Нүүр Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “9-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
790

Түвшин шинэ ажилтайгаа танилцах гэж ширээний ард сууж байхдаа гэнэт яагаад ч юм өнгөрсөн бүхэн нь бодогдоход юу ч хийж байгаагаа мэдэхгүй дэмий л өмнөө байгаа бичиг цаасаа гөлийн суув. Хэдий

удаан ингэж суусныг мэдэхгүй сайхан чанасан адууны махны үнэр гарахад л гэнэт өлссөнөө мэдэн харцаа өргөн дээш харвал Төгсөө зогсож байлаа. Түвшин байгаа байдлаасаа гэнэт зовнин – Хүүе чи энд

юу хийж байгаа юм бэ? – Ажилтай явж байгаад гэрэлтэй цонх байхаар нь ороод ирлээ – Аан би харин ажлаа дуусгаагүй ингээд л сууна хэмээн инээмсэглэн хэлээд босон суниавал Төгсөө – Би сая жаахан адууны мах

чанаад, чамайг гэрээсээ хол болохоор тэр бүр идэж чадахгүй байгаа байх гээд аваад ирлээ – Хөөх ямар гоё юм бэ? Өлсчихсөн байна ш дээ – Буудалд байх хэцүү байгаа биз дээ? – Гайгүй ээ болж л байна – Гадаа

сайхан байна, гарч салхилангаа жаахан алхах уу? – Болж л байна, нээрээ толгой бүр дүүрээд, дүйнгэтээд, үүрэглээд сууж байсан ашгүй дээ Дархан хотын цаанаа л нэг тайван чимээ багатай гудамжаар хоёул

ойр зуурын юм ярин алхах залуу улсад саад болох хэн ч байсангүй. Төгсөө Түвшинд хандан: – Ямар сайхан байнаа – Харин тиймээ, чи ч яг цагаа олж ирсэн шүү – Тийм бол яамай даа. Түвшөөн ингэхэд чи энд хэр удна гэж бодож байна? – Мэдэхгүй ээ болмоор байвал суурьшиж ч магад хэмээгээд тэрүүхэндээ чимээгүйхэн инээхэд нь Төгсөө – Хүнтэй суувал уу? – Мэдэхгүй юм даа магад ч юм хэ хэ яасан? – Зүгээр л … нэгийг хэлэх гэснээ болин гэнэт Түвшинг хоёр гар дээрээ өргөөд авахад Түвшин сандрахдаа тийчлэн – Хүүе ээ чи яаж байнаа буулгаач ээ – Зүгээрээ, чи ядарч байгаа юм шиг санагдаад – Би ядраагүй ээ, за буулгачихаа харин ч өдөржин суучихсан чинь ингээд алхсан чинь сайхан байна – Чи ямар сонин эмэгтэй вэ, охидууд ингэх дуртай л

байдаг юм биш үү – Үгүй, үгүй миний тэр нас чинь өнгөрчихсөн, за буулгачихаа тэгэх үү. Төгсөө олон гуйлгалгүй буулгаад – Нээрээ чамд гар утас байхгүй юмуу? – Байхгүй ээ, шинэ гарсан тэр юмны чинь барааг ч харж амжаагүй л байна – Би харин арайхийж нэгийг олж авсан хэмээн халааснаасаа гарт багтамгүй том хар утас гаргаж ирэн антеныг нь сунган Түвшинд өгөөд – Май энийг гар утас гэдэг юм. Одоо холбоо барих гэж нэг бол гэртээ харих эсвэл заавал холбоо орох шаардлагагүй, шууд ингээд л залгаад ярина хэмээгээд чи ээжтэйгээ ярих уу? – Болох юмуу? – Мангараа би чамд хэлээд байхад … алив дугаар чинь хэд вэ? – Хөөх сонин юмаа . Тэгвэл чи 20203 залгадаа

манай гэрийн утас. Төгсөө дугаарыг нь цуглуулан залгаад Түвшинд гар утас хэмээх бараг л хүүхдийн тоглоомон машин шиг том хар утсыг өгтөл цаана нь ээжийнх нь зөөлөн, энхрий дуу дуулдах нь тэр. – Байна уу ээжээ би Түвшин байна … та намайг сонсож байна уу? хэмээн хамаг чангаараа орилтол Төгсөө хажуунаас нь нудран – Хүүе ээ Дарханы унтаж байгаа бүх хүн сэрлээ зүгээр л ярьдагаараа яриачээ. Үүнийг сонсоод Түвшин ичсэндээ улайсан нь аз болж харанхуйд мэдэгдсэнгүй. Тэрээр ээжтэйгээ мэнд мэдэн ажилд орсоноо хэлж дуусаагүй байтал гэнэт чимээгүй болчихов – Байна уу ээжээ, та намайг сонсож байна уу?, Байна уу … байна уу ээжээ байна уу? – Өө хөөрхий

нэгж нь дуусчихлаа гээд Төгсөө утсаа аван нэгжээ үзээд далд хийв. – Баярлалаа наадах чинь над шиг ганцаараа хүнд л хэрэгтэй юм байна даа. Хэзээ ч, хаанаас ч шууд холбогдчихно амар зүгээр – Тиймээ чамд л хэрэгтэй. Чи цалингаа буухаар хадгалж байгаарай. Би найздаа нэгийг захьсан байгаа, хотоос аваад ирвэл найз нь чамд өгье – Тэгээч хө би заавал авна шүү – Ойлголоо. За ирчихлээ овоо сэргэв үү? – Тэглээ тэглээ ёстой сайхан болчихлоо баярлалаа – Явлаа өглөө ажилтай, би ч гэсэн салхилаад сайхан болчихлоо маргааш уулзъя. Эртхэн унтана шүү чи амал – Тэглээ тэглээ угаасаа гэртээ ирчихсэн болохоор унтахгүй өөр яалтай билээ – Гэртээ гэнэ шүү ха ха. За маргааш уулзъя баяртай хэмээгээд Төгсөө Түвшинг буудлынх нь үүдэнд хүргэж өгөөд явлаа. Энэ

өдрөөс хойш Төгсөө, Түвшин хоёрын үерхэл улам дотносож нэг мэдэхнээ аль хэдий нь хагас жилийн нүүрийг үзлээ. Байгууллагынхаа шинэ жилийн цэнгүүнийг тараад хоёул хөтлөлцөн Төгсөөгийн гэрлүү алхан явахад хөл дор нь шинэхэн цасны шаржигнах чимээ тэдний мөрийг хайрын гэрч болгон тамга дарах мэт ард нь зурайн хоцорно. Төгсөө халамцуухан Түвшингээ хөтлөн алхаж байснаа: – Түвшин минь би бусадтай адил сайхан үгсийг хэлж мэдэхгүй, сураа ч үгүй. Миний хэлж чадах юм чамгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй болсон байна – Би ч гэсэн тийм нарийн сайхан үгсийг хэлж мэдэхгүй ээ адил. Өнөөдөр ээж чинь яагаад намайг гэртээ заавал ирээрэй гэсэн юм бол? –

Аан нэг юм байгаа ха ха ха – Муухай амьтан чи мэдэж байгаа юмуу? – Мэдэлгүй дээ, хэлчихвэл чи манайд очихгүй ч гэх юм билүү – За боль доо, тийм л байсан бол би өдийг хүртэл чамтай байна гэж үү. Анх ээжтэй чинь танилцахдаа би айж байсан – Яагаад манай ээж чамайг яагаа ч үгүй биз дээ? – Тэгэхдээ л … хэмээгээд шүүрс алдахад Төгсөө хөтөлж байсан гараа сулруулан – Нээрээ чи ээжийг чамаас өмнө нь гэр бүл зохиож байсан уу? гэж асуухад яагаад тэгж их сандарсан юм бэ? Чи үнэхээр хүнтэй сууж байгаагүй биз дээ? Түвшин үүнийг сонсоод зүүн дээр суусан аятай хамаг бие нь арзасхийхэд биеэ займчин

ярианы сэдэвийг өөрчилхийн тулд – Үнээн үнэн … яасан хүйтэн болчихвоо тиймээ – За за, үнэн л юм байлгүй Түвшин Төгсөөг даган гэрт нь орвол бүгд унтчихсан байв. Тэр хоёр чимээ гаргалгүй Төгсөөгийн өрөөнд орон сая уртаар амьсгаа аваад хоёр биенээ эрхлүүлэн хайрын харц харамгүй ширтэлцсээр ядарсан байсан тул тэгсгээд унтацгаав. Өглөө нь бостол том өрөөнд нь ээж нь үглэн аав нь зурагтныхаа дууг чанга дээр нь тавьчихсан мэдээ сонсож буй бололтой. – Төгсөө сэрээрэй … хүүе Төгсөө сэр л дээ – Жаахан унтая л даа – Ээ л дээ би яаж ганцаараа гарах юм бос л доо. Намайг явуулчихаад чи унтаа – Ёооё ганц өдөр сайхан унтуулчихгүй хэмээн үглэсээр босон орныхоо хөлд тавьсан бэлтгэлийн өмдөө хааш яаш

углаад урд нь орон өрөөнөөс гарав. – Сэрчихсэн үү миний хүү, жаахан унтахгүй дээ амарч байж – Унтанаа Түвшинг явахаар унтана – Жаахан охин, анх удаа орж ирж байгаа биш сүртэй ш дээ. Тэгээд гарахын тулд чамайг сэрээж байгаа юмуу? Үүнийг сонсоод Түвшин дэмий зүйл хийсэндээ гэмшин ширээний ард суугаад – Үгүй ээ эгч ээ. Би явахаар бостол Төгсөө өөрөө сэрчихсэн тийм биз дээ хэмээн сандран харвал Төгсөө нойрмог хэдий ч хайр шингэсэн нүдээр өхөөрдөнгүй хараад – Тиймээ. Нээрээ ээж та Түвшинг өчигдөр заавал дагуулаад ирээрэй ярих юм байна гэсэн юу юм? – Түвшин минь чамайг мэддэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хүү минь чамд их сайн юм. Та хоёр нэгэнт хамт амьдрахаар шийдсэн бол нэг гэртээ орвол яасан юм. Хэдий

болтол нэг бол биднээс ил далд энд нэг хонож, нэг бол буудлын өмхий өрөөнд байцгаах билээ. Үүнийг сонсоод Түвшин гайхсан асуусан харцаар Төгсөөгийн өөдөөс харвал Төгсөө инээмсэглэн – Би ээжид хэлсэн юмаа, чамгүй амьдарч чадахгүй гэж – Үгүй тэгэхээр би … манай ээж … юу хэлэхээ мэдэхгүй болчихлоо – Ээж юу гэж та хоёр амьдрах болохоос өөрсдөө л мэдээд шийдчихэж болохгүй юу? Яахав ёсыг бодож ах дүү нараараа жаахан гэрлэлтйн ёслол хийчихье болно биз дээ – Аанхан ойлголоо эгч ээ. Би ээжтэй ярьж хэлье – Эмэгтэй хүн, зээр хоёр нутаггүй гэдэг юм. Одоо ингээд чи манай хүн боллоо. Та хоёр

маргаашнаас хамтдаа амьдрах газраа ол. Бид хоёр талаасаа дэмжээд өгнө. Нээрээ Төгсөө чи Нараа ахтайгаа нэг уулзаарай, тэднийх том хашаа авах юм яриад байсан. Хэрэв тийм бол хаяа дэрлээд зүгээр байх – Тэгъе дээ. Ерөөсөө өнөөдөр амрах юм чинь хамтдаа очиж уулзаж ярилцая би одоохон. Түвшин анх удаагаа өөрөө ч мэдээгүй шахам байхад гаргасан хүний шийдвэрийг даган тэгээд бүр тэр нь чин сэтгэлээ зориулан дурлаж, хайрлаж байгаа залуутайгаа гэрлэх шийдвэр байгаад үнэхээр итгэж ядан яагаад ч юм айгаад ч байгаа юм

шиг, нэг бол сандраад байгаа ч юм шиг, эсвэл бүр бүх зүйл нь ингээд нэг л өдөр шийдэгдчихэж байгаа мэт болоход яах юу хийхээ мэдэхгүй дэмий л Төгсөөд хөтлүүлэн болж байгаа бүхэнийг эмх цэгцэнд нь оруулахаар дуугаа хураан явна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *