хаана байна? – Одоо болъё тэгэх үү. Яршиг наад мөнгийг

чинь би авсан болог. Хэргээ хааж үз төлчихвөл л болно биз дээ. Түвшингийн үнэхээр арга нь тасарч, тамир нь барагджээ – Авсан нь үнэн юм байж, ингээд эртхэн хэргээ хүлээчихгүй. Май энэ дээр гарын үсгээ зур – Арай ч дээ. Хүнийг хэрэг хүлээхээс өөр аргагүй байдалд хүргэж гүжирдэж, тамирдуулчихаад юу гэнээ – Хугацаа хоёр сарын дотор хангалттай биз дээ? – Юу вэ? Би яаж наад мөнгийг чинь хоёр сарын дотор олох юм бэ, арай ч дээ – Ядаад байх юу байна авсан мөнгөө л буцаагаад өгчих – За тэгье, тэгье та нараас л салж байвал санаа амар сайхан байна. Түвшин хийгээгүй хэргээ хүлээн 7 сая төгрөгний өрөнд унаанд хавтас хэргээ хаалгав. Би ямар тэнэг гэнэн юм

бэ, одоо яанаа яаж тэр мөнгийг нь олноо. Заавал нэг гарц байх ёстой, яагаад заавал би гэж. Жижиг, том гэлтгүй тайланг нь гаргаж өгөх газруудыг хайхаас. Ядаж эхний удаад сая төгрөг өгчих юмсан. Сая ажилгүй суусан гурван сарын хугацаанд олсон шигээ дахиад тийм томоохон газар гурав дөрөвийг олчихвол ч уг нь ядаад байх юу байхав. Хэнтэй уулзвал олж болох бол … тэрээр өөртэйгээ ярин алхаан дундаа утасныхаа нэрсийн жагсаалтыг үзэн явна. Тэгж байтал ашгүй саяхан байгуулагдсан гээд сандарч явсан хэрэгтэй үед нь тусалж байсан компанийн захирал залуугийн дугаар гараад ирэхэд олон ч юм

бодолгүй утасдан уулзахыг хүслээ. – Сайн уу Түвшин минь, нөгөө асуудал чинь шийдэгдсэн үү? – Шийдэгдсээн – За болж дээ, тэд нар ч ёстой адгууснаас дор юм даа. Саяхан би хоолонд орж байтал хоёулаа хэлхэлдчихсэн явж байсан. Тэр хоёр угаасаа эхнэр, нөхөр юм бишүү? – Мэдэхгүй ээ Болдоо минь. Би хэрэгээ хүлээчихлээ – Юу? Яахаараа чи … хийгээгүй байж – Тиймээ бүр залхаж байна. Тэр мөнгийг чинь төлье гээд хэрэгээ хаалгасан – Яана даа чи минь тэгээд яаж? – Чамаас л гуйх гэж явна. Тэгэхдээ мөнгө биш ажил. Чи надад өөр шигээ гайгүйхэн тооцооны тайлан гаргах ажил хоёр гуравыг олоод өгөөч – За би сураглая. Найздаа туслалгүй яахав. Ачыг чинь мартаагүй ээ – Үнэндээ санаанд чамаас өөр хүн орсонгүй – Тэр яахав болно хө. Бие чинь зүгээр

үү наад царай чинь нэг л бишээ – Би зүгээрээ гэдэс харин хаяа өвдөөд байх юм. Тэгэхдээ зүгээр дээ. Ажил хийж энэ нэг ялнаас л мултарч байвал болно – Өлсөж байгаа байх. Хоёулаа хоол идье. Тэгээд чи хэд хоног сайхан амраад ав. Найз нь хэлье болохгүй бол шууд л тулгахаас – Тэгж үзээрэй баярлалаа. Нээрээ их ядарсан байна шүү, бас өлсчихөж хэ хэ – Энэ чинь л миний найз байхгүй юу хэмээн Болдоо инээн хэлээд зөөгчийг дуудан хоол захиалав. Болдоо, Түвшин хоёр хөтлөн яг л жаахан хүүхдүүд шиг зайрмаг идэн нэгийг ярин инээлдэн их л жаргалтай явна. Түвшин одоо л жинхэнэ хайртайгаа учиран яг л хүслээрээ байх болов. Болдоо Түвшингийнхээ гараас хөтлөн –

Хөөрхөнөө энд жаахан амрах уу? – Яах юм бэ сайхан байна жаахан алхъя – Энэ нээрээ сонин эмэгтэй шүү, хэдэн ч цаг алхчихав. Миний хөл цуцаад байхад чи намайг боддоггүй өөдгүй – Сүртэй ш дээ, битгий дандаа машин хөлөглөөд бай. Яагаа ч үгүй гүзээ суулаа харж байна уу? – Аа яадаг юм хайраа олчихсон юм чинь хэндээ таалагдах гэж жавхаажих юм – Өө за чамайг яагаа ч үгүй залуу насан дээрээ гүзээтэй болчихвол би л лав чамтай хамт ингэж алхаж байхгүй ээ – Юу гэнээ чи … чамайг би хаашаа ч тавихгүй мэдээ хэмээгээд гараас нь татвал Түвшин хоромхон зуур гараа татан авч зугатав. Болдоо ч араас нь хөөн гүйсээр. Түвшин амьсгаагаа дарж ядан сандал дээр гэдэсээ даран

сууна. Болдоо ч хажууд нь амьсгаадан инээн сууна. Түвшин гэдэс нь тэсэхүйеээ өвдөхөд цүнхнээсээ эм гарган уухыг хараад Болдоо хөмсөгөө зангидан – Түвшөөн чи надаас юм нуугаагүй биз? – Юу нууна гэж? – Чи сүүлийн үед байнга эм уудаг боллоо – Аан харин гэдэс өвдөөд байдаг болчихсон. Уг нь хаяа, хаяа өвддөг байсан ч сүүлийн үед бүр ихээр өвдөөд байхаар нь өвчин намдаах эм ууж байгаа юмаа – Эмчид үзүүлсэн үү? – Зүгээр л нэг хордлого биз, үгүй бол ийм гэдэс өвддөг ханиад ч юм билүү – Битгий тэгээд өөрийнхөөрөө дур мэдээд мэдэмхийрээд бай. Маргааш явж үзүүлье – Яах юм бэ чи ажилтай хүн. Би өрхийн эмчид үзүүлчихье – Амал – Бас юу вэ? – Заавал үзүүлнэ гэж

амал – Хэ хэ хэ чи нээрээ сүртэй хүн шүү. Амлаж байнаа, амлаж байна маргааш заавал үзүүлнэ. Угаасаа үзүүлье гэж бодож байсан юм. Гэдэс өвдөөд хоол ч идэх дур хүрдэггүй – Арай … жирэмсэн болчихсон биш биз? Хэмээн илтэд нүд нь сэргэн өөдөөс нь харвал Түвшин инээмсэглээд: – Сайн хэлж мэдэхгүй л байна шүү, ямартаа ч тестээр үзсэн чинь 2 зураас гарсан – Хөөх ямар сайхан юм бэ. Хайр нь та хоёрыгоо үүрээд явъя хэмээгээд өмнө нь явгалан суувал Түвшин эсэргүүцэх гэснээ нэгт гэдэс нь бүр ихээр өвдөж, хоёрт зөрөх юм бол Болдоо нь өөрийнхөөрөө байж сая санаа амарч салдагийг мэдэхийн хувьд нуруун дээр нь гаран үүрүүлэв. **** Маргааш нь Түвшин өрхийн эмчдээ үзүүлтэл хавдар судлалд очиж яаралтай үзүүлэхийг хэлэв. Түвшин учрыг үл ойлгон энэ тухайгаа Болдоод ч хэлэлгүй хавдарын эмнэлэгт очин үзлэгт орохоор хүлээж суухдаа яагаад ч юм

сэтгэл нь цаанаасаа түгшин хүлээн сууна. – Түвшин минь яасан орой ирж байнаа. Ходоодны хорт хавдартай байна. Хоёрдугаар шатандаа орчихож, яаралтай хагалгаанд орохгүй бол амь насанд чинь аюултай – Юу !!! Үгүй биз дээ эмчээ. Тэрээр үүнийг сонсоод хорвоо хөмөрчих шиг л санагдахад өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. – Ар гэрээсээ хүн дууд одоо шууд эмчилгээнд орж шинжилгээнүүд өг – Яагаад би гэж, энэ л биш шүү. Бусдаар би бүгдийг давж гарч чадна, ганцхан энэ муухай өвчин л биш шүү тэнгэр минь – Би чамд хэвтэх бичиг хийчихлээ. Үзлэг болон шинжилгээгээр ходоодны хорт хавдартай болох чинь батлагдсан байна дүү минь – Үгүй ээ эмчээ би одоо л сайхан амьдрах гэж байхад, би жирэмсэн хүүхдээ яадаг ч байсан төрүүлмээр байна, дараа нь үхсэн ч хамаа алга хэмээн

шийдэмгий хэлбэл эмч эхоны зургаа дахин хараад – Хүүхэд харагдахгүй л байна даа – Байгаа наад зураг чинь өөр хүний зураг солигдчихсон юм бишүү. Би тестээр үзэхэд яах аргагүй 2 зураас гарсан – Аан тийм учиртай юмуу. Ходоодны хавдартай хүн тестээр үзэхэд жирэмсэн юм шиг 2 зураас гардаг юм – Тиймүү … Түвшин дуу нь сулран хэвтэх бичигээ аваад өрөөнөөс гарав. Одоо яах вэ?, Болдоод юу гэж хэлэх үү?, Ээж минь үүнийг сонсоод харвачих вий дээ?, Яагаад заавал би гэж, би хэнийг ч гомдоогоогүй, хэнд ч муу юм хийгээгүй. Тийм байхад яагаад заавал би ийм азгүй байдаг юм бэ? … Түвшин өрөөндөө хэвтэн сая л нэг Болдоогийн дуудлагыг авав. – Хөөрхөнөө үзүүлсэн үү? – Аанхан – Юу гэж байна, ямар эм бичиж өгсөн найз нь замаараа аваад очье – Болдоо би эмнэлэгт байна – Юу жирэмсэн болчихсон байна уу? Аль төрөхөд байгаа вэ? Хайр нь гялс аяга шөл

хийгээд яваад очье – Төрөхөд бишээ, хавдар судлалд байна – За битгий хүнээр тоглоод муу ёртой юм яриад бай – Нээрээ Болдоо намайг ходоодны хорт хавдартай болчихож яаралтай эмчилгээ хийлгээд хагалгаанд ор гээд хэвтүүлчихлээ – Юу вэ!!! Чи үнэнгээсээ яриад байна уу … хэмээн сандран асуувал Түвшин хайртынхаа хоолойг сонсоод тэсгэлгүй уйлчихав. – Би юу гэж ийм юмаар тоглох билээ дээ. Цааш өөр юм хэлж чадсангүй ярих ч тэнхэлгүй, дээрээс нь эмчилгээ нь ороод ирсэн болохоор утсаа таслан ямарч шийдвэр гаргаж чадахгүй арга мухардахаараа гөлийчихдөгөөрөө гөлрөн хэвтэнэ. Болдоогоос зөндөө дуудлага, мессэж ирнэ. Харин Түвшин утсаа дууг нь хаан өөрөөсөө холдуулав. **** Түвшин ходоодны хорт хавдартай болох нь батлагдаж

яаралтай хагалгаанд орон ходоодоо бүтэн авхуулж, химийн эмчилгээнд явна. Маш ихээр турж сульдсан тэрээр тэргэнцэр дээр суун түүнийг Болдоо түрэн хоёул химийн эмчилгээнээсээ гаран өрөөндөө сая л нэг ирэв. – Хөөрхөнөө сайхан бүлээн цай уучих – Болдоо надад чамтай тоглох тэнхэл алга – Хэн тоглосон гэж. Та зүгээр айдагаа авдартаа хийчихлээ гээд томроод байна уу? – Би хэлээд байна ш дээ. Би хөөрхөнөө чинь биш болсон. Харж байна уу халзан толгойтой, тэргэнцэр дээр суусан эдгэшгүй өвчтэй намайг хар – Тэгээд яана гэж. Чи ямарч байсан охин бид хоёртоо л хөөрхөн – Болдоо дахиад хэлье надаас яваад өг. Би чамд дараа болмооргүй байна – Хэн хэнд дараа

болсон гэж. Нөгөөх чинь овоо гайгүй болоод ирсэн чинь намайгаа хөөгөөд байдаг болж гэнэ тэгж ч ярихгүй ээ хө Түвшин үнэхээр их ядарч бас ямарч тамиргүй байсан болохоор цааш ярихыг хүссэнгүй хэвтээд өгөв. Болдоо харин чимээгүйхэн нулимсаа мэдэгдүүлэхгүйг хичээн арчиж байхыг Түвшин совингоороо мэдэн өөрийн заяандаа гомдон бодолд дарагдан нүдээ анин хэвтэнэ. Болдоо би чамд үнэхээр хайртай, дасаж хайрласан. Одоо чамд би хэрэггүй чи минь амьдралаа бод. Хэсэг хугацаанд ч гэсэн наддаа аз жаргал бэлэглэж байсанд баярлалаа. Одоо үхсэн ч гомдох юм алга. Уг нь охиноо хонхны баяр хийхийг нь харчихвал зүгээр юмсан. Ээжийн охин төрсөн ээжийгээ мэдсэн болохоор ээжээсээ хойш төрсөн гэртээ харина биз дээ… хэмээн

түмэн бодолд хүлэгдэн хэвтэж байтал Болдоо Түвшинг унтсан гэж бодов бололтой тонгойн толгой дээр нь удаан гэгч нь үнсээд шивнэн Би чамдаа хайртай. Чи минь заавал хөл дээрээ босож ирээрэй. Гурвуулаа хамтдаа энэ бүхнийг даваад сайхан амьдарнаа. Чи минь л бууж өгч болохгүй шүү. **** Өдөр хоногууд өнгөрсөөр. Түвшингийн эмчилгээ ч сайн хийгдэж өөрөө эрүүл биетэй тул хавдар хэмээгч аймшигт өвчинтэй бууж өгөлгүй тэмцсээр. Тэргэнцэр дээр биш хөл дээрээ босон өөрөө эмчилгээндээ явдаг ч болов. Нэг өдөр Түвшин өвчиндөө шаналан, хувь заяандаа гутран, бүгдийн өмнө бууж өгөн уйлан хэвтэж байтал хамт хэвтэж байгаа настай эмэгтэй ийнхүү хэлж билээ. Охин минь битгий уйлж тамираа бар, бас битгий хэтэрхий

дотроо бүх юмаа агуулаад шаналаад бай. Тэгэх тусам наад муухай өвчин чинь улам даамжирна. Чи харин ч азтай чамайг эргэж тойрох ээж нь, ах эгч нар чинь бүр халамжилж энхрийлэх хань ижил, хөтлөөд явах хөөрхөн охин чинь байна. Энэ бүгдийнхээ төлөө, энэ их хайр, сэтгэлийн төлөө сэтгэлийн хаттай байж босож ирээ. Ингэж уйллаа гээд хэн хохирох юм чи л хохирно. Чамд хийгээгүй дутуу үлдээсэн юм юу байна тэрийгээ бод, тэднийгээ гүйцээхийн төлөө босож ир. Хүн бүхнийг албатай юм шиг битгий бодоо зүгээр л орхичих чамд л амар байх болно. Миний дүү чадна, ийм юманд бууж өгөхгүй шүү … хэмээж билээ. Түвшин өрөөнийхөө эгчийн хэлсэн бүгдийг бодон: Нээрээ л би заавал хөл дээрээ босож дутуу орхисон бүхнээ

хийж, амсаагүй гэр бүлийн жаргалынхаа төлөө хөл дээрээ босох ёстой. Би чаднаа … үхлийг даваад өдий хүрсэн байж өвчинд бууж өгөхгүй шүү Ингээд тэр өдрөөс Түвшин хичнээн өөрт нь хэцүү байсан ч шүдээ зуун зүтгэсээр ийнхүү хоёр хөл дээрээ босож ирсэн билээ. Гадаа тогтуухан хаяа нэг зөөлөн салхи хацрыг нь илбэн нэн таатай. Түвшин эмнэлэгийн үүдний сүүдрэвчинд уншиж байгаа номоо бараг дуусах дөхөж байтал эмнэлгийн хаалгаар Болдоо эмчтэй уулзан гарч ирээд: – Хөөрхөнөө би хэлсэн биз дээ. Чамайг минь эмнэлэгээс гарч болно, гам сайн бариарай. Гурван сар болоод ирж үзлэгт ор гэнээ – Хөөх нээрээ юу ямар сайхан юм бэ. Ингэж энэ эмнэлэгээс гарах өдөр ирдэг юм байжээ

– Тиймээ чи минь мундаг чадлаа. Гэртээ харъя охинд сая хэлчихлээ эмээтэйгээ хамтдаа сайхан хоол хийж байгаа. Түвшин хариуд нь өөдөөс нь харан халуун хайрын харцаар инээмсэглэн: Гэрээ, та нарыгаа ямар их санав аа хэмээн уртаар амьсгаа аван нуруугаа тэнийлгэн дээш хөх тэнгэрээ харан хязгааргүй баярын мишээл нүүрэнд нь тодорход наран авхай баярыг нь хуваалцах гэсэн мэт хурцаар төөнөн өөдөөс нь мишээх мэт гийлээ. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *