Нүүр Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “10-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
764

Төгсөө, Түвшин хоёр Нараа ахтайгаа уулзтал тэднийх хараахан хашаагаа олоогүй л байв. Гурвуулаа хэд хэдэн газар очиж үзсэн ч нэг л санаанд нь нийцсэнгүй. – Ямар их ядарч байнаа, яг цагаа тулсан чинь

олдохгүй юмаа тиймээ хө хэмээгээд Төгсөө Түвшингийн өөдөөс харвал Түвшин инээмсэглэн – Ядарсан ч гэсэн өөрсдөө амьдрах болохоор сайн санаад нийцсэн юм олохгүй бол дараа нь сэтгэлд сэвтэй ш дээ – Аа чи

юун хөгшин хүн шиг ярьдаг юм ха ха ха – За яахав дээ. Нээрээ ээж наашаа гарахад энд хүнээс авлагатай байгаа хэрэг болбол яриарай гэж байсан. Маргааш холбоо орж ээжтэй ярьж асууж үздэг юмуу? – Тэгээч

хө, маргаашийг хүлээж яах юм миний утсаар одоо л ярьчих – Нээрээ тэгж болно ш дээ тэгье хэмээгээд гар утсыг нь аван ээжрүүгээ залгавал ээж нь ч нэг их дуудуулалгүй утсаа авлаа. – Байна уу ээжээ охин нь

байнаа. Та минь сайн уу? – Миний охин сайн уу, ямар орой ярьж байх юм зүгээр үү? – Зүгээр биш ээ ээжээ – Яасан юу болсон юм бэ санаа зовчихлоо – Санаа зовох юм бишээ ээжээ. Охин нь хүнтэй сууж байгаа

– Өө за аштай юу даа, тэгээд яасан орой хэлж байнаа – Өнөөдөр ээжтэй нь уулзсан. Бид хоёр бараг хагас жил гаран үерхэж байгаа юмаа. За энэ яахав нэгж дууслаа уулзахаараа тухтай хэлье. Та амжвал маргааш наашаа хүрээд ирж чадах уу? Нэг шийдэх асуудал гараад – Ямар билээ охин минь? – Харин бид хоёр нэг гэртээ орох гэтэл олигтой юм олддоггүй. Та хүнээс авлагатай гэж байсан ирээд туслаад өг тэгэх үү? – Аан ойлголоо. Ээж нь маргааш нөгөөдрөөс гараад яваад очье. Харин чамтай яаж холбоо барьдаг билээ байз – Би маргааш таньлуу залгая. Тэгээд ямар унаагаар хэзээ ирэхээ та хэлчих би тосоод авъя – Тэгье, тэгье ээж нь одоохон ах, эгч нартай чинь яриад хэлж тус болох юу байна асуугаадхая – За ээжээ удахгүй уулзая баярлалаа тандаа – Үгүй

ингээд гэв гэнэт хүнтэй суух болчихдог чи нээрээ – Харин тиймээ ээжээ гэнэтийн болчихлоо. Ээж би найз залуугынхаа гар утсаар ярьж байна нэгж нь дуусчихаж магад баяртай – Баяртай Түвшин ээжтэйгээ ярьж дуусаад ухаалаг хонин бор нүдээр Төгсөөг инээмсэглэн харвал Төгсөө ч ярианаас бүгдийг нь сонссон болохоор мөн адил баярын мишээл нүүрэндээ тодруулан сая нэг уртаар санаа алдлаа. – Ээж ирэх болохоор заавал нэг гарц гаргаж өгнө. Чи ч гэсэн манай ээжтэй танилц – За ингээд хайртай бүсгүйтэйгээ хамтдаа нэг гэртээ орох болчихдог итгэж өгөхгүй л байна шүү. Хадам ээж минь ямар хүн байдаг болдоо … – Юу гэсэн үг юм. Би бол чамд чирэгдэж очоод л ээж, аавтай чинь танилцаж байсан тэгсэн ч гэсэн юу ч хэлээгүй шүү – Тэгээд … тэгээд одоо яана гэж

хэмээн инээгээд Түвшинг гижигдэхэд Түвшин ч зугатан араас нь Төгсөө тэгээд, тэгээд хэмээн орилон хөөнө. **** Даваа ирж хүнээс авах ёстой байсан мөнгөнийхөө оронд тэдний хашаа байшинг авахаар болов. Ингээд Төгсөөгийнх гэдэг нэгэн айл голомтоо бадраах болж зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд багахаан цайллаг хийхээр тохирцгоов. Даваа ямарч байсан бага охиноо ёс төртэй бэр гуйлгана гэсэн болохоор Төгсөөгийн аав ч зөвшөөрөн гуйхаар боллоо. Харин хаана очиж бэр гуйлгах талаар Түвшингийнхөн ярилцана. – Ямар одоо амьдарч байгаа зочид буудалд гуйлгалтай биш. Тэгээд яавал дээр вэ. Ерөөсөө хурим биш цайллаг л хийх юм чинь бүгдээрээ цугласан дээрээ бэрээ ч гуйлгаад ёслолоо ч хийчихье. Худ тийм санал хэлж байсан бүгдийг нь

нэг сумаар гэдэг шиг хийчихвэл зүгээр үү миний дүү хэмээн ах нь инээн асуухад Түвшин хариу инээмсэглээд – Тиймээ ахаа, ээж заавал бэр гуйлгана гээд байна. Тэрнээс хоёр гэрийхэн танилцаад тэгээд өөрийн байшиндаа л хийчихвэл энэ хэцүү цагт арай хямд биз дээ – За тохирлоо. Төгсөө чи очоод аав, ээждээ биднийг ийм саналтай байна гэдгийг хэлчих – За ахаа Хоёр талынхан харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн болохоор бүгд боломжоороо дор бүрнээ бэлдэн Төгсөөгийн гэх айлыг хирэндээ тохижуулж өгөв. Хурим болохын урд шөнө Түвшин сэтгэл нь догдлон унтах гэж яаж ч хичээгээд чадахгүй маргааш өмсөх дээлээ харан инээмсэглэн хэвтэнэ. Ээж нь ядарсан бололтой орон дээр намуухан жигд хурхирна. Харин газраар ах, эгч

нар нь зулан унтсан нь өөрийн эрхгүй бага насны дурсамжыг нь сэдрээнэ. Бага байхад нь ах, эгч нар нь их л том санагддаг байж билээ. Гэтэл одоо ингээд харахад дэрсхэн хүүхдүүд нэгнээсээ нэг их ялгараад байхааргүй аж. Түвшин нааш цааш хөрвөөн нүүрэндээ жаргалын инээмсэглэл тодруулан дотороо өөртэйгээ ярин хэвтэнэ: За Түвшин минь ингээд нэг л өдөр цаг нь ирэхээр чи хүний хүн болчихдог юм байжээ. Өнгөрсөн бүх эрэгтэй хүмүүсийн талаарх өрөөсгөл бодолуудыг минь чиний минь хайр няцааж чадлаа. Тиймээ би чамдаа дассан байна. Амьдрал урт, миний үзсэн зүйлс ч бага биш. Би өөрийгөө бас хаяадаа хянаж, татаж, буулт хийж байхгүй бол болохгүй байх тиймээ. Амьдралд хэн нэг нь буулт хийж байж тэр айл урт удаан,

элэг бүтэн байдаг гэдэг билүү. Хоёулаа мэдээж өөр өөр орчинд өөрөө өөрийнхөөрөө өдий хүртэл өсөж хүмүүжсэн. Чи бид хоёрт ойлгогдохгүй зүйлс бишгүйдээ л нэг гарна. Тэр бүхнийг чиний минь нуруу, миний ухаан хоёр л зөв шийдвэр гаргахад туслах байх даа. За, за мэдэхгүй юм даа. Амьдралд ам гарч болдоггүй гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Яанаа унтахгүй бол удахгүй үүр цайлаа ш дээ. Маргааш үүрэглээд муухай царайлаад суугаад байлтай биш … Өглөө ээж нь эртлэн босож хүүхдүүдээ сэрээн бүгд бушуухан дор бүрнээ хөдлөн бэлэн болцгоов. Товлосон цаг ч болж хүргэний талынхан эхнээсээ бэр гуйх нь ирлээ. Бэр гуйхаар томилогдсон нас тогтсон идэр насны хар хүн өврөөсөө алд цэнхэр хадаг аягтай сүүний хамт бариад ажлаа

эхэллээ. Зээ Өдрийн сайныг өнжин хүлээж Сарын сайныг саатан хүлээж Билэгт сайн энэ өдөр Бэр охиноо гуйхаар ирлээ Хүсэл нэгтэй Сэтгэл нэгтэй Бодол нэгтэй Зорилго нэгтэй Хоёр дүү минь Ариун бүхний дээдийг билэгдэж Хорвоогийн жамыг хамтдаа туулахаар Хайрын нандин гагнаасаар гагнагджээ Нэр бүтэн Мөр бүтэн Уул шиг нөмөртэй Хархүү минь манайд байна Энгийн даруу Эелдэг намуун Энхрий хонгор Эрхэмсэг оршихуй нь танайд байна Өргөө гэрийг гийгүүлэгч Үзэсгэлэн гоо охин чамайгаа Өөрийн хэмээн нандигнан хайрлаж Өнө мөнхийн жаргалыг ерөөн Өнө хойчдоо ч эгнэт хамтдаа Өнөр өтгөн сайхан амьдрахын Өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн

дэвшүүлэе ээ. Ерөөл тавьсанаар их ажил эхэлж үргэлжлүүлэн Төгсөө аав ээжийн хамт удалгүй ирсэн болохоор хурим ч эхэллээ. Энэ өдөр Түвшин шиг жаргалтай хүн үгүй мэт. Ийнхүү Төгсөөгийнх гэдэг нэгэн айл голомтоо бадраан, өрхөө татлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *