
Дурсамж. Миний хамгийн анх хийж үзсэн хоол бол котлет байсан юм. Тэр үед би гуравдугаар ангийн сурагч байлаа. Эмээгээсээ асуусны дагуу хийсэн боловч ихэнх нь түлэгдэж зарим нь хайруулын тавганд наалдсан нүүрс болж билээ.

Гэхдээ амт бол давгүй шүү. Ингэж би ээжийгээ Мартын 8-наар анх баярлуулсан юм. Ээж маань “Миний хүү хоол хийсэн байна ш дээ” гээд инээмсэглэж түлэнхий ч гэсэн амтархан идэж байсан тэр дүр зургийг мартдаггүй. Энэ тухай ээж минь олон ч жил ярьсан даа.

Одоо миний ижий, эмээ аль аль нь бурханы оронд бий. Ижийгээ, эмээгээ баярлуулж яваарай гэж дүү нартаа захихыг хүслээ. Эмэгтэй хүн энэ хорвоо дээр ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрдөг гэж сайхан үг бий… Нийт эмэгтэйчүүд эхчүүддээ Мартын 8-ны мэндийг хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. (Миний эмээгийн төрсөн дүү, 87 настай Пунсал эмээ маань)

Бид бүгд эхээс төрсөн нь үнэн иймээс эмэгтэйчүүдээ хайрлаж хүндлэж явах нь ёс зүйн үүрэг шүү залуусаа
Монголын ард иргэд шударга ёсыг маш их хүсч байгаа. Сайхан буурайд нь баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Цэнд гуай их сайхан хүн байсансан. Надад цагаан самар их өгнөө… Намайг жаахан байхад эмээг чинь авна гэхэд нь л эмээгээ өгөхгүй гэхээр би бүдүүн эмээг чинь буцаагаад өглөө шүү гээд намайг аргаддаг байсан.

Монголын жирийн сайхан аавын хүү төр засаг ард түмнээ удирдаж хээгүй монгол эрийн сайхан сэтгэлээр Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж байгаад баярлалаа сайхан буурай эмээд нь баярын мэнд хүргэе

Гэрээ засаад төрөө зас гэж юутай үнэн. хүний сайн хань, хүү, аав, ах хүн олны хайр хүндэтгэлийг хүлээх нь зүй ёсны хэрэг. Гэр бүлээ ийм сайхан авч явж байгаа хүнийг олон олон залуучууд бахархах мөн дэмжих бизээ
